Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга М.С,

Улсын яллагч П.Э,

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б...........овогт Р...........ийн Э.........-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны ....... дугаар сарын .......-ны өдөр ........... аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, .......... болосролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.......... овогт Р............ийн Э............ /РД:.............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн 09 тоот гэртээ М.Стэй маргалдаж, аягаар түүнд зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн тайрагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Хохирогч М.С мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 02 дугаар сарын 19-ний 17:00 цагийн үед би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн ажлчдын байрны 09 тоотод хамт ажилладаг Этэй Хараа нэртээ 0,5 грамын 2 шил архи хувааж ууж байгаад маргалдах шиг болсон би сайн санахгүй байгаа. Тэгээд зүүн гарын чигчий хурууны үзүүр хэсэг нь тайрагдсан байсан, ... юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний санаж байгаа нь хамт хөзөр тоглож байсан тэгээд маргалдах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

2. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд “...Тэгээд би гэртээ байж байсан Э С ах 2 архи уугаад дуу нь өндөрсөөд байсан тэгэхээр нь би чимээгүй байгаачээ хүүхэд унтаж амармаар байна болохгүй бол цагдаа дуудна шүү гээд хэлсэн чинь С за ойлголоо одоо чанга дуу гарахгүй гээд чимээ байсан хэсэг хугацааны дараа 15:00 цагийн үед дахиад дуу нь чангараад байхаар нь би чимээгүй байгаач ээ С ахаа та гэрлүүгээ орж унтаж амар гээд хэлсэн чинь Э ах нь гэрт нь оруулаад өгнө гэж хэлэхээр нь би өрөөндөө ороод хаалга хаасан. Тэгээд 16:00 цагийн үед манай охин Цолмонгэрэл эмэгтэй 13 настай ээжээ үүдэнд цус байна гээд хэлэхээр нь би гараад харсан чинь цус болоод урссан байсан. Тэгэхээр нь би цусыг нь дагаад яваад байсан чинь С ахын гэрийн үүдэнд нь ирсэн. Тэгтэл С ахын хүү бэр нь 2 аавыг эмнэлэг авч явах гэж байна хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

3. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16:30 цагийн манай С өөрйин гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн байрны 20 тоот гэртээ нэлээн согтуу орж ирсэн би тэр үед өөрийнхөө өрөөнд байж байсан. Манай хүү Ч эрэгтэй 16 настай намайг дуудаад аавын хуруу нь тасарсан байна гэж хэлэхээр нь би очоод үзсэн чинь аавын зүүн гарын чигчий хурууны эхний үе нь тасараад байхгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3062 дугаартай “...М.Сгийн биед зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн тайрагдал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, ...ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна..” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

5. Шүүгдэгч Р.Э мөрдөн байцаалтын шатанд “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ...би ажил хийж эмчилгээний зардлаа төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/ зэргийг шинжлэн судлав.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн 09 тоот гэртээ М.Стэй маргалдаж, аягаар түүнд зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн тайрагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Р.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Р.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.