Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 38

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч М.А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл 800 000 төгрөгний 400 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 400 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгч О.О  харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 350 төгрөгийн  тал хувь 16 675 төгрөгийг хариуцагч М.А, тал хувь болох 16 675 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ