Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

2020         04            09                                    2020/ШЦТ/208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Хохирогч Б.Д,

Хохирогч С.Ж, түүний өмгөөлөгч Б.Энхдалай /ҮД:0-090/,

Гэрч Сэргэлэн

Иргэний хариуцагч С.С, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан /ҮД:1-316/,

Шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0-407/,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Д.Ү.У-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын …-ны өдөр ......... төрсөн, ..настай, эрэгтэй, ... боловсролтой, ........мэргэжилтэй, ам бүл ........ хамт ................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Ү.У-, /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Ү.У нь “Женкон групп” ХХК-ний захирал Б.Д “Орхонтуулын өгөөж” ХХК-ний захирал С.Сд Бүгд найрамдах Хятад улсаас 470тн арматур төмөр нийлүүлэхээр тохиролцож, үнэнд нь шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 92 тоот 36.61  м.кв 1 өрөө, 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцнуудыг С.Сг байхгүй үед 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт түүний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад зарж борлуулан, барьцаанд тавьж Б.Д, С.С нарын харилцан тохирч, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэн Б.Дд 440.852.700 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ний захирал С.Сгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцнуудныг зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжпэлийг хуурамчаар үйлдэн, улмаар уг хуурамч барим бичгийг ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт хохирогч С.Жийн барьцаанд тавьж 200.000.000 төгрөг авч, 80.000.000 төгрөгийг өөртөө ашиглан, 120.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.Сд шилжүүлэн, С.Жид 200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ү.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Олон жилийн өмнө Сугар гэх хүн намайг Стай танилцуулж байсан. С бид хоёр анх танилцаж байхад тэр надад шүүгдэгч болон Ганбаа гэх хүмүүсийг байгууллагынхаа менежер, тухайн үед оффест нь байсан БНХАУ иргэдийг бизнес түншүүд гэж тус тус танилцуулж байсан. Тэгээд надад “хэрвээ та байрныхаа захиран зарцуулах эрхийг манай байгууллагын нэр дээр шилжүүлэх аваас бид байрны үнэтэй тэнцэх хэмжээний 472 тн арматурын төмөрийг нийлүүлэх боломжтой байна” гэж хэлсэн. Улмаар бид 14 хоногийн дотор 3 байр болон арматурыг бартераар буюу солилцохоор тохиролцсон. У хэлцэл хийгдсэний дараа надаас 3 байрыг авч “Орхон туулын өгөөж” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа би Уыг миний 1 байрыг Алтанзаяа гэх хүнд өрөндөө өгсөн талаар мэдсэн. У надад тэрхүү байрны оронд 10 дугаар хороололд байдаг байрыг өгсөн. Гэтэл тухайн байрны бичиг баримт нь хуурамч байсан талаар би 1 жилийн дараа мэдсэн. Энэхүү хэрэгт Алтанзаяа ямар шалтгааны улмаас яллагдагчаар, гэрчээр татагдаагүйг ойлгохгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас би сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирил амссан. Учир нь би бусдаас авсан байрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн хэрэгт шалгагдаж баривчлах байранд хоригдсон. Тиймээс энэхүү хэрэгт шалгагдвал зохих хүмүүсийг шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сэргэлэн гэх хүн намайг Утай танилцуулж байсан. Би Сэргэлэнд итгэдэг тул түүний үгэнд итгэж өөрийн 200.000.000 төгрөгийг Уланбаярт өгсөн. Улмаар би С гэх хүнтэй танилцсан. Тэгээд С надад мөнгө өгнө гэж хэлээд одоог хүртэл миний зээлүүлсэн мөнгийг өгөхгүй байна.” гэв

 

Иргэний хариуцагч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 120.000.000 төгрөгийн хохирлыг ойрын хугацаанд төлнө.” гэв

 

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 08 сарын сүүлээр би С буюу Орхонтуулын өгөөж ХХК-нд 3-н байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би бартераар авсан 7 байрны 2 байраа Орхонтуулын өгөөж ХХК-ний захирал Сгаас барилгын армотур төмөр авах зорилгоор барьцаанд тавьж гэрчилгээг шилжүүлсэн. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 2-р хороо Хөрш заан хотхоны 106-6 байрны 5-н давхарт 92 тоот, 9-н давхарт 121 тоотод байрлаж байсан 2 байрыг Орхон туулын өгөөж ХХК-ний өмчлөлд шилжүүлж өгсөн. Тэр асуудлыг У хөөцөлдөж дунд нь нааш цааш явах ажлыг хөөцөлдөж байсан. ...Итгэлцлээр шууд 2 байраа өгсөн. Сгийн байгууллага дээр очиж ярилцахад бодитой зүйл ярьж байсан учир итгэсэн юм...У надад нилээн хэд хэдэн удаа таслаад 28 тонн армотур өгсөн. Тэр армотур нь БНХАУ-аас оруулж ирсэн биш эндээс авсан Монгол армуртар байсан. Уаас би нийт 30 орчим сая төгрөгний армотур авсан... /3-р хавтас 156-157-р хуудас/

...Хөрш заан ХХК-наас авч Орхонтуулын өгөөж ХХК-нд шилжүүлээд алдсан 2 байрын 1 байрыг Оюунсүрэн гэдэг хүнд зарсан байсан. Тэр байрыг Орхонтуулын өгөөж ХХК-наас У, Уаас Алтанзаяа гэгч авч Оюунсүрэнд зарсан байсан. Алтанзаяа тэр байрныхаа оронд Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хороолол 46-р байрны 13 тоот хаягт байрлах 88.9 мкв 2 өрөө байрыг өгье гэсэн. Тэр байрыг нь тухайн үед очиж үзээд Оюунсүрэнд зарсан байрны оронд авахаар болсон. Тэгээд би хамт ажилладаг, манай компани дээр гүйцэтгэл хийж байгаа Баярсайхан гэдэг хүн рүү тэр 2 өрөө байрны гэрчилгээг шилжүүлэн авсан. ...тэр арматурыг би Ут буцааж өгөх хүсэлтэй байна. У тэр арматураа аваад, мөн тэр марк-2 маркийн автомашинаа надаас аваад 80 саяыгаа Ждоо өгөөд байрыг маань зээлээс чөлөөлж өгөхийг хүсч байна. Би 2 байраа барьцаанаас чөлөөлүүлж авах хүсэлтэй байна” гэжээ /4хх-174-р тал/

 

Хохирогч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2015 оны 09 сарын эхээр Сэргэлэн гэдэг залуу надтай уулзъя гэхээр нь уулзтал У гэдэг залууг дагуулж ирсэн юм. Сэргэлэн нь энэ манай найз байгаа юмаа, урдаас 1000 тонн арматур төмөр акардитив данс нээлгэх гээд байгаа юмаа 200,000,000 төгрөг зээлээчээ барьцаа хөрөнгө нь найдвартай 2 сарын хугацааатай мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавихад У “би Орхонтуулын өгөөж ХХК-ний менежер байгаа юмаа, манай компани урдаас 1000 тонн арматур оруулж ирэх гэтэл банкинд акардитив данс нээлгэх гэсэн юмаа, одоо намар болж байгаа учраас журдан хугацаанд 7-10 хоногт арматураа авчирч нийлүүлэх шаардлагатай байна гэсэн. Манай компанийн өмчлөлд байдаг 3 байраа барьцаанд тавиад таны нэр дээр шилжүүлээд өгчинө гэрээгээ байгуулахдаа 2 сараар байгуулчихъя гэж хэлэхээр би барьцаа хөрөнгийг чинь үзье гэж хэлээд салсан юмаа. Үүнээс хойш хэд хоногийн дараа У, Ганбаяр 2 байруудаа үзүүлье гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрш заан" хотхоны 56,25 мкв-тай байрыг үзүүлтэл нялх хүүхэдтэй залуу гэр бүл байсан, би байранд нь хүн амьдардаг юмуу гэж асуутал энэ байраа түрээслэчихсэн байгаа юмаа гэж хэлсэн. Үүний дараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 128,92 мкв-тай 4 өрөө байрыг үзүүлсэн чинь байранд нь засвар хийх гэж байгаа гэсэн 9 давхарын хуучны байр байсан. Тэгээд үүнээс хойш 10-аад хоногийн дараа 100 айлд байрлах манай дэлгүүр дээр У, компанийнхаа менежир Бурмаа гэх эмэгтэйтэй хамт ирэхдээ 2 байрныхаа гэрчилгээг авчирсан. Тэгэхдээ нэг байрыг нь өөр хүнд зарахаар болчихлоо, барьцаа нь найдвартай буцаагаад хурдан хугацаанд авчих болохоор 2 байрыг нь барьцаанд тавъя гэж хэлээд 2015.09.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн үл хөдлөхийн үүдэнд Алтанзаяа, У.Бурмаа 3-тай уулзсан. Тэгээд Алтанзаяа бид 2-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад Утай 200.000.000 төгрөг зээлэхээр зээлиин гэрээ байгуулсан” гэжээ /1хх-ийн 92-р тал/

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 сарын сүүлээр У нь Женекон групп ХХК-ний захирал Дайчинхүү гэдэг хүнийг дагуулж ирээд Дайчинхүү нь “манайд бэлэн мөнгө бол байхгүй, үл хөдлөхөө танай компаний нэр дээр шилжүүлэхээр танайх барьцаанд тавьж бэлэн мөнгө болгоод арматураа авч болно” гэж хэлсэн. ...байрыг манай компаний нэр дээр шилжүүлсэн. Дээрх байруудаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүст барьцаанд тавихаар У, Ганбаяр 2 хөөцөлдөөд явдаг байсан. ... 2015 оны 09-р сарын 10-ны үеэр С захирал хувийн ажпаар АНУ руу явах шаардлагатай болсон учраас байруудаа барыдаанд тавиад зээл аваад эхний ээлжинд акардитив дансаа нээлгээрэй гэж хэлээд явсан юмаа. ...Үүнээс хойш У “миний нэг таньдаг ах байдаг юмаа, мөнгө зээлдүүлдэг хүн байна тэр хүнээс зээл авах боломжтой байна м.кв-ыг нь 1.000.00 төгрөгөөр бодож барьцаалаад 200.000.000 төгрөг авах боломжтой байна” гэж хэлсэн, би энэ талаар захирал руу хэлтэл “зээл авах боломжтой бол барьцаанд тавиад нэн түрүүн акардитив дансаа нээ” гэж хэлсэн, надад 128,92 мкв байрны гэрчилгээ эх хувиараа байсан, харин 38,61 м.кв 2 өрөө байр, 56,25 м.кв 2 өрөө байрны гэрчилгээний эх хувийг У зээл хөөцөлдөх үед хүмүүст эх хувиар нь үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд авчихсан байсан. 2015.9.21-ний 15 цагийн үед У над руу залгаад “зээлийн гэрээ хийх гэж байна, Сүхбаатар дүүрэг дээр хүрээд ир, компаний тамга, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, 128,92 мкв байрны гэрчилгээг аваад ирээрэй” гэж хэлэхээр нь аваад очтол яг Сүхбаатар дүүргийн хойно байрлах нотариат дээр баахан залуучуудтай хамт байж байсан. ... би халт хартал зээлийн гэрээ гэсэн толгойтой байсан, мөн гэрээг У иргэнийхээ хувьд хийчихсэн байхаар нь би ард нь гараараа “128,92 мкв 4 өрөө, байр, 56,25 м.кв 2 өрөө байр нь Орхон туулын өгөөж ХХК-ний байр юмаа, уг байрнууд нь У, Ж нарын 200.000.000 төгрөгний барьцаанд тавигдсан, зээлээ төлж дуусахад ямар нэгэн маргаангүй буцаан шилжүүлэх болно” гэж бичээд тэрийгээ баталгаажуулсан юмаа. ... У ахиж залгаад “Хан-Уул дүүргийн хойно байдаг нотариат дээр хүрээд ир” гэхээр нь ...У “38,61 мкв 2 өрөө байрыг арматур авах газар луугаа шилжүүлээд маргааш бэлэн 80.000.000 төгрөгийг нь өгчихөөр үдээс хойш гэхэд 150 тонн арматур ачигдчихна” гэж хэлээд нотариат орж тамгаа дарчих гэхээр нь би юун дээр дарж байгаагаа сонирхоогүй шууд компанийхаа тамгыг дарчихаад гэртээ харьсан. У маргааш буюу 2015.09.22-ны 09 цагт Сүхбаатар дүүргийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс дээр хүрээд ирээрэй гэхээр нь явж очоод үл хөдлөх рүү материалаа өгтөл Жоос 120.000.000 төгрөг нь миний хувийн төрийн банкны 103900440143 дансанд ороод иртэл У “Үүр тээл” ХХК-наас арматураа ачуулах хэрэгтэй байна” гэхээр нь би тэнд хэн байгаа юм бэ гэж асуутал “Ганбаяр тэнд байгаа” гэж хэлээд 80.000.000 сая төгрөгийг бэлнээр гаргуулж авсан боловч тэр өдөр бороо ороод байсан учраас арматураа ачуулаагүй, ...2015.09.23-ны өдөр 56.25мкв 2 өрөө байрныхаа материалыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү өгөхөд үлдсэн 80.000.000 төгрөг нь миний дансанд орсон тухайн үед арматураа ачуулах шаардлагатай байна гэж У  руу өглөө залгахаар үдээс хойш ачуулна, үдээс хойш залгахаар өнөөдөр чадсангүй маргааш ачуулна гээд байдаг байсан, би тухайн үед У “бэлэн мөнгийг чинь өгчихсөн байхад яахаараа арматураа ачуулахгүй байгаа юм бэ?” гэж асуухаар болох гээд байгаа одоохон гээд л байдаг байсан, надаас акардитив чинь юу болж байнаа гээд асуугаад байдаг байсан. 2015.09.29-ний өглөө захирал ирэхэд нь бэлэн мөнгөө юань болгуулж солиулаад бэлдчихсэн байсан учраас шууд акардитивээ нээгээд 322.100 юанийг юаний дансанд байршуулчихсан. Тэрнээс хойш 150 тонн арматураа яасан бэ гэсэн хэрүүл гарч эхэлсэн, тэгэхээр У одоохон болох гээд байна гэж хэлдэг байсан.” гэжээ /1хх-ийн 96-98-р тал/

 

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...БНХАУ-аас арматурын төмөр оруулж ирэх гээд мөнгө хэрэгтэй байна, би чиний машиныг чинь зараад 14 хоногийн дотор эргүүлж байгаад буцаагаад өгье гэхээр нь зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ хийгээд машинаа өгсөн. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа У над руу залгаад арматурын төмөр оруулж ирэх гэхэд мөнгө дутаад байна 200 сая төгрөг байвал зээлүүлээч гэж гуйхаар нь найз Төмөрбаатартай уулзаж 100 сая төгрөг бүрдүүлээд Утай уулзахаар Хан-Уул дүүргийн Хан-Уул тауэрт очиход У С гэх эмэгтэй хамт сууж байсан, ...Худалдаа хөгжлийн банканд зээл авах гээд материалуудаа өгчихсөн байгаа одоогоор үзүүлэх юм алга гэж хэлэхээр нь бид хоёр мөнгөө өгөлгүй буцаад явсан, ... 200 сая төгрөг хэрэгтэй байна барьцаанд нь 3 орон сууцны байр тавина гэж хэлэхээр нь танил Ж гэдэг хүнтэй ярьж Уын хэлснийг дамжуулж хэлээд тэр хоёрыг холбож өгсөн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа У, Ж хоёр уулзалдаад мөнгөө авчихсан байсан ба У надад өгөх ёстой 75.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Би Сгаас 2016 оны 2-р сарын эхээр зээлийн гэрээ хийж 22.500.000 төгрөгийг Төмөрбаатарын хамт зээлж авснаас бэлнээр болон дансаар 15 сая төгрөг орчим төлсөн байгаа. Арматурын төмөр худалдсан мөнгөнөөсөө надад зээлүүлсэн гэх мэдүүлэг /5-р хавтас 9-р хуудас/.” гэжээ /3хх-ийн 34-36-р тал/

 

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хятад улсын иргэн Хао Ли Жин ХХК-ний захирал Хан-тай танилцуулсан. Тухайн үед 3000 тонн арматурын гэрээ хийж 1000 тонн арматурын төмрийн хэмжээний 1 тэрбум 100 сая төгрөг орчим бэлэн мөнгөний аккартив данс нээж чадвал хамтарч ажиллаж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг шаардлага тавихад хүлээн зөвшөөрч Хөрөнгө оруулалтын гэрээ хийж аккартив дансаа нээж чадаагүй гэрээнд заагдсан үүргээ биелүүлж чадахгүй сүүлдээ 120 тонн арматурын төмөр Худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 09-р сарын үед байгуулж гэрээнд заагдсан төмрийн БНХАУ-с оруулж ирсэн. Тэр үед С.С захирал арматурын төмрөө Тяньжин-Улаанбаатараар аваагүй Тяньжин-Эрээн чиглэлээр авч арматурын төмөр Эрээн хотод буугаад МУ руу оруулж ирэх замын зардлаа гаалийн төлбөрөө гаргаж чадахгүй 10 гаруй хоног саатсан. Тэр үед С захирал надтай уулзаад “Би арматурын төмрөө Эрээн хотоос авах мөнгө байдаггүй ээ та Хан захиралтай яриад 35.000.000 юань буюу тухайн үед 12 сая орчим төгрөг болж байсан энэ мөнгийг төлүүлж МУ-д аваад ирвэл мөнгийг нь гаргуулаад өгье” гэж хэлэхээр нь би Хан захиралтай ярьж байгаад арматурын төмрийн гаалийн татварыг гаргуулж Улаанбаатар хотод авч ирж байгаад арматурын төмрийг өгсөн боловч мөнгийг нь гаргуулж өгөөгүйгээс Хан захирал тухайн үед БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж өргөдөл гаргаж нэхэмжилж байсан боловч С захирал мөнгийг нь өгөхгүй болохоор би өмнөөс нь 35.000.000 юань төлж байсан ...” гэжээ /5хх-ийн 11-12-р тал/

 

Орхонтуулын өгөөж ХХК-наас БНХАУ-ын Тианжин Хаолижин Стийл Трэйд ХХК-д юань шилжүүлсэн баримт, /1хх-11-13/, Импортын аккедитив нээсэн баримт, /1хх-14, 6хх-176/, Орхон туулын өгөөж” ХХК болон “Женекон групп” ХХК-ний хооронд Бараа материал худалдах, худалдан авах гэрээний төсөл /1хх-15-16/, Орхон туулын өгөөж” ХХК-д хохирогч Б.Дгийн шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7-р хороолол, 42-В байр 17-А тоот, 128,92 м2, Хан- Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж 1066 байр 121 тоот 56,25 м2 Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ, /1хх-17-18, 29-31/, “Орхон туулын өгөөж” ХХК-д хохирогч Б.Дгийн шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7-р хороолол, 42-В байр 17-А тоот, 128,92 м2 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /1хх-63/, 3амын хуудасны мэдэгдэл буюу гаалийн бүрдүүлэлт, нэхэмжпэх баримтууд орчуулгын хамт, /1хх-20-23, орчуулга 5хх- 94-103/, 3ээлийн гэрээ, хавсралтын хамт, /Ү.У, С.Ж 2-ын хооронд хийсэн 128.92 м2, 56.25 м2 орон сууц 1хх-72-73/, “Орхон туулын өгөөж” ХХК-ий иргэн Б.Дд өгсөн 2015.11.05-ны өдрийн Во1/1043, 1046 дугаарын албан бичиг /2хх-228-229/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, авто машины үнэлгээний тайлан, /3хх-92, 101-106/, “Орхон туулын өгөөж” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нийгмийн даатгал, интернет, зээл, оффисийн түрээс зэрэгт нийт 6.973.000 төгрөг төлсөн баримт /3хх-229-231/, Б.Дгээс Сүхбаатар дүүргийн 10-р хороо 7-р хороолол 42-в байрны 17а тоот 128.92 мкв байрыг “Орхон туулын өгөөж” ХХК-д шилжүүлсэн гэрээ, /4хх-220-221/, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Үйлдвэр гудамж 121 тоот 56.25 м2 2 өрөө орон сууцны үнэлгээний тайлан /4хх-76-83/, Сүхбаатар дүүргийн 10-р хороо 7-р хороолол 42-в байрны 17а тоот 128.92 мкв орон сууцны үнэлгээний тайлан /5хх-128-140/, Орхон туулын өгөөж ХХК-иас иргэн Б.Аптанзаяад шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Үйлдвэр гудамж 121 тоот 56.25 м2 2 өрөө орон сууцны итгэмжлэл /4хх-126-127/, Иргэн Б.Дгээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 42в байрны 17а тоот 128,92 м24 өрөө орон сууцыг “Орхон туулын өгөөж” ХХК-д шилжүүлсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /4хх-220-222/, Иргэн Б.Дгээс Хан-Уул дүүрэг 1096 байрны 2-р орц 9 давхар 121 тоот 56,25 м.кв 2 өрөө орон сууцыг “Орхон туулын өгөөж” ХХК-д шилжүүлсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /5хх-207-209/, Иргэн Ү.Уаас иргэн С.Жид шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 42в байрны 17а тоот 128,92 м24 өрөө орон сууцыг шилжүүлсэн гэрээ, Зээлийн гэрээний хавсралт, Ү.Уаас хохирогч Б.Дд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3000 юань төлсөн мөнгөн гуйвуулга, мөн Б.Дгийн өмнөөс иргэн Гантөгсөд 4 сая төгрөг төлсөн баримт /4хх-26-27/, Б.Дд Б.Алтанзаяагаас хохирол төлсөн болон орон сууц шилжүүлсэн баримт /4хх-39-40/, Ү.У нь 2015 оны 9-р сарын 03-ны өдөр Д.Сгээс 75 сая төгрөг зээлсэн баримт /4хх-205/, С.Жоос Ү.Ут зээлдүүлсэн Зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт /5хх-210-211/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Ү.Ут холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Ү.У нь Орхонтуулын өгөөж ХХК-ийн захирал С.Сгийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 470 тн арматур төмрийг “Женкон групп” ХХК-ний захирал Б.Дд нийлүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Б.Дгийн мэдлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө байр, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг С.Сгийн нэр дээр шилжүүлэн 440.852.700 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Дгийн “...2015 оны 08 сарын сүүлээр би С буюу Орхонтуулын өгөөж ХХК-нд 3-н байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би бартераар авсан 7 байрны 2 байраа Орхонтуулын өгөөж ХХК-ний захирал Сгаас барилгын армотур төмөр авах зорилгоор барьцаанд тавьж гэрчилгээг шилжүүлсэн. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 2-р хороо Хөрш заан хотхоны 106-6 байрны 5-н давхарт 92 тоот, 9-н давхарт 121 тоотод байрлаж байсан 2 байрыг Орхон туулын өгөөж ХХК-ний өмчлөлд шилжүүлж өгсөн. Тэр асуудлыг У хөөцөлдөж дунд нь нааш цааш явах ажлыг хөөцөлдөж байсан. ...Итгэлцлээр шууд 2 байраа өгсөн” гэх мэдүүлэг /3-р хавтас 156-157-р хуудас/, улмаар С.Сг эзгүй хойгуур 2015.09.22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт С.Сгийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн Б.Алтанзаяад хуурамч итгэмжлэл олгуулж, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцнуудныг иргэн С.Жийн барьцаанд тавьж, улмаар түүний нэр дээр дээрх орон сууцуудыг шилжүүлэн түүнээс 200.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Жийн “...Манай компанийн өмчлөлд байдаг 3 байраа барьцаанд тавиад таны нэр дээр шилжүүлээд өгчинө гэрээгээ байгуулахдаа 2 сараар байгуулчихъя ...2 байрыг нь барьцаанд тавъя гэж хэлээд 2015.09.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн үл хөдлөхийн үүдэнд Алтанзаяа, У.Бурмаа 3-тай уулзсан. Тэгээд Алтанзаяа бид 2-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад Утай 200.000.000 төгрөг зээлэхээр зээлиин гэрээ байгуулсан” гэжээ /1хх-ийн 92-р тал/, гэрч Т.Б “...би халт хартал зээлийн гэрээ гэсэн толгойтой байсан, мөн гэрээг У иргэнийхээ хувьд хийчихсэн байхаар нь би ард нь гараараа “128,92 мкв 4 өрөө, байр, 56,25 м.кв 2 өрөө байр нь Орхон туулын өгөөж ХХК-ний байр юмаа, уг байрнууд нь У, Ж нарын 200.000.000 төгрөгний барьцаанд тавигдсан, зээлээ төлж дуусахад ямар нэгэн маргаангүй буцаан шилжүүлэх болно” гэж бичээд тэрийгээ баталгаажуулсан юмаа.” /1хх-ийн 96-98-р тал/ гэх шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ж түүний өмгөөлөгч Энхдалай нараас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зарим этгээдийн үйл оролцоо байгаа талаар дурдаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар хүсэлт тавьсаныг хүлээн авах боломжгүй гэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульчилсан байна. 

 

Хохирол төлбөрийн хувьд

С.Ж нэр дээрх Үл хөдлөхийн №000436215 дугаартай Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө байр, Үл хөдлөхийн №000444480 дугаартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 3 өрөө орон сууцнуудын бүртгэлийг хүчингүй болгож, хохирогч Б.Дд олгож, шүүгдэгч Ү.Уаас 80.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Сгаас 120.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Жид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ү.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ү.Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ү.У 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.