Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1122

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Г.Сэлэнгэ,

шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Н.Энхбаатар /ҮД: 0655/,

шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Н.Одгэрэл /ҮД: 2794/,

шүүгдэгч П...., түүний өмгөөлөгчид З.Бат-Эрдэнэ /ҮД: 2128/,

Н.Одгэрэл /ҮД: 2794/,

шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч А.Нацагдорж /ҮД:0586/, шүүгдэгч Э...., түүний өмгөөлөгч Б.Онолтуяа /ҮД:0473/,

шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД: 0582/ нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э...., М...., П...., Б...., Н...., Б...., Г.... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0872 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, Төм аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, Соёл Урлагийн их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, “...” сургуульд багшаар ажиллаж байсан, ам бүл-4, эцэг, эх, 1 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... РД:...,

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, Урьд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 148 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Аварга овогт ...гийн ... РД:...,

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... аймгийн 10 жилийн 18 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ...тоотод байнга оршин суух хаягтай, одоо ... аймгийн Баян-Өндөр сум 5 дугаар микро ...тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Цэнгэн овогтой ...ийн ..., регистрийн дугаар:...,

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн ...дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ялгасан багш овогтой ...ын ..., регистрийн дугаар:...,

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д үйлдвэрийн оператор, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Аваргууд овогтой ...ийн ... регистрийн дугаар:...,

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д цахилгаанчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг, Ханс Вилл хотхон ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шаргалзуут овогтой ...гийн ..., регистрийн дугаар:...,

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүхэд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой ...гийн ..., регистрийн дугаар:...,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э...., М...., П.... нар нь Г....тэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрт иргэн Б....ийн гарыг скочоор хүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 0,75 литрийн Эвок архи 1 ширхэг, Болор архи 1 ширхэг, Эссэ тамхи 2 блок /20 хайрцаг/ Парламент тамхи 2 блок /20 хайрцаг/ Самсунг маркийн гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө зэрэг нийт 774.000 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн,

Шүүгдэгч Б...., Н...., Б...., Г...., Э...., М...., П.... нар Г....тэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-09 тоот хашаанд байрлах "Багана” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б....хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, самсунг эс-3 маркийн гар утас 1 ширхэг, шармал өнгийн хос ээмэг, айфон 5 эс маркийн гар утас 1 ширхэг, Парламент тамхи 10 хайрцаг, ченж эссэ тамхи 1 хайрцаг, майлд тамхи 9 хайрцаг, энгийн эссэ тамхи 7 хайрцаг, улаан вэст тамхи 8 хайрцаг, кэнт тамхи 1 хайрцаг зэрэг нийт 409.700 төгрөгийн хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : - Хохирогч Б....ийн:..2019.04.12-ны өдөр 17 цагийн орчим би дэлгүүр дээрээ очиход манай нөхөр ...худалдагч хийж байсан тэгээд намайг оронгуут манай нөхөр ...надтай зөрж гараад гэрлүүгээ явсан...Намайг дэлгүүр дээрээ ганцаараа байж байхад оройны 23 цаг 10 минутын орчим махлагдуу гарандаа ажлын саарал өнгийн бээлийтэй, амандаа хар масктай, хар өнгиийн малгайтай цамцтай, 27 орчим настай, 170-180 орчим см-ийн өндөртэй эрэгтэй хүн, мөн хар өнгийн масктай саарал өнгийн ажлын бээлийтэй 25 орчим настай 170-180 орчим смийн өндөртэй, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүнтэй орж ирсэн. Эхэлж орж ирсэн хүн нь манай дэлгүүрийн лангууг даваад орж ирээд миний амыг дарсан араас нь орж ирсэн залуу нь бас лангуу даваад камер унтраасан тэр үед ардаас нь саарал өнгийн цамцтай, мөн бээлий масктай нэг залуу бас хар өнгийн цамц бээлий масктай эхэлж орж ирсэн 2 залуугаасаа арай намхан 2 залуу гадаа хаалгыг хаагаад шууд ороод ирсэн. Тэгээд миний амыг дарж байсан залуу нь надаас өнөөдрийн чинь орлого хаана байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан хормогчны халаасанд байгаа гэж хэлтэл тэр залуу би өөрөө авна, дуугүй байх юм бол ямар нэгэн юм болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний хормогчинд байсан 50 орчим мянган төгрөгийг авсан, камер салгасан 2 дахь залуу нь сүүлд орж ирсэн саарал цамцтай залуутай нийлээд архины лангуунаас 3 шил “Соёмбо” “Евок” “болор” архинуудыг авсан, тэгж байх явцад миний амыг дарж байсан залуу намайг арын өрөө рүү ор гэхээр нь би арынхаа өрөө рүү орсон, сүүлд орж ирсэн хар өнгийн цамцтай жижигхэн залуу нь миний ам болон гар хөлийг бүгдийг скочоор ороосон. Тэгээд тэд нар тэр хавиар байсан юмнуудыг үзээд л байсан, би арынхаа өрөөнд байсан сонсогдоод л байсан. Тэгээд тэд нар манай дэлгүүрээс гарах гээд арын өрөөний хаалгаар гарах гэтэл тэр хаалга цоожтой байсан тэр 4-н залуу буцаад орж ирсэн хаалгаараа гарах гэтэл тэр хаалга угаасаа гацаад байдаг хаалгыг онгойлгох гэж байгаад бариулыг нь эвдэлсэн байсан. Нэг залуу нь буцаж над дээр ирээд хаалганы чинь түлхүүр хаана байна гэж хэлэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн тэр үед аманд байсан скоч нь хууларсан байсан. Тэгээд тэд нар тэр хавиар хайж байгаад тавиур дээр ил байсан хаалганы түлхүүрийг олж аваад онгойлгоод гараад явцгаасан. Би гараад явсных нь дараа өөрийнхөө гар хөлөнд байсан скочийг салгаж байгаад шууд нэгжнийхээ ...дугаартай гар утсыг аваад нөхөр ...руу залгаад намайг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Миний ам болон хөл гарыг скочоор нааж дарсан. Тухайн үед манай дэлгүүрт 4 залуу орж ирсэн...Би эдгээр 4 залууг мөн гэдэгт итгэлтэй байна...Нэгнээ Билгүү, ... гэж дуудаж байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...Камерийн хаардыг тастсан утаснуудтай нь нийлээд 400.000 төгрөгөөр, 0,75 литрийн Эвок архийг 32.500 төгрөг, 0,75 литрийн Соёмбо архийг 42.000 төгрөг, 0.75 литрийн Болор архийг 21.900 төгрөг, Скайтелийн нэгж зардаг Самсунг ESNI-маркын гар утсыг 50.000 төгрөг, дэлгүүр болон гэрийн нийлээд 10 гаран түлхүүрүүдийг 20.000 төгрөг, 2 блок Эссэ тамхи /20 хайрцаг/ 58.000 төгрөг, 2 блок Parlament тамхи 20 хайрцаг 80.000 төгрөг, манай дэлгүүр 2 хаалганыхаа цоожийг 2-ууланг нь 100.000 төгрөгөөр сольсон. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 249-250, 218-219, 220-221, 4 дүгээр хавтаст хэргийн 1, 4-р хх-ийн 28-29/,

 - гэрч О....гийн:..2019.04.12-ны өдөр би МСС-д ундааны мөнгө тушаах гээд 21 цагийн үед гараад АТМ ороод 860.000 төгрөг тушаачихаад шууд цаашаагаа Цайз 16 руу нэг найзыгаа буулгах гээд явж байтал над руу ...дугаараас залгаад сая хүмүүс орж ирээд дээрэмдээд гарлаа гэж хэлсэн. Намайг очиход хүмүүс дээрэмдээд гар хөл скочоор хүлсэн гээд, 4-лээ маск зүүсэн байсан гэж эхнэр хэлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 226/, - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 216-217/, -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 195-196, - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 30-33/, -Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18-33 дугаартай тайлангийн 10-15 дугаарт бүртгэгдсэн хохирогч Б....ийн эд хөрөнгөд шууд учирсан хохирлын нийт дүн 547.000 төгрөг гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 218-219/, - мөрдөгчийн илтгэх хуудас /3-р хх-ийн 226-230/,

- Хохирогч Б....ийн:...2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим би дэлгүүрийнхээ арын амрах 2 өрөөний наад талын өрөөнд өөрийн төрсөн охин ...гийн хамтаар сууж байгаад дэлгүүрээ хаая гэж бодоод дөнгөж бостол миний урд явж байсан ... нь ээжээ олон хүмүүс ороод ирлээ гэхээр нь камераа хартал бараан хувцастай залуучууд ороод ирсэн. Хэдэн хүн байсныг нь харж амжаагүй. Тэгтэл арын өрөөнд өндөр том биетэй хар малгайтай цамцтай, саарал өнгийн өмдтэй, амандаа хар масктай, 175-180 см өндөртэй махлагдуу залуу шууд манай охины хоолой руу хутга тулгаад тэгээд намайг өндөр бүдүүн залуу шууд ирээд араас бариад авсан. Тэгтэл хажуугаар нь өндөр халимаг урагшаа унжсан үстэй туранхай, 180 см орчим өндөртэй залуу камер салгасан. Тэгээд тэр камер салгасан намхан ногоон куртиктэй залуу намайг барьж байгаад скочоор миний гарыг урд нь хүлээд дараа нь манай охины гарыг нөгөө намхан залуу хүлсэн. Охиныг хүлж байхад би тэр ногоон куртиктэй залуугийн өмдний ард хэсэгт хутга байсныг харсан. Тэгээд бүдүүн залуу нь надад мөнгө хэрэгтэй байна та мөнгөө гаргаад өгчих, надад мөнгө хэрэгтэй болоод би ингээд явж байна гэхээр нь миний мөнгө дэлгүүрт байгаа гэж хэлсэн. Тэгтэл бүдүүн залуу та сейфны түлхүүрээ өгөөдөх гэхээр нь би сейф байхгүй шүү дээ гэтэл бүдүүн залуу эвээр ярьж байхад өгөхгүй бол ална шүү гэж надад хэлсэн. Тэгтэл өрөөний хаалганы дээд талд түлхүүр өлгөөтэй байгаа гэтэл аваад манай тэр өрөөнд байсан сейфийг онгойлгож үзэх гэж оролдоод энэ чинь биш байна машины түлхүүр байна гэсэн. ...гээс сейфний түлхүүр хаана байгаа юм бэ гэтэл сүүлд гаднаас ахин нэг өндөр туранхай залуу хувцасыг нь санахгүй байна орж иртэл сейфний түлхүүр нь лангуун доор цүнхэнд байгаа гэнэ аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гараад дэлгүүр дотороос миний хар өнгийн лакан цүнхийг аваад ороод ирсэн. Цаана дэлгүүр дотор бас нэг залуу дэлгүүрийн бараа эд зүйл оролдоод байгаа нь сонсогдоод байсан. Цаана нь хэдэн хүн байгаа нь мэдэгдээгүй. Ямар ч байсан арын өрөөнд 4 хүн орж ирсэн байсан. Тэгээд миний цүнхнээс түлхүүр хайгаад өндөр туранхай залуу оролдож ухаж байхад нөгөө хэд нь элдэв янзын эд зүйл ухаж түнхээд байсан юм. Тэгтэл манай 1 нас 7 сартай охин цаад өрөөнөөс гараад иртэл нэг нь жоохон хүүхэд байна шүү гэж нэг нь хэлтэл наад хүүхдээ цаашаа аваад ор гэсэн. Тэгтэл нэг нь хөөе бас нэг хүүхэд байна гэж хэлээд манай хүү ... байсныг хүл гэж хэлсэн. Би наана сууж байсан болохоор цаад өрөөнд юу болсныг хараагүй. Ямар ч байсан бүдүүн залуугаас би миний хүүхдүүдийг битгий оролдоорой би өөртөө байгаа бүх зүйлээ өгъе гэж хэлсэн. Тэгээд бүдүүн залуу намайг сейфны хажууд татаж авчирсан. Тэгтэл хүн ирлээ гэж өрөөнд байсан нэг залуу орилсон. Тэгтэл бүгдээрээ гүйлдээд зугтаагаад гараад явсан. Тэгээд би зугтаасан залуучуудын араас нь гүйгээд гарахад дэлгүүр дотор манай камерын “Hard” шалан дээр унасан байсныг харчихаад дэлгүүрийн гадаа гартал манай нөхөр хашаа руу явган орж ирж байсныг харсан. Тэгээд нөгөө хэд аль хэдийн зугтаасан байсан. Тэгэхээр нь гар утас байхгүй болохоор нь айлын хаалга нүдээд гар утас олоод цагдаа дуудъя гэж бодсон. Тэгтэл хүн гарч ирээгүй болохоор би буцаад дэлгүүр лүүгээ ортол манай нөхөр өөдөөс нэгийг нь бариад авчихлаа тайвшир цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би арын өрөөнд ороход шалан дээр хар иштэй том хутга, хар өнгийн саравчтай малгай, шалны мод зэрэг байсан. Цаашаа том өрөө рүү яваад ортол хамаг эд зүйл нураагаад хаясан, эмх замбараагүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар орж хэргийн газрын үзлэг хийсэн...Манай арын өрөөнд ямар ч байсан 4-н хүн орж ирсэн, цаана дэлгүүрт хэдэн хүн байсныг мэдэхгүй байна, намайг доошоо тонгойгоод дарсан байсан болохоор сайн анзаарч харж чадаагүй. Анх хутга тулгасан залуу бол өндөр бүдүүн хар өнгийн малгайтай цамцтай, саарал өмдтэй, масктай байсан, намайг багалзуурдсан залуу нь ногоон цамцтай, хар өнгийн саравчтай малгатай, хар масктай, хөх өнгийн тэлээтэй жинсэн өмдтэй нуруундаа том хутга хийсэн байсан. Бүдүүн залуу нь 175-180 см орчим өндөртэй хар өнгийн малгайтай цамцтай байсан, мөн араас орж ирээд камер салгасан залуу 180 орчим см өндөртэй залуу байсан хувцасыг нь сайн санахгүй байна, мөн миний гарыг хүлсэн намхан ногоон куртиктай залуу байсан, бусдынх нь хувцасыг санахгүй байна. Миний бодлоор тэр бүдүүн залуу тэг ингэ гээд нөгөө хэдийгээ удирдаад байсан. Бид нарыг их айлгасан...Тухайн хэрэг гардаг өдөр яг гаднаас хэдэн хүн орж ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2-3 хүн орж ирээд л боогоод гар хөл хүлсэн...Хохирлын үнэлгээтэй уншиж танилцсан, үнэлгээний компаний үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай хохирлоос тамхинуудыг буцааж өгсөн өөр хохирол барагдаагүй. Бусад эд зүйлсийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47, 13- 14, 4 дүгээр хх-ийн 217-218/,

- М....гийн гэрчээр өгсөн...2017 оны 05 дугаар сарын 05- ны орой 23 цагийн орчим дэлгүүрийн арын өрөөнд ээжтэйгээ сууж байгаад дэлгүүр хаах талаар ярилцаад боссон. Тэгэхэд тэр үеэр яг дэлгүүрийн хаалга дугараад хүн орж ирхээр нь камерт хартал өндөр биетэй эрэгтэй хүн дэлгүүрийн лангууруу шууд хүрээд ирэхээр нь би хөргөгчнөөс ундаа авах гэж байгаа юм боловуу гэж бодоод тэгээд дэлгүүрлүү орох гээд хаалгаа онгойлтол өөдөөс өндөр бүдүүн биетэй, хар малгайтай цамцтай, бэлтгэлийн саарал өмдтэй, амандаа масктай залуу хоолойд хутга тулгаад цаашаа бол мөнгөө гаргаад ир гэсэн тэгэхээр нь би хойшоо ухартал нөгөө бүдүүн залуу ээжийг барьж аваад амрах өрөөний цонхонд араас нь бариад авсан. Тэгтэл нэг намхан залуу орж ирээд гартаа барьсан скочоор ээжийн гарыг хүлээд миний гарыг мөн скочоор хүлсэн. Тэгээд намайг ээжээс салгаад намхан ногоон цамцтай нь чирхээр нь би эсэргүүцтэл нөгөө залуу миний хоолойг гараараа багалзуурдсан. Тэгээд намайг өрөөрүү аваад ороход тэр өрөөнд байсан манай дүү ...ыг харчихаад өө бас нэг хүүхэд байсан байна гэж хэлтэл нэг залуу араас орж ирээд өө энийг бас хүлэхгүй бол болохгүй юм байна гээд ногоон нацист куртиктэй залуу манай дүүг скочоор хүлсэн. Тэгээд орон дээр байсан 'iphопе-5 маркийн гар утсыг авсан. Тэгтэл ногоон цамцтай анх баригдсан залуу нөгөө ногоон куртикатай залуугаа чи цаашаа ор би энэ хоёрыг харж байя гэж хэлсэн. Тэгээд удалгүй хүн ирлээ гэсэн чимээнээр хүмүүс зугтаж байгаа чимээ гарсан. Тэгтэл нөгөө ногоон цамцтай залуу гүйгээд гарах гэж байхад аав ороод ирсэн. Тэгтэл нөгөө залуу амрах жижиг өрөөнд унасан байсан хар иштэй том хутгыг аваад аавруу далайсан. Аав гаднаас урт шалны мод бариад ороод ирсэн болохоор шалны модоороо биеэ хамгаалаад тэр залууг хойшоо түлхэж унагаасан. Тэгээд тэр залуу хойшоо унахдаа хутгаа газар алдсан. Тэгээд аавын араас нэг найз нь орж ирээд нөгөө залууг аав аавын найз барьж аваад гадагшаа гаргасан. Намайг анх орж ирж хутга тулгасан залуу миний миний хүзүүний урд хэсэгт хутгаар бага зэрэг зурсан байсан. Мөн анх баригдсан ногоон цамцтай намхан залуу миний хоолойг гараараа боосон. Өөр цохиж зодсон хүн байхгүй...Анх хутга тулгасан залуу бол өндөр бүдүүн хар өнгийн малгатай цамцтай саарал өмдтэй, масктай байсан, намайг баалзуурдсан залуу нь ногоон цамцтай, хар өнгийн саравчтай малгатай, хар масктай, хар өнгийн тэлээтэй, жинсэн өмдтэй, нуруундаа том хутга хийсэн байсан, бас том өрөөгөөр орж гараад байсан ногоон нацист куртиктэй хар өнгийн бэлтгэлийн өмдтэй 175 см орчим өндөртэй залуу байсан.../ 1х, х-48/,

- М....гийн хохирогчоор өгсөн...Тухайн үед би маш их айсан байсан. Миний хоолойд хутга тулгасан залуу дараа нь ээж дээр оччихсон ээжийг скочоор хүлээд зогсож байсан. Тэгэхэд манай эрэгтэй дүү ... том өрөөнд байсан ба манай дүүг бас хүлээд зогсож байсан. Тэгээд байж байх хугацаанд манай аав ... гаднаас орж ирэхэд дэлгүүр дотор байсан бүх хүмүүс зугтаад гараад гүйсэн ба манай том өрөөнд дүүг хүлж байсан залуу нь зугтаж чадалгүй баригдсан. Тухайн баригдсан залуу нь манай аав руу хутга далайж байгааг нь харсан, тэгээд бариад авчихсан...гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 211- 212/,

-Насанд хүрээгүй М....ы гэрчээр өгсөн...Тухайн өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим би гэрийнхээ том өрөөнд орон дээр бага дүүгээ хараад хэвтэж байтал ээж эгч хоёр хашиграад эрэгтэй хүний хоолой дугараад байхаар нь аавруу шууд залгаад манай дэлгүүрт хүмүүс орж ирээд ээжийг дээрэмдээд байна гэж хэлсэн. Тэгээд би айгаад тэр өрөөнд ороогүй. Тэгтэл эгчийг цаад өрөөнөөс нэг намхан ногоон цамцтай залуу чирээд орж ирэхдээ намайг харчихаад нөгөө хүмүүсдээ энд хүүхэд байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас ногоон куртиктэй залуу орж ирээд миний гарыг ард скочдоод хөлийг бас скочдоод газар хэвтүүлсэн. Тэгээд орон дээр байсан миний ’Iphone 5s маркийн гар утсыг ногоон нацист куртиктэй залуу авсан. Тэгээд удалгүй аав гаднаас хашгираад ороод ирсэн. Тэгээд би хүлүүлсэн байсан болохоор цаашаа юу болсон талаар харж чадаагүй. Намайг том өрөөнд байхад эхлээд ногоон цамцтай залуу орж ирээд энд хүн байна гэж хэлээд ахни ногоон куртиктай залуу орж ирээд миний гар хөлийг скочдсон, намайг тэр хоёр залуу цохиж зодоогүй. Ногоон цамцтай нь ногоон куртиктэйгээсээ намхан байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49/.

- Насанд хүрээгүй М....ы хохирогчоор өгсөн мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 215/, - гэрч Р....гийн...2017 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод байрлах гэрлүүгээ явж байтал манай найз Ганбаатар утсаар залгаад манайд хүрээд ир ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд би найз Ганбаатарын гэрт очоод уулзаад сууж байтал манай хүү ... залгаад аажуухнаар шивнэж ааваа ээжийг хүмүүс дээрэмдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд тэднийхээс хөдөлсөн ба хөдлөхийн өмнө Ганбаатар ах машин дотор орж ирээд суучихсан байсан. Тэгээд маш хурдтай гэртээ ирэхэд дэлгүүр дотор хар масктай 1 хүн харагдсан. Тэгээд би шууд хашаа руугаа гүйж ороод гэрлүүгээ орилоод ороход манай гэрийн үүдэнд байсан шалны мод таарсан ба тус модыг бариад гүйгээд очиход бүгд дэлгүүрийн хаалгыг онгойлгоод гүйгээд зугтсан. Дэлгүүрээс гарч гүйсэн 3 хүн байсан би буцаад эргэхэд том өрөөнөөс масктай хутгатай хүн гараад ирсэн. Тэгээд миний урдаас 1 дайрсан ба би шалны модоор эрүү хавьцаа 1 цохиход хутга нь газар унасан. Тэгэхэд манай найз Ганбаатар араас орж ирээд бид 2 тус залууг дэлгүүрээс аваад гарсан. Тэгээд гадаа гараад 2 гарыг нь хойно нь уясан. Тухайн залуу миний урдаас дайрсан ба би хэд хэдэн удаа нүүрлүү нь цохисон. Тэгээд цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн. Би тухайн залуучуудыг танихгүй. Намайг гэрт ороход эхнэр ..., охин ... нарын гарыг нь урд талд нь скочоор хүлчихсэн байсан...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 82-84/, 4х, х77-80/,

-Гэрч Д....ы:...Би Аялгуу нэртэй караокег 2008 оноос эхлэн цайны газраар ажиллуулж эхэлсэн. Тэгж ажиллуулж байгаад 2011 оноос паб, караокений зориулалтаар ажиллуулдаг болсон. Тэгээд тухайн паб, караокег 2016 оны 10 дугаар сараас эхэлж түрээслүүлээд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн түрээсийн мөнгөө өгөхгүй болж эхэлсэн. Тэгээд 02 дугаар сараас эхлээд түрээсээ өгөхгүй, ярихгүй, бүр алга болчихсон. Тэгээд хааяа ярихаар түрээсийн мөнгөө өгнө, түрээслэхээ болиогүй гэж хэлсэн. Тэгээд бүр болохгүй болсон юм байна гэж бодоод Аялгуу нэртэй караокед яваад очиход ... нь өөрөө байхгүй байсан ба караокегоо түрээслэхээ болъё гээд буцаагаад болисон. Тэгээд бид нар өөрсдөө авч ажиллуулаад байж байтал хугацааг нь санахгүй байна ...ийн ээж, аав, ах, дүү нар ирээд манай хүүхэд хэрэгт холбогдчихлоо балраад байна гээд ирж уулзаж байсан. Манай түрээсийн 2-3 сарын мөнгө өгөөгүй явсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 221-223 /,

 - Ч....гийн иргэний нэхэмжлэгч, гэрчээр өгсөн:...Би худалдаж авсан хүний нэрийг нь сайн санахгүй байна өөрийнхөө өрөнд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахад дутуу төлсөн мөнгө, төгрөг гэж байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг ихэвчлэн би өөрөө унадаг байсан. ... хааяа надаас гуйж авч унаж байсан. ... өөрөө жолооч биш учраас ... л унадаг юм. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... надаас гуйгаад унаад явсан. ..., ... нар хамт аваад явсан. Би уг тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...Би тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ...Өөрийн мөнгөөр худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг өөртөө авмаар байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 220, 226-227/,

- шинжээчийн №6179 дугаартай дүгнэлт: М....гийн биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой./1-хх-ийн 67/, - “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-12/, -Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 17-23/, -Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18-33 дугаартай тайлангийн 1-9 дугаарт бүртгэгдсэн хохирогч З....ийн эд хөрөнгөд учирсан хохирлын нийт дүн 409.700 төгрөг гэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 218-219/, - Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн узүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 24-27/, - Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/040 дугаартай “...тоёота дуэт автомашины үнэ 4.000.000 төгрөг” гэх үнэлгээ /3 дугаар хавтаст хэргийн 123-124/, -Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 204-207/, - Шүүгдэгч Э....ийн 2017.05.06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч 20 цагийн үед “Аялгуу” караоке пабад байхдаа ... ..., ... түүний найз охин ..., ..., ..., ... нарын хамт уулзаад “караокегоо хүлээлгэж өгөх гэсэн чинь 6-7 сая төгрөг дутаад болдоггүй ээ, би өрөнд орчихлоо одоо уг өрөө дармаар байна өр дарах мөнгө олдохгүй байнаа вьетнам засварын газрыг дээрэмдэх үү гэж санаа гаргаад ..., ..., ... түүний найз охин ..., Билгүү, ..., ... нарт хэлсэн чинь бүгд хүлээн зөвшөөрөөд тэгье тэгье гэсэн юм. Тэгээд нарны гүүрний вьетнам засвар дээр би урьд өмнө автомашинаа засуулж байсан учир мэддэг юм. Уг вьетнам засварыг дээрэмдье гэж хэлээд тийшээ явахаар болсон. Тэгээд ... түүний найз охин ...гийн аавынх нь суудлын автомашинд би ... түүний найз охин, ... ... нар суусан юм. Харин ..., ..., ...ээ нар такси бариад араас дагаад явсан. Бөөндөө байхдаа хоорондоо үгээ нийлүүлээд ярилцахдаа би өөрөө түрүүлж ороод вьетнамтай уулзаад бариад араас ...ээ орж ирнэ гэж тохирсон байсан. Бүгдээрээ нэг нэг вьетнам барьж аваад хажуу талаас дэмжинэ шүү гэж тохирсон. Харин скоч ...ээд байсан, барьсан вьетнамыг ...ээ хүлж ороохоор тохирсон юм. Мөн бид нар бүгд “Аялгуу” караокены эсрэг талын эмийн сангаас 7 ширхэг хар өнгийн маск худалдаж аваад зүүхээр тохирсон байсан. Тэгээд нарны гүүрний вьетнам засвар дээр орой 21 цагийн үед очсон, уг засварын гадаа нь очсон...Хаалгыг нь нүдээд орилоод байсан боловч дотроос нь хүн гарч ирээгүй тэгээд хүн байхгүй байгаа юм байна гэж бодоод байж байтал ... хэлэхдээ зурагтад вьетнам засвар байдаг юм гээд хэлэхээр нь бөөнөөрөө уг газар луу явсан юм. Зурагтын вьетнам засвар дээр очсон чинь бас л хаалттай байсан. Тэгээд жанцан руу уруудаад вьетнам засвар хайж буцаж эргээд такси барьж явсан. ..., ..., ...ээ гурав зурагт дээр ирсэн байна гэж хэлэхээр нь зурагт руу очиж ..., ..., ...ээ нарыг аваад нэг машиндаа бөөнөөрөө сууж явж байхдаа ... хэлэхдээ “надад мэддэг дэлгүүр байгаа, уг дэлгүүрийг очиж дээрэмдье” гэж санаачлаад бүгд зөвшөөрөөд үгсэн тохирч ярилцсан юм. Тэгээд ...гийн хэлээд байсан дэлгүүр дээр нь 23 цагийн үед очсон, гадаа нь очоод хэсэг харж зогсоод урдуур хойгуур нь явж өнгөрч байхдаа цонхоор нь харахад 2 хүн л харагдаж байсан юм. Тэгээд би түрүүлж дотогш ороод худалдагч эмэгтэйг нь барьж аваад гартаа би “Аялгуу” караокеноос авсан байсан хар өнгийн 10-15 см урттай гал тогооны хутга байсан түүнийг гартаа бариад сүрдүүлж айлгах гэж авсан байсан юм. Та орилж хөдлөхгүй бол бид нар яах ч үгүй гэж хэлсэн чинь тэр эмэгтэй за гээд миний араас ... орж ирсэн ...ээ, ... орж ирээд өдрийн орлогыг нь авчихъя гэсэн чинь мөнгөө сейфэнд хийсэн байсан болохоор цаанаас нь 1 жоохон хүүхэд гараад ирсэн. Тэгэхээр нь би уг эгчийг түр тавиад та түлхүүрээ гаргаад ир гэсэн чинь уг эгч туслаарай гэж чанга орилсон цаанаас ... билүү ...ээ бил үү хүн ирж байна гэхээр нь бид нар дэлгүүрээс нь гараад тараад зугтаагаад гүйлдсэн юм. Бид нар уг дэлгүүрийг хэрэв дээрэмдээд мөнгөтэй болсон бол маргааш өдөр 12-13 цаг гээд “Аялгуу” караоке пабад уулзахаар тохиролцсон байсан юм. Би аялгуугаас нийт 2 ширхэг хутга авсан...нэгийг нь Би хэргийн газраас зугтаж байхдаа хашаа давуулаад шидсэн. Шалтгаан нь вьетнамуудыг дээрэмдэх, сүрдүүлэх гэж авсан юм. Нэг хутга нь төмөр бариултай, 20см урттай, хар, цагаан төмөртэй том хутга байсан. Вьеатнам засвар луу орохдоо би хутга хэрэглэх хүн байна уу гэхэд ... надаас авсан. ...гийн найз охин ... нь дэлгүүр дээрэмдэх хэрэгт оролцсон. Вьетнам дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар би анх санаачилсан. Би өөрөө өрөнд орсон учир бусад маань надад мөнгө төгрөг хэрэгтэй байгааг мэдээд бүлэглэн оролцох болсон юм. Би аялгуу караокенд түрээсийн 6-7 сая төгрөгийн өртэй байгаа. Түрээсийн мөнгөө төлөөгүй учир би түрээсийн мөнгөө төлөх гээд уг гэмт хэргийг бусадтай үгсэн тохирч, бүлэглэн үйлдэх болсон юм...Би анх вьетнам дээрэмдэх санааг гаргасан. Гэхдээ бүлэглэн оролцсон. 2019.07.05-нд уг дэлгүүрээс 2 ширхэг гар утас дээрэмдсэн. Гар утсыг ...ээ, ...гийн хашаанд нуусан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-210/,

- Шүүгдэгч Э....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг : 2017 оны 05-р сарын 05 ны өдөр БГД-н нутаг дэвсгэр Аялгуу нэртэй миний түрээслэн ажиллуулдаг караоке бааранд 17 цагийн орчим ..., ..., ..., ..., ..., ..., ... бид нар цугларсан…..., ..., ..., ... бид нар тамхи авах гээд дэлгүүр хайсан, Багана гэдэг дэлгүүрийн үүдэнд очсон, дэлгүүрийн гаднаас харахад цонх нь хөшиггүй, дотор нь хүн байхгүй байсан тэгэхээр нь хулгай хийх санаа төрсөн тэгээд ... эхэлж ороод араас нь би орсон, нэлээд удаан зогстол хүн гарч ирээгүй тэр үед ... бид хоёр лангууны арлуу тамхи авахаар явсан тэгтэл цаад өрөөнөөс нэг эгч гарч ирээд орилсон тэгээд ... бид хоёр сандраад очоод нөгөө эгчийг барьж аваад тамхи аваад гарлаа гэсэн тэгтэл ... скоч гаргаж ирээд гарыг нь хүлсэн, тэр үед би тэр эгчийн хоёр гарыг нь ард нь барьсан байсан тэгтэл нэг нь хүн ирлээ гэж хашгирсан тэгэхээр нь гараад гүйсэн…... бид хоёр нөгөө хэдтэйгээ утсаар холбогдож байгаад уулзсан тэгээд такси бариад хот руу орж караокены орчим уулзаад хэрэг биш боллоо, маргааш цагдаа дээр очье гэж хоорондоо яриад тарсан маргааш нь 10 цагийн үед над руу цагдаагаас яриад та караоке дээрээ хүрээд ир гэж хэлсэн тэгээд би нөгөө хэдээ утсаар дуудаад караоке дээр очиход цагдаа ирсэн байсан...Би маш их зүйл бодсон ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, болчимгүй явдлаас болж амьдарлаа баллаж байгаад их харамсаж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй өөртөө маш их дүгнэлт хийсэн...Би ...ыг хутга авч гарахыг мэдсэн. ... 2 нийлж болдог гэртэй 2 ширхэг хутга авч гарсан...Бид 2 хутга авч гарсан нь үнэн гэх мэдүүлэг /4 х, х-50-51/ Би уг хэргийн талаар сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг өгсөн тэр мэдүүлгээр явна......, ..., ..., ..., ..., ... бид нар ...ын гэрийн хажуу талын Багана нэртэй хүнсний дэлгүүрт тамхи авах гэж ороод, тамхийг нь аваад гарах гэсэн чинь хүмүүс нь орилж чарлахаар нь зугтаасан. Би дээгүүрээ хар өнгийн малгайтай цамцтай, доогуураа бор өнгийн хилэн өмд, бор өнгийн гуталтай явсан...Би ...д хутга гаргаж өгөөгүй. ... манай Аялгуу нэртэй караокед тогоочоор ажиллаж байсан, хутгаа авч гарсан байх. ...ыг хутга авч гарсныг би мэдээгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19/,

- Шүүгдэгч П....ийн 2017.05.06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг: 2019.05.05-ны 21 цаг өнгөрч байхад Аялгуу караоке пабад байхад ..., ..., ..., түүний найз охин ..., ..., ..., ... нарын хамт уулзаад ... хэлэхдээ 4 замын тэнд байдаг Вьетнам засвар дээр очиж дээрэмдэнэ гэж хоорондоо ярилцаж тохироод ...гийн найз охин ...гийн аавынх нь машинаар 4 зам руу нарны гүүрний вьетнам засвар дээр очоод бөөнөөрөө ямар ямар үүрэгтэй оролцох талаар хоорондоо ярилцаад ... түрүүлж орно дараа нь ..., ...аа, араас нь ороод хамгийн түрүүнд байгаа вьетнамыг барьж авна гэж харин би ар талын хаалгыг хүн гүйх юм бол би араас очиж барьж авахаар тохирсон юм. Тэгээд вьетнам засвар дээр очиход хүн байгаагүй......ээ хэлэхдээ ..., ... бид 3-ыг зурагтын тэнд байж бай гээд хэлсэн. ...аа, ..., ..., ..., ... нар машинтайгаа яваад өгсөн. Тэгээд 20-25 минутын дараа байхаа нөгөө хэд буцаж ирээд нэг машиндаа бөөнөөрөө суусан юм. Тэгээд машиндаа бөөнөөрөө сууж байхдаа ... манай гэрийн ойролцоо мөнгөтэй дэлгүүр байдаг юм, түүнийг очиж дээрэмдэх санаа гаргасан тэгээд ...гийн гэрийн тийшээ машинтайгаа яваад ... 3 дэлгүүр заагаад уг дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй байдаг, харин саяны дэлгүүрт нэг эмэгтэй хүүхэдтэйгээ байдаг юм гэж хэлээд байсан юм. Тэгээд нэг дэлгүүр сонгоод уг дэлгүүрийн гадуур нь 2-3 удаа хажуугаар нЬ өнгөрч явсан. Уг дэлгүүр лүү ... түрүүлж орсон араас нь ... орсон би уг дэлгүүрийн дотор талын хяналтын камерын хард, цахилгаан зэрэг утсыг нь татаж салгасан, ..., ...ээ хоёр мөнгө хайсан. ..., ... хоёр хутгатай байсан. ... худалдагч эмэгтэйг бариад зогссон байхад ... скочоор хүлээд байсан юм. ... мөнгө алга, хэдэн тамхи авчихлаа л гэж хэлсэн тэгээд би уг дэлгүүрийн цонхоор харсан чинь 2 хүн хашаа руу ирж байхаар нь хөөе хүн ирж байна гэж би орилоод гадагшаагаа хаалгаар бүгд л гараад дээшээ гудамж өгсөөд тал тал тийшээгээ зугтаасан, ...аа хүн бүрэн үү гэж хэлж байсан харин ... байхгүй байсан. Тэгээд тэр оройноо буцаад уг хэрэг гарсан газрын холхон нэг айлын гадна хоорондоо утасаар яриад уулзахад ... ирээгүй тэгээд зугтсан юм болов уу эсвэл баригдсан юм байх гэж ярилцаад тэндээсээ маргааш өдөр 12 цагт Аялгуу караокед уулзахаар ярьж тохироод салцгаасан юм...Уг хэргийг үйлдэхдээ маск ашигласан...Уг дэлгүүрээс мөнгө дээрэмдэх зорилготой орсон, тамхи дээрэмдсэн...Дэлгүүр дээрэмдэх санааг ... хэлсэн ямар ч гэсэн манай гэрийн ойролцоо байгаа талаар анх хэлж байсан юм. Би Аялгуу караокед түрээсийн 2-3 сая төгрөгийн өртөй байсан, түрээсийн мөнгө төлөх гэж уг гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн үйлдэх болсон. Би дээгүүрээ хар өнгийн малгайтай цамцтай, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй явсан гэх мэдүүлэг /1 дүгээр х, х-216-217/,

Шүүгдэгч П....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг : 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт Аялгуу нэртэй ...ийн ажлуулдаг караоке, бааранд манай найз ..., ..., ..., ..., ..., ..., ... бид нар засвар хийхээр уулзсан юм......, ... бид гурав түрүүлж такси бариад Монгол телевизийн үүдэнд очсон тэгээд нөгөө хэд араас машинтай ирээд тэндээс бид гурав суугаад Баянхошууны зүүн салааны орчим очоод ... аав руугаа яриад “аав, ээж хоёр гэртээ ирсэн байна та нар буугаад эндээ байж бай” гэж хэлсэн......, ... бид гурав “Багана” дэлгүүр рүү ороход хүн байхгүй байсан. Тэгтэл цаад талын өрөөнөөс нэг хүн цухуйхад ... арын өрөө рүү шууд гүйсэн араас нь ... орсон тэр хооронд би уутанд хэдэн ширхэг тамхи авсан. Хэн нэгэн нь хүн ирж байна гэж орилсон тэгэхээр нь бид нар гараад зугтсан би гүйж явахдаа нөгөө авсан тамхиа ...д өгсөн тэгээд гүйж байхад ... миний хажууд явж байсан. ... нөгөө авсан тамхиа хашаа давуулж шидсэн. ..., ...т хоёр тусдаа гүйгээд ... бид хоёр тусдаа гүйсэн тэгээд тэндээ байж байгаад ... баригдсан байсан.../2х, х-176, 4х, х-ийн 62/...2017 оны 05 дугаар сарын эхний 7 хоногт байсан шиг санагдаж байна. ...ийн Аялгуу нэртээ карэокед ..., ..., ..., бид нар тухайн караокед засвар хийж байсан ба ... тухайн караокений гал тогоод тогооч хийж байсан. Тэгээд ...ын гэр рүү багаж авахаар явахаар болж ..., ..., ..., ..., ... бид нар ...ын машинаар явсан. Бид нарыг засвар хийгээд байж байхад ... хүрээд ирсэн.Тэгэхэд ..., ...ын хамт явж байсан. Тэгээд бид нар бөөндөө явж байгаад Эрдэнэбатарын гэрт хоол хийж иднэ гэж ярьж байсан ба тухайн үед цаг орой болчихсон байсан яг хэд болж байсныг санахгүй байна. Тэгээд байж байгаад Багана нэртэй дэлгүүрийн тэнд очоод ... эхэлж ороод араас нь хэд хэдэн хүн орсон би яг хэн хэн орсон. Хэн хэн орсныг санахгүй байна. Тэгээд дэлгүүрт ороод ... дэлгүүрийн өрөө рүү гүйгээд орчихсон ба дэлгүүр дотор ... лав байсан бусад хүмүүсийг нь санахгүй байна. Тэгээд би тэкний араас хэдэн ширхэг тамхи аваад гялгар уутанд хийгээд буцаад гүйгээд гарсан чинь өөдөөс ... ирэхээр нь түүнд ууттай тамхиа өгчихөөд гудамж руу ороод гүйсэн. Тэгэхэд ... хамт гүйсэн ба айлын хашааны тэнд тамхиа ямар ч байсан нуусан. Тэгээд тэр хавьдаа жоохон байж байгаад гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаа нарт баригдаад нуусан тамхиа цагдаа нартай хамт очиж авсан...Тухайн машиныг ... жолоодоод, хажууд нь хэн сууж явсныг санахгүй байна. Арын суудал дээр 6 хүн давхаралдаад суучихсан байсан.../5х, х-11-12/, 4х, х-62/,

Шүүгдэгч Г....ий 2017.05.06-ны өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэг: 2019.05.05-ны өдөр ... миний гар утасруу залгаад Аялгуу нэртэй караокед хүрээд ир гэж хэлсэн...Очиход ..., ... нар байсан. Тэгээд бид гурав тэндээ хоол унд идээд байж байтал гаднаас ... орж ирсэн араас ..., ... нар цувраад орж ирсэн. Орой ... нөхөр ...ын хамтаар орж ирсэн. Тэгээд бид нар тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим ..., ..., ..., ..., ..., ... бид нар баруун 4- н замын орчим байдаг Вьетнам засвараас очиж вьетнам засварчдыг зодож айлгая гэж ярилцаад 21 цагийн орчим ..., ..., ..., ..., ... нар ...ын аавын машин болох жижиг машинтай явцгаасан. Бид нар гарахдаа хар өнгийн иштэй том балиус хутга, хар өнгийн иштэй жижиг хутга зэргийг авсан байсан. Би ..., ... нартай хамт араас такси бариад 4-н замын вьетнам засвар дээр очиход нэг согтуу залуу агсам тавиад, бас засварын газар хааж байсан болохоор бид нар болохгүй байна гэж ярилцаад буцаад машин дээрээ очсон. Мөн сууж ирсэн машиндаа суугаад явцгаасан. ..., ... бид 3 хамт такси барьсан. Тэгтэл ... над руу залгаад Монголын үндэсний телевизийн байрны замын эсрэг талд хүрээд ир гэсэн. Очоод тэд нарыг хүлээж байтал ..., ..., ..., ..., ... нар ирээд ... бид нар ярилцаад зүүн салаанд нэг дэлгүүр дээрэмдэхээр тохиролцоод ирсэн гэхээр нь бид нар бүгдээрээ зөвшөөрөөд явцгаасан. Тэгээд бид нар ...ын аавынх нь машинд бүгдээрээ суугаад зүүн салааны зам дагуу ямар дэлгүүр рүү орох талаар замдаа ярилцаж явсан. Тэгтэл ... зүүн салаанд гэр нь байдаг учраас Багана дэлгүүрлүү оръё гэж хэлээд тэгээд уг дэлгүүрийн гадаа машинтайгаа очицгоосон. Бүгдээрээ амандаа хар өнгийн маск зүүцгээсэн, тэгтэл эхлээд ... дэлгүүрлүү түрүүлж ороод араас нь ..., ..., ... бид нар цувраад орсон. Би хамгийн сүүлд ороод дэлгүүрийн хаалгыг түгжсэн. Машинд ..., ..., ... нар үлдсэн тэгээд дэлгүүрт ортол ... дэлгүүрийн худалдагч эгчийг арын өрөө наад талд хоёр гараас нь бариад зогсож байсан. Тэгэхээр нь би арын өрөөнд ортол 18-19 орчим насны охин, 14-15 орчим насны эрэгтэй хүүхэд хоёрын гарыг нь скочоор хүлсэн байсан. Тэгтэл цаана бас нэг жоохон хүүхэд байсан, тэр өрөөний наад талын шатаар буухад диван дээр iphone-5s маркийн хар өнгийн гар утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгээд буцаад дээшээ гартал худалдагч эгчээс ... сейфны түлхүүр хаана байна гээд асууж байсан. Тэгээд түлхүүр хайж байтал ... хүн ирж байна зугтаарай гэж орилсон. Тэгтэл бид нар гараад гүйтэл дэлгүүрийн үүдэнд хоёр эрэгтэй хүн байх шиг байсан. Хөөе гэж байсан тэгэхээр нь би харах сөхөө байгаагүй чигээрээ хойшоо замаа дагаад гүйсэн. Нилээн гүйж байгаад эргээд хартал ард ..., ..., ... нар ард гүйж байсан.Тэгээд би зүүн салааг мэдэхгүй болохоор ...тэй хамт гүйсэн, тэгээд гар утсаар ярьж байгаад ..., ... нартай холбогдоод тэд нар ..., ..., ... бид 4-ыг ирж авсан, тэгээд бид нар ...ыг бараг баригдсан байх гэж гадарласан, тэгээд ..., ... нарыг зүүн салаанд нэг газар буулгасан хаана буулгасныг мэдэхгүй байна, тэгээд гудамжаар уруудаад явж байхад ... өөрийн гэртээ ..., ... бид 3-ыг хашаандаа үлдээгээд буцаж ярья гээд явцгаасан бид гурав дутуу баригдсан амбаар дотор сууж байхад би тэр жижиг амбаарын хаалганы хажуу талын хагархай блокнууд дунд iphone 5s маркын гар утсыг нуусан. Тэгээд ...ын гэрт орж аав ээжтэй нь уулзчихаад ... ... нар дээр очсон. Тэгээд нэг нэгээрээ хотын төв рүү орохоор болоод цувраад явцгаасан. Тэгээд 3-4 дүгээр хорооллын бичилд бөөнөөрөө ..., ... ..., ... бид нар уулзаад ... угаасаа баригдсан юм чинь бүгдээрээ маргааш цагдаагийн хэлтэст очицгооё гэж тохироод гэр гэрлүүгээ харьцгаасан, тэгээд өнөөдөр өглөө, ... над руу 10 цагийн орчим залгаад ажил дээр хүрээд ир цагдаа нар ирсэн байна гэж хэлсэн, тэгээд би шууд Аялгуу караоке дээр очиход ..., ... нар цагдаа нартай ирсэн байсан. Тэгээд тэндээсээ шууд наашаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Би тэр дэлгүүрээс I рhоnе-5 маркын гар утас авсан, ... тамхи авч байсан, ... компъютерийн хард дискийг салгаж авах гээд чадаагүй үлдээсэн, сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирээд үзлэг хийхэд ...ийн биеэс samsung-s3 маркын алтан шаргал өнгийн гар утас гарч ирж байсан...Бүгдээрээ дээрэм хийх асуудлыг дэмжсэн...2017 оны 04 сарын орчим би ..., ..., ... бид нар 25 дугаар эмийн сангийн дэлгүүр рүү бээлий маск өмсч ороход ... худалдагчийн амыг дарсан байсан, тэгээд тэр дэлгүүрээс 200-300 мянган төгрөг, архи, тамхи авсан өөр зүйл аваагүй...Мөн саяхан хэд хоногийн өмнө дэнжийн 1000-ын цагаан байрны орчим байдаг вьетнам засвараас ... ..., ..., ... бид орж вьетнам засварчдыг зодож хүлээд мөнгө төгрөг хайхад 20-30 мянган төгрөг олдсон тэгээд гараад явцгаасан өөр хийсэн гэмт хэрэг байхгүй....Би Багана дэлгүүрт ороход ногоон өнгийн ноосон цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй хар масктай байсан, ... хар малгайтай цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, бор өнгийн гуталтай хар өнгийн масктай байсан, ... цагаан хануйтай улаан ногоон өнгийн цээжтэй малгайтай цамц хар өнгийн масктай байсан, ... бор өнгийн ноолууран цамц, хар өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн гуталтай байсан масктай саравчтай малгайтай байсан, ... хар өнгийн цамцтай хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн гуталтай байсан, ... хар өнгийн малгайтай цамцтай хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй цагаан өнгийн пүүзтэй байсан, ... урт хар өнгийн срочкин цамцтай нүдний шилтэй байсан өөр хувцасыг нь санахгүй байна, ... хар өнгийн малгайтай цамцтай хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн савхин куртиктай хөх өнгийн жинсэн өмд цагаан өнгийн пүүзтэй байсан... Бүгдээрээ дээрэм хийх асуудлыг дэмжсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199-201/, Яллагдагчаар өгсөн:.. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ...ийн ажиллуулж байсан караокений газарт очсон......, ... нар байсан ба ардаас ..., ..., ..., ..., ... нар ирсэн......ын машиныг ... бариад ...ын гэр рүү явахаар болоод нэг машиндаа чихээд явцгаасан......, ..., ... ..., бид нар гудамжинд бууж үлдсэн...Тамхи авахаар дэлгүүрт орсон......, ..., ... нар гүйгээд ирсэн...дэлгүүрээс тамхи авах гэж ороод баригдчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэндээс гэр гэрлүүгээ харьсан...гэх мэдүүлэг /4х, х-45-46, 5х, х- 24-25/, -Шүүгдэгч Б....гийн 2017.05.06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг: 2019.05.05-ны өдөр найз ..., ... ..., ..., ...гийн найз ... түүний найз охин, ... бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Аялгуу нэртэй караокед “Сэнгүр” нэртэй 1ш ил пиво уусан. Пивоо ууж дуусаад “Аялгуу” нэртэй караокенаас бөөнөөрөө 18 цагийн орчим гарсан. Манай найз ... нь караоке ажиллуулдаг, тэгээд ... хэлэхдээ “Караокены” түрээс нь болчихлоо 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь бид нар бөөнөөрөө ярилцаж байгаад дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан. ..., ..., Билүүн, ..., ...гийн найзууд ... түүний найз охин, ... бид нар Вокзал руу явж вьетнам засварын газрыг дээрэмдэхээр ярилцаад Вокзол руу явсан тэгээд очсон чинь хаалттай байсан. ...гийн тээврийн хэрэгсэлтэй найз нь хэлэхдээ “Манай гэрийн ойролцоо орлоготой хүнсний дэлгүүр байгаа тийшээ явах уу гэсэн тэгээд бид нар ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийг дээрэмдэхээр болоод Билээгийн найз гэх ... жижиг суудлын тээврийн хэрэгсэлтэйгээ бид нарыг авч яваад “Багана” нэртэй хүнсний дэлгүүрийн дотогшоо ...гийн өгсөн хар өнгийн нэг удаагийн маск, саарал өнгийн ажлын бээлий өмсөөд орсон. Хүнсний дэлгүүрт ороход худалдагч нь лангууныхаа хажууд байгаагүй цаад талын өрөөндөө байсан. ..., ..., ... нар хүнсний дэлгүүрийн лангууны хажуугаар тойрч ороод худалдагч байсан ар талын өрөөнд ороод хэсэг хугацаанд гарч ирээгүй. ...ээ бол хүнсний дэлгүүрийн худалдагчийн өрөө, хүнсний дэлгүүрийн дотор талын хаалганы хооронд гүйгээд яваад байсан. Намайг тамхи уутанд хийж байхад Билэгээ "Хүн ирж байна” гэхээр нь би хүнснии дэлгүүрээс эхлээд гараад зугтаасан. Намайг хүнсний дэлгүүрээс гарсны дараа араас ...ээ, Билэгээ, ..., ... нар гарч ирээд ...гийн тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн. Би хаашаа явж байсныг тухайн үед сайн мэдэхгүй байсан, ... намайг нэг танихгүй айлын хашааны хажуу талд ... бид хоёрыг автомашинаасаа буулгаад “Та хоёр наад айлынхаа хашааг даваад дотор нь байгаа монгол гэрт ороод нуугдаад байж бай гэж хэлээд яваад өгсөн. ... бид хоёр ...гийн хэлсэн монгол гэрт ороод нуугдаж байтал ... гар утасаараа Билэгтэйгээ ярьж байснаа ... хэлэхдээ ...ээ Билэгээ, ..., ..., Эрдэнэ түүний найз охин нар ...гийн гэрт нь нуугдаж байна” гэж надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа Билэгээ, ..., ...ээ нар миний нуугдаж байсан газар алхаад хүрээд ирсэн араас нь нэг танихгүй жолоочтой нэг тээврийн хэрэгсэл ирээд бид нарыг аваад явсан. Билэгээ, ...ээ нар гэртээ харих гээд явсан дараа нь ..., ... бид гурав гэртээ харих гээд явсан...Бид нар дээрэмийн гэмт хэрэг үйлдэхээр ярилцаж байгаад дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.../ 1х, х-203-204/...Би өмнө нь сэжигтнээр өсөн байцаалтан дээрээ ярих зүйлээ ерөнхийд нь ярьсан би зүүн салаанд нөгөө хэдтэй нийлж 8 уулаа дээрэм хийсэн..../1х, х-225-226/, Яллагдагчаар өгсөн мэдүүлэг:...2017.05.05-ны өдөр буюу зүүн салаанд дэлгүүр дээрэмдэх гэж ..., ..., ..., ... бид нар ороход дэлгүүрийн арын өрөө рүү ..., ... 2 түрүүлээд орсон араас нь ..., ... бид 3 орсон. Би лангууны арлуу үсэрч ороод лангуун дээр байсан хайрцагтай тамхинуудыг аваад цаасан хайрцагт хийсэн, тэгтэл ... харчихаад чи наад улаан вест улаан шонхороор яах гээд байгаан парламент, эссэ тамхийг нь ав гэхээр нь би парламент, эссэ тамхийг нь ялгаж уутанд хийж байхад цаад өрөөнөөс хэн нь мэдэгдэхгүй хүн ирж байна гэхээр нь би хамгийн түрүүнд гарч зугтаасан миний араас ..., ..., ... нар гүйгээд гарч ирж байсан, тэгээд бид нар хойшоо өгсөөд арын гудамж руу орж зугтаасан, ингээд зугтааж байхад ... гар утсаараа арын гудамжинд явж байна гээд нэг хүнтэй яриад байсан, би бодохдоо ... байх гэж бодсон тэгтэл арын арын гудамжнаас ... ..., ... нар машинтайгаа ирээд бид нарыг суулгаж авч яваад хэсэг явж байгаад зогсоод ... бид хоёрыг буулгаад тамхиа ав, миний нэрийг хэлээд наад айлдаа ор гэсэн, тэгээд бид хоёр тэр айлд ороход тэр айлд нэг залуу байсан тэр залуу бид хоёрыг нэг гэрт оруулсан, тэгээд удаагүй байтал ... ... гар утсаар залгаад нэг гэрт нуугдаж байгаа талаар хэлсэн тэгээд тэд нарыг хаана байгаа талаар асуухад ...ын хашаанд нуугдсан байна гэж хэлсэн, тэгээд удаагүй байтал ..., ..., ... гурав орж ирсэн ... машин дуудаад тэгээд бид нар энэ машинд сууж яваад гэр гэртээ харьцгаасан, тэгээд маргааш нь надруу ... гар утсаар залгаад бүгдээрээ буруу зүйл хийсэн байна цагдаа дээр очиж буруугаа хүлээх хэрэгтэй байна гэж хэлсэн, тэгээд бүгдээрээ буруугаа хүлээгээд цагдаа дээр ирсэн....Би 19 цагийн орчим би ...ийн караоке дээр очиход тэнд ..., ..., ..., ..., бид нар байсан удалгүй гаднаас ... орж ирсэн, араас нь ..., ... нар орж ирсэн, тэгтэл ... явъя гэсэн…Тэгээд ...ын машинд Батбипэг, ... бид 4 сууж явсан, ..., ... ... 3 такси бариад явсан, Тэгээд бид нар вокзалын тэнд хальт уулзаад тэгээд үндэсний телевизийн байрны орчим бүгдээрээ уулзаад бүгд ...ын машинд чихэж сууцгаагаад зүүн салаа явъя гэсэн би яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ гэсэн, тэгээд зүүн салаанд ирээд гэнэт машинаас бүгдээрээ буусан, тэгтэл ..., ..., ..., ... нар ажлын саарал өнгийн бээлий, хар өнгийн маск өмсч зүүгээд намайг ..., ... хоёр чи маск зүү, бээлий өмс гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл зүгээр дэлгүүр орох гэсэн юм, чи тамхи архи шоколад аваарай гэж ... хэлсэн, тэгтэл ... цаанаас нь найз нь түрээсээ төлөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, туслаад өгөөч мөнгө тамхийг нь авна шүү гэсэн, тэгэхээр нь би бээлий маск өмсөөд тэд нарын араас нь дагаад орсон, би шууд ороод лангууны ард байсан тамхи авсан, тэгээд хүн ирж байна гэснийг сонсоод дэлгүүрээс гарч зугтаасан...Бид нар зүүн салаа руу ...ын машинтай ..., ..., ..., ..., ..., ... бид 8-уулаа зүүн салаа руу явсан. Дэлгүүрлүү орох талаар дэлгүүрийн гадаа ирээд зогсоход ... наад дэлгүүр чинь карт уншдаггүй бэлэн мөнгөтэй гэж хэлсэн...Би тэр тамхийг нуусан газраа цагдаа нарт хэлж зааж өгсөн гэх мэдүүлэг /1х, х-225-226/, - Шүүгдэгч Г....ын 2017.05.06-ны өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэг: 2019.05.05-ны өдөр 3,4 дүгээр хороололын Аялгуу караоке пабад тогоочоор ажиллаж байхад 19 цагийн үед уг Аялгуу караокег түрээслэгч ... уг газарт барменаар ажилладаг ..., мөн ..., ..., ... түүний найз охин ..., ... бид нар Аялгууны нийтийн зааланд сууж байхдаа бүгдээрээ хоорондоо урьдчилан ярьцгаасан....Хоорондоо ярилцахдаа ..., ... хоёр урьд өмнө нь шөнө явж вьетнам засварын газрыг шалгаж харсан тэнд дөрвөн вьетнам засварчин байдаг юм байна лээ гэж хэлж байсан яг хаана гэдгийг нь хэлээгүй ээ одоо уг газарт очиж вьетнамуудын мөнгийг дээрэмдэе гэж анх санаачилаад тэгээд бид нар тэгий тэгий очоод дээрэмдэе гэж бүгдээрээ тохиролцоод ..., ... хоёрын хэлээд байсан газарт очихоор ...гийн найз охин ...гийн аавынх нь суудлын автомашинд ..., би, ...аа, ..., түүний найз охины хамт дээрэм хийх газар руугаа явцгаасан харин би өөрөө хот сайн мэдэхгүй болохоор яг хаашаа яваад байгааг мэдэхгүй байсан. Харин ..., ...ээ, ... нар нь араас такси бариад араас явсан юм. Бид нар ветнам руу очих замдаа эмийн сангаас хар өнгийн маскнаас нэг ширхэг хар өнгийн маск авч ...д өгсөн юм. Харин бусдад нь урьд өмнө вьетнам дээрэмдэхдээ ашиглаж байсан хар өнгийн маск нь бүгдэд нь байсан. Уг вьетнам засварын газрын гадаа нь очоод хэн хэн ямар үүрэгтэй оролцох талаараа хоорондоо үгсэн тохиролцож ярилцсан энэ үед ... шууд ороод ар талын хаалга дээр очиж хүн гаргахгүй хааж зогсоно, ..., би, ..., ... бид дөрөв тэнд байгаа дөрвөн вьетнамыг барьж аваад ам, гар хөлийг нь скочоор хүлээд чимээгүй болгоно араас ..., ...ээ хоёр орж ирж хаалга хаагаад мөнгөө хайж олно гэж тохиролцсон байсан юм...Тэгээд дээрэмдэх гэж байсан вьетнам засвар дээрээ бөөнөөрөө яваад очсон чинь хаалттай байсан...Тэгээд төлөвлөгөө нурсан учир цаашаа яваад ... хэлэхдээ зурагтын буюу монголын үнэдсний телевизын ар талд вьетнам засвар байгаа тэнд очье гээд тэр газар нь бас яг ярьсан тохирсоноороо бүгд яваад очтол бас хаалга нь хаалттай байсан тэгээд цаашаа яваад гадуур вьетнам засвар хаана байдаг билээ гэж хайж хэсэг хөтлөөр даваад засмал замаар хойш өгсөөд яваад байсан боловч тааралдаагүй юм...Автомашинд сууж байхдаа ... хэлэхдээ манай гэрийн тэнд гайгүй орлоготой мөнгөтэй дэлгүүрүүд байдаг юм тийшээ явъя гэж санаачилсан юм тэгээд хэлснээр нь тэнд очиж нэг дэлгүүрийг нь дээрэмдье гэж бид нар бүгд хоорондоо тохирч зөвшөөрөөд ...гийн хэлээд байсан дэлгүүр лүү нь явахаар болсон юм. Машинтайгаа хөдлөөд явсан. Уг дэлгүүр лүү явах замдаа ... хэлэхдээ уг дээрэмдэх гэж байгаа дэлгүүрт ээж, охин хоёр л байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд бид нар машин дотроо хоорондоо ярилцахдаа ... бид хоёр түрүүлж уг ээж охин хоёрыг айлган сүрдүүлж скочоор гарыг нь хүлнэ гэж тохирсон. ... бид хоёр нэг нэг хутгатай байсан, ..., ... хоёр мөнгө хайж олно, араас ...ээ орж ирж хаалга хаагаад хүн харна гэж үүрэг рольтой байсан. Уг дэлгүүрийг дээрэмдээд ...гийн гэрт очиж тэндээ цуглаад Аялгуу руугаа явахаар тохирсон байсан. Гэхдээ харин хаашаа яваад байсныг мэдэхгүй байна. Ямар нэртэй дэлгүүийн нь анзаараагүй, тэгээд явсаар байгаад уг дээрэмдэх гэж байсан дэлгүүрийн гадна талаар бид нар 2 удаа дотор нь хүн байна гэж шалгаж урдуур нь явж өнгөрсөн юм. ... өөрөө энэ уг дэлгүүрийг мэддэг л юм байна лээ дотор нь 2 хүн байгаа шүү гэж хэлж өгсөн. ... л голлон санаачилдаг бид нарыг толгойдог юм даа. Бусад нь хэлсэн зүйлийг нь дэмжээд үгсэн тохирч дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг юм. Харин дэлгүүр дээрэмдэх гэмт хэргийг ... санаачилсан юм...Тухайн үед би Аялгуу нэртэй караокед туслах тогооч хийдэг байсан. Бас ..., тэнд зөөгч хийдэг байсан ба ... тус Аялгуу нэртэй караокег түрээслэж ажиллуулж байсан....Багана нэртэй дэлгүүрт дээрэм хийх санааг Эрданэбаатар гаргасан. ... ярихдаа би Баянхошууны дэлгүүрүүдийг бүгдийг мэднэ Баянхошуу руу явъя гээд Баянхошуу руу дагуулж явсан. Тэгэхэд ... элэг нэгтнээ эмтлээд яах вэ вьетнам руу оръё гэж хэлсэн. Тэгээд зурагтаас хойш нэг вьетнам засвар дээр очсон чинь тухайн вьетнам нь хаалгаа барьчихсан байсан чинь ... Баянхошуу явъя гээд бид нар явахаар болсон. Гэхдээ бид нар тэнд мэтгэлцэж нэлээд удсан. Тэгээд бид нар ...ын унаж явсан машинд бөөндөө чихэж суугаад Баянхошуу яваад тухайн дэлгүүр өнгөрөөж зогссон. Тэгээд машинаас нь ..., ..., ..., ... бид хэд дэлгүүр рүү орохоор болсон. Бид нар Баянхошуу руу ирж явахад ... надаа маск бээлий скоч зэргийг өгөөд наадхаараа хүмүүсийг нь хүлээрэй гэж хэлсэн. ... надад хар иштэй хутга гаргаж ирж өгөөд наадахаа далд хийчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн хутгыг нь аваад ардаа хийсэн. Тэгэхэд ... та 5 орчихоод ирээ бид гурав /..., .../ гэрээр ороод хүлээгээд байж байя гэж хэлсэн. Тэгээд бид 5 дэлгүүр рүү орсон. Дэлгүүр рүү орохдоо ... түрүүлж хойд өрөө рүү нь орсон ба би араас нь орсон. Миний араас ..., ..., ... тэр гурав орсон ба ... дэлүүрийн эзэн ...ийг барьчихсан хоолойд нь хутга тулгачихсан бас охиныг нь барьчихсан байсан. Тэгснээ намайг ороод иртэл наад хоёроо скочоор хүл гэж хэлсний дагуу би ..., охин 2-ыг скочоор хүлсэн. Тэгэхэд ... тэрийгээр сейфний түлхүүр асуугаад байсан....Тэгээд цаад талын өрөөнд ..., ...ээ, ...аа, гурав мөнгө төгрөг үнэд хүрэх зүйл хайж байсан. Энэ үед 5-10 минут л болсон байх. Удалгүй уг дэлгүүрт байсан манайхан пэжигнээд унасан бүгд зугтааж эхэлсэн би хүүхдүүдийг хараад өрөөнд зогсож байгаад бүгд алга болохоор нь хүн ирж байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд орж ирсэн хаалгаараа гараад зугтаах гэтэл өөдөөс хоёр эрэгтэй хүн гарч ирээд намайг барьж аваад цохиод унасан тэгээд намайг цагдаагийн газар авчирч өгсөн...Төмөр бариултай 20 см урт, хар цагаан төмөртэй ногоо арилгадаг том хутга байсан. Тэр хутгыг ... Аялгуугаас гарахдаа сүрдүүлэх хэрэгтэй гэж авсан байсан. Харин дэлгүүр лүү дотогш орохдоо ... надад май энэ хутгыг ав сүрдүүлэх хутга чинь шүү гэж хэлэхээр нь би аваад баруун гарын ханцуйндаа хийсэн юм. Уг хутга нь дэлгүүр дотор хүнтэй маргаж барилцаж авч байхад унасан байх......д өөрт нь нэг жижиг хар өнгийн пявар бариултай хутга байсан. Уг хутгыг Аялгуугаас л авсан байх...... л голлон санаачилдаг бид нарыг толгойдог юм даа. Бусад нь хэлсэн зүйлийг нь дэмжээд үгсэн тохирч дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг юм. Харин дэлгүүр дээрэмдэх гэмт хэргийг ... санаачилсан юм. Харин энэ үед ... монгол хүн дээрэмдэх эвгүй л байдаг юм даа гадаад бол ямар хамаа байх вэ гэж хэлж байсан шүү. Тэгээд ... бид нарт өгсөж уруудаж гэрийнхээ ойролцоо байдаг зам дагуу бүх дэлгүүрийг л бид нарт энэ дэлгүүрт хэдэн хүн байдаг, тэдэн эрэгтэй хүнтэй энэ дэлгүүр кассны машинтай харин энэ нь кассны машингүй гэх зэргээр тайлбарлаж нийтдээ 10 гаруй дэлгүүр харуулж хэлж байсан даа. Сүүлд нь явж явж 00 цагаас өмнө уг дээрэм хийсэн дэлгүүр лүү орохоор болсон юм...гэх мэдүүлэг /1х, х-212-214/, Яллагдагчаар өгсөн мэдүүлэг:...Багана дэлгүүрийг дээрэмдэхэд бид 8-уулаа байсан...... та 5 ороод ир, бид гурав /..., .../ гэрээр ороод хүлээгээд байж байя гэсэн...Бид 5 дэлгүүрт орсон...Тэгээд би баригдаад, бусад нь зугтаасан......, ... 2 хэн юу хийхийг хуваарилдаг байсан......, ..., ... 3 гадаа хүн харж байя гэж хэлээд гадаа байсан...Дээрэмдэх талаар бид 8 машин дотор яриад явж байсан...тухай мэдүүлэг /4х, х-233-235/, Шүүгдэгч Б....ийн 2017.05.10-ны өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэг: 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчим ... гар утас руу залгасан, би жоохон ажил байна ажлаа дуусгаад яваад очъё гэж хэлсэн...Яг хэдэн цагт очсоныг мэдэхгүй байна ямар ч байсан ажлаа зохицуулаад гэмтлийн арын Аялгуу караоке дээр очсон, тэгэхэд тэнд ..., ..., Ганжаргап, ..., ... нар байсан, удалгүй араас ..., найз охин ...ын хамтаар орж ирсэн. Би жорлон орчихоод гараад иртэл бүгдээрээ явцгаая гэхээр нь би хаашаа явах байгаа юм бэ гэж ...ээс асуутал эхлээд Нарны гүүр орно гээд ..., ... бид 3 таксинд суусан, үлдсэн 5 нь ...ын найз охиных нь машинд суугаад явцгаасан, ингээд бид нар Нарны гүүрний доор очоод нэг ветнам засварын газар орж, зодно гэж очсон тэгтэл нэг согтуу ах тэнд байсан...Зурагт руу явцгаасан, би ..., ... бид 3 такси бариад түрүүлж очоод үндэсний телевизийн замын эсрэг талд иртэл ..., ..., ..., ... ... 5 машинтай ирээд ... хэдүүлээ дэлгүүр дээрэмдэцгээе гэж ярихаар нь ... бид хоёр цуг явахгүй үлдлээ гээд ... бид хоёр явах гэж байтал араас дуудаад бүгдээрээ очъё та хоёрыг оруулахгүй бөөнөөрөө цуг явъя гэхээр нь зөвшөөрөөд хамт машинд нь суусан. Тэгээд Баянхошуу руу явж байгаад зүүн салаанд нэг гудамжинд очиж зогсоод караокенаас авсан хар маскаа тэд нар зүүцгээсэн. Тэгээд бид нар нөгөө хүнсний дэлгүүрийн замын эсрэг талд очиж зогсоод ..., ..., ..., ..., ... 5 буугаад тэр дэлгүүрлүү орцгоосон. Машинд ..., ... бид 3 үлдсэн, тэгээд бид нар гадаа хүлээгээд байж байтал хашааны гадаа нэг машин ирээд зогстол тэд нар дэлгүүрээс гараад бүгдээрээ хойшоо зугтаагаад явцгаасан. Ингээд бид 3 нөгөө хэдтэй утсаар холбогдоод нэг гудамжинд уулзсан. Тэгтэл тэнд ... үлдээд баригдсан цаадах чинь хутгатай байсан шүү дээ гэж байсан......, ..., ..., ..., ..., ..., ..., бид нар байсан өөр хүн байгаагүй. Бүгдээрээ дээрэм хийх асуудлыг мэдэж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222- 223/, Яллагдагчаар өгсөн:…..., ..., ..., ..., ... нар машинаас буугаад ..., ... бид хэд ...ын гэрийн тэнд очоод ..., ... нар гэр рүү орсон би машин дотор нь унтаад үлдсэн. Тэгээд удаагүй байж байтал ..., ..., ..., ... нар ирсэн ба ... үлдчихсэн гэж тэд нар хоорондоо ярьж байсан...Би дээрэм хийхэд хэн хэн ямар оролцоотой байсан талаар мэдэхгүй байсан...гэх мэдүүлэг /1х, х-170-171/, /4х, х58-59, 5х, х-6-7/, - Шүүгдэгч М....ын 2017.05.06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг: 2017.05.05-ны өдөр би найз охинтойгоо гэртээ хоночихоод байж байтал ...гийн утас руу ... залгахаар нь хэрэггүй гээд аваагүй...Би өөрөө 17 цагийн үед залгаад ярьсан юм. Тэгэхэд ... “орой нэг ажил байна, чи нэг хүрээд ирээч” гэхээр нь би “за” гээд салгаад орой 20 цаг өнгөрч байхад гэмтлийн ард талд байх Аялгуу гэх караокед найз охин ...гийн хамт очсон юм. Уг караокед ..., ..., ..., ..., улаан саравчтай малгайтай нэг залуу байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд ... нэг тийшээ явна гээд байсан ба цаг болохоо байлаа хурдан явъя гээд караокеноосоо гараад миний машинд ..., ..., ..., улаан малгайтай залуу 4 суугаад Нарны гүүрний тэр хавьцаа нэг газар очоод нэг байрны хажууд зогсож байтал тэр хэд гараад удалгүй 1 буцаж орж суугаад “хаасан байна” гээд л инээлдээд байсан. Тэндээсээ шууд зурагтын буудал дээр очтол ...ээ ..., ... гурав хүлээж байсан ба тэр хэд миний машинд суугаад бүгдээрээ зүүн салаа орсон. Тэгж явж байх замдаа тоглоомоор юм шиг маазарч дэлгүүр ухах уу, түц ухах уу гээд явж байсан. Би тухайн үедээ бараг ухах гээд ч байгаа юм шиг болохоор нь ...г гэрт үлдээх гээд гэрийнхээ урд талын гудамж руу орох гээд явж байхад ..., ..., ..., ..., улаан малгайтай залуу буугаад гудамжны үзүүрт үлдсэн. Тэгээд ... бид хоёр ...г манай гэрт буулгах гээд явж байтал тэр хэд залгаад “эсрэг талын гудманд ороод байж бай” гэж хэлхээр нь амжихгүй юм байна гээд ...г аваад явсан.Тухайн үед би ...тэй яриад та нар цонхоор аймар харагдаад байна” гэж хэлтэл ... цонх руугаа дөхөж хараад хүн хараад бүгд гараад зугтаасан...Тэгээд ..., ... бид 3 доошоо уруудаж байтал нэг нь залгаад караокеноос доошоо танай гэрийн хойшоо гэхээр нь очсон. Бүгдээрээ машин машиндаа суутал ... уурлахаар нь би бас зүгээр орхиж чадалүй найзынхаа хашаа руу ..., улаан малгайтай залуу хоёрыг оруулаад өөрийнхөө хашаа руу Билээ, ..., ...ээ гуравыг оруулсан юм. Би өрөө тэндээсээ шууд ...тай хамт хот орсон....Дээрэм хийх гэж байгаа гэдгийг ...гаас бусад нь бүгд мэдэж байсан ба ... замдаа тэр дэлгүүрийг хараад ямар хүмүүс байдаг юм гэж надаас асуухаар нь би “ээж охин хоёр байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд ... шууд гудамж руу эргэж орох гэтэл буусан. Хар өнгийн маск зүүж ордог ба гартаа ямар нэгэн зүйл барьж ороогүй ба гарч ирэхдээ жижиг дүү цэнхэр өнгийн ууттай зүйл барьчихсан гүйж байсан...... над руу залгаад “багаажинд” чинь цамцанд ороосон 20 гаруй тамхи байгаа шүү” гэхээр нь 112 дугаар буудлын тэр хавьцаа гудамж руу шидчихсэн. Тэгээд би өглөө 5 цаг хүртэл ...тай халтуур хийж байгаад машиныг нь ...гийн гэрийн гадаа түлхүүрийг нь дотор нь хийж үлдэгээд хашааных нь үүдэнд үлдээчихээд ... бид 2 бичилийн тэнд байх 3 давхар доороо ломбардтай зам дагуу” гэхээр нь ...г дагуулаад очсон...... уг хэрэгт толгойлогч байх буудалд хоносон. Өглөө 10 цагийн үед ... залгаад “хүрээд ир” хэдүүлээ баригдчихлаа гэх юм уу даа бараг хамт явж байсан хүмүүс нь ...гийн караокед ажиллаж байсан мөн өртэй хүмүүс байгаа юм. Ер нь бол дээрмийг зохион байгуулсан гэж бодож байна. Гэхдээ юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна шууд бүгдээрээ буугаад л яваад өгсөн...... нилээн хэд хоногийн өмнө надруу залгаад манайд бараг өдөр болгон ирээд ажил байна гээд байдаг байсан. Дээрэм хийх болсон гол шалтгаан бол бид ч гэсэн ...гийн караокед бараг нэг хүний 500.000 төгрөгийн архи ууж наргиж цэнгэж байсан. Тийм учраас ... өрөнд орсон...Хар өнгийн маск зүүж ордог ба гартаа ямар нэгэн зүйл барьж ороогүй ба гарч ирэхдээ жижиг дүү цэнхэр өнгийн ууттай зүйл барьчихсан гүйж байсан...Хүрээд ир, ажил байна гэдэг нь ...гийн санаа байсан. Өмнө нь ... мөнгө хуваарилаж өгч байсан...Энэ удаад хэрэг гарсны дараа сандралдаад бараг тухтай байгаагүй учир юу авсан, тэрийгээ яасан талаар сайн мэдэхгүй байна...Тухайн үед би хөх өнгийн биеийн тамирын өмд, улаан малгатай цамц, бор өнгийн кеттэй байсан. ... хар өнгийн өвдөгөөрөө татсан урттай жинсэн цамц, ноосон хар өмд, ягаан хар өнгө хосолсон элгэн пүүз, хар өнгийн цүнхтэй байсан, ... хар өнгийн малгайтай цамц, бор өнгийн хилэн өмд, гутлыг нь санахгүй байна, ... ямар хувцастай байсныг санахгүй байна, ... хар өнгийн богин савхи, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй байсан. ... бор өнгийн цамц, хар өнгийн жинсэн өмд, ботинктой байсан, ... ямар хувцастай байсныг санахгүй байна, бас миний нэг мэдэхгүй залуу байсан тэр улаан өнгийн саравчтай малгайтай байсан...гэх мэдүүлэг /1х, х-219-220/, Яллагдагчаар өгсөн мэдүүлэг:...... гэдэг нь ..., ... гэж ..., ... гэдэг нь ..., ... гэдэг нь ..., ... гэж би байгаа юм. ... гэж ..., ... гэдэг нь ... байгаа юм. Хэрэг гардаг өдөр би ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан......, ..., ..., ..., ... нар дэлгүүр рүү орсон.../3х, х-119-120/......, Жанчинсэмбэ, ..., ..., ... нар бууж тамхи авна гээд үлдсэн. Би ..., ... хоёртой гэртээ очоод ... машинд үлдээд ... бид хоёр гэрт орсон. Тэгээд над руу нэг нь залгаад “бид нар тамхи хулгай хийсэн тэгээд баригдчихлаа” гэж хэлж байсан...Өглөө нь ... залгаад “цагдаа дуудаж байна гэж хэлсэн.../2х, х-185/, 4х,х-67-68/, /4х, х-245/, Шүүгдэгч Н....ын 2017.05.06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг: 2017оны 05 дугаар сарын 05-ны өдөр би найз залуу ...ын хамт найз залуугийнхаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байх гэрт нь 5 дахь өдөр машин нь явдаггүй учир хашаандаа машинаа угаагаад, усанд яваад, дэлгүүр яваад хоол хийгээд байж байтал 16 цагийн үед ... залгахад ... “битгий ав” гэхээр нь эхнийх дээр нь аваагүй юм. Тэгээд ... гарч тамхи татна гээд гарсан ба ээж нь “... гадаа утасаар хүнтэй яриад байх юм” гэхээр нь би ...г орж ирэхээр нь хэнтэй ярьсныг нь асуутал ... “...тэй ярьсан” гэхээр нь би нээх тоолгүй “заза” гээд өнгөрөөсөн. Тэгээд 20 цаг болж байхад бид хоёр машинтайгаа гараад гэрээс уруудаад холгүй байдаг клонкоос бинзен авсан. Тэгээд манай найз залуу шууд ...гийн ажилуулдаг гэмтлийн хажууд байдаг “Аялгуу” гэх нэртэй караокед очоод ортол ..., ..., ..., ..., ... гээд 5-уулаа байж байсан. Тэр тавтай бид хоёр уулзаад тэд хоорондоо маазраад нэг нэгэнтэйгээ ноцолдоод байсан. Тэр караокеноос 21 цаг өнгөрч байхад гараад манай машинд ..., ... болон улаан малгайтай цамцтай, хар савхитай залуу суусан. ..., Жеко, ... гурав араас таксидаад зурагт дээр уулзсан. Ингэж уулзахаас өмнө ...гийн танил эгчийн байрны гадаа очингуутаа буулгүй буцаад явсан. Зурагтаас ... манай машины багажинд ороод үлдсэн нь давхарлаж суугаад зүүн салаа ороод ...гийн гэрийн урд талын гудамжинд машинаа зогсоогоод ..., ..., Жеко, улаан малгайтай цамцтай залуу гээд тэр дөрөв буугаад яваад өгсөн. Манай машинд ..., Эрдэнэ бид 3 үлдсэн. Тэгээд би ...гээс “эд нар хаачих гэж байгаа юм” гэж асуухад ... надад “ойрхон удахгүй ирнэ” гэж хэлтэл ... надаас “утсанд чинь нэгж байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэж хэлтэл утасаа өгч бай гээд миний симийг авч байгаад өөрийнхөө симийг хийгээд ...тэй ярихдаа ... “яасан бэ” гэх шиг болоод ярьж байтал хажуунаас Эрдэнэ утасыг нь аваад “та нар яасан бэ” хүмүүс байна. Машинтай хүмүүс ирчихлээ” гэж хэлтэл нөгөө дөрөв гараад дээшээ зугтаасан. Тухайн үед ... бид 3 машиндаа байж байтал ... руу ... 22 цаг өнгөрч байхад залгаад нэг караокены урд хүрээд ир гэхээр нь машинаа асаагаад бидний байсан газраас нээх холгүй байх зам дагуу байх нэг караоке дээр очтол тэд манай машинд суугаад ... “... хайчив ирээгүй юу” гэж асуухад бусад нь мэдэхгүй байна үлдчихсэн юм бишүү гээд бүгд салаад бууцгаасан. Тэгээд ... бид хоёр хороолол руу явж байтал ...ын дугаар миний утсанд байсан тул ... залгаад “ард чинь тамхи байгаа шүү” гэж хэлэхээр нь би наад юмыг хая гээд зурагт хавьцаа явж байхад нэг гудамжинд оруулаад хаясан. Одоо гудамжаа зааж өгч чадахгүй. Тэндээсээ гараад шууд хороолол орж машинаа манай гэрийн гадаа аваачиж тавиад бид хоёр эгчийндээ ороод байж байхдаа би ээж рүү яриад “гэрийн гадаа машин тавчихсан байгаа та хашаанд оруулчихаарай” гэж хэлсэн. Тэгээд эгчийндээ хончихоод өглөө босоод 11 цаг болж байхад ...ын дугаарлуу ... залгахаар нь ... аваад ярьсан. Тэгээд би ...гээс асуутал тэр хэд баригдсан байна гэж байна одоо ...гийн караоке дээр байна гэхээр нь бид хоёр 12 цаг өнгөрч байхад ...гийн караоке дээр очоод цагдаа нартай хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...Эхлээд мэдэхгүй байж байгаад Зүүн салаан дээр ирээд ерөнхийдөө дээрэм хийх гэж байна гэдгийг машинаас буугаад залгаад ярихад нь мэдсэн...Машинаас тэд нар буухдаа бүгд гар хоосон байсан ба ... яриад, тэд нар дэлгүүрээс гарахдаа нэг нь цамцанд ороосон зүйл барьсан байсан, бусдыг анзаараагүй...2-3 хоногийн өмнө Эрдэнэ надад ...д мөнгөний хэрэг гарсан юм шиг байна. Караокегоо хураалгах гэж байгаа юм шиг байна гэж ярьж байсан. Ямар нэг гэмт хэрэг үйлдэх гэж байгааг бол гадарласан...Цамцанд ороосон 20 гаруй ширхэг хайрцагтай тамхи байсан...Хэрэг үйлдэх үедээ би хар өнгийн өвдөгөөр давсан урт жинсэн цамц, ноосон хар өмд, яагаан хар өнгө хосолсон элгэн пүүз, хар өнгийн цүнхтэй байсан. ... улаан өнгийн малгайтай ноосон цамц, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, бор элгэн пүүзтэй байсан. ... бор өнгийн хилэн өмд, хар өнгийн малгайтай цамц, гуталыг нь сайн мэдэхгүй байна. ... хөх өнгийн жинсэн өмд, эрээн өнгийн срочикон цамцтай байсан санагдаж байна. Жеко хар өнгийн богино савхи өөр зүйл мэдэхгүй байна. ..., ... хоёрыг ямар хувцастай байсныг мэдэхгүй байна. Бас миний танихгүй залуу байсан тэр нь улаан өнгийн саравчтай малгайтай байсан /1х, х-206-207/, Яллагдагчаар өгсөн мэдүүлэг:...... гэдэг нь ..., ... гэж ... ... гэдэг нь ..., ... гэдэг нь ..., ... гэж ...ыг, ... гэж ..., ... гэдэг нь би өөрөө байгаа юм. Хэрэг гардаг өдөр манай нөхөр болох ... машин барьж явсан. ..., ..., ..., ..., ... нар дэлгүүр лүү орсон. Машин дотор би болон ..., ... бид гурав байсан...гэх мэдүүлэг /3х, х-117-118/ зэрэг болно. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Э...., М...., П.... нар Г....тэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хүнсний дэлгүүрт иргэн Б....ийн гарыг скочоор хүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь : - хохирогч Б....ийн:..2019.04.12-ны өдөр...намайг дэлгүүр дээрээ ганцаараа байж байхад 23 цаг 10 минутын орчим махлагдуу гарандаа ажлын саарал өнгийн бээлийтэй, хар масктай, мөн хар өнгиийн малгайтай цамцтай, 27 орчим настай, 170-180 орчим см-ийн өндөртэй, хар өнгийн масктай саарал өнгийн ажлын бээлийтэй 25 орчим настай, 170-180 орчим см-ийн өндөртэй, хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүмүүс орж ирээд...Нэг нь миний амыг дарсан, бас нэг залуу нь лангуу даваад камер унтраасан...Арай намхан 2 залуу гадаа хаалгыг хаагаад шууд ороод ирсэн...Миний ам болон гарыг скочоор ороосон...Орлогоо өг, дуугүй байх юм бол ямар нэгэн юм болохгүй гэж хэлсэн. Тэд бэлэн мөнгө, мөн архины лангуунаас 3 шил “Соёмбо” “Евок”, “болор” архи, самсунг гар утас, 2 блок esse тамхи, 2 блок parlament тамхи, түлхүүрүүд зэрэг эд зүйлс авсан...Би гараад явсных нь дараа өөрийнхөө гар, хөлөнд байсан скочийг салгаж байгаад ...дугаартай гар утсыг аваад нөхөр ...руу залгаад намайг дээрэмдчихлээ гэж хэлсэн...Тухайн үед манай дэлгүүрт 4 залуу орж ирсэн...Би эдгээр 4 залууг мөн гэдэгт итгэлтэй байна...Нэгнээ Билгүү, ..., ... гэж дуудаж байсан...тухай мэдүүлэг /3х, х-249-250, 220-221, 4х, х-1, 28-29/, - гэрч О....гийн:..2019.04.12-нд над руу ...дугаараас залгаад сая хүмүүс орж ирээд дээрэмдээд гарлаа гэж хэлсэн. Намайг очиход эхнэр хүмүүс дээрэмдээд гар хөл скочоор хүлсэн гээд, 4-лээ маск зүүсэн байсан гэж эхнэр хэлсэн...гэх мэдүүлэг /3х, х-226/, - хохирогч Б....ийн эд хөрөнгөд шууд учирсан хохирлын талаарх “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний тайлан /2х, х-218-219/, - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3х, х-216- 217/, - таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, бэхжүүлсэн баримт /4х, х-30-33/, - хэрэг гарсан “...” дэлгүүрийн ойролцоох 25 дугаар эмийн сан, зарим газрыг шалгасан тухай мөрдөгчийн илтгэх хуудас /3х, х-226, 230/, - Г....ий сэжигтэнээр өгсөн...2017 оны 04 сарын орчим би, ..., ..., ... бид нар 25 дугаар эмийн сангийн “дэлгүүр” рүү бээлий, маск өмсч ороход ... худалдагчийн амыг дарсан байсан, тэгээд тэр дэлгүүрээс 200-300 мянган төгрөг, архи, тамхи авсан өөр зүйл аваагүй.../1х, х-199-201/ тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, Шүүгдэгч Б...., Н...., Б...., Г...., Э...., М...., П.... нар Г....тэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Багана” хүнсний дэлгүүрт иргэн Б....хоолойн тус газарт хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь : - хохирогч Б....ийн:...2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим...камераа хартал бараан хувцастай залуучууд ороод ирсэн. Хэдэн хүн байсныг нь харж амжаагүй. Тэгтэл арын өрөөнд өндөр том биетэй хар малгайтай цамцтай, саарал өнгийн өмдтэй, амандаа хар масктай, 175-180 см өндөртэй махлагдуу залуу шууд манай охины хоолой руу хутга тулгасан...Намайг өндөр бүдүүн залуу шууд ирээд араас бариад авсан...Өндөр, халимаг нь урагшаа унжсан үстэй, туранхай, 180 см орчим өндөртэй залуу камер салгасан. Тэгээд тэр камер салгаад, намхан ногоон куртиктэй залуу намайг барьж байгаад скочоор миний гарыг болон охины гарыг хүлсэн. Охиныг хүлж байхад би тэр ногоон куртиктэй залуугийн өмдний ард хэсэгт хутга байсныг харсан...Мөнгөө гаргаж өг, эвээр ярьж байхад өгөхгүй бол ална шүү гэсэн...Сейфний түлхүүр авсан...Цаана дэлгүүр дотор бараа оролдоод байгаа нь сонсогдоод байсан. Цаана нь хэдэн хүн байгаа нь мэдэгдээгүй. Ямар ч байсан арын өрөөнд 4 хүн орж ирсэн байсан...тэгээд манай хүүхдүүдийг мэдээд...хүү ...ыг хүл гэж хэлсэн...Тэгтэл хүн ирлээ гэж өрөөнд байсан нэг залуу орилсон. Тэгтэл бүгдээрээ гүйлдээд зугтаагаад гараад явсан...Дэлгүүр дотор манай камерын “hard” шалан дээр унасан байсан...Манай нөхөр хашаа руу явган орж ирж байсныг харсан, манай нөхөр өөдөөс нэгийг нь бариад авчихлаа тайвшир цагдаа дуудчихлаа гэж хэлсэн...Манай арын өрөөнд ямар ч байсан 4-н хүн орж ирсэн, цаана дэлгүүрт хэдэн хүн байсныг мэдэхгүй байна...Хохирлын үнэлгээтэй уншиж танилцсан...тухай мэдүүлэг /1х, х-45-47, 13-14, 4х, х-217-218/, - М....гийн хохирогчоор өгсөн...Тухайн үед би маш их айсан, миний хоолойд хутга тулгасан залуу дараа нь ээж дээр оччихсон ээжийг скочоор хүлээд зогсож байсан. Тэгэхэд манай эрэгтэй дүү ... том өрөөнд байсан ба манай дүүг бас хүлээд зогсож байсан. Тэгээд байж байх хугацаанд манай аав ... гаднаас орж ирэхэд дэлгүүр дотор байсан бүх хүмүүс зугтаад гараад гүйсэн ба манай том өрөөнд дүүг хүлж байсан залуу нь зугтаж чадалгүй баригдсан. Тухайн баригдсан залуу нь манай аав руу хутга далайж байгааг нь харсан, тэгээд бариад авчихсан...тухай /4х, х211- 212/ болон гэрчээр өгсөн мэдүүлэг /1х, х-48/, - насанд хүрээгүй М....ы гэрч, хохирогчоор өгсөн...2017 оны 5 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим би гэрийнхээ том өрөөнд орон дээр бага дүүгээ хараад хэвтэж байтал ээж, эгч хоёр хашгираад эрэгтэй хүний хоолой дугараад байхаар нь аав руу шууд залгаад манай дэлгүүрт хүмүүс орж ирээд ээжийг дээрэмдээд байна гэж хэлсэн...Тэгтэл эгчийг цаад өрөөнөөс нэг намхан ногоон цамцтай залуу чирээд орж ирэхдээ намайг харчихаад миний гар, хөлийг скочдоод газар хэвтүүлсэн. Тэгээд орон дээр миний ’Iphone 5s маркийн гар утсыг ногоон нацист куртиктэй залуу авсан. Тэгээд удалгүй аав гаднаас хашгираад ороод ирсэн тухай мэдүүлэг /1х, х-49, 4х, х-215/, - гэрч Р....гийн...2017 оны 5 дугаар сарын 05-ны орой би найз Ганбаатарын гэрт байтал манай хүү ... залгаад аажуухнаар шивнэж ээжийг хүмүүс дээрэмдээд байна гэж хэлсэн...Би тэгээд Ганбаатарын хамт гэртээ ирэхэд дэлгүүр дотор хар масктай 1 хүн харагдсан...шалны мод бариад гүйгээд очиход бүгд дэлгүүрийн хаалгыг онгойлгоод гүйгээд зугтсан...Эргэхэд том өрөөнөөс масктай хутгатай хүн гараад ирсэн...урдаас 1 дайрсан ба би шалны модоор эрүү хавьцаа 1 цохиход хутга нь газар унасан...найз Ганбаатар араас орж ирээд бид 2 тус залууг дэлгүүрээс аваад гарсан, цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн тухай мэдүүлэг /3х, х-82-84, 4х, х-77-80/, - шинжээчийн №6179 дугаартай дүгнэлт: М....гийн биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /1х, х 67/, - “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-3-12/, - ..., ... нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан зарим эд зүйлсийг мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авч, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-17-23/, - эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4х, х-204-207/, - “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний хийсэн тайлан ; хохирогч З....ийн эд хөрөнгөд учирсан хохирлын нийт дүн 409.700 төгрөг /2х, х-218-219/, - эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-24-27/, - шүүгдэгч Г....ын...тэр өдөр бид дээрэм хийх талаар ярьсан, өмнө нь вьетнам дээрэмдэх гээд бүтээгүй...Багана дэлгүүрийг дээрэмдэхэд бид 8-уулаа байсан...... та 5 ороод ир, бид гурав /..., .../ гэрээр ороод хүлээгээд байж байя гэсэн...Бид 5 дэлгүүрт орсон...Тэгээд би баригдаад, бусад нь зугтаасан......, ... 2 хэн юу хийхийг хуваарилдаг байсан......, ..., ... 3 гадаа хүн харж байя гэж хэлээд гадаа байсан...Автомашинд сууж байхдаа ... хэлэхдээ манай гэрийн тэнд гайгүй орлоготой мөнгөтэй дэлгүүрүүд байдаг юм тийшээ явъя гэж санаачилсан...тэнд очиж нэг дэлгүүрийг нь дээрэмдье гэж бид нар бүгд хоорондоо тохирч зөвшөөрөөд ...гийн хэлээд байсан дэлгүүр лүү нь явахаар болсон. Уг дэлгүүр лүү явах замдаа ... хэлэхдээ уг дээрэмдэх гэж байгаа дэлгүүрт ээж, охин хоёр л байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд бид нар машин дотроо хоорондоо ярилцахдаа ... бид хоёр түрүүлж уг ээж охин хоёрыг айлган сүрдүүлж скочоор гарыг нь хүлнэ гэж тохирсон. ... бид хоёр нэг нэг хутгатай байсан......, ... хоёр мөнгө хайна олно, араас ...ээ орж ирж хаалга хаагаад хүн харна гэж үүрэг рольтой байсан..Уг дээрэмдэх гэж байсан дэлгүүрийн гадна талаар бид нар 2 удаа дотор нь хүн байна гэж шалгаж урдуур нь явж өнгөрсөн юм...... л голлон санаачилдаг бид нарыг толгойлодог. Бусад нь хэлсэн зүйлийг нь дэмжээд үгсэн тохирч дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг...Бид нар Баянхошуу руу ирж явахад ... надад маск бээлий скоч зэргийг өгөөд хүмүүсийг нь хүлээрэй гэж хэлсэн. ... надад хар иштэй хутгыг гаргаж ирж өгөөд наадахаа далд хийчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн хутгыг нь аваад ардаа хийсэн. Тэгэхэд ... та 5 орчихоод ир, бид гурав /..., .../ гэрээр ороод хүлээгээд байж байя гэж хэлсэн...тухай сэжигтэн, яллагдагчаар /4х, х-233-235, 1х, х-212-214/, мөн шүүх хуралдаанд тогтвортойгоор өгсөн мэдүүлгүүд, - шүүгдэгч Э....ийн...2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч 20 цагийн үед бид 8-уулаа вьетнам засварыг дээрэмдье гэж хэлээд тийшээ явахаар болсон...Бид нар бүгд “Аялгуу” караокены эсрэг талын эмийн сангаас 7 ширхэг хар өнгийн маск худалдаж аваад зүүхээр тохирсон байсан...Орой 21 цагийн үед вьетнам засварын гадаа нь очсон...Хаалгыг нь нүдээд орилоод байсан боловч дотроос нь хүн гарч ирээгүй...... хэлэхдээ зурагтад вьетнам засвар байдаг юм гээд хэлэхээр нь бөөнөөрөө уг газар луу явсан, бас л хаалттай байсан...... хэлэхдээ “надад мэддэг дэлгүүр байгаа, уг дэлгүүрийг очиж дээрэмдье” гэж санаачлаад бүгд зөвшөөрөөд үгсэн тохирч ярилцсан. Тэгээд ...гийн хэлээд байсан дэлгүүр дээр нь 23 цагийн үед очсон, гадаа нь очоод хэсэг харж зогсоод урдуур хойгуур нь явж өнгөрч байхдаа цонхоор нь харахад 2 хүн л харагдаж байсан юм...Би түрүүлж дотогш ороод худалдагч эмэгтэйг нь барьж аваад гартаа хутга бариад сүрдүүлж айлгасан...араас ..., ...ээ, ... орж ирсэн...Гэтэл 1 жоохон хүүхэд гараад ирсэн. Тэгэхээр нь би уг эгчийг түр тавиад та түлхүүрээ гаргаад ир гэсэн чинь уг эгч туслаарай гэж чанга орилсон цаанаас ..., ...ээ нар хүн ирж байна гэхээр нь бид нар дэлгүүрээс нь гараад тараад зугтаасан......гийн найз охин ... нь дэлгүүр дээрэмдэх хэрэгт оролцсон...Би уг хэргийн талаар сэжигтэн, яллагдагчаар өгсөн тэр мэдүүлгээр явах тухай сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1х, х-209-210, 4х, х-50-51, 5х, х-19/, - шүүгдэгч П....ийн...2019.05.05-ны 21 цаг өнгөрч байхад Аялгуу караоке пабад ..., ..., ..., түүний найз охин ..., ..., ..., ... нарын хамт уулзаад ... хэлэхдээ 4 замын тэнд байдаг Вьетнам засвар дээр очиж дээрэмдэнэ гэж хоорондоо ярилцаж тохироод ...гийн аавынх нь машинаар 4 зам руу нарны гүүрний вьетнам засвар дээр очиход хүн байгаагүй..Тэгээд машиндаа бөөнөөрөө сууж байхдаа ... манай гэрийн ойролцоо мөнгөтэй дэлгүүр байдаг, түүнийг очиж дээрэмдэх санаа гаргасан тэгээд ...гийн гэрийн тийшээ машинтайгаа яваад ... дэлгүүр заагаад уг дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй байдаг, харин саяны дэлгүүрт нэг эмэгтэй хүүхэдтэйгээ байдаг юм гэж хэлээд байсан. Тэгээд нэг дэлгүүр сонгоод уг дэлгүүрийн гадуур нь 2-3 удаа хажуүгаар нЬ өнгөрч явсан. Уг дэлгүүр лүү ..., ... нар эхэлж орсон, би уг дэлгүүрийн дотор талын хяналтын камерын хаард, цахилгаан зэрэг утсыг нь татаж салгасан, ..., ...ээ хоёр мөнгө хайсан. ..., ... хоёр хутгатай байсан...Скочоор хүлсэн...... мөнгө алга, хэдэн тамхи авчихлаа л гэж хэлсэн тэгээд би үг дэлгүүрийн цонхоор харсан чинь 2 хүн хашаа руу ирж байхаар нь хөөе хүн ирж байна гэж би орилоод гадагшаагаа хаалгаар бүгд л гараад дээшээ гудамж өгсөөд тал тал тийшээгээ зугтаасан, ...аа хүн бүрэн үү гэж хэлж байсан харин ... байхгүй байсан...Уг хэргийг үйлдэхдээ маск ашигласан...Уг дэлгүүрээс мөнгө дээрэмдэх зорилготой орсон, тамхи дээрэмдсэн...Уг гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн үйлдэх болсон...тухай сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1х, х-216-217/, 2х, х-176, 5х, х-11-12/, 4х, х-62/, - шүүгдэгч Б....гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн...Тэр өдөр бид нар бөөнөөрөө ярилцаж байгаад дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан. ..., ..., Билүүн, ..., ...гийн найзууд ... түүний найз охин, ... бид нар вокзал руу явж вьетнам засварын газрыг дээрэмдэхээр ярилцаад вакзол руу явсан тэгээд очсон чинь хаалттай байсан. ...гийн тээврийн хэрэгсэлтэй найз нь хэлэхдээ “Манай гэрийн ойролцоо орлоготой хүнсний дэлгүүр байгаа тийшээ явах уу гэсэн тэгээд бид нар ярилцаж, тэр дэлгүүрийг дээрэмдэхээр болсон...“Багана” нэртэй хүнсний дэлгүүрийн дотогшоо ...гийн өгсөн хар өнгийн нэг удаагийн маск, саарал өнгийн ажлын бээлий өмсөөд орсон......, ..., ... нар хүнсний дэлгүүрийн лангууны хажуугаар тойрч ороод худалдагч байсан ар талын өрөөнд ороод хэсэг хугацаанд гарч ирээгүй. ...ээ бол хүнсний дэлгүүрийн худалдагчийн өрөө, хүнсний дэлгүүрийн дотор талын хаалганы хооронд гүйгээд яваад байсан. Намайг тамхи уутанд хийж байхад Билэгээ "Хүн ирж байна” гэхлээр нь би хүнснии дэлгүүрээс эхлээд гараад зугтаасан...... нэг танихгүй айлын хашааны хажуу талд ... бид хоёрыг автомашинаасаа буулгаад “Та хоёр наад айлынхаа хашааг даваад дотор нь байгаа монгол гэрт ороод нуугдаад байж бай гэж хэлээд яваад өгсөн. ... гар утсаараа Билэгээтэй ярьж байснаа ...ээ, Билэгээ, ..., ..., Эрдэнэ түүний найз охин нар ...гийн гэрт нь нуугдаж байна” гэж надад хэлсэн.../ 1х, х-203-204/...Би өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтан дээрээ ярих зүйлээ ерөнхийд нь ярьсан би зүүн салаанд нөгөө хэдтэй нийлж 8 уулаа дээрэм хийсэн..../1х, х225-226/...2017.05.05-ны өдөр буюу зүүн салаанд дэлгүүр дээрэмдэх гэж ..., ..., ..., ... бид нар ороход дэлгүүрийн арын өрөө рүү ..., ... 2 түрүүлээд орсон араас нь ..., ... бид 3 орсон. Би лангууны арлуу үсэрч ороод лангуун дээр байсан хайрцагтай тамхинуудыг аваад цаасан хайрцагт хийсэн, тэгтэл ... харчихаад чи наад улаан вест улаан шонхороор яах гээд байгаан парламент, эссэ тамхийг нь ав гэхээр нь би парламент, эссэ тамхийг нь ялгаж уутанд хийж байхад цаад өрөөнөөс хэн нь мэдэгдэхгүй хүн ирж байна гэхээр нь би хамгийн түрүүнд гарч зугтаасан миний араас ..., ..., ... нар гүйгээд гарч ирж байсан…... гар утсаараа арын гудамжинд явж байна гээд нэг хүнтэй яриад байсан, би бодохдоо ... байх гэж бодсон тэгтэл арын арын гудамжнаас ... ..., ... нар машинтайгаа ирээд бид нарыг суулгаж авч яваад хэсэг явж байгаад зогсоод ... бид хоёрыг буулгаад тамхиа ав, миний нэрийг хэлээд наад айлдаа ор гэсэн, тэгээд бид хоёр тэр айлд ороход тэр айлд нэг залуу байсан тэр залуу бид хоёрыг нэг гэрт оруулсан, тэгээд удаагүй байтал ... ... гар утсаар залгаад нэг гэрт нуугдаж байгаа талаар хэлсэн тэгээд тэд нарыг хаана байгаа талаар асуухад ...ын хашаанд нуугдсан байна гэж хэлсэн, тэгээд удаагүй байтал ..., ..., ... гурав орж ирсэн тэгээд ... машин дуудаад тэгээд бид нар энэ машинд сууж яваад гэр гэртээ харьцгаасан…..., ..., ..., ... нар ажлын саарал өнгийн бээлий, хар өнгийн маск өмсч зүүгээд намайг ..., ... хоёр чи маск зүү, бээлий өмс гэсэн…Бид нар Зүүн салаа руу ...ын машинтай ..., ..., ..., ..., ..., ... бид 8-уулаа Зүүн салаа руу явсан. Дэлгүүрлүү орох талаар дэлгүүрийн гадаа ирээд зогсоход ... наад дэлгүүр чинь карт уншдаггүй бэлэн мөнгөтэй гэж хэлсэн...Би тэр тамхийг нуусан газраа цагдаа нарт хэлж зааж өгсөн гэх мэдүүлэг /1х, х-225-226/, - шүүгдэгч М....ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...Тэр өдөр бид 8 миний унаж байсан машинд суугаад явсан...Замдаа дэлгүүр ухах уу, түц ухах уу гээд явж байсан. Би тухайн үедээ бараг ухах гээд ч байгаа юм шиг болохоор нь ...г гэрт үлдээх гээд гэрийнхээ урд талын гудамж руу орох гээд явж байхад ..., ..., ... ..., улаан малгайтай залуу буугаад гудамжны үзүүрт үлдсэн. Тэгээд ... бид хоёр ...г манай гэрт буулгах гээд явж байтал тэр хэд залгаад “эсрэг талын гудамжинд ороод байж бай” гэж хэлсэн...Тухайн үед би ...тэй яриад та нар цонхоор аймар харагдаад байна” гэж хэлтэл ... цонх руугаа дөхөж хараад хүн хараад бүгд гараад зугтаасан...Би өөрийн найзын хашаа руу ..., мөн улаан малгайт хоёрыг, өөрийнхөө хашаа руу ..., ..., ...ээ нарыг оруулсан...... над руу залгаад “багаажинд” чинь цамцанд ороосон 20 гаруй тамхи байгаа шүү” гэж хэлсэн...... уг хэрэгт толгойлогч гэх юм уу даа бараг хамт явж байсан хүмүүс нь ...гийн караокед ажиллаж байсан мөн өртэй хүмүүс байгаа. Ер нь бол дээрмийг зохион байгууласан гэж бодож байна...Хүрээд ир, ажил байна гэдэг нь ...гийн санаа байсан. Өмнө нь ... мөнгө хуваарилж өгч байсан...Энэ удаад хэрэг гарсны дараа сандралдаад бараг тухтай байгаагүй учир юу авсан, тэрийгээ яасан талаар сайн мэдэхгүй байна.../1х, х-219-220/......, ..., ..., ..., ... нар дэлгүүр рүү орсон.../3х, х-119-120/...Тэгээд над руу нэг нь залгаад “бид нар тамхи хулгай хийсэн тэгээд баригдчихлаа” гэж хэлж байсан...Өглөө нь ... залгаад “цагдаа дуудаж байна гэж хэлсэн...тухай мэдүүлэг /2х, х-185/, 4х,х-67-68/, /4х, х245/, - шүүгдэгч Б....ийн...Тэр үед бид нар дэлгүүр дээрэмдэцгээе гэж ярьсан...Би бөөнөөрөө цуг явъя гэхээр нь зөвшөөрөөд хамт машинд нь суусан. Тэгээд Баянхошуу руу явж байгаад зүүн салаанд нэг гудамжинд очиж зогсоод караокеноос авсан хар маскаа тэд нар зүүцгээсэн. Тэгээд бид нар нөгөө хүнсний дэлгүүрийн замын эсрэг талд очиж зогсоод ..., ..., ..., ..., ... 5 буугаад тэр дэлгүүрлүү орцгоосон. Машинд ..., ... бид 3 үлдсэн, тэгээд бид нар гадаа хүлээгээд байж байтал хашааны гадаа нэг машин ирээд зогстол тэд нар дэлгүүрээс гараад бүгдээрээ хойшоо зугтаагаад явцгаасан. Ингээд бид 3 нөгөө хэдтэй утсаар холбогдоод нэг гудамжинд уулзсан. Тэгтэл тэнд ... үлдээд баригдсан цаадах чинь хутгатай байсан шүү дээ гэж байсан...Бүгдээрээ дээрэм хийх асуудлыг мэдэж байсан...гэх мэдүүлэг /1х, х-222- 223/......, ..., ..., ... нар ирсэн ба ... үлдчихсэн гэж тэд нар хоорондоо ярьж байсан...гэх мэдүүлэг /1х, х-170-171/, /4х, х-58-59, 5х, х-6-7/, - шүүгдэгч Н....ын...Тэр үед манай машинд бид 8-уулаа суусан...дэлгүүрийн гадаа ирээд ..., Эрдэнэ бид 3 үлдсэн. Тэгээд би ...гээс “эд нар хаачих гэж байгаа юм” гэж асуухад ... надад “ойрхон, удахгүй ирнэ” гэж хэлтэл ... надаас “утсанд чинь нэгж байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэж хэлтэл утасаа өгч бай гээд миний симийг авч байгаад өөрийнхөө симийг хийгээд ...тэй ярихдаа ... “яасан бэ” гэх шиг болоод ярьж байтал хажуунаас Эрдэнэ утсыг нь аваад “та нар яасан бэ” хүмүүс байна. Машинтай хүмүүс ирчихлээ” гэж хэлтэл нөгөө дөрөв гараад дээшээ зугтаасан. Тухайн үед ... бид 3 машиндаа байж байтал ... руу ... 22 цаг өнгөрч байхад залгаад нэг караокены урд хүрээд ир гэхээр нь машинаа асаагаад бидний байсан газраас нээх холгүй байх зам дагуу байх нэг караоке дээр очсон. Тэгээд манай машинд ... суугаад “... хайчив ирээгүй юу” гэж асуухад бусад нь мэдэхгүй байна үлдчихсэн юм бишүү гээд бүгд салаад бууцгаасан...... залгаад “ард чинь тамхи байгаа шүү” гэж хэлсэн...Зүүн салаан дээр ирээд ерөнхийдөө дээрэм хийх гэж байна гэдгийг машинаас буугаад залгаад ярихад нь мэдсэн...Машинаас тэд буухдаа бүгд гар хоосон байсан ба ... яриад, тэд нар дэлгүүрээс гарахдаа нэг нь цамцанд ороосон зүйл барьсан байсан, бусдыг анзаараагүй...2-3 хоногийн өмнө Эрдэнэ надад ...д мөнгөний хэрэг гарсан юм шиг байна. Караокегоо хураалгах гэж байгаа юм шиг байна гэж ярьж байсан. Ямар нэг гэмт хэрэг үйлдэх гэж байгааг бол гадарласан...Цамцанд ороосон 20 гаруй ширхэг хайрцагтай тамхи байсан...тухай мэдүүлэг /1х, х-206-207/...Хэрэг гардаг өдөр манай нөхөр болох ... машин барьж явсан. ..., ..., ..., ..., ... нар дэлгүүр лүү орсон. Машин дотор би болон ..., ... бид гурав байсан...гэх мэдүүлэг /3х, х-117-118/, Шүүгдэгч Г....ий сэжигтэнээр өгсөн...2019.05.05-ны өдөр 20 цагийн орчим ..., ..., ..., ..., ..., ... бид нар баруун 4-н замын орчим байдаг Вьетнам засвараас очиж вьетнам засварчдыг зодож айлгая гэж ярилцсан...Бид нар гарахдаа хар өнгийн иштэй том балиус хутга, хар өнгийн иштэй жижиг хутга зэргийг авсан байсан. Би ..., ... нартай хамт араас такси бариад 4-н замын вьетнам засвар дээр очиход бүтээгүй...Дараа нь ..., ..., ..., ..., ... нар ирээд ... бид нар ярилцаад зүүн салаанд нэг дэлгүүр дээрэмдэхээр тохиролцоод ирсэн гэхээр нь бид нар бүгдээрээ зөвшөөрөөд явцгаасан. Тэгээд бид нар ...ын аавынх нь машинд бүгдээрээ суугаад Зүүн салааны зам дагуу ямар дэлгүүр рүү орох талаар замдаа ярилцаж явсан. Тэгтэл ... Зүүн салаанд гэр нь байдаг учраас Багана дэлгүүрлүү оръё гэж хэлээд тэгээд уг дэлгүүрийн гадаа машинтайгаа очицгоосон. Бүгдээрээ амандаа хар өнгийн маск зүүцгээсэн, тэгтэл эхлээд ... дэлгүүрлүү түрүүлж ороод араас нь ..., ..., ... бид нар цувраад орсон. Би хамгийн сүүлд ороод дэлгүүрийн хаалгыг түгжсэн. Машинд ..., ..., ... нар үлдсэн...Худалдагч эгч, бас хүүхдүүд байсан...гарыг нь скочоор хүлсэн...Диван дээр iphone-5s маркийн хар өнгийн гар утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн...... хүн ирж байна зугтаарай гэж орилсон. Тэгтэл бид нар гараад гүйтэл дэлгүүрийн үүдэнд хоёр эрэгтэй хүн байх шиг байсан. Хөөе гэж байсан тэгэхээр нь би харах сөхөө байгаагүй чигээрээ хойшоо замаа дагаад гүйсэн......, ... нартай холбогдоод тэд нар ..., ..., ... бид 4-ийг ирж авсан, тэгээд бид нар ...ыг бараг баригдсан байх гэж гадарласан...... өөрийн гэртээ ..., ... бид 3-ыг хашаандаа үлдээгээд буцаж ярья гээд явцгаасан бид гурав дутуу баригдсан амбаар дотор сууж байхад би тэр жижиг амбаарын хаалганы хажуу талын хагархай блокнууд дунд iphone 5s маркийн гар утсыг нуусан...Би тэр дэлгүүрээс I рhоnе-5 маркийн гар утас авсан, ... тамхи авч байсан, ... компъютерийн хаард дискийг салгаж авах гээд чадаагүй үлдээсэн, сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирээд үзлэг хийхэд ...ийн биеэс samsung-s3 маркын алтан шаргал өнгийн гар утас гарч ирж байсан...Бүгдээрээ дээрэм хийх асуудлыг дэмжсэн...гэх мэдүүлэг /1х, х- 199-201/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. Тус шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тус хэрэгт нотолбол зохих байдлын хүрээнд шалган тогтоовол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэжээ. Хохирогч Б....ийн мэдүүлэг, хэрэг гарсан “...” дэлгүүрийн ойролцоох 25 дугаар эмийн сан, зарим газрыг шалгасан тухай мөрдөгчийн илтгэх хуудас, Г....ий сэжигтэнээр өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүхэлд нь харьцуулан шалгахад тухайн нотлох баримтуудын эх сурвалж буюу баримтат мэдээллүүд (гэмт үйлдлийн арга, дээрэмдсэн эд зүйлс, хамтран оролцогчийн нэр болон бусад) харилцан эх сурвалжаа баталсан, зөрүүтэй байдал илрээгүй, мөн хохирогч Б...., М...., М.... нарын мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар батлагдсан байх тул тухайн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хохирогч, гэрч нар худал мэдүүлээгүй байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх үед Г...., Н...., Б...., П...., М...., Э...., Б...., Г.... нар нь бүгд бүрэн болон тусгай дунд мэргэжлийн боловсролтой, мөн Б...., П...., Б...., Г.... нар дээд сургуульд суралцаж байсан, зарим нь дээд сургуулиа төгссөн байх ба тэдэнд хуульд заасан эрхийг нь тухай бүр танилцуулан сэжигтнээр мэдүүлэг авсан, мөн Г...., Б...., П...., Э.... нарын тус бүр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь анхны сэжигтэнээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжтай ноцтой зөрүүгүй байдлаар өгөгдсөн байх тул тус хэргийн мөрдөгч нар сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу тэднийг эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь тухайн дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцогч нарын гэмт санаа, үйлдэл, оролцоог нотлох хөндлөнгийн нотлох баримтууд болно. Шүүгдэгч Г....ын биед учирсан гэх гэмтлийн хувьд дээрэмдэх гэмт хэргийн газарт баригдсан улмаар эсэргүүцэхэд нь дэлгүүрийн эзэн Р.... тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт үйлдлийг нь таслан зогсооход чиглэсэн үйлдэл хийх явцад үүссэн /3х, х-82-84, 4х, х-77-80/ байх ба харин мөрдөгч нар зодож учруулсан гэх үндэслэл, баримт тус хэрэгт байхгүй байна. Шүүгдэгч Г.... нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд тогтвортой өгөгдсөн байх ба зарим шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй буюу гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлээ анх зөвшөөрснөө хожим үгүйсгэх, өөрчлөх, эргэж буцах байдлаар мэдүүлсэн нь “шүүгдэгчийн эрх”-д хамаарна, харин тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч нарт холбогдох тус дээрмийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаж байсан, мөн тус хэргийг шүүхээс прокурорт буцаасан байх ба энэ явцад 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилснээр тухайн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зарим ажиллагааг шинээр болон шинэчлэн хийсэн байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлгүй бөгөөд өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг үгүйсгэх, хууль бусад тооцох үндэслэлгүй болно. Тус хэргийн зарим шүүгдэгч нар өмнө нь вьетнам иргэдийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байх боловч зарим хохирогч нар олдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, нотлох баримт хангалтгүй гэх зэрэг үндэслэлээр холбогдох зарим хэргүүдийг тусгаарласан, хэрэгсэхгүй болгосон байх ба энэ нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлгүйг давхар илэрхийлнэ. Дээрэмдэх гэмт хэргийг давтан, зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдэхэд шүүгдэгч Э...., М.... нар тухай бүр гүйцэтгэгч, зохион байгуулагч, шүүгдэгч П.... гүйцэтгэгчээр, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдэхэд Б...., Г.... нар гүйцэтгэгч, шүүгдэгч Б...., Н.... нар хамжигчаар тус тус гэмт санаа, үйлдлээр санаатайгаар нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудын эх сурвалжаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нар холбогдсон дээрэмдэх гэмт хэрэгт тухай бүр “бүлэглэсэн” гэж үзнэ. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “шүүгдэгч Э...., П.... нарт холбогдох уг хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, шүүгдэгч нарын эрх зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн тул хэргийг прокурорт буцаах тухай, шүүгдэгч Б...., Н...., Б.... нарт холбогдох хэргийг цагаатгах тухай тухайн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э...., М...., П.... нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г...., Б...., Н...., Б.... нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй тухайд : Дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдэх зохицуулалт 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд огт өөрчлөлтгүй хуульчлагдсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн тохиолдолд оногдуулах хорих ялын дээд хэмжээг ихэсгэсэн байх тул шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Н...., Б.... нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхгүй гэж үзнэ. Хохирлын хувьд хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн дээрэмдүүлсэн гэх бэлэн мөнгөний хэмжээ зөрүүтэй байх боловч хохирогч Б....т учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нийт 779.000 төгрөгөөр тооцсон, энэ талаар хохирогч гомдол гаргаагүй байх ба шүүгдэгч Э...., М...., П.... нар 600.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогч Б....т нийт 409.700 төгрөгийн хохирол учруулснаас үнэлгээний дагуу тооцоход 117.700 төгрөгийн үнэ бүхий зарим эд зүйлсийг буцаан өгсөн /1х, х-23/, үлдэгдэл 292.000 төгрөгийг шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Н...., Б.... нарыг зүгээс төлж барагдуулсан талаар хохирогч бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Н...., Б.... нарыг хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэх ба хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Н...., Б.... нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшсэн болохоо илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Э...., М...., Г...., Б...., Н...., Б.... нар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, П.... хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн, мөн тухайн шүүгдэгч нарын ар гэр, амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд тус хэрэгт цугларсан байх ба тэдгээрийг шинжлэн судалсан болно. Дээрэмдэх гэмт хэргийг давтан, зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдэхэд шүүгдэгч Э...., М.... нар тухай бүр гүйцэтгэгч, зохион байгуулагч, шүүгдэгч П.... гүйцэтгэгчээр, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэн үйлдэхэд Б...., Г.... нар гүйцэтгэгч, шүүгдэгч Б...., Н.... нар хамжигчаар тус тус гэмт санаа, үйлдлээр нэгдсэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогджээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1, 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогч бүрийн гэмт хэрэг гүйцэтгэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Э...., М...., Г...., Б...., Н...., Б.... нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж шүүгдэгч Г...., Б...., Б...., Н.... нарт тус бүр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М...., Э.... нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн шүүгдэгч Н.... нь 3 хүртэл насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв. Харин шүүгдэгч П.... өмнө нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дүгээр зүйлийн 551.1-д заасан журмыг хэрэглэх боломжгүй. Шүүдэгч П.... нь П.Од-Эрдэнэ, Б.Аптангэрэл нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Fiге’ баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.Соёлбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин аварлаж танхайрах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд /5х, х-33-37/ дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаар ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн танхайрах гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулиар хүчингүй болоогүй, харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг болон хуульчлагдсан бөгөөд П....ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэн тохирч байхаас гадна хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэнэ. Мөн 2002, 2015 оны Эрүүгийн хуульд “хорих ялыг оногдуулж эсхүл оногдуулахгүй”-ээр тэнссэн эсэхээс үл хамааран “тэнссэн хугацаа”-нд гэмт хэрэг дахин үйлдсэн бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх зохицуулалт зарчмын хувьд өөрчлөгдөөгүй болно. Шүүгдэгч П....ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хорих ялыг дүйцүүлэн хасахад дараах нийтлэг аргачлалаар тооцсон : Х1 -2002 оны Эрүүгийн хуулийн ялын доод хэмжээ Х2 –2002 оны Эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээ Y2 -2015 оны Эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээ Y1 -2015 оны Эрүүгийн хуулийн ялын доод хэмжээ ДХ =Х2 –Х1 Хуучин Эрүүгийн хуулийн ялын интервал ДY =Y2 –Y1 Шинэ Эрүүгийн хуулийн ялын интервал K=ДY : ДХ= хуучин Эрүүгийн хуулийн ялын нэгж хэмжээнд харгалзах шинэ Эрүүгийн хуулийн хэмжээг илэрхийлэх коффецинт Y * - Шинэ Эрүүгийн хуулиар буурсан ял Х * -Хуучин Эрүүгийн хуулиар оногдуулсан ял Y* = Y1 +К *(Х*- Х1)-аар тооцоход Y* = 1 жил +2 (4 -3)= 3 жил. Тодруулбал, шүүгдэгч П....д анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ял хасагдаж, 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Тус хэрэг, яллах дүгнэлтийн хавсралтад заасан эд мөрийн баримт болох /4х, х206/ 1 ширхэг шалны мод, 1 ширхэг хутга, хар өнгийн маск 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, скочны 2 хэсэг, скоч 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу тус тус устгаж, хяналтын камерийн төхөөрөмж 1 ширхэгийг хохирогч Б....т буцаан олгох нь зүйтэй. Шүүгдэгч Э.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.07.06-ны өдрийг дуустал 61 хоног /1х, х-69-82/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, нийт 65 хоног, Шүүгдэгч П.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.06.07-ныг хүртэл нийт 31 хоног /1-р хавтас хх-ийн 185-197/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, нийт 35 хоног, Шүүгдэгч Н.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.06.16-ныг хүртэл нийт 40 хоног /1-р хавтас хх-ийн 101-115/, Шүүгдэгч Б.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.05.23-ныг хүртэл нийт 16 хоног /1-р хавтас хх-ийн 116-128/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, нийт 20 хоног, Шүүгдэгч М.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.07.06-ныг өдрийг дуустал нийт 61 хоног /1-р хавтас хх-ийн 130-132, 162-170/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, нийт 65 хоног, Шүүгдэгч Б.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.05.10-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 3 хоног /5х, х-81/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног, нийт 7 хоног Шүүгдэгч Г.... нь 2017.05.06-ны өдрөөс 2017.07.06-ны өдрийг дуустал 61 хоног /1х, х-170-184/, 2019.02.09-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2019.10.24-ний өдөр хүртэл /3х, х-138, 152-153, 5х, х-27-28, 85-86, 89/ нийт 257 хоног, нийт 318 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдний эдлэх ялд оруулан тооцов. Уг хэрэгт ...улсын дугаартай, тоёото дуэт маркын автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгон, тус автомашиныг эзэмшигч Ч....д буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилж буюу шүүгдэгч Э....ээс 500.000 төгрөг, М....аас 500.000 төгрөг, П....эс 500.000 төгрөг, Б....оос 500.000 төгрөг, Н....аас 500.000 төгрөг, Б....гаас 500.000 төгрөг, Г....аас 500.000 төгрөгийг тус бүр гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж үзнэ. Тус хэргийн хяналтын прокурорын “Б....гаас 1000.000 төгрөг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай тогтоолыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банк дахь 6352058472 дугаар дансанд байршуулсан тус барьцааны 1000.000 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг шүүгдэгч Б....гаас гаргуулах 500.000 төгрөгт тооцон, улсын төсөвт шилжүүлж, үлдэх 500.000 төгрөгийг шүүгдэгч Б....д буцаан олгох нь зүйтэй. Г.... шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан баримтаар тогтоогдсон тул Г....д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э...., М...., П.... нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г...., Б...., Н...., Б.... нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П....ийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр : шүүгдэгч Г....ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б....ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б....г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н....ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М....ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э....ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар П....д оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П....д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 4 жил хорих ял оногдуулснаас эдлэх 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ын эдлэх 3 жил 5 сар хорих ял, Б....ийн эдлэх 3 жил 5 сар хорих ял, Б....гийн эдлэх 3 жил 5 сар хорих ял, Н....ын эдлэх 3 жил 5 сар хорих ял, М....ын эдлэх 4 жил хорих ял, Э....ийн эдлэх 4 жил хорих ял, П....ийн эдлэх 8 жил 10 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Э....ийн 65 хоног, П....эгийн 35 хоног, Б....гийн 20 хоног, М....ын 65 хоног, Г....ын 318 хоног, Б....ийн 7 хоног, шүүгдэгч Н....ын 40 хоногийг тус тус шүүгдэгч тус бүрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н....д 3 жил 5 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд Н....д хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Тус хэрэгт ...улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тус автомашиныг өмчлөгч Ч....д буцаан олгосугай.

9. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг тус хэрэгт хамтран оролцогч бүрт тэнцүү хэмжээгээр тооцож буюу шүүгдэгч Э....ээс 500.000 төгрөг, М....аас 500.000 төгрөг, П....эс 500.000 төгрөг, Б....оос 500.000 төгрөг, Н....аас 500.000 төгрөг, Б....гаас 500.000 төгрөг, Г....аас 500.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Тус хэргийн хяналтын прокурорын “Б....гаас 1000.000 төгрөг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай тогтоолыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банк дахь 6352058472 дугаар дансанд байршуулсан тус барьцааны 1000.000 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг шүүгдэгч Б....гаас гаргуулах 500.000 төгрөгт тооцон, улсын төсөвт шилжүүлж, үлдэх 500.000 төгрөгийг шүүгдэгч Б....д буцаан олгосугай.

12. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хяналтын камерийн төхөөрөмжийг хохирогч Б....т буцаан олгож, бусад эд зүйл болох шалны мод 1 ширхэг, хутга 1 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, скочны 2 хэсэг, скоч 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

13. Шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Б.... нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус тооцсугай.

14. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

15. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э...., М...., П...., Г...., Б...., Б.... нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                                                      Г.ГАНБААТАР

                   ШҮҮГЧ :                                                    Б.ДАШДОНДОВ

                                                                                    М.МӨНХБААТАР