Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 783

 

М.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Ганчимэг,

Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

                                         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Н.Мөнхбаяр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Цт холбогдох эрүүгийн 201626030835 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Ц нь:

            1. 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын гадаа зогсоол дээр байсан иргэн Д.Түвшиндэлгэрийн эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэтэй 73-67 УБА улсын дугаартай “Ниссан Пирари Жоё” загварын автомашиныг,

2. 2016 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Далай ван аудитын газрын автомашин зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхнямын эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 44-52 УБМ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

3. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 125 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн О.Шагдарсүрэнгийн эзэмшлийн 2.300.000 төгрөгийн үнэтэй 12-44 УБЕ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

4. 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Оргилуун төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Ц.Чимэдцэрэнгийн эзэмшлийн 1.700.000 төгрөгийн үнэтэй 47-67 УБВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

5. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур үйлчилгээний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Х.Анхбаярын /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн эзэмшлийн/ ашиглаж явсан 2.000.000 төгрөгийн үнэтэй 23-27 УБЗ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашиныг,

6. 2016 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Батболдын эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэтэй 05-33 УБР улсын дугаартай “Ниссан блюбөрд” загварын автомашиныг,

7. 2016 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Баяндүүрэнгийн эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 55-60 УБК улсын дугаартай “Тоёота Иди” загварын автомашиныг,

8. 2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дархан-Нэхий худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн Г.Баасанжавын эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 42-58 УБР улсын дугаартай “Тоёота Корса” загварын автомашиныг,

9. 2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн X.Нямдаваагийн эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэтэй 61-00 УНЛ улсын дугаартай 90 кузовтой “Тоёота Креста” загварын автомашиныг,

10. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй караокены гадаа зогсоол дээр байсан иргэн Э.Бямбадоржийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэтэй 08-03 ГАА улсын дугартай “Хонда Сивик” загварын автомашиныг,

11. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэргээн засах үндэсний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Д.Даваадоржийн эзэмшлийн 1.900.000 төгрөгийн үнэтэй 01-25 УБК улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашиныг тус тус ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

 

Мөн М.Ц нь:

1. 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадаа ил зогсоол дээр байсан иргэн М.Баяржаргалын эзэмшлийн 72-14 ХӨВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон уг автомашин дотроос пүүзэн гутал 1 хос, 2 жинсэн өмд, МП тоглуулагч, мемори карт зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Өдрийн сонины гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Төрболдын эзэмшлийн 21-68 УБИ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон уг автомашины обудтай өвлийн дугуй, аккумлятор, домакрат, ком дорцов, түлхүүр багаж, МП тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 26 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан М.Билэгжаргалын эзэмшлийн 19-32 УНИ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон автомашин аккумляторыг хулгайлж, нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн С.Санжаагийн эзэмшлийн 82-14 УБС улсын дугаартай “Ниссан пулсар” загварын автомашин болон нарны шил, гар утасны цэнэглэгчийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа зогсоол дээр байсан иргэн О.Анхтунгалагийн эзэмшлийн 77-19 УБЧ улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашин болон аккумляторыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаа зогсоол дээр байсан иргэн Ү.Зоригоогийн эзэмшлийн 59-03 УНӨ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашин болон уг автомашины обудтай дугуй, хойд гупер, автомашин дотор байсан ажлын хувцас, кропны тос зэргийг хулгайлж, нийт 2.559.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-1 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Чулуунбаатарын эзэмшлийн 51-89 УБК улсын дугаартай “Хьюндай соната 4” загварын автомашин, уг автомашины аккумлятор, автомашин дотор байсан 4 гб хэмжээтэй флаш дискийг хулгайлж, нийт 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 6 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Хаус-25" үйлчилгээний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Баатархүүгийн эзэмшлийн 17-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн “Верна аксент” загварын автомашиныг хулгайлж, нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Цэвээний эзэмшлийн 37-77 УБГ улсын дугаартай “Хьюндай соната 2” загварын автомашин, уг автомашины аккумляторыг хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Хаянгаравын эзэмшлийн 47-01 УБВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин, уг автомашины запас дугуй 1 ширхэг, 4 хаалганы хөмсөг /борооны хаалт/, аккумлятор, МП тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрийн гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Жигжиддоржийн эзэмшлийн 30-76 УНИ улсын дугаартай “Субару Импреза” загварын автомашин болон уг автомашин дотор байсан бэлэн 5.000 төгрөг, 4 ширхэг түлхүүр, мөн уг автомашин дотор байсан иргэн Б.Нямдоржийн эзэмшлийн бэлэн 60.000 төгрөг, скайтелийн 19.000 төгрөгийн нэгж зэрэг эд эд зүйлийг хулгайлж, нийт 2.299.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2016 оны 8 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-а байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Ю.Баярсайханы эзэмшлийн 91-79 УНҮ улсын дугаартай “Хонда фит” загварын автомашин болон уг автомашинд байсан 2 ширхэг цахилгаан дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Ц.Начинхүүгийн эзэмшлийн 33-29 УБЗ улсын дугаартай “Тоёота рав 4” загварын автомашин болон уг автомашин дотор байсан тасдагчийг хулгайлж, нийт 3.295.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хатанбаатар эмнэлгийн гадаа зогсоол дээр байсан иргэн М.Отгонтөрийн эзэмшлийн 01-57 УБЯ улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашин болон уг автомашинд байсан 4 ширхэг колпак, бахь, дугуйн дорцов, МП тоглуулагч, түлхүүр, багаж зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 3-1 байрны гадаа зогсоол дээр байсан иргэн М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 95-08 УНБ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашин болон уг автомашин дотор байсан хөгжмийн дэлгэцийг хулгайлж, нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын гадаа зогсоол дээр байсан иргэн М.Нарангэрэлийн эзэмшлийн 51-29 УНУ улсын дугаартай “Тоёота спринтер” загварын автомашин болон уг автомашины 4 дугуйг хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан иргэн А.Оюунтунгалагийн эзэмшлийн 40-37 УНГ улсын дугаартай “Хонда Фит” загварын автомашин болон уг автомашины запас дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Эрдэнэбаярын эзэмшлийн 59-87 ГСА улсын дугаартай “Хонда Фит арео” загварын автомашин болон уг автомашинд байсан запас дугуй, МРЗ тоглуулагч, 3 литрийн тосол, ослын гурвалжин тэмдэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 3.635.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Цт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Булга овгийн Мягмарсүрэнгийн Цэндтаравыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Цт оногдуулсан 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цын цагдан хоригдсон 310 /гурван зуун арав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цаас 6.728.800 төгрөг гаргуулж, хохирогч М.Билэгжаргалд 120.000 төгрөг, хохирогч Б.Цэвээнд 99.000 төгрөг, хохирогч Б.Хаянгаравт 30.000 төгрөг, хохирогч Н.Баатархүүд 120.000 төгрөг, хохирогч Н.Жигжиддоржид 249.000 төгрөг, хохирогч Н.Чулуунбаатарт 1.205.000 төгрөг, хохирогч А.Оюунтунгалагт 241.000 төгрөг, хохирогч Ю.Баярсайханд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбаярт 1.645.200 төгрөг, хохирогч М.Баяржаргалд 245.000 төгрөг, хохирогч М.Лхагвасүрэнд 287.600 төгрөг, М.Нарангэрэлд 300.000 төгрөг, М.Отгонтөрд 106.000 төгрөг, хохирогч Ц.Начинхүүд 95.000 төгрөг, хохирогч Г.Төрболдод 455.000 төгрөг, хохирогч О.Шагдарсүрэнд 451.000 төгрөг, хохирогч Э.Бямбадоржид 80.000 төгрөг тус тус олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн автомашины 13 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Цын өмгөөлөгч Ц.Ганчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор М.Цт холбогдох 201626030835 тоот хэргийг хянан хэлэлцээд, түүний хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, нийт 6 жил 2 cap 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. М. Цэндтаравын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилсөн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн боловч нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна. Учир нь “...гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж дүгнэсэн бол 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосны дараа уг зүйл заалтыг хэрэглэх боломжтой байтал шууд хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд ялтан М.Цт холбогдох хэргийн зүйлчлэлийг яллах дүгнэлтийн хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлнө гэж бодож байна. ...” гэв.

 

Прокурор Г.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр авто тээврийн хэрэгсэл ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан. Мөн 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тусгайлан бэлтгэсэн багаж буюу түлхүүр хэрэглэн бусдын автомашин, автомашины эд анги болон эд зүйлийг нийт 18 удаагийн давтан үйлдлээр хулгайлж, 41.063.200 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шижлүүлсэн. Анхан шатны шүүхээс авто тээврийн хэрэгсэл авч зугтаасан 11 үйлдэл, бусдын эд хөрөнгө хулгайлсан 18 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул энэ хуульд зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

                                            

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

М.Ц нь:

1. 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын гадаа зогсоол дээр байсан иргэн Д.Түвшиндэлгэрийн эзэмшлийн 3.200.000 төгрөгийн үнэтэй 73-67 УБА улсын дугаартай “Ниссан Пирари Жоё” загварын автомашиныг,

2. 2016 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Далай ван аудитын газрын автомашин зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхнямын эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 44-52 УБМ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

3. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 125 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн О.Шагдарсүрэнгийн эзэмшлийн 2.300.000 төгрөгийн үнэтэй 12-44 УБЕ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

4. 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Оргилуун төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Ц.Чимэдцэрэнгийн эзэмшлийн 1.700.000 төгрөгийн үнэтэй 47-67 УБВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашиныг,

5. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур үйлчилгээний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Х.Анхбаярын /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн эзэмшлийн/ ашиглаж явсан 2.000.000 төгрөгийн үнэтэй 23-27 УБЗ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашиныг,

6. 2016 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Батболдын эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэтэй 05-33 УБР улсын дугаартай “Ниссан блюбөрд” загварын автомашиныг,

7. 2016 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Баяндүүрэнгийн эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 55-60 УБК улсын дугаартай “Тоёота Иди” загварын автомашиныг,

8. 2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дархан-Нэхий худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн Г.Баасанжавын эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэтэй 42-58 УБР улсын дугаартай “Тоёота Корса” загварын автомашиныг,

9. 2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн X.Нямдаваагийн эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэтэй 61-00 УНЛ улсын дугаартай 90 кузовтой “Тоёота Креста” загварын автомашиныг,

10. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй караокены гадаа зогсоол дээр байсан иргэн Э.Бямбадоржийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэтэй 08-03 ГАА улсын дугартай “Хонда Сивик” загварын автомашиныг,

11. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэргээн засах үндэсний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Д.Даваадоржийн эзэмшлийн 1.900.000 төгрөгийн үнэтэй 01-25 УБК улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашиныг тус тус завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг,

 

Мөн М.Ц нь:

1. 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гадаа ил зогсоол дээр байсан иргэн М.Баяржаргалын эзэмшлийн 72-14 ХӨВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон уг автомашин дотроос пүүзэн гутал 1 хос, 2 жинсэн өмд, МП тоглуулагч, мемори карт зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Өдрийн сонины гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Төрболдын эзэмшлийн 21-68 УБИ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон уг автомашины обудтай өвлийн дугуй, аккумлятор, домакрат, ком дорцов, түлхүүр багаж, МП тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 26 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан М.Билэгжаргалын эзэмшлийн 19-32 УНИ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин болон автомашин аккумляторыг хулгайлж, нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн С.Санжаагийн эзэмшлийн 82-14 УБС улсын дугаартай “Ниссан пулсар” загварын автомашин болон нарны шил, гар утасны цэнэглэгчийг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа зогсоол дээр байсан иргэн О.Анхтунгалагийн эзэмшлийн 77-19 УБЧ улсын дугаартай “Тоёота раум” загварын автомашин болон аккумляторыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаа зогсоол дээр байсан иргэн Ү.Зоригоогийн эзэмшлийн 59-03 УНӨ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашин болон уг автомашины обудтай дугуй, хойд гупер, автомашин дотор байсан ажлын хувцас, кропны тос зэргийг хулгайлж, нийт 2.559.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2016 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-1 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Чулуунбаатарын эзэмшлийн 51-89 УБК улсын дугаартай “Хьюндай соната 4” загварын автомашин, уг автомашины аккумлятор, автомашин дотор байсан 4 гб хэмжээтэй флаш дискийг хулгайлж, нийт 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2016 оны 6 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Хаус-25" үйлчилгээний төвийн гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Баатархүүгийн эзэмшлийн 17-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн “Верна аксент” загварын автомашиныг хулгайлж, нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Цэвээний эзэмшлийн 37-77 УБГ улсын дугаартай “Хьюндай соната 2” загварын автомашин, уг автомашины аккумляторыг хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Хаянгаравын эзэмшлийн 47-01 УБВ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашин, уг автомашины запас дугуй 1 ширхэг, 4 хаалганы хөмсөг /борооны хаалт/, аккумлятор, МП тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрийн гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Жигжиддоржийн эзэмшлийн 30-76 УНИ улсын дугаартай “Субару Импреза” загварын автомашин болон уг автомашин дотор байсан бэлэн 5.000 төгрөг, 4 ширхэг түлхүүр, мөн уг автомашин дотор байсан иргэн Б.Нямдоржийн эзэмшлийн бэлэн 60.000 төгрөг, скайтелийн 19.000 төгрөгийн нэгж зэрэг эд эд зүйлийг хулгайлж, нийт 2.299.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2016 оны 8 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-а байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Ю.Баярсайханы эзэмшлийн 91-79 УНҮ улсын дугаартай “Хонда фит” загварын автомашин болон уг автомашинд байсан 2 ширхэг цахилгаан дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12а байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Ц.Начинхүүгийн эзэмшлийн 33-29 УБЗ улсын дугаартай “Тоёота рав 4” загварын автомашин болон уг автомашин дотор байсан тасдагчийг хулгайлж, нийт 3.295.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хатанбаатар эмнэлгийн гадаа зогсоол дээр байсан иргэн М.Отгонтөрийн эзэмшлийн 01-57 УБЯ улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашин болон уг автомашинд байсан 4 ширхэг колпак, бахь, дугуйн дорцов, МП тоглуулагч, түлхүүр, багаж зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 3-1 байрны гадаа зогсоол дээр байсан иргэн М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 95-08 УНБ улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашин болон уг автомашин дотор байсан хөгжмийн дэлгэцийг хулгайлж, нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын гадаа зогсоол дээр байсан иргэн М.Нарангэрэлийн эзэмшлийн 51-29 УНУ улсын дугаартай “Тоёота спринтер” загварын автомашин болон уг автомашины 4 дугуйг хулгайлж, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан иргэн А.Оюунтунгалагийн эзэмшлийн 40-37 УНГ улсын дугаартай “Хонда фит” загварын автомашин болон уг автомашины запас дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Б.Эрдэнэбаярын эзэмшлийн 59-87 ГСА улсын дугаартай “Хонда фит” арео загварын автомашин болон уг автомашинд байсан запас дугуй, МРЗ тоглуулагч, 3 литрийн тосол, ослын гурвалжин тэмдэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 3.635.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ү.Зоригоогийн “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Худалдаа аж үйлдвэрийн танхимын арын зогсоол дээр 59-03 УНӨ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Ниссан Санни” загварын автомашинаа 7 цагийн үед тавиад ажил руугаа орсон. ...17 цагийн үед тамхи татах гээд гараад иртэл миний автомашин байхгүй байсан. Би өөрийн автомашинаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн автомашинаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зүүн алтан өлгийн 7-144 тоот хашааны үүдэнд байхаар нь олж авсан. Тухайн үед автомашин дээр очиход 4 дугуй нь байхгүй, хойд гупер нь алдагдсан байдалтай байсан. Би өөрийн автомашинаа бүрэн гүйцэд хүлээж авсан. Гуперээ нэхэмжилж байна. …” /1 дүгээр хавтас, 39-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Баярсайханы “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хар өнгөтэй “Аксент” загварын 19-32 УНИ улсын дугаартай автомашинаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 26 дугаар байрны урд талын зогсоолд 18 цагийн орчим тавиад нөгөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 12-ны орой 19 цагт автомашин дээрээ иртэл зогсоол дээр тавьсан байсан автомашин маань байхгүй байхаар нь Цагдаагийн газарт дуудлага өгсөн. ...Би алдсан автомашинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Автомашинаа бүрэн бүтэн олж авсан тул гомдол санал байхгүй. ...” /1 дүгээр хавтас, 92-93 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Чимэдцэрэнгийн “...2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ажилдаа ирэхдээ өөрийн 47-67 УБВ улсын дугаартай “Аксент” загварын автомашинаа Оргилуун төвийн урд зогсоол дээр тавьсан. Маргааш өглөө нь 4-5 цагийн хооронд харсан чинь алга болсон байхаар нь цагдаа дуудсан. ...2016 оны 6 дугаар сарын 10-ны орой миний автомашиныг 13-ын урд талын хорооны гаднаас олсон гэж цагдаагаас ярьсан тул автомашинаа очиж авахад бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байсныг хүлээж авсан. ...” /1 дүгээр хавтас, 138-139 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Цэвээний “...2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 20 цаг 30 минутын орчим би өөрийн эзэмшлийн 37-77 УБГ улсын дугаартай “Санота 2” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 30 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон... Өглөө харахад миний автомашин байхгүй байсан. ...2016 оны 6 дугаар сарын 21-ний орой 5 шарын Капитал банкны гадаа зогсоол дээрээс автомашинаа очиж хүлээж авсан. ...” /1 дүгээр хавтас, 185-186 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Энхдолгионы “...Би 2016 оны 6 дугаар сарын 12-нд ...автомашинаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны зүүн талын явган хүний замын зүүн талд тавиад гэртээ орсон. Тэгээд 20 минут орчим болоод гарч ирээд автомашинаа аваад ажилдаа явах гэтэл автомашин байхгүй болсон байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Миний автомашин “Ниссан санни” загварын мөнгөлөг саарал өнгөтэй, 23-27 УБЗ улсын дугаартай. ...” /1 дүгээр хавтас, 212-213 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Бямбадоржийн “...2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Sky" зочид буудалд орохдоо өөрийн эзэмшлийн “Хонда Севик” загварын 08-03 ГАА улсын дугаартай саарал өнгийн автомашиныг байрлуулж орхисон. Өглөө нь 6 цагийн үед миний автомашины асах чимээ сонсогдохоор нь босоод цонхоор харахад ухраад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь гараад очиход Баянхошуунаас Зурагтын чиглэл рүү уруудаад явчихсан, орой 19 цагийн үед миний автомашин Цайз захын Алтан-Өлгий орчим гудамжинд хаалганууд нь түгжээтэй баруун зүг рүү харуулж тавьсан байсныг цагдаа нартай хамт шалгахад миний автомашинаас алдагдсан эд зүйл байгаагүй, бүрэн бүтэн хүлээн авсан. Миний автомашины зүүн хойд талын гуперээр юм шүргээд хагалчихсан, гупер хэсэг түгжээнээсээ мултраад доошоо унжсан байсан. Уг эвдрэлд 80.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /2 дугаар хавтас, 21-22 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Анхтунгалагийн “...2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өглөөний 10 цаг 15 минутанд Чингэлтэй дүүргийн байрны зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота Раум” загварын 77-19 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаж авчираад... орой 20 цаг 30 минутын үед автомашинаа авах гээд ирэх үед байхгүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан, автомашин болон доторх эд зүйл зүгээр байсан. Харин аккумлятор алга болсон байсан. Би олон дахин цагдаа дээр ирэх сонирхол алга байна. Тийм учраас алдсан аккумлятороо нэхэмжлэхгүй. Автомашинаа 2016 оны ханшаар 3.600.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /2 дугаар хавтас, 43 дугаар хуудас/,

 

 Хохирогч С.Санжаагийн “...2016 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун доод талд байрлуулаад өглөө 8 цаг өнгөрч байхад миний автомашин байхгүй байсан. Би өөрийн эзэмшлийн “Ниссан Пулсар” загварын 82-14 УБС улсын дугаартай автомашиныг 2011 онд Да хүрээ захаас 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Автомашинаа З.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний автомашины хаалганы засвар нь 250.000 төгрөг болсон байгаа. Би одоо автомашинаа авсан. Засвар үйлчилгээнд оруулсан мөнгөө нэхэмжлэхгүй. Би гар утасны цэнэглэгч, нарны шилээ нэхэмжлэхгүй. ...” /2 дугаар хавтас, 82-83 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Хаянгаравын “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны гадаа өөрийн 47-01 УБВ “Хюьндай Аксент” автомашинаа зогсоолд байрлуулаад 21 цагийн орчим гарж ирэхэд алга болсон байсан. Хяналтын камер шүүж үзтэл миний автомашиныг хар хөх өнгийн куртка, хөх жинсэн өмд, цагаан гуталтай эрэгтэй хүн жолооч талын хаалганы түлхүүрийг тааруулж ороод сууж байгаад гараад явсан. Тэгээд буцаад 5 орчим минутын дараа ирээд миний автомашиныг унаад явсан байсан. Би Цайз зах дээр очоод автомашинаа хүлээж авахад автомашины запас дугуй байхгүй, 4 хаалганы борооны хаалт, аккумлятор, МРЗ тоглуулагч, нарны шил, нэмэлт толь алга болсон, автомашины асаагч эвдэрсэн байсан. Одоо надад автомашины засвар, алга болсон зүйлс гээд 250.000 төгрөгийн хохирол учраад байна. Би өөрийн автомашинаа авсан үнэ болох 3.300.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний автомашины хөмсөг, аккумлятор, запас дугуй алдагдсан байсан. Би автомашины хөмсгийг 30.000 төгрөг, запас дугуйг 15.000 төгрөг, аккумляторыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйлсээ нэхэмжилж байна. Автомашин дотроос алдагдсан жижиг толь, МРЗ тоглуулагч, нүдний шил, засвар үйлчилгээний мөнгөө нэхэмжлэхгүй. ...” /2 дугаар хавтас, 124-125 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Баатархүүгийн “...2016 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 1 цаг 45 минутанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаус-25 нэртэй үйлчилгээний төвийн гадаа зогсоол дээр өөрийн эзэмшлийн 17-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн “Верна Аксент” загварын автомашинаа байрлуулж тавьсан. 6 цагийн үед манай ажилтан Баасан хяналтын камер харж байгаад автомашин чинь байхгүй байна гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай автомашин Баянбүрд үйлчилгээний төвийн хойно байрлах М-Ойл нэртэй шатахуун түгээх станцын ойролцоо байна гэж Цагдаагийн газраас хэлсэн. Миний автомашины аккумлятор нь байхгүй байсан. Бусад эд анги бүрэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Миний автомашин 4.500.000 төгрөгийн үнэтэй. Харин алдагдсан аккумляторыг 2015 онд 120.000 төгрөгийн үнэтэй худалдаж авч байсан. Би 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. …” /2 дугаар хавтас, 153 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Баяндүүрэнгийн “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өглөө байрны гадаа ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 55-60 УБК улсын дугаартай хар өнгийн “Тоёота Ед” загварын автомашиныг байрлуулж тавьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч ирсэн чинь автомашин байхгүй байсан. ...Миний автомашин гэмтлийн эмнэлгийн урд талд Хаус-25 нэртэй Хаан суудлын бүрээсний оёдлын газрын гадна зогсож байна гэж Цагдаагийн газраас хэлсэн. ...Миний автомашинаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, автомашины эд анги бүрэн бүтэн байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би өөрийн автомашинаа алдагдсан үеийн ханшаар нь 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. …” /2 дугаар хавтас, 174 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Баасанжавын “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Содон Хорооллын урд талын зогсоол дээр 2016 оны 6 дугаар сарын 18-ны 00 цагт өөрийн эзэмшлийн 42-58 УБР хар саарал өнгийн “Корса” загварын автомашиныг тавьсан. ...2016 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 12 цагийн үед гэрээсээ гартал автомашин байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би автомашинаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний автомашинаас алдагдсан зүйл байхгүй, бүрэн бүтэн байсан. ...” /2 дугаар хавтас, 203 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Нямдаваагийн “...2011 онд 90 кузовтой “Toyota Cresta” загварын 61-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. ...2016 оны 6 дугаар сарын 19-ний 15 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд автомашин байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Хяналтын камерийг шүүж үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 4 цаг 20 минутын үед цайвар өнгийн хувцастай хүн хаалгыг нь нээгээд унаж явж байгаа харагдсан. ...Одоо би 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /2 дугаар хавтас, 219 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Мөнхнямын “...2016 оны 6 дугаар сарын 8-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 44-52 УБМ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын авто автомашинаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо, "Далай ван" аудитын газрын зогсоолд байрлуулж тавиад маргааш өглөө нь 8 цаг 30 минутын үед автомашинаа авах гээд очтол байхгүй байсан. ...2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч автомашиныг хүлээлгэж өгсөн ба дотроос нь алдагдсан эд зүйл байхгүй байв. Автомашинаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гомдол санал байхгүй. ...” /3 дугаар хавтас, 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Жигжиддоржийн “...2016 оны 6 дугаар сарын 19-ний орой 19-20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 30-76 УНИ улсын дугаартай “Субару Импреза” загварын  автомашиныг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрийн арын авто зогсоол дээр тавьсан. ...2 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гараад автомашиндаа суух гэтэл автомашин байхгүй байсан. ...Би автомашинаа олж авсан. Олдоогүй  байгаа  зүйлс  гэвэл  надтай  хамт  ажилладаг  Нямдорж  гэх залуугийн улаан хүрэн өнгийн хэтэвч дотор байсан 60.000-80.000 төгрөг болон хэтэвчинд байсан бусад эд зүйлс олдоогүй байна. Мөн хэлхээтэй манай гэрийн хаалганы запас түлхүүр нэг ширхэг, миний хулгайд алдаад олж авсан автомашины запас түлхүүр нэг ширхэг, ажлын өрөөний түлхүүр нэг ширхэг, 00 өрөөний түлхүүр нэг ширхэг миний автомашины дотор талын хайрцаганд байсан бэлэн 5.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нэхэмжилж байна. Журмын хашаанаас автомашинаа авахад төлсөн 95.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /3 дугаар хавтас, 55-56 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Шагдарсүрэнгийн “...2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн үед өөрийн 12-44 УБЕ улсын дугаартай “Хьюндай Аксент” автомашинаа тавьж орхиод маргааш өглөө нь байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Миний автомашиныг нэг залуу аваад зугтаачихсан. ...Тэгээд араас нь дагасаар байгаад Нарантуул захын хойноос автомашинаа олж авсан. Автомашинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Автомашины урд талын амортизатор тахийж нумарсан, нийлээд 90.000 төгрөг, их гэрэл дохионы хамт хагарсан ба 36.000 төгрөг, хойд талын гэрэл дохио хагарсан 20.000 төгрөг, 2 хаалга хонхойлгож эвдэлсэн нийлээд 70.000 төгрөг, будаг замаск 60.000 төгрөг, автомашины кундактор 15.000 төгрөгөөр сольсон, баруун талын толь хагарсан 15.000 төгрөг, зүүн талын доод гар 25.000 төгрөг, урд талын крыло төмөр хонхойсон 25.000 төгрөг, хойд талын гуперны замаск ховхорсныг засуулахад 20.000 төгрөг, автомашины түлхүүр тааруулахад 5.000 төгрөг болсон. ...” /3 дугаар хавтас, 91-92 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Чулуунбаатарын “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/1-р байрны гадаа зогсоол дээр 51-89 УБК улсын дугаартай “Сонота 4” загварын автомашиныг тавиад маргааш 13 цагийн үед ирэхэд алга болсон байсан. Автомашинаа 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний автомашины аккумлятор алга болсон 150.000 төгрөгөөр үнэлнэ. Автомашин дотор байсан 4 гб хэмжээтэй Флаш диск алга болсон. 20.000 төгрөгөөр үнэлнэ. Автомашины урд болон хойд гуперыг 100.000 төгрөгөөр будуулж засуулсан. Баруун талын урд крыло хонхойчихсон байсан. Моторын хойд урд лап резин тасарчихсан байсныг солиулсан. Лап резинийн үнэ 60.000, ажлын хөлсөнд 40.000 төгрөг өгж солиулсан. Урд талын 2 ширхэг босоо тэнцүүлэгчийн резин нийтдээ 30.000 төгрөг, урд талын 2 ширхэг өндгөн тулгуурын резин 30.000, хойд гарны түлк резин 40.000 төгрөг, урд цапны шарик 40.000 төгрөг, кардан гол 35.000 төгрөг, баруун хойд талын амортизатор 25.000 төгрөг, милний гол 15.000 төгрөгөөр худалдан авч сольсон. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” /3 дугаар хавтас, 125-126 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Түвшиндэлгэрийн “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр өөрийн эзэмшлийн 73-67 УБА улсын дугаартай “Ниссан пирари жоё” загварын авто автомашинаа зогсоолд нь тавиад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нэгдэлчин зочид буудалд буусан. Маргааш өглөө нь автомашин байхгүй байсан... Буудлын камерийг шүүж үзтэл үүрээр нэг хүн ирээд миний автомашиныг аваад явж байгаа харагдсан. Автомашинаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна... Миний автомашины ар талын суудлын доороос домакрат, цахилгаан хийлэгч олдсон. Би хараагүй байсан байна лээ. Надад одоо ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” /3 дугаар хавтас, 165 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Оюунтунгалагийн “...2016 оны 10 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа автомашин зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Хонда Пит” загварын 40-37 УНГ улсын дугаартай автомашиныг байрлуулж тавьчихаад маргааш нь 14 цагийн орчимд автомашинаа авах гэтэл байхгүй байсан. Миний автомашиныг хулгайлсан хүн Говьсүмбэр аймаг руу унаж явж байгаад цагдаад баригдсан байна лээ. Миний автомашины урд, ард гупер хагарсан, гуперын тогтоодог түгжээ хагарч сэтэрсэн, ...жолооч талын подкрылон хаягдсан, урд нүүр нь үгүй болсон, урд амортизатор хугарсан, 2 дугаар босоо тэнцүүлэгч муруйсан кундактор нь эвдэрсэн, цап шарик эвдэрч хэмхэрсэн байсныг солиулсан. Ар багаажинд байсан запаас дугуй алга болсон, ...би авто автомашинаа 3.100.000 төгрөгөөр үнэлнэ. Миний зүгээс маш их гомдолтой байна. Автомашинаа алдсанаар надад нийт 537.000 төгрөгийн зардал гарсан. Би автомашинаа Говьсүмбэр аймгаас авч ирэхдээ 30.000 төгрөгт бензин хийсэн. Бас Говьсүмбэр аймгаас автомашинаа авч ирэхдээ хүргэн Дашдоржийн машинд 78.000 төгрөгт бензин хийж явсан ба уг мөнгийг нэхэмжилж байна. ...” /3 дугаар хавтас, 207-208 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Даваадоржийн “...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэргээн засах үндэсний төвийн хашаанд байсан өөрийн эзэмшлийн 01-25 УБК улсын дугаартай “Тоёота Раум” автомашинаа хулгайд алдсанаа мэдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын ард байрлах автомашины зогсоол дээрээс олсон. Гомдолтой байна. Утасны цэнэглэгч алга болсон, 25.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Автомашингүй байсан үеийн хохирол тооцож үзэхэд 500.000 төгрөг болж байна. Автомашины үнэлгээ 4.000.000 төгрөг. Автомашины моторын дуу өөрчлөгдөж явдал өөр болчихсон байна. Авто засварын газар 200.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэж автомашин хэвийн болсон. Автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна. ...” /4 дүгээр хавтас, 3 дугаар хуудас/,

 

Хохирогч Ю.Баярсайханы “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 38А байрны гадаа өөрийн эзэмшлийн 91-79 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Хонда Фит” загварын автомашиныг зогсоол дээр тавьсан ...2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гарахад миний автомашин байгаагүй ...Автомашин дотор байсан жижиг дрилийг 500.000, том дрилийг 700.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. Би автомашинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /4 дүгээр хавтас, 46-47 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Эрдэнэбаярын “...2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 7 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 59-87 ГСА “Хонда Фит Ариео” загварын тээврийн хэрэгслийг тавьсан, маргааш нь миний автомашин алга болсон байсан. Миний автомашиныг айлын хашаа мөргүүлээд орхисон байсан ...Автомашины копуд, никель нүүр урд гупер, зүүн талын крыло, зүүн талын гар амортизатор, зүүн талын өсгөгчтэй их гэрэл, усны помп эвдэрсэн. Зүүн талын рам үзүүрээрээ тахийсан. Усны болон кондишны радиатор эвдэрсэн. Автомашинд байсан МРЗ, багаажинд байсан запас дугуй, З литрийн бүтэн тосол, ослын гурвалжин тэмдэг  алдагдсан. Гомдолтой байна. Эвдэрсэн тээврийн хэрэгсэл болон алдсан эд зүйлээ нэхэмжилнэ. ...Автомашинаа нэг жилийн өмнө 2.500.000 төгрөгөөр худалдан авч 800.000 төгрөгийн засвар хийгээд унаж байсан. ...” /4 дүгээр хавтас, 116 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Баяржаргалын “...2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32 дугаар байрны урд талд байсан 72-14 ХӨВ улсын дугаартай, хар өнгийн “Аксент” загварын автомашинаа алдсан. ...Автомашинаа 2 жилийн өмнө 4.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр автомашинаа олж авлаа. Автомашинд байсан аккумлятор, пүүз, 2 ширхэг жинсэн өмд, речакны бариул, МРЗ тоглуулагч, мемори карт алга болсон. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. ...” /4 дүгээр хавтас, 206 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Лхагвасүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, COT 3-1 байрны гадаа өөрийн эзэмшлийн 95-08 УНД улсын дугаартай саарал өнгийн “Ниссан санни” загварын автомашинаа тавиад 22 цаг өнгөрч байхад гарсан. Гэтэл миний автомашин байхгүй байсан. 2 хоногийн дараа буюу Метромоллын хашаанаас автомашинаа олж авсан. Автомашинаас хөгжмийн дэлгэц алга болсон. Өөр зүйл алдаагүй. Автомашинаа 3.800.000 төгрөгөөр үнэлж байна. Автомашины гарыг 45.000 төгрөгөөр засуулсан. Хөгжмийн дэлгэцийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Улаанбаатар болон ТВ9 телевизээр зарлуулсан тус бүрийн үнэ 13.800 төгрөг. Энэ бүх хохирлыг нэхэмжилж байна. ...” /5 дугаар хавтас, 30 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Нарангэрэлийн “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 7 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын урд талын автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 51-26 УНУ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй “Тоёота Спринтер” загварын автомашиныг тавьсан юм. Маргааш өглөө нь миний автомашин алга болчихсон байсан. ...2016 оны 11 дүгээр сарын дундуур Офицеруудын ордны Зэвсэгт хүчний жанжин штабын баруун талд байрлах ТЭЦ11 журмын хашаанд байхыг олсон. Автомашины 4 ширгэх дугуй байхгүй байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Бүрэн бүтэн байсан. Автомашинаа 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. 1 обудтай дугуйг 75.000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 300.000 төгрөг, 4 дугуйг обудтай нь авчих юм бол санал хүсэлт байхгүй. ...” /5 дугаар хавтас, 129-130 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Батболдын “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр МУБИС-ийн 5 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 05-33 УБР улсын дугаартай, “Ниссан Блюберд” загварын мөнгөлөг саарал өнгийн автомашинаа тавьсан, Маргааш өглөө нь миний автомашин алга болчихсон байсан. ...4 хоногийн дараа автомашинаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороололд байх 28 дугаар сургуулийн баруун талын зогсоол дээрээс олж авсан. Автомашинаас алдсан эд зүйлс байгаагүй. Автомашинаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдол санал байхгүй. ...” /5 дугаар хавтас, 135-136 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Отгонтөрийн “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн 01-57 УБЯ улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хатанбаатар гэдэг нэртэй эмнэлгийн гадаа байрлуулж тавьсан. Тэгээд 15 цаг 40 минутын үед гарч ирэхэд автомашин алдагдсан байсан. Үүнээс хойш 2-3 хонгийн дараа автомашинаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр гражнууд дундаас олж авсан. Автомашинаас 4 ширхэг шинэ колпак, бахь, дугуйн торцов, 14-ийн задгай амтай түлхүүр 1 ширхэг, 17-гийн түлхүүр 1 ширхэг, автомашины МРЗ тоглуулагч зэрэг алдагдсан. Автомашинаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан эд зүйлийхээ төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. ...” /5 дугаар хавтас, 140-141 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ц.Начинхүүгийн “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 33-29 УБЗ улсын дугаартай “Рав 4” автомашинаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12А байрны гадаа 13 цаг орчим тавьсан. 14 цагийн орчим гарч ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. Автомашинаа алдсанаас хойш 2 хоногийн дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нуралт үүссэн 16 давхар байрны гаднаас олж авсан. Автомашин дотор байсан 2016 онд 95.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ тасдагч алга болсон байсан. Автомашинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Автомашинаа 6.500.000 төгрөгөөр үнэлнэ. Хулгайд алдсан цахилгаан дриллээ гаргуулж авах хүсэлтэй байна. ...” /5 дугаар хавтас, 146-147 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Төрболдын “...2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн 21-68 УБИ улсын дугаартай “Хьюндай аксент” загварын мөнгөлөг саарал өнгийн автомашинтайгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өдрийн сонин дээр очоод автомашинаа ажлынхаа үүдэнд гадна талын автомашин ил зогсоол дээр байрлуулж тавьсан юм. ...2016 оны 6 дугаар сарын 9-ний 2 цагийн орчим ажлаасаа гарч ирж автомашинаа харахад зогсоол дээр байсан юм. Ингээд дахин 6 цагийн үед гарч ирэхэд миний автомашин зогсоол дээр байсан юм. Тэгээд 7 цагийн орчим дахин ажлаасаа гарч ирэхэд миний автомашин алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Автомашин алдсанаас хойш 3 хоногийн дараа автомашинаа цайз захын орчмоос олж авсан. Автомашинаа олж авахад аккумлятор нь алга болчихсон, нэг ширхэг обудтай өвлийн дугуй, ком дорцов, түлхүүр багаж, домакрат, МР тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Автомашины зүүн урд талын амортизарторыг ямар ч ажиллагаагүй болгоод эвдчихсэн байсныг 20.000 төгрөгөөр худалдан авч сольсон. Мөн зүүн урд талын таван булыг дугардаг болгочихсон байсныг 35.000 төгрөгөөр худалдаж авч сольсон. Би автомашинаа 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /5 дугаар хуудас, 153 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Нямдоржийн “...Н.Жигжиддорж ахын автомашинд миний хүрэн улаан өнгийн хэтэвч, дотор нь бэлэн 60.000 төгрөг, скайтелийн 15.000 төгрөгийн нэгж, 1000 төгрөгийн нэгж 4 ширхэг, иргэний үнэмлэх байсан нь алдагдсан юм. Хэтэвч, иргэний үнэмлэх автомашин дотор байсан. ...” /3 дугаар хавтас, 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Отгонбаатарын “...Би одоо он, сарыг нь тодорхой санахгүй байна. 2016 оны 6 дугаар сарын дундуур байх орой 21-22 цагийн орчим ...манай гэр болох Зүүн алтан өлгийн 25-609а тоотын гадаа цагаан өнгийн приус автомашинтай М.Ц сууж байсан. “Юу хийгээд сууж байгаа юм бэ” гээд асуухад “зүгээр, зүгээр танай хажуугаар явж байгаад чамтай уулздаг юм уу гэж бодсон юм. Чи автомашиндаа дугуй олж тавьсан юм уу” гэж асуухаар нь би “хуучин дугуйтайгаа явж байгаа” гэж хэлсэн. Ингээд автомашины хойно 4 дугуй байгаа, чи аваад автомашиндаа тавивал тавь” гэсэн. Би “юун дугуй юм бэ” гээд асуухад “зүгээр, манай найз надад өгсөн юм” гэсэн. Тэгэхээр нь “наад дугуй чинь миний автомашинд таарахгүй, надад хэрэггүй. Том дугуй болохоор хавираад явж болдоггүй юм” гэж хэлсэн. “За за, тэгвэл хашаандаа оруулаад түр тавьчих” гэхээр нь би хамт буулгаад хашаандаа оруулж тавьсан. ...Дугуйнаас өөр улаан өнгийн өсгөгч шиг зүйл аваад явж байсан. Тэр зүйлээ амбаар луу хамт шидсэн. Өөр 4 ширхэг дугуй обудын хамт байсан. Хоёр дугуй нь хагарсан байсан. ...” /1 дүгээр хавтас, 42 дугаар хуудас/,    

 

Гэрч Д.Дашдоржийн “...Манай эхнэрийн дүү А.Оюунтунгалаг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над руу утсаар яриад “миний автомашин алга болчихсон байна. Байрныхаа гадаа тавьсан байсан юм. Гараад ирсэн чинь алга болчихож” гэж хэлсэн. ...10 гаруй хоногийн дараа “миний автомашин Говьсүмбэр аймагт байна гэж цагдаагаас ярьж байна. Хамт Говьсүмбэр аймаг руу яваад автомашин аваад ирье” гэж ярьсан. ...Автомашин миний нэр дээр байдаг боловч А.Оюунтунгалагийн автомашин байгаа юм. А.Оюунтунгалаг худалдаж авахдаа бичиг баримтгүй байсан учраас миний нэр дээр шилжүүлээд авсан байсан юм. ...” /3 дугаар хавтас, 214 дүгээр хуудас/,

 

М.Цын сэжигтнээр өгсөн “...Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаа байсан хар цэнхэр өнгийн “Ниссан Санни” загварын автомашинд түлхүүр тааруулаад автомашин дотор орж суусан. Ингээд автомашины кундакторт нь дахин түлхүүр тааруулаад автомашиныг асаагаад хотын төвөөр унаж явж байгаад орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Зүүн алтан өлгийн орчим гэр хороолол дунд аваачаад хаясан. Ингээд автомашины 4 дугуйг нь тайлж аваад найз Отгонбаатарын гэрт нь аваачиж тавиад буцаад гарсан. Тухайн үед найздаа хулгай хийсэн гэдгээ хэлээгүй. ...Би 2016 оны 6 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 10 дугаар хороолол Хаус 25 гэх нэртэй зочид буудлын гадна байсан цагаан өнгийн “Аксент” загварын автомашинд түлхүүр тааруулж хулгайлан унаж яваад Баянбүрдийн тойргийн хойно М-Ойл колонкын хажууд орхисон. Аккумляторыг нь авсан. ...Тухайн өдрийнхөө шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн 5 дугаар байрны зогсоолд байсан саарал өнгийн “Ниссан блюбөрд” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад Бичил хорооллын 28 дугаар сургуулийн баруун талын зогсоолд хаяад явсан. Уг автомашин дотроос ямар нэг эд зүйл аваагүй. ...Мөн шөнөдөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгээс зүүн тийшээ байрнууд дунд байсан хар өнгийн “Тоёота Иди” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад 10 дугаар хорооллын замынхаа хойд талд Хаус-25 нэртэй зочид буудлын гадна орхисон. Уг автомашинаас би ямар нэгэн эд зүйл аваагүй. ...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын байрнууд дунд байсан саарал, 1 хаалгатай, хойноо “Зарна” гэсэн бичигтэй, “Корса” загварын автомашинд түлхүүр тааруулан хулгайлж унаад зурагтын хойно байх гудамжинд үлдээгээд яваад өгсөн. Тэр автомашин дотроос ямар нэгэн эд зүйл аваагүй. ...2016 оны 6 дугаар сарын дундуур байх Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн урд байсан хөх өнгийн “Раум” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад Баянбүрдийн тойргоос хойш явж байгаад замынхаа зүүн талд орхисон, аккумляторыг нь авсан. Би аккумляторыг нь түүхий эд зардаг газар аваачаад 10.000 төгрөгөөр зарсан. ...Хоёроос гурав хоногийн дараа байх гэртээ харих замдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошуу руу явах замд цэнхэр 2 давхар караокены гадна байсан саарал өнгийн “Хонда Сивик” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад Алтан өлгийн гудамжинд аваачиж хаясан. ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн хажууд байсан хар хөх өнгийн “Аксент” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад Баянбүрдийн тойргийн баруун талд Ихбүрд төвийн хойно гудамжинд аккумляторыг нь аваад орхисон. Би аккумляторыг нь түүхий эд авдаг газар 5.000 төгрөгөөр зарсан. ...5 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн зүүн талын байрнууд дунд байсан хар өнгийн “Аксент” загварын автомашинд түлхүүр тааруулан унаж яваад Цайз захаас Офицеруудын ордон руу урагшаа эргээд буудлынхаа доогуур замынхаа баруун талд гудамжинд орхиод явсан. Автомашин дотроос ямар нэгэн эд зүйл аваагүй. ...” /1 дүгээр хавтас, 68-70 дугаар хуудас/,

 

“...Би 2016 оны 6 дугаар сарын 12-ны өглөө Сансараас алхаад гэр лүүгээ явж байгаад 3 дугаар сургуулийн ард талын байрны гадна байсан хар хөх өнгийн “Аксент” загварын автомашин байхаар нь гэр лүүгээ унаад явъя гэж бодоод өөрт байсан автомашины түлхүүрийг гаргаж хаалганд нь хийж үзтэл таарч хаалга нь онгойсон. Тэгээд тэр түлхүүрээр автомашиныг асааж үзтэл автомашин ассан. Би тэгээд автомашиныг унаад шууд Баянбүрдийн чиглэлд Баянхошуу явж байтал автомашины бензин тасалдаад байхаар нь Баянбүрдийн хойд талд гэр хорооллын гудамж руу орж автомашиныг гудамжинд оруулж тавиад аккумляторыг нь авч яваад Баянбүрдийн хажууд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэгт зарах гэж яваад замдаа явуулын хүнд 5.000 төгрөгөөр зарсан. ...” /1 дүгээр хавтас, 117-118 дугаар хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 6 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын баруун хойд талын байрнуудын зогсоол дээр хар өнгийн “Хьюндай Соната 2” загварын автомашин зогсож байхаар нь би дөхөж очоод дотор нь хүн байхгүй болохоор нь өөртөө байсан түлхүүрүүдээс нэгээр нь тааруулж онгойлгоод уг автомашиныг асааж унаад Нэгдүгээр хорооллын Саппоро үйлчилгээний төв орчмоор явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудлын баруун талд байдаг Сүпер маркет гэсэн дэлгүүрийн гадаа зогсоол дээр уг автомашиныг орхиод явсан. ...” /1 дүгээр хавтас, 188-189 дүгээр хуудас/,

 

“...Би 2016 оны 6 дугаар сарын 12-ны өглөө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуурын урд талд хуучин “Ниссан санни” загварын мөнгөлөг саарал өнгөтэй автомашин байхаар нь очиж түлхүүр тааруулан дотор нь орж суугаад гэрлэн дохионы уулзвараар зүүн тийшээ эргээд авто плаза төвийн баруун талд байх Хаан банкны АТМ байсан хашаан дотор оруулан орхисон. ...Би мөн 2016 оны 6 дугаар сарын 11-ний шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 26 дугаар байрны гадна талд байсан хар хөх өнгөтэй Аксент загварын автомашинд түлхүүр тааруулан хулгайлан авч явж Баянбүрдийн тойргийн баруун талд Их бүрд төвийн хойд талын гудамжинд аккумляторыг нь аваад орхисон. Би автомашины аккумляторыг авч явж түүхий эдийн зах оруулан 50.000 төгрөгөөр зарж борлуулсан. ...” /1 дүгээр хавтас, 242-243 дугаар хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ...2 давхар зочид буудал байсан. Уг зочид буудлын үүдэнд гурван автомашин зогсож байхаар нь саарал өнгийн “Хонда сивик” загварын автомашин хаалганд өөрт байсан түлхүүрийг хийж эргүүлэхэд хаалга нь онгойчихоор нь орж суугаад түлхүүр хийгээд эргүүлэхэд автомашин асчихсан. Тэгэхээр нь унаад хөтлийн зам уруудаж яваад Баянбүрдийн тойргоор 100 айлын замаар чигээрээ явсаар цайзын тэнд очиж гудамжинд цоожилж үлдээгээд найзындаа очоод амарч байхад цагдаа нар ирээд намайг барьсан. ...” /2 дугаар хавтас, 24-25 дугаар хуудас/,

 

“...Би 2016 оны 6 дугаар сарын дундуур ...Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хойд талын зогсоол дээр явж байгаад уг зогсоол дээр байсан хөх өнгийн “Тоёота раум” загварын автомашин хаалганд түлхүүр хийж эргүүлэхэд онгойчихсон. Тэгэхээр нь орж суугаад нөгөө түлхүүрээр кундактор луу нь хийгээд эргүүлэхэд автомашин асчихаар нь унаж яваад Тэнгис кино театрийн зүүн талаар хойшоо явж Баянбүрдийн тойргийн орчим дэнжийн 1000 руу явдаг зам дагуу замаас гаргаж зогсоогоод автомашинаас нь аккумляторыг нь авч хажууд талынх нь түүхий эд авдаг газар аваачиж 10.000 төгрөгөөр өгч гэртээ харьсан. ...” /2 дугаар хавтас, 49-50 дугаар хуудас/,

 

“...Би 2016 оны 6 дугаар сард Цамбагаравын хойд хавиас “Ниссан Пулсар" загварын хар хөхдүү өнгийн автомашиныг түлхүүр тааруулж онгойлгоод унаад явсан. Үүрээр байсан байхаа, би сайн санахгүй байна. Хойшоо засмалаар Хангай захын хажуугаар гараад Баянхошууны тойрог дээр аваачиж тавьчихаад өглөө 8 цаг өнгөрч байхад буцаж очиж аваад Зүүнсалаа руу явсан. Хуучин эцсийн тэр хавьд замаас гараад гудамжинд зогсох санаатай эргэх гэж байтал хажуугаас “Соната-6” загварын автомашин ирж мөргөсөн. ...Би автомашинаа унаад зугтаачихсан. Хуучин эцсээс нилээн цаашаа гудамж руу эргэдэг засмал руу эргэсэн. Тэгээд шинэ баригдаж байсан цэцэрлэгийн тийшээ зугтаж автомашинаа тавьчихаад би өөрөө зугтаасан. ...” /2 дугаар хавтас, 99 дүгээр хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны тэр хавиар би ганцаараа автомашины зогсоол дээр 2 камерийн голд цагаан өнгийн 47-01 УБВ улсын дугаартай “Хюндэй аксент” загварын автомашин тавьчихсан байхыг харсан. Тэгээд би өөрт байсан түлхүүрүүдээс нэгийг нь тааруулахад уг автомашин онгойчихсон. Тэгэхээр нь би суугаад нөгөө түлхүүрээ тааруулж онгойлгоод унаад явсан. ...Аккумлятор, запас дугуй хоёрыг нь авчихсан. ...” /2 дугаар хавтас, 130-131 дүгээр хуудас/,

                                             

“...Би 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 4 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 105 дугаар байрны гадна талаас 55-60 УБК улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Ед" загварын автомашиныг түлхүүр тааруулж асаагаад унаад явсан. Тэр автомашины бензин тасалдаад, замдаа унтраад байхаар нь Гэмтлийн эмнэлгийн урд талд Хаан суудлын бүрээс оёдог Хаус-25 нэртэй байрны хажууд үлдээгээд Хаус-25 байрны гадна зогсоолд байсан 17-77 УНЛ улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад тэр өдрийнхөө 17 цагийн үед Баянбүрд төвийн хойд талд байрлах шатахуун түгээх станцын хажууд тавиад аккумляторыг нь аваад явсан. Тэр аккумляторыг нь явуулын хүнд 10.000 төгрөгөөр зарсан. ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээрээс “Ниссан Санни” загварын автомашин хулгайлан авч явсан хэрэгт шалгагдаж байгаа. Би эхэлж авсан 55-60 УБК улсын дугаартай автомашины ямар нэгэн эд ангийг нь эвдээгүй, хулгайлан авч яваагүй. ...” /2 дугаар хавтас, 160 дугаар хуудас/,

 

“...Би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад орой 22 цагийн үед гэрээсээ гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 3, 4 дүгээр хорооллоор явж байгаад шөнө 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс 9 дүгээр сургуулийн хажууд байдаг, өндөр шинэ байшингийн баруун талын зогсоол дээр байсан саарал өнгийн ард талын дохионы гэрэл нь үргэлж, “марк 2” шиг загвартай суудлын машинд түлхүүр тааруулж ороод, түлхүүр тааруулж асаагаад Зүүн салаа ороод буцаж ирээд Депогийн буудал дээр байдаг байрны буланд байрлах Түцний хажууд тавиад цаашаа зам гараад замын баруун талаас яг хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан Содон хорооллын баруун талын үйлчилгээний төвийн гадна талд байсан хар саарал өнгийн “Тоёота Корса” загварын машинд мөн түлхүүр тааруулж асаагаад Баянхошууны засмал замаар яваад Зурагтад байдаг хуучин цэргийн ангийн гадна аваачиж тавиад гэр лүүгээ харьсан. ...” /2 дугаар хавтас, 206-207 дугаар хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын эхээр ...модны хоёрын буудлын гадаа саарал өнгийн “Аксент” загварын автомашин зогсож байхаар нь Нарантуул зах дээрээс худалдаж авсан автомашины түлхүүрээ хийгээд үзтэл таарахаар нь уг автомашиныг онгойлгоод дотор нь ороод уг автомашиныг асаагаад дээшээ Бичилийн 28 дугаар сургуулийн хажууханд очтол уг автомашины түлш нь дуусаад унтрах гээд байхаар нь сургуулийн урд талын зогсоол руу оруулаад зогсоочихоод түлхүүрээрээ цоожилж үлдээчихээд гэрлүүгээ алхаад явчихсан. ...” /3 дугаар хавтас, 18-19 дүгээр хуудас/,

 

“...Би 2016 оны 6 дугаар сарын 19-ний шөнө ...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ачлал их дэлгүүрийн араар явж байхад автомашины зогсоол дээр байсан, цагаан өнгөтэй 30-76 УНИ улсын дугаартай “Субару Импреза” загварын автомашины дотор талын заалны гэрэл асаалттай байсан учраас би уг автомашин дээр очоод жолооч талын хаалгыг нь татахад цоожтой байсан, тэгэхээр нь би жолооч талын арын хаалгыг нь татахад онгорхой байсан учраас автомашин дотор ороод мөнгө байна уу гэж бодоод хайж байхад автомашины бичиг баримт байсан. Хайрцаганд уг автомашины түлхүүр нь байсан учраас шууд автомашиныг нь асаагаад зурагтын эцсээр хойш явах гэхэд замын цагдаа байсан учраас зам руу оролгүйгээр шууд гэр хорооллоор яваад Сонгинохайрхан дүүргийн ханын материалын арын гэр хорооллоор явж байтал автомашин гэнэт унтарсан. ...” /3 дугаар хавтас, 71-72 дугаар хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын эхээр, шөнө 2 цагийн үед Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны урд талын 125 дугаар байрны хавиар автомашин хайгаад явж байсан чинь шар өнгийн “Аксент” загварын автомашин байхаар нь өөрт явсан 8 ширхэг түлхүүрний нэгээр хаалгыг нь онгойлгосон. Тэгээд Нарантуул захын хойд талын гудамжаар унаж явсан боловч бензин нь тасалдаад унтраад байсан. Тэгэхээр нь нээх удалгүй буцааж 3 цагийн үед байрных нь хойд талд тавьчихаад хөдөө аж ахуйн тэрүүгээр автомашин хайж явсан боловч олдохгүй болохоор нь өглөө 9 цагийн үед үлдээсэн автомашин дээрээ ирээд асаагаад хөдөлсөн чинь араас цагаан өнгийн “приус” автомашинтай хүн хөөгөөд байсан. Тэр хүн намайг хэд хэдэн удаа автомашинаараа хашаа руу шахаад өөрийнх нь автомашины гупер нь салаад уначихсан. Ингээд би цаашаа зугтаагаад Нарантуул ОУХТ-ийн хойд нүхэн гарцан дээр хулгайлсан автомашинаа үлдээсэн. ...” /3 дугаар хавтас, 104-105 дугаар хуудас/,

 

“...2016 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 51-89 УБК улсын дугаартай “Соната 4” загварын автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, автомашиныг асаагаад 3, 4 дүгээр хорооллын орчим шөнөжингөө халтуур хийж  байгаад бензин нь дуусахаар нь Эх нялхасын орчим зам дагуу орхиод явсан. ...2016 оны 6 дугаар сарын 1-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нэгдэлчин зочид буудлын орчимоос “Ниссан пирари жоё” загварын автомашинд түлхүүр тааруулж асааж унаж байгаад шатахуун нь дуусахаар нь Бөхийн өргөөний хойд замд хаяад явсан. ...” /3 дугаар хавтас, 137 дугаар хуудас/,

 

“...Би 2016 оны 10 дугаар сарын сүүлээр хорооллын Бичлийн нэг байрны гаднаас хар өнгийн 40-37 УНГ улсын дугаартай “Хонда Фит” загварын автомашинд түлхүүр тааруулан хаалгыг нь онгойлгож асааж унаад тухайн шөнөө хорооллоос таксинд хүн авч Нисэх орж буулгаад тэндээ автомашин дотор хоноод маргааш өглөө нь нисэхийн ойролцоо нэг хүн “Төв аймаг орох уу” гэхээр нь суулгаад Төв аймаг орж буулгаад Төв аймгаас цааш гарсан засмал зам байхаар нь дагаж явсаар Чойр орсон. Ингээд Чойрт таксинд явж байгаад байрны гадаа үлдээсэн. Чойроос өөр нэг автомашин хулгайлж Замын-Үүд ороод цагдаад баригдсан. ...” /3 дугаар хавтас, 222-223 дугаар хуудас/,

 

“Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн замын эсрэг талын хашаан дотроос цайвар өнгийн “Тоёота раум” автомашиныг түлхүүр тааруулан онгойлгож, мөн түлхүүр тааруулан асааж авч явсан. Уг автомашиныг унаад Сансарын тунелээр өгсөж, 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын ард тавьж, хаалгыг нь цоожлоод явсан. ...” /4 дүгээр хавтас, 9 дүгээр хуудас/,

 

“Би 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр КТМС-ийн замын урд талын 38а байрны зогсоол дээрээс 4 цагийн үед улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн “Хонда Фит” загварын саарал өнгийн автомашинд түлхүүр тааруулаад автомашин дотор ороод асааж унаад 3, 4 дүгээр хорооллоор явж байгаад маргааш өглөө буюу 2016 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 7 цагийн үед 100 айлын Судал нэртэй төвийн хажуу талын гудамжинд хулгайлсан автомашинаа орхисон. ...” /4 дүгээр хавтас, 49-50 дугаар хуудас/,

 

“...2016 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 3 цагийн орчим Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн ойролцоо Бичил хороолол орчим 5 давхар байрны зам дагуу тавьсан байсан хар өнгийн “Хонда Фит Ариео” загварын 4037 дугаартай сейрийг нь мэдэхгүй автомашины хаалганд өөртөө авч явж байсан 5 түлхүүрээс 1 түлхүүрээр нь тааруулаад хаалгыг нь онгойлгоод автомашиныг нь түлхүүр тааруулж асаагаад унаад хотоор явж байгаад үүрээр төв аймаг орж унтаж байгаад урагшаа засмал замаар явсан чинь Төв аймгийн төв орсон. Тэгээд төв аймагт явж байгаад нэг зам салахаар салсан замаар урагшаа явсан чинь Говьсүмбэр аймагт орж ирсэн. Тэгээд Говьсүмбэр аймагт 2 хоног таксинд хүн зөөж байгаад 8 дугаар байрны гадаа тавьчихаад үүрээр нэг байрны гадаа шаргал өнгийн “Хонда Фит Ариео” загварын тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулж онгойлгоод асааж унаад урагшаа Замын-Үүд орсон. ...” /4 дүгээр хавтас, 152 дугаар хуудас/,

 

“...2016 оны 5 дугаар сард хорооллын эцсийн байрны гадна байсан хар өнгийн “Аксент” загварын автомашиныг түлхүүр тааруулан унаж яваад ...Цайзын тийшээ яваад баруун талын гудамжинд үлдээгээд явсан. ...” /4 дүгээр хавтас, 208-209 дүгээр хуудас/,

 

“...2016 оны 5 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, ...цэнхэр өнгийн 9 давхар байрны хамгийн захын орцны үүдэнд байсан хар өнгийн серийн дугаарыг нь санахгүй байна, Хөвсгөлийн дугаартай “Хьюндэй аксент” загварын автомашин байхаар нь өөрөө аксент автомашиныг түлхүүрийг тааруулж байгаад орж асаагаад ...цайз захын ойролцоо замын хажуу талд тог ирэхгүй, автомашин асахгүй, унтраад байхаар нь тэндээ цоожилж орхисон. ...” /4 дүгээр хавтас, 241 дүгээр хуудас/,

 

“...Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын байрны гадна зогсоолд 95-08 УНД улсын дугаартай саарал өнгийн автомашиныг өөрт байсан түлхүүрүүдийг хийж үзэхэд нэг түлхүүр нь таарсан. Тэгээд автомашиныг онгойлгоод суугаад автомашиныг асаагаад Өргөө кино театрын араар Энхбаярын замаар дээшээ өгсөөд Баянхошуу орсон. Тэгээд гадуур явж байгаад Жанцангийн гэрлэн дохион дээр “Тоёота кроун” автомашины араас зөөлхөн мөргөсөн. Тэгээд би айхдаа тэр автомашины МР5 тоглуулагч байхаар нь салгаад өөрт байсан 20.000 төгрөгтэй тэр автомашины жолоочид өгөөд тохироод явсан. ...Баянбүрд ороод Метро молл худалдааны төвийн араар орж, уг автомашиныг гадаа зогсоолд байрлуулан тавиад автомашиныг цоожлоод үлдээгээд явсан. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” /5 дугаар хавтас, 36 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 20, 23 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 25-29 дүгээр хуудас, 1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 103-107 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 130 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 134-136 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 172-175 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 165-167 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 201-203 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 204-209 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 6-8 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 33-34 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 61-63 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 64-70 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 113 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 118-120 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 146-147 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 150-152 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 166- 169 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 188-189 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 212-213 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 214-215 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 245-248 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 11-14 дүгээр хуудас, 3 дугаар хавтас, 24-27 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 40-43 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 84-86 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 116-117, 121- 122 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 155-157 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 159-161 дүгээр хуудас, 3 дугаар хавтас, 192-195 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 237-239 дүгээр хуудас, 4 дүгээр хавтас, 35-38 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 39-43 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 91-92 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 195-196 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 21-22 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 23-27 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, 238-240 дүгээр хуудас, 5 дугаар хавтас, 90-106 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 108-111 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 41 дүгээр хуудас, 1 дүгээр хавтас, 97 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 183 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 23 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 46 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 121 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 156 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 63 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 65 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 96 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 131 дүгээр хуудас, 3 дугаар хавтас, 174-181 дүгээр хуудас, 3 дугаар хавтас, 213 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 217 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 56 дугаар хуудас, 4 дүгээр хавтас, 135 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 9-11 дүгээр хуудас, 5 дугаар хавтас, 34 дүгээр хуудас, 5 дугаар хавтас, 132 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 143 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 149 дүгээр хуудас, 5 дугаар хавтас, 155 дугаар хуудас/,

                                                  

Автомашины үнэлгээ /6 дугаар хавтас, 136-142 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, М.Ц нь бусдын 11 автомашинд түлхүүр тааруулан хаалгыг нь онгойлгож, улмаар жолоодон авч яваад орхиж явсан, мөн бусдын 18 автомашинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгож, улмаар жолоодон авч яваад машины эд анги, түүнчлэн машин дотор байсан эд зүйлсийг аваад орхиж явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хувьд шунахай сэдэлтгүй, зөвхөн тодорхой газар хүрэх, машин унаж үзэх зэрэг байдлаар хууль бусаар ашигласан байдаг.

 

Харин тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч явсан боловч орхиж явахдаа өөрийн хууль бус эзэмшилд байгаа байдлыг болон өөрийг нь уг машиныг эзэмшиж байгааг хэн нэг хүн мэдэхгүй байдлыг тус тус далимдуулан машины эд, анги, түүнчлэн машин дотор байсан эд зүйлийг авч явсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзнэ.

 

Бусдын тээврийн хэрэгслийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч явах, мөн бусдын тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргийн хувьд аль аль нь эзэнд нь мэдэгдэхгүйгээр авсан байдал хамаардаг бөгөөд тээврийн хэрэгслийн эд анги, дотор нь байсан эд зүйлсийг авсан эсэхээс хамааруулан хэргийг зүйчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Ингэхдээ, тээврийн хэрэгслийн эд анги, дотор нь байсан эд зүйлсийг авсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хулгайлсан гэж үзэж, хохирлын хэмжээг тодорхойлон хэргийг зүйлчлэх нь бусдын өмчлөх эрхийг хамгаалах эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

М.Цын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч явсан буюу орхиж явахдаа уг автомашинаас ямар нэг эд зүйл аваагүй үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар, харин хууль бусаар өөрийн эзэмшилд оруулсан тээврийн хэрэгслийг орхиж явахдаа өөрийн хууль бус эзэмшилд байгаа байдлыг болон өөрийг нь уг машиныг эзэмшиж байгааг хэн нэг хүн мэдэхгүй байдлыг тус тус далимдуулан машины эд анги, түүнчлэн машин дотор байсан эд зүйлийг авч явсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснээр Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

М.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.7 дугаар зүйлд зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар М.Цыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь үндэслэл муутай байна.  

 

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж байхгүй байсан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид шинээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд харин үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх учиргүй.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, С.Цэндтаравын эрх зүйн байдлыг дордуулан авч үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байх тул М.Цын хулгайн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэв.

 

Анхан шатны шүүх хохирогч Н.Чулуунбаатар, А.Оюунтунгалаг нарт учирсан хохирлыг М.Цаас гаргуулахаар заахдаа буруу тооцоолсон, хохирогч О.Анхтунгалагт учирсан хохирлыг гаргуулах асуудлыг орхигдуулсан зэргийг зөвтгөн өөрчлөв.

 

Өмгөөлөгч Ц.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                                       

М.Цын цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... 310 /гурван зуун арав/ хоногийг ...” гэснийг “... 313 /гурван зуун арван гурав/ хоногийг ...” гэж өөрчлөв.