Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 42

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хааллтай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005270337  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-ын 1-ийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар , 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялын хөнгөн ялыг хүнд ялд багтааж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жилийн үлдсэн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийг ялыг нэмж 4 жилийн хорих ял эдүүлэхээр тогтоож

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар

            Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн № 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б

                     Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-39-3 тоотод Л.Дэнсмааг хүчиндэхийг завдсан

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их богд хүнсний дэлгүүрийн ар талын зогсоолд байсан иргэн Ж.Амгалангийн эзэмшлийн мустанг 5 маркийн 66-10 БНЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гаднаас иргэн А.Дашдаваагийн эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гантиг хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан иргэн Д.Мэнд-Өсөхийн эзэмшлийн SUPER BENYI маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сард Хөх толгойд гудамжны үзүүр дээр би архи уусан согтуу дэлгүүрийн гадаа сууж байсан дэлгүүр лүү хүн орох шиг болсон тэгтэл удалгүй нэг танихгүй эмэгтэй хүн гарч ирэхээр нь араас нь дуудсан чинь эргэж харахгүй гэрлүүгээ яваад орсон би гэр лүү араас нь яваад ортол тэр эмэгтэй гэртээ ганцаараа байхаар нь орж уулзаад би одоо хаана явж байна гээд асуутал Хөх толгойд явж байна надад хэлээд гараад явсан. Гэрийн гадаа хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгтэл удалгүй цагдаагийн машинтай хүмүүс ирээд намайг аваад явсан. Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ юу хийснээ үйлдлээ санаж байна....” гэх мэдүүлэг / 1-р хх-100-101/

...Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын Арвижих барилгын дэлгүүрийн баруун урд талаас улбар шар өнгийн шинэ мотоцикль байсан маркийг нь санахгүй байна шинэ улбар шар мотоцикль байхаар маииулыг нь гишгэсэн чинь ассан би Есөн-Эрдэнэ захын ард байх Мөнхөө гэж айлын хашаанд оруулж тавиад 1-2 хоногийн дараа цагдаа нар ирж баригдсан. Мотоциклийг эзэнд нь хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 177-178/

...Би тухайн өдөр архи уусан согтуу байсан учир хаанаас уг цэнхэр өнгийн мустанг 5 маркийн мотоцикль хулгай хийснээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь цэнхэр өнгийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийг унаад Есөн-Эрдэнэ захын ард байх айлын хашаанд авчирч тавьсан байсан, уг мотоцикль уг хашаанд нилээн хэд хоног болсон. Уг цэнхэр өнгийн мотоциклийг эзэнд нь хүлээлгэн өгсөн. Мотоциклийг ганцаараа хулгайлсан. Намайг мотоцикль авчирч тавих үед хашаанд байсан айлын хүмүүс эзэнгүй байхгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 210-212/

....2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Есөн- Эрдэнэ захын таксины зогсоолын хойд талд нилээн хуучин ногоон өнгийн мотоцикль байхаар нь мотоциклийг асааж унаад өдөр Есөн-Эрдэнэ захын ар талын 3 дах хашаанд буюу Мөнхөө гэх айлын хашаанд мотоциклийг оруулж тавьсан. Мотоциклийг эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн..... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 /

Хохирогч Л.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн

...би тэр хүнийг яв гээд гараараа түлхсэн чинь чи яасан их намайг явуулдаг хүн гээд намайг барьж аваад гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлээд дээрээс гараад хэвтчихсэн. Тэгээд өөрөө цээжээрээ миний дээрээс дарчихаад миний трико, дотоожийг хамт доош нь шувталсан, тэр хүн өөрийнхөө өмдийг тайлах гэхээр нь би хөлөөрөө түлхэж жаахан холдуулаад гялс доороос нь босоод гараад зугтаасан. Би тэр хүнийг намайг санаатайгаар хүчиндэх гэж байсан л гэж бодож байна. Тэр хүн өөрийнхөө өмдийг доош нь шувтлангуут нь би хөлөөрөө түлхэж жаахан холдуулаад гараад зугтаачихсан. Тэр үед би дээгүүрээ урт цоохор өнгийн фудволк, доогуураа хар өнгийн нимгэн трико өмссөн байсан, түүний дотуур ягаан өнгийн дотоож өмссөн, хөлдөө хар өнгийн оймс сандаал өмссөн байсан. Ч.Б гэдэг хүн намайг орон дээр дарж унагаагаад миний трико, дотоож зэргийг доош нь тайлах үед нь би түүнийг хөлөөрөө түлхээд холдуулаад гараад зугтааж байхдаа л дотоож, оймс зэрэг нь тэнд хаягдаж үлдсэн байна, тэр дотоож, оймс зэрэг нь миний өмсөж байсан эд зүйл юм. Тэр үед дэлгүүрийн гадаа тэр Ч.Б гэдэг хүн ганцаараа байсан, манай гэрт ч гэсэн ганцаараа орж ирсэн , тэр архи уучихсан архи үнэртэж байсан, надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжилсэн зүйл алга..’. гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18/

Хохирогч Ж.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Есөн-Эрдэнэ зах дээр хоёр хүүхдийн хамт очоод такси зогсоолд байрлах Их богд хүнсний дэлгүүрийн ард талд Мустанг 5 маркийн мотоциклио байрлуулж тавиад зах орж хүүхдүүдийнхээ үсийг засуулаад, малгай, хичээлийн хэрэгсэл, хүнсний материал аваад Их богд дэлгүүр лүү орж 10 орчим минут болоод гарч ирээд мотоцикль алдсан байсан. Миний мотоцикль Мустанг-5 маркийн 200 мотортой, улбар шар өнгөтэй, 6610 БНЗ гэх улсын дугаартай байгаа юм...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 164-166/

Хохирогч А.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумаас өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн цэнхэр өнгийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклиор Баянхонгор аймагт ажлаар орж ирсэн. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн 1-р багийн 64-р байрны гадаа гадна талд мотоциклио тавьчихаад гэрлүүгээ орчихоод 17 цагийн үед гараад иртэл мотоцикль алга болсон байхаар нь тэр өдрөө хайгаад мотоциклио олоогүй. Мотоциклийг буцаан хүлээлгэн өгсөн, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 195-197/

Хохирогч Д.Мэнд-Өсөхийн мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед өөрийн эхнэр Шүрэнцэцэгийн хамтаар өөрийн эзэмшлийн SUPER BENY маркийн 34-93 БНЗ улсын дугаартай мотоциклтой Есөн-Эрдэнэ зах орж Гантиг дэлгүүрийн гадаа хашааны хажууд мотоциклио тавьчихаад зах руу орчихоод гараад иртэл мотоцикль алга болсон. Би өөрийн алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 122-124/

Гэрч М.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 39-р гудамжны үзүүр дээр нэг эмэгтэй хүн гүйгээд ирсэн. Тэгээд биднийг харчихаад хүүе цагдаа гээд дуудахаар нь бид машинаа зогсооход тэр хүн гүйж ирснээ манай гэрт нэг танихгүй эрэгтэй хүн байгаа, одоо гараад явчихна та нар хурдан очоодох гээд эргээд гэр лүүгээ гүйхээр нь араас нь дагаж гэрт нь очиход гэрийн зүүн талд нь зуухны хажуу талд нэг эрэгтэй хүн сандал дээр сууж байсан. Тэр эмэгтэй намайг дэлгүүр орчихоод гараад эргээд гэр лүүгээ явж байхад танихгүй эрэгтэй хүн араас дагаж явсаар байгаад манай гэрт орж ирээд намайг орон дээр дарж хэвтүүлээд миний дээр гараад хэвтсэн, би тэр хүнийг аргадаж байгаад босоод гарч гүйсэн, тэгээд л та нартай тааралдлаа гэж хэлсэн. Уг эмэгтэй бид нартай тааралдах үедээ маш их сандарсан байдалтай, гар хөл нь чичирсэн, өвдөгнөөсөө дээш урт палаж маягийн хувцастай, биеийн доогуурх хэсэг, хөл орчмоороо хувцасгүй гуталгүй хөл нүцгэн гүйж явсан юм. Тэгээд араас нь дагаж очоод хашаанд нь очиход гэрийнх нь гадаа гэрийн баруун хойд хэсэгт газарт нэг ширхэг дотоож, 1 ширхэг хар өнгийн оймс хоёр нь газарт уначихсан харагдаж байсан. Тэгээд уг эмэгтэй нь цагдаагийн газарт утсаар дуудлага өгч, бид хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан. / 1-р хх-ийн 21-22/

 Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн

... би гэртээ байх үед Ч.Б нэг мотоцикль унаж ирээд манай хашаанд тавьсан. Ч.Б нь миний мотоцикль байгаа гэсэн тэгээд байж байтал удалгүй араас цагдаа нар ирээд аваад явсан, уг мотоциклийг Ч.Б хулгайлсан байсныг би цагдаа нар ирэх үед мэдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 129-130/

Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаар шинжээчийн

1. Ч.Б сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй.

2. Ч.Б сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй тул болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан.

3. Ч.Б сэтгэцийн хувьд дээр дурьдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан.

4.Ч.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104/

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № 484 дугаар шинжээчийн “...SUPER BENY маркийн мотоцикль 350000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ / 1-р хх-ийн 135 /

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № 502 дугаар шинжээчийн “...Мустанг-5 маркийн мотоцикль 1170000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ / 1-р хх-ийн 174 /

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № 476 дугаар шинжээчийн “...Мустанг-5 маркийн мотоцикль 370000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 206/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар нэмэлт шинжээчийн

1. Ч.Б нь 2016 онд хүзүүндээ гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан. 2017 онд тархины бичлэг хийлгэж эмчилгээний зөвлөмж, 2018 онд элэгний архаг үрэвсэл, Тархины эмгэшил зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдэгийн уналт таталт, архаг архидалт гэсэн оношийн учир дотор мэдрэлийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад өөрсдийн хүсэлтээр сумандаа эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэхээр эмчилгээний зөвөлгөө авч явсан бичилтүүд өвчний картан дээр тэмдэглэгээтэй байна.

2. Ч.Б нь Гэмтэийн гаралтай тархины эмгэгшил, шинж тэмдэгийн уналт таталт өвчтэй гэхдээ болсон үйл явдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан.

3. Ч.Б нь гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, шинж тэмдэгийн уналт таталт өвчтэй ч дээр дурьдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан.

4. Ч.Б мэдрэл сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, шинж тэмдэгийн уналт таталт өвчтэй ч хэрэг хариуцах чадвартай байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 05/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 27,112-113, 146-147, 184-185 /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 4-7, 119-120, 157-160/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 161, 192/, шүүгдэгч Ч.Бийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.09.09-ний өдрийн 79 тоот тодорхойлолт /1-р хх-ийн 87/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 42-44/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 218-219/, шүүгдэгч Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хх-ийн 45, 220/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 50-83, 221-236/, шүүгдэгч Ч.Бийн сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэгийн хуулбар / 2-р хх-ийн 06-17/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-39-3 тоотод Л.Дэнсмааг хүчиндэхийг завдсан

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их богд хүнсний дэлгүүрийн ар талын зогсоолд байсан иргэн Ж.Амгалангийн эзэмшлийн мустанг 5 маркийн 66-10 БНЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16:00-17:00 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гаднаас иргэн А.Дашдаваагийн эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоцикл мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гантиг хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан иргэн Д.Мэнд-Өсөхийн эзэмшлийн SUPER BENYI маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

  Шүүгдэгч Ч.Бийн... гэрлүүгээ дэлгүүрээс гарсан эмэгтэй яваад орохоор нь араас нь яваад ортол тэр эмэгтэй гэртээ ганцаараа байхаар нь орж уулзсан,...би архи уусан согтуу байсан гэхдээ юу хийснээ үйлдлээ санаж байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-100-101/

... .. Арвижих барилгын дэлгүүрийн баруун урд талаас улбар шар өнгийн шинэ мотоцикль байсан шинэ улбар шар мотоцикль байхаар маииулыг нь гишгэсэн чинь ассан,...мотоциклийг эзэнд нь хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 177-178/

... хаанаас уг цэнхэр өнгийн мустанг 5 маркийн мотоцикль хулгай хийснээ санахгүй байна,...захын ард байх айлын хашаанд авчирч тавьсан байсан, мотоциклийг эзэнд нь хүлээлгэн өгсөн,...хашаанд байсан айлын хүмүүс эзэнгүй байхгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 210-212/

....захын таксины зогсоолын хойд талд нилээн хуучин ногоон өнгийн мотоцикль байхаар нь мотоциклийг асааж унаад өдөр Мөнхөө гэх айлын хашаанд мотоциклийг оруулж тавьсан,...мотоциклийг эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн..... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 /

Хохирогч Л.Дэнсмаагийн .. Банзрагч гэдэг хүн намайг орон дээр дарж унагаагаад миний трико, дотоож зэргийг доош нь тайлах үед нь би түүнийг хөлөөрөө түлхээд холдуулаад гараад зугтааж байхдаа л дотоож, оймс зэрэг нь тэнд хаягдаж үлдсэн, ... тэр дотоож, оймс зэрэг нь миний өмсөж байсан зүйл... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 /,

Хохирогч Ж.Амгалангийн... би Мустанг-5 маркийн 200 мотортой, улбар шар өнгөтэй, 6610 БНЗ гэх улсын дугаартай мотоциклио алдсан, буцаан авсан..” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 164-166/

Хохирогч А.Дашдаваагийн... Мустанг 5 маркийн цэнхэр өнгийн мотоцикль алга болсон, өөрийн алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 195-197/

Хохирогч Д.Мэнд-Өсөхийн “...Би өөрийн алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авч ямар нэгэн гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 122-124/

Гэрч    М.Саранцэцэгийн .. Уг эмэгтэй бид нартай тааралдах үедээ маш их сандарсан байдалтай, гар хөл нь чичирсэн, өвдөгнөөсөө дээш урт палаж маягийн хувцастай, биеийн доогуурх хэсэг, хөл орчмоороо хувцасгүй гуталгүй хөл нүцгэн гүйж явсан, гэрийнх нь гадаа гэрийн баруун хойд хэсэгт газарт нэг ширхэг дотоож, 1 ширхэг хар өнгийн оймс хоёр нь газарт уначихсан харагдаж байсан... гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 21-22/

Гэрч Д.Мөнхбатын ...Ч.Б нь миний мотоцикл байгаа гэсэн,.. Ч.Б хулгайлсан байсныг би цагдаа нар ирэх үед мэдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 129-130/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар нэмэлт шинжээчийн

1.Ч.Б нь 2016 онд хүзүүндээ гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан. 2017 онд тархины бичлэг хийлгэж эмчилгээний зөвлөмж, 2018 онд элэгний архаг үрэвсэл, Тархины эмгэшил зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдэгийн уналт таталт, архаг архидалт гэсэн оношийн учир дотор мэдрэлийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад өөрсдийн хүсэлтээр сумандаа эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэхээр эмчилгээний зөвөлгөө авч явсан бичилтүүд өвчний картан дээр тэмдэглэгээтэй байна...хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 05/

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № 484 дугаар шинжээчийн “...SUPER BENY маркийн мотоцикль 350000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ / 1-р хх-ийн 135 /

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № 502 дугаар шинжээчийн “...Мустанг-5 маркийн мотоцикль 1170000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ / 1-р хх-ийн 174 /

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № 476 дугаар шинжээчийн “...Мустанг-5 маркийн мотоцикль 370000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 206/ зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн хүчиндэхийг завдах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 7 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн байх ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ч.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Бийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Уг гэмт хэргийн хохирогч Ж.Амгалан, А.Дашдаваа, Д.Мэнд-Өсөх нар нь алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ч.Б нь эд зүйлсийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ж.Амгалан, А.Дашдаваа, Д.Мэнд-Өсөх нарын хулгайлсан эд зүйлийг буцааж өгсөн / хх-ийн 122-124, 164-166, 195-197/, хохирогч Л.Дэнсмаа, Ж.Амгалан, А.Дашдаваа, Д.Мэнд-Өсөх нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Бид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар .. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон                             

   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн хүчиндэхийг завдах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар                        1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ч.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл нийт 117 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ч.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй