Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0504

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч У.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1908058850562 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний их сургуулийн барилгын инженерийн оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл -6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо Баянгол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 У.... нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Г....тай гудамжинд маргалдаж улмаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ... дүгээр гудамжинд хүч хэрэглэн зодож х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт зүүн бугуйн үенд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ... дүгээр гудамжинд найз ..., найз охин ... нарын хамт юм яриад явж байтал ...аа гэх зүс таних 19-с 20 орчим насны залуу ганцаараа явж байгаад “яасан гэнээ та нарт сүрийг үзүүлнэ шүү” гэхээр нь “би тэг тэг дуудах гээд байгаа хүнийг чинь танина” гэтэл ... гэх залуу намайг хоёулаа зодолдоё “ал минь” гээд намайг шанаа руу цохихоор нь би ахын дүү лай болно би ах нарыг чинь бүгдийг танина гэтэл намайг х... луу гараараа 2 удаа цохихоор нь би манараад газарт унасан чинь дээрээс дэвсээд дахиж 1 хүн дэвсээд би босох гэтэл миний толгой манараад арай гэж босч иртэл нөгөө хүүхдүүд доошоо гүйгээд явцгаасан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан х... ясны далд хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт бүхий гэмтлийг У.... намайг цохиж учруулсан. Харин зүүн бугуйнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүдийг би газар унахдаа өөрөө өөртөө учруулсан. Би У....гаас эмчилгээний зардал гэж 497,500 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид би х... янзлуулах 2,870,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би эмчилгээ хийлгэх зардлаа авчихвал санал гомдол байхгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх 14-17 х/,

 

 2.Шүүгдэгч У....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хохирогч Г....тай гудамжинд маргалдаж улмаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ... дүгээр гудамжинд хүч хэрэглэн зодож х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйнд үеэд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна аа. ... Би Орбитод сагсны тэмцээнд оролцох байсан тул өмнөх өдөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ний орой 21 цагийн үед ганцаараа ......ынд хонох гээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын автобусны буудал дээр хүлээж байсан. Тэгтэл ...... над руу өөрийн дугаараасаа залгаад “хурдан хүрээд ир, намайг Саруул алтай дэлгүүрийн доор хоёр хүн нийлж зодоод байна” гэж хэлэхээр нь би яваад очтол ...... тэр хоёр залуугаас зугатаад миний өөдөөс гүйж байсан ба ардаас нь тэр хоёр залуу чулуу шидээд ......ыг оносон. Тэгээд би ......ыг очоод босготол ... гэх залуу ......ыг хашаанд налуулаад нуруу руу нь цохиод нүүр рүү нь өвдөглөөд байсан. Тэгтэл ... над руу хүрж ирээд намайг цохих гэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад ах та зүгээр бай би найзыгаа аваад явчихъя гэтэл тэр хохирогч ... ...ыг татаж аваад одоо боль боль гээд салгасан. Тэгтэл ... над руу харчихаад би чиний ах эгчийг танина тэнэг бацаанууд минь ална шүү гээд байсан тэгэхээр нь би за за одоо ингээд явчихъя гэж хэлсэн чинь ...... хажуу талаас ах юм бол ах нар шиг байгаарай би ч гэсэн ах нарыгаа дуудаж чадна шүү гэж хэлсэн. Тэгтэл ... нь эргэж харсанаа наад хоёр бацаануудын ах нарыг нь ирэхээс өмнө нь алчихъяа гээд ......ыг дахиад цохиод байсан. Тэгтэл ... над руу хүрч ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би ...ын хоёр гарыг барьж аваад тэврээд ах зүгээр бай одоо ингээд салчихъя гээд өөрөөсөө түлхээд ......ыг ...аас салгатал гудамжны дээрээс ..., гудамжны доороос ... гүйгээд гараад ирсэн. Тэгээд ... тэр хоёрыг харчихаад хувцасаа тайлаад одоо сая намайг яаж зодлоо гэтэл ..., ... хоёр том тоосго барьчихаад шидэх гээд байхаар нь би ...гийн ард очоод тоосгыг нь аваад
шидчихсэн. Тэгтэл ..., ...... нар ноцолдоод байтал ...
......ыг цохих гээд байхаар нь би голоор нь ороод ...ын шанаа
руу нь нэг удаа цохитол ... миний дундуур ороод чи ороод хэрэггүй ээ
гээд байсан. Тэгээд миний уур хүрээд би ...ын зүүн
шанаа руу гараараа нэг удаа цохиод хавирч унагаатал ... миний араас
барьж аваад хашаа руу салгасан. Тэгтэл ... гарандаа хутга шиг зүйл
гаргаж ирсэн байхаар нь бид нар гүйгээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч О.......ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23:30 цагийн үед найз Баягаланг Ханын материалын эцсээс тосч авах гээд явж байтал гудамжинд 2 залуу, 1 хүүхэн зогсож байхаар нь хажуугаар нь зөрөөд явтал яасан муухай хардаг тэнэг бацаан бэ гээд намхан ах нь хэлтэл хамт байсан эгч ... болио гэхээр нь би инээгээд явтал араас өндөр ах буюу ... гэх залуу ирээд хөөрхөн бацаан бэ гээд гараараа намайг боогоод элэгдээд нүүрлүү өвдөгдсөн, тэгэхээр нь би салаад доошоо гүйж байтал миний араас чулуу шидээд нуруун дээр оноод би газарт унасан. Босоод гүйж байтал урдаас ... ирээд намхан ахыг буюу ...ыг бариад авахаар нь би ах нараа дуудчихая гэтэл тэр хоёр ах нарыг нь ирэхээс нь өмнө энэ бацаануудыг алая гэж хэлсэн. Тэгээд хажуу талын хашаанаас 1 эгч гарч ирээд та нар больцгоо гэж хэлсэн. Би ... ахтай барьцалдаж аваад хоорондоо зодолдож байгаад 1 хавирсан чинь ... хөл алдаад унаад босч ирсэн. ..., ... хоёр хоорондоо зодолдож харагдсан, би ...тай зодолдсон. Тухайн үед хэн авсныг хараагүй. ..., ... хоёр тэнд үлдээд хувцаснуудыг нь авсан гэж ...д хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31 х /,

 

           4.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт найз Г.... болон түүний найз охин ... нарын хамт дэлгүүр орчихоод юм яриад явж байтал зүс таних ...аа гэх надаас 4, 5 насаар дүү залуу гудамжинд тааралдаад яасан гэнээ гээд хэрүүл өдөхөөр нь чамтай юм яриагүй чи зүгээр яв гэтэл яаж яриад байгаа юм бэ та нарт сүрийг үзүүлнээ гээд манай найз Г....тай хэрэлдээд зогсож байгаад чулуу шидчихээд цаашаа явсан. Гэтэл цаанаас нь ... гэх залуу гарч ирээд яасан юу болсон юм гээд бид хэд хоорондоо ярилцаад эвлэрээд салж байтал нөгөө ...аа гэх залуу согтуурхаад наад 2 чинь намайг зодчихлоо надтай ханын эцэст ингэж ярихгүй гээд орилж байгаад гар утсаараа хүмүүс дуудаад байсан. Тэгээд бид хэд салаад хоёр тийшээ явтал араас баахан хүүхдүүд гүйж ирээд яах гээд байгаа юм гээд Г.... бид хоёрыг доошлоё гээд мөрнөөс татаад байхаар нь үгүй гэсэн. ... гэх залуу Г....ын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохихоор нь би гүйж ороод ...тай нь зодолдоод байж байтал ...аа гэх залуу нь хажуу талаас татаж орж ирээд намайг илбэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

 

           5.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур байхаа яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна нэг орой ...... манай гэрт ирээд маргааш тэмцээнтэй гээд надаас шорт аваад явсны дараа ... манайд ирсэн ба бид хоёр унтах гээд байж байтал ...... залгаад танай эндхийн ах нар чинь зодоод байна гэхээр нь би тоглоод байгаа юм байх гэж бодоод утсаа салгасан чинь удалгүй дахиж залгаад уйлаад цаашаа байж бай ахаа гээд гуйгаад байхаар нь би үнэн байна гэж бодоод ...той хамт найзынхаа машинтай яваад очтол ......ыг ... гэх зүс таних залуу үсдээд зогсчихсон байхаар нь би та нар ганцаараа явж байгаа хүүхдийг яаж байгаа юм гэж хэлтэл намхан залуу буюу ... гэх залуу тамхиа асаагаад миний нүүрэн дээр түлэхээр нь тамхийг нь булааж авах гэтэл тамхиа буцаагаад татаад аваад явсан. Би ... гэх залуу дээр очоод юу болсон юм гэж асуутал намайг дэлгүүр ороод гараад иртэл наад хоёр чинь муудалцсан байсан ер нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. ... гэх залуу ...г өдөөд ..., ... хоёр хоорондоо зодолдоод ... газар унаад босч ирээд гартаа тоосго барьчихсан ...г цохих гээд хөөгөөд байхаар нь ... араас нь тойрч очоод өшиглөж унагаад тоосгыг гараас нь унагасан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

 

           6.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт найз залуу Г.... болон түүний найз ... нарын хамт дэлгүүр орчихоод юм яриад явж байтал танихгүй 1 залуу /...аа/ та нар хэний дүүтэй ярьж байгаагаа мэдэж байна уу би сүрийг үзүүлнээ гээд манай найз залуу Г....тай хэрэлдээд байж байгаад гар утсаараа найзуудаа дуудаад байх шиг байсан ба андаа энд зодоон болох гээд байна гээд ярьж байгаад бас 1 намхандуу залуу ирээд ахынхаа нэрийг хэлээд та хэн ахыг таних уу ахаа гээд Г....аас асуугаад байсан чинь Г.... мэдэхгүй ямар хүн байдаг юм гээд юм ярьж байгаад салцгаагаад явж байтал араас олуулаа болоод манай найз залуу Г....ыг тэр намхандуу залуу нь нүүрэн тус газар нь 2-3 удаа цохитол Г.... газар унасан чинь хажуу талаас нь анх гудамжинд тааралдсан залуу /...аа/ нүүрлүү нь 2-3 удаа өшиглөх шиг болсон тэгээд доороос бас 4-5 хүүхэд ирээд манай найз залууг зодох гээд байхаар нь хорьсон. Удалгүй цагдаа дуудсан гэсэн чинь нөгөө хүүхдүүд тараад явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,

 

                  7.Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой найз ...ын гэрт ... бид хоёр унтах гээд байж байтал ...... ...ын гар утас руу залгаад намайг 2 хүн зодох гээд байна гээд утсаа салгахаар нь ...ын ахынх нь машинтай ... бид хоёр гараад явж байтал ...... дахиж залгаад би зодуулж байна гээд салгасан. ... бид хоёр гудамжны үзүүрт машинтайгаа зогсоод буугаад очтол ... ирчихсэн 1 өндөр ахтай юм яриад зогсож байсан ба хажууд нь ......ыг 1 намхандуу ах /нэрийг нь сүүлд ... гэдгийг нь мэдсэн/ үсдээд зогсож байсан. Бид хоёр алхаад очтол ... гэх намхандуу ах өөдөөс 1 том тоосго шидээд дахиад нэг тоосго аваад шидэх гэж байхад нь ... тоосгыг нь аваад газар унагаатал ... гэх залуу ...г барьж авсан. Тухайн үед ... ... ... хоёрыг салгасан, ... гэх залуу ......ыг үсдэж байгаад болиод ... руу дайрч хоорондоо зодолдож байх хооронд ...... намайг куртик аваарай гэхээр нь би газарт байсан куртикнүүдийг аваад ...ын машинд хийчихээд буцаад иртэл ... гэх залуу газар уначихсан ... дээрээс нь дарчихсан байсан ба ......, ..., ... нар хоорондоо зодолдох гээд байж байсан. Хажууд нь байсан 1 эгч ...ыг цохитол ... салаад над руу иртэл ... гэх залуу босч ирээд ......ын араас далайгаад дайртал ...... зугтаарай гэхээр нь ... бид хоёр гудамжны дээшээ зугтсан доошоо ......, ... хоёр зугтаад арын гудамжинд нь ......, ..., ... бид 4 уулзаад юм ярихад ...... нөгөө намхан /.../ ахыг гартаа хутга барьсан байсан гэж ярьсан би яг хутгатай байсыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 32 х /,

        

8.Шинжээчийн 13607 тоот дүгнэлт

   1.Г....ын биед х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019.11.09-ний өдөр үүссэн байх боломжтой.

   5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36-37 х/,

 

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 х/

10.Хохирлын баримтууд /хх 82-85 х/

11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 90, 91 х/

12.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 92 х/

13.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 96 х/

14.Эмчилгээний зардлын нэхэмжлэл /хх 85 х/  зэрэг болно.

           

            Хохирогч Г.... шүүх хуралдаан оролцох санал бичгээр гаргаагүй, мөн түүнд болон өмгөөлөгчид нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд оролцохгүй гэсэн тул шүүх хуралдааныг ....8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хойшлуулах үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

    Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г....ыг тэр намхандуу залуу нь нүүрэн тус газар нь 2-3 удаа цохитол Г.... газар унасан чинь хажуу талаас нь анх гудамжинд тааралдсан залуу /...аа/ нүүрлүү нь 2-3 удаа өшиглөх шиг болсон ...” /хх 25 х / гэх хохирогчийг шүүгдэгч У....гаас гадна ...аа болон өөр хүн давхар зодсон мэтээр мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Г....ын “... ... гэх залуу намайг хоёулаа зодолдоё “ал минь” гээд намайг шанаа руу цохихоор нь би ахын дүү лай болно би ах нарыг чинь бүгдийг танина гэтэл намайг х... луу гараараа 2 удаа цохихоор нь би манараад газарт унасан чинь дээрээс дэвсээд ...” гэх мэдүүлэг /хх 14-17 х/, гэрч О.......ын “... ..., ... хоёр хоорондоо зодолдож харагдсан, би ...тай зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх 31 х /, гэрч Д....ын “... ... гэх залуу Г....ын нүүрэн тус газарт 2-3 удаа цохихоор нь би гүйж ороод ...тай нь зодолдоод байж байтал ...аа гэх залуу нь хажуу талаас татаж орж ирээд намайг илбэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /, гэрч Х....ын “... ... гэх залуу ...г хэл амаар өдөөд тэр хоёр хоорондоо зодолдоод ... газар унаад босч ирээд гартаа тоосго барьчихсан ...г цохих гээд хөөгөөд байхаар нь ... араас нь тойрч очоод өшиглөж унагаад тоосгыг гараас нь унагасан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х / зэргээр няцаагдаж байгаа тул дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, үнэн зөв нотлох баримтаар тооцож шүүх үнэлээгүй болно.

 

 

Шүүгдэгч У.... 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ... дүгээр гудамжинд найзыгаа өмөөрч Г....тай маргалдаж улмаар гараараа шанаа, х... хэсэг рүү цохих, газар унасан үед нь өшиглөх зэргээр зодож х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт зүүн бугуйн үенд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

- хохирогч Г....ын “... ... гэх залуу намайг хоёулаа зодолдоё “ал минь” гээд намайг шанаа руу цохихоор нь би “ахын дүү лай болно би ах нарыг чинь бүгдийг танина” гэтэл намайг х... луу гараараа 2 удаа цохихоор нь би манараад газарт унасан чинь дээрээс дэвссэн ...” гэх мэдүүлэг /хх 14-17 х/,

           - шүүгдэгч У....гийн “... миний уур хүрээд би ...ын зүүн
шанаа руу гараараа нэг удаа цохиод хавирч унагаасан ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           - гэрч О.......ын “... ..., ... хоёр хоорондоо зодолдож харагдсан, би ...тай зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх 31 х /,

           - гэрч Д....ын “... ... гэх залуу Г....ын нүүрэн тус газарт 2-3 удаа цохихоор нь би гүйж ороод ...тай нь зодолдоод байж байтал ...аа гэх залуу нь хажуу талаас татаж орж ирээд намайг илбэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х /,

           - гэрч Х....ын “... ... гэх залуу ...г хэл амаар өдөөд тэр хоёр хоорондоо зодолдоод ... газар унаад босч ирээд гартаа тоосго барьчихсан ...г цохих гээд хөөгөөд байхаар нь ... араас нь тойрч очоод өшиглөж унагаад тоосгыг гараас нь унагасан. ...” гэх мэдүүлэг /хх 19 х /,

               - Шинжээчийн 13607 тоот дүгнэлт

   1.Г....ын биед х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019.11.09-ний өдөр үүссэн байх боломжтой.

   5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 36-37 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

У.... нь хохирогч Г....ын биед х... ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч У.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, У....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Г....ын баримтаар нэхэмжилсэн 497,500 төгрөг төлөгдсөн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би У....гаас эмчилгээний зардал гэж 497,500 төгрөгийг бэлнээр авсан” гэх мэдүүлэг /хх 14-17 х/-ээр нотлогдон тогтоогдсон, хохирогч Г.... хамрын эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

            Улсын яллагч: У....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            У....г гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн эхэлж гудамжинд зүй бус үг хэллэг хэрэглэсэн явдал зохих хэмжээгээр нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид учруулсан хор уршиг их биш, баримтаар гарсан зардлыг төлсөн зэргийг харгалзан үзээд түүнд 800 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч хамрын эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У....г 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг У....д үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У....д мэдэгдсүгэй.

 

         5.У....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, баримтаар нэхэмжилсэн 497,500 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч хамрын эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ