Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1522 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Гүндсамбууд холбогдох

“7.095.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С.Гүндсамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Нарантуяа, хариуцагч С.Гүндсамбуу, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Гүндсамбуу надаас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай 4 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буюу 2015 оны 07 дугаар сарын 30-нд 4 730 000 төгрөг болгон өгөхөөр бичгийн гэрээ хийж би 4 000 000 төгрөгийг түүний данс руу дүүгийнхээ данснаас, 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэвч одоо болтол бэлэн мөнгө өгөлгүй шалтаг тайлбар хийсээр 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөгийн блок тохирч авсан ба гэрээ ёсоор бусад мөнгөө авахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд бичсэн байгаа тул үндсэн мөнгө 4 300 000 төгрөг, нэг сарын хүү 430 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-нд 4 730 000 төгрөг өгөх байснаас 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийг баримтлан 2 365 000 төгрөгийн алдангийг тооцоод нийт 7 095 000 төгрөгийг С.Гүндсамбуугаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Гүндсамбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч С.Гүндсамбуу би 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 300 000 төгрөгийг 1 сарын хугацаатай Энхцэцэг болон түүний нөхөр Өлзийхутаг нарт авч өгсөн нь үнэн. Энхцэцэг, Өлзийхутаг нар нь зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүй өдийг хүрсэн тул миний бие С.Гүндсамбуу Дархан хотын шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сард гаргаад 2016 оны 2 сараас эхэлж дансруу төлөлтийг хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл орж ирээгүй. Би өөрийн боломжоор нэхэмжлэгч Ц.Нарантуяад үндсэн мөнгө 4 300 000 төгрөгөндөө блок өгөхийг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй ба 2016 оны 09 дүгээр сард 1 100 000 төгрөгний блок өгсөн. Одоо миний бие нь 3 200 000 төгрөгний блок бодож өгөхөд бэлэн байна. Одоо нэхэмжилж байгаа 7 095 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энхцэцэг, Өлзийхутаг нар нь нэхэмжлэгч Ц.Нарантуяад гэрээний дагуу өгч байсан бол би ийм өр зээлэнд орохгүй байсан. Иймд Өлзийхутаг, Энхцэцэг нартай зээлийн төлбөрийг хамт төлнө, эсвэл үндсэн мөнгөндөө надаас блок авбал татгалзах зүйлгүй, Нарантуяа өөрөө Энхцэцэгт мөнгийг тоолж өгсөн би сайхан сэтгэл гаргаж гарын үсэг зурсан гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1522 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Гүндсамбуугаас 5 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2016/05956 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 128 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гүндсамбуугаас 109 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Гүндсамбуу давж заалдсан гомдолдоо: Миний бие С.Гүндсамбуу нь Энхцэцэг, Өлзийхутагт нарт Нарантуяагаас харилцан тохиролцсоны үндсэн дээр 4.300.000 төгрөг авч өгсөн нь үнэн. Нарантуяа нь Энхцэцэгтэй гэрээ хийж, гарын үсэг зуралцсан болно. Гэвч одоо надаас уг мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр хүмүүсийг би зөвхөн танилынхаа хүрээнд зуучилсан болно. Энхцэцэг, Өлзийхутаг нарыг уг шүүх хурлын үед гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхийн анхан шатны шийдвэрээр 5.880.000 төгрөгийг намайг төлөх шийдвэр гарсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.......... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1522 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ..........-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.030 төгрөгийг

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ