Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 75

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А М” ХХК /РД:211..../,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 

Нэхэмжлэлийн шаардлага: “1. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-071**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 

2. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХУ-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгаж, 

3. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...1. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-071**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

2. “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХУ-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төрөлдөр байх хугацааг тооцуулах,

3. “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “А М” ХХК нь 1997 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зохих ёсоор нь эзэмшиж байгаа билээ. 

“А М” ХХК-д УИХ-ын 2006 оны “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-иар алтны үнийн өсөлтөд 68 хувиар албан татвар оногдуулсан бөгөөд уг актыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийдвэрээр үнийн өсөлтийн албан татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Улмаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарч “А М” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, харилцагч банкуудад эзэмшиж байсан дансны гүйлгээг хязгаарлан, үйл ажиллагааг нь бүрэн зогсоон өр төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн явуулсан.

Дээрх үйл ажиллагаа нь Монгол Улс ба ОХУ-ын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээг зөрчсөн гэж үзэн тухайн үед ажиллаж байсан компанийн удирдлага болох С.В.Паушок нь НҮБ-ын ОУ-ын Худалдааны хуулийн комиссын дүрмийн дагуу Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 5 дугаар сард хянан шийдвэрлэгджээ. 

Мөн Арбитрын шүүхийн маргааныг хянан хэлэлцэж байх хугацаанд Улсын мөрдөн байцаах газраас компанийн өмнөх удирдлага болох С.В.Паушок болон дэд захирал Б.А.Игошин нарт татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба 2008 оны 12 дугаар сараас эхлэн “А М” ХХК, “Б” ХХК, “В” ХХК-иудын бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн захиран зарцуулалтыг хязгаарлан, битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоон Дотоодын цэрэг, Шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалалтад авсан. 

Өөрөөр хэлбэл “А М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагуудаас бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, цуцлахгүй, худалдахгүй, дуусгавар болгохгүй байх зэргээр захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, арилжааны банкуудад байсан харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох албадлагын арга хэмжээг авсан. 

Энэ хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2011 оны 5-р сарын 17-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон боловч “А М” ХХК-ийн дампуурлын хэргийг ТЕГ, Анод, Зоос банкнаас 2010 оны 11 -р сарын 24 өдөр Баянгол дүүргийн шүүхэд үүсгэж, тус дүүргийн шүүхийн 2011 оны 6-р сарын 2-ны өдрийн 3600-р захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс компанийн битүүмжлэл, хязгаарлалт болон Дотоодын цэргийн хамгаалалтыг үргэлжлүүлсэн юм. 

Ийнхүү татвартай холбогдох Олон улсын арбитрын щүүх болон манай хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Хуулийн байгууллагаас явуулсан дээрх ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, мэдээ тайлан гарган өгөх үүргийг биелүүлэх боломжгүй байсан. “А М” ХХК-д дампуурлын хэрэг үүсгэсэн байх хугацаанд компанийн одоогийн удирдлагууд дахин хөрөнгөжүүлж, тусгай зөвшөөрлийн талбайд нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах замаар их хэмжээний татварын өр төлбөрийг төлж барагдуулах гэрээ хэлцэлийг байгуулан үйл ажиллагааг нь сэргээсэн. 

Гэтэл компанийн өмнөх удирдлагын үед үүссэн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг буюу их төлбөр тооцоо 4 жил гаруйн хугацаанд хуримтлагдсаны улмаас өр төлбөрийн асуудалтай холбоотойгоор үүссэн Иргэний шүүхийн маргаанууд үүсч, хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд манай компанийн зарим тусгай зөвшөөрлүүдийг бусдад худалдах, шилжүүлэхийг хязгаарласан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжууд гарсан байдаг. 

Дээрх хууль, шүүх, эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг үндэслэн манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг: 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 оны 2/11844 тоот, 2010 оны 2/2805 тоот, 2011 оны 2/4050 тоот, 2/3160 тоот, 2012 оны 2/8020 тоог, 2/5122 тоот, 2013 оны 2/2599 тоот албан бичгүүдээр, 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 1/380 тоот, 613 тоот захирамж, 

Уул уурхайн сайдын 2013 оны 1/1533 тоот албан бичгүүдээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн сиситемд хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байна. 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн 24259 дугаар захирамжаар Голомт банк ба "Алтандорнод Монгол" компанийн хооронд үүсэн барьцааны асуудалтай холбоотой маргааны улмаас ашигт малтмалын хайгуулын XV-0114**, XV-0114**, XV-0075**, XV-0075**, XV-0026**, XV-0089**, XV-0125**, XV-0119**, XV-0119**, XV-0120**, XV-0120**, XV-0038с, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0062**, XV-0103**, XV-0171**, XV-0171** тоот, ашиглалтын МҮ-0000**, МҮ-0002**, МҮ-0002**, МҮ-0001**, МҮ-0044**, МҮ-00038**, МҮ-0048** тоот тусгай зөвшөөрлүүдийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

2012 онд компанийн удирдлага, эзэмшигч өөрчлөгдөж үйл ажиллагаа нь сэргэж Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрлийн асуудал шүүх, хууль хяналтын байгууллагаар маргаантай, хянагдаж байх үеийн хугацааг тусгай зөвшөөрлийн нийт хүчинтэй байх хугацаанаас хасаж бүртгэхээр шийдвэрлэсэн. 

Үүнийг үндэслээд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05-р сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр “А М” ХХК болон хамаарал бүхий “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1 болон хайгуулын 24 тусгай зөвшөөрлүүд сэргээгдэж Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418, 533 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн нийт хугацааг шинээр тооцож шийдвэрлэсэн. 

Эдгээр шийдвэрийн хавсралтаар доорхи тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 

Тооцогдож сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлүүлсэн болно. Тодруулбал: 

1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418, 533 дугаар шийдвэрт хамрагдсан хайгуулын ХV-0119**, ХV-0119**, ХV-0120**, ХV-0120**, ХV-0125**, ХV-0038** тусгай зөвшөөрлуүдийн өргөдлийг хүлээн авч ХV-0120**, ХV-0120** тоот тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 378, ХV-0119**, ХV-0119** тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 202, ХV-0125** тусгай зөвшөөрлийг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 292 дугаар шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаатай сунгасан болно. 

2. ХV-0075**, ХV-0075** тоот тусгай зөвшөөрлүүд нь Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу нөхөн олговор олгогдоогүй байгаа болно. 

Хайгуулын ХV-0089**, ХV-0096** тоот тусгай зөвшөөлүүд нь орон нутгийн тусгай хэрэгцээ болон улсын хамгаалалттай газар нутагт хамрагдан шүүхийн маргаантай байгаа ч орон нутгийн зүгээс одоог хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 зүйлийн дагуу нөхөн олговор олгогдоогүй байгаа болно. Хайгуулын ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** тоот тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа болно. 

3. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171**, ХV-0171**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг 2013 оны 05 дугаар сарын 20-нд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст шаардагдах бичиг баримт бүрдүүлэн өгсөн болно. Эдгээр нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сунгагдахгүйгээр нилээд хугацаа өнгөрсөн. Удаа дараа хүсэлт гаргасны эцэст Ашигт малтмалын газрын Кадастрын  хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 456 шийдвэрээр 3 жилийн хугацаатай сунгагдан, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 177 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаатай 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сунгагдсан юм. 

4. ХV-0062**, ХV-00103** тоот тусгай зөвшөөрлүүдийн хувьд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны  533  дугаар  шийдвэрийн  хавсралтад  хугацаа  тооцох үед алдаа гаргаж анх олгогдсон хугацааг кадастрын бүртгэлийн системээс зөрүүлж  алдаатай  тусгасны  улмаас  сунгуулах  өргөдөл  гаргах  хуульд  заасан хугацааг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүссэн. 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаартай шийдвэрийн хавсралтад ХV-0062** тоот тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацааг 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж алдаатай тэмдэглэсэн байсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн анх олгогдсон хугацаа нь 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байсан бөгөөд тухайн үед сунгуулах өргөдөл өгөхөд кадастрын бүртгэлийн систем дэх сунгуулах хугацаа болоогүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Үүний дараагаар сунгуулах хугацаа болмогц сунгуулах өргөдлийг гаргахад алдаатай бичигдсэн шийдвэрийн хугацааг үндэслэн өргөдлийг хүлээж аваагүй болно. 

Ийнхүү ХV-0062** тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах явцад нэг бол хугацаа болоогүй нөгөө талаар хугацаа дууссан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн аваагүй Харин ХV-0010342 тоот тусгай зөвшөөрлийн хувьд сунгуулах өргөдөл гаргах боломжит хугацаа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр олгогдоогүй болно.

Манай компанийн зүгээс удаа дараа хайгуулын ХV-0171**, ХV-0062**, XV-0171**, ХV-0171**, ХV-0096**, ХV-0089**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0075**, XV- 0075**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлөө зохих баримтын хамт Кадастрын хэлтэст хандан гаргасан боловч шүүхийн захирамжаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны битүүмжлэл байна гэсэн шалтгаанаар өргөдлыг 2013 оноос хойш хүлээн аваагүй. 

Хэдийгээр шүүгчийн захирамжаар тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан боловч тусгай зөвшөөрлүүдийн сунгалтуудыг хийх, эрэл хайгуулын ажил хийх зэргийг нь хязгаарлаагүй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас энэ талаар тоот хүргүүлж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, цуцлах, худалдах, шилжүүлэх, барьцаалах зэргийг хязгаарласан болохыг тодруулан мэдэгдсэн билээ. Хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0075**, ХV-0075**, ХV-0171**, XV 0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096** тоот тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр болон тухайн жилийн хайгуулын ажлуудыг цаг тухайд нь хийж ирсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй  бөгөөд  зөрчвөл  мөн  хуулийн  56  дугаар  зүйлд  заасны  дагуу 

тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Хуулийн энэ заалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн гектар тутамд тогтоосон хэмжээний зардал бүхий хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч байна гэж ойлгогдохоор байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхад ямар ч үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлүүдийг сунгах өргөдлийг хүлээж авахгүй эс үйлдэхгүй гарган өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ хугацаанд дээрх тусгай зөвшөөрлүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-дахь хэсэгт /Төрийн захиргааны байгууллаг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана/ гэж зааснаар цуцлах, дуусгавар болгох гэх мэт мэдэгдлийг манай компанид өгөөгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Зүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т зааснаар Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэх ёстой байна. Гэвч төрийн захиргааны байгууллага нь хуульд заасан үйл ажиллагаагаа хийгээгүй, улмаар өргөдлийг өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй компанийн хуулиар олгосон эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр, 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу жил бүр /хуулийн байгууллагаас хориглолт хязгаарлалттай байснаас бусад/ хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлуулж ирсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оноос эхлэн хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн төлөвлөгөө, тайлан батлагдаж, хянагдаж, баталгаажсан төлөвтэй, өөрөөр хэлбэл тус газраас Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар манай компанийн геологи хайгуулын ажлын болон санхүүгийн  тайлан  тэнцлийг  баталгаажуулсан  байна.  Ашигт  малтмал,  газрын 

тосны газрын энэхүү үйл ажиллагаа нь манай компанийн эзэмшлийн дээр дурьдсан хайгуулын тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байгаа болохыг нотлон харуулж байна. дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд гаргасан тайлбар огт үндэслэлгүй, бодит нөхцөл байдлаас илтэд зөрүүтэй болох нь тодорхой харагдана. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 21.1.5-д заасныг зөрчсөн эс үйлдэхүйг гаргасаар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 64.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иймд тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуусгавар болох, цуцлах зэрэг бүртгэлийн хязгаарлалт чөлөөлөгдсөнтэй холбогдуулан:

1. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-071**, ХV-0171**  тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

2. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцуулах,

3. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэг. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-0103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцох, 

Хоёр. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-0103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0196**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцуулах, 

Гурав. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-0103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-017139, ХV-017142, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 

1.1. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Өлзийт тээл нэртэй газар 1652.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна. 

1.2. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Тохойрол-58 нэртэй газар 5.8 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1088 дугаар шийдвэрээр иргэн Сүхбатын Энхмандахад олгосон байна. Иргэн Сүхбатын Энхмандахын ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1589 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.3 Төв аймгийн Заамар сумын нутагт орших Галтын ам нэртэй газар 1070.39 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0049** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр “А М” ХХК-д 2002 онд олгосон бөгөөд “А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 635 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.4 Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших Эргэн ус нэртэй газар 3882.49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0069** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дугаар шийдвэрээр иргэн Дагийразын Дашдондовт олгосон байна. Иргэн Д.Дашдондовын ашигт малтмалын хайгуулын ХV-0069** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 609 дугаар шийдвэрээр “Ижиллуу” ХХК-д олгосон бөгөөд улмаар 2005 онд Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 398 дугаар шийдвэрээр “Уянсанаа” ХХК-д шилжүүлсэн байна. Уянсанаа” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0069** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д шилжүүлсэн байна. “А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байна. 

1.5 Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр сумдын нутагт орших Хар сүүл нэртэй газар 2753.68 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр “А М" ХХК-д 2007 онд олгосон бөгөөд “А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171**  дугаартай  тусгай  зөвшөөрлийн  гэрчилгээ,  хавсралтыг  нөхөн  олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөашөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.6. Баянхонгор аймгийн Баян-овоо, Галуут сумдын нутагт орших Цахир нэртэй газар 4187.59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХУ-012616 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр “А М” ХХК-д 2007 онд олгосон бөгөөд “А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 640 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.7. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Бор худаг нэртэй газар 3581.18 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр “А М” ХХК-д 2007 онд олгосон бөгөөд “Алтандорнод Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.8. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Халзан давааны ам нэртэй газар 1921 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1645 дугаар шийдвэрээр “МГМ” ХХК-д олгосон байна. “МГМ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн  өргөдпийг  хянан  Ашигт  малтмалын  хэрэг  эрхлэх  газрын 

Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 369 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д шилжүүлсэн байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна. 

1.9. Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумдын нутагт орших Хөх сүмийн ам нэртэй газар 6549 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр иргэн Бямбажавын Оюунчимэгт олгосон байна. Иргэн Б.Оюунчимэгийн ашигт малтмалын хайгуулын XV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д шилжүүлсэн байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна. 

1.10. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Үхэрт гол нэртэй газар 10387.51 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр 2004 онд “Алтандорнод Монгол” ХХК-д 2007 онд олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. 

1.11. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Үхэрт гол нэртэй газар 58499.08 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр 2004 онд “А М” ХХК-д 2007 онд олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу "А М” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах  өргөдлийг  хуулийн  шаардлага  ханган  тусгай  зөвшөөрлийн  хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан байна. 

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. 

“А М” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 5З дугаар зүйлийн 53.1.1 дзх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна. 

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм. 

“А М" ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг дуусгавар болгосон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулахтай холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. 

Иймд “А М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А М” ХХК нь 1. “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-071**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 

2. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХУ-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дутаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг, 

3. “А М” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Хуульд заасан журмын дагуу цуглуулж, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна. 

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын тусгай зөвшөөрөл бүрээр дурьдвал:

1. Ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Өлзийт тээл нэртэй газар 1652.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “А М” ХХК-д олгож, Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 828 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгаж, энэ талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ. Мөн тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэснээр 2013 онд 7 дахь жилийн төлбөр, 2014 онд 9 дэх жилийн төлбөр, 2015 онд 10 дахь жилийн төлбөр, 2016 оны 7 дугаар сарын 20-нд 10 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэсэн байна. 

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 632 дугаар шийдвэрээр  талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн ч уг шийдвэрийг буюу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг мөн хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр  хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр  2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 2 дахь жилээр тогтоожээ. Ингэхдээ 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр анх олгогдсон тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн хавсралтад нөхөн олгосон 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцон хүчин төгөлдөр байх хугацааг дээрх шийдвэрээр 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 2 дахь жилээр тогтоожээ. 

Үүнээс үүдэлтэй тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг зөвтгөн тооцуулах талаар хүсэлтүүдийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 892/01, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 817/01, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1523/01, 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 1392/01, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1950/01 тоотоор гаргаж байсан  ч шийдвэрлээгүй орхигдуулжээ. 

“А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2012 оны 12 дугаар сарын 05 , 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдлүүд, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-006219 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2014 онд, 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар тухайн онуудад нь батлуулсан байна.    

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

2. Ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1088 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших Тохойрол-58 нэртэй газар 5.8 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх иргэн С.Энхмандахад олгож, 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1589 дүгээр шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-д шилжүүлсэн байх ба Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 632 дугаар шийдвэрээр талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн ч уг шийдвэрийг буюу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг мөн хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 3 дахь жилээр тогтоожээ. 

Ингэхдээ мөн л тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг алдаатай тооцсоныг зөвтгүүлэх талаар дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан ч шийдвэрлээгүй байна.

Тус компани нь ашигт малтмалын хайгуулын ХV-010342 дугаартай тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг 2013 онд, 6 дахь жилийн төлбөрийг 2014 онд, 7 дахь жилийн төлбөрийг 2015 онд, 8 дахь жилийн төлбөрийг 2016 онд тус төлсөн  байна.

 “А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-010** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 159 дугаартай тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын Засаг дарга нар болон тус сумдын байгаль орчны улсын байцаагчдаар батлуулсан байна.    

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэст 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

3. Ашигт малтмалын хайгуулын ХV-0049** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд: 

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт орших Галтын ам нэртэй газар 1070.39 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0049** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “А М” ХХК-д олгосон бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн ч уг шийдвэрийг буюу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг мөн хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 7 дахь жилээр тогтоожээ. Мөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн үндэслэлээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 635 дугаар шийдвэрээр ХV-004966 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон  ба ийнхүү олгохдоо тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2013 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэл тооцсоныг тэмдэглэжээ. 

Тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэснээр  2012 онд 11 дэх жилийн төлбөрийг, 2013 онд 8 дахь жилийн төлбөрийг, 2015 онд 9 дэх жилийн төлбөрийг төлсөн байна.

“Алтандорнод Монгол” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 09 дүгээр сарын 06, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан  болох нь хугацаа сунгуулах өргөдлүүд, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 373, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 152 дугаартай тодорхойлолт, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2014 онд, 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Төв аймгийн Заамар сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар тухайн онуудад нь батлуулсан  байна.    

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

4. Ашигт малтмалын хайгуулын ХV-0069** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших Эргэн ус нэртэй газар 3882.49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0069** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх иргэн Дагийразын Дашдондовт олгож, 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 609 дугаар шийдвэрээр “Ижиллуу” ХХК-д, 2005 оны 398 дугаар шийдвэрээр “Уянсанаа” ХХК-д, 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д тус тус шилжүүлжээ. 

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр ХV-006922 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр  2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 5 дахь жилээр тогтоожээ.

“А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр хайгуулын ХV-0069** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон ба ийнхүү олгохдоо тусгай зөвшөөрөлд хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  гэж тэмдэглэжээ.

Тус компани нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2012 онд төлснөөр тусгай зөвшөөрлийн хавсралтад бүртгэгдсэн ба, төлбөр төлсөн баримтаар 2013 онд 6 дахь жилийн төлбөрийг, 2015 онд мөн 6 дахь жилийн төлбөрийг,  2016 онд ээлжит жилийн төлбөрийг тус төлсөн байна.

 “А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2012 онд, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай тодорхойлолт, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар  тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан байна.    

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

5. Ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр сумдын нутагт орших Хар сүүл нэртэй газар 2753.68 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “А М” ХХК-д 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1303 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан байсныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр дээрх 2008 оны 1303 дугаар шийдвэрийн ХV-0125** тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг буюу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 2 дахь жилээр тогтоожээ.

“А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон, ийнхүү олгохдоо тусгай зөвшөөрөлд хүчинтэй хугацааг  2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоожээ. 

Төлбөр төлсөн баримтаар 2013 онд тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөр төлсөн байна.

“А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 196, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолтууд, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2014, 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдын Засаг дарга нар болон тус сумдын байгаль орчны улсын байцаагч нараар батлуулсан байна.    

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

6. Ашигт малтмалын хайгуулын ХV-0126** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Баянхонгор аймгийн Баян-овоо, Галуут сумдын нутагт орших Цахир нэртэй газар 4187.59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0126** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “А М” ХХК-д 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр олгосон бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн ч тус хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр дээрх 2009 оны 632 дугаар шийдвэрийн ХV-0125** тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 2 дахь жилээр тогтоожээ.

“А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 640 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон, ийнхүү олгохдоо тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоожээ.

Төлбөрийн даалгавраар 2015, 2016 онд ээлжит жилийн төлбөр төлжээ.   

“А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 197, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай тодорхойлолтууд, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-017139 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2014, 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут сумдын Засаг дарга нар болон тус сумдын байгаль орчны улсын байцаагч нараар батлуулсан байна.  

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

7. Ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Бор худаг нэртэй газар 3581.18 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0125** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “А М” ХХК-д 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1303 дугаар шийдвэрээр  тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан байсныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр дээрх 2008 оны 1303 дугаар шийдвэрийн ХV-012526 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг буюу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон ажиллагааг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 2 дахь жилээр тогтоожээ.

“А М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн, нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Ашигг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон, ийнхүү олгохдоо тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тэмдэглэжээ.

Төлбөрийн даалгавраар 2015, 2016 онд ээлжит жилийн төлбөр төлжээ.   

“А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 195, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаартай тодорхойлолтууд, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2014, 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан байна.  

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

8. Ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1645 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Халзан давааны ам нэртэй газар 1921 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “МГМ” ХХК-д олгож, Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 369 дугаар шийдвэрээр “А М” ХХК-д шилжүүлжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 5 дахь жилээр тогтоожээ.

Тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэснээр болон төлбөрийн даалгавраар 2004 онд 1 дэх жилийн, 2005 онд 2 дахь жилийн, 2006 онд 3 дахь жилийн, 2012 онд 5 дахь жилийн, 2013 онд 6 дахь жилийн, 2014 онд ээлжит жилийн, 2015 онд 7 дахь жилийн, 2016 онд 8 дахь жилийн төлбөр төлсөн, тусгай зөвшөөрлийн хавсралтад хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тэмдэглэжээ.

 “А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан байна.  

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сумын зарим нутгийн газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан  ба уг газарт ашигт малтмалын хайгуулын ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай багтсан, уг тогтоолуудтай маргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор  “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан дээрх тогтоолыг үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газарт уг тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ багтсан  байдаг ба тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй байна.

9. Ашигт малтмалын хайгуулын ХV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумдын нутагт орших Хөх сүмийн ам нэртэй газар 6549 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх иргэн Бямбажавын Оюунчимэгт олгож, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар шийдвэрээр “Алтандорнод монгол” ХХК-д шилжүүлсэн байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч ашигт малтмалын хайгуулын ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилээр тогтоожээ.

Тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэснээр болон төлбөрийн даалгавраар 2012 онд 4 дэх жилийн, 2013 онд 5 дахь жилийн төлбөр төлсөн байна.

“А М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь хугацаа сунгуулах өргөдөл, Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаартай тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний хөлс төлсөн баримтаар тогтоогдож байна. Тус компани ашигт малтмалын хайгуулын ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Хотонт сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан байна.  

Мөн 2016 онд тухайн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газарт 2017 оны 5, 6 дугаар сард хянуулсан  байна. 

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, уг тогтоолоо шинэчлэн гаргасан 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 тогтоолоор тус сумын зарим нутгийн газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан ба уг газарт ашигт малтмалын хайгуулын ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай багтсан, уг тогтоолуудтай маргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан дээрх тогтоолыг үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газарт уг тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн багтсан байдаг ба тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй байна.

10. Ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Үхэрт гол нэртэй газар 10394 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх “Алтандорнод Монгол” ХХК-д олгосон ба 2007 оны 1618 дугаар шийдвэрээр 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгажээ.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/14 тоот тогтоолоор тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, улмаар уг шийдвэртэй маргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/14 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр  тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг тус хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, өөрөөр хэлбэл дээрх 2009 оны 480 дугаар шийдвэрийн ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 5 дахь жилээр тогтоожээ.

Тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэснээр 2012 онд 5 дахь жилийн төлбөр төлжээ.

Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор  зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших “Алтандорнод Монгол” ХХК-ийн хайгуулын ХV-007557 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн багтсан , тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдөөгүй, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй байна.  

11. Ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Үхэрт гол нэртэй газар 58499.08 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийг  анх 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Алтандорнод Монгол” ХХК-д олгож, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1618 дугаар шийдвэрээр 2010 оны 5 дугаар сарын 24-нийг дуустал 3 жилээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. 

Мөн л Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/14 тоот тогтоолоор тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, улмаар уг шийдвэртэй маргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/14 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр хайгуулын ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг тус хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, өөрөөр хэлбэл дээрх 2009 оны 480 дугаар шийдвэрийн ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсоосон 3 жил 5 сарын хугацааг хасч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 5 дахь жилээр тогтоожээ.

Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших “А М” ХХК-ийн хайгуулын ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ багтсан, тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдөөгүй, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй байна. 

 

Хоёр. Дээрх үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд тус компанитай холбоотой эрүү, иргэний, захиргааны, арбитрын хэрэг маргааны улмаас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах, барьцаалах, шилжүүлэх, дуусгавар болгох үйлдлийг хязгаарлах хориглолт, хязгаарлалтууд хийгджээ . 

Тухайлбал: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 3600 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/11844, 2010 оны 2/2805 тоот, 2011 оны 2/4050 тоот, 2/3160 тоот, 1/6528, 2012 оны 2/8020 тоог, 2/5122 тоот, 2013 оны 2/2599, 2014 оны 1/6059, 1/19534, 2015 оны 1/6517, 1/7390, 2/8391 тоот албан бичгүүдээр “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1/23957, 1/23817, мөн оны 6 дугаар сарын 30-ны 1/24498 тоотуудаар  сэргээсэн. 

Улсын мөрдөн байцаах газраас компанийн удирдлага С.В.Паушок, Б.А.Игошин нарт “татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн 20947101 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож , уг хэрэгт тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн, 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосон байна. Мөн уг эрүүгийн хэргийг сэргээж шалгаад Нийслэлийн  прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хаажээ . Энэ хэргийн хүрээнд Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 5 дугаар 07-ны өдрийн 10/5-3114 тоотоор тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/5043 тоотоор цуцалсан  байна.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн 24259 дугаар “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” захирамжаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосны дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын XV-0075с, XV-0075**, ХV-0096**, XV-0089**, XV-012517, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0171**, XV-0062**, XV-0103**, XV-0171** тоот тусгай зөвшөөрлүүд багтсан  бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01073 дугаар захирамжаар уг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэснээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай  дээрх  2015 оны  24259 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болж , Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/15216 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд тавьсан хориг дуусгавар болсон байна. 

Засгийн газрын 2011 оны 56 дугаар хуралдаанаас гарсан шийдвэр, 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Татварын ерөнхий газар болон “А М” ХХК хооронд байгуулсан Татварын өр төлбөр барагдуулах тухай 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшилд байсан дуусгавар болсон тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн, тухайлбал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 1303 дугаар шийдвэрээр цуцлагдсан ХV-0171** /12526/, ХV-0171** /12527/, 2009 оны 632 дугаар шийдвэрээр талбайг буцаан хүлээн авсан ХV-00103**, ХV-0171** /12616/, ХV-0171с /4966/, ХV-0062**, 2009 оны 480 дугаар шийдвэрээр цуцлагдсан ХV-0075**, ХV-0075**, мөн ХV-0171** /6922/ дугаартай тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон ажиллагааг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн байна. 

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрлийн асуудал шүүх, хууль хяналтын байгууллагаар маргаантай, хянагдаж байх үеийн хугацааг тусгай зөвшөөрлийн нийт хүчинтэй байх хугацаанаас хасаж бүртгэхээр журамласныг үндэслээд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрээр ХV-017136 /6922/, мөн оны 533 дугаар шийдвэрээр ХV-00103**, ХV-0171** /4966/, ХV-0075**, ХV-0075**, ХV-0062**, ХV-0089**, ХV-0096с, ХV-0171** /12526/, ХV-0171с /12527/, ХV-0171** /12616/ дугаартай тусгай зөвшөөрлүүдийн маргаантай байсан хугацааг нийт хугацаанаас хасч, хүчин төгөлдөр байх хугацааг шинээр тус бүрт нь тооцжээ.

Үүнээс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч “Алтандорнод Монгол” ХХК ашигт малтмалын хайгуулын ХV-0062** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2012 оны 12 дугаар сарын 05, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0103** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 09 дүгээр сарын 06, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2012 онд, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0171** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2013 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0089** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ХV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус тус гаргасан байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн аваагүй байна. 

Хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй гэж дүгнэсний учир нь “А М” ХХК-иас 2013 оны 9 дүгээр сарын 05-нд 523/04, 2016 оны 5 дугаар сарын 23-нд 16/252, 2016 оны 6 дугаар сарын 23-нд 16/307, 2016 оны 12 дугаар сарын 03-нд 16/175 тоотоор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст, 2016 оны 6 дугаар сарын 23-нд 16/305 тоотоор Ашигт малтмалын газрын даргад тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх агуулга бүхий хүсэлтийг холбогдох баримтуудыг хавсарган өгсөн нь тус газрын бүртгэлд бүртгэгдсэн  байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, энэ хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар”, 22.2-т “төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авснаас хойш 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар ... ”, 22.4-т “дээрх нөхцөл, шаардлагыг хангаагүй бол хугацаа сунгахаас татгалзахаар ... ” заажээ. Өөрөөр хэлбэл хугацаа сунгахаас татгалзах эсэхийг өргөдлийг хүлээн авч байж шийдвэрлэх ёстой атал өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна. 

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаардах боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохоос биш өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.  

Ашигт малтмалын газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн захиргааны байгууллага, хариуцагч Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, бүртгэл хөтлөх, хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж юм. 

Хариуцагч нь “...“А М” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ... огт гаргаж өгөөгүй тул дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 5З дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон байна...” хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-017138, ХV-0171**, ХV-017142, ХV-008953, ХV-009698, ХV-007557, ХV-0075**  дугаартай тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй , өөрөөр хэлбэл хугацаа дуусч дуусгавар болсон, өөр үндэслэлээр цуцлагдсан төлөвгүй байна. 

Хэрвээ ийнхүү хугацаандаа сунгуулах өргөдлөө гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон бол бүртгэлийн системд тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэх учиртай.

Хууль хяналтын эрх бүхий байгууллагын шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын бүхий л тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах, дуусгавар болгох ажиллагааг хориглосон боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхэд хамааралгүй байна. Тиймээс ч тус компанийн хүсэлтээр бусад ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх баримтууд  хэрэгт мөн авагджээ. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа авсан /тодорхойлолтод “сунгуулах зорилгоор” гэж тэмдэглэсэн/ Ашигт малтмалын газрын Геологийн албаны тодорхойлолтод хүсэлт гаргахаас урьд онуудад /2013 оны тодорхойлолтод 2011, 2012 онд, 2016 оны тодорхойлтод 2014, 2015 онд/ геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажсан эсэх, хайгуулын ажлын төлөвлөгөө өгсөн эсэх, жилийн тайлан өгсөн эсэх хүснэгтэд “шүүхийн маргаантай байсан” гээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирүүлсэн “тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хориг тавьсан” албан бичиг, мэдэгдлийг тэмдэглэжээ. Харин сунгуулах өргөдөл гаргасан 2013, 2016, мөн 2017 онд хайгуулын ажлын тайлан, хайгуул, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг гаргаж өгснийг эрх бүхий этгээд хүлээн авч хянаж баталгаажуулсан байдаг. 

Дээр дурьдагдсанаар 2008 оноос эхлэн тус компанитай холбоотой хэрэг маргаан хуулийн байгууллагаар шалгагдаж байсан, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүх, хууль хяналтын байгууллагаар маргаантай байх үеийн хугацааг тусгай зөвшөөрлийн нийт хүчинтэй байх хугацаанаас хасаж бүртгэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын 2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байх хугацааны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг /уул, геологийн тайлан, төлөвлөгөө гаргах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, өргөдөл гаргах гэх мэт Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад үүрэг/-ийг нөхөн биелүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон” байх тул шүүх, хууль хяналтын байгууллагаар маргаантай байсан онуудад хайгуулын ажлын тайлан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг эрх бүхий этгээдээр хянуулж баталгаажуулсан эсэх нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүйн дээр 2013 онд гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүйгээс үүдэлтэй энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

 

Орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай ашигт малтмалын хайгуулын ХV-0089**, ХV-0096**, ХV-007557, ХV-007558  дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хувьд орон нутгаас болон улсаас нөхөн олговор олгоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14   зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг, тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхийг хязгаарлахгүй болно. 

Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцал бүхий талбайд өмнө нь олгогдсон 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь тооцогдсон хайгуулын ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хувьд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж байгаагүйн дээр хайгуулын ажил хийсэн талаарх тайлан, хайгуулын ажлын болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг гаргаж эрх бүхий этгээдээр хянуулж, баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул эдгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах “хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ашигт малтмалын хайгуулын ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх агуулга бүхий хүсэлтүүдийг удаа дараа холбогдох баримтуудыг хавсарган өгч гаргаж байсан, улмаар дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/2385 тоот албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, XV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-071**, ХV-0171** тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг  сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-0062**, XV-00103**, XV-0171**, ХV-017138, ХV-017139, ХV-0171**, ХУ-0089**, ХV-0096**, ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгаж, ашигт малтмалын хайгуулын ХV-0062**, ХV-00103**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0171**, ХV-0089**, ХV-0096** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ХV-0075**, ХV-0075** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг болон хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА