| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2016/0509/Э |
| Дугаар | 791 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 15.2.2.2., |
| Улсын яллагч | Баянзүрх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 791
Б.Л, Ч.С, Г.Л нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Ц.Алтанцол, Э.Ганбат,
шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Л, Ч.С, Г.Л нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .................. овгийн Б .................. .................., 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................д суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,
2. .................. овгийн Ч.................. С.................., 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................н 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,
3. .................. овгийн Г.................. Л.................., 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмэг эх, дүү нарын хамт .................. оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,
1. Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо .................. байрны .................. тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан,
2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .................. байрны .................. тоотод согтуугаар хохирогч Ч.Сын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан,
2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .................. байрны .................. тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Гийг алахыг завдсан гэмт хэрэгт,
2. Ч.С нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .................. байрны .................. тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан,
3. Г.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .................. байрны .................. тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Лгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар, Ч.С, Г.Л нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: .................. овогт ..................н Л..................нг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х..................г овогт Г..................н Л..................н, З..................л овогт Ч..................н С..................р нарыг хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж Б.Лгийн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ч.С, Г.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан шатны хаалганаас 16 см зайд шалан дээр наалдсан толбоноос шинжилгээнд авсан дээж, 44 тоот хаалганаас 54 см, хаалганы зүүн талын хананаас 148 см зайд шалан дээр наалдсан улаан хүрэн толбоноос шинжилгээнд авсан дээж, хөндлөн долгион хээтэй ул бүхий хүрэн эмжээртэй шаргал өнгийн хос тавчик, парламент тамхины иш 3 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 23 гэсэн бичигтэй футволк, ногоон өнгийн футволк, саарал 1 оймс 1 хос, ногоон өнгийн асаагуур, Зоос 1 ширхэг, Сархад архины шил 2 ширхэг, Цагаан өнгийн футволк, хар өнгийн өмд, цусаар бохирлогдсон орны бүтээлэг, биеийн, гарын алчуур 1 ширхэг, Три медведя пиво 1 ширхэг, Три медведя пивоны сав 1 ширхэг, хохмой дүрс товойлгон сийлсэн, металл тоногтой хүрэн ширэн бугуйвч, хүрэн өнгийн шахмал бариултай 23.5 см урт, ажлын хэсгийн өргөн нь 6.5 см заазуур, хивсэн дээрх толбоноос 95 гэж дугаарлан дээж авсан, шар өнгийн углааш хос, нийт 29 см урттай, ажлын 17 см, бариул нь 12 см заазуур, ногоон өнгийн хүний зурагтай футволк 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд, Ч.Сын үс хумсны дээж, Б.Лгийн үс хумсны дээж, Г.Лгийн үсний дээж, диск 1 ширхэг, Гар утас андройд “Аникол” 1 ширхэг, гар утас цагаан “Блайк Берри” 1 ширхэг, Сим карт 2 ширхэг, Хар өнгийн савхин үүрдэг цүнх 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн гутал 1 хос үдээстэй, саарал өнгийн, хөндлөн судалтай футволк 1 ширхэг, улаан өнгийн ноосон цахилгаантай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар хөх ноосон цамц 1 ширхэг, 3 канттай хар биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал малгайтай жилетек 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж,
гэрч Б.Н ..................йн фэйсбүүк хаягаар холбогдож, дуу дүрс бичлэгийг бэхжүүлж авсан улаан өнгийн дивиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лгийн цагдан хоригдсон 880 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Ч.С, Г.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Лгээс 14.051.216 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хүвдүүд овогт Чимэдийн Гэрлээд олгож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г нь гэм хорын хохирлын талаар бусад зардлаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Л гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал буюу мөн зүйлийн 1.2, 1.3-т заасан
байдлуудыг мөрдөгч шалган тодорхойлж чадаагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний
төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 551, 672, 23 тоот дүгнэлтүүдээр
ойгүйжсэн буюу сэтгэцийн түр зуурын өөрчлөлтөд орсон гэх хүмүүсийн мэдүүлгийг
мөрдөгч болон прокурор өөрсдийн таамаглалд үндэслэн тайлбарлах, нотлохыг
оролдох зэргээр намайг буруутган үзэж байгаад би гомдолтой байна. Иймд хэргийн эргэлзээтэй байдлууд болон зарим нотлох баримтуудыг өмнө гаргасан шүүхийн тогтоолын заалтуудын дагуу шалгуулан тогтоолгох хүсэлтэй байгаа ба шинжээч Ц.Ганболдын дүгнэлтээр хохирогчид учруулсан гэмтлийг артер, венийн судас тасарсан үйлдлийг цаг хугацааны хувьд би үйлдэх боломжгүйн дээр хохирогч гэх хүмүүсийг алах гэсэн санаа зорилго, сэдэлт надад байгаагүй байтал, байсан мэтээр таамаглан дүгнэж үндэслэлгүй яллаж байна.
2. Надад хохирогч А.Эын амь насыг сүйтгэх санаа, зорилго
байгаагүй. Мөн энэ гэмт үйлдлийг надад тохохын тулд хохирогч гэх Г.Г, Номин-
Эрдэнэ, Ч.С нарыг алахыг завдсан гэж үндэслэлгүй яллаж хэргийн зүйлчлэлийг
хүндрүүлсэнд гомдолтой байна. Шүүх Ч.С, Г.Л нарыг итгэлцлэлээр хүлээсэн тусламж үзүүлээгүй, хохирогч нас барсан гэм буруутай гэж дүгнэн Өршөөлийн хуульд хамруулан хэргийг шийдвэрлэсэн ба мөн намайг хүндрүүлэх нөхцлөөр хүний амь хөнөөсөн гэх гэм буруутайд тооцон хүнд ял шийтгэл оногдуулсан нь шийтгэл давхцаж байна гэж үзэж байна.
3. Энэ хэргийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд миний яриагүй зүйлийг ярьсан болгож бичсэн байна. Үүний дагуу Ж.Батбаяр өмгөөлөгч очиж шүүх хурлын дүрс бичлэгийг шалгуулахад тухайн хэсэг болон Ч.Сын “госпиталийн эмч миний хувцасыг ураад хогийн саванд хаячихсан” гэж шүүх хурал дээр мэдүүлсэн хэсгүүд устсан ба энэ хэсгийг тэмдэглэлд оруулаагүй нь миний эрх зүйн байдлыг доройтуулж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.
4. Миний бие анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч Ц.Алтанцолтой оролцох шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсан. Учир нь Ц.Алтанцол өмгөөлөгч энэ хэргийг эхлэх цагаас одоо болтол намайг өмгөөлж байгаа, тухайн хурал дээр хэргийн тухай чухал ач холбогдолтой зүйл ярих байсан. Гэтэл түүний хүсэлтийг үндэслэлгүй шалтгаан зааж хүлээн авалгүй миний болон өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн явдал нь шүүх дараа дараагийн алдаанд хүрэхэд хүрлээ гэж бид үзэж байгаа юм. Энэ хэргийн сэдэлт зорилго болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоох нь хичнээн чухал болохыг харуулж байгаа тул энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүицэтгэх боломжгүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулан хэргийг бүрэн шалган тогтоох, зөв зүйлчлэхийг шаардаж байна. Иймд анхан шатны шүүхийн үндэслэлгүй дүгнэлт, шударга бус шийдвэрийг хүчингүй болгон дээрх маргаантай, дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэн хэргийг шийдвэрлэхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.” гэжээ.
Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч М.Хувцагаан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Лг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн. Мөн хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл: Хохирогч Ганзоригийн “би сая хүн дүрчихсэн, чамайг ална гээд хутгаа нааш цааш нь хөдөлгөөд байхаар нь зүгээр байж байгаад алуулахаар эсэргүүцэж байгаад учраа олъё” гэж бодоод хутгыг нь цохиод тэврээд авсан” гэх мэдүүлгийг шүүх гол нотлох баримт болгож байна. Хэрэг учрал болсон орон сууцны том өрөөнд байгаа эд зүйлсээс үзэхэд тэр өрөөнд тодорхой хэмжээний хөдөлгөөн хийсний улмаас эд зүйл нь эмх цэгцгүй болжээ. Талийгаачийн биед учирсан гэмтлээс үзэхэд тэрээр тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлсэн. Учир нь баруун гарын сарвуунд хатгагдсан, зүсэгдсэн, зурагдсан гэмтэл үүссэн. Согтолтын зэргийн хувьд дунд зэргийн согтолттой байсан байна. Тэнд байсан дөрвөн хүнээс нэг нь амиа алдаж, нэг нь хөнгөн гэмтэл авсан. Тухайлбал 2010 дугаартай шинжилгээний дүгнэлтэд хуванцар түмпэн дэх цус мэт зүйлээс дээж авсан 97 дугаартай арчдас 0/1/ бүлгийн цус байна. Хивсэн дээрхи цус нь Ч.Сын цусны ДНК-ийн тогтолцоотой тохирч байна гэдэг. Мөрдөн байцаалтад Ч.С хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нэг сэрэхэд би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан ба миний толгойн доор түмпэн тоссон, миний толгой хөндүүр, хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч байсан” гэдэг. Мөрдөн байцаалтад Ч.Сын өгсөн “нэг сэрэхэд би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан ба миний толгой доор түмпэн тоссон миний толгой хөндүүр, хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч хөндүүр байсан. Цус дуслаад байсан, би босоод харахад хажууд Лхагвасүрэн орон дээр унтаж байсан.”, “би хүзүүгээ нэг гараараа бариад урсаж байсан цусаа дараад гарсан. Том өрөөнд хүн байгаагүй. 00 өрөөнд Б.Л 2 гар нь цус болчихсон зүүн гартаа жижиг хар бариултай хутга барьчихсан байсан. Б.Л муухай орилоод өөдөөс хашигчаад байсан. Би тухайн үед хүзүүнээс цус гоожоод архи ч гараагүй байсан. Б.Л хутгаа барьсан чигтээ алхахаар нь би 00 хаалга дотроос нь татаж зогссон” гэж, Г.Л мөрдөн байцаалтын шатанд “би уусан архиндаа нилээд согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Нэг мэдэхэд Б.Л намайг дуудаж сэрээхэд миний хажуугаар Ч.С унтсан байсан. Б.Л чи Эрдэмээ рүү очиж хараарай гэж хэлэхээр нь Ч.С бид хоёр босоод 00 өрөөний хаалга онгорхой байхаар нь очоод үзэхэд А.Э хаалганы буланд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан бөгөөд бүх биеийн доод хэсгээр цус нөжирсөн байдалтай байсан. Би тэр үед Б.Л, А.Э хоёр хоорондоо зодолдсон юм байна гэж бодоод буцаад том өрөөнд очиж хэвтээд нам унтсан байна лээ. Ч.С тэр үед яасныг мэдэхгүй. Намайг Б.Л сэрээхэд Ч.С хажуугаар унтаж байсан. Ч.С нь 45 орчим минут Бямбахандтай утсаар ярих болсон шалтгаан мөн хамгийн ойр дотны итгэж явсан найз нь цустайгаа хутгалдсан амь авраач гэж тусламж хүсээд байхад түргэн тусламж дуудахгүй, дуудахаас татгалзаад байгааг прокурор, шүүх юу гэж ойлгоод байгаа нь эргэлзээ төрүүлдэг. Б.Л нь өөрийн найзыгаа алах ямар шалтгаан байсан юм. Мөн өөрөө ийм үйлдэл хийсэн гэдгээ огт санадаггүй учраас одоо болтол өөртөө эргэлзэж хохирол төлбөрийг төлөхгүй ар гэрийнхэн нь хэргийн үнэн зөв нь олдох байх гэж хүлээсээр байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд ийм гэмтэл авсан хүн цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой гэсэн шинжээчийн тайлбараас үзэхэд Б.Л тэр байрнаас гарч яваад цагдаа түргэн иртэл нэг цаг гаруй хугацаа өнгөрсөн. Үүнээс үзэвэл энэ хэргийг өөр хүн үйлдсэн юм биш байгаа гэж эргэлзэхэд хүргэдэг. Иймд Ч.С, Г.Л нарын мэдүүлэг эрс зөрүүтэй. Тэгээд ч Ч.С эхний мэдүүлгүүддээ “хэнд хутгалуулсанаа мэдэхгүй” гэж удаа дараа мэдүүлснээ сүүлийн үед Б.Л миний араас хөөж толгойн ар талд хутгалсан гэж мэдүүлэх болсон нь Б.Л түүний ар гэрийнхэн Ч.С, Б.Л нар энэ хэрэгт холбоотой байж болзошгүй, тэднийг хорьж шалгасангүй гэсэн гомдол гаргасны дараа мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байдаг. Ч.Сын хохирогчоор өгсөн мэдүүлэг “миний хүзүүний зүүн талаас цус гарч байсан” гэж удаа дараа мэдүүлсэнийг, тэгээд ч Ч.Сыг Б.Л хутгалан хөнгөн гэмтэл учруулан алахыг завдсан нь нотлогдоогүй байхад Б.Л хутга барьж явсан. Тэр хүн хүн алсан. Хохирогч Ганзоригийг алахыг завдсан гэж бодит үнэн бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад дүгнэлт өгөлгүйгээр Б.Лг бүх зүйлд буруутган нэг талыг барьж ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон гэж үзэж байна. Тухайлбал Ч.Сыг алахыг завдсан гэх сэдэлт, зорилго нь тогтоогдоогүй байх тул Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байхад шүүх хууль буруу хэрэглэж хүнд ял оногдуулсан учир зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ц.Алтанцол би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, ялтны өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйл, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөн зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлтүүдийг мөрдөгч болон прокурорын шат, шатандаа шалгаж, тогтоох ёстой асуудлуудыг орхигдуулан, хуулийн дагуу хийх ёстой ажиллагаа, шалгалтыг хийгээгүй тул энэ өөрөө анхан шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгуулан тогтоолгох хүсэлтэй байна. Өмгөөлөгч надад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн материалтай танилцах талаар мэдэгдээгүй, боломжоор хангаагүй төдийгүй прокурор ч яллах дүгнэлт гардуулсан болон шүүхэд шилжүүлсэн тухай мэдэгдээгүй ба шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 5 хоногийн өмнө мэдэгдэж, ажлаа зохицуулахыг шаардсан юм. Шат шатандаа өмгөөлөгч надад хэргийн талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, хэрэг, материалтай танилцуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол, хүсэлт гаргах боломжоор хангасан бол бид ингэж эрхээ сэргээлгэх тухай гомдол, хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргахгүй билээ. Мөрдөгч болон прокурор гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, үйлдэл, холбогдол, шалтгааныг эргэлзээгүй талаас шалгаж тогтоосон бол хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар маргаан, мэтгэлзээн гарахгүй байх боломжтой байсан юм. Ялтан Б.Лгийн зүйлчлэл, хэргийн бүрэлдэхүүн Ч.С, Г.Л нарын гэм буруутай эсэхээс хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан хэрэг бүрэлдэхүүнээр зүйлчлэх эсэх, эсвэл 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хэрэг, бүрэлдэхүүнээр зүйлчлэх эсэхийг шийдвэрлэх ёстой билээ. Учир нь Б.Л, Ч.С, Г.Л нарын гэм буруутай үйлдлээс нэг хүний амь нас хохирсон бөгөөд хэрэв тусламж үзүүлээгүйгээс хохирогчийн амь нас суйдсэн бол хариуцлага хүлээхийн хамт хохирлыг арилгах ёстой ба Б.Л нь хүний амь сүйтгэсэн үйлдэлд шууд шалтгаант холбоогүй болж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад хэргийг хүндрүүлсэн зүйл хэсгээр зүйлчлэн, хүнд ял шийтгэл оногдуулсан, гэм буруугийн талаар эргэлзээтэй байхад ял шийтгэл оногдуулсанд бид гомдолтой байна. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хэргийн талаар гарсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Лгийн талаас олон дахин буцсан. Өмгөөлөгч Ц.Алтанцол ирэх боломжгүй өвчтэй гэх шалтгаанаар 2-3 удаа буцсан. Дэндүү удаан үргэлжилж байгаа энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Хохирогч бид нар биш шүүгдэгч нар гомдол гаргаад яваад байгаа. Найз нөхөд байж онц хэрцгийгээр миний хүүг тамлаж алсан. Цуг байсан хүүхдүүд хүртэл хүний ёсноос гадуур үйлдэл хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Лгийн өмгөөлөгч М.Хувцагаан, өмгөөлөгч Ц.Алтанцол нар давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч Б.Л хийсэн үйдэлээ хүлээдэггүй юм байна гэж ойлгож байна. Миний өмгөөлөгч Ц.Алтанцолыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, дутуу зүйлийг шалгуулна, эргэлзээтэй, надад А.Эыг алах зорилго байгаагүй, хөлийн улны цусыг шинжлүүлэх гэсэн гомдлыг гаргасан байна. Шүүх Б.Лгийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ц.Алтанцол өмгөөлөгч намайг оролцуулаагүй байна гэж ярьж байна. Надтай ярьсан нь үнэн гэхдээ энэ хүн биш би өөрөө ярьсан. Би Орхон аймагт ажилладаг учраас наашаа цааш явахад хүндрэлтэй учраас би бүгдтэй нь ярьсан “та нар шүүх хуралд орох уу, хойшлуулах хүсэлт гаргасан уу” гэж ярьсан. Мөн шүүгчийн туслахтай ярихад шүүх хурал хойшлуулах хүсэлт ирсэн гэсэн. Тэгээд өмгөөлөгч Ц.Алтанцолтой ярихад “би Өвөрхангай аймаг руу найранд явж байна” гэсэн ингэж шүүх хурал хойшлуулж болдог юм уу гэхэд “би чамд үнэнээ хэлж байна би шүүгчид хэлсэн” гэсэн өнөөдрийн шүүх хуралдаанд хувийн журмаар гэж бас хэлж байна. Тийм учраас өмгөөлөгч Ц.Алтанцол өөрийн хувийн ажлаа энэ ажилтайгаа зохицуулж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүх хуралдаанд оролцуулагүй нь буруу биш гэж үзэж байна. Цаана нь хоёр өмгөөлөгч оролцож байсан. Иймд Ц.Алтанцол өмгөөлөгчийн үүнд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Бүр хүсэлт гомдлыг мөрдөн байцаалтын, прокурорын шатанд хүлээж аваагүй зүйлийг анхан шатны шүүхээс, давж заалдах шатны шүүхээс шалгуулахаар буцааж байсан, хангалттай шалгасан. Тийм учраас хөлний цус шинжилгээнд оруулна, санаа зорилго байгаагүй гэж байна. Санаа зорилго байгаагүй гэж байна санаа зорилго байсан байгаагүйг мэдэхгүй тухайн үед А.Эын амь насыг Б.Л хохироосон гэдэг нь хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгч М.Хувцагаан зөвхөн Ч.С, Г.Л нарын үйлдлийн талаар яриад талийгаач А.Эын амь нас хохирсон талаар гомдолдоо дурдаагүй байна. Өмгөөлөгч Ц.Алтанцол шүүхийг таамаглалд үндэслэж энэ хэргийг шийдвэрлэлээ, гэрчүүд нь ойгүйтэлд орсон, санах боломжгүй болсон байхад тэд нарын мэдүүлгээр энэ хэргийг шийдсэн гэж үзэж байна. Тэгвэл би энэ шүүх хуралдаанд оролцоогүй би санахгүй байна гэж хэлэх юм бол би ойгүйтэлд орсон байх юм уу ердөө өөрийнхөө хийсэн үйлдлээ би санахгүй байна гэснээр бүх юм болчих юм шиг тайлбар хэлж байна гэж Б.Лгийн хувьд тэгж үзэж байна. Эсхүл тодорхой хугацааны зүйлээ санахгүй тохойлдолд бас ингэж үзэж болох юм. Гэтэл тэр үйлдлийг мэдэхгүй байдаг. Мөн өмгөөлөгч Ц.Алтанцол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна. Ямар ч байсан 62 удаа хутгалсан юм байна гэдгийг өмгөөлөгч Ц.Алтанцол хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Амь нас нь аврагдах боломжтой байсныг тэр хоёр хүн тусламж үзүүлээгүй гэж байгаа юм байна. Эмнэлэг гэрээс нь аваад гарч байхад тэр хүн амь насаа алдсан, шинжээч эмчийн дүгнэлт үндэслэл муутай гэж үздэг гэхдээ бид нар гомдол гаргаагүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй гэсэн. Хохирлыг хуваах ёстой гэж ярьж байна. Шүүх хохирлын асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах байсан гэнэ, өөрсдөө урьдчилсан хэлэлцүүлэг шүүх гаргасан юм уу, би түүнийг мэдээгүй надад мэдэгдээгүй. Тийм учраас өмгөөлөгч нарын гомдол, шүүгдэгч Б.Лгийн гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирогч нар нэг жил гаран маш тэвчээртэй хандсан. Би садан төрлийн холбоотой учраас энэ хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна, энэ хүн гомдол гаргах эрхтэй, шалгах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд хохирогч нарт ойлгуулж хохирогч нар тэвчээртэй хандсан. Хүний гэрт нь ирээд орох оронгүй тэнд толгой хорогдож байгаад хоолыг нь идээд, унтаад амьдарч байгаад тэр хүний амь насыг хохироосон Б.Л ингэж ярьж байгаад үнэхээр их харамсаж байна. Харин гэм буруугаа хүлээгээд, оршуулагийн зардал төлчхөөд байж байсан бол манай хүмүүс хохирогч нар сэтгэл зөөлөн хүмүүс гомдлыг хүлээж авах ямар ч боломж байхгүй байна. Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн материалтай танилцаад үндэслэлгүй гэж үзэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал орхигдуулсан дүгнэлт байна гэж үзэж байна. Оролцож байгаа өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Лгийн гомдлыг бүрэн дэмжиж байгаа. Түүний гомдолд зайлшгүй тодруулах нэг асуудал байгаа. Хэргийн газрын үзлэгээр тухайн орон сууцны шалан дээр хүний хөлийн улаар тамгалагдсан цусан дээр гэшигсэн ул мөрийг фото зургаар бэхжүүлж авлаа түүнээс дээж авлаа гэж хэргийн газрын үзлэгт бэхжүүлэгдсэн байдаг. Шүүгдэгч Б.Лгийн биед үзлэг хийхэд нэг хөлийнх нь өсгийний хэсэгт маш бага хэмжээний цайвар цусан бохирлогдсон байж болох толбо байсан. Үүнээс шинжилгээ аваагүй. Аваагүйгээс гадна түүний хөлний улны зургийг бэхжүүлж авсан фото зургийг хэргийн газрын тамгалагдсан гэж гэшгэгдсэн цусны мөртэй харьцуулж үзэхэд уг цустай хэсэг дээр шүүгдэгч Б.Л гэшигсэн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй, түүний хөлийн ул бүх хэсэг нь цусаар бохирлогдоогүй зөвхөн тодорхой нэг хэсэгт бага хэмжээний бохирдол байсан. Мөн улны бусад хэсгүүд хар өнгийн шороо, тоос мэт зүйлээр бохирлогдсон ийм нотолгоо байсан. Энэ нь юу хэлж байна гэхээр тухайн мөрөн дээр шүүгдэгч Б.Лгийн гэшигсэн ул мөр биш байна гэдэг зүйл байгаа. Гэтэл энэ түүнийг буруутгах нэг үндэслэл болсон боловч харьцуулах шинжилгээгээр шинжлээгүй. Мөн шүүгдэгч Б.Лг анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Ганзориг, Ч.С нарыг алахыг завдсан гэж хүндрүүлсэн байдаг. Гэтэл алахыг завдсан гэж хүндрүүлж байгаа үндэслэл нь Ганзоригийн мэдүүлэг боловч Ганзориг анх цагдаагийн байгууллагын өгсөн мэдүүлгийн хэмжээнд үнэлэгдэх тайлбартаа яригдаагүй зүйлийг дараа нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй ярьсан байдаг. Анх өгсөн тайлбартаа хутга барьсан хүн орж ирсэн гэдэг тухай асуудал яригддаг. “Надад идэх юм өг, архи байна уу өгөөч” гэж хэлсэн ийм зүйл ярьсан байдаг. Гэтэл сүүлд энэ хүн “намайг ална” гэж хэлсэн байдаг. Таны биед гэмтэл учирсан уу, тань руу давшилсан уу гэхэд “тийм зүйл болоогүй, тэгж магадгүй гээд гар руу нь цохиод хутгийг нь салгасан” гэдэг. Тийм учраас Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байдалд байхад түүнийг хүндрүүлсэн хүнийг алахыг завдсан гэж хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ч.Сыг алахыг завдсан гэдэг хоёр ба түүнээс дээш гэж ойлгогдохоор шийдвэр байгаа. Тэгэхээр Ч.Ст шүүгдэгч Б.Л гэмтэл учруулсан гэдэг нотолгоо хавтаст хэрэгт ерөөсөө байхгүй. Шүүгдэгч Б.Лгийн ямар үйдлээр хэзээ Ч.Стай ямар үйлдэл болоод энэ гэмтлийг учруулсан бэ гэдэг нь чухал. Ч.С гэмтсэн хүн мөн үү гэхээр мөн толгойн тус газартаа хуйхандаа гэмтэл авсан. Гэхдээ үүнийг шүүгдэгч Б.Л учруулсан гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Лг хохирогч А.Эын амь насыг хохироосон гэдэг дээр үндэслээд Ч.Сыг гэмтээсэн байх гэсэн таамаг гаргаад байгаа. Өнөөдөр магадгүй хохирогч хэдийгээр нас барсан боловч нас барсан хүн бусдад гэмтэл учруулахгүй гэсэн ойлголт байхгүй. Магадгүй Ч.Сын гэмтлийг учруулсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүнтэй адилхан шүүгдэгч Б.Лг хохирогчийг амь насыг хохироосон гэдэг энэ үндэслэлээр Ч.Сыг алахыг завдсан гэдэг нь шууд үндэслэлтэй шийдвэр биш байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэл нь тодорхой зарим хэсгүүд хүндрүүлж байгаа нөхцөл байдлууд нь үндэслэлгүйгээр хүндрүүлсэн гэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хохирогчийг бие хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэж хүндрүүлсэн. Гэтэл Ч.С, Г.Лагвасүрэн, Б.Л нарын мэдүүлгүүдээр бол “бид хэд архи ууж эхэлсэн тэгээд тасарсан цаашаа мэдэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдалтай согтсон байсан гэдгийг эдгээр хүмүүсийн хэн нь ч согтсон байсан гэдгийг нотолсон зүйл байхгүй. Гэтэл хохирогчийн цусанд байсан шинжилгээгээр 1.5 промил митиллийн спирт байсан гэж байгаа. Түүнийг шинжээч эмч энэ бол дунд зэргийн согтолтын зэрэг юм гэж мэдүүлгээрээ хэлсэн байгаа. Гэтэл шүүх эмнэлгийн тогтсон үзүүлэлт ойлготоор 0.5-1.5 хүртэл байвал хөнгөн, 1.5-аас дээш 2.5 хүртэл байвал дунд зэрэг гэж ойлгодог. Гэтэл 1.6 биш 1.5 байхад хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Энэ тохиолдолд хохирогчийг архины хэмжээгээр биеэ хамгаалах чадваргүй гэж үзсэн гэж үзэхэд шинжлэх ухааны үндэслэлгүй. Мөн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотлох ёстой гэтэл гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогдсон зүйл байхгүй. Тэгэхээр юун дээр ийм дүгнэлт хийсэн гэхээр олон тооны шарх авсан хүн эсэргүүцэж чадаагүй юм байна, тийм учраас биеэ хамгаалах чадваргүй байсан байна гэж гэмтлээс нь хөөж үнэлсэн асуудал байгаа. Гэтэл гэмтлийн шинж байдлыг үзэхээр хүзүүний гүрээний судас гэмтсэн гэх бусад байдлаас үзэхэд шууд биеэ хамгаалах байдалд орох ч юм уу үхэлд хүрэхээр тийм байдалд тооцогдохоор гүрээний, цээжний гэмтлүүд байгаа. Бусад гэмтэл дандаа өнгөц шарх байсан. Гэмтлээс нь хөөж биеэ хамгаалах чадваргүй гэж үнэлж байгаа явдал нь гэмтлээс нь үзэж онц харгис хэрцгий гэж үнэлж байгаа асуудлыг нэг ойлголтыг хоёр байдлаар хүндрүүлж дүгнэлт хийсэн нь буруу байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаатай өмгөөлөгч нарын санал, хүсэлт, гомдлыг дэмжиж байгаа. Дуудлагаар цагдаагийн байгууллагын ажилтан ирээд 04 цаг 30-40 минутын үед ирээд хэргийн газрын үзлэгийг 08 цаг 15 минутаас ихлээд 11 цаг 25 минутын хооронд хэргийн газрын хийсэн байгаа. Энэ хооронд хэргийн газрын үзлэг хийхийн өмнө ямар үйлдэл хийсэн юм бэ 20 цаг хүртэл энэ нь хэргийн нөхцөл байдлаас зарим гэрчүүдийн мэдүүлгээс ажиллагаа явж байсан гэдэг ялангуяа фото зураг авсан гэдэг. Гэсэн хэдий ч авсан фото зураг нь тухайн цаг хугацаатай зөрүүтэй байдаг. Энэ тал дээр хүсэлт өгөөд тэр фото зургийг гаргаж ирж чадаагүй. Тэр өглөө анх ирээд харанхуй байх үеийн цонхоор хэргийн газрын үзлэгийн хэд хэдэн зураг байсан. Түүнийг хүсээд байхад төрийн байгууллага нь өгөөгүй, прокурорт мөн өгөөгүй. Хэргийн газарт авсан фото зураг тухайлбал Ганзоригийн мэдүүлэг байгаа Ганзориг “цагдаа ирээд энд байсан гэж заасан” зураг нь гэгээтэй өдрийн зураг гэж байгаа. Тодорхой хугацааны дараа. Гэтэл Ганзоригийн мэдүүлгээр “эхнэр нь цагдаа дуудсан цагдаа орж ирээд барьж авсан” гэж байгаа барьж авсан бол хутга нь энэ байна гээд хутгыг нь хамгаалтанд аваад дараагийн бүрэлдэхүүнд өгсөн ийм ажиллагаа огт байхгүй. Тэгэхээр шүүгдэгч Б.Л тэр хутгыг барьж тэдний гэрт ороод Ганзоригийг алах гээд тийм үйлдэл хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Ганзоригийн мэдүүлэгт эргэлзээтэй байдал нь “гар нь цус болсон, хутга нь цустай байсан” гэж мэдүүлэг байдаг. Гэтэл хутгыг нь тэмцэлдэж аваад газар унагаад гарыг нь ноцолдож авсан гэж байгаа гэтэл өөрийнх нь гэр, хувцсанд цусны бохирдол байхгүй. Тэгэхээр Ганзоригийн мэдүүлэг эргэлзээтэй байдаг. Ялангуяа “довтолж байсан, намайг алах гэж байсан, би тэмцэлдэж байж энэ хутгыг авсан” гэж тэр үйл баримт түүний гэрт байгаа нөхцөл байдлаар нотлогдохгүй, гэрт нь ямар ч ул мөр байхгүй. Ийм байдлаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлтэй харицуулж үзэхэд зөрүүтэй байгаа. Мөн Ганзоригийн мэдүүлэгт цустай байсан бол арван хурууны хумсыг авч шинжилсэн байгаа. Түүнээс цус илрээгүй, энэ гэрчийн мэдүүлэг, дээр нь хэргийн газрын цусыг маш их угааж цэвэрлэсэн нөхцөл байдал байгаа. Хохирогч хөдлөөгүй шинжтэй. Гэтэл түүнийг хэн хийсэн гэдэг нь огт нотлогдоогүй. Хэрвээ шүүгдэгч Б.Л хийсэн байсан бол түүний хувцас, гар нь их бохирдлогдохоор байсан нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Л, Г.Л, Ч.С нарын хувцсыг саяны шүүх хуралдаан дээр хэлэлцэхэд нотлох баримт алга болсон шинжлэгдээгүй байсан. Тэгэхээр анхан шатны шүүх хуралдаан дахин хийхэд анхан шатны шүүх хуралдаан хийх журмын дагуу хийх ёстой хэрэгт хураагдаж ирсэн нотлох баримтуудыг судалж шинжилсэний үндсэн дээр мэтгэлцэх ёстой үнэнийг олох бодит үнэлэлт өгөх ёстой. Гэтэл энэ шинжлэгдэж судлагдаагүй явсан байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэргэлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд гэм буруутай асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой зөрүүтэй байгаа. Хохирогчийн хоёр удаа хохироосон дүгнэлт хийсэн. Онц харгис хэрцгий аргаа олон тооны шарх учруулж шүүгдэгч Б.Л амь насыг нь хохироосон гэж, Ч.С, шүүгдэгч Б.Л нар хохирогчийг аюултай байдалд байхад тусламж үзүүлэхгүйгээр амь нас нь амьд гарах бололцоотой байсан нөхцөл байдал байхад амь насыг хохироосон гэж тэгэхээр ингэж Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хүний амь насыг хохироосон шалтгаант холбоогийн хувьд энэ хоёр тохиолдлоор хоёулаа хүний амь нас хохироосон үйлдэл, гэмт хэргийн ангилал нь өөр боловч шалтгаант холбооны хувьд хоёулантай нь шалтгаант холбоотой нэг хүний үхэл гэдэг ойлголт мэдээж байхгүй. Тийм учраа шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, Г.Л, Ч.С нарын үйлдэл өөрсдөөч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 3 цаг өнгөрч байхад сэрээд утсаар ярьснаас хойш тэгээд хохирогчийн амь нас хохирох хүртэлх хугацаа энэ байдлуудаар шинжээчийн мэдүүлэг амьд гарах бололцоотой байсан гэсэн энэ нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогчийн амь нас аврагдах боломжтой байсан гэдэг нь гэрч Мөнхтулга гэж цагдаагийн ажилтны мэдүүлэг байгаа. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал буюу тийм шалтгаант нөхцөл байдлаас хохирогч нас барсан гэж үзэх бүрэн үндэслэл байгаа. Ийм нөхцөлд шүүгдэгч Б.Лг хүний амь хохироосон гэдэг зүйлчлэл хийх нь буруу хэрвээ шүүх ингэж шийдвэрлэх юм бол гэмтэл учруулсан гэдэг зүйл хэсгээр зүйлчлэх нь аргагүй тэгж байж хууль зөв болно гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэл дээр нотлох баримтыг мэтгэлцэх нөхцлийг бүрдүүлээгүй гэх үндэслэлүүдээр авч үзэхээр одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Ч.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч Ч.Сын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Лгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүхийн шатнаас оролцсон. Энэ хэрэг хэд хэдэн удаа буцсан. Анх бол гэм буруугүй, тухайн үед юу болоод өнгөрснийг мэдэхгүй, унтаа байдалтай, маш их согтуу байдалтай байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Нэг найз минь гэмт хэргийн улмаас нас барсан байхад, би мэдээлэх үүргээ биелүүлээгүй байна гэж зүтгээд байх хэрэггүй юм байна гээд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Прокурорын шатанд удаа дараа хэрэгсэхгүй болгож өгнө үү гэм буруугаа хүлээж байна, өршөөлийн хуульд хамруулж өгөөч гэж хүсэлт гаргасан. Энэ нь шүүхээр шийдсэн. Анхан шатны шүүхийн гэм буруутай гэж үзсэнийг эсэргүүцдэггүй хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг архи ууж согтуурсан биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан, мөн хамт байсан хохирогч Ч.Сыг хутга далайн хөөж толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулан алахыг завдсан,
мөн энэхүү гэмт хэргийг үйлдсэний дараа 04.00 цаг өнгөрч байхад дээд давхарын буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоот айлын гэрт хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Гийг “Чамайг ална, яаж алуулмаар байна. Би сая хүн дүрчихсэн” гэх зэргээр айлган сүрдүүлж, хутга чичилж түүн рүү довтлон алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өглөө нэг дугаараас залгаад та биеэ бариарай А.Э өнгөрчихлөө гэсэн. Хүүгээ оюутан болоход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 18а байрны 44 тоотыг авч өгсөн. Ганцаараа амьдардаг. Манай хүү их зөөлөн, уярамтгай зан ааштай хүүхэд, дэндүү зөөлөн хүний өмнөөс юм хэлдэггүй хүүхэд байсан. Дүүдээ ч үг хэлдэггүй, хааяа дүүгээ загинаач гэхээр юм хэлдэггүй хүүхэд байсан, сурлагаараа ч сайн байсан. Би их гомдолтой байна, оршуулгын зардал 14.051.216 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х49-51/,
хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим хаалга тогшихоор нь манай дүү Орших байна гэж бодоод “хэн бэ” гэхэд “би, би” гэсэн. Тэгээд дүүгээ байна гэж бодоод нээхэд дээгүүрээ ногоон фудболк, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн бариултай, скочоор ороочихсон заазуур барьчихсан, 20 орчим настай, өндөр туранхай залуу их эвгүй царайтай болчихсон шууд гэрт орж ирчихээд намайг гал тогооны хөргөгчний буланд шахаад суу, бос гээд байсан. “Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна” гээд байсан. Тэгтэл манай эхнэр 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь манай эхнэрийг “буцаад ор” гэсэн. Манай эхнэр айгаад шууд буцаад орсон. Тэгээд “наад нойлын хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол чамайг ална, би сая хүн дүрчихсэн” гэж хэлээд хутгаа нааш цааш хөдөлгөөд байхаар нь зүгээр байж байгаад алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олъё гэж бодоод хутгыг нь цохиод тэврээд авсан. Тэгээд эхнэрээ “гараад ир” гэж дуудахад манай эхнэр шууд хөл нүцгэн гараад гүйчихээр нь би нөгөө залууг хөдөлгөөнгүй дараад байж байхад “чи наад хаалгаа хаагаач” гээд инээгээд байсан. 10-15 минутын дараа хоёр цагдаа ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэр залуугийн баруун гар нь нил цус больчихсон, мөн хутга нь маш их цустай байсан. Тэр залуу хутгаа нэг удаа долоосон. Эхнэр бид хоёр маш их айж шоконд орсон. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх1, х53-56/,
хохирогч Ч.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бид нар том өрөөнд архи ууж байсан, нэг мэдсэн би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан, толгой хөндүүр хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд дээшээ өндийгөөд харахад ..................н орон дээр унтаж байсан, өөр хүн байхгүй. Том өрөөнд хүн байхгүй, 00-ын өрөөнд А.Э цустайгаа холилдсон хэвтэж байсан. Б.Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь 00 өрөөний хаалгыг хаагаад жижиг өрөөний хаалгыг хааж зогссон, Б.Л хаалга балбаж байгаад чимээгүй болсон. Тэгээд би гарч Б.Лг байгаа үгүйг шалгачихаад найз охин руугаа залгаж хэлэхэд 103 дууд гэсэн, тэгээд би 103 дуудсан. Миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан. Намайг ч гэсэн Б.Л гэмтээсэн байх, би мэдэхгүй байна. Би Б.Лг зогсоож чадаагүй айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх2, х182-184/,
гэрч Д.Бямбахандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дорнодод унтаж байхад Ч.С залгаад “би бараг үхлээ, баяртай” гэсэн “яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ” гэхэд “Б.Л намайг хутгалсан” гэж хэлсэн. Би салгаад Лхамаа руу залгахад холбогдохгүй байсан. Би А.Э руу залгахад Ч.С утсыг нь авсан. “А.Этой яръя” гэхэд “бас хутгалуулсан хэвтэж байна” гэсэн. Би “Б.Лтэй яръя” гэхэд “гараад явчихсан” гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор Ундармаа руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би Ч.Сыг “103 руу залга” гэтэл Ч.С “үгүй” гэхээр нь “тэгүүл би өөрөө залгалаа” гэхэд “за за би залгая” гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан. Тэгэхэд Ч.С жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь А.Эоос цус гарчихсан, Б.Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм, А.Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор “намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна” гэж байсан, ингэж ярьж байхад А.Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь “чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна үзээд боо л доо” гэж хэлсэн. Ч.С “нүд бүрэлзээд юм харахгүй байна” гэсэн. Тэгж байтал цагдаа Б.Лг бариад ороод ирлээ гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х70/,
гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нөхөртэйгэээ унтаж байхад 04 цаг 15 минутанд хүн хаалга нүдээд байсан, би нөхрөө сэрээгээд Оршихоо гээд манай нөхрийн дүү байж магадгүй гэж бодоод “чи дурандаа харж байгаад нээгээрэй” гэсэн, нөхөр босоод “хэн бэ” гэхэд “би байна” гэж байсан, тэгээд би 00 өрөө ороод бие засах гээд орсон, тэр үед “бос суу” гэсэн дуу гараад бас манай нөхрийн айж сандарсан дуу гарч байсан. Миний сонссоноор “би бол аймаар шүү, миний араас орж ирэх хүн бүр аймаар, чамайг би яаж алах уу, нэг нэгээр чинь хэрчиж алах уу” гэж асуусан. Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан. Тэгээд намайг буцаад ор гэсэн, би ороод хаалгаа түгжсэн. Тэгээд ер нь юм хэлээд инээгээд байсан. Тэгээд сүүлд манай нөхөр “Номио гараачээ” гэж орилсон, намайг гарахад нөгөө залууг буйдан дээр унагаагаад дарчихсан байсан. Би утсаа авах гэтэл том өрөө хол байсан болохоор гарч гүйгээд манаачийн байр руу очиж 102 руу залгахад 05.01 минут болж байсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхөртэй цуг тэр залууг дарсан. Би маш их гомдолтой байна. ...Тэр хүн над руу ямар нэгэн байдлаар халдаагүй, би ч тэр үед хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Тэр хүний царайг ч бараг хараагүй, над руу хандаж намайг заналхийлсэн зүйл байхгүй. Энэ явдлаас болж надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй тул би хохирогчийн мэдүүлэг өгөхгүй. Харин манай нөхөр Ганзориг руу халдсан болохоор Ганзориг хохирсон. Би энэ хэрэгт хохирогч болохоос шууд татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх1, х67-69/, /хх5,х67-68/,
гэрч Э.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад 04 цаг 20 минутын орчим Бямбаханд над руу залгаад “нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, Сугараа хоёр хутгалуулсан. Сугараа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Лхамаа тэр хоёрыг хутгалсан гэнээ” гэсэн. Би тэгээд зөрүүлээд Ч.С руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх мэдүүлэг /хх1, х71/,
гэрч Л.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг зогсоолын манаач хийдэг. 18-ны шөнө 04 цагийн үед гуталгүй, хөл нүцгэн, эрээн халаадтай 20 гаран насны эмэгтэй уйлчихсан, нэлээн сандарсан байдалтай, “ахаа та цагдаа дуудаад өг, манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг” гэхээр нь би “юу гэж орж байдаг юм бэ” гээд утсаа өгсөн. Тэр цагдаа дуудаад 20 орчим минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх1, х72-73/,
гэрч Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дуудлага аваад 3 минутын дотор очсон. Уг байрны 57 тоот хаалганд дуудлага өгсөн гэх эмэгтэй манаачийн байранд хүлээж байсан. Тэгээд цуг ороход хаалга нь онгорхой, ороход нэг залууг байрны эзэн залуу дараад хэвтэж байсан. Доор нь байсан залуу “намайг алчих” гээд уйлагнаад байж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. “Би коридороор гитар тоглоод явж байсан, манай найзууд хаана байна” гэж байсан. Чи хаана архи уусан гэхэд 44 тоот гэсэн. Би тэр залууг доошоо цагдаатай буулгаад ахлах ахлагч Базаррагчааг ороод үзээдэх гэхэд “хүн хутгалуулсан байна” гэсэн, тэгээд би доошоо буусан. Тэгэхэд хаалга нь онгорхой, 00 өрөөнд хүн хутгалуулсан, ухаангүй байсан. Хүзүүндээ хутгалуулсан нэг залуу байсан. Тэр залуу “манай найзыг хутгалчихаад, над руу дайраад байхаар нь жижиг өрөөнд ороод хаалга түгжсэн” гэж ярьж байсан. Цаад өрөөнд байсан залуу “юу болсон бэ, манай найз хаана байгаа юм бэ” гээд байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Тухайн үед өөр хүн байгаа эсэх талаар юм яриагүй. Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х84/,
гэрч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 2 дугаар сарын 18-ны өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 18а байрны 44 тоотод “хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлага ирсэн. Намайг ирэхэд цагдаа нэг хүн нь гайгүй, нэг хүн нь амьсгалахгүй байна гэсэн. Ороход нэг залуу хүзүүгээ бариад зогсож байсан, угаалгын өрөөнд нэг залуу ухаангүй, суултуур түшээд суусан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрхний судас цохилт мэдэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт мэдэгдэх төдий байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад үзэхэд нас барсан байсан. Нөгөө залууг нь БХХСА-ны нэгдсэн эмнэлэгт хүргээд орхисон.” гэх мэдүүлэг /хх2, х185-186/,
гэрч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид дөрөв 0.75 литрийн архи 2 шил, 2 литрийн гурван том пиво авч ирсэнийг хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх, би уусан архиндаа нилээн согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Б.Л намайг сэрээхэд Ч.С миний хажууд унтаж байсан. ...А.Э хаалганы хажууд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан ба доогуураа нил цус болчихсон байсан. Би тэр үед Б.Л, А.Э хоёрыг зодолдсон байх гэж бодоод том өрөөнд ороод буцаад унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа ирэхээр нь сэрээд болсон явдлын талаар мэдсэн. Ч.С дуудлага өгсөн, хүзүү хэсэгтээ шархтай, цус гарсан байсан. Бид архи ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, уг асуудал намайг унтсан хойно болсон байх гэж бодож байна. А.Эыг Б.Л хутгалсан байх гэж бодож байна, Б.Лгээс өөр хүн тэнд байгаагүй байсан болохоор тэгж бодож байна.” гэх мэдүүлэг /хх1, х64-66/, /хх4, х164/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хүзүү, цээж, зүүн мөр бугалга, баруун сарвуу, нурууны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдлууд, зүүн гүрээний артери, венийн тасралт. Цээжний зүүн хөндий нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх. Цээжний хөндий дэх цусан хуралт. Дээр гэмтлүүд нь 7-оос доошгүй урттай, 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /62/ үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаач нь гүрээний артери, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэх 385 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х92-94/,
“...Шинжилгээнд ирүүлсэн А.Эын гэх цусанд 1.5 промилл, ходоодны шингэнд 5.5 промилл спиртийн алкоголь тус тус илэрч байна.” гэх 2035 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х97/,
“...А.Эын гэх шингэн цус 0/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх 2036 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х98/,
“...Ч.Сын биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 3236 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х104/,
“...Г.Л, Ч.С нарын гэх цус нь АВО-н системээр 0/1/ бүлгийн цус байна. Б.Лгийн гэх цус нь АВО-н системээр В/III/, бүлгийн цус байна.” гэх 1987 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х108/,
“...Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх 3281 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х112/,
“...Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх 1985 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х128/,
“...Шинжилгээнд ирүүлсэн № 95 хивс гэсэн арчдас дээр илэрсэн цус нь Ч.Сын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Б.Эрдэмном, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэх 3444 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х152/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Лгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Лгийн гаргасан “...ойгүйжсэн буюу сэтгэцийн түр зуурын өөрчлөлтөд орсон гэх хүмүүсийн мэдүүлгийг мөрдөгч болон прокурор өөрсдийн таамаглалд үндэслэн тайлбарлах, нотлохыг оролдох зэргээр намайг буруутган үзэж байгаад би гомдолтой байна. ...хохирогч гэх Г.Г, .................., Ч.С нарыг алахыг завдсан гэж үндэслэлгүй яллаж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэнд гомдолтой байна. ...анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд миний яриагүй зүйлийг ярьсан болгож бичсэн байна. ...Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Алтанцолтой оролцох шаардлагатай гэх хүсэлтийг хангаагүйн улмаас миний эрх зүйн байдал дордсон.” гэх давж заалдах гомдлыг, шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч М.Хувцагааны гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг, шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 2015250001712 дугаартай эрүүгийн хэрэгт Б.Лгийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй түүнийг “ойгүйжсэн буюу сэтгэцийн түр зуурын өөрчлөлтөд орсон гэх хүмүүсийн мэдүүлгээр ялласан” гэх үндэслэл байхгүй байна.
Б.Л нь хохирогч Г.Г, Ч.С нарыг алахыг завдсан болох нь хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна” гээд байсан. ...хутгаа нааш цааш хөдөлгөөд ...Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...над руу нэг юм хэлээд орилоод, Б.Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь зугтсан...миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд үндэслэлгүй яллаж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Ц.Алтанцолд 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мэдэгдсэн байна. /хх5, х200/ Өмгөөлөгч Ц.Алтанцол нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн хүсэлтдээ шүүх хуралдаан хойшлуулах тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой дурдаагүй, холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Хувцагаан, Ж.Батбаяр нарыг оролцуулсан учраас шүүгдэгч Б.Лгийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Лд ял шийтгэл оногдуулахдаа хууль буцаан хэрэглэх зарчмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжтой гэж үзэв.
Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Б.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн, мөрдөн байцаалтын шатанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн ял сонсгож, яллагдагчаар татаж шалгасан байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр санаатай алах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял” байхаар хөнгөрүүлэн тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд дээрдэх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв болжээ.
Ийнхүү шүүгдэгч Б.Лгийн 2015 онд үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхдээ уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хэрэглээгүй зөрчлийг энэхүү магадлалаар зөвтгөсөн болно.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.С, Г.Л нарыг “...хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Ч.С, Г.Л нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан эсэхийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.С, Г.Л нарын үйлдэлд “бусдын амь насанд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисон” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Л хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд архи ууж согтуурсны улмаас хүнд зэргийн согтолттой, орчин тойрондоо болж байгаа үйл явдлыг ойлгож, дүгнэлт өгөх чадваргүй байдалтай байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1986 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх1, х109-110/, хохирогч Ч.Сын мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.С нь өөрөө Б.Лгийн алахыг завдсан гэмт хэргийн хохирогч болж хутганы шарх гэмтэл авсан бөгөөд хэрэг гарах үед амь хохирогч А.Эд тусламж үзүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан нь тогтоогдсон байна.
Нөгөөтэйгүүр амь хохирогч А.Э нь шүүгдэгч Б.Лгийн 62 удаа хутгалсан санаатай үйлдлийн улмаас цочмог цус алдаж нас барсан бөгөөд шүүгдэгч Ч.С, Г.Л нар түүнд яаралтай тусламж үзүүлээгүйгээс амь нас нь хохирсон гэх үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.С, Г.Л нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лгийн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял, хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 12 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 20 жил хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээнд 14.051.216 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна.
Шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг хэрхэн бичихийг тодорхой зохицуулсан бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн заахыг анхан шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С, Г.Л нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.С, Г.Л нарыг цагаатгасугай” гэж нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Ч.С, Г.Л нарт холбогдох заалтуудыг бүгдийг хүчингүй болгосугай.
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Б.Лд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Б ..................н Л..................д Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ