| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0131/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/134 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч М.М,
Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүдэгч Ө.Чөмгөөлөгч В.Энхболд, Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ж.АӨ.Чнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А Ө.Чнарт холбогдох эрүүгийн 1838009270226 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.АӨ.Чнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч М.М26 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 17.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.АӨ.Чнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч М.М26 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 17.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838009270226 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын сүүлээр би Архангай аймгийн Тариат суманд Авъяабатын Эрээн гэх залуугийн машиныг нь үзэх гэж очсон. Тэгэхэд би Ө.Чтэй хэд шил архи хувааж уусан. Тэгэхэд би Ө.Чд үхэр зарвал хавраас ганц нэг үнээ худалдаж авна гэж ярьж байсан...Адуугаар үхэр солино гэсэн яриа болоогүй. Би энэ хэрэгт ямарч холбоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-99-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Ө.Чтэй адуу малаар үхэр авна гэж яриагүй. Харин ганц нэг үнээ худалдаж авна гэж ярьж байсан. Би энэ адууг аваагүй. Би утсаар нэг удаа Ө.Чтэй ярьсан. Бусад ярьсан нь манай эхнэр ярьсан байх, эхнэр ямар асуудлаар Ө.Чтэй ярьсаныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сөрөлт, Түмэн-Өлзий нарын тоглолт үзэхээр хөдөөнөөс эхнэр Баттогтох, Чулуун-Эрдэнэ, түүний эхнэр Даариймаа нартай хамт тоглолт үзсэн. Тэгэхэд Мул гэж дууддаг миний танил миний 95521952 дугаарлуу залгаад Их жаргалант гэдэг газар 18 тооны хоёр шарга даагатай, хоёр алагтай адуу давуулаад ирчихсэн байна, хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би очоогүй. Тэр өдрөөс хойш над руу залгаад очиж авсан уу гэж байн, байн залгаад байсан...Намайг Их жаргалант гэх газарт очиход 18 тооны хээр азаргатай адуу байсан. Би тэр адууг Хангал гэх өөрийн өвөлжөөний бэлчээрийн газарт авчирсан. Мул над руу залгахдаа болж өгвөл наад адуугаа урагшаа гол гаргаарай мөн адуун дотор байгаа алаг гүү, азарга хоёрыг зарж адуунаас нь салгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-46-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг соёлын төвд тоглолт үзэх гээд явж байхад Ж.А залгаад чи хаана байна гэсэн. Тэгэхээр нь би соёлын төвд тоглолт үзэх гээд явж байна гэхэд чи хүрээд ир би адуу туугаад ирлээ. Үхрээр чинь наймаа хийх гэсэн юм гэсэн. Би хүмүүстэй тоглолт үзэх гээд явж байна. Одоо амжихгүй гээд утсаа салгасан...Үүнээс хойш адуу авсан уу, хурдан аваарай гэж нилээн хэдэн удаа залгаж ярьсан. Мөн намайг төв суурийн газар байдаг хүн залгаж байгаарай гээд байхаар нь хэд хэдэн удаа ярьсан...Би тэр адуун дээр очоод Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хангал гэх өөрийн өвөлжөөний бэлчээрийн газарт авчирсан. Тухайн үед Мул над руу залгахдаа болж өгвөл наад адуугаа урагш гол гаргаарай мөн адуун дотор байгаа алаг гүү, азарга хоёрыг зарж адуунаас салгаарай гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь би хэлснээр нь хийгээгүй байлгаж байсан...Би Мул гэх хүнийг 2018 оны зун таньдаг болсон. Тэрнээс хойш 2018 оны 09 дүгээр сард намайг Мөрөн багтаа байж байхад Мул манай багийн төв дээр ирчихсэн явж байсан...Би 30 тугалах үнээ зарна гэж Мулд хэлсэн чинь Мул зарах юм бол би авья гэсэн. Би тэгэхэд бэлэн мөнгө юмуу адуу, унагатай гүүгээр зарна гэж ярьж байсан...Би тухайн үед юун адуу юм гэж Мулаас асуухад миний адуу наанаа байлгаж бай гэж хэлсэн. Би ойлгохдоо өмнө ярьсан наймаагаа хийгээд байгаа юм байна гэж бодож байсан...Мул над руу залгахдаа 98919933 гэсэн дугаар билүү 98919993 гэсэн дугаараас залгасан...Би тэр адуунаас Мөрөн багийн нутгийн ах Энхцогт гэх хүнд өрөндөө дөрвөн хөл цагаан сартай хээр морь өгсөн...Мөрөн багийн Тулаг гэж дууддаг залууд 6 ямаа авсан байсан. Тэрний оронд халтар үрээг өгсөн. Бор шүдлэн үрээг Мөрөн багийн Баагий гэх хүнд 250.000 төгрөгөөр зарсан...Мулыг байн, байн залгаад наад адуугаа гол гаргахгүй бол хойшоогоо давна шүү, би өөрөө оторт явж байна гэж ярихад нь хулгайн адуу юм байна гэж бодож байсан...Мул надад чи наад адуугаа завхуул буюу алдуул мал гээд хүлээчих гэхээр нь үгүй би энэ адууг хулгайн адуу гэж мэдээгүй танай эхнэрийг хүртэл ярихаар нь авсан ш дээ гэхэд чи эр хүний чанар байхгүй гэж уурлаж Мул хутга гаргаж ирээд мал хулгайлдаг хүн болохоос биш би хүн алдаг хүн биш гээд хутгаа шидсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234, 2-р хх-ийн 32-34-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Чшүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “…Тэр адууг Ж.А авчирч өгсөн. Ж.А хулгайн адуу гэж надад хэлээгүй. Би 30 тугалах үнээ зарна гэж Мулд хэлсэн чинь Мул зарах юм бол би авья гэсэн. Би тэгэхэд бэлэн мөнгө юмуу адуу, унагатай гүүгээр зарна гэж ярьж байсан...Ж.А утсаар манай адууг очоод авчихаач хойшоо давлаа гэдэг байсан...Би хулгайн адуу гэдгийг сүүлд мэдсэн...Ж.А утсаар над руу байнга ярьдаг байсан. Эхнэр нь нэг удаа ярьсан...Мул надад энэ хэргийг чи даачих би эхнэр хүүхдийг чинь харж байя гэсэн. Тэгэхээр нь чи өөрөө хийчихээд юу яриад байгаа нь гэсэн хутга гаргаж ирээд шидсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө манай 26 тооны адуу Нүхт багийн Их харганы талын давааны амнаас алдагдсан...Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалантын ойролцоо манай адууны талаар бүдэг сураг гарсан. Энхцогт гэх айлд манай дөрвөн хөл нь цагаан хээр алаг морийг нядалж идшинд зарсан байсан. Уг мэдээллийн дагуу Архангай аймгийн Тариат сумын сум дундын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Дэлгэрмөрөнд мэдэгдэж хамт очсон. Манай дөрвөн хөл цагаан хээр морийг нядалж зарсан гэх Ө.Чгэх залууг гэрээс нь очиж аваад манай адуу дээр очсон. Тухайн үед манай адуу Тариат сумын Их Жаргалантын хангалын эхэнд манай адуу дээр авчирсан. Тухайн үед манай адуу 17 тооны адуу байсан. Адууны талаар асуухад Мул гэж дууддаг Ж.А гэх залууг авчирч өгсөн гэж хэлж байсан. Манай адуунаас цавьдар азарга, том халтар морь, алаг морь, сувай хээр гүү, сувай сартай хээр гүү, сувай бор гүү, хар үрээ, хээр үрээ, халиун даага зэрэг 9 тооны адуунууд байхгүй байсан...Дутуу аваагүй үлдсэн 9 тооны адууны үнэ 6.500.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн адуугаа эрж хайхад гарсан зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
М.Мадуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-19-р хуудас/,
Гэрч Б.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай үхрийн захад 20 гаран тооны эзэнгүй танихгүй адуу байж байсан...Насаар бага хоёр шарга зүсмийн унага юмуу даага насны адуу содонгоос харагдсан. Мөн цавьдар азарга, хээр азарга, цагаан оломтой хар хүрэн зүсмийн гүү, хоёр бөхтөн хээр алаг адуу, нэг хар гүү нь зөв талын ташаан дээр бөөрхий хэлбэртэй тамга харагдсан, нэг бор хул үрээ эдгээр зүсмийн адуунууд байсан...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байх сайн санахгүй байна...Адууны дэргэд хүн байгаагүй, манай нутгийн адуу биш байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Ө.Чгээс 280 гаран мянга төгрөг авах ёстой байсан юм. Би Ө.Чд нэг адуу авья зөрүү мөнгийг нь өгье гэж хэлсэн байсан. Ө.Чадуугаа олчихлоо, адуугаа төв рүү уруудуулаад туугаад явж байна. Та нөгөө морио авах уу гэж над руу миний дугаар луу залгасан юм...Ө.Ч манайд 16 цагийн үед дөрвөн хөл сартай хээр алаг морь хөтөлсөөр ирсэн. Маргааш нь манай хүүгийн найз саахалт айлын хүүхдүүдийг гуйж нядалсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг сурсаар сумын цагдаа нар нэг залуутай ирсэн. Юу болсон талаар асуухад алаг морийг хэнээс хэнээс авч идшиндээ идсэн юм бэ гэхэд би Ө.Чгэдэг хүнээс авсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,
Гэрч Л.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Мул буюу Ж.А нь манайд өнгөрсөн 11-р сарын 10-д гарсны дараа буюу сургуулийн хүүхэд амраад хичээлдээ орсны нөгөөдөр нь Жод буюу Зоригтбаатартай Даюун гээд нэртэй мотоциклиор Мул ирсэн. Тухайн үед Мул машины наймаа хийх ажлаар явж байна гэж ярьж байсан. Сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Жод буюу Зоригтбаатар ирээд явсан...Жод ярихдаа Мул манайд явган ирээд би тосож авсан гэж ярьж байсан. Тухайн үед Мултай уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-р хуудас/,
Гэрч Б.Змөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манайхыг өвөлжөөн дээрээ буучихсан байхад 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байх намайг Архангай аймгийн Тариат сумын төв орчхоод гэртээ ирэхэд Мул буюу Ж.А манайд ирчихсэн байсан. Тухайн үед Ж.А согтуу нэг том ундааны савтай монгол архи уугаад сууж байсан. Тухайн үед Мултай ярилцахад машины наймаа хийх гээд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Эрдэнэчулууны машиныг үзлээ одоо буцаж явна гэж байсан. Тэр шөнө дөө манайд хоноод маргааш нь дотор засмаар байна Баттөр ахынд очье гээд байхаар нь би Баттөрийнд очсон...Ж.А тэр өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумруугаа өөрийнхөө мотоциклиор буцсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-р хуудас/,
Гэрч Ү.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуучин Сөрөлт, Түмэн-Өлзий нарын тогтлолт үзэхээр миний машинтай Ө.Ч, Чулуун-Эрдэнэ түүний нөхөр Лхагвасүрэн нарын хамт явсан. Ө.Ч машин барьж яваад Тариат сумын төв орох гэж явж байхад утсаараа нэг хүнтэй яриад байсан. Би хэнтэй ярьсан талаар асуухад Мул буюу Ж.Атай ярилаа. Үхрээ адуугаар солих хүн ярьж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/,
Гэрч С.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тоглолт үзэхээр нөхөр Чулуун-Эрдэнэ, Ө.Ч, Баттогтох нарын хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвөөс Баттогтохын машинтай хамт ирсэн. Ө.Ч утас нь дуугараад нэг хүнтэй яриад байсан. Тухайн үед үхрээ адуугаар солих гэх зэргийн юм яриад дуусахад манай нөхөр Чулуун-Эрдэнэ хэнтэй ярьсан юм бэ гэж асуухад Ө.Ч Мултай ярьсан гээд өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-р хуудас/,
Гэрч Л.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Ө.Ч бид нэг нутгийн хүмүүс багаасаа танина. Ж.А /Мул/ гэдэг хүнийг 2018 оны 09 сард Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд мотоцикльтой ганцаараа явж байсан. Манай нутгийн хүмүүс Ж.А явж байна гэхээр нь харсан. 2018 оны 11 дүгээр сарын эхээр өдрийн нь сайн санахгүй байна. Тухай өдөр Ө.Чгийн эхнэр Баттогтохын машинтай манай эхнэр Лхагвасүрэн бид 4 Архангай аймгийн Тариат сумын төв рүү орж явахдаа Ө.Ч нэг хүнтэй утсаар яриад үхрээ адуугаар солих талаар ярьж байсан. Ж.А буюу Мул залгаж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/,
Гэрч Р.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны намар Ө.Ч надад ямаа зарна гэж 6 тооны ямааны 300 мянган төгрөг цувуулж авсан. 2018 оны 11 сард Ө.Чтэй уулзаад ямааныхаа оронд идшинд идчих үхэр адуу байна уу гэхэд би үхрээ адуугаар Мултай сольсон гээд надад шүдлэн адуу өгөхөөр болсон. Хэд хоногийн дараа Чойлжилсүрэн Мөрөн багийн төвийн баруун талд малын хашаанд адуу хашчихсан шүдлэн адуу ав гэхээр нь очиход хээр зүсмийн жижиг сартай шүдлэн үрээ барьж өгсөн. Би тэгээд тухайн адууг авч яваад идшиндээ гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 87-р хуудас/,
Жи Мобайл ХХК-иас 98919933 гар утасны дуудлага гарсан, хүлээж авсан лавлагааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан лавлагаа /1-р хх-ийн 101-121-р худас/,
Шүүгдэгч Ө.Чхувийн байдлыг тогтоосон Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 157-159, 162, 236-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Аийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний нотариатчаар батлуулсан хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 138, 140-148, 190-211-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838009270226 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ө.Чөмгөөлөгч В.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хутга нэг ширхэг нь хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Гэрч Б.Д- нь шүүгдэгч Ж.Атай төрөл садангийн холбоотой, гэрч М.Д- нь шүүгдэгч Ж.Аийн эхнэр нь байх тул ашиг сонирхолын зөрчилтэй ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар мэдүүлэг нь үгүйсгэгдэж байх тул 2-р хавтаст хэргийн 24-26-р хуудсанд байх гэрч Б.Д-н мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 27-28-р хуудсанд байх гэрч М.Д-н мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт...би хулгай хийгээгүй, энэ хэрэгт хамааралгүй Ө.Чтэй утсаар яриагүй Ө.Ч худлаа ярьж байна гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Шүүгдэгч Ө.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, ...Ж.А адуу авсан уу, хурдан аваарай гэж нилээн хэдэн удаа залгаж ярьсан. Мөн намайг төв суурин газар байдаг хүн залгаж байгаарай гээд байхаар нь хэд хэдэн удаа ярьсан...Би тэр адууг Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хангал гэх өөрийн өвөлжөөний газарт авчирсан гэж тогтвортой мэдүүлсэн, шүүгдэгч Ө.Чмэдүүлгүүдийн эх сурвалж нь гэрч Ү.Б“...Сөрөлт, Түмэн-Өлзий нарын тогтлолт үзэхээр миний машинтай Ө.Ч, Чулуун-Эрдэнэ түүний нөхөр Лхагвасүрэн нарын хамт явсан. Ө.Ч машин барьж яваад Тариат сумын төв орох гэж явж байхад утсаараа нэг хүнтэй яриад байсан. Би хэнтэй ярьсан талаар асуухад Мул буюу Ж.Атай ярилаа. Үхрээ адуугаар солих хүн ярьж байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Л“...Ө.Ч утас нь дуугараад нэг хүнтэй яриад байсан. Тухайн үед үхрээ адуугаар солих гэх зэргийн юм яриад дуусахад манай нөхөр Чулуун-Эрдэнэ хэнтэй ярьсан юм бэ гэж асуухад Ө.Ч Мултай ярьсан гээд өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ч“...Ө.Чгийн эхнэр Баттогтохын машинтай манай эхнэр Лхагвасүрэн бид 4 Архангай аймгийн Тариат сумын төв рүү орж явахдаа Ө.Ч нэг хүнтэй утсаар яриад үхрээ адуугаар солих талаар ярьж байсан. Ж.А буюу Мул залгаж байна гэж байсан...” гэх мэдүүлгүүд болон Жи Мобайл ХХК-иас 98919933 гар утасны дуудлага гарсан, хүлээж авсан лавлагааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан лавлагаа зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…би хулгай хийгээгүй, энэ хэрэгт хамааралгүй Ө.Чтэй утсаар яриагүй Ө.Ч худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Чнь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт... Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Шүүгдэгч Ө.Чнь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ“ ...Мул байн байн залгаад байхаар нь би тэр адууг Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хангал гэх өөрийн өвөлжөөний газарт авчирсан...” гэж тогтвортой мэдүүлсэн, хохирогч М.Мадууг хариулж адуунаас зарж борлуулсан болон Жи Мобайл ХХК-иас 98919933 гар утасны дуудлага гарсан, хүлээж авсан лавлагааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан лавлагаа зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Чмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.АӨ.Чнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч М.М26 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 17.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Чмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
М.Мадуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-19-р хуудас/,
Хохирогч М.Ммөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Б.Л/1-р хх-ийн 33-35-р хуудас/, гэрч Б.Э/1-р хх-ийн 49-50-р хуудас/, гэрч Л.Б/1-р хх-ийн 69-р хуудас/, гэрч Б.З/1-р хх-ийн 74-р хуудас/, гэрч Ү.Б/1-р хх-ийн 75-76-р хуудас/, гэрч С.Л/1-р хх-ийн 77-78-р хуудас/, гэрч Л.Ч/1-р хх-ийн 80-81-р хуудас/, гэрч Р.Б/1-р хх-ийн 82-83-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 87-р хуудас/,
Жи Мобайл ХХК-иас 98919933 гар утасны дуудлага гарсан, хүлээж авсан лавлагааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан лавлагаа /1-р хх-ийн 101-121-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.АӨ.Чнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ж.АӨ.Чнар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.АӨ.Чнар нь хохирогч М.М26 тооны адууг хулгайлж 17.050.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд 17 тооны адууг хохирогч М.Мт хүлээлгэн өгсөн, үлдсэн 9 тооны адууны үнэ нийт 6.500.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 3.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч М.М нь адуугаа эрж хайхад гарсан зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.АӨ.Чнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.А нь урьд нь 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилээр хойшилсон, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилээр тэнссэн, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар 2 жилийг хасч 6 сарын хорих ялыг цагдан хоригдсон 222 хоногийг ял эдэлсэнд тооцож суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 142-154, 190-211-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Чнь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 151-154, 162-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.А нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.Чнь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838009270226 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Чнь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт шинжлэн судлагдсан хутга нэг ширхэгийг шүүгдэгч Ө.Чд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Аийн цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.А Ө.Чн арыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Чг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Чд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийн цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ааас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мт, шүүгдэгч Ө.Чгээс 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мт тус тус олгосугай.
6. Эрүүгийн 1838009270226 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Чнь цагдан хоригдоогүй, хохирогч М.М нь алдсан адуугаа эрж хайсан зардал 3.000.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.АӨ.Чнараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэгт шинжлэн судлагдсан эвхдэг хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Чд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.АӨ.Чнарт урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР