Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М.Ө т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005900007 дугаартай, 163/2020/0045/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, Орхон аймаг дах Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, Б овогт М.Ө.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ө  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дарштын хавтгай гэх газраас **-** ОРО улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 6,70 метр куб модыг Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 402084 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1915005900007 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Г гийн өгсөн: “...Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр баг Дарштын хавтгай гэх газраас М.Ө  нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан.. байгаль экологид учирсан хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Д ын өгсөн: “...манай байгууллага дээр гэрээний хугацаа дуусаагүй зээлийн үлдэгдэл 5 969 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас гэрээний дагуу манай байгууллагын өмч гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Х гийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт шөнийн 01 цагийн үед мод ачсан **-** ОРО улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоод явж байхад нь зогсоож, бичиг баримтыг нь шалгахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ байхгүй мод тээвэрлэж явсан, хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад Булган аймгийн Орхон сумын нутгаас бэлдсэн, Эрдэнэтээс гарал үүслиин бичгээ авах гэж байгаа гэсэн тайлбарыг жолооч Ө  гэж залуу хэлсэн. Ингээд зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэн явсан учир тээврийн хэрэгслийг, ачсан модны хамтаар гэр хороололд байрлах “Т’’ ХХК-ийн авто журмын хашаанд түр саатуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг 102-т хүлээлгэн өгч илтгэх хуудас бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Гэрч Ө.Т ийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-нд би аав бид 2 Бүрэгхангай сум руу явж айлд тэжээл аваачиж өгөх гээд явж байх замдаа аав түлээний мод бэлдье гээд Орхон сум орсон би яг ямар хүнээс гоожин авсаныг мэдэхгүй аав аваад ирсэн. Тэгээд бид 2 Бүрэгханай сум руу айлд тэжээлээ буулгачихаад эргэж ирээд хаанаас мод бэлдсэнийг сайн мэдэхгүй нэг модтой газар луу ороод модоо бэлтгэсэн. Бид 2 тэндээс 2 босоо мод унагасан. Тэгээд аав Орхон сум орж бичиг авна гээд байж байтал надад яаралтай ажил гараад би түрүүлээд замын унаанд суугаад Орхон аймаг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шинжээч Б.Ж гийн өгсөн: “...Булган аймгийн Орхон сумаас Орхон аймагруу мод тээвэрлэж байгаа тохиолдолд Булган суман дахь сум дундын ойн ангиас мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг авна....дээрх үйлдлийг хууль бусаар мод тээвэрлэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.Ө  өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн боловч байцаагчийн утас нь холбогдохгүй байсан. Гэрийг мэдэхгүй болохоор яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18, 20-21 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96-97 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ө  нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дарштын хавтгай гэх газраас **-** ОРО улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 6,70 метр куб модыг Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 402084 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 402084 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 1206252 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байна.

Мөн шүүгдэгч М.Ө ийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 6,70 м3 хэмжээтэй шинэс төрлийн 36 ширхэг мод, **-** ОРО улсын дугаартай Нэт Капитал финанс корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO J-3 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРО улсын дугаартай хөх өнгийн KIA BONGO J-3 маркийн тээврийн хэрэгсэл нь Нэт Капитал финанс корпораци ББСБ эзэмшлийн болох нь хавтас хэргийн 8 дугаар талд авагдсан №******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй байна гэж үзлээ.

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай Нэт Капитал финанс корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO J-3 маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинТ  болмогц эзэмшигчид нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч М.Ө  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Б овогт М.Ө ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 6,70 м3 хэмжээтэй шинэс төрлийн 36 ширхэг мод, **-** ОРО улсын дугаартай Нэт Капитал финанс корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO J-3 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай Нэт Капитал финанс корпораци ББСБ эзэмшлийн хөх өнгийн KIA BONGO3 маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин Т  болмогц эзэмшигчид нь тус тус буцаан олгосугай.

6. Шүүгдэгч М.Ө  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч М.Ө т авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН