Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа,  улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Цэрэнханд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, М.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар    

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******өд холбогдох эрүүгийн 1936003440261 дугаартай, 178/2020/0008/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 19-ний өдөр  хүлээн авч, 2020 оны 05 сарын 06-ны өдөр   хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1984 оны 01 сарын 12-ны өдөр  Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, багшийн  мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Жаргалан багт оршин суух, Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргын ажилтай, ял шийтгэлгүй, ПН 84021214   дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* 

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.*******  нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар   сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар  сард Ховд аймгийн  Чандмань сумын Баянхайрхан  багийн иргэн ******* 1800000 төгрөгөөр  худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн  ... 2018 оны 08 дугаар сард манай сумын 6 багийн Засаг дарга нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Төв талбай дээрээс мотоциклио  хүлээн авсан. Тухайн үед уг мотоциклийг ямар зориулалтаар, хэн хэрхэн өгч байгааг ойлгож мэдээгүй. Мотоциклио гардан аваад сумандаа очоод өөрийн хэрэгцээндээ унаж байгаад хатуу явдалтай, бензин иддэг байдлаас нь болоод манай сумын Баянхайрхан багийн иргэн Ц.Чинзориг худалдан авъя гэхээр нь зарсан. Тухайн мотоциклийг  зарж болох эсэхийг ч мэдэхгүй зарсан. Ц.Чинзориг нь мотоциклио зарах уу  гэхэд нь  хоорондоо ярилцаж байгаад зарчихсан. 1200000 төгрөгийг бэлэн өгсөн. 300000 төгрөгийг сүүлд өгсөн. Өөр мөнгө аваагүй. Тухайн мотоцикль зарсан мөнгөн дээрээ мөнгө нэмж  байгаад 2200000 төгрөгөөр Улаанбаатар хотоос мотоцикль худалдан аваад албан хэрэгцээндээ хэрэглэж байсан. Хэрэв багийн Засаг даргын ажлаа өгөх бол уг мотоциклийг өгнө гэсэн бодолтой байсан. Би тухайн мотоциклийг сайжруулсанаас бус завших санаа зорилго байгаагүй. Уг мотоциклийн Ц.Чинзоригоос буцаан авч, Чандмань сумын Засаг даргын Тамгын  газрын нярав Т.Доржсүрэнд хүлээлгэн өгсөн.  Мотоциклийг завших санаа зорилго байгаагүй тул өөрийгөө  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа ... гэх мэдүүлэг

   Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын  хууль ёсны төлөөлөгч   / Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух,дээд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, Ховд аймгийн Чандмань сумын Төрийн сангийн төлөөлөгчийн ажилтай,  ПН 84052507  регистрийн дугаартай /******* овогт ******* ******* өгсөн ... Д.******* нь Чандмань сумын Засаг даргын захирамжаар  Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргаар 2016 оны 12 сарын 01- ний өдрөөс эхлэн  томилогдон ажиллаж байгаа. 2018 оны 08 дугаар сард  манай сумын 6 багийн  Засаг дарга нар  мотоциклио гардан авахаар Ховд аймгийн төвд ирээд  мотоциклио авсан. 2018 оны 12 дугаар сард Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын  26- ны өдрийн 133 дугаартай “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай “ тогтоолоор тухайн мотоциклийг сумдын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэ гэснээр  багийн дарга нараас бичиг баримтыг авч Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. 2018 оны жилийн эцэс болон хагас жилээр хөрөнгийг тоолсон. 2019 оны тооллогын комиссыг миний бие  даргалж  тооллого хийсэн. Тухайн үед багийн Засаг дарга нар мотоциклио байгаа гэж амаар тоолуулсан. Гэтэл 2019 оны 12 сард мотоцикль зарсан асуудал яригдсан. Багийн дарга Д.*******ийг  мотоциклио зарсан гэдгийг  мэдэхгүй байсан. Мотоциклийг авчирж хүлээлгэн өгсөн. Одоо хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Багийн Засаг дарга нарт анх мотоциклийг хаанаас хэн гардуулж өгч байгаа талаар ямар нэгэн ойлголт байгаагүй. Гэтэл 2019 оны 12 сард Аймгийн ИТХТ-ийн тогтоол гарч ирснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгогдсон гэдгийг мэдсэн. Багийн дарга нар нь Сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж  байгаа...гэх мэдүүлэг 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн төвд Чандмань сумын Жаргалант багийн Засаг дарга Д.*******өд 2018 оны 09 дүгээр сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн “Hongli” маркын LTDPCML8ХJ8631566 гэсэн дугаар бүхий мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг дарга Д.*******ийн хашаанд байх үед нь үзлэг хийв. Үзлэгээр Жаргалант  багийн Засаг дарга Д.*******ийн албан хэрэгцээнд 2018 оны 09 дүгээр  сард хүлээлгэн өгсөн Hongli маркын, улаан өнгийн арлын дугаар нь Жаргалант багийн Засаг дарга Д.*******ийн эд хөрөнгө ашиглалтын бүртгэл дээр байх “Hongli” маркын мотоциклийн арлын дугаартай  таарч байна. Д.*******ийн албан хэрэгцээнд байх улаан  өнгийн “Hongli” маркын мотоцикль нийт 9747 км газар явсан ба хамгийн сүүлд 223 км явсан. Тухайн мотоциклийн  хойд барван хөтлөгч гинж зэрэг зүйл эвдэрч янзалсан гэдгийг тэмдэглэлд тусгуулав...гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн  07-09 дүгээр   хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Чинзоригийн дахин  өгсөн... 2018 оны 10 дугаар сард намайг Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт малаа хариулаад явж байхад Д.******* надтай уулзсан. Тухайн үед Д.*******өөс унаж явж байгаа Hongli маркын мотоцикль зарахгүй биз гэж асуухад  “чи авмаар байвал авахгүй юу” гэхээр нь би хэдэн төгрөгөнд зарах бэ гэхэд 1700000 төгрөгөнд зарна гэсэн. Тэгэхээр нь авъя гээд тэр өдөр мотоциклийг нь худалдаж авсан. Би Д.*******ийг мотоциклиор нь суманд хүргэж өгөөд мотоциклийн үнийг 10 хоногийн дараа өгье гээд дараа нь ээж Н.Цагаанцоожийн тэтгэвэрийн зээл аваад 1200000 төгрөгийг Д.*******өд өгсөн. Үлдэгдэл 300000 төгрөгийг ямаагаа самнаад өгсөн. Тухайн үед манай ээж тэтгэврийн зээл авч өгсөн тул мотоцикль худалдаж авч байгааг мэдэж байсан. Тухайн мотоциклийн  хойд хөтлөгч дугуй нь хагараад байсан тул мотоцикль чинь эвдрээд байна буцаагаад ав гэхэд авна гэж байгаад 2019 оны 10 дугаар сарын дундуур мотоциклио буцаагаад авъя гээд утасдахаар нь сумын төвд аваачиж өгсөн. Д.******* бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Гантөмөрийн өгсөн...Тухайн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд авсан. Хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хоёр удаа явуулдаг. 2018 оны 12 сарын 25- ны өдрөөс 21- ний өдрүүдэд хөрөнгийн тооллого явуулсан. Тухайн тооллогонд 6 багийн Засаг дарга мотоциклио амаар тоолуулсан. Д.*******ийн хувьд мотоциклийг албан ажлын хэрэгцээнд унаж ашиглаж  байгаа байх би сайн анзаарч хараагүй...гэх мэдүүлэг / хэргийн 28-29 дүгээр хуудас/ 

Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ...”Hongli”  маркын мотоцикль 2299000 төгрөг... гэх дүгнэлт/ хэргийн 37 дугаар хуудас/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох  тухайн Ховд аймгийн ИТХТ- ийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 133 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 25-ны өдрийн А/ 05 дугаартай “ Ажлын хэсэг байгуулах тухай “ тушаал, тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэл, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай “ захирамж, орлогын баримт/ хэргийн 75-81 дүгээр  хуудас/ , мотоцикль хүлээн авсан  зураг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Д.******* нь  2016 оны 12 сарын 01- ний  өдрийн   Ховд аймгийн  Чандмань сумын Засаг даргын Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж ажил томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант  багийн  Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02 – ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркын  LTDPCML86J86366  арлын дугаартай  мотоциклийг  гардан авч, өөрийн ажлын хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаад мотор 200 юм, бензин идэж байна, хатуу явдалтай юм гэж Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан   багийн иргэн  ******* 1500000 төгрөгөөр  зарсан,  Ховд аймгийн Цагдаагийн газраас  193600339   дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Ховд аймгийн Чандмань  сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тухайн  мотоциклийг зарж зарсан мөнгөн дээрээ мөнгө нэмээд 2200000 төгрөгөөр Улаанбаатар хотоос мотоцикль худалдан авч, албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаа, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшаагүй, гэм буруугүй гэж маргаж байна. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэж гэм буруугийн талаар маргаж  байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 Шүүгдэгч  Д.******* нь  Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний  өдрийн Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “ тушаалаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант  багийн Засаг даргаар томилогдож, тус  багийн Засаг даргаар ажиллаж байхдаа   улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах  зориулалтаар мотоцикль олгосныг Ховд аймгийн Жаргалант сумын төв талбай дээрээс гаргуулан өгснөөр хүлээн авч өөрийн албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байсан нь... хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.******* өгсөн...Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж  багийн Засаг дарга нарт мотоциклийг Ховд аймгийн төв дээр гардуулан өгсөн. Манай сумын 6 багийн Засаг дарга нь өөрсдөө ирж мотоциклио гардан авч, өөрсдийн албан ажлын хэрэгцээндээ хэрэглэж байсан. Бид анх уг мотоциклийг хэрхэн өгснийг мэдэхгүй байсан боловч 2018 оны 12 сард Аймгийн ИТХТ- ийн “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол ирснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулсан гэдгийг мэдсэн. Тухайн мотциклийг Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэн авсан.  Тамгын газар нь хөрөнгөө жилд 2 удаа тооллодог, 2018 он болон 2019 оны эхний тооллогоор багийн дарга нар мотоциклио амаар тоолуулсан...гэх мэдүүлэг, гэрч С.Гантөмөрийн өгсөн.. 2018 оны 10 дугаар сард Чандмань сумын Тамгын   газрын дансанд мотоциклийг бүртгэж авсан. 2018 оны жилийн эцсийн тооллогоор 6 багийн  Засаг дарга мотоциклио амаар тоолуулсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.*******ийн өгсөн...2018 оы 08 дугаар сард Чандмань сумын 6 багийн Засаг дарга нар аймгийн төвд орж мотоциклийг гардан авсан...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ийн яллагдагчаар өгсөн...2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын төвд бүх багийн Засаг дарга нарт улсын төсвийн хөрөнгө  оруулалтаар мотоцикль өгсөн. Би улаан өнгийн “Hongli” маркын  мотоциклийг хүлээж аваад албандаа хэрэглэж байгаад 2018 оны 10 сарын дундуур багийн иргэдтэй уулзаж явж байхад Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Ц.Чинзориг нь “та унаж яваа мотоциклио зарах уу, хэдэн төгрөгөөр зарах уу” гэхэд би 1800000 төгрөгөөр зарна  гэсэн. Тэгтэл Ц.Чинзориг нь “ та надад 1700000 төгрөгөөр зарчих “ гэхээр нь тэгье гээд мотоциклио тэр өдрөө ******* өгсөн. Ц.Чинзориг нь 10-15 хоногийн дараа надад 1200000 төгрөг авчирж өгөөд, 300000 төгрөгийг 2019 оны 05 сард авчирч өгсөн.Тухайн мотоцикль зарсан  мөнгөн дээрээ мөнгө нэмээд Улаанбаатар хотоос 2200000 төгрөгөөр мотоцикль аваад албандаа хэрэглэж байгаа. Цагдаагаас мотоциклийг  бүртгэж байна гэхээр нь Ц.Чинзоригоос мотоциклио буцаан авч, сумын Тамгын газарт хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг  зэрэг болно. 

Шүүгдэгч Д.*******  нь... албаны  мотоциклийг  зарсан боловч завших санаа зорилго байгаагүй , мөнгө нэмж шинэ мотоцикль авч  албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаа... гэж мэдүүлж байгаа  боловч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүний албан хэрэгцээнд өгсөн мотоциклийг бусдад 1500000  төгрөгөөр зарж тухайн мөнгийг хувьдаа завшсан нь...Ц.Чинзоригийн гэрчээр дахин өгсөн...2018 оны 10 дугаар сард  хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Д.*******өөс түүний улаан өнгийн “Hongli” маркын 1700000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мотоциклийг  авсан. Тухайн өдрөө Д.*******ийн гэрт хүргэж өгөөд мотоциклийн авсан. Ээжийнхээ тэтгэвэрийн зээл аваад 1200000 төгрөгийг өгсөн. 300000 төгрөгийг дараа нь өгсөн...гэх мэдүүлэг/ хэргийн 26-27 дугаар хуудас/-ээр   тогтоогдож байгаа  ба шүүгдэгч Д.******* нь  тухайн мотоциклийг албан хэрэгцээнд өгсөн гэдгийг мэдэж байсан нь  гэрч С.Гантөмөрийн өгсөн... Манай сумын  6 багийн Засаг даргын мотоциклийг 2018 оны жилийн эцсийн тооллогоор тоолсон. Тухайн үед  багийн дарга нар нь уг мотоциклийг амаар байгаа гэж  тоолуулсан... гэх мэдүүлэгээр тогтоогдсон.

Шүүгдэгч Д.*******  нь  Ховд аймгийн 17 сумын 91 багийн  Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож, мотоциклийг гардан авсан, тухайн мотоциклийг   багийн Засаг даргын ажлыг эрхэлж байгаагийнх хувьд өгсөн  гэдгийг мэдсээр байж ажил олгогч байгууллага болох Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1500000 төгрөгөөр зарж тухайн мөнгөө хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Д.*******ийн  тухайн мотоцикль зарсан  үйл явдал  2018 оны 10 дугаар   сард болсон байхад уг  үйл явдлын дараа  Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны эхний хагас жилийн  эд хөрөнгийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолоход мотоциклийг  1500000 төгрөгөөр зарсан  атлаа  байгаа гэж амаар тоолуулсан, үүнээс  хойш 1 жилийн хугацаа өнгөрч  2019 оны 11 сарын 25- ны өдөр  Эрүүгийн хэрэг бүртгэлтийн 193600339 дугаартай  эрүүгийн хэрэг нээсний дараа зарагдсан гэх мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн  Ц.Чинзоригоос буцаан авч, Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн нь албан ажлын хэрэгцээний мотоциклийг бусдад зарж, түүний  үнэ 1500000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч  Д.*******ийг   өөрийн албан  ажлын хэрэгцээнд  нь зориулан өгсөн мотоциклийг  ажил олгогч Чандмань  сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад  1500000  төгрөгөөр зарж , уг мөнгийг хувьдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ийг  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Cоkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар  сард Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан   багийн ******* 1500000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.******* нь  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,хэргийн зүйлчлэл тохирсон,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “ нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон тул шүүгдэгч Д.*******өд  мотоциклийг гардуулан өгсөн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй  гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах боломжгүй. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд  олгогдсон  мотоциклийг  Ховд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, орлогч дарга нар нь  Ховд аймгийн Жаргалант сумын  төв талбай дээр 7 сумын 42 багийн засаг дарга, түүний дотор Чандмань сумын 6 багийн Засаг даргад гардуулан өгснийг Чандмань сумын Тамгын газар  өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэхдээ хайнга хандсан, 2019 оны  эхний хагас жилийн тооллогоор  мотоциклийг бодитоор тоолоогүй, мотоциклийг бусдад шилжүүлж зарж болохгүй, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглах талаар анхааруулаагүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх  шалтгаан нөхцөл болжээ.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч С.Цэрэнханд  нь шүүгдэгч  Д.******* мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын  газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл  байхгүй...гэж мэдүүлж  байх тул  шүүгдэгч Д.*******   хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.  

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь   анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 48 дугаар   хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  болон хэргийн 32-34 дүгээр хуудас дахь гэрч Л.Батзаяагийн өгсөн... Д.*******ь нь Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргаар ажилладаг,  ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, илүү дутуу зан ааш байхгүй, шударга зантай, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Ю.Ганбатын өгсөн...Д.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт  хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Т.Түвшинбаяр нь  хохирлыг бодит байдлаар төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Д.*******ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Cоkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн  иргэн ******* 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж  үзэж байгаа. Шүүгдэгч Д.*******өд  багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн мотоциклийг хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь  хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаархи  Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  тогтоол  2018 оны 12 сарын 26- ны өдөр гарсан. Шүүгдэгч Д.*******  нь  тухайн шийдвэр гарахаас  өмнө уг мотоциклийг бусдад зарж 1500000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч Д.*******ийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван дөрвөн мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний арван дөрвөн  сая төгрөгөөр торгох  ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдах,  шүүгдэгч Д.******* нь  гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөг  олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх  дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлт тайлбартаа: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэдийгээр Ховд аймгийн 91 багийн  Засаг дарга нарт мотоциклийг гаргуулан өгсөн боловч тухайн мотоцикль ямар эх үүсвэрээр бий болсон, Чандмань  сумын тамгын  газраас тухайн мотоциклийг шүүгдэгч Д.*******өд итгэмжлэн хариуцуулахаар өгсөн эсэх,  шүүгдэгчтэй  эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших  санаа зорилго байсан эсэхийг шалган тогтоогоогүй  тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож , цагаатгаж өгнө  үү...гэх дүгнэлт тайлбар гаргав. 

 Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.******* нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 дугаар сард өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард  Ховд  аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэн ******* 1500000  төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  гэм буруутайд  тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******өд  хоёр мянга долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******өд  оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг  3 жилийн  хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******өд   тайлбарлан өгөв.

  Шүүгдэгч Д.*******  нь  өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг  бусдад зарж 1500000 төгрөгний орлого олсон  гэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Д.*******өөс 1500000  төгрөгийг  гаргуулан улсын төсөвт  шилжүүлэх  дүгнэлт тайлбар гаргасан болон гэрчийн мэдүүлэгээр тухайн мотоциклийг 1500000 төгрөгөөр  зарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******өөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтов. 

            Эрүүгийн 1936003390260   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан  хоригдсон хоноггүй,  хохирол бодит байдлаар төлөгдсөн  болохыг дурдав. 

            Шүүгдэгч Д.*******ийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5866147147 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний   өдрийн 5/140 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял болон хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ  биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

            Шүүгдэгч Д.*******өд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг   хоёр манга долоон  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******өд  оногдуулсан 2700000  төгрөгний  торгох ялыг  3 жилийн   хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1936003390260  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Д.*******өөс 1500000  төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******өд   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******өд   оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шүүгдэгч Д.*******ийн  500000 төгрөг бүхий ХААН банкны 5866147147 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний   өдрийн 5/140 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ  биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******өд   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form