| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01475/И |
| Дугаар | 135/шш2017/00015 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2017/00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01475/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** баг, ******* *******д оршин суух хаягтай, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** баг, ******* баг, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогтын
Хариуцагч: ****** аймаг, ****** сум ******* баг, хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар , ******* овогт ийн нарт холбогдох
14.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Т.******* нь Д. болон Ц. нартай зээлийн гэрээ бичгээр хийж 5.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 2012.06.12-ны өдөр Д., эхнэр Ц. нарт зээлдүүлсэн юм. Д. болон Ц. нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьсаар хамгийн сүүлд 2012 оны 11 дүгээр сарын 11-нд хүүгийн мөнгө болох 250.000 төгрөг өгөөд ахиж уулзаагүй зугатсаар 3 жил өнгөрлөө. Нэхэмжлэгчийн мөнгөний хүүг 2012 оны 12-р сараас эхлэн тооцов. Дараа нь 2013 оны 3 дугаар сарын сүүлээр миний хүү , Д., түүний эхнэр Ц., түүний охин нартай гэрт нь очиж уулзан гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардан нэхэмжилсэн боловч өгөөгүй ба миний хүү уулзахдаа нэмэлт баримт болгон видео бичлэг хийж, уулзалт ярилцлагыг баталгаажуулсан болно. Иймд хариуцагч Д. болон Ц. нараас үндсэн зээл 5.000.000 төгрөг, түүний хүү 9.000.000 төгрөг, бүгд 14.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
2005 онд Ц., Д. нарт 3 сая төгрөг зээлээд 2010 онд 3 төгрөг болгон авсан. 2012 онд 5 сая төгрөг дээр хүү 1,5 сая төгрөг өгье гэхээр нь өгөөд явуулсан. Хүүнд нь 1.485.000 төгрөг авсан. Ц.т 2.700.000 төгрөг, Д.од 2.300.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг өгсөн. Энэ хүмүүс гэр бүлийн хүмүүс. Ц.тай 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.700.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 0,5 хувиар алданги тооцохоор байгуулсан. Энэ гэрээний дагуу үндсэн төлбөр 2.700.000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг нийт 4.050.000 төгрөгийг, хариуцагч Д.од 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.300.000 төгрөг өгсөн тул Ц.аас 4.050.000 төгрөг, Д.оос 2.300.000 төгрөг нийт 6.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.
Хариуцагч Ц., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц. 2.700.000 төгрөг, хариуцагч Д. 2.300.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг авсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алданги 1.350.000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д., Ц. нарт холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж хариуцагч Ц.аас үндсэн зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг, хариуцагч Д.оос 2.300.000 төгрөг нийт 6.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц., Д. нар нь үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ.
Т.******* хариуцагч Ц. нар нь харилцан тохиролцож 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.700.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн бол 0,5 хувиар алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Мөн нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.од 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.300.000 төгрөгийг зээлж нийт 5.000.000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан хариуцагч Д.ын ...5 сая төгрөг авлаа 11 дүгээр сарын 11-нд өгнө, хүү 0,5 хувь сард 250.000 өгнө. гэж бичиж өгсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Т.******* нь зээлийн хүүд 1 485 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч хэрэгт авагдсан Т.*******, нарын гарын үсэг бүхий баримтаар /хх-ийн 5/ талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 1 сараас сунгагдсан болох нь тогтоогдож байх тул гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч Ц.аас үндсэн зээлийн төлбөр 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, хариуцагч Д.оос 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгох нь зүйтэй.
Хариуцагч нар нь үндсэн төлбөр 5 000 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 1 350 000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан тул чөлөөлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч Ц., Д. нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцсон болно.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц.аас үндсэн зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, хариуцагч Д.оос 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 116.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА