| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06814/и |
| Дугаар | 6101 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 6101
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Д***** а****** сумын * дүгээр баг ***-*** тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ** ********, Б****** овогт Б****** М****** нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б*****дүүргийн **дугаар хороо, Г******* байранд байрлах, У******** Т*** З****А**** Ж*****
Хариуцагч:Б****дүүргийн ***дугаар хороо, С**** гудамж-*** өөрийн байранд байрлах, М****-О***** хувь нийлүүлсэн нийгэмлэг У***** Т**** З**** холбогдох
У*****-ын товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 014 287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э****, хариуцагч Улаанбаатар Төмөр З*** А*** Ж*н Т***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*****, хариуцагч М***** хувь н************ У***********итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А*нар******** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *,* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч *,* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:*,* ****-ын *,*,* даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаартай тушаалаар, мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ********** зочид буудлын даргаар ажилласан бөгөөд *****-ын *,*,* дарга *,*****тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.****-ын *,*,* даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаар тушаалаар сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр *,*тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.Дээрх 118 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэл болгосон боловч ажил олгогчийн санаачилгээр гэрээг цуцалж байгаа эсхүл хөдөлмөрийн сахилгын шийтгэл нргдуулж байгаа нь ойлгомжгүй байна.Мөн тушаалд “ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан” гэснийг зөвшөөрөхгүй.*,*г 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэснийг зөвшөөрөхгүй байна.*,*гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “ажилтныг албан үүргээ гүйцэтгэхэд хөдөлмөрийн стандартад тохирсон ажлын байр, техник, багаж хэрэгслээр хангана” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс ***** зочид буудалд иргэд буудаллах, зоогийн газраар үйлчлүүлэхэд ажлын байрны нөхцөл муу байсны улмаас сар бүрийн орлогын төлөвлөгөө тасалдаж байсан, ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар удаа дараа холбогдох газруудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй, энэ нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн ******-******** дугаартай шаардлагад дурдсан удирдлага зохион байгуулалттай холбоотой зөрчлийн 1.3, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжтэй холбоотой зөрчлүүдийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.10, 2.11-т зааснаар нотлогдож байна.*,*г ажил хүлээн авснаас эхлэн хэвийн ажиллах, ажлын байрны нөхцөл бололцоогоор хангаагүй байж орлого оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан.*,*гийн хадам ээж Б.Н***** нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нас барсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлэх хугацаанд цалингүй чөлөөтэй байсан, түүний нөхөр *,******* нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нас барсны улмаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн чөлөөтэй олгосон ба түүний захиргааны чөлөөтэй байхад сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна.2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн шаардлагад дурдсан зөрчлүүдэд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэсэн байдаар хандсан ба дээрх улсын байцаагчийн шаардлагад *,*г хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт байхгүй.*,*тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчилд сахилгын зөрчил ногдуулах талаар ажилтантай харилцан тохироогүй байж удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж байгаа нь *,*г ажлаас халах зорилготой байсан байна.Иймд *,*г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ****-ын *,*,* даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, *,*г эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *,******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Аялал жуучлалын товчоо 2013 онд Ган зам төв, ********** буудал, Соёлын ордон зэрэг ***аж ажуйн нэгж үйл ажиллагааг нэгтгэсэн.*,* 1,3 сарын хугацаанд даргаар ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод орлого зарлагад хяналт тавьж ажиллана, өөрийгөө сургаж хөгжүүлэх, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллана гээд ажил үүргийг тодохой зааж өгсөн байдаг.Эдгээр үүргийг биелүүлэхгүй гэсэн бол хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болох байсан.Үүнийг хийж чадна гэсэн тул танилцаад гарын үсэг зурсан.Шуурхай хурал 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хурал хийсэн бөгөөд дараа нь ******* даргын өгсөн үүргийн дагуу цайны цагийн дараа 13 цагт хурал үргэлжлүүлэх байсан боловч *,* би нэгэнт халагдсан тул явлаа гээд хуралд оролцоогүй, 1 жил гаруй хугацаанд өөрийнх нь бие авч яваа байдал, юманд хандах хандлаг, үг ярианы цэгц, удирдах албан тушлаатан биш гэдэг нь харагдсан.Анх ажилд ороод вагонд суухад нь би биеэ зөв авч явах талаар, хувцасандаа анхаарах талаар анхааруулж хэлж байсан.Чамайг халах эцсийн шийдвэр гараагүй байна гэж анхааруулахад хурал тасласан байдаг.Сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тухай бүрт нь гаргасан зөрчлийн дагуу ногдуулсан.Ганцхан Д.М********** сахилгын шийтгэл ногдуулаагүй.Г****** эрхлэгч А********, Соёлын ордоны дарга Б*****, ерөнхий удирдаж байгаа А*****-*** даргад арга хэмжээ авсан байдаг.Шаардлагатай бол энэ хурлын тэмдэглэлтэй танилцах боломжтой.Бид баримт нотлогоог гаргаж өгсөн байгаа.Бид жил болгоны эцэст бүх салбар нэгж, цех тасгуудад борлуулалтын төлөвлөгөө гаргаж өгдөг. Энэ төлөвлөгөөг биелүүлж чадахгүй гэсэн санал хүсэлт ирүүлэх боломжтой.Гэтэл *,*гаас ийм санал хүсэлт ирж байгаагүй нь ажилдаа яаж хандаж байгаа нь харагдаж байгаа юм.2014, 2016 онд борлуулалтын төлөвлөгөө сайн байгаа. Д.М******** ажиллаж байсан үед муу байсан.Борлуулалтын төлөвлөгөөг бас биелүүлж болдог.Хэн ажиллаж чадаж байна, хамт олныг удирдаж, сэтгэж чадаж байна гэдэг ажлын үзүүлэлтээр харагдаж байна.Энэ борлуулалтын төлөвлөгөөний баримтыг шүүхэд өгсөн байгаа.Ажиллах нөхцөл бололцоог ажлын байрны тодорхойлолтод техник, тоног төхөөрөмжөөр хангана гэж заасны дагуу хангасан гэж үзэж байгаа.Энэ хүнээс сэтгэл гарсангүй гэж үзэж байна.*,*гийн үед орлого муудсан байдаг.Намайг байхад угаалгын машин авчирсан гэж байсан. Алтаннавч гээд охин энэ угаалгын машин зөвхөн мушигдаг үйлдэлтэй бид гараар юм аа угаадаг гэж байсан, 2015 оны төсөвт угаалгын машин авах нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өгсөн байдаг.*,* өөрөө энийг санаачлага гаргаад ажил хэрэг болгоогүй.Гэтэл Цэрэндорж дарга одоо энэ угаалгын машиныг төсөвт тусгасны дагуу ажил хэрэг болгоод авчихсан байгаа.Цех даргын ахлагч нартай хэрэгтэй зүйлсийн талаар төлөвлөгөө гараж өг гэдэг үүрэг даалгавар тавьдаг, үүний дагуу санхүүжилт хийгддэг.Гэтэл *,* ийм баримт гаргаж өгч байгаагүй, ажилчид өргөдлөө шуудангаар явуулсан.Шаардлагатай бол дахин гэрч асууж, шүүх хурал явуулсан ч татгалзах зүйлгүй. Дүрмийг Улаанбаатар төмөр замаас боловсруулдаг.Дүрмийн 3.1 болон 1.1-т заасны дагуу ***********,********,********дарга бие даан шийдвэр гаргах эхтэй байдаг. Энэ эрхийн дагуу энэ хүн ажиллаж чадахгүй, ажилчид амьдралын баталгаагүй болно гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулсан байх гэж бодож байна гэв.
Хариуцагч М****-О****х***н*********** шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б**** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.*,* хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна.*,*г ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Аялал *************,,,,,,,,,,,,** гаргасан боловч **** ****** нь ****-ын салбар нэгж бөгөөд **** ****-ээс баталсан дүрмийн хүрээнд ажил үүрэг, үйл ажиллагаагаа явуулдаг байгаа.Нөгөө талаар Аялал Жуучлалын Товчоо бие даасан хуулийн этгээд биш бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагааг хэрэгт өгсөн байгаа.
-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэдэгт-*,*гийн ажлын байрны тодорхойлолтын 8.1-т “өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, орлого зарлагад хяналт тавих, ***,**** аж ахуйн нэгж, иргэн гадны байгууллагаас захиага авч буудлын өрөө ашиглалтыг сар бүр 80 хувиас дээш байлгах, борлуулалтын төлөвлөгөөг сар бүр биелүүлж ажиллах, орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд идэвх санаачлагатай ажиллах, орлого зарлагын гүйцэтгэлд хяналт тавьж үргүй зардал гаргахгүй байх гэсэн үүргүүдийг биелүүлээгүйн улмаас Ж*****төв их хэмжээний алдагдалтай ажилласан нь хэрэгт авагдсан 2016 оны эхний хагас жилийн блансаар нотлогдоно.Төлөвлөгөөгөөр 238 сая төгрөгийн орлого олох байснаас 112 сая төгрөгийн орлоготой ажиллаж орлогын төлөвлөгөөг 126 сая төгрөгөөр тасалдуулсан, 27,4 сая төгрөгийн ашигтай ажиллах ёстой байсан боловч ашиг байхгүй, 69,9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, байгууллагын зардал нь 180 гаруй сая төгрөг байсан.Гэтэл энэ байгууллага зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ үзүүлдэг, ашиг олох үндсэн зорилготой бизнесийн байгууллага боловч энэ үйл ажиллагаа алдагдсан нь байгууллагын удирдлагын ур чадвараас шалтгаалж байгаа.Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-ийн а-д ажлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулах зэргийг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг тул сахилгын зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэстэй.
-Орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй гэдэгт-Ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт:зочид буудал, зоогийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах үйлчилгээтэй холбогдсон үйл ажиллагааг төлөвлөж, чиглүүлэн зохицуулах гэсэн байдаг.Ажлын байрны үндсэн зорилт нь зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын объектод хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын саналыг боловсруулж захиралд танилцуулах байтал энэ талаар санал гаргаж ирүүлээгүй бөгөөд зочид буудлын ноорхой, өнгө үзэмжгүй болсон байдлыг ажилчид гэрчлэх ба гэрэл зураг хэрэгт өгсөн байгаа.*,* хөрөнгө санхүүг шийдэж өгөөгүй гэдэг боловч өөрөө санал санаачлага гаргадаггүй байсан.Санал боловсруулаад, зөв төлөвлөөд удирдлагад танилцуулж чадвал хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх ёстой. *,*гийн дараа томилогдсон дарга байгууллагынхаа гадна болон дотор талд засвар үйлчилгээ хийгээд орлого ашиг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй явж байна.Мөн халаалтын гэрээ хийхэд зоорийн давхарын 443 метр квадрат талбайг хасч гэрээнд өөрчлөлт оруулан зардлаа хэмнэсэн байдаг.Энэ хүний удирдлага дор ажиллаж байсан ажилтанууд нь *,* байгууллагыг удирдаж байх үед хийх ажилгүй, ашиг орлогогүй үүний улмаас цалин хөлсөө ч бүрэн авч чаддаггүй байсан тухайгаа бичээд хүн бүр гарын үсгээ зураад ирүүлсэн баримт байна.
-Шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлийн хувьд:Өмнө нь хоёр удаа сахилгын зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдсан баримт хэрэгт авагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ***********,********,********даргын тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажилчдыг сахилга хариуцлага сулруулсан тул 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч энэ талаар ярихгүй, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 103 тоот тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж хариуцсан ажилдаа хайнга хандсан тул 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байдаг.
Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.б-д сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш 1 жилийн дотор ноцтой бус зөрчил гаргасан, 11.1.1.в-д сахилгын зөрчил давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байгаа тул *,*д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *,* Улаанбаатар ***,**** Аялал Жуучлалыг Товчоо болон ****,*****,******,******замд холбогдуулан ****-ын товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан байна.
Дараах үндэслэлээр *,*гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улаанбаатар ***,**** *,*,* даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалаар *,*тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх *,*г ажлаас чөлөөлсөн тушаалд-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлүүдийг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнийг ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажилтаныг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр заасан байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь *,*д 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгааг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа, харин *,*д 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цалин бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан тухайд ярихгүй гэж тайлбарлаж байна.
*,* ар гэрийн гачигдлын улмаас У********р Т*********,**** *,*,* захирлын 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ** тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байхад ажил олгогч нь түүнд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь буруу байна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.
Иймд *,*г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Улаанбаатар ***,**** *,*,* даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 103 дугаартай тушаалд-тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан***********буудлын эрхлэгч Д.А***********, *********** буудлын эрхлэгч *,* нарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажил олгогч *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, **********,,,,,,,,,,,***********,,,,,,,,, нь *,*тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-т ажилтан *,* ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж, бүрэн гүйцэтгэнэ, 4.2-т ***,**** ажилтны сахилгын тусгай дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана” гэж заасан байна.
Энэхүү талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 103 дугаартай тушаал болон 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн *,*тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан *** дугаар тушаалуудад дурдсан тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, орлогын болон ашгийн төлөвлөгөөг тасалдуулах, алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал таслах байдлыг сахилгын зөрчилд тооцно гэж талууд тохироогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ”хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж тодорхойлсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 130.1-т “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж заасан байна.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам болон бусад хууль тогтоомж, дүрэм, тушаал зааврыг зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл, ***,**** тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасан байна.
Мөн энэхүү дотоод журмын 11.1.1.А-д “Анх удаа ноцтой бус зөрчил ... хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулах зөрчлийг гаргасан бол сануулах”,***-д “Ноцтойд тооцогдох зөрчил ... сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан ...ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах” гэж заасан байна.
***,**** тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “********** байгууллагын ажилтны хөдөлмөрийн сахилгыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна” гэж заасан байна.
Гэтэл ****** төвийн орлогын болон ашгийн төлөвлөгөөг тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан гэх үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэсэн заалтад тохирохгүй байна.
Мөн тухайн байгууллагын 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажилласан гэх байдлыг зөвхөн ***** төвийн үйлдвэрийн бус зардлын 2 хуудас тайлангаар нотлогдож байна гэж үзэх боломжгүй, татварын байгууллагад тайлан өгдөггүй хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй, тухайн тайланг хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр баталгаажуулаагүй байна.
Иймд *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замын *,*,* даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаал үндэслэлгүй байх тул *,*г эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, түүний 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингийн нийлбэр 2 152 080 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 101 хоногийн цалингийн олговорт 3 696 600 төгрөгийг *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” заасан байна.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 002411027 дугаартай лавлагаанд “****-ын харъяа Аялал Жуулчлалын Товчоо гэсэн нэртэй хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн байх тул *,*гийн Улаанбаатар Төмөр **********,,,,,,,,,,,***********,,,,,,,,,нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замын *,*,* даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, ********** **********, *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замын *,*,* харъяа ********** зочид буудлын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, Улаанбаатар Төмөр **********,,,,,,,,,,,***********,,,,,,,,,нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замаас 3 696 600 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан *,*д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар *,*гийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг *************,,,,,,,,,****************,,,,,,,,,,,, Замд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН