Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 607

 

 

 

 

 

 

 

Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам, УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоонд холбогдох

            УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 014 287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо

Хариуцагч УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэн-Иш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Мөнхтуяа УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаартай тушаалаар, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Жинчин зочид буудлын даргаар ажилласан бөгөөд УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны дарга Д.Мэндбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалаар сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Дээрх 118 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэл болгосон боловч ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж байгаа эсхүл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тушаалд "ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан" гэснийг зөвшөөрөхгүй. Б.Мөнхтуяа 2016 оны эхний xaгас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Б.Мөнхтуяагийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс Жинчин зочид буудалд иргэд буудаллах, зоогийн газраар үйлчлүүлэхэд ажлын байрны нөхцөл муу байсны улмаас cap бүрийн орлогын төлөвлөгөө тасалдаж байсан, ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар удаа дараа холбогдох газруудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй, энэ нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчиин 2154-005157 дугаартай шаардлагад дурдсан удирдлага зохион байгуулалттай  холбоотой зөрчлийн 1.3, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжтэй холбоотой зөрчлүүдийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.10, 2.11-т зааснаар  нотлогдож байна. Б.Мөнхтуяаг ажил хүлээн авснаас эхлэн хэвийн ажиллах, ажлын болон  байрны нөхцөл бололцоогоор хангаагүй байж орлого оруулах ёстой юм шиг хандаж шаардлагыг тавьж байсан. Б.Мөнхтуяагийн хадам ээж Б.Норжмаа нь 2016 оны 03 дугаар сарын 6-ны өдөр нас барсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 15-ны өдрийг хүртлэх хугацаанд цалингүй чөлөөтэй байсан, түүний нөхөр Д.Элбэгсайхан нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нас барсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн чөлөө олгосон ба түүнийг захиргааны чөлөөтэй байхад сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тээврийн хяналтын албаны  хамтарсан   шалгалтаар  хангалтгүй  үнэлэгдэж,   хариуцсан   ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн шаардлагад дурдсан зөрчлүүдэд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэсэн байдаар хандсан ба дээрх улсын байцаагчийн шаардлагад Б.Мөнхтуяаг хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт байхгүй. Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчилд сахилгын зөрчил ногдуулах талаар ажилтантай харилцан тохироогүй байж удаа дараа
сахилгын зөрчил гаргасан гэж байгаа нь Б.Мөнхтуяаг ажлаас халах зорилготой
байсан байна. Иймд Б.Мөнхтуяаг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнхтуяаг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй
байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч   УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны  итгэмжлэгдсэн   төлөөлөгч   Д.Цэдэн-Ишийн шүүхэд гаргасан тайлбарт: Аялал жуучлалын товчоо 2013 онд Ган зам төв, Жинчин зочид буудал, Соёлын ордон  зэрэг 3 аж ажуйн нэгж үйл ажиллагааг нэгтгэсэн. Б.Мөнхтуяа 1,3 сарын хугацаанд даргаар ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод орлого зарлагад хяналт тавьж ажиллана, өөрийгөө сургаж хөгжүүлэх, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллана гээд ажил үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээр үүргийг биелүүлэхгүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болох байсан. Үүнийг хийж чадна гэсэн тул танилцаад гарын үсэг зурсан. Шуурхай хурал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийсэн бөгөөд дараа нь Халтар даргын өгсөн үүргийн дагуу цайны цагийн дараа 13 цагт хурал үргэлжлүүлэх байсан боловч Б.Мөнхтуяа би нэгэнт халагдсан тул явлаа гээд хуралд оролцоогүй. Дүрмийн 3.1 болон 1.1-т заасны дагуу Аялал жуучлалын товчооны дарга бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг. Энэ эрхийн дагyy энэ хүн ажиллаж чадахгүй, ажилчид амьдралын баталгаагүй болно гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулсан байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Мөнхтуяа хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Б.Мөнхтуяаг ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Аялал Жуучлалын Товчоо гаргасан боловч Аялал Жуучлалын Товчоо нь УБТЗ-ын салбар нэгж бөгөөд УБТЗ ХНН-ээс баталсан хүрээнд ажил үүрэг, үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Нөгөө талаар Аялал Жуучлалын Товчоо бие даасан хуулийн этгээд биш бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагааг хэрэгт өгсөн байгаа. 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөө 126,5  сая  төгрөгөөр,   ашгийн  төлөвлөгөөг  69,9  сая  төгрөгөөр  тасалдуулж, алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэдэгт Б.Мөнхтуяагийн ажлын байрны тодорхойлолтын 8.1-д заасан үүргүүдийг биелүүлээгүйн улмаас Жинчин төв их хэмжээний алдагдалтай ажилласан нь хэрэгт авагдсан 2016 оны эхний хагас жилийн балансаар нотлогдоно. Төлөвлөгөөгөөр 238 сая төгрөгийн орлого олох байснаас 112 сая төгрөгийн орлоготой ажиллаж орлогын төлөвлөгөөг 126 сая төгрөгөөр тасалдуулсан, 27,4 сая төгрөгийн ашигтай ажиллах ёстой байсан боловч ашиг байхгүй, 69,9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, байгууллагын зардал нь 180 гаруй сая төгрөг байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-ийн А-д ажлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулах зэргийг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг тул сахилгын зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэстэй.

-Орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй гэдэгт- Ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг зочид буудал, зоогийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах үйлчилгээтэй холбогдсон үйл ажиллагааг төлөвлөж, чиглүүлэн зохицуулах гэсэн байдаг. Ажлын байрны үндсэн зорилт нь зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын объектод хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын санальг боловсруулж захиралд танилцуулах байтал энэ талаар санал гаргаж ирүүлээгүй байдаг. Энэ хүний удирдлага дор ажиллаж байсан ажилтнууд нь Б.Мөнхтуяа байгууллагыг удирдаж байх үед хийх ажилгүй, ашиг орлогогүй үүний улмаас цалин хөлсөө ч бүрэн авч чаддаггүй байсан тухайгаа бичээд хүн бүр гарын үсгээ зураад ирүүлсэн баримт байна.

-Шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлийн хувьд: Өмнө нь хоёр удаа сахилгын зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдсан баримт хэрэгт авагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Аялал Жуучлалын Товчооны даргын тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажилчдыг сахилга хариуцлага сулруулсан тул 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч энэ талаар ярихгүй, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 103 тоот тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж хариуцсан ажилдаа хайнга хандсан тул 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.6-д сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш 1 жилийн дотор ноцтой бус зөрчил гаргасан, 11.1.1 в-д сахилгын зөрчил давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байгаа. Б.Мөнхтуяад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, Батжаргалын Мөнхтуяаг Монгол Оросын хувь нийлүүлсэп нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны харъяа Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчоонд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгоп Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 3 696 600 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан Б.Мөнхтуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо давж заалдах гомдолдоо: Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоо болон ХНН "УБТЗ"-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 тоот шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй.

  1.Б.Мөнхтуяад 2016 оны 06 дугаар сарын 20-ны 103 тоот тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан тул 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шиитгэл ногдуулсан бөгөөд тухайн сахилгын шийтгэлийн талаар нэхэмжлэгч ямар нэг гомдол гаргаагүй, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй.

2.Б.Мөнхтуяагийн удирдаж байсан Жинчин төв нь Мэргэжлийн хяналтын
байцаагч болон УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар
хангалтгүй шалгагдсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний 215-4-03-
005/57 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 06 дугаар сарын 02-ны 02 тоот хамтарсан шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байхад шүүх үнэлээгүй.

  1. УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 11.1.1 /а/-д зааснаар хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандах нь сахилгын зөрчилд тооцохоор заагдсан болохыг үнэлээгүй. /хэргийн 52 дэх талд/
  2. Сахилгын давтан зөрчил гаргасан тухайд Б.Мөнхтуяа нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, 2016 оны 7 дугаар сарын 29-ний №1 Хурлын тэмдэглэл, 2016 оны 08 дугаар сарын 02-ны 2016/44 тоот хурлын тэмдэглэл, Жинчин төвийн зардлын тайлан, Аялал жуулчлалын товчооны Замын-Үүд хэсгийн борлуулалтын нэгтгэл зэрэг баримтуудаар тогтоогддог. Нөгөө талаас тушаалд дурдсан зөрчлүүд нь "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 11.1.1 /а, б/-д заасан сахилгын зөрчилд хамаардаг болно.

 

Улсын дээд шүүхийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын 15.4-д: "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно" гэж заасны дагуу Б.Мөнхтуяа сахилгын давтан зөрчил гаргасан нь тогтоогдоно.

 

  1. Шүүх зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
  2. Жинчин төвийн орлогын болон ашгийн төлөвлөгөөг тасалдуулж, алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан гэх үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэсэн заалтад тохирохгүй байна гээд Хөдөлмөрийн дотоод журамд хариуцлагын талаар заасныг хуульд нийцэхгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо 2016-08-05-ны өдрөөс 2016-12-19-ний өдөр хүртэл ажлын 95 хоног байхад 101 хоног гэж тооцсон төдийгүй  3.696.600 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүйгээр буруу тооцсон.

Дөрөв. Б.Мөнхтуяа нь өмнө сахилгын зөрчил гаргаж байсан болох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103 тоот тушаалаар тогтоогддог бөгөөд 2016-08-05-ны 118 тоот тушаалд заагдсан орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулсан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан" зэрэг зөрчлийг дахин гаргасан, эдгээр зөрчлийг "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 11.1.1 /в/-д сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

1. Тодруулбал; Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд Ажлын байрны тодорхойлолтын 8.1-д заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, удирдлага дор нь ажиллаж байсан ажилтнуудаас ирүүлсэн өргөх бичиг, фото зургуудаар тогтоогдоно.

Түүнчлэн Б.Мөнхтуяаг Жинчин төвийг удирдаж байх үед Жинчин зочид буудал, зоогийн газрын гадна болон дотор талын өнгө үзэмж, ажил үйлчилгээ нь муудаж, үүний улмаас ашиг, орлого нь буурч, дампуурлын байдалтай болсныг цуг ажиллаж, байсан ажилтнууд нь гэрчилдэг бөгөөд энэ хүний дараа томилогдсон, ажил хийдэг, байгууллагыг удирдаж чаддаг хүн ажил аваад 2-3 сарын дотор байгууллагын өнгө үзэмжийг сайжруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэн, илүү зардлаа хэмнэж ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан фото зургууд, ажилтнуудын тодорхойлолт, өргөдөл, Замын-Үүд хэсгийн борлуулалтын нэгтгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Эдгээр баримтууд нь Б.Мөнхтуяаг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсныг нотолдог. Шуурхай хурал тасалсан зөрчил гаргасан болох нь 2016-07-29-ний №1 хурлын тэмдэглэлд дурдсанаар удирдлагаас байгууллага дээрээ санхүүгийн тайлан балансаа хэлэлцэх үүрэг өгөхөд тухайн хуралд санаатайгаар оролцоогүй болох нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны 2016/44 тоот хурлын тэмдэглэлээр тогтоогдоно. /хэргийн 84-92 дэх талд/ Энэ нь хөдөлмөрийн дотоод журамд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил болно.

 

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа Улаанбаатар Төмөр Замын Аялал жуулчлалын товчоо болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдуулан УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 014 287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Аялал жуулчлалын товчоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар Жинчин зочид буудлын эрхлэгч Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч Б.Мөнхтуяа сахилгын зөрчил давтан гаргасан нь баримтаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцласан үндэслэлээ хариуцагч “ ... 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126.5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69.9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан...” гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. 

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажил олгогч нь ажилтан Б.Мөнхтуяад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын сахилга, хариуцлага сулруулсан гэх үндэслэлээр цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээг,

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 103 дугаар тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж,

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаалаар 2016 оны эхний хагас жилийн  санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126.5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69.9 сая төгрөгөөр  тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого, ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж тодорхой ажил зохион байгуулж ажиллагаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийн талаар гомдол гаргаагүй ба гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн байна.

Харин 2 дахь тушаалыг гаргахдаа хариуцагч хэргийн 23-30 дугаар талд авагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2154-03-005/57 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн шаардлагыг үндэслэсэн байх ба уг шаардлагад “Жинчин зочид буудал нь коридор болон үйлдвэрлэлийн өрөөний гэрэлтүүлэг дутуу, хүрэлцээгүй, сандал ширээ эвдэрсэн, аяга таваг ариутгах төхөөрөмжгүй, тогооч нарт зориулсан гар угаах тосгуургүй, таних тэмдэг бүхий ширээний бүтээлэггүй, суудлын бүрээс урагдсан, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, шинжилгээний бичиг аваагүй зэрэг зөрчил гаргаж, зочид буудалд тавих шаардлага MNS 4588:2008 стандарт, нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS 39:2011 стандарт, ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900:2005 стандарт, хоолны газар ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартыг тус тус зөрчсөн, уг зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээг авахыг Улаанбаатар төмөр замын Аялал жуучлалын товчоонд мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч нь эрх бүхий байгуулагаас гаргасан албан шаардлагыг бодит байдалд нийцсэн эсэх талаар маргаагүй, тэрээр эрхэлсэн ажилдаа  хайнга, хариуцлагагүй хандаж байсан нь мэргэжлийн байгууллагын албан шаардлагаас гадна хэрэгт авагдсан хамтарсан шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар давхар нотлогдож байх ба хариуцагч тал дээрх зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалын хувьд “Жинчин” зочид буудал нь 2016 онд орлого, зарлагын алдагдалтай ажилласан нь 2016 оны эхний хагас жилийн “Жинчин” төвийн үйлдвэрийн бус зардлын тайлангаар нотлогддог бөгөөд Б.Мөнхтуяа нь тус буудлын эрхлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан нөөцийг үр ашигтай ашиглах, өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, орлого зардалд хяналт тавих үүрэгтэй боловч үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхой биш,  2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хамт олны шуурхай хуралд ирээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Б.Мөнхтуяаг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөн ажиллах үүрэг хүлээсэн байх ба хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-ийн “А”-д “төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулах”, “В”-д “сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас хална” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөв гэж үзэв.

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 014 287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал жуулчлалын товчооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

                                                А.МӨНХЗУЛ