Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 109

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т  нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: “Е” ХХК/РД: ******/, 

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т ,

Нэхэмжлэлийн шаардлага: “... Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т  нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч буюу “Е” ХХК-д холбогдох нөхөн татварт 59099543.5, торгуульд 17,729,863.1, алдангид 29,549,771.8 төгрөг нийт 590,995,435.3 төгрөгийг төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.К , итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.К , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э , хариуцагч Ц.Б , А.Т , гэрч Б.А , А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн төлөөлөгч Н.К  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Татварын байгууллагаас буюу Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татарын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч А.Т  нар нь тус хуулийн этг*******ийн татвар төлөлтийн үйл ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд иж бүрэн шалгалт хийсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын зарим хэсгийг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

1. Тус компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг. Гэвч миний төрсөн үр хүнд түлэгдэлтийн улмаас удаан хугацаанд гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарч амьдралын эрхээр тоосго зээлээр авч худалдан борлуулах ажил тодорхой хугацаанд эрхэлсэн. Улмаар удаан хугацаанд тэмцсэн боловч үр минь өвчний учир хорвоог орхисон. Бидний зүгээс тоосго зээлээр худалдан авч борлуулалт хийж байсан боловч татварын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчсөн, хуурамч НӨАТ-ын падаан үйлдсэн зүйл байхгүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй. Эх үүсв******* орлого байх боломжгүй санхүүгийн үндсэн ойлголтын хүрээнд байгууллагын эрхэлж байсан үйл ажиллагаа, цар хүрээ зэрэг үйл баримтыг Налайх дүүргийн татварын улсын байцаагч нар тэр тусмаа акт тогтоосон улсын байцаагч тодорхой сайн мэднээ. 

2. ... Энэхүү актыг бид эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан 637,330,134.4 төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,512,202.70 төгрөгийн нөхөн татвар, 2,220,456.60 төгрөгийн торгууль, 7,330.00 төгрөгийн алданги, 13,238.00 төгрөгийн хүү бүгд 65,753,227.30 төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр актыг өөрчилсөн ба энэхүү тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Татварын улсын байцаагчийн актад дурдсан хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хэдийгээр татварын маргаан таслах зөвлөл гэмт хэргийн шинжтэй үйл баримтад дүгнэлт өгөх эрхгүй боловч “Е”  ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан тухайн НӨАТ-ын падаан хуурамч эсэх асуудлыг мэдэх боломжгүй бөгөөд энэ талаараа өмнө нь урьдчилан тухайн харьяа дүүргийн татварын улсын байцаагчаас хүртэл асууж тодруулж байсан болно. 

Иймд улсын байцаагчийн актын үндэслэл болгосон буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дах хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасны дагуу гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл “Е” ХХК-ийн зүгээс огт байхгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй ба энэхүү асуудлаас үүдэн бид хохирогч болж үлдлээ. Актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө  хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч  падаан өгсөн этг*******ийн мэдүүлгээс тодорхой харагдана. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. 

... бидний гаргасан шаардлага нь татварын улсын байцаагчийн актаар 590,995,435.3 төгрөгийн нөхөн татвар тогтоосон мэт буруу ойлгогдохоор болсон мөн НӨАТ-ыг бууруулсан гэх зөрчилд оногдуулсан алданги, торгуулийг д******* шатны захиргааны байгууллагын тогтоолоор хүчингүй болгосон  тул нэхэмжлэгч талын эрх хөндөгдөхгүй гэж үзсэн тул хасч тооцсон болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэл, Налайх дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Б , А.Т  нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар  бараа материал худалдан авсан мэтээр тайланд худалдан авалтаар хасалт хийж, НӨАТ-ыг бууруулсан гэх зөрчилд 59,099,543.5 төгрөгийн нөхөн татвар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байгааг хүлээн авна уу” гэв. 

Хариуцагч Ц.Б , А.Т  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “Е” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/807 тоот хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэл, Татварын ерөнхий газрын дэд даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот чиглэл, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/2890 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийслэлий Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 тоот тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/6729 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  2703 тоот тогтоолыг үндэслэн Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалт хийх 2216120046 тоот томилолтын дагуу Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч А.Т  нар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 132-ны өдрийн хугацаанд иж бүрэн шалгалт хийсэн. 

“Е” ХХК-ийн 2012, 2013, 2014, 2015  оны санхүүгийн анхан шатны баримтууд галд шатсан болохыг тодорхойлсон Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10.5/277 албан тоотоор 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 87/2055 тоот гал унтраасан тухай нотломж 5 хуудсыг ирүүлсэн. 

Иймд “Е” ХХК-ийн 2012-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, цахим татварын системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайлан тэнцэл зэргийг үндэслэн татварын хяналт шалгалт хийсэн. 

... “Е” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9д/1375 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 албан тоотын дагуу татварын хяналт шалгалтын тасгийн даргын татварын хяналт шалгалт хийх 29150600079 тоот томилолтоор  Налайх дүүргийн татварын улсын байцаагч  Т.Н*******, А.Т  нар хэсэгчилсэн шалгалт хийх явцад “А*******” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 013288514 тоот падаанаар 176,313,636.0 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0013288535 тоот падаанаар 20,909,091.0 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 001438815 тоот падаанаар 72,727,254.0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 001438838 тоот падаанаар 62,727,272.0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001438861 тоот падаанаар 63,772,727.6 төгрөгийн, “Д******* *******” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0013814957 тоот падаанаар 41,818,182.0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 тоот падаанаар 125,454,545 төгрөгийн, “С******* транс” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 тоот падаанаар 27272727.0 төгрөгийн нийт 590,995,435.3 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчил илэрч уг зөрчилд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг бүрдүүлэлт хийлгэхээр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Татварын улсын байцаагчийн ******* тоот дүгнэлт бичиж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хянан шалгуулахаар шилжүүлсэн боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 464 тоот тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 тоот тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2703 тоот тогтоолыг тус тус үйлдсэн байна. 

Татварын хяналт шалгалтаар нийт 637330134.4 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 1-д “татвар ногдох үйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасныг болон бусад хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: 

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2013-2015 онд ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нийт 706769,6 төгрөгийн 2-71  хоног  хугацаа хэтрүүлсэн төсөвт төлсөн 

2. Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2013-2015 онд ногдуулсан нийт 246720.0 төгрөгийг 9-114 хоног хугацаа хэтрүүлэн төсөвт төлсөн

3. Үл хөдлөх эд  хөрөнгийн албан татварын тайлангаар 2013-2015 онд ногдуулсан  нийт 13500.0 төгрөгийг 37-44  хоног хугацаа хэтрүүлэн төсөвт төлсөн

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013-2015 онд ногдуулсан нийт 1241117,4 төгрөгийн 2-20 хоног хугацаа хэтрүүлсэн төсөвт тус тус төлсөн нь тухайн татварын хуулийн татварын тайлангаар ногдуулсан татвараа хугацаанд нь төлөх гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн

5. 2015 онд 44126592.1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар нногдуулан төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.4-т “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж заасныг

6. 464 тоот тогтоолд: Налайх дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг “Е” ХХК нь “Арвижих одод” ХХК-иас 2013 оны 05 дугаар сраын 02-ны өдөр 013288514 тоот падаанаар  “А*******” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 013288514 тоот падаанаар 176,313,636.0 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0013288535 тоот падаанаар 20,909,091.0 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 001438815 тоот падаанаар 72,727,254.0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 001438838 тоот падаанаар 62,727,272.0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001438861 тоот падаанаар 63,772,727.6 төгрөгийн, 2703 тоот тогтоолд “Эрүүгийн 2014250004082  дугаартай хэргийг хянан ... нар нь “С******* транс” ХХК-ийн тамга, тэмдэг ашиглан нэмэгдсэн өртгийн падаанд  хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон болохыг тогтоосон тул “С******* транс” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 тоот падаанаар 27272727.0 төгрөгийн хий бичилттэй падаан бүгд 423722709.1 төгрөгийн хий бичилттэй падааныг авч, “Д******* *******” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0013814957 тоот падаанаар 41,818,182.0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 тоот падаанаар 125,454,545 төгрөгийн, “С******* транс” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 тоот падаанаар 27,272,727.0 төгрөгийн хий бичилттэй падаан бүгд 423722709.1 төгрөгийн хий бичилттэй  падааныг авч 42372270.9 төгрөгийн нөхөн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн … аж ахуй нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 2014260001093 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Чинтуяа нарт  холбогдох хэргийг ... хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118 тоот тогтоолоор “Д******* *******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 тоот падаанаар 41,818,182.0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 тоот падаанаар 125,454,545.0 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 16727272.7 төгрөгийн татвар төлөхөөс  зайлсхийсэн үйлдэл нь дээрх хуулийн заалтад хамаараагүй байна. 

Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этг*******ийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн “А*******” ХХК, ... “Д******* *******” ХХК, ... “С******* транс” ХХК-иудын хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хүсэлт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этг******* нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр  бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11-р зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нятглан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зөрчсөнийг тэмдэглэж ... Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дугаар заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтыг үндэслэн 63,512,202.7 төгрөгийн нөхөн татвар, 7,273,751.4 төгрөгийн торгууль, 8,388,848.4 төгрөгийн алданги, 13,238.0 төгрөгийн хүү, нийт 79,188,040.5 төгрөгийн төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно”, 57.1.2-т “хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног” гэж заасны дагуу төлүүлээр акт тогтоов” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Е” ХХК-аас анх “... Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т  нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч буюу “Е” ХХК-д холбогдох нөхөн татварт 59,099,543.5, торгуульд 17,729,863.1, алдангид 29,549,771.8 төгрөг нийт 590,995,435.3 төгрөгийг төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба 2018 оны 02 дугаар сарын 22-нд нэхэмжлэлийн шаардлагаа “... НӨАТ-ыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 59,099,543.5 төгрөгийн нөхөн татвар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох” гэж багасгасан  тул энэхүү багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий актаар тогтоосон аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил болон 44,126,592.1 төгрөгийн борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд тусгалгүй татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 4,412,659.2 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдуулсан 2,206,329.6 төгрөгийн торгууль, 13,238.0 төгрөгийн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс ““Д******* Арал” ХХК”,  “А*******”ХХК, “С******* транс” ХХК-иудын НӨАТ-ын нийт 8 ширхэг падаанаар тайлагнасан 590,995,435.3 төгрөгийн борлуулалтыг орлого нь уг компанийн толгой компани болох “Х******* интернэшнл” ХХК-аас тоосго худалдан авсны төлбөр бөгөөд бид бодитоор худалдан авалт хийсэн байхад нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нар нь “нэхэмжлэгч нь дээрх компаниудаас худалдан авалт хийгээгүй атлаа худалдан авалт хийсэн мэтээр татвар ногдуулах орлогыг бууруулсан, мөн эдгээр компаниудыг НӨАТ-аас зайлсхийх боломж олгосон тул акт үндэслэлтэй” гэж тус тус маргажээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 10а/2-9061 тоот албан бичгийг үндэслэж Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т аас “Е” ХХК-д хэсэгчилсэн шалгалт хийж 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот дүгнэлт үйлдэж 590,995,435.4 төгрөгийн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.  

Дээрх зөрчилд хамаарах “Д******* Арал” ХХК”,  “А*******” ХХК, “С******* транс” ХХК-иудын НӨАТ-ын падааныг ашигласан гэх гэмт хэрэгт холбогдсон Ц.Ч*******, А.Э, Ц.Ж нарт холбогд эрүүгийн хэргүүдийг нийслэлийн Баянгол болон Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолуудаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Улмаар Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т   нар нь “Е” ХХК-ийн 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот актаар  “Е” ХХК-ийн аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, НӨАТ ногдуулаагүй, тайланд тусгалгүй, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлүүдэд 63,512,202.7 төгрөгийн нөхөн татвар, 7,273,751.4 төгрөгийн торгууль, 8,388,848.4 төгрөгийн алданги,13,238.0 төгрөгийн хүү, нийт 79,188.040.5 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна. 

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс 5,053,294.8 төгрөгийн торгууль, 8,381,518.4 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 63,512,202.7 төгрөгийн нөхөн татвар, 2,220,456.6 төгрөгийн торгууль, 7,330.0 төгрөгийн алданги, 13,238.0 төгрөгийн хүү, нийт 65,753,227.3 төгрөгөөр тогтоосон байна. 

Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор дээрх 29 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “Е” ХХК нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлах тоосгоны үйлдвэрээс тоосго худалдан авч дамжуулан борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг, маргаан бүхий актаар илрүүлсэн гэжх 590,995,435.3 төгрөгийн зөрчил нь “Х******* интернэшнл” ХХК-аас тоосго худалдан авсны төлбөрт шилжүүлсэн төлбөр хэмээн тайлбарлах боловч санхүүгийн баримтыг “Д******* Арал” ХХК”,  “А*******” ХХК, “С******* транс” ХХК-аас бараа материал худалдан авсан мэтээр бүрдүүлсэн нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “орлого болон зардлыг аккруэл сууриар бүртгэх”-ээр, 3.1.4-т “Ажил гүйлгээ гарсныг нотлох бичгийн болон бусад нотолгоог анхан шатны баримт” гэж үзэхээр, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх”-ээр, 7 дугаар зүйлийн 7.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь ... аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” гэж заасантай тус тус нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бид тоосгыг “Х******* интернэшнл” ХХК-ийн үйлдвэр дээрээс машины дугаар бичсэн хятад падаанаар авч, НӨАТ-ын падаанаа сардаа нэг удаа бичүүлж авдаг байсан. Дээрх компаниудыг “Х******* интернэшнл”-ийн охин компаниуд гэж тайлбарлаж энэхүү падаануудыг бичиж өгсөн” гэж тайлбарлах боловч хуулийн этг*******ийн улсын бүртгэлийн лавлагаагаар  дээрх компаниуд нь “Х******* интернэшнл” ХХК-тай харилцан хама*******гүй байх бөгөөд Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоонд тус компанийн 2013 оны НӨАТ ногдох борлуулалтын орлого нь 211,282,767.1 төгрөг байгаа нь нэхэмжлэгч байгууллагаас илрүүлсэн зөрчлийн дүнд хүрэхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Гэвч “Х******* интернэшнл” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг Д.О нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн ярьж буй НӨАТ-ын падаан өгсөн н.Болд гэх хүнийг үгүйсгээгүй ба “...Яг аваагүй гэж хэлэхэд хэцүү. Худалдан авагч нар тоосгоо дагаж явдаггүй. Ачих машинууд байдаг. Манайхаас падаан бичиж өгдөг. НӨАТ бичүүлж авах компаниудын падааныг сард нэгтг******* бичдэг. ... тоосго аваагүй гэж хэлэхэд хэцүү байна” гэж мэдүүлсэн , гэрч Б.А ээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ““Е” ХХК нь манайхаас тоосго худалдан авдаг байсан. Миний данснаар орж ирсэн мөнгийг би хятад захиралдаа өгдөг байсан” гэж мэдүүлсэн болон “Е” ХХК-аас ирүүлсэн дансны хуулга, төлбөрийн болон зарлагын баримтууд зэргийг нэгтгэн дүгнэж үзвэл хэргийн оролцогчдын маргаж буй зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд “Е” ХХК-ийг бодитоор худалдан авалт хийгээгүй атлаа хий бичилттэй падаан ашиглаж НӨАТ ногдох орлогоо бууруулсан гэж дүгнэх нь учир дутагдалтай болохоор байна. 

Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвар нь татвар төлөгчийн татвар ногдуулалтад хяналт тавих механизм тул хууль тогтоогчоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006 оны/-ийн зорилтыг “хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлж мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа ... борлуулсан этг******* нь уг татварыг ногдуулах”-аар мөн хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу “...бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн НӨАТ-ыг хасч”, 14.3-д “...бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” байхаар хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч нар нь маргаан бүхий *******  тоот татварын улсын байцаагчийн актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэсэн боловч “Е” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-тай нь хамт худалдан авсан эсэхийг харгалзаагүй нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8.-д заасан “... хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллах” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллагаас 2013 оны худалдан авалтдаа хасч тайлагнасан дараах НӨАТ-ыг

- 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 тоот падаанд бичигдсэн 41,818,182.0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0013814958 тоот падаанд бичигдсэн 125,454,545.4 төгрөгийн НӨАТ-ыг “Д******* Арал” ХХК нь өөрийн борлуулалтдаа ногдуулж төлөхөөр тайлагнасан , 

- 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0013288514 тоот падаанд бичигдсэн 176,313,636.3 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0013288535 тоот падаанд бичигдсэн 20,909,091.0 төгрөгийн НӨАТ-ыг “Арвижих одод” ХХК нь өөрийн борлуулалтдаа ногдуулж төлөхөөр тайлагнасан  ,

- мөн “А*******” ХХК болон нэхэмжлэгч байгууллагуудын хооронд хийгдсэн “Материал худалдах, худалдан авах гэрээ”  хийгдсэн байх тул нэхэмжлэгч байгууллага нь дээрх 364,495,454.0 төгрөгийн худалдан авалтыг хасч тооцсоныг буруутгах боломжгүй байна. 

Хэдийгээр “Е” ХХК нь тоосго худалдан авсан байгууллагаас НӨАТ бичүүлж аваагүй нь буруу боловч хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд НӨАТ ногдуулж төлөхөөр тайлагнасан борлуулагч болох “Д******* Арал” ХХК, “А*******” ХХК нь НӨАТ-ыг төсөвт төлөх үүрэгтэй байх тул маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс 36,449,545.0 төгрөгийн нөхөн татварыг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ““Е” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу маргаан бүхий актаар илрүүлсэн гэх зөрчлийг тайлагнасан, магадлагч байцаагчийн дүгнэлтээр “хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг “... нуун дарагдуулсан ... хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар ... тайланд тусгаж... шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь ... сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд ... хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх...” гэж тодорхойлсон нь өмнө нь ерөөсөө тайлагнаж байгаагүй “далд орлого”-ыг ил болгосон харилцаанд үйлчлэх агуулгатай байх тул үндэслэлгүй байна.

Хариуцагч нараас “хууль хяналтын байгууллагаас дээрх 8 ш падааныг хий бичилттэй хуурамч падаан болохыг шалгаж тогтоосон, “А*******”, “Д*******-Арал”, “С******* транс” ХХК-иуд нь Налайх дүүргийн татварын хэлтэстэй харьцдаггүй тул бид шалгах эрх хэмжээгүй” гэж тайлбарлан маргаж байгааг мөн хүлээн авах үндэслэлгүй. 

Учир нь Монгол улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл болохынхоо хувьд татварын нэгдсэн тогтолцоотой бөгөөд хариуцагч нар нь захиргааны эрх бүхий албан тушаалтан болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй төдийгүй боломжтой байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх компаниудыг татвараас зайлсхийх боломж олгосон эсэхийг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй. 

 

Нэхэмжлэгчээс маргаагүй хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох “... шударга ёс, тэгш байдал”-ын зарчмыг хангах үүднээс “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2,206,329.6 төгрөгийн торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этг*******ийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этг*******ийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этг*******ийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Учир нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж зааснаас үзвэл энэхүү хуулийн агуулга нь бүхэлдээ заасан цаг хугацаанаас өмнө захиргааны шийтгэл хүлээсэн этг*******ээс гадна зөрчил гаргасан этг*******ийг мөн өршөөн хэлтрүүлж хариуцлагаас чөлөөлөх агуулгатай байх тул хуулиар тогтоосон цаг хугацаанаас өмнө захиргааны шийтгэл хүлээсэн төдийгүй мөн хугацаанд захиргааны зөрчил гаргасан этг*******ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байжээ.  

Иймээс “Е” ХХК-д татварын улсын байцаагчийн ******* тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 36,449,545.0 төгрөгийн нөхөн татварыг хасч багасган,  2,206,329.6 төгрөгийн торгуулийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т  нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 34,449,454.0 /гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б , Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т  нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2,206,329.6/хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.МӨНХЗУЛ