Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           10                                      2020/ШЦТ/212                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М-ын А-од холбогдох эрүүгийн 20020 0079 0058 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч М.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин-фрезерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт М-ын А- /РД: 2/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчим хххх улсын дугаартай “Хонда Свич” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 7.7603 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн суддав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би гэм буруу дээр маргахгүй. 2019 оны 8 сарын эхээр гурван найз охидуудтай хамт Тэрэлжид амрахаар очоод явж байхад бичлэгэн дээр байсан өвс гэдэг ургамал байхаар нь нөгөө хэдээс нууцаар түүж авсан. Хашааныхаа гадна гялгар уутанд хийгээд тавьсан байсан. Тэгээд 2020 оны 01 сард найзтайгаа хамт таксинд явах гэж байгаад нөгөө өвсийг санаад “хэрэглэж үзвэл яадаг юм бол” гэж бодоод аваад гарсан.

2019 оны 8 сард миний машинаар надтай хамт гурван охин явсан. Дууны клипэнд ийм өвс гардаг юм, тэрийг үзэж байгаад мэддэг болсон. Бас би ийм өвстэй оймс, цамц харж байсан. Урьд өмнө энэ төрлийн өвс татаж хэрэглэж байгаагүй. Намайг энэ өвсийг татахад хүчээр эсвэл уруу татсан хүн байхгүй. Түүж авснаас хойш энэ өвсийг би хашаандаа байлгаж байсан. Анх ургамалыг түүж авахад нойтон байсан, тэгэхээр нь би гялгар уутанд хийгээд хашаандаа хаячихсан байсан. Машин дотор татаж үзэхэд өвс нь нойтон учир болохгүй байхаар нь хаячихсан.

Манайх ам бүл 7-уулаа, би айлын том хүүхэд, эцэг, эх, 4 дүүгийн хамт амьдардаг боловч өвөө, эмээ маань өндөр настай, эмээ хагалгаанд орсон, хэвтэрт байдаг тул би тэднийгээ асарч хамт амьдардаг юм. Манай бага дүү өвчтэй тул ээж сахиж асардаг. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20020 0079 0058 дугаартай хэргээс:

 

1. Саарал өнгийн Хонда Сивик маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үзлэгээр илэрсэн “...тус машины урд талын зорчигчийн суудлын гадна талд 1 метрийн зайд гялгар ууттай 4см х 8см хэмжээтэй ногоон өнгийн өвс” байсныг хураан авсан тухай 2020 оны 01 сарын 15-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-09х/,

 

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хэргийн 13-15х/

 

3. Эрүүгийн .... дугаартай хэрэгт “...цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 7.2 грамм нунтаг ургамал”-ыг эд мөрийн баримтаар тооцсон 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэл /хэргийн 16х, 26х/,

 

4. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах болон прокурорын хяналтын харьяалал тогтоох тухай прокурорын тогтоол баримтууд /хэргийн 8-19х, 23-24х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-гийн гэрчээр өгсөн:

“...Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-407 тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орой ажлаасаа 20 цагийн үед тараад гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ байж байхад манай найз болох А- нь орой 22 цагийн үед над дээр өөрийн Хонда Сивик маркийн машинтай ирсэн. Тэгээд намайг цуг гадуур халтуур хийх үү гэхээр нь бид хоёр манай эхнэр Энхзулд хэлээд, орой 22 цаг 30 минутын үед гарч явсан.

Хорооллын эцсийн “Tse” гэдэг баарны үүднээс 30 гаран насны эрэгтэй хүнийг аваад 120 мянгат орсон. Тэр хүн хоёр найзыгаа аваад буцаад хорооллын “Tse” баарны үүдэнд очсон. Эхэлж суусан эрэгтэй хүн өөрийнхөө машиныг унаад “араас дагаад яв, очоод таксиныхаа тооцоог хийнэ” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг дагаж явсаар байгаад Нисэхэд ирээд, мөнгөө авах гэхэд “өссөн газар нутагтаа ирчихээд та хоёрт мөнгө өгнө гэж юу байдаг юм бэ” гээд манай найз А-ын машины түлхүүрийг нь авч, хоёр найзыгаа машинд суулгаад зугтаасан. А- өмсөж явсан куртикний халааснаас төмөр гэрийн түлхүүр шиг түлхүүр гаргаж ирээд, машинаа асаагаад тэр хүмүүсийг хөөж байгаад алдсан.

Одоо ямар гудамж гэдгийг нь санахгүй байна, ямар ч гэсэн нэг гудамжинд сууж байхад А- машиныхаа тамхины үнс хийдэг саван дотроос бондгор гялгар ууттай өвс гаргаж ирээд “би энэ өвсийг зун далд хийсэн байсан юм, одоо хоёулаа сорох уу” гээд хоёр ширхэг тамхи гаргаж ирээд доторхи тамхийг нь асгаж байгаад өвсөө хийж татсан. Бид хоёр тамхиа татаж дуусаад гудамжнаас буцаж гараад, засмал зам руу гарах гэж байхад улаан өнгийн приустэй цагдаа нар байсан. Тэр цагдаа нарт шалгуулаад, цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба бид хоёрыг шээлгэж тэстээр үзэхэд “хар тамхи хэрэглэсэн байна” гэж гарч ирсэн.

...А-той сая машинд нь хагас атга өвс байсан, тэрнээс нь хоёр тамхинд хийгээд татаад, үлдсэнийг нь А-ын машины суудлын доогуур хийсэн. Учир нь цагдаа бид хоёрын машиныг урдаас дохиод зогсооход А- “далд хийчих” гэж хэлсэн.

Би хаяж амжаагүй, суудлын доогуур хийсэн. Хагас атганы хэмжээтэй цагаан гялгар уутанд хийсэн байсан. Машиныхаа голын хайрцагнаас А- гаргаж ирсэн, би яг хаанаас хэнээс авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 635 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “УХ98091032 М.А 2020.01.15” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “УХ98091032 М.А 2020.01.15” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetragydrocannabinol/ илэрч байна.

3.4. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол /tetragydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-36х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 718 тоот:

1.5.6. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Хаяг: ЧД-н 13-р хороо, Сургуулийн 13-912 тоотод суух М.А /21н/эр/ ЧД-н 12-р хороо, Булгийн 7-407 тоотод иргэн М.М- /23/эр/ нар нь мансуурсан байдалтай “Хонда Сивик” маркийн хххх улсын дугаартай машин дотор 4х8 см хэмжээтэй ногоон өнгийн өвс тээвэрлэж авсан гэх 2020.01.15 Шинжээч: х/ч Д.Очирхуяг 0.8 грамм гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

2.3.4.7. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 38-40х/,

 

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 204 тоот шинжээчийн дүгнэлт:

1. М.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. М.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. М.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.А сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх, ял эдлэх чадвартай байна.

7. М.Аод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. М.А нь сэтгэцэд идэвхит бодисоос хамааралтай гэх шинж үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 112-113/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Аын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь бол санахгүй байна, мөн нэрийг нь санахгүй байна, 3 охинтой танилцаад, Тэрэлж рүү очиж амрахаар амралтын газар хайсан. Би тэр 3 охинтой хамт Тэрэлжийн Мэлхийн хадны наана байрлах нэрийг нь санахгүй байна, нэг амралтын газрын хажуу талд каннабисийн төрлийн “өвс” гэх бодис ургасан байхаар нь сонирхоод түүсэн. Би өмнө нь фейсбүүкээр харж байсан болохоор өвс байна гэж таньж мэдсэн. Би тухайн үед нөгөө хамт явсан 3 охинд мэдэгдэлгүйгээр ганцаараа 10-н гялгар уутаар жаахан өвс гэх бодисыг хашааныхаа гадна ургамал дунд хаячихсан.

Тэгээд би өөрийн хххх улсын дугаартай Хонда Сивик маркийн машинтайгаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20:00 цагийн үед таксинд явах гэж байгаад гэв гэнэт өвсөө санаад аваад гарсан. Би өмнөх өдөр нь гадаадын Юиз Калипа гэх нэртэй дуучины хар тамхитай клипийг үзээд сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад аваад гарсан юм. Тэгээд би машиныхаа үнсний саванд хийчихсэн. Мөнхдалайтай хамт таксинд яваад, шөнө 01:00-02:00 цагийн үед нэг ахыг 120 мянгатын тэндээс аваад Буянт-Ухаа хүргэж өгчихөөд мөнгөө нэхэхэд нөгөө ах мөнгө өгөхгүй, хараагаад бид хоёрыг айлгаад байсан.

Тэгэхээр би цагдаа дуудсан юм. Цагдаа нар бид хоёрыг шалгана гээд шээснээс дээж аваад, мансууруулах бодис илрэхээр нь нөгөө машинд байсан өвс гэх нэршилтэй бодисыг маргааш нь хурааж авсан. ...Би урьд өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзээгүй. Мөнхдалай надтай хамт өвс түүсэн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох гэрч Ш.Майжаргалын мэдүүлэг /хэргийн 33х/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 82х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72х, 83х/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 133х/, шүүгдэгч М.Аын мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 136-137х/, ар гэрийн байдалтай холбоотой М.Аын эмээ болох 72 настай Т.Нямаа, өвөө 83 настай С.Шар нар нь эмчийн хяналтанд, хүүхдийн асаргаанд байдаг гэх эмчийн тодорхойлолт, дүү нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /шүүх хуралдаанд гаргасан, хэргийн 134-135х, 138-144х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрэр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж Үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

Түүнчлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гэж, 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.” гэж заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан” гэж тус тус үзэх юм. 

Тухайн хэргийн нөхцөлд:

Шүүгдэгч М.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчим хххх улсын дугаартай “Хонда Сивич” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 7.7603 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:

- Саарал өнгийн Хонда Сивик маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үзлэгээр илэрсэн “...тус машины урд талын зорчигчийн суудлын гадна талд 1 метрийн зайд гялгар ууттай 4см х 8см хэмжээтэй ногоон өнгийн өвс” байсныг хураан авсан тухай 2020 оны 01 сарын 15-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-09х/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хэргийн 13-15х/,

- Эрүүгийн .... дугаартай хэрэгт “...цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 7.2 грамм нунтаг ургамал”-ыг эд мөрийн баримтаар тооцсон 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэл /хэргийн 16х, 26х/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах болон прокурорын хяналтын харьяалал тогтоох тухай прокурорын тогтоол баримтууд /хэргийн 8-19х, 23-24х/,

- гэрч М.М-гийн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орой ажлаасаа 20 цагийн үед тараад гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ байж байхад манай найз болох А- нь орой 22 цагийн үед над дээр өөрийн Хонда Сивик маркийн машинтай ирсэн. Тэгээд намайг цуг гадуур халтуур хийх үү гэхээр нь бид хоёр манай эхнэр Энхзулд хэлээд, орой 22 цаг 30 минутын үед гарч явсан.  ..., ямар ч гэсэн нэг гудамжинд сууж байхад А- машиныхаа тамхины үнс хийдэг саван дотроос бондгор гялгар ууттай өвс гаргаж ирээд “би энэ өвсийг зун далд хийсэн байсан юм, одоо хоёулаа сорох уу” гээд хоёр ширхэг тамхи гаргаж ирээд доторхи тамхийг нь асгаж байгаад өвсөө хийж татсан. Бид хоёр тамхиа татаж дуусаад гудамжнаас буцаж гараад, засмал зам руу гарах гэж байхад улаан өнгийн приустэй цагдаа нар байсан. Тэр цагдаа нарт шалгуулаад, цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба бид хоёрыг шээлгэж тэстээр үзэхэд “хар тамхи хэрэглэсэн байна” гэж гарч ирсэн. ...А-той сая машинд нь хагас атга өвс байсан, тэрнээс нь хоёр тамхинд хийгээд татаад, үлдсэнийг нь А-ын машины суудлын доогуур хийсэн. Учир нь цагдаа бид хоёрын машиныг урдаас дохиод зогсооход А- “далд хийчих” гэж хэлсэн. Би хаяж амжаагүй, суудлын доогуур хийсэн. Хагас атганы хэмжээтэй цагаан гялгар уутанд хийсэн байсан. Машиныхаа голын хайрцагнаас А- гаргаж ирсэн, би яг хаанаас хэнээс авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 635 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “УХ98091032 М.А 2020.01.15” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “УХ98091032 М.А 2020.01.15” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetragydrocannabinol/ илэрч байна.

3.4. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол /tetragydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-36х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 718 тоот:

1.5.6. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Хаяг: ЧД-н 13-р хороо, Сургуулийн 13-912 тоотод суух М.А /21н/эр/ ЧД-н 12-р хороо, Булгийн 7-407 тоотод иргэн М.М- /23/эр/ нар нь мансуурсан байдалтай “Хонда Сивик” маркийн хххх улсын дугаартай машин дотор 4х8 см хэмжээтэй ногоон өнгийн өвс тээвэрлэж авсан гэх 2020.01.15 Шинжээч: х/ч Д.Очирхуяг 0.8 грамм гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

2.3.4.7. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 38-40х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 204 тоот шинжээчийн дүгнэлт:

1. М.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. М.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. М.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. М.А нь сэтгэцэийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.А сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх, ял эдлэх чадвартай байна.

7. М.Аод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. М.А нь сэтгэцэд идэвхит бодисоос хамааралтай гэх шинж үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 112-113/ болон шүүгдэгч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэ хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аын НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий ”өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хххх улсын дугаартай “Хонда Сивич” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон тул  шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах юм.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээ нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, өндөр настай өвөө, эмээ нарын хамт амьдардаг, тэднийг асран халамжилдаг цорын ганц хүн, эх Майжаргал нь 4 хүүхэдтэй, бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй тул эцэг, эхээ асран халамжлах боломжгүй дээрх нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хэрэглэж өгнө үү” хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн ба хуулийн энэхүү хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

2020 оны 02 сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 16х, 26х/ эрүүгийн 20020 0079 0058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 7.2 грамм нунтаг ургамал нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар тус тус хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 26х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 7.7603 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт М.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     

                                                           ТОГТООХ нь:

 

1. Г овогт М-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аод 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Аод оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 26х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 7.7603 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

5. Энэ хэрэгт М.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД