Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

 

 

Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч:

Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Т.Ганбат нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ББ-ОД” ХХК-д холбогдох

“Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хурааж авсан 4 385 200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Байгал, Ж.Сувдаа, З.Батбаяр, Б.Оюунгэрэл, Э.Ганбаатар, Б.Мөнхням, Д.Чулуунбаатар, Н.Цолмонбаатар зэрэг жолооч нартай санаа нэгдэн бригадын зохион байгуулалтанд орж 1-5 байрны урд дахь нийтийн эзэмшлийн авто машины зогсоолоос 2005 оноос эхлэн такси үйлчилгээ эрхлэх болсон. Гэтэл 2007 оны 06 дугаар сараас ББ-Од ХХК нь такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аймгийн ЗДТГ болон тээвэр зохицуулалтын албатай гурвалсан гэрээ байгуулсан гэх шалтгаанаар бидний зогсоолыг булаан авч, жолооч тус бүрээс сар бүр 4 000 төгрөгийн хураамж авна, түүнээсээ та нарын эрүүл мэндийн даатгалыг төлнө, хөнгөлттэй үнээр завсар үйлчилгээ үзүүлнэ, дулаан гаражаар хангана, харилцан ашигтай ажиллана гэсэн тохиролцоотойгоор таксины зогсоол түрээслүүлэх гэрээ байгуулж, 2014 оныг дуустал хугацаанд жолооч биднээс хураамжинд 4 332 200 төгрөг, эмбелем 4 000 төгрөг, замын хуудсанд 12 000 төгрөг, бүгд 4 385 200 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус аргаар хурааж авсан болно. Энэ хугацаанд ББ-Од ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлж байгаагүй тул бидэнтэй 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 01 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр биднээс хурааж авсан 4 385 200 төгрөгийг ББ-Од ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөрт      3 979 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Хариуцагч “ББ-ОД” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

ББ-ОД ХХК нь 2006 оноос хойш ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтаар ялсан. Засаг даргын 2007 оны 23, 2010 оны А/252 тоот захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл гэрээтэй ажиллаж сар улирлын гэрээг 80 хувиас дээш амжилттай дүгнүүлж ирсэн. Иргэн Д.Батмөнхтэй тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсан ба байгууллагын дотоод журмын дагуу нийт баригадын дарга нарыг төлбөр хураамжнаас чөлөөлдөг тул бригадын дарга Д.Батмөнхөөс нэг ч төгрөгний хураамж төвлөрүүлж байгаагүй болно. Мөн Д.Батмөнхтэй 2013 оноос хойш ямар нэгэн гэрээ хийж хамтарч ажиллаагүй. Тус байгууллага жолооч нартай байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасан дулаан зогсоол, авто засвар, авто угаалгаар өнөөдрийг хүртэл тодорхой хөнгөлөлттэй үнээр үйлчилж гэрээний үүрэгээ биелүүлж байгаа болно. Харамсалтай нь дээрхи нэр бүхий жолооч нар байгууллагатай хамтарч ажилладаггүй, хууль дүрэм стандартын шаардлага хангадаггүй болно. Байгууллага гэрээний 5.9-т зааснаар үнэт цаас болон замын хуудас төр захиргааны байгууллагатай холбоотой бичиг баримтыг ямарч үнэ төлбөргүй олгосон. Эмблем туузыг хэвлэлээс гарсан тухайн үеийн үнээр нь олгож гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайн үеийн Тээвэр авто замын газраас ААН-д таксины симфорын нийлүүлэлт хийж хураасан мөнгийг Тээвэр авто замын газарт төвлөрүүлж байсан. /Симфор нэг бүрийн үнэ 35 000 төг/ шаардлагатай бол холбогдох газраас тодруулж болно. Н.Байгал, Ж.Сувдаа, Б.Сувдаа, Б.Алтанцэцэг, Т.Алтанцэцэг, Т.Пионер, Б.Ганбат, Б.Мөнхням, Н.Батсайхан, Н.Цолмонбаатар, Ч.Төрбат зэрэг жолооч нартай 2010-2013 оны хооронд гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын санхүүд нийт 140 000 төгрөгний хураамж төвлөрсөн байна. 2013 оноос хойш 1-5 зогсоолын дээрхи нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж төвлөрүүлж хамтарч ажиллаагүй, хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн. Иймд компаний нэр төрд халдаж, бодит үндэслэлгүй гүтгэж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар хариуцагч ББ-Од ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр 3 979 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батмөнх, Ч.Төрбат, Н.Цолмонбаатар, Т.Пионер, Б.Мөнхням, Н.Батсайхан, Б.Алтанцэцэг, Ж.Сувдмаа, Н.Байгаль, Б.Ганбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 85 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн ЗД-н 2007.06.18-ны өдөр 196-р тоот захирамж /ХХ-40-р х/-ны хавсралт/ ББ-ОД ХХК-тай гэрээгээр хамтран ажиллах жолооч нарын бүртгэл такси 1-5 /ХХ-41-р х/ 15 жолоочийн нэр байгаа бөгөөд эдгээр жолооч нар бүгд “ББ-ОД” ХХК-тай такси зогсоол түрээсээр ашиглах гэрээ байгуулж 2007 оны 06 сараас 2014 оны дуустал “ББ-Од” ХХК-д сар бүр 4000 төгрөг, 2008.07.01-ээс 2009 оныг дуустал хугацаанд сар бүр 6600 төгрөгний хураамж төлж байсан.

Харин “ББ-ОД” ХХК нь 2008.06 сараас жолооч Амарбаясгалан, Батсайхан, Хүдэрбаян, Ганбат, Цолмонбаатар нарыг манай зогсоол дээр нэмж сар бүр 6600 төгрөгний хураамж авах болсон. Гэтэл 2008 оны 7,8,9,10,11-р кассын тайланд биднээс сар бүр 6600 төгрөг авч байснаа сар бүр 4000 төгрөг авч байснаар, 2008 оны 6,7,8,10,11-р саруудад Амарбаясгалан, Ганбаатар, Хүдэрбаян нараас 6600 төгрөг хурааж авч байснаац тусгасан байна. Харин 2008.12 сарын кассын тайланд бидний нэр огт тусгагдаагүй байна. Мөн 2009 оны 1,3,4 улирлын кассын тайлан, 2010 оны 1,7,12, 2011 оны 1,2,3,6,7,8,9,10,11,12, 2012-2015 оны кассын тайлангуудад бидний нэр огт алга байна.

2. Хариуцагч “ББ-ОД” ХХК нь эдгээр жолооч нартай 2010-2013 оны хооронд хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд 140.000 төгрөгний хураамж төвлөрүүлсэн гэж тайлбарлан 32ш бэлэн мөнгөний орлогын тасалбарыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Хариуцагч “ББ-ОД” ХХК нь шүүхийн шаардлагаар 2007 оноос одоог хүртэл ажиллаж байсан авто засварчин инженер механик, диспетчерүүдийн ажилд авсан, халсан тушаалуудыг нгүүхэд ирүүлснээс үзэхэд диспетчер Мөнхчулуун, Жүгдэрнамжил нарын ажилд авсан, халсан тушаалыг ирүүлээгүй байна.

4. Нэхэмжлэгч миний гаргасан /1-5-р байрны зогсоолоос “ББ-ОД” ХХК-ний хүчин төгөлдөр бус гэрээгээр хуримтлуулсан хураамжийн тооцоо/ /ХХ-15-р х/ -нд 2008, 2009 онд хураамж төлсөн хүний тоо 14-р тусгагдсан байгаа. Харин /1-5-р байрны урд талд нийтийн эзэмшлийн авто зогсоолоос хууль бус гэрээгээр “ББ-ОД” ХХК-ний хууль бус аргаар хураан авч байсан хураамжийн тооцоо/ /XX-189-р х/ хуудсанд нэхэмжлэгч нарын хураамж төлсөн байдлыг нэхэмжлэгч хүн тус бүрээр гаргасан тул нэхэмжлэлийн дүн 5 хүнээр багасаж 3979200 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлага багассан болно. Энэ нь хариуцагч “ББ-ОД” ХХК-ний хууль бус үйлдэл, хураамжаа ямарч үндэслэлгүй өсгөдөг машиныхаа тоог нэмдэгийг нотлох үндэслэл гэж үзэж байна.

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Монгол улсын авто тээврийн тухай хуулийн 9.1, Монгол Улсын иргэний хуулийн 380, 381.1-ийг үндэслэн “ББ-ОД” ХХК-тай байгуулж байсан такси зогсоол түрээсээр ашиглах гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

6. Мөн Монгол улсын иргэний хуулийн 3.7. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг үндэслэл болгон “ББ-ОД” ХХК-ний хууль бус үйл ажиллагааны талаар хариуцагч “ББ-ОД” ХХК болон холбогдох дээд шатны байгууллагад гомдол, шаардлага, ил захидал хүргүүлж байсан боловч тэднээс нотлох баримт болгох ямар ч хариу ирүүлээгүй тул хугацаа алдсан. Үүнийг нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хянан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

1 Хариуцагч ББ-Од ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар хийн мэтгэлцсэн боловч энэхүү татгалзсаныхаа талаар ямар ч нотлох баримт ирүүлээгүй бөгөөд харин нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон ирүүлсэн ХХ-ийн 16-19-р хуудсанд байгаа Таксины зогсоол түрээсээр ашиглах гэрээ /жолооч Батмөнхтэй байгуулсан 2012 01 сарын; 2013 оны 2 сарын, 2014 оны 1 сарын гэрээнүүд /хх 121-122 хуудсан дахь жолооч Пионертэй байгуулсан 2013, 2014 оны гэрээнүүд/хх 28 дахь хуудас ББ-Од ХХК-ийн 2010-01-14ны өдөрийн албан бичгээр Такси үйлчилгээний бригадын дарга Д.Батмөнхөд ирүүлсэн 2009 онь 12 р сарын кассын тайлан, жолооч нарын 12 сард хураамж төлсөн дэлгэрэнгүй зэрэг нотлох баримтууд ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн дээрх баримтууд нь хуурамч нотолгооны ач холбогдолгүйг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

2 Мөн ББОД ХХК нь 2010-06-15наас 2013-12-01ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар жолооч нараас хураамж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг бөгөөд энэ нь Засаг даргын 2010 оны 252-р Захирамжаар нотлогддог. Энэ захирамжинд 1-1б-р байрны зогсоол буюу зөвшөөрлийг дээрх хугацаанд Автомастер төвд олгосон бөгөөд ББ-ОД ХХК-д эрх олгоогүй байдаг.

3.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд 2007 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ББ-Од ХХК-ын энэхүү хууль бус ажиллагаа үргэлжилж байгаа. Жолооч нар эрх нь зөрчигдөж байгаагаа 2009 оноос мэдэж энэ тухай гомдол хүсэлтээ 2009 оноос эхлэн холбогдох шат шатны байгууллага албан тушаалтан эрх мэдэлтэнгүүдэд бичгээр мэдэгдэж энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч тэдэнд хариу өгөхгүй, шийдвэрлэж өгөөгүйгээс эрхийн зөрчил нь хэвээр үргэлжилж байсан тул шүүхэд хандсан. Ийм учраас шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хянан, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1… дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1418 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ........зааснаар нэхэмжлэгч Д.Батмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.620 төгрөгийг

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ