Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 50

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .................................. даргалж

Нарийн бичгийн дарга Ж.Чимэдорж,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч С.Ч түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Чт холбогдох эрүүгийн 1914006690432 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгэээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3150000 төгрөгийг торгох ялаар шийтгэгдсэн, С.Ч

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.Ч нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89-33 УБЛ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн согтуурсан үедээ жолоодож явж байгаад онхолдож тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Чыг мөрдөн байцаалтад өгсөн

... Явж байсан чинь урдаас лед гэрэлтэй машин гарч ирэхээр нь хажуу тийшээгээ дарсан чинь машин бөгсөө хаяад савлах шиг болсноо замаас гарч онхолдсон Бөмбөгөр сумаас гарахаас өмнө нэг дэлгүүрээс нөгөө цуг явсан залуутай хоёр хоёр лааз пиво авсан тэрнээс би нэгийг л уусан. Нөгөө залуу нэгийг уусан. Осол миний буруугаас болсон гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

... Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд О.Бд 3.500.000 төгрөгөөр Ниссан сани машин авч өгсөн, эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн, хохиролтой холбоотой зүйл байх юм бол төлж барагдуулна... гэх мэдүүлэг / хх-ийн 70-71/

            Хохирогч О.Б мөрдөн байцаалтад өгсөн

            … 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Энхтүвшин утсаар залгаад нэг хүнтэй танилцлаа тэр хүнийг аймаг хүргэж өгөх хэрэгтэй байна та яваад өгөөч гэж хэлэхээр нь орой болсон байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн тэрнээс хойш 10-20 минутын дараа Б.Энхтүвшин нь С.Ч гэх залууг дагуулаад манай гэрт ирээд яваад өгөөч гэж гуйгаад байхаар нь мөн өөрөө ч аймагт ажилтай байсан учир тэгье гэж хэлээд тэднийг аймагт хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Бөмбөгөр сумаас 18 цагийн үед Б.Энхтүвшин, С.Ч өөрийнхөө 3 хүүхдийн хамт машиныг би өөрөө жолоодож гарсан юм. Тэгээд сумаас ойролцоогоор 10 км явсан байх урд сууж байсан С.Ч би эгчээ ажилтай жаахан хурдан яваад өг гэхээр нь би 60 км цагийн хурдтай л явдаг гэж хэлсэн. Тэгсэн С.Ч би Улаанбаатар хотод автобус барьдаг юм олон хүний амь насыг хариуцдаг би уная гэхээр нь жолоогоо шилжүүлэхгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь машины рүль булаацалдаад байсан янз бүр болох байх тэгснээс энэ хүнд өгье гэж бодоод рүль С.Чт шилжүүлсэн. Тэгээд тэр машиныг уначихаад 140-150 км цагийн хурдтай явсан би хурдаа багасгаач гэж хэлсэн чинь эгч минь машиныг ингэж унадаг гэж хэлээд яваад байсан. Тэгээд явж байхад машин замын хажуу руу гараад онхолдсон. Осол ерөөсөө хурд хэтрүүлсний улмаас болсон тээврийн хэрэгсэл ч юм уу мал амьтан гарч ирж тэрний улмаас авор гарсан зүйл байхгүй. Би ухаан алдсан байсан. Миний харахад 1 лаазтай пиво ууж байсан рүлийг шилжүүлэхээс өмнө С.Ч пиво уугаад сууж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй эмчилгээний явцад гарсан бүх зардлыг С.Ч төлсөн мөн надад машин худалдаж авч өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 /

            Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн

     ... Бид нар Бөмбөгөр сумаас 9 цаг өнгөрч байхад гарсан, гарахаасаа өмнө Бөмбөгөр сумын төвд байх дэлгүүрээс тэр залуу пиво худалдаад авсан тэрийгээ болохоор замд тэр залуу өөрөө уусан, тэрнээс нь өөр хүн уугаагүй. Бөмбөгөр сумаас гарахдаа машиныг О.Б эгч өөрөө жолоодсон ба урд талын хажуугийн суудалд тэр залуу, хойно нь болохоор би Булгамаа эгчийн хоёр хүүхэдтэй цуг суусан байсан. Тухайн үед О.Б эгч тэр залуутай суудлаа солиод машиныг тэр залуу жолоодсонг анзаараагүй юм. Тэгээд замдаа явж байсан машин сонин болох шиг болсон тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна ухаанаа алдсан байсан, авор осол хурд хэтрүүлсэн байх мөн пиво уусан байсан тэрний улмаас болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 664 дугаар шинжээчийн

1.О.Б биед зүүн талд дух ясаас доош, зүүн духны хөндий, этмойд хөндий, зүүн суурийн хөндий, баруун талд суурийн түвшинд чамархай яс дайрсан хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх цус хуралт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, дух, чамархайд сорви, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжиой.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн

1.Тухайн зам тээврийн осол нь Марк-2 маркийн 89-33 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч С.Чын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч С.Ч нь Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.

1.1 Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

1.2 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоож байх тул энэ нь Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар ....жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Тухайн осол гарахад хүргэсэн шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байна.

3. Зам болон цаг агаарын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас зам тээврийн осолд холбогдсон Сүхбаатар овогтой Чулуунбаатар нь В ангиллын жолоочийн №1106317 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй байна...гэх дүгнэлт/ хх-ийн 37-38/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шинжээчийн

1. Toyota марк-2 маркийн 89-33 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2000000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 665 дугаартай шинжээчийн

1.Б.Пүрэвсүхийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 47-48/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 667 дугаартай шинжээчийн

1. Б.Бадамцэцэгийн биед зулайд сорви, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 49-50/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 666 дугаартай шинжээчийн

1. Б.Пүрэвжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 529 дугаартай шинжээчийн

1. Б.Энхтүвшингийн биед баруун чихэнд сорви, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаанд тогтоох боломжгүй.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 57/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 64-65/, Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12-14/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73, 89-90/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 73,/ шүүгдэгч С.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-106/, депозит дансны хуулгууд /хх-ийн 83-88/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86/ шийтгэх тогтоолыг хуулбар / хх-ийн 101105/, шийтгэлийн хуудас / хх-хийн 106-107/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ч нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээ сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89-33 УБЛ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн согтуурсан үедээ жолоодож явж байгаад онхолдож тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Чын...урдаас лед гэрэлтэй машин гарч ирэхээр нь хажуу тийшээгээ дарсан чинь машин бөгсөө хаяад савлах шиг болсноо замаас гарч онхолдсон Бөмбөгөр сумаас гарахаас өмнө нэг дэлгүүрээс нөгөө цуг явсан залуутай хоёр хоёр лааз пиво авсан би нэгийг л уусан нөгөө залуу нэгийг уусан. Осол миний буруугаас болсон гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/...      

            Хохирогч О.Б… тэр машиныг уначихаад 140-150 км цагийн хурдтай явсан, би хурдаа багасгаач гэж хэлсэн чинь эгч минь машиныг ингэж унадаг гэж хэлээд явж байхад машин замын хажуу руу гараад онхолдсон. Осол ерөөсөө хурд хэтрүүлсний улмаас болсон тээврийн хэрэгсэл, мал амьтан гарч ирж тэрний улмаас болсон, харахад 1 лаазтай пиво ууж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-18

            Гэрч Б.Энхтүвшиний... гарахаасаа өмнө Бөмбөгөр сумын дэлгүүрээс тэр залуу пиво худалдаад авсан замд тэр залуу өөрөө уусан, ..авор осол хурд хэтрүүлсэн байх мөн пиво уусан байсан тэрний улмаас болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 664 дугаартай шинжээчийн... 1.О.Б биед зүүн талд дух ясаас доош, зүүн духны хөндий, этмойд хөндий, зүүн суурийн хөндий, баруун талд суурийн түвшинд чамархай яс дайрсан хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсан дээрх цус хуралт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, дух, чамархайд сорви, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар шинжээчийн

Жолооч С.Ч нь Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн 1.1 Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,... Монгол Улсын Замын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн, С.Ч нь В ангиллын жолоочийн №1106317 дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй байна...гэх дүгнэлт/ хх-ийн 37/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шинжээчийн... Toyota марк-2 маркийн 89-33 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2000000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Чт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс С.Чыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

 Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас үүссэн үр дагавар бүхий хор уршгийг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх нь зүйн хэрэг.

Иймд шүүх шүүгдэгч С.Ч нь мэдэх ёстой дүрмийн заалтаа зөрчсөн, мөн биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргийг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар шүүгдэгч С.Ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Ч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгэээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3150000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон бөгөөд хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 1/31 тоот албан бичиг... гүйцэтгэх хуудас хүргэгдээгүй... ийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч С.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ч хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолоо.

Шүүгдэгч С.Ч нь хохирогч О.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд О.Бд 3.500.000 төгрөгөөр Ниссан сани машин авч өгсөн, эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Чулуунбааатар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Чын 2020 оны  01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 17 хоногийг ялтны эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Чыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгэээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3150000 төгрөгийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чт оногдуулсан 1 жил 7 сарын хугацагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Чын 2020 оны  01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 17 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ирээгүй болохыг тус тус дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.