Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 108

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Б.Н ,

Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б т холбогдох эрүүгийн 181500389247 дугаартай, 163/2019/0047/Э индэкстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4,Т овогт Г.Б т.       

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Х  гэх газраас иргэн Б.Н ын 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн:  2018 оны 09 сарын 10-нд манай ээж аав хот яваад гэрт байгаа хониноос 10-д тооны хонь аваад ир гэсэн. Тэгээд 11-12 тооны мал ачсан. Ачиж яваад 7-гийн даваа гэх газар машины  тоормоз ажиллахгүй болоод дийлдэхгүй осолд орсон. Машинаасаа мөлхөж гараад ээжрүүгээ залгасан. Хэсэг хугацааны дараа ах У  ирсэн. Ах ирээд намайг замын унаанд суулгаад эмнэлэг рүү үзүүлэхээр явуулж 5 шард аав, ээж 2 тосож аваад эмнэлэгт үзүүлсэн. 7-8 хоногийн дараа гэртээ ирэхэд цагдаа ирсэн. Гэртээ ирэхэд намайг хүний мал хулгайлсан байна гээд цагдаа Н  гуайн хамт ирээд үхсэн хонины зургийг нь харуулсан. Хүний мал танихгүйдээ ачсан байна гээд яах уу гэсэн. Тэгсэн Н  гуай 47 тооны мал алдсан. Чи авсан байна төлж өг гэсэн. Тэгээд бие муу байгаа болохоор ээж 47 тооны хонины үнэ 5 500 000 төгрөгийг төлж өгсөн. Авсан зүйл байхгүй. Би мал танихгүйдээ ачиж явсан. Санаатайгаар авч яваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н  өгсөн: 2018 оны 09 сарын 08-д хонио тоолоход бүрэн байсан. 2018 оны 09 сарын 10-ны өдөр тоолж үзэхэд 51 тооны хонь дутаад 4-г айлаас олсон. 47 хонины асуудал байгаа. Тэгээд би хонь дутагдахаар хамгийн түрүүн Гунгаа гэж айлд очиж сурагласан.  2018 оны 09 сарын 11-ны өглөө Гомбынд очсон. Манай хонь тасарсан юм шиг байна танай хонинд байна уу гэхэд эхнэр нь мэдэхгүй гэсэн. Худаг дээр нэг залуу таараад асуухад мэдэхгүй гэсэн. Гомбоос хүүхдүүдийн чинь хонинд байхгүй юу гэхэд манай хүүхдүүдийн хонь манай хоньтой хамт байдаг гэсэн. Тэгээд өөр айлд очиход Г.гаднаас хонь ачсан гэж тэр айлын хүүхэд хэлсэн. Хэд хоногийн дараа Э  цагдаа бид хэд Лүнгийн цагдаа дээр очиж тухайн үед авсан байсан хонины   хар зураг угаалгаж өгсөн. Лүнгийн цагдаа тухайн үед машин онхолдоод машин дээр ачиж явсан үхсэн хонийг усанд хийсэн байсан гэж хэлсэн. Би Гомботой уулзаагүй. Манай зээ уулзсан. Усанд байсан хонинууд бүгд нэг имтэй эм хонинууд байсан болохоор нь ил гарсан хонины зургыг авсан гэсэн байсан. Бид тэндээс нэг хонь гаргаж ирэхэд манай хонь мөн байсан. Дараа нь 30 хонь дутаад байхаар нь бүтэн сайн өдөр ачиж явсан байх гэж бодож байна. Цагдаад хэлэхэд Г.хонинд шүүгээд хэрэггүй одоо байхгүй байх гэж хэлсэн. Ойр хавийн хүмүүсээс асуухад Б  малын имийг сайн мэддэг гэж хүмүүс хэлж байна лээ гэв.  

1815003890247 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:  

Хохирогч Б.Н  “Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэрээсээ хонио бэлчээхдээ хонио тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан юм. Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 0900 цагийн үед намайг гэрийнхээ гадаа хонио бэлчээгээд байж байтал манай гэрийн зүүн урд зүгээс хар халзан зүсмийн нэг хурга гүйгээд ирэхээр нь хартал манай имтэй хурга байхаар нь тэр хургыг хониндоо нийлүүлээд явуулсан юм. Тэгээд орой нь буюу 2018 оны 08 дүгээр сарын 10-ны орой хонио тоолоод үзтэл манай хониноос 47 тооны хонь байхгүй болчихсон байсан. 47 тооны хонь бүгд буруу талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй, зөв талын чих нь имгүй хонинууд байсан юм” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34/

....Г.Б ын ээж болох Х  надтай уулзаад таны 47 тооны хонины хохирол хэдэн төгрөг болох юм бэ би таны хохирлыг бүрэн барагдуулах гэсэн юм гэж надад хэлэхээр нь би хулгайд алдсан 47 тооны хонио 5500000 төгрөгөөр үнэлэх байх даа гэж хэлсэн.... Х  2018 оны 09 сарын дундуур 200000 төгрөгийг манай гэрт авчирч өгсөн.... Б  хулгай хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Г.Б ын ээж Х  надад мөнгө авчирч өгөөд явахдаа манай хүүхдийг харж үзээрэй гэж хэлж байсан гэх мэдүүлэг, /ХХ-ийн 35-36/

.... Г.Б ын осолд орсон газраас  ертөнцийн зүгээр урагш уулын энгэр газрын ухсан нүхэнд зам тавьж байх үед ашиглаж байсан карерын нүхэнд манай 17 тооны хонь үхсэн байдалтай байсан... 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд манай хонь хариулга маллагаатай байсан. Гэхдээ манайх хонио байнга дагаад байдаггүй ба хонио бэлчээгээд гэрээсээ хараад байх үе бас байдаг... манай хонийг Г.Б ын хоньтой шүргэх үед Г.Б  манай хониноос тасалж өөрийнхөө хоньтой нийлүүлээд аваад явсан байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ 37-39/

Гэрч С.Х ын өгсөн: “Манай ээжийн хулгайд алдсан 47 тооны хонь бүгд буруу талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй, зөв талын чих нь имгүй хонинууд байсан... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой хонь ямаагаа  дахин тоолж шүүхэд 47 тооны хонь дутсан... манай хонь уг нь байнгын хариулга маллагаатай байдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд ээж бид 2 гэртээ байсан ба би хонио гэрээсээ дурангаар харчихаад гэртээ байж байсан... манай хонь Г.Б  гэдэг айлын хоньтой нийлсэн байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-51-52/

Гэрч Т.М ын өгсөн: “Эмээ бид хоёр очиж үзэхэд тэр газар 17 тооны хонь үхсэн байдалтай байсан юм. Эмээ бид хоёр тоолж үзсэн. Би 2004 оноос хойш одоог хүртэл эмээгийндээ мал маллаж байгаа юм. Би эмээгийн хонь, ямааг хараад танина. Би тэр 17 тооны хонийг им болон зүсээр нь хараад таньж байгаа юм..... манай хонь уг нь хариулга маллагаатай явдаг юм. 2018 оны 09 сарын 08-10-ны өдрүүдэд хариулга маллагаатай байсан эсэхийг би мэдэхгүй. Би тухайн өдрүүдэд Улаанбаатар хотод байсан юм. .... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө 17 тооны хонийг үхсэн байдалтай олсон бөгөөд үлдсэн 30 тооны хонио эрж хайгаад олоогүй гэх мэдүүлэг  /ХХ 53-55/

Гэрч Г.У гийн өгсөн: “....Би Б ын машины ачаан дээр ачиж явсан хонинууд газарт үхсэн байдалтай хэвтэж байхаар нь нохой шувуу ирж цуглараад замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд саад болж магадгүй гээд өөрийнхөө машин дээр ачаад замын хажууд байх карерын нүх рүү бүгдийг нь аваачиж хаясан. .... амьд мал байгаагүй. Тоолж үзээгүй гэх мэдүүлэг /ХХ 56-57/

Гэрч Ж.С ын өгсөн: “... Г.Б аас мэдүүлэг авахад тоормоз ажлаагүйгээс болж осол болсон, ганцаараа явж байсан, дээрх малнуудыг өөрийнхөө мал, хулгайн мал биш, Эмээлт орж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б  нь дандаа хонь ачиж явсан гэх мэдүүлэг /ХХ 61-62/

... тухайн үед ослын газарт үхсэн болон амьд хонь байгаагүй. Харин осол гарсан газраас зайтай тогтоол усанд үхсэн хонины сэг зэм хаясан байдалтай байсан... Зам тээврийн ослоор уг зөрчлийн материалд хавсаргаагүй. Одоо миний “САТ” брендийн төхөөрөмж дээр үхсэн хонины зургийг авсан 3 кадр гэрэл зураг байгаа” гэх мэдүүлэг /ХХ 185-186/

Гэрч Л.Б ын өгсөн: “Б.Н  надтай уулзаад хонь сураглаж байсан... малаа хариулаад явж байхад холоос дурангаар харахад Г.Б ын гэрийн гаднаас хүн мал ачиж байгаа бололтой харагдсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-69/

Гэрч Б.Ж гийн өгсөн: “2018 оны 09 сард намайг адуугаа туугаад явж байхад замын хажуугийн кариерт тогтоол усан дотор 6-7 тооны үхсэн хонины сэг зэм харагдсан. Би нэг хонины зүсийг харсан шар халзан зүсмийн хонь харагдсан.... морин дээрээсээ харахад тэгж харагдсан. Кариер луу ойртож бол хараагүй” гэх мэдүүлэг /ХХ 175/

Гэрч Н.Г.өгсөн: “2018 оны 09 дүгээр сард өдрийг сайн мэдэхгүй байна. Өдөр 10-11 цагийн хооронд намайг хонио хариулаад явж байхад 7-н давааны доод талд засмал замаас ачааны бонго машин гарч унасан байсан. Намайг машин дээр очиход дотор нь хүнгүй байсан. Тэгээд би Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. Гэрийн зүг хонио хариулаад явсан. Явж байсан чинь засмал замын урд талд осол болсон газраас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 300-400 орчим метрийн зайд кариер дотор 7 тооны хонины сэг зэм харагдсан. .... шаварт хутгалдсан сэг зэмийг харахад хар халзан зүсмийн хонины сэг харагдсан” гэх мэдүүлэг /ХХ-н 175-176/

Гэрч Л.Г ын өгсөн: “.... осол болсноос хойш 3-4 хоногийн дараа Н  гуайн хамт хонины сэг зэм байсан кариер луу хамт очсон. Очиход кариер доторх тогтоол усанд яг хэдэн хонь гэдгийг нь мэдэхгүй байна хэд хэдэн хонины сэг зэмийг шувуу идсэн байсан. Тогтоол уснаас хар халзан зүсмийн нэг хониныг би татаж гаргасан. Тэгээд нөгөө хонины бүтэн сэг зэмийг үзээд миний хонь байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 177-178/

 Гэрч Б.Б ын өгсөн: “Б  осол хийснийг мэдээгүй. Сүүлд хэд хоногийн дараа Н ийн ач М  ажил дээр ирээд Б  7-н давааны цаана осол хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Мөн өөрийнхөө хониноос алга болсон талаар ярьж байсан. Тэгээд М  надад Б  осол хийсэн газарт очиж үзэхэд манай алга болсон хонины им тамгатай таарч байх шиг байна. осол гарсан өглөө Төв аймгийн Лүн сумын цагдаа нар ирж шалгаад зураг аваад явсан сураг гарсан байна гэж хэлж байсан. Тэгээд тэр ослын үед авсан зураг бололтой хэдэн хонины толгойны норсон, шавартай зураг харагдаж байсан.

Э  төлөөлөгч, М  бид хэд Төв аймгийн Лүн сумын нутаг осол болсон газарт очиж үзсэн. Тэгэхэд ослын газарт ноос үс тархсан байсан. Тэгээд хонийг зөөж хийсэн кариерт очиж үзэхэд хэдэн хонины сэг зэм харагдаж байсан... хэд хоногийн дараа Б ыг гэртээ ирсэнийг мэдээд Э  ахмад бид хоёр Н ийн хамт Б ыг гэрээс нь цаашаа авч Лүн сум руу явсан. Тэгээд Э  ахмад Б тай уулзсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 179-181/

 Гэрч Э ын өгсөн: “2018 оны 09 дүгээр сард би Булганмамирыг хэлсний дагуу яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. 2018 оны 09 сард би Б , Баяннуур сумын иргэн Н ийн хамт Б ыг аваад Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн пост руу явцгаасан. Тэгээд тэр Төв аймгийн лүн сумын замын цагдаагийн пост орж би Б тай хамт нэг өрөөнд уулзаж юу болсон талаар асуухад надад Б  “би өөрийнхөө хонийг ачиж яваад осолд орсон” тэгэхээр нь танайд ийм имтэй хонь байдаг юм уу? Н  гэдэг хүний үзүүлсэн өөрийнх нь имтэй хонийг ачиж явсан байна гэж хэлэхэд Б  надад “тэгвэл тийм байгаа юм биз дээ, айлын хонь манай хоньтой нийлсэн юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайх Н  гуайнх хэр хол вэ? гэхэд Б  манайх ойролцоо нутагладаг малын бэлчээрүүд маань мөн ойролцоо гэж хэлсэн.... зургийг үзүүлсэн, үзүүлэхэд энэ хэний хонь вэ гэж асуухад Б  дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Б аас өөрийнхөө хонины имийг мэдэх үү? гэж асуухад мэднэ гэж надада хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 182-184/

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-86-87 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-13 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэний лавлагаа /хх-35 тал/,  Баяннуур сумын Шар тал багийн малын үнэлгээ /хх-78-80 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-101-106 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-159-162 тал/, хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-163-166 тал/ Сат төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл /167-169 тал/ зэргийг шинжлэн судлав.

 Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа нь шүүгдэгч Г.Б ыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Х  гэх газраас иргэн Б.Н ын 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутгаас “Бонго–3” маркийн **-** БУА улсын дугаартай машинд өөрийн аав Г.хотноос хонь очиж Улаанбаатар хот орж зарж борлуулахаар явж байгаад “Долоон даваа” гэх газар зам тээврийн осол болж тээвэрлэж явсан хонинууд үхсэн үйл баримт тогтоогдож байна.    

Энэ үйл баримтын талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н ын өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэрээсээ хонио бэлчээхдээ хонио тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан юм.  2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 0900 цагийн үед намайг гэрийнхээ гадаа хонио бэлчээгээд байж байтал манай гэрийн зүүн урд зүгээс хар халзан зүсмийн нэг хурга гүйгээд ирэхээр нь хартал манай имтэй хурга байхаар нь тэр хургыг хониндоо нийлүүлээд явуулсан юм. Тэгээд орой нь буюу 2018 оны 08 дүгээр сарын 10-ны орой хонио тоолоод үзтэл манай хониноос 47 тооны хонь байхгүй болчихсон байсан. 47 тооны хонь бүгд буруу талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй, зөв талын чих нь имгүй хонинууд байсан юм” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34/

....Г.Б ын ээж  Х  надтай уулзаад таны 47 тооны хонины хохирол 5500000 төгрөгөөр үнэлэх байх даа гэж хэлээд төлсөн.  Г.Б ын ээж Х  надад мөнгө авчирч өгөөд явахдаа манай хүүхдийг харж үзээрэй гэж хэлж байсан гэх мэдүүлэг, /ХХ-ийн 35-36/

.... Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б ын осолд орсон газраас ертөнцийн зүгээр урагш уулын энгэр газрын ухсан нүхэнд зам тавьж байх үед ашиглаж байсан карерын нүхэнд нэг адил имтэй олон тооны хонь үхсэн байсан талаар тэнд очиж харсан хүмүүс, цагдаагийн хүн хэлж байсан болохоор 17 хонь гэж мэдүүлэг өгсөн. Түүнээсгазар дээр очиж үзхэд манай имтэй нэг хонь байсан бусад нь мэдэгдэхгүй байсан.  Манайх хонио байнга дагаад байдаггүй ба хонио бэлчээгээд гэрээсээ хараад байх үе бас байдаг... манай хонийг Г.Б ын хоньтой шүргэх үед Г.Б  манай хониноос тасалж өөрийнхөө хоньтой нийлүүлээд аваад явсан байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг,

Гэрч Ж.С ын өгсөн: “... Г.Б аас мэдүүлэг авахад тоормоз ажлаагүйгээс болж осол болсон, ганцаараа явж байсан, дээрх малнуудыг өөрийнхөө мал, хулгайн мал биш, Эмээлт орж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б  нь дандаа хонь ачиж явсан гэх мэдүүлэг /ХХ 61-62/

... тухайн үед ослын газарт үхсэн болон амьд хонь байгаагүй. Харин осол гарсан газраас зайтай тогтоол усанд үхсэн хонины сэг зэм хаясан байдалтай байсан... Зам тээврийн ослоор уг зөрчлийн материалд хавсаргаагүй. Одоо миний “САТ” брендийн төхөөрөмж дээр үхсэн хонины зургийг авсан 3 кадр гэрэл зураг байгаа” гэх мэдүүлэг /ХХ 185-186/

 Гэрч С.Х ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд ээж бид 2 гэртээ байсан ба би хонио гэрээсээ дурангаар харчихаад гэртээ байж байсан... манай хонь Г.Б  гэдэг айлын хоньтой нийлсэн байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-51-52/

Гэрч Т.М ын өгсөн: 2004 оноос хойш одоог хүртэл эмээгийндээ мал маллаж байгаа юм. “Эмээ бид хоёр осол болсон газар очиж үзэхэд тэр газар 17 тооны хонь үхсэн байдалтай байсан юм. Эмээ бид хоёр тоолж үзсэн. Би эмээгийн хонь, ямааг хараад танина. Би тэр 17 тооны хонийг им болон зүсээр нь хараад таньж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө 17 тооны хонийг үхсэн байдалтай олсон бөгөөд үлдсэн 30 тооны хонио эрж хайгаад олоогүй гэх мэдүүлэг  /ХХ 53-55/

Гэрч Г.У гийн өгсөн: “....Би Б ын машины ачаан дээр ачиж явсан хонинууд газарт үхсэн байдалтай хэвтэж байхаар нь нохой шувуу ирж цуглараад замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд саад болж магадгүй гээд өөрийнхөө машин дээр ачаад замын хажууд байх карерын нүх рүү бүгдийг нь аваачиж хаясан. .... амьд мал байгаагүй. Тоолж үзээгүй гэх мэдүүлэг /ХХ 56-57/

Гэрч Л.Б ын өгсөн: “Б.Н  надтай уулзаад хонь сураглаж байсан... малаа хариулаад явж байхад холоос дурангаар харахад Г.Б ын гэрийн гаднаас хүн мал ачиж байгаа бололтой харагдсан” талаар хэлсэн  гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-69/

Гэрч Б.Ж гийн өгсөн: “2018 оны 09 сард намайг адуугаа туугаад явж байхад замын хажуугийн кариерт тогтоол усан дотор 6-7 тооны үхсэн хонины сэг зэм харагдсан. Би нэг хонины зүсийг харсан шар халзан зүсмийн хонь харагдсан.... морин дээрээсээ харахад тэгж харагдсан. Кариер луу ойртож бол хараагүй” гэх мэдүүлэг /ХХ 175/

Гэрч Н.Г.өгсөн: “2018 оны 09 дүгээр сард өдрийг сайн мэдэхгүй байна. Өдөр 10-11 цагийн хооронд намайг хонио хариулаад явж байхад 7-н давааны доод талд засмал замаас ачааны бонго машин гарч унасан байсан. Намайг машин дээр очиход дотор нь хүнгүй байсан. Тэгээд би Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. Гэрийн зүг хонио хариулаад явсан. Явж байсан чинь засмал замын урд талд осол болсон газраас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 300-400 орчим метрийн зайд кариер дотор 7 тооны хонины сэг зэм харагдсан. .... шаварт хутгалдсан сэг зэмийг харахад хар халзан зүсмийн хонины сэг харагдсан” гэх мэдүүлэг /ХХ-н 175-176/

Гэрч Л.Г ын өгсөн: “.... осол болсноос хойш 3-4 хоногийн дараа Н  гуайн хамт хонины сэг зэм байсан кариер луу хамт очсон. Очиход кариер доторх тогтоол усанд яг хэдэн хонь гэдгийг нь мэдэхгүй байна хэд хэдэн хонины сэг зэмийг шувуу идсэн байсан. Тогтоол уснаас хар халзан зүсмийн нэг хониныг би татаж гаргасан. Тэгээд нөгөө хонины бүтэн сэг зэмийг үзээд миний хонь байна гэж хэлсэн”  Би тэр хонины бүтэн сэгийг яг ямар шинж, тэмдэг имээр нь өөрийнх болохыг мэдээгүй, им тэмдэггүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 177-178/

 Гэрч Б.Б ын өгсөн: Н ийн ач М  ажил дээр ирээд Б  7-н давааны цаана осол хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Мөн өөрийнхөө хониноос алга болсон талаар ярьж байсан. Тэгээд М  надад Б  осол хийсэн газарт очиж үзэхэд манай алга болсон хонины им тамгатай таарч байх шиг байна. осол гарсан өглөө Төв аймгийн Лүн сумын цагдаа нар ирж шалгаад зураг аваад явсан сураг гарсан байна гэж хэлж байсан. Тэгээд тэр ослын үед авсан зураг бололтой хэдэн хонины толгойны норсон, шавартай зураг харагдаж байсан  гэх мэдүүлэг /ХХ-ийн 179-181/

 Гэрч Э ын өгсөн: 2018 оны 09 сард би Б , Баяннуур сумын иргэн Н ийн хамт Б ыг аваад Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн пост руу явцгаасан. Б тай хамт нэг өрөөнд уулзаж юу болсон талаар асуухад надад Б  “би өөрийнхөө хонийг ачиж яваад осолд орсон” тэгэхээр нь танайд ийм имтэй хонь байдаг юм уу? Н  гэдэг хүний үзүүлсэн өөрийнх нь имтэй хонийг ачиж явсан байна гэж хэлэхэд Б  надад “тэгвэл тийм байгаа юм биз дээ, айлын хонь манай хоньтой нийлсэн юм байгаа биз дээ гэж хэлсэн..... зургийг үзүүлсэн, үзүүлэхэд энэ хэний хонь вэ гэж асуухад Б  дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Б аас өөрийнхөө хонины имийг мэдэх үү? гэж асуухад мэднэ гэж надад хэлсэн” гэх мэдүүлгүүдийг /ХХ-ийн 182-184/

дүгнэхэд шүүгдэгч Г.Б  нь иргэн Б.Н ын 17 тооны алдуул хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл: Хохирогч 47 тооны  малаа  эрж явсан талаар гэрчүүд  мэдүүлж байх боловч  Г.Б ыг иргэн Б.Н ын 17 тооны хонийг  өөрийн сүрэгт нийлсэн байсныг,  өөрийн өмч хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг зашсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй  байна.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл, зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж тухайн малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлсэн шууд санаатай үйлдэл байдаг ба Г.Б ын үйлдэлд энэ шинжүүд нотлогдож тогтоогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр мөрдөгч, прокурор, шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд харин таамаглалд үндэслэж хэргийн байдлыг тогтоох боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх тул түүнийг цагаатгах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Н д 5500000 төгрөг төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаарТовогт Г.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчТовогт Г.Б ыг цагаатгасугай. 

2. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй хохирогч П.Н д 5500000 төгрөг  төлсөн болохыг тус тус дурьдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНДУЛАМ