Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1164

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00165/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22   дугаар хороолол, Төмөр замын 8/18 тоотод оршин суух Очир овгийн Бямбасүрэнгийн Сэлэнгэ /РД: ТЗ74090862, утас: 8806 4900/-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Ухаа хошуу, 2 дугаар гудамж,  21 тоотод оршин суух Шарнууд овгийн Цэрэнгийн Даваажав /РД: ТИ60060760, утас: 9504 4151/-т холбогдох

 “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 01 дүгээр  сарын 18-ны   өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Зохигчид  шүүхэд  ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Ц.Даваажавт холбогдох иргэний хэрэгт шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 1,993,000 төгрөгийг хариуцагч Ц.Даваажав би төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч Ц.Даваажав би 1,993,000 төгрөгийн 500,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор, үлдэгдэл 1,493,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор ХААН банкны 5055279742 /эгч Бямбасүрэнгийн Туяагийн дансанд/ тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ би тэмдэгтийн хураамж 46,838 төгрөгийг хариуцагч Ц.Даваажаваас гаргуулахгүй гэж үзнэ”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь хариуцагч Ц.Даваажаваас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.3-т заасан   нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх   эрхийн дагуу  ...  Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Ц.Даваажавт холбогдох иргэний хэрэгт шүүхйн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 1,993,000 төгрөгийг хариуцагч Ц.Даваажав  би  төлөхийг  хүлээн  зөвшөөрч  байгаа  бөгөөд  хариуцагч Ц.Даваажав би 1,993,000 төгрөгийн 500,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор, үлдэгдэл 1,493,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор ХААН банкны 5055279742 /эгч Бямбасүрэнгийн Туяагийн дансанд/ тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ би тэмдэгтийн хураамж 46,838 төгрөгийг хариуцагч Ц.Даваажаваас гаргуулахгүй гэж үзнэ ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

  Дээрхи эвлэрлийн гэрээ нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,  нэхэмжлэгчийн төлөөлөгч  хариуцагч нар  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                           

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Ц.Даваажавт холбогдох иргэний хэрэгт шүүхйн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 1,993,000 төгрөгийг хариуцагч Ц.Даваажав би төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч Ц.Даваажав би 1,993,000 төгрөгийн 500,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор, үлдэгдэл 1,493,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор ХААН банкны 5055279742 /эгч Бямбасүрэнгийн Туяагийн дансанд/ тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ би тэмдэгтийн хураамж 46,838 төгрөгийг хариуцагч Ц.Даваажаваас гаргуулахгүй гэж үзнэ ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж   хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  Б.Сэлэнгийн 2016 оны  01 дүгээр сарын  15-ны өдөр Капитал  банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  78 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ