Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 138

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч О.Б........р, З.Б........р, Т.Б........ж, тэдний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938),

шүүгдэгч Х.Ү........а, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2285),

шүүгдэгч Х.Б........ж, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0967) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт О........гийн Б........р, Сартуул овогт Х........гтийн Ү........а, Дөрвөн Хөх Чоно овгийн З........үүгийн Б........р, Хан Хөгшин овогт Т.......лийн Б........ж, Боржигон овогт Х.......рын Б........ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 1131 дугаартай 6 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт О........гийн Б........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ ..........

.....2. Биндэрхайрхан овогт Х........гтийн Ү........а, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан суманд 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, 19 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг..........

3. Дөрвөн Хөх Чоно овогт З........үүгийн Б........р, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1994 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Моксу” ХХК-д ажиллаж байсан гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, ................

4. Хан Хөгшин овогт Т.......лийн Б........ж, Монгол Улсын иргэн, Баянхонгор  аймгийн Баянхонгор суманд 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, .....................

5. Боржигон овогт Х.......рын Б........ж, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1995 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжилтэй, .....................

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

1. Яллагдагч О.Б........р, Х.Ү........а, Т.Б........ж, З.Б........р нар

- 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............... тоотод байрлах Б.У.......нгийн эзэмшлийн “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиотарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Б.У.......нд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ............... тоот хашаанаас иргэн Г.Ц.............огийн эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “North Benz” хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Ц.............од 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч О.Б........р, Х.Ү........а нар

- 2017 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “..............” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн гурван тооны тээврийн хэрэгслийн тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ш.М.............рт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Мерикс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн дөрвөн тооны тээврийн хэрэгслийн тус бүр 2 ширхэг нийт 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Б............нд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Х.Г.........т гэгчтэй бүлэглэн (тусгаарлагдсан) 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г............гийн эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай, Д.О............рын эзэмшлийн ......... УНЛ дугаартай “Hyundai Mixer” маркийн тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Г............гт 600.000 төгрөг, хохирогч Д.О............рт 600.000 төгрөгийн буюу нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Яллагдагч О.Б........р, Х.Ү........а, Х.Б........ж нар

- 2017 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “................” ХХК-ны бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас 02-15 УНК улсын дугаартай, цагаан өнгийн “Howo”, 89-74 УНУ улсын дугаартай, шар өнгийн  “North Benz” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр хоёр ширхэг нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Ц.........дэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Яллагдагч О.Б........р, Т.Б........ж, З.Б........р нар

- 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Бест бетон зуурмаг” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн 3 тооны тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Ж.........рт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

. ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч О.Б........р мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед Г.........т, Н.........л нартай уулзаад РС тоглож байгаа 13 цагийн үед Оргил худалдааны төвийн өөдөөс харсан хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвийн ажилтан Г.........таас мөнгө авсан. Буцаж РС тоглож байгаад орой 22 цагийн орчимд Алтантариан тэндээс хулгай хийхдээ ганцаараа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Энэ талаар мэдүүлэг өгөхдөө тухайн хэргийг Н.........л, Г.........т нартай үйлдсэн. Дахин шалгуулах хүсэлтэй байна...1 дүгээр сарын 15-нд Н.........лтай тааралдсан. Н.........л нь хулгайн үйлдэл дээр шалгагдаж байгаа талаараа надад хэлсэн. Хулгайн гэмт хэргийг Н.........лтай хамтран үйлдсэн тул нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Н.........л намайг хэрэг хамаар татсан байгаа. Чамайг цагдан хоригдсон талаар мэдээгүй тул хаана байгааг мэдэхгүй гэж мөрдөгчдөө хэлсэн байсан. Онц хүндээс чамтай ирж уулзах байх гэж байсан. Энэ талаар нэмж мөрдөн шалгах хүсэлтэй байна. Эрх зүйн байдлаа дордуулахгүй гэдэг үүднээс хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна...” гэв. 

шүүгдэгч Х.Б........ж мэдүүлэхдээ: “...7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Б........р ажил байна гэж намайг дуудсан. Би тухайн үед хулгай хийнэ гэдгийг мэдээгүй байсан. Би Ү........агаас ямар ажил байгаа юм бол гэж асуухад Ү........а мэдэхгүй, энэ газар Б........рын ажиллаж байсан ажлын газар гэсэн. Б........р бид 2-г такси барьж бай гэхээр нь замын хажуугаас таксинд гараа өргөсөн боловч такси зогсоогүй. Б........р өөрөө ирж такси барьсан. Би орой нь гэр рүүгээ харих гэсэн боловч оройтсон болохоор гэр рүүгээ харьж чадаагүй. Б........р хамт буудалд хонъё гэхээр нь буудалд хоноод өглөө нь надад 10.000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг нь авахгүй гэхэд унааны мөнгө гээд надад өгсөн. Цагдаагаас дараа нь намайг дуудсан. Манай гэрийхнээс миний утсыг аваад Сонгинохайрхан дүүргээс юм тодруулах гэсэн юм гэж дуудсан. Тухайн үед хулгай хийж байна гэдгийг мэдээгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Ү........а мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч З.Б........р мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

Шүүгдэгч Т.Б........ж мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

I. Шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нар бүлэглэн;

1. 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............... тоотод байрлах Б.У.......нгийн эзэмшлийн “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиотарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Б.У.......нд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4, 6-7),

“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Зил-130 радиатор...2 ширхэг...нэгжийн үнэ 350.000 төгрөг, ...нийт 700.000 төгрөг” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- Хохирогч Б.У.......нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ..... тоотод байх ах Жа.....вын хашаанд өөрийн эзэмшлийн ЗИЛ 130 маркийн автомашины 2 ширхэг радиаторыг тавьсан байхад 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгай ороод уг радиаторуудыг хулгайлсан байсныг мэдсэн...Автомашинд байсан радиатор, 1 сарын өмнө худалдаж авч байсан одоо радиаторуудаа тус бүрийг нь 350.000 төгрөгөөр үнэлж байна. Ажиллагааны хувьд хэвийн ажиллагаатай байсан...хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77),

“...би радиаторуудыг тухайн үед автомашинуудын яг хажууд нь түшүүлээд тавьчихсан байсан...манайх хашаандаа хяналтын камер байдаг байсан одоо ажиллахгүй байгаа. Тухайн үеийн бичлэг одоо устчихсан байна лээ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129-130),

- Гэрч Ж.Пү.....хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын дундуур...шөнө О.Б........р, Ц.Ү........а, 3.Б........р Т.Б........ж гэх дөрвөн хүүхэд манай түүхий эдийн төвд машины 2 ширхэг радиотар авч ирэхэд нь 1 ширхэгийг нь 50.000 төгрөгөөр тооцож 2 ширхэг радиаторыг 100.000 төгрөгөөр авсан...хаанаас авсан ямар радиатор гэдгийг нь мэдэхгүй, Зил-130 машины 2 ширхэг радиатор байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 130-131),

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...2017 оны 6 дугаар сард Б........р, Б........р, Б........ж нарын хамтаар үүрээр очиж Б........ж, Б........р нар нь уг блокон хашааны ар хэсгээр давж орж 2 ширхэг радиатор гаргаж ирсэн гэсэн газрыг заав... Зураг №2 Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ............... тоот хашаа” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт № 1, 2, 3 (3 хавтаст хэргийн 231, 234),

- О.Б........рын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын эхээр шилжих шөнө...Б........р, Б........ж, Ү........а нартай...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр  баруун тийш явж хулгай хийх боломжтой айл хайж явсан. Тэгээд буудлаас нээх холгүйхэн явж байгаад нэг блокон хашаатай айл байсан, хашаан дотор цэнхэр өнгийн сонсмол машин болон олон янзын машин хэмхэрсэн толгойнууд байсан. Тэгээд хашаанд байсан “Зил-130” маркийн автомашины хажууд 2 радиатор түшүүлээд тавьчихсан байхаар нь түүний авахаар болоод Б........ж, Б........р хоёр хашаа давж хулгай хийхээр болоод Ү........а бид хоёр хашааны гадаа хүн хараад байж байсан. Тэгээд удалгүй манай хоёр тэр хашаа тулаад тавьсан байсан Радиатороо аваад бид нар замаасаа такси бариад 10 нь буудал руу явж замын урд тал байх “Эрч хүч” төв гээд 2 догч түүх эд авах цэгт 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-29),

- Х.Ү........агийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би найз Б........р, Б........ж, Б........р нартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэг блокон хашаанд дотроо хоёр давхар улаан байшин байсан ба тус хашаанд нэг гуч машин болон нэг приус, том машинтай айл байсан. Тэгээд тухайн хашаа руу Б........р, Б........ж хоёр орсон ба гадаа Б........р бид хоёр...хүн хараад зогсож байсан. Тэгээд тэр хашаанаас манай хоёр машины эд анги гэмээр зүйл бариад гаргаад ирсэн. Тэгээд бид нар авсан эд зүйлээ 5 шарын Эрч хүч гэдэг төв дээр...зарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34-35),

- З.Б........рын сэжигтнээр өгсөн: “....2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө...Б........р, Б........ж, Ү........а нартай...01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр  баруун тийш явж хулгай хийх боломжтой айл хайж явсан. Тэгээд буудлаас нээх холгүйхэн явж байгаад нэг блокон хашаатай айл байсан, хашаан дотор цэнхэр өнгийн сонсмол машин болон олон янзын машин хэмхэрсэн толгойнууд байсан. Тэгээд хашаанд байсан “Зил-130”  маркийн автомашины хажууд 2 радиатор түшүүлээд тавьчихсан байхаар нь түүний авахаар болоод Б........ж, Б........р хоёр хашаа давж хулгай хийхээр болоод Ү........а бид хоёр хашааны гадаа хүн хараад байж байсан. Тэгээд удалгүй манай хоёр тэр хашаа тулаад тависан байсан Радиатороо аваад бид нар замаасаа такси бариад 10 нь буудал руу явж замын урд тал байх “Эрч хүч” төв гээд 2 догч түүх эд авах цэгт 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 23-24).

2. 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ............... тоот хашаанаас иргэн Г.Ц.............огийн эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “North Benz” хүнд даацын тээврийн хэрэгслийн 2  ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Ц.............од 820.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, (2 хавтаст хэргийн 249),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Норд Бенз аккумулятор 200АМП цагтай ...2 ширхэг...нэгжийн үнэ 410.000 төгрөг, ...нийт 820.000 төгрөг” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- Хохирогч Г.Ц.............огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Д.Чу.....вын хашаанд өөрийн эзэмшлийн “Норд бенз” маркийн ... УНР улсын дугаартай автомашинаа байрлуулаад өглөө ирэхэд Панасоник маркийн 200 цаг ампертай 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан байсан. Уг алдагдсан аккумуляторыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сутай зах дээрээс нэг бүрийг 430.000 төгрөгөөр 2 ширхэг аккумулятор худалдаж авсан. Одоо алдагдсан аккумулятороо 860.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 8-9),

- Гэрч Ж.Пү....ээр таньж олуулах олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...14 гэж дугаарласан (Т.Б........ж) залуу нь нөгөө хэдийгээ бодвол туранхай шөвгөр царайтай, арай том нүдтэй залуу байсан, 6 гэж дугаарласан (Х.Ү........а) эмэгтэйг царай төрөхөөр нь таньж байна. Тэр үед хамт явсан надаас мөнгийг тоолж авсан эмэгтэй. 5 гэж дугаарласан (О.Б........р) залуу болон 3 гэсэн дугаартай залуу нь аккумуляторыг зөөж оруулсан залуучууд мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 224-226), 

- Гэрч Н.Ч.....ар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...10 гэж дугаарласан (З.Б........р) залуу нь бөөрөнхий нүүртэй, өргөн уруултай залуу мөн байна. 3 гэж дугаарласан (О.Б........р) залуу нь дэлдэн чихтэй, өргөн эрүүтэй залуу байсан мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 227-229),  

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...2017 оны 6 дугаар сарын эхээр Б........р, Б........р, Б........ж нарын хамтаар айлын хашаанд байх том машины 2 ширхэг аккумуляторыг авсан гэсэн хашааг заалгахад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо ............... тоот хашааг заав. ...Уг хашааны ар хэсгээр Б........ж, Б........р хоёр давж орж Б........р бид хоёр гадаа нь зогсож байсан...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт № 14, 15 (3 хавтаст хэргийн 232 дахь талын ар, 238),

- О.Б........рын яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр ...Ү........а, Б........р, Б........ж бид дөрөв 21-н РС тоглоомын газар тоглож байгаад орой нь 23 цагийн үед РС-нээс гараад такси бариад Их наран руу явсан. Үүнээс өмнө буюу 12 цагийн үед бид нар дээрх газрыг хараад авчихсан, орой авна дээ гэж бодоод явж байсан учир шууд такси бариад тэр газраа очоод зам дээр буугаад тэр айл руу алхаж очсон. Тэгээд айлын хашааны үүдэнд нь Б........р, Б........ж, Ү........а 3 гадна хашааны үүдэнд хүн хараад зогсож байхад нь би хашааг нь давж ороод машин луу очоод шонгийн ганхуулж байгаад сугалаад 2 ширхэг аккумуялторыг нь хашаа давуулж Б........рт өгсөн...Эрч хүч гэх 2 догч түүхий эд авдаг төвд нэг ширхэгийг 40.000 төгрөг нийт 80.000 төгрөгөөр өгсөн...урьд нь хэд хэдэн удаа аккумулятор өгч байсан учир тэр газрыг мэддэг болсон...Тэр газраас аккумулятор авах санааг Б........р, Ү........а бид 3 анх цуг явж байгаад өдөр нь очиж харсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 45-46),

- Х.Ү........агийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын эхээр Нарангийн голд айлын хашаанаас шөнө Б........р Б........ж, Б........р бид 4 хамт явсан тэр гурав айлын хашаа руу орж 2 ширхэг том машины аккумуляторыг авч гарч ирсэн уг аккумуляторыг Эрч хүч төвд шөнө аваачиж өгсөн хэдэн төгрөгөөр өгсөн эсэхийг нь мэдэхгүй, Б........р, Б........ж хоёр өгсөн уг айлаа одоо зааж өгч чадна...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 23-24),

- Т.Б........жийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр...Б........р намайг Мишээл РС тоглоомын газар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд РС тоглож байгаад нилээн орой болсон хойно бид 4 гараад такси бариад Баганаран руу явсан. Тэгээд зам дээр зогсоод Б........р таксины мөнгө өгч таксигаа явуулаад нэг айлын гадна алхаж ирээд Б........р тэр айлын хашаа даваад орчихсон ...тэгээд...Ү........а бид хоёр такси бариад ирэхэд Б........р, Б........р нар 2 ширхэг том машины аккумулятор авчихсан зогсож байсан...аккумулятороо ...Эрч хүч гэх төмөр авдаг газарт...хэдээр засныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 36-37),

II. О.Б........р, Х.Ү........а нар бүлэглэн

1. 2017 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “..............” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн гурван тооны тээврийн хэрэгслийн тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ш.М.............рт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Hyundai Mixer  аккумулятор 120АМП цагтай ...4 ширхэг...нэгжийн үнэ 220.000 төгрөг, ...нийт 880.000 төгрөг, 150АМП цагтай...2 ширхэг...нэгжийн үнэ 210.000 төгрөг, ...нийт 420.000 ” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- “..............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “..............” ХХК-ийн албан бичиг (2 хавтаст хэргийн 155, 132), 

- Хохирогч Ш.М.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-наас 2017 оны 8 дугаар сарын 4-нд шилжих шөнө 01 цаг 15  минутаас 04 цаг 10 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............ийн үйлдвэрийн хашаан дотроос манай байгууллагын эзэмшлийн “Хьюндэй мексер” маркийн 3 ширхэг автомашины 6 ширхэг аккумулятор хулгайд алдсан. Би алдагдсан 6 ширхэг аккумулятораа 1.300.000 төгрөгөөр үнэлж байна. Уг аккумуляторуудыг “Сутай буянт” захаас 2017 онд 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан ба бараг ашиглаагүй шинээрээ байсан...би гэр бүлийн хамтаар уг хашаанд байнгын байж харуулын үүрэг гүйцэтгэдэг...тухайн өдөр маш их хэмжээгээр бороо орж байсан тул арай ч хулгай орохгүй байх гэж бодоод өрөөндөө байж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 136-137),

“...Манайхаас алдагдсан 6 ширхэг том машины аккумуляторууд дундаас манайхаас алдагдсан 150 ампер цагтай, Delkor гэсэн бичигтэй 2 ширхэг хуучин, дөрөв нь 120 ампер цагтай Hankook бичигтэй шинэвтэр аккумуляторууд байсан...Энэ үзүүлж байгаа аккумуляторууд дундаас манайхаас алдсан 150амп цагтай “Delkor” гэсэн бичигтэй 2 ширхэг хуучин аккумулятор байна. Үүнийг би шингэн нь асгарснаар нь болон бичгээр нь таньж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 184),

- Гэрч Ц.Ад....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би алдагдсан аккумуляторуудыг харвал танина. Би уг кампанид механик хийдэг. Миний ажил, ажил эхлэхээр том машинуудын аккумуляторуудыг тарааж өгч ажил дуусахаар буцааж бүртгэж авч бүртгэдэг юм. Тэгэхээр алдагдсан аккумуляторуудыг сайн мэднэ. Би тухайн үед дээрх ажлыг л хийж байсан одоо ч гэсэн хийж байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185),

- Гэрч Ц.А.....шээр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэлд “...манай байгуулллагаас алдагдсан аккумуляторуудаас дээрх өрсөн байгаа аккумуляторуудын хамгийн дээд талын баруун хойд өнцөгт байгаа аккумулятор, мөн өрсөн аккумуляторуудын зүүн талаасаа хамгийн доор байгаа аккумуляторууд нь манайхаас алдагдсан аккумуляторууд мөн байна... “Delkor” гэсэн бичигтэй 2 аккумуляторууд байна. Мөн шингэн нь гоожсон байсан яг тэр чигээрээ байна...  ” гэх тэмдэглэл (2 хавтаст хэргийн 186),

- Эд зүйл түр хураан авсан 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...иргэн Ч.Т....нгээс 13 ширхэг...аккумуляторыг түр хураан авав...” гэх баримт (3 хавтаст хэргийн 135),

 - Гэрч Ч.Тэлмэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...6 гэж дугаарласан (Х.Ү........а) шар цамцтай эмэгтэй нь тухайн үед надад аккумулятор өгч байсан өндөр залуутай хамт ирж байсан эхнэр нь гэх эмэгтэй мөн байна. ...Энэ эмэгтэй манай нөгөө ээлжийн Га....үх гуайг шөнө ажиллаж байхад нь аккумулятор өгөөд тал мөнгийн нь өгөлгүй маргааш ирж ав гэхэд ирсэн эмэгтэй мөн байна. Би энэ эмэгтэйг нүд болон үсний боолтоор нь таньж байна... 3 гэж дугаарласан (О.Б........р) залуу нь надад аккумулятор өгч байсан залуу мөн түүний дэлдэн чих, бөөрөнхий хэлтэй байсан дүрх мөн байна. Үсний засалт болон нүүрний хэлбэрээр нь таньж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 221-223),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлд “...Delkor гэсэн бичигтэй 2 ширхэг аккумуляторыг...хохирогч Ш.М.............рт...хүлээлгэн өгөв...” гэх баримт (2 хавтаст хэргийн 187),

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “Наранбулаг-Хан” ХХК-с баруун тийш 800 метр явахад “..............” гэсэн бичигтэй самбарын доор байх төмөр хашааг заав. ...уг хашааны арын хэсгийн төмөр хашааны доогуур Б........р шургаж орж 6 ширхэг аккумулятор зөөж гарч ирсэн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт № 10, 11 (3 хавтаст хэргийн 232, 237),

2. 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Мерекс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн дөрвөн тооны тээврийн хэрэгслийн тус бүр 2 ширхэг нийт 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Б............нд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 192-195),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Hyundai Mixer аккумулятор 150АМП цагтай...8 ширхэг...нэгжийн үнэ 300.000 төгрөг, ...нийт 2.400.000 ” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- “Мерекс” ХХК-ийн албан бичиг, “Мерекс” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 198, 201), харуул хамгаалалтын гэрээний хуулбар (2 хавтаст хэргийн 206-208),

 - Хохирогч Б.Б............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-наас 2017 оны 8 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мерекс зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос 4 автомашины 8 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан байсан. Манай үйлдвэр “..... Уут” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн харуул хамгаалалтын гэрээ хийж хамтран ажиллаж байна. Тус “Овоот Хөх Уул” ХХК-н манай үйлдвэрээс алдагдсан 8 ширхэг аккумуляторуудыг буцаагаад аваад өгчихсөн. ...Тухайн үед алдагдсан аккумулятороо 2.280.000 төгрөг үнэлнэ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 214-215),

- Иргэний нэхэмжлэгч Д.Н.....гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хулгайн хэрэг гарах үед харуулын албаны дарга хийж байсан уг аккумуляторуудыг хараад танихгүй. Ийм үүднээс Мерекс ХХК-ны авто тээврийн техникийн албаны дарга Д.Даваажавыг дагуулж ирсэн Даваажав нь дээрх аккумуляторуудыг хараад танина гэсэн...” гэх мэдүүлэг  (2 хавтаст хэргийн 238),

- Гэрч Д.Д....вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мерекс” ХХК-ны хашаанаас 8 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан...2017 оны 4 дүгээр сард Сутайн буянт Лукс Ойлоос 8 ширхэг аккумуляторыг 2.280.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 221),

“...Манай байгууллагаас алдагдсан аккумуляторууд нь “Atlas”, “Global”, “Delkor” гэсэн бичигтэй шинэвтэр аккумуляторууд байсан. ...Энэ үзүүлж байгаа аккумуляторууд дотор манайхаас алдагдсан “Atlas”, “Global”, “Delkor” гэсэн бичигтэй шинэвтэр 150амп цагтай...8 нь манай аккумуляторууд байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 239),

- Гэрч Д.Да....аваар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 240-243),

- Эд зүйл түр хураан авсан 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...иргэн Ч.Тэ....нгээс 13 ширхэг...аккумуляторыг түр хураан авав...” гэх баримт (3 хавтаст хэргийн 135),

- Гэрч Ч.Тэ....нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө ...миний хариуцан ажиллуулдаг “Оргил” нэртэй хоёрдогч түүхий эд худалдан авах цэг Гансүх бид хоёрыг хамт байхад шөнө 03 цагийн орчим...урьд өмнө манай цэг дээр аккумулятор өгч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд ирж 150амп цагтай 8 ширхэг аккумуляторуудыг марк тодорхойгүй машинаар зөөвөрлөн ирж нэг бүрийн үнийг нь 40.000 төгрөгөөр тооцож нийт 320.000 төгрөгөөр өгсөн...эмэгтэй нь намхан шар охин, эрэгтэй нь өндөр нуруутай, шар царайтай, бөөрөнхий хэлтэй, дэлдэн чихтэй хүүхэд байсан. Би харвал шууд танина...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 199-200),

“...би тухайн үед мэдүүлэг өгөхдөө...тэр үед бичиж байсан дэвтрээсээ хараад хэлж байсан. Дээрх хоёр хүүхдүүдээс өөр хүн шөнөөр аккумулятор авчирж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 201),  

 - Гэрч Ч.Тэлмэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...6 гэж дугаарласан (Х.Ү........а) шар цамцтай эмэгтэй нь тухайн үед надад аккумулятор өгч байсан өндөр залуутай хамт ирж байсан эхнэр нь гэх эмэгтэй мөн байна. ...Энэ эмэгтэй манай нөгөө ээлжийн Гансүх гуайг шөнө ажиллаж байхад нь аккумулятор өгөөд тал мөнгийн нь өгөлгүй маргааш ирж ав гэхэд ирсэн эмэгтэй мөн байна. Би энэ эмэгтэйг нүд болон үсний боолтоор нь таньж байна... 3 гэж дугаарласан (О.Б........р) залуу нь надад аккумулятор өгч байсан залуу мөн түүний дэлдэн чих, бөөрөнхий хэлтэй байсан дүрх мөн байна. Үсний засалт болон нүүрний хэлбэрээр нь таньж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 221-223),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “... “Atlas”, “Global”, “Delkor” гэсэн бичигтэй шинэвтэр 150амп цагтай 8 ширхэг аккумуляторыг ...иргэний нэхэмжлэгч Д.Ня....гтод ...хүлээлгэн өгөв...” гэх баримт (2 хавтаст хэргийн 244),

- Х.Ү........агийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонсголонгын тэнд байгууллагын хашааны арын хэсгээр Б........р давж орж 8 ширхэг том машины аккумуляторыг зөөж авч гарч ирсэн уг хашаанд нэг хар өнгийн гөлөг машины дугуйнаас уяатай байсан. Уг авсан 8 аккумулятораа Сонсгологын замд байрлах түүхий эд авдаг газарт Б........р өгсөн хэдэн төгрөгөөр өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Уг байгууллагын хашааг зааж мэднэ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 108-109),

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт “Мерекс” ХХК-н бетон зуурмагийн хашааг зааж...уг хашааны ар хэсгээр 2017 оны 8 дугаар сарын дундуур Б........рын хамтаар давж орсон...уг хашаанаас 8 ширхэг аккумуляторыг ... авч уг хашааны зүүн хойд талд байх хашааны гадаа таксинд зөөж ачсан гэх газрыг заалгав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт № 4-7 (3 хавтаст хэргийн 231 ар дахь тал, 235).

 

3. Х.Г.........т (тусгаарлагдсан) гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г............гийн эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай, Д.О............рын эзэмшлийн ......... УНЛ дугаартай “Hyundai Mixer” маркийн тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Г............гт 600.000 төгрөг, хохирогч Д.О............рт 600.000 төгрөгийн буюу нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 124-127),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Hyundai Mixer аккумулятор 150АМП цагтай...4 ширхэг...нэгжийн үнэ 300.000 төгрөг...нийт 1.200.000...” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- Хохирогч Д.О............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон бетон зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн ......... УНЛ улсын дугаартай “хьюндэй мексер” маркийн автомашины 2 ширхэг аккумулятор хулгайд алдсан. Би алдагдсан 2 ширхэг аккумулятораа 700.000 төгрөгөөр үнэлж байна уг аккумуляторуудыг 2017 оны 5 дугаар сард Өгөөмөр захаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 137-138),

- Хохирогч Д.Г............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон бетон зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн хьюндэй мексер маркийн автомашины 2 ширхэг аккумулятор хулгайд алдсан. Би алдагдсан 2 ширхэг аккумулятораа 700.000 төгрөгөөр үнэлж байна уг аккумуляторуудыг 2017 оны 5 дугаар сард Өгөөмөр захаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан...ХFCH гэсэн цэнхэр бичигтэй шинэ аккумуляторууд байсан...Мексер маркийн .... УНЛ улсын дугаартай автомашиныг би найз Г.На....араас мөнгө зээлээд...түр нэрийг нь шилжүүлсэн байгаа...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 140-141),

“...энэ үзүүлж байгаа аккумулятор дотор миний машины аккумулятор байна. Би анх мэдүүлсэн XFCH гэсэн цэнхэр бичигтэй, ...нөгөө нь Delkor гэсэн бичигтэй аккумуляторууд мөн байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 178),

- Хохирогч Д.Г............гт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “...ХFCH, Delkor нэртэй...аккумуляторуудыг...хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (3 хавтаст хэргийн 179),

- Гэрч Ю.О....йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “ЭДТ” компанийн харуулын ажил эрхэлдэг. Манай байгууллага нь бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ажил цуглаад байж байтал шаврын машины жолооч О....о гэх залуу ирээд миний машины аккумулятор алдагдсан байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн...би уул нь шөнө 01 цаг 30 минутын үед гадуур гарч харуул хамгаалалтаа шалгасан бөгөөд ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 144-145),

- Гэрч Ч.Тэлмэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө ...миний хариуцан ажиллуулдаг “Оргил” нэртэй хоёрдогч түүхий эд худалдан авах цэг Гансүх бид хоёрыг хамт байхад...эмэгтэй нь намхан шар охин, эрэгтэй нь өндөр нуруутай, шар царайтай, бөөрөнхий хэлтэй, дэлдэн чихтэй хүүхэд байсан. Би харвал шууд танина...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 199-200),

“...би тухайн үед мэдүүлэг өгөхдөө...тэр үед бичиж байсан дэвтрээсээ хараад хэлж байсан. ... тэр хоёр хүүхэд 2017 оны 8 дугаар сард байх 2 ширхэг аккумулятор өгч байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 201),  

- Гэрч Н.Чу....ар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...3 гэж дугаарласан (О.Б........р) залуу нь дэлдэн чихтэй, өргөн эрүүтэй залуу байсан мөн байна. Мөн нүүрнийх нь төрхөөр таньж байна. ... 6 гэж дугаарласан (Х.Ү........а) эмэгтэй нь нүд болон ам нь мөн байна. Гэхдээ энэ зургийг бодвол их туранхай байсан. ...уг эмэгтэй нь 3 гэж дугаарласан залуутай хамт 1 удаа миний машинд сууж аккумулятор зөөсөн эмэгтэй мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 227-229),

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “..............” гэсэн бичигтэй самбараас 400 метр яваад төв замын баруун талд байх “Сонсголон бетон зуурмаг” гэсэн бичигтэй хашааг заав. Уг хашаа руу 2017 оны 7 дугаар сарын сүүлээр Б........р, Г.........т нарын хамт орж 4 ширхэг аккумулятор авч гарч ирсэн. Би замын хажууд хүлээж байсан...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт № 12, 13 (3 хавтаст хэргийн 232 дахь талын ар, 237, 238),

- Х.Ү........агийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 7 дугаар сард наадмын дараа бороотой шөнө байсан Б........р, Г.........т бид нар бас шөнө 00 цагийн үед байх тухайн байгууллага нь ажиллаж байхад нь Г.........т, Б........р 2 хашаа руу ороод 4 ширхэг том машины аккумулятор зөөж авч гарч ирсэн уг аккумуляторуудаа замд түүхий эд авдаг цэгт шөнө Г.........т, Б........р 2 өгсөн хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 173-174),

III. Шүүгдэгч О.Б........р, З.Б........р, Т.Б........ж нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Авзага Мээрэн” ХХК-ийн “Бест бетон зуурмаг”-ын үйлдвэрийн хашаанаас “Hyundai Mixer” маркийн 3 тооны тээврийн хэрэгслүүдээс тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Ж.........рт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 74-76),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Hyundai Mixer  аккумулятор 180АМП цагтай...6 ширхэг...нэгжийн үнэ 300.000 төгрөг, ...нийт 1.800.000 ” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- “Авзага Мээрэн” ХХК-ийн албан бичиг (2 хавтаст хэргийн 91),

- Хохирогч Ц.Ж.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны шөнө  Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бест” бетон зуурмагийн үйлдвэрийн хашаан дотроос манай байгууллагын эзэмшлийн “Хьюндэй мексер” маркийн 3 ширхэг автомашины 6 ширхэг аккумулятор хулгайд алдсан. Би алдагдсан 6 ширхэг аккумулятораа 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Уг аккумуляторуудыг Сутай буянт захаас 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 93-94),

- Гэрч Л.О....эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 10 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бест бетон зуурмагийн үйлдвэрийн манаачийн ажлыг До....агаас хүлээн аваад 48 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Ээлж хүлээлцэх үед Бест бетон зуурмагийн үйлдвэрийн зүүн талын машин зогсоодог хашааны зүүн урд зах хэсэгт байрлуулсан 27-46 УНП улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэдэг машины хоёр ширхэг аккумулятор байрандаа байсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 05 цагийн үед уг тээврийн хэрэгслийн дэргэдүүр явж хашааны гэрэл унтраах гээд байж байхдаа дээрх тээврийн хэрэгслийн хоёр ширхэг аккумулятор алдагдсан байсан. Том хэмжээтэй, хоёр захдаа сэнжтэй, хар өнгийн гадаргуутай хар өнгийн хоёр аккумулятор алдагдсан байсан...2017 оны 7 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед тээврийн хэрэгслийн аккумулятор байрандаа байсан. Ингээд буцаж ирээд 01 цаг өнгөртөл сонин уншсан бах энэ хугацаанд сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 84),

- Яллагдагчаар О.Б........рын өгсөн: “...Би одоо санахгүй байна 2017 оны 7 дугаар сард 6 ширхэг аккумуляторыг Б........ж, Б........р нарын хамт авсан байх...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 18-20),

- Яллагдагчаар Т.Б........жийн өгсөн: “...2017 оны 7 дугаар сард байх Б........р, Б........р нарын хамтаар үйлдвэрийн хашаа руу Б........р орж хэдэн ширхэг аккумулятор гаргаж ирснийг мэдэхгүй авч гарч ирээд түүхий эд авдаг цэгт өгсөн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 30-32)

IV. О.Б........р, Х.Ү........а, Х.Б........ж нар бүлэглэн

2017 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Наранбулаг-Хан” ХХК-ны бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас 02-15 УНК улсын дугаартай, цагаан өнгийн “Howo”, 89-74 УНУ улсын дугаартай, шар өнгийн  “North Benz” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр хоёр ширхэг нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Ц.........дэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 58-61),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хово аккумулятор 120АМП цагтай...4 ширхэг...нэгжийн үнэ 200.000 төгрөг, ...нийт 800.000 ” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- “Наранбулаг-Хан” ХХК-ийн албан бичиг, “Наранбулаг-Хан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрээ (3 хавтаст хэргийн 64, 65, 68-69),

- Хохирогч Ч.Ц...ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө 01 цагаас 02 цаг 20 минутын хооронд 4 ширхэг аккумулятор алдагдсан...хулгай орсон өдөр Б.........н харуулын үүрэг гүйцэтгэж байсан...2016 онд 4 ширхэг аккумуляторыг 800.000 төгрөгөөр Сутайн буянт захаас худалдаж авсан. Аккумулятор худалдаж авсан бичиг байхгүй...би гомдолтой байна. Манай үйлдвэрт “Брилиант Тэнгис” ХХК-ийн Эрдэнэс гэрээт харуул хамгаалалтын албатай гэрээтэй. Тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.........н аккумуляторын хохирлыг барагдуулсан...миний сонсохоор 800.000 төгрөгөөр хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 76-77),

“...манай байгууллага нь “Эрдэнэс” гэж хамгаалалтын албыг тухайн үед авч ажиллуулж байсан болохоор уг хамгаалалтын албаар дээрх хохирлоо нөхөн төлүүлж барагдуулж авсан авсан болохоор одоо манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 118),

- Иргэний нэхэмжлэгч П.Б.....аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Эрдэнэс” гэрээт харуул хамгаалалтын албанд харуул ажилтай. Би гэрээний дагуу “Наранбулаг-Хан” ХХК-ын асфальт бетон зуурмагны үйлдвэрт харуулаар ажиллаж байна. Би 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 4 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан. Энэ дээр торгууль төлбөр тавигдаад би уг байгууллагад 825.000 төгрөгөөр 4 ширхэг аккумулятор авч өгч хохирлыг барагдуулсан...би Сутайн буянт захаас 4 ширхэг аккумуляторыг 825.000 төгрөгөөр худалдан аваад байгууллагад өгсөн. ...Надад одоогоор надад 825.000 төгрөгний хохирол учраад байна...аккумулятор худалдан авсан мөнгөө төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 72-73),

“...Би хохирлын мөнгө болох 266.660 төгрөгийг хүлээн авлаа. ...одоо...хулгай хийсэн этгээдүүдээс 533.340 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 120-121)

- Х.Б........ж нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “...иргэний нэхэмжлэгч П.Б....д...266.660 төгрөг...хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл (3 хавтаст хэргийн 119),

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...”Наранбулаг-Хан” ХХК-н хаяг бүхий хашааг зааж...уг хашаа руу 2017 оны 7 дугаар сард Б........р, Б........ж бид гурав хамт явсан. Б........р уг хашааны арын хэсгийн блокон хашааг давж орон 4 ширхэг аккумулятор авч гарч ирсэн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт № 8, 9 (3 хавтаст хэргийн 232, 236),

- Яллагдагчаар О.Б........рын өгсөн: “...2017 оны 6  дугаар сард хийсэн хулгайн үйлдэлд Б........ж яваагүй. Харин 2017 оны 7 дугаар сарын үйлдэлд хамт явсан. Б........ж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 59-5 тоотод амьдардаг. Манай урд гудамжинд байдаг. Б........жийг Улаанаа гэж дууддаг....” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 18-20),

- Яллагдагчаар Х.Ү........агийн өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын эхээр Сонсголонгийн тэнд байгууллагын хашаанд байрлах машинаас Б........р, Б........ж нарын хамтаар очиж 4 ширхэг аккумуляторыг шөнө хулгайлж аваад замаасаа такси бариад Б........р замд аккумуляторуудаа түүхий эд авдаг цэгт өгсөн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 22-24)

- Яллагдагчаар Х.Б........жийн өгсөн: “...Би... Б........р, Ү........а нартай хамт явж Сонсголонгоос Б........р 4 ширхэг аккумулятор гаргаж ирээд Ү........а бид хоёрыг такси бариад ир гэж хэлсэн. Тэгээд юуны учрыг нь ойлгоогүй тэр үед миний зүүн гар хугарсан байсан учир тэр аккумулятор нь өргөж чадаагүй. Харин Б........р дамжлаад яв гэхээр нь нэгийг нь дамжилж замын хажууд авчирч тавьж таксинд оруулсан...Б........р тэр орой намайг дуудаж ажил байна хүрээд ир гэсэн тэгээд ирсэн тэрнээс хулгайн хэрэг хийнэ гэдгийг нь мэдээгүй Б........р надад байгууллагын хашаа руу орлоо гэдгээ хэлээгүй нэг мэдэхэд орсон аккумулятор гаргаж ирсэн би хулгайн хэрэг хийж байна гэдгийг мэдээгүй. Хэд хоногийн дараа намайг дахиад явъя гэхэд нь би яваагүй юм. Би Б........ртай хамт байгууллагын хашаа руу ороогүй. Б........р замдаа тэр аккумулятораа зараад маргааш нь надад 13.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 114),

- Гэрч Х.Цэ.....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Б........жийг...Б........р нь мөнгөний ажил байна гэж хэлээд хулгай хийхээ хэлэлгүй хамт дагуулж яваад том машины аккумулятор авсан гэсэн. Гэхдээ тэр үед Б........ж гараа хугалсан байсан болохоор тэр хулгайлсан гэх аккумуляторыг нь өргөөгүй харин Б........р нь Б........жийг такси аваад ир гэхээр нь замаас такси барьсан гэж хэлж байсан. ...Б........р нь хулгайлсан эд зүйлээ зараад манай хүүд 13.000 төгрөг өгсөн байсан. Тухайн үед манай хүү Б........ж Б........рыг чи хулгайн хэрэг хийж болохгүй шүү гээд түүний ахад нь хүртэл хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 211-212)

V. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 109), Оргодол эрэн сурвалжлалт зарласан тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 112-1190), Мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 121), Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай прокурорын даалгавар (5 хавтаст хэргийн 183-184),

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 123-124, 182-183, 235-236, 3 хавтаст хэргийн 51-52 116-117, 181-182), Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (4 хавтаст хэргийн 148, 149), Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол (4 хавтаст хэргийн 87-89), Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (5 хавтаст хэргийн 203-204, 206-207),

VI. Шүүгдэгч О.Б........рын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 93), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 179, 183-184, 190, 193, 196, 200, 201-207), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 140, 231, 2 хавтаст хэргийн 4, 7, 20-22, 37, 49, 61, 4 хавтаст хэргийн 114, 124-131, 137-138, 234-240, 5 хавтаст хэргийн 43-44, 109-110, 221-222, 6 хавтаст хэргийн 43-47),

- Шүүгдэгч Х.Ү........агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 28, 43), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 37), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 177, 185-187, 189, 194, 198, 200), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (5 хавтаст хэргийн 230-231, 6 хавтаст хэргийн 43-47),

- Шүүгдэгч З.Б........рын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 101), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 39), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 178, 181-182, 192, 197, 200), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 134, 228, 2 хавтаст хэргийн 2, 7, 20-22, 39, 50, 62, 4 хавтаст хэргийн 114, 124-131, 141, 234-240, 5 хавтаст хэргийн 53-54, 119-120, 223-224, 6 хавтаст хэргийн 43-47), 

- Шүүгдэгч Т.Б........жийн төрсний бүртгэлийн лавлагаа (1 хавтаст хэргийн 95), оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 46), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл (1 хавтаст хэргийн 180, 188, 191, 195, 199, 200), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 137, 233,  2 хавтаст хэргийн 03, 7, 20-22, 38, 51, 4 хавтаст хэргийн 110, 114, 124-131, 144, 234-240, 5 хавтаст хэргийн 48-49, 114-115, 225-226, 6 хавтаст хэргийн 43-47),   

- Шүүгдэгч Х.Б........жийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (3 хавтаст хэргийн 241, 4 хавтаст хэргийн 47), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хавтаст хэргийн 41), хувийн байдлын талаарх баримт (3 хавтаст хэргийн 245-250, 4 хавтаст хэргийн 1-8, 10-12), мөнгө түр хураан авсан тэмдэглэл  (3 хавтаст хэргийн 13) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж, Х.Б........ж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж, Х.Б........ж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан 9.020.000 төгрөгийн хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн хохирлыг хасч үлдэгдэл хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин: Миний үйлчлүүлэгч О.Б........р, З.Б........р, Т.Б........ж нар нь хохирогч Б.У.......нд учруулсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Г.Ц.............огийн “North Benz” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлд шүүгдэгч З.Б........р, Т.Б........ж нар нь оролцоогүй болох нь миний үйлчлүүлэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаас тухайн гэмт хэргийг шүүгдэгч О.Б........р нь ...Г.........т, ...Н.........л нартай гэх хүмүүстэй үйлдсэн гэж мэдүүлж байгаа тул дээрх нэр бүхий хүмүүсийг шалгаж тодруулах, гэмт хэрэг хамт үйлдсэн гэх ...Н.........л нь өөр дүүрэгт шалгагдаж байгаа гэх тул хэргийг нэгтгэн О.Б........рт нэг шийтгэх тогтоолоор нэг ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Б........жийн өмгөөлөгч Ж.Энхтуяа: Миний үйлчлүүлэгч Х.Б........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар улсын яллагч дүгнэлт гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид улсын яллагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 315 дугаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсан бөгөөд тухайн тогтоолын хуудсаны зүүн доод буланд 019234 шифр тавигдсан. Мөн тухайн тогтоолд “...тусгайлан хамгаалсан байр...” гэсэн үг үсэг байхгүй байсан. Гэтэл хэрэгт авагдсан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол өөрчлөгдсөн буюу бидэнд танилцуулаагүй тогтоол хэрэгт байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг” зөрчсөн асуудал болж байна. Өөрөөр хэлбэл Х.Б........жид ял сонсоогүй тогтоолоор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тогтоолын доор байгаа дугаар хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Мөн Х.Б........жийг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч үүнийг ямар байдлаар нотлож байгаа нь ойлгомжгүй. Тусгайлан хамгаалсан байр гэдгийг яаж нотлоод байгаа нь хэрэгт авагдсан баримтаар харагдахгүй. Хуульд заасан тусгай харуул хамгаалалтын гэрээ хэрэгт байхгүй.

Түүнчлэн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Бүлэглэн үйлдсэн гэдгээ нотолж чадаагүй...Б........р, Ү........а, Б........ж нарын мэдүүлэгт “...ажил хийнэ...” гэж авч явсан гэж байдаг. Мөн О.Б........р нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ тухайн хашааг давж ороод, хулгайлсан эд зүйлээ хашаагаар давуулснаар гэмт хэрэг төгсөж байхад хашааны гадна талд байсан Х.Ү........а, Х.Б........ж нарыг оруулан бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасны аль шинжид хамруулж байгаа нь харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг зөв тогтоогоогүй, Х.Б........жийн хувьд гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тодорхойлоогүй байна. Иймд дээрх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлүүдээр Х.Б........жид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч Х.Ү........агийн өмгөөлөгч А.Очбадрал улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.У.......н болон Г.Ц.............огийн хашаанд, 2017 оны 6 дугаар сарын 07-08, 13-14-нд шилжих өдрүүдэд, нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

- Шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сонсголон” ХХК, “..............” ХХК, “Мерекс” ХХК-ийн тусгайлан хамгаалсан үйлдвэрийн байранд, 2017 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01, 8 дугаар сарын 03-04, 13-14 шилжих өдрүүдэд, нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,  

- Шүүгдэгч О.Б........р, З.Б........р, Т.Б........ж нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Авзага Мээрэн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан “Бест бетон зуурмаг”-ын үйлдвэрийн байранд, 2017 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих өдөр, нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,

- Шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, Х.Б........ж нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Наранбулаг-Хан” ХХК-ийн тусгайлан хамгаалсан үйлдвэрийн байранд, 2017 оны 7 дугаар сарын 09-10 шилжих өдөр, нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр бусдад нийт бусдад нийт 9.020.000 төгрөгний хохирол учруулсан болох нь;

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4, 6-7, 2 хавтаст хэргийн 249),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (4 хавтаст хэргийн 58-60),

Мөрдөн шалгах ажиллагаанд;

- Хохирогч Б.У.......нгийн өгсөн (1 хавтаст хэргийн 76-77, 129-130), Г.Ц.............огийн өгсөн (3 хавтаст хэргийн 8-9) мэдүүлэг,

- Гэрч Ж.Пүр....ийн өгсөн (1 хавтаст хэргийн 130-131) мэдүүлэг,

- Таньж олуулах олуулах ажиллагааг гэрч Ж.Пүрэвсүхэээр (3 хавтаст хэргийн 224-226) явуулсан тэмдэглэл,

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3 хавтаст хэргийн 231-238),

- Сэжигтнээр О.Б........р, Х.Ү........а, З.Б........р нарын өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28-29, 34-35, 23-24),

- Яллагдагчаар О.Б........р, Х.Ү........а, Т.Б........ж нарын өгсөн мэдүүлэг (3 хавтаст хэргийн 45-46, 4 хавтаст хэргийн 23-24, 3 хавтаст хэргийн 36-37),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 192-195, 3 хавтаст хэргийн 124-127),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (4 хавтаст хэргийн 58-60),

- “..............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “..............” ХХК-ийн албан бичиг (2 хавтаст хэргийн 155, 132), Мерекс ХХК-ийн албан бичиг, “Мерекс” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 198, 201), харуул хамгаалалтын гэрээний хуулбар (2 хавтаст хэргийн 206-208),

- Эд зүйл түр хураан авсан мөрдөгчийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл (3 хавтаст хэргийн 135),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 187, 244, 3 хавтаст хэргийн 179),

Мөрдөн шалгах ажиллагаанд;

- Хохирогч Ш.М.............рын өгсөн (2 хавтаст хэргийн 136-137, 184), Б.Б............нгийн өгсөн (2 хавтаст хэргийн 214-215), Д.О............рын өгсөн (3 хавтаст хэргийн 137-138), Д.Г............гийн өгсөн (3 хавтаст хэргийн 140-141, 178) мэдүүлэг,

- Гэрч Д.Да.....авын өгсөн (2 хавтаст хэргийн 239), Ч.Тэлмэнгийн өгсөн (3 хавтаст хэргийн 199-200), Ю.Очийн өгсөн (3 хавтаст хэргийн 144-145) мэдүүлэг,

- Таньж олуулах ажиллагааг гэрч Ц.А....иш (2 хавтаст хэргийн 186, 240-243), гэрч Ч.Тэ...эн (3 хавтаст хэргийн 221-223), гэрч Н.Чу...таар (3 хавтаст хэргийн 227-229) нарт тус тус явуулсан тэмдэглэл,

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд (3 хавтаст хэргийн 232-238),

- Яллагдагчаар Х.Ү........агийн өгсөн (3 хавтаст хэргийн 108-109, 173-174),

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 74-76),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Hyundai Mixer  аккумулятор 180АМП цагтай...6 ширхэг...нэгжийн үнэ 300.000 төгрөг, ...нийт 1.800.000 ” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 58-60),

- “Авзага мээрэн” ХХК-ийн албан бичиг (2 хавтаст хэргийн 91),

Мөрдөн шалгах ажиллагаанд;

- Хохирогч Ц.Ж.........рын өгсөн (2 хавтаст хэргийн 93-94),

- Гэрч Л.Очирхүрээгийн өгсөн (2 хавтаст хэргийн 84) мэдүүлэг,

- Яллагдагчаар О.Б........р, Т.Б........ж нарын өгсөн мэдүүлэг (4 хавтаст хэргийн 18-20, 30-32),  

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 58-61),

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (4 хавтаст хэргийн 58-60),

- “Наранбулаг-Хан” ХХК-ийн албан бичиг, “Наранбулаг-Хан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрээ (3 хавтаст хэргийн 64, 65, 68-69),

Мөрдөн шалгах ажиллагаанд;

- Хохирогч Ч.Цэ...ийн өгсөн (3 хавтаст хэргийн 76-77, 118),

- Иргэний нэхэмжлэгч П.Б....ханы өгсөн (3 хавтаст хэргийн 72-73, 120-121)

- Шүүгдэгч Х.Ү........агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (3 хавтаст хэргийн 232, 236),

- Яллагдагчаар О.Б........р, Х.Ү........а, Х.Б........ж нарын өгсөн мэдүүлэг (4 хавтаст хэргийн 18-20, 22-24, 3 хавтаст хэргийн 114) дахь талуудад тус тус авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй. Харин улсын яллагчаас шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргахдаа тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох “агуулахад” гэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэнийг зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн хулгайлах гэмт хэргийн “агуулахад” гэх шинж хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн ба учир нь хэрэгт авагдсан хэргийг газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч нарын мэдүүлгээр тухайн объектууд нь барилга, угсралтын бүтээгдэхүүн боловсруулдаг газар байхаас агуулахын шинжтэй эд зүйл хадгалдаг газар биш байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад нийт 9.020.000 төгрөгний хохирол учруулснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Тэлмэнгээс нийт 13 ширхэг аккумуляторыг хураан авсан байна. Өөрөөр хэлбэл хураан авсан аккумуляторуудаас хохирогч Ш.М.............р буюу “..............” ХХК-д “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 150АМП цагтай 2 ширхэг нэгжийн үнэ 210.000 төгрөг, нийт 420.000 төгрөгний аккумуляторыг, хохирогч Ц.Б............н буюу “Мерекс” ХХК-д “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 150АМП цагтай 8 ширхэг, нэгжийн үнэ 300.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгний аккумуляторыг, хохирогч Д.Г............гт “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 150АМП цагтай... нэгжийн үнэ 300.000 төгрөгний үнэлгээ бүхий 2 ширхэг 600.000 төгрөгний аккумуляторуудыг хохирогч нарт буцаан өгсөн байх тул үлдэх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Тодруубал хохирогч Б.У.......нд учирсан 700.000 төгрөгний, хохирогч Г.Ц.............од учирсан 820.000 төгрөг буюу нийт 1.520.000 төгрөгийг шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нараас хувь тэнцүүлж шүүгдэгч нэг бүрээс 380.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох,

- хохирогч Ш.М.............р буюу “..............” ХХК-д учирсан 1.300.000 төгрөгний хохирлоос хохирогчид буцаан олгосон 2 ширхэг аккумуляторын үнэ болох 420.000 төгрөгийг хасч үлдэх хохирол болох 880.000 төгрөгийг шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а нараас хувь тэнцүүлж шүүгдэгч нэг бүрээс 440.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох,

- хохирогч Д.О............рт учирсан 600.000 төгрөгийн хохирлыг (Х.Г.........т тусгаарлагдсан) шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а нар учруулсан байх тул хохирлыг хувь тэнцүүлж шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а нараас тус бүр 200.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох,

- хохирогч Ц.Ж.........р буюу “Авзага Мээрэн” ХХК-ийн Бест бетон зуурмагийн үйлдвэрт учирсан 1.800.000 төгрөгийг шүүгдэгч О.Б........р, З.Б........р, Т.Б........ж нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч нэг бүрээс 600.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох,

- хохирогч Ч.Ц.........д буюу “Наранбулаг-Хан” ХХК-д 800.000 төгрөгний хохирол учирсныг тухайн үйлдвэрийн гэрээт харуул хамгаалалтын алба болох “Брилиант Тэнгис” ХХК-ийн Эрдэнэс харуул хамгаалалтын ажилтан П.Б.........н төлж барагдуулсан байна. Мөн тухайн хэргийн шүүгдэгч Х.Б........ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П.Б.........нд 266.660 төгрөгний өөрт ногдох хохирлыг барагдуулжээ. Тиймээс иргэний нэхэмжлэгч П.Б.........нд учирсан 800.000 төгрөгний хор уршгаас шүүгдэгч Х.Б........жийн төлсөн 266.660 төгрөгийг хасч үлдэх хохирол болох 533.340 төгрөгийг шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч тус бүрээс 266.670 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нийт 5.133.340 төгрөгийг доорх байдлаар буюу шүүгдэгч О.Б........раас 1.886.670 төгрөг, Х.Ү........агаас 1.286.670, З.Б........раас 980.000 төгрөг, Т.Б........жоос 980.000 төгрөгийг тус тус гаргуулж Иргэний хуульд заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч О.Б........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох,

- Х.Ү........ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох,

- З.Б........рт, Т.Б........ж, Х.Б........ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, З.Б........рт, Т.Б........ж нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Х.Б........жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

- шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүгдэгч Х.Ү........а нь гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрээгүй байсан учир мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэх дүгнэлтийг,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа миний үйлчлүүлэгч Х.Б........жид эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг хангаж бусдад учруулсан хохирлыг төлсөн, тиймээс оногдуулж болох ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Х.Б........ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ноогдох хохирлыг нөхөн төлсөн байна. Тиймээс тухайн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй болон шүүгдэгч нарын хувийн байдал болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсныг тус тус харгалзан хорих ял ялгамжтай оногдуулах талаарх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нарт оногдуулах ялын саналыг хүлээн авах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Х.Б........жийн хувьд нэг удаагийн хулгайлах үйлдэлтэй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн гэмт хэрэгт нь 1 жил 1 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул тэдний хувийн байдал буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдний эдлэх хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б........р нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 1 хоног (1 хавтаст хэргийн 42, 54), 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс (1 хавтаст хэргийн 140) 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 494 хоног буюу нийт 495 хоног,

- Х.Ү........а нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 1 хоног (1 хавтаст хэргийн 41, 57), 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс (5 хавтаст хэргийн 230) 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 42 хоног буюу нийт 48 хоног,

- З.Б........р нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 1 хоног (1 хавтаст хэргийн 44, 55), 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 134) 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 493 хоног буюу нийт 494 хоног,

- Т.Б........ж нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл 1 хоног (1 хавтаст хэргийн 38, 56), 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 137) 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 493 хоног буюу нийт 494 хоног тус тус  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн 2017 2601 1131 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б........ж нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт О........гийн Б........р, Сартуул овогт Х........гтийн Ү........а, Дөрвөн Хөх Чоно овогт З........үүгийн Б........р, Хан Хөгшин овогт Т.......лийн Б........ж, Боржигон овогт Х.......рын Б........ж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалах байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар;

Боржигон овогт О........гийн Б........рыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,

Сартуул овогт Х........гтийн Ү........аг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,

Дөрвөн Хөх Чоно овогт З........үүгийн Б........рыг 2 (хоёр) жилийн хугацаагаар,

Хан Хөгшин овогт Т.......лийн Б........жийг 2 (хоёр) жилийн хугацаагаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Боржигон овогт Х.......рын Б........жийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч

- О.Б........рын 1 (нэг) жил 4 (дөрвөн) сар 8 (найм) хоног

- Х.Ү........агийн 48 (дөчин найм) хоног,

- З.Б........рын 1 (нэг) жил 4 (дөрвөн) сар 7 (долоо) хоног,

- Т.Б........жийн 1 (нэг) жил 4 (дөрвөн) сар 7 (долоо) хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Х.Б........ж нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас нийт 5.133.340 төгрөг буюу

- О.Б........раас 1.886.670 (нэг сая найман зуун наяан зургаан мянга зургаан зуун далан) төгрөг

- Х.Ү........агаас 1.286.670 (нэг сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун далан) төгрөг

- З.Б........раас 980.000 (есөн зуун наяан мянга) төгрөг

- Т.Б........жоос 980.000 (есөн зуун наяан мянга) төгрөг тус тус гаргуулж нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б........р, Х.Ү........а, З.Б........р, Т.Б........ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Б........жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдний эдлэх ялыг 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ