Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1312

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ____________,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч М.Г ,

хохирогч Т.О ,

хохирогч Г.Л ,

хохирогч Д.М , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа /ШТЭД-5120/

хохирогч А.А , түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ШТЭД-1019/, Г.Батболд /ШТЭД-2106/,

   шүүгдэгч Б.Б  түүний өмгөөлөгч Д.Гомбо /ШТЭД-2130/

шүүгдэгч Д.Б  түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ШТЭД-0713/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Д.Б  нарт  холбогдох эрүүгийн 1705 00526 0260 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, ...., хөгжлийн корпораци ХХК-ийн төслийн менежер ажилтай, Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, .....дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Д овогт Б.Б  /РД:.........../

 Монгол Улсын иргэн 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй. дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сум 6 дугаар баг .... дүгээр гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Д.Б  /РД:........../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б , Б.Б нар нь бүлэглэж

- 2017 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Б.А д 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1493 дугаартай Зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлийн гэрээний барьцаанд Б.А ын эх Т.О ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцыг хуурамч баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.А д 68.000.000 төгрөгөөр худалдсан,

            - 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Хөдөө аж ахуйн их сургуулийн .... дугаар байрны .... тоот 60 мкв иргэн Б.О ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулан Б.О т 15.000.000 төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн гэрээ дуусаагүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Э ад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “манай ахын орон сууц байгаа юм” гэж хуурч иргэн Г.Л д 31.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, түүний өмчлөлд шилжүүлсэн,

            - Б.Б  нь дангаараа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Даа хүрээ техникийн захад О.Н ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота Приус 20 маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2.500.000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр Тоёота Приус 20 маркийн автомашины өмчлөлийг шилжүүлэн авсан,

            - 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат гудамж, ... тоот 2250 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 7 хоногийн хугацаатай А.А гаас 35.000.000 төгрөгийг зээл нэрээр шилжүүлэн авсан,

            - 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкны баталгаа гаргуулна” гэж хуурч Д.М гээс 136.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Б нь дангаараа 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Г өөс Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ... байрны ... тоот орон сууцыг өөрийн эзэмшлийн орон сууц, 22.000.000 төгрөг зээлж, хүүнд нь орон сууцандаа 1 жилийн хугацаагаар суулгана гэж хуурч, хуурамч Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж зээлийн гэрээ, орон сууц түрээслэх гэрээг нотариатаар байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т.Б ы мэдүүлэг /хх15/, гэрч Ж.Б  гийн мэдүүлэг /хх22/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх4-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх24-25/, ялладагч Ж.Т ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх27/, ял шалгах хуудас /хх32/, шүүгдэгч Ж.Т ы мэдүүлэг /хх46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Ж.Т ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Т.О ийн “...Миний охин А  нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр Б овогтой Б аас бэлэн 5 сая зээл аваад барьцаанд нь өөрийн 3 өрөө байрны үл хөдлөх гэрчилгээ болон өөрийн иргэний үнэмлэхийг барьцаалж өгсөн юм. тэгээд манай охин 2017 оны 6 сарын 23-ны өдөр БНХАУ-ыг зорьсон юм. Тэгтэл Б  гэх залуу 2017,06,24-ний өдөр миний өмнөөс А д худалдах худалдан авах итгэмжлэл болон орон сууц худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж байгаад манай байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна. Тэгээд 2017 оны 6 сарын 25-ны өдөр Б  өөрийн нэр дээрээс өөр 3-гч этгээдийн нэр дээр шилжүүлсэн байхыг үл хөдлөх газар хүсэлт гаргаад шилгуулахад шилжсэн байна. Манай охин Б аас 5 сая төгрөг бэлнээр аваад 2017 оны 6 сарын 28-ны өдөр дахиж 1 сая төгрөг аваад нийт 6 сая төгрөг авсныхаа барьцаа болгож байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхээ Б ид өгсөн байсан” гэх мэдүүлэг /ХХ-18-р хуудас/

            2. Гэрч Б.А ын “...2017 оны 6 сарын 18-ны орчим байх би хятад улсруу явж бараа авчирах гээд явах гэсэн боловч мөнгөгүй болхоор нь “Мөнгөний зээл ” нэртэй группт хүүтэй мөнгө зээлнэ гэж бичээд утсаа үлдээсэн юм. Тэгээд 2017 оны 6 сарын 19-ний өдөр Б  гэх хүн өөрөө залгаад зээл авна гэсэн хүн мөн үү хаана байгаа юм бэ уулзаж байгаад зээл өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь би тиймээ гэж хэлээд уулзахаар болсон.  Тэгээд ... Б тай уулзахад надаас ямар бичиг баримт байгаа юм бэ гэж асуухаар нь би өөрийн байрны ордер, өөрийн иргэний үнэмлэх, аттестат гэрчилгээ гэх зүйлүүдээ үзүүлэхэд танай байр чинь ээжийн чинь нэр дээр байгаа юм байна, одоо яах вэ гэж хэлэхээр нь “би харин тиймээ ээжийн нэр дээр байгаа юм ” гэж хэлэхэд Б  надад “уул нь нотариатаар оруулаад янзалчих ч болдог ш дээ” гэж хэлэхээр нь тэр дэмий байхаа, эргээд холбогдьё гэж хэлээд бид хоёр салцгаасан юм. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 19-нд нэг удаа яриад яах вэ уулзах уу, гээд дахиад 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахиад яриад “юу ч байсан хоёулаа уулзъя, чиний бичиг баримтыг нэг үзье” гээд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хорооллын “Өргөө” кинотеатрын автобусны буудал дээр уулзацгаасан юм. Тэгээд төд удалгүй Б ийн эхнэр Б ирээд бид гурав хоорондоо ярилцаад надаас Б “ямар учраас мөнгө хэрэг болж байгаа юм бэ” гэж асуухаар нь урдаас бараа татах гээд харин мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Б “за за чиний бичиг баримт ер нь хэрэг болох юм байна, харин нэрээ яах вэ гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Б “за за ямар ч байсан эхлээд мөнгийг чинь өгье” гэж хэлээд хороолол руу явах замдаа “бид хоёр чиний хайж байгаа 5 сая төгрөгийг өгье, оронд нь чиний бичиг баримтыг авна шүү” гэж ярилцаж байгаад Ачлал их дэлгүүрийн доор байдаг Хаан банкны АТМ-аас Б бид хоёр хамт ороод миний дансруу 5 сая төгрөгийг шилжүүлээд сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай өгсөн. Тэгээд би байрны гэрчилгээ, иргэний үнэмлэх, аттестат гэрчилгээ нарыг Б д өгсөн” /ХХ-23-26-р хуудас/

            3. Гэрч С.Э ын “...Б  манай ажил дээр ирээд “би нутгийн хоёр хүүхдийн амьдруулдаг 3 өрөө бйарыг хямд зарахаар болсон, танай байгууллага авах уу” гэж хэлэхээр нь би тухайн үед А  гэх бэр дүүрүүгээ яриад энэ талаар хэлэхэд А  нөхөртэйгөө яриад авахаар болсон” гэх мэдүүлэг /ХХ-38-р хуудас/

            4. Гэрч Б.А гийн “...Баянгол дүүргийн нотариат ороод Б тай худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Тэгээд би дараа нь 68,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Тэгээд нөгөө 3 өрөө байраа зарсан Б  гэх хүн дараа нь хадам ах Э тай уулзаад хамт над дээр ирээд нөгөө 3 өрөө байраа буцааж авах хүсэлт бичиж өгөөд сарын 6 хувийн хүүтэй 68,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ хийсэн юм.” гэх мэдүүлэг /ХХ-40-р хуудас/

            5. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Итгэмжлэл, Орон сууц худалдах худалдан авах гэрээ /ХХ-50-51-р хуудас/

            6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6404 дугаар дүгнэлт /ХХ-86-89-р хуудас/

            7. Хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ-100-104-р хуудас/

            8. Гэрч Э.Б ийн “...Б  гэх хүнд 136 сая төгрөгийг зээлүүлчихсэн гээд надад иргэний үнэмлэхийг үзүүлсэн чинь Б.Б  гэх 1993 онд төрсөн залуу байхаар нь би хайгаад 2018 огы 02 дугаар сарын 05-ны өдөр уг Б  гэх залууг Авилгатай тэмцэх газрын урд олж уулзаад мөнгө нэхсэн чинь “надад нэг сарын хугацаа өгчих, хохирлыг чинь бүрэн барагдуулна, би барьцаа болгож эхнэр Б д А  гэх хүнээс итгэмжлэлээр шилжүүлсэн орон сууцыг барьцаалъя гээд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот .... өрөө байрны гэрчилгээ гаргаж ирээд худалдах, худалдан авах гэрээгээр манай найз охин М гийн нэр дээр шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн үл хөдлөхийн газар дээр очоод нэрээ шилжүүлэх гэсэн чинь уг байрыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шилжилт хөдөлгөөнд нь хориг тавьсан байсан.” гэх мэдүүлэг /2ХХ-05-р хуудас/

            9. Гэрч Б.Б ын “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө манай охин М  “би Өргөө кино театр очиж хүнтэй уулзах гэж байгаа юм. Та замчлаад яваад өгөөч” гэсэн юм. Тэгээд бид хоёр 11 цаг өнгөрч байхад Өргөө кино театрын замын урд талд байх Хаан банкан дээр очиж гадаа нь Б  гэгч залуутай уулзахад Б  “би төрийн банкнаас зээл авах гэсэн юм, зээл авахад дансандаа мөнгө байршуулсан байх ёстой юм, 136 сая төгрөгийг нэг өдрийн хугацаатай өдрийн нэг хувийн хүүтэй зээлээч” гэж манай охинтой ярьж тохироод, орой Хаан банк руу орж Б  гэх залуугийн данс руу мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2ХХ-07-р хуудас/

            10. Хохирогч Д.М гийн “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зар сонин дээр “Банкны баталгаа гарган” гэж зар өгсөн юм. Тэгээд 24-ний оройхон 99659888 гэсэн дугаараас залгаад банкны баталгаа нэг өдөр хэрэгтэй байна, Төрийн банкнаас 800,000,000 төгрөгийн зээл хүсэж байгаа, тэр нь банкны баталгаанаас хамаарч зээл бүтэх эсэх нь шийдэгдэх гээд байгааюм. Банкны баталгаа 140,000,000 төгрөг хэрэгтэй байна, нэг өдөр баталгаа болгож байршуулах гэсэн юм гээд нэг эрэгтэй хүн надаас утсаар асуухаар нь би зөвшөөрсөн юм. Тэгээд би 2018 оны 01 сарын 25-нд 12 цагийн үед өргөө кино театрын замын эсрэг талын Хаан банкны хажуу талд миний машин дотор сууж байгаад, хуурамч баахан бичиг баримт бүрдүүлчихсэн надад үзүүлэхээр нь би зөвшөөрөхөд өөрийгөө Б  гэж танилцуулаад надад “Төрийн банкинд 800,000,000 төгрөгийн үээл хүсэж байгаа гэсэн баримт, Хаан банкны дансны хуулга давхар үзүүлээд, өөрийгөө эмээлт дээр махны компанитай гэж хэлсэн. Тэгээд би нөгөө материалуудыг нь үзээд би зөвшөөрөөд бид хоёр тохиролцсон юм. Тэгээд уг банкнаас АТМ-ээр Болор Б  гэсэн 5069214815 гэсэн данс руу өөрийн дүү М ын 5749935084 гэсэн данснаас 20,000,000 төгрөгөөр 5 удаа нийт 100,000,000 шилжүүлээд үлдсэн 31,000,000-ыг манай дүү М  Налайх дүүргийн Хаан банкнаас Б ийн данс руу шилжүүлсэн юм. Харин үлдэх 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /2ХХ-63-р хуудас/

            11. Гэрч Б.А гийн “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...миний .... дугаартай данс руу 50,000,000 төгрөг орж ирээд араас нь Б , Б нар орж ирээд би тэр хоёртой уулзаад хамт нотариат орж Б ын нэр дээр итгэмжлэл хийж өгсөн.  Одоо ямарч мөнгө төгрөгний тооцоо үлдээгүй” гэх мэдүүлэг /2ХХ-80-р хуудас/

            12. Хохирогч Б.О ийн “...би хүнд мөнгөний өртэй байсан бөгөөд өрөө төлөх зорилгоор надад мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын эхээр Фэйсбүүкээс харахад 1 сая төгрөгнөөс 100 сая хүртэлх төгрөгийг байр барьцаалж зээл гаргана гэсэн зар байхаар нь Д.Б  гэх хаягаар орч чат бичихэд 94096007 дугаар руу залга, уулзаад ярилцъя гэсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа Урт цагааны урд талд Б гэх хүнтэй уулзахад “та яагаад зээл авах гэж байгаа юм” гэж асуухаар нь би хүнд өртэй байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай байрыг 7 сая төгрөгөнд битүүмжилсэн байгаа, тэгэхээр уг 7 сая төгрөг болон түүн дээр нэмээд 8 сая төгрөг нийлүүлээд 15 сая төгрөг зээлье гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр хүн надад болно гэж хэлсэн бөгөөд тэрнээс хойш 7 орчим хоногийн дараа би Б тай хамт очоод Нийслэлийн шийдвэр гүйцэтгах газрын З  гэх шийдвэр гүйцэтгэгчид 7,400,000 төгрөгийг өгч өөрийнхөө байрыг чөлөөлүүлж авсан. Тэгтэл Б надад хэлэхдээ би таны байрыг чөлөөлж өгсөн, тиймээс надад өөрийнхөө байрыг миний нэр дээр шилжүүлж өг, тэгэхгүй бол манай нөхөр уурлаад байна гэж хэлсэн.  Тэгээд 99659888 дугаарын утаснаас Б  гэх хүн надтай яриад чи байраа чөлөөлүүлж авсан юм чинь наад байраа манай эхнэрийн нэр дээр шилжүүлж өг, тэгээд үлдсэн мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Б ын хамтаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс дээр очиж Б гэх хүнд өөрийнхөө байрыг нэр дээр нь шилжүүлэх гэхэд худалдан авалтын гэрээ хийхээр бол 2 хувиа тушаа гэж хэлсэн. Тэгэхэд Б надад хэлэхдээ та надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгчих, тэгвэл мөнгө ордоггүй юм гэхээр нь 2017.6.15-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулаад тэр өдрөө Б тай 15 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тэгээд гэрээ байгуулчихаад үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлэхэд “манай нөхөр одоохон шилжүүлнэ, хөдөө сонгуулийн ажлаар явж байгаа” гэж хэлээд 10 орчим хоносон бөгөөд 10 орчим хоногийн дараа 1 сая төгрөг, мөн Хаан банкны 5007546944 тоот данснаас 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би Б аас нийт 9,400,000 төгрөгийг авсан. ...би 2,200,000 төгрөгийг хүүнд бодож өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Э  гэх хүн ирээд танай байрыг Б аас авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3ХХ-23-24-р хуудас/

            13. Хохирогч Г.Л гийн “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд Б гэх хүн надруу залгаад зээл чөлөөлөх үү гэхээр нь чөлөөлнө, хэдэн төгрөгийн зээл вэ гэж асуухад 49 сая төгрөг гэж хэлсэн. ...надад 31 сая төгрөг байна гэж хэлэхэд танаас наад мөнгийг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд би Б , Б гэх хоёр хүнтэй уулзаад мөнгө зээлэхэд барьцаа хэрэгтэй гэж хэлэхэд Э  гэх хүний нэр дээрх гэрчилгээг Б  итгэмжлэл хийлгүүлээд авсан байсан бөгөөд тэр гэрчилгээг барьцаанд өгсөн” гэх мэдүүлэг /3ХХ-37-р хуудас/

            14. Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ /3ХХ-42-43-р хуудас/

            15. Орон сууц бэлэглэлийн гэрээ /3ХХ-46-р хуудас/

            16. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /3ХХ-51-р хуудас/

            17. Хохирогч А.А гийн “...гуйгаад шалаад байхаар нь дуудаад уулзсан чинь гэрчилгээ үзүүлсэн юм. Тэгээд ТҮЦ машины лавлагаа гаргасан чинь өөрийнх нь нэр дээр гарч ирсэн. Тэгэхээр нь итгээд хэдийг зээлэх юм бэ гэхэд 50,000,000 төгрөг зээлье гэхээр нь би байгаа 35,000,000 төгрөгөө зээлүүлье гээд 35,000,000 төгрөгөө бэлнээр өгсөн. Би Б ийг ер нь танихгүй. Надаас зээл авна гэж нэг байр түрээслэж тавиад сарын дараа авчихаад дараагаар нь дахиж зээл авахдаа намайг залилаад алга болсон. Надад 8,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, одоо надад 27,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.”

            18. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /3ХХ-107-р хуудас/

            19. Хохирогч О.Н ын “...2017 оны 08 сарын 16-ны өдөр Б  гэх хүнтэй уулзаад Тоёота приус 20 маркын машиныг маань аваад явсан юм. Явахдаа 2 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд явсан. Энэ өдрөөс хойш юм л бол ямар нэгэн шалтгаан хэлээд, 1 цагийн дараа, 2 цагийн дараа дансанд чинь хийе, мөнгө удахгүй орж ирнэ тэгэхээр нь өгье гэх мэт зүйлс хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн юм. ...2 сая 500 мянган төгрөг надад үлдээсэн, гэрээ гэх зүйл хийгээгүй, өмнө нь 1 удаа надаас машин авч байсан болохоор нь итгээд өгөөд явуулсан юм. ” гэх мэдүүлэг /3ХХ-162-р хуудас/

            20. Гэрч  Б.С гийн “...Анх А г ажил дээр нь байхад Д.Б  гэх хүн мөнгө зээлнэ гэж утсаар ярьсан байсан. Тэгээд нөхөр бид хоёрт зээл чөлөөлөөд өгөөч гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр 32.000.000 төгрөг зээлсэн юм. Уг мөнгө тэр дор өгнө гэсэн боловч өгөөгүй, зээл нь бүтэхгүй байна, гээд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр байгаад хэд хосон тэгж тэгж нэг юм бид хоёроос зээлсэн мөнгө болох 32.000.000 төгрөгийг өгсөн юм. Тэгээд дараа нь Б.Б  нь өдөр шөнөгүй, нөхөр бид хоёрлуу залгаад, дахиад хэдэн төгрөг зээлээч, надад найдвартай барьцаа байна гээд бараг 10 хоног өдөр шөнөгүй гуйж, гэрийн гадаа хүртэл ирсэн. Тэгээд сүүлдээ нөхөр бид хоёр хүлээж авч уулзахад нөхөр бид Банзаргч нь Хан-Уул дүүрэг 12-р хороо Био комбинат гудамж 79/1 тоот байрлах 2250 мкв орон суу, үйлчилгээний зориулалтай, Б ийн өөрийнхэн нэр дээр байсан, тэгэхээр нь нөхөр бид хоёр итгэчихсэн юм. Тэр үед Б  нь бид хоёроос 5 хонгийн хугацаатай 40.000.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь бид хоёр банк ороод 40.000.000 төгрөг зээлэх гэсэн чинь 35.000.000 л гарах юм байна гэж банкнаас хэлэхээр нь Б манай нөхөр яриад мөнгө хүрэхгүй юм байна, мөнгө зээлэхээ болилоо гэж хэлэхэд Б  нь 35.000.000 төгрөг бйасан ч хамаагүй авчихъя гээд бйасан юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 35.000.000 төгргийг өдрийн 1%-ийн хүүтэй зээлүүлсэн юм. Тэгээд маргаашнаас нь элдэв шалтаг шалгаан хэлж явсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Тэгээд 2018 оны 01 сарын сүүлээр Б  бид хоёртой холбогдоод 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш ор сураггүй болсон юм” гэх мэдүүлэг /3ХХ-230-р хуудас/

            21. Д.М ын Хаан банкны депозит дансны хуулга /3ХХ-248-р хуудас/

            22. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ, /4ХХ-137-138-р хуудас/

            23. М.Г ийн Хаан банк дахь..... дугаар дансны хуулга, /4ХХ-138-р хуудас/

            24. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ-140-р хуудас/

            Хохирогч М.Г ийн “...Хан-Уул дүүргийн 15-р хороо Туул гудамж ... тоот ...өрөө байр байсан. Тухайн үед би дотор нь орж харахад байрны ордер нь Б ын нэр дээр байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрөө над руу залгаад эгчээ гэрээ хийе гэсэн. Тэгээд Хархорины арын нотариат орж гэрээ байгуулсан. Би мөнгөө Хархорины хажуу талын АТМ-ээс Б ын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /ХХ-172-р хуудас/

            25. Гэрч Б.Х гийн “...Шуурхай зар сонин дээрх зарын дагуу ХУДүүрэгт буюу зайсанд 3 байрыг 20,000,000-25,000,000 төгрөг зээлж хүүнд нь суулгана гэсэн зарын дагуу Б гэх хүнтэй холбоо бариад зар дээрх 3 өрөө байрыг нь очиж үзэхэд Б гэдэг хүн ганцаараа байсан. ...Б ын өгсөн нөгөө 3 өрөө байранд ээж бид 2 амьдарч байхад Г  гэх залуу Б тай үерхэж байгаад больсон гээд түүнийг хайж ирсэн. Тэр үед Г  гэх хүн Б энэ байрыг түрээслэж амьдарч байсан шдээ гэж хэлэхээр нь ээж бид хоёр ХУД-ийн үл хөдлөх дээр очиж шалгуулахад уг байрны гэрчилгээ хуурамч байсан” гэх мэдүүлэг /4ХХ-183-р хуудас/

            26. Гэрч Ц.Б  гийн “...тухайн өдөр зээлдэгч Б.Б нь ганцаараа явж байсан. Харин зээлдүүлэгч Г нь өөрийн охинтойгоо явж байсан, нэг ёсондоо энэ гэрээнүүдийг хийхэд 3 эмэгтэй гаднаас орж ирсэн” гэх мэдүүлэг /ХХ-190-р хуудас/

            27. Гэрч Р.О ын “...уг хүнд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөө сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр болсон юм. Анх уулзаад гэрээ хийж түрээслэхдээ 800,000 төгрөгийг энэ хүн надад өгсөн юм. Тэгээд дараа сараас нь хаашаач юм бэ гэнэт алга болсон.” гэх мэдүүлэг /4ХХ-196-р хуудас/

            28. Туул ривер кондо ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай гэрээ /4ХХ-198-202-р хуудас/

            29. Д.Б ын Хаан банк дахь ..... дугаар дансны хуулга /4ХХ-205-р хуудас/

            30. Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ХААИС-ийн .... дугаар байрны .... тоот 60 мкв талбайтай иргэн Б.О ийн орон сууцыг 83,000,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ-04-14-р хуудас/

            31. Хохирогч С.Э ын “...2017 оны 06 дугаар сарын 20 болохоос хэд хоногийн өмнө Б гэдэг нэртэй охин нөхөр Б  гэдэг залуутай хамт орж ирээд өөрийн нэд дээр байгаа байрыг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. ...би тухайн үед байрыг барьцаанд авах боломжгүй гэж тайлбарлаад явуулсан. Тэгтэл маргааш нь Б эргэж ирээд надад байаа зарах талаар ярьж эхэлсэн. ...Ингээд би Б , Б  нарын барьцаанд тавих гээд яваад байгаа байрыг нь худалдаж авахаар сонирхож судалдсан. Тухайн байрын нь Баянзүрх дүүргийн 191 дүгээр хороо, ХААИС-... дугаар байрны .... тоот 60 мкв талбайтай 1 өрөө байр байсан. Ингээд байрны гэрчилгээг үзэхэд Б ын нэр дээр өнгөт ориг гэрчилгээ байсан. Байрыг очиж үзэж таалагдсан бөгөөд 38 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр .... гэсэн дансанд 8 сая, 20 сая, төгрөгийг, дараа нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 сая төгрөгийг нийт 38 сая төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байдаг. Ингээд байраа худалдаж авсны дараа 2017 оны 07 дугаар сарын 25-ны үед Б  ирээд танд байраа хямдхан зарчихсан байна. Буцаагаад өгөх боломж байна уу эсхүл оронд нь өөр нэг 3 өрөө байр зарах боломжтой байна гэж хэлсэн. Би тухайн үед Б , Б м нарт итгээгүй бөгөөд юун хоёр байр яриад байгаа юм бэ? Гэхэд та санаа зоволтгүй та Б бид хоёрт боломж олгооч Б бид хоёр Баянхонгор аймагт ааруулны төсөл эрхэлж байгаа гэж надад бичиг баримт үзүүлж байсан бөгөөд тэр бичиг баримтыг нь үзээд би итгэснээс гадна тухайн төсөлдөө 125,000 ам.долларын санхүүжилт орж ирэх гэж байгаа, баахан хүмүүсээс төсөлтэй холбоотойгоор ааруул авчихсан, тэгтэл тэр хүмүүс нь одд ааруулны мөнгөө нэхээд мөнгө хэрэгтэй болчихоод байна. Та тухайн 3 өрөө байрыг нэмээд авчих, төслөөс мөнгө ороод ирэхээр тухайн хоёр бйараа таниас эргүүлээд худалдаад авъя гэж хэлэхээр нь би итгээд би Б , Б  нартай тохирч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд 3 өрөө байрыг 50 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байдаг юм. Ингээд би 3 өрөө байрыг худалдаж авахын тулд хүмүүсээс мөнгө хайж эхэлсэн бөгөөд А  гээд манай бэр тухайн байрыг сонирхож боломжийн байр байна гэж зөвшөөрөөд 3 өрөө байрыг худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Тухайн 3 өрөө байрн нь Б ийн нэр дээр байсан юм. ...Ингээд би Б , Б нараас мөнгө чинь худлаа болсон юм биш үү мөнгөө юм уу, байраа авъя, байраа суллаж өг гэж хэлсэн. Тэгтэл яг он сар өдрийг нь санахгүй байна Б  гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэ юм. Тэгээд би Б , Б нар нь бусдын байрыг надад болон А д зарсан байна гэдгийг мэдсэн юм. Тэгтэл Б , Б нар нь битгий гомдол гаргааграй гэж хэлээд А  бид хоёрын байр худалдаж авах үедээ өгсөн мөнгийг удалгүй шууд дансаар шилжүүлэн өгсөн юм” гэх мэдүүлэг /5ХХ-160-161-р хуудас/

            32. Хохирогч С.Э ын “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрсдийгөө Б , Б  гэж танилцуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр миний ажиллуулдаг автобардны хаяг утсаар холбогдож надтай ирж уулзсан. Тэгээд Зайсан 5 өрөө байрыг банкны зээлээс чөлөөлж өгөөч, 61 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөө би өөрийн данснаасаа буюу бизнесийн эргэлтэнд ашигладаг мөнгөнөөсөө 61 сая төгрөгийг Б ийн дансанд шилжүүлж өгсөн. Тухайн үед тохиролцохдоо Б , Б нар нь Хаан банкнаас байрны зээлийг чөлөөлж банк бус дээр барьцаанд тавиад миний 61 сая төгрөгийг өгнө гэж тохирч байсан боловч мөнгө авсны дараа банкнаас байрны зээлээ чөлөөлчихсөн өнөөдөр тав дахь өдөр байна, цаг орой болчихлоо үл хөдлөх хөрөнгийн газар хаачихлаа нэг дэх өдөр банк бус дээр нэрээ шилжүүлээд мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Ингээд би тухайн үед би ийм олон хоног хүлээж чадахгүй надад оронд нь барьцаа өг гэхэд Баянзүрх дүүргийн 19-р хороо ХААИС-н ... дугаар байрны ... тоот 1 өрөө орон сууцны гэрчилгээг эх хувиар нь өгсөн байдаг. Тэгээд Баянзүрх дүүргийн 19-р хороо ХААИС-н ... дугаар байрны ... тоот 1 өрөө орон сууцны гэрчилгээний гэрчилгээний нэрийг миний нэр дээр шилжүүлэн өгч үлдсэн мөнгөний барьцаанд байж байг. Үлдсэн мөнгөө өгөөд авъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-ХХ-186-187-р хуудас/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.Т :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэн үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед шүүгдэгч Ж.Т  нь хувиараа такси үйлчилгээнд явж байх  үедээ хохирогч Т.Б ыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 58 дугаар гудамж ... тоотод хүргэж өгсөн байна.

Ийнхүү хүргэж өгөхөөр явж байхдаа шүүгдэгч Ж.Т  нь хохирогч  Т.Б д хандан “...гар утсаар чинь ярьчихаад өгье...” гэж хэлэн утсаар нь ярьсан, хохирогчийг утсаа авая гэхэд нь “...гар утсыг чинь суудлын хажуугаар унагачихлаа, нэг мөсөн зогсож байгаад аваад өгье...” гэж хэлсэн, гэрийнх нь гадаа очоод  “...би гар утсыг чинь унагасан газраасаа гэрэл тусгаж байгаад олоод байж байя, та мөнгөө аваад гараад ир...” гэж хэлсэн, хохирогч Т.Б  нь гэрээсээ такси үйлчилгээний мөнгө авчрахаар хашаа руугаа орсны дараа утсыг нь авч явсан болох нь хохирогч Т.Б ы мэдүүлэг, гэрч Ж.Б  гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

            Тодруулбал: Шүүгдэгч Ж.Т  нь хохирогч Т.Б аас гар утсыг нь хэрэглээд өгөхөөр гуйж авсан, утсыг ашиглан бусадтай холбоо барьсан, улмаар утсыг нь автомашины суудлын хажуугаар уначихлаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон, хохирогчийг гэртээ ороод таксины хөлсөө төлөх мөнгө аваад ирэх хооронд гар утсыг нь олоод байж байя гэсэн итгэл төрүүлэн, хуурч, түүнийг орхиод явсан хооронд эд хөрөнгийг нь авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            Хохирогчийн гар утсаа ашиглахыг зөвшөөрөн өгсөн үйлдэл нь шүүгдэгчид буцаан өгнө гэдэгт нь итгэн, түр өгч байгаа хэлбэр бөгөөд харин шүүгдэгч нь утсыг нь суудлын хажуугаар унагаачихлаа, би хайгаалж олж байя гэсэн нь эд хөрөнгийг буцаан өгөхгүй байх санаа зорилго агуулан зохиомол байдлыг зориудаар болгон, хохирогчид итгэл төрүүлэн, хуурсан  үндэслэл тогтоогдож байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

                                   

Шүүгдэгч Ж.Т  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр хохирогчийг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч буйгаа мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Ж.Т  нь хохирогч Т.Б д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол, гомдол байхгүй /хх87/ гэсэн хүсэлтийг бичгээр бичиж хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Т ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэлэлцүүлэг  шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Т  нь хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.Т ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин орлогогүй зэргийг харгалзан, мөн улсын яллагчийн санал хэргийн нөхцөл байдлын хувьд тохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг  1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР