Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1588

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/01311/и

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, 18 дугаар баг “Баянбулаг” Баян-Өндөр 1 дүгээр гудамж, 32 тоотод оршин суух, Улаан ямаат овогт Чойжингийн Батбаяр /регистрийн дугаар ФБ66031115, утас 99401226/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхант 6 дугаар гудамж, 01 тоотод оршин суух, Тайжууд овогт Батжаргалын Зоригоо /регистрийн дугаар ГЮ73080418, утас 99095695, 88370035/-д холбогдох, 

“26,320,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “үлдэгдэл төлбөр 13,776,335 төгрөг гаргуулах, төлбөр төлөгдөж машиныг нэр дээр нь шилжүүлэх хүртэл уг авто машиныг битүүмжлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Зоригоо, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ :
“... нэг талаас нэхэмжлэгч Ч.Батбаяр, нөгөө талаас Б.Зоригоо нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: 
1.    Хариуцагч талаас дараах үүрэг хүлээв. 
-    Б.Зоригоо нь 2017 оны 05 дугаар сараас эхлэн Ч.Батбаярт шатахуун тээвэрлэлт болон бусад ажлаар хангаж ажлын хөлснөөс үлдэгдэл төлбөр 13,776,000 төгрөгийг суутгаж авахаар тохиролцов. 
-    Цаашид энэ тал дээр маргаан гаргахгүй. /13,776,000 төгрөг дээр шүүхэд маргаан гаргахгүй/
-    Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ч.Батбаярт 2017 оны 1 дүгээр сард багтаан өмчлөлд шилжүүлнэ. 
2.    Нэхэмжлэгч талаас доорхи үүргийг хүлээнэ.
-    Нэхэмжлэгч Ч.Батбаяр нь Б.Зоригоогийн олж өгсөн ажлыг хугацаанд нь саадгүй хийж гүйцэтгэн төлбөрийг барагдуулах болно. 
-    Төлбөр барагдуулж дуусахаас өмнө уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхгүй. 
3.    Нэхэмжлэгч Ч.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,120,000 төгрөгнөөс татгалзаж байна. 
-    Хариуцагч Б.Зоригоо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батбаяр нь хариуцагч Б.Зоригоод холбогдуулан 26,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “хариуцагч Б.Зоригоо нь 2017 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ч.Батбаярын өмчлөлд ASIO маркийн 72-86 ДАР улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэх, нэхэмжлэгч Ч.Батбаяр нь хариуцагч Б.Зоригоод 13,776,000 төгрөгийг өгөх, хариуцагч Б.Зоригоо нь 2017 оны 05 дугаар сараас эхлэн Ч.Батбаярт шатахуун тээвэрлэлтийн болон бусад ажлаар хангаж, авах цалин хөлснөөс дээрх мөнгийг суутган авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч Ч.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,120,000 төгрөгийг, хариуцагч Б.Зоригоо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзахаар” эвлэрэн хэлэлцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
     
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар зохигчдын  “хариуцагч Б.Зоригоо нь 2017 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ч.Батбаярын өмчлөлд ASIO маркийн 72-86 ДАР улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэх, нэхэмжлэгч Ч.Батбаяр нь хариуцагч Б.Зоригоод 13,776,000 төгрөгийг өгөх, хариуцагч Б.Зоригоо нь 2017 оны 05 дугаар сараас эхлэн Ч.Батбаярт шатахуун тээвэрлэлтийн болон бусад ажлаар хангаж, авах цалин хөлснөөс дээрх мөнгийг суутган авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч Ч.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,120,000 төгрөгийг, хариуцагч Б.Зоригоо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзахаар” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг нэхэмжлэгч Ч.Батбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА