Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 144

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч Т.Г ,

Гэрч Б.Ж , Н.Д , О.М ,

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б т холбогдох эрүүгийн 201706000176 дугаартай, 163/2017/0153/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х ” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Т овогт Ж.Б.       

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б  нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “А ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129 м3 /88396м3+40,6м3=128996м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 21.802.713.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б  мэдүүлэхдээ: Миний бие 2015 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас дуудлага худалдаагаар жимс жимсгэний зориулалттай 2 га газрыг 1600000 төгрөгөөр авсан. Энэхүү газартаа байшин барихаар төлөвлөж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад гоожингийн зөвшөөрөл хүсэж өргөдөл өгсөн. Ингээд зөвшөөрлийн бичгээ авч 20 м3 мод бэлтгэх зөвшөөрөл авч 512000 төгрөгөөр мод бэлтгэх зөвшөөрөл, 730000 төгрөгийг нөхөн сэргээлтэд, хураамжинд нь 10000 төгрөгийг тус тус төлсөн. 2015 оны 11 дүгээр сард модоо дутуу бэлтгээд орхисон байсан. 2016 онд модоо бэлтгээд байж байхад Д  байцаагч мод бэлтгэх 2 эрхийн бичиг байна, нэгийг нь чи аваад нэгийг нь надад мод бэлтгээд өгөөч гэсэн. Мод бэлтгэх зөвшөөрлийн төлбөр болох 192000 төгрөгийг тушаасан. 2016 онд эдгээр эрхийн бичгээр бэлтгэсэн. 2017 онд хаваржаа барих зорилгоор мод бэлтгэх зөвшөөрөл авч 220000 төгрөгийг төлбөрт нь тушааж хуурай мод бэлтгэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г  мэдүүлэхдээ: Шүүгдэгч Б т 2015 онд Засаг даргын зөвшөөрлийн дагуу өгсөн. А  гэх нэртэй  газар 2 байдаг. Мод бэлтгэх зөвшөөрөл өгөхдөө яг хаанаас нь гэдгийг хэлж өгөөгүй алдаа гаргасан. 2015 онд шүүгдэгч мөнгө төгрөгөө тушааж, албан ёсоор эрхийн бичгээ авсан. 2016 онд Ю  гэх хүний эрхийн бичгийг би бичсэн. Хоорондоо зохицож нэгэндээ өгсөн байсан. Ойд мод бэлтгэж байгаа аж ахуй нэгж, иргэд экологи эдийн засгийн үнэлгээний төлбөрийг төлдөг. Б ын хувьд зохих төлбөрийг төлсөн. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Д  мэдүүлэхдээ: Би тэтгэвэрт гарах дөхсөн тул хүсэлт гаргаж 2 гоожин авсан. Төлбөр хураамжийг нь төлж хуулийн дагуу авсан. Би охиныхоо нэр дээр гоожин авч түүнийгээ Б т өгсөн. Өөрөө мод бэлтгэж чадахгүй учраас хоёуланг нь өгсөн. Модыг “А ” гэх газраас бэлтгэх гэж бичсэн байсан ба тус газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй байсан. Нутгийн хүн учир Б т гоожин өгсөн. Тухайн үед би амарсан байсан учир ялгарал, хэсэглэлийг нь зааж өгөөгүй. Цаг агаарын байдал, тухайн хүний нөхцөл байдлаас болж гоожин дээр бичүүлсэн хугацаа хойшилдог. Хоёр А  байдаг болохоор андуурсан байх гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.М  мэдүүлэхдээ: Би Д  гэдэг хүнд эрхийн бичиг өгсөн. Д ыг модоо Б аар бэлдүүлсэн гэж сонссон. Б  нь 1 дүгээр багийн А  гэдэг газар амьдардаг. Энэ “А ” гэх газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй байсан. 1 дүгээр багийн А д зөвшөөрөл бичиж өгсөн ба энэ газар нь талбайн тусгаарлалт хийсэн байсан. Д д гоожин бичиж өгөхдөө А ы урд талаас аваарай гэж хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ж  мэдүүлэхдээ: Миний хувьд шүүгдэгчийн мод бэлтгэсэн газрын хэсэглэл, ялгаралд тэмдэглэгээ хийж өгдөг. Тэр нурууг А  гэдэг. Миний талбай тусгаарлалт хйисэн газар нь А  гэж газар юм. А  гэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн. Хамгийн гол нь хэсэглэл ялгарал гэдэг юмаараа байдаг юм шүү гэж хэлээд байгаа. Хэрвээ ялгаралыг мэдэхгүй бол холбогдох хүнээс асуух хэрэгтэй. Яг мод бэлтгэсэн А  гэдэг газар талбайн тусгаарлалт хийгдээгүй юм. Тусгаарлалтыг хийхдээ багажаа ашиглаад цэгээ тавиад бүх модыг тэмдэглэгээ хийгээд  модыг нь зааж өгдөг. Цагаалгын дагуу явж байгаад Б ыг олж илрүүлсэн. Иргэн ойн цэвэрлээгээний дагуу мод бэлтгэх ёстой. Өөрөө биш мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх эрхтэй байна. Тийм учир Б ын үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Ер нь хүмүүс гоожин бичүүлэхээсээ өмнө газраа заалгах ёстой гэв.

201706000176 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Т.Г ын...Б  гэх залуу манай сумын 4 дүгээр багийн нутаг “А ” гэх газарт газар эзэмшдэг бөгөөд тухайн газраа мод бэлтгэж байшин барьсан байсан. Миний гоожинд заагдсан газар нь 1 дүгээр багийн нутаг “А ” гэх газраас бэлтгэх ёстой байсан. Гэтэл Б  нь заагдсан газраасаа бэлтгээгүй өөр газраас модоо бэлтгэсэн байсан. Миний гоожинд заагдсан хэмжээ нь 20м3 бөгөөд нэг байшингийн мод гэж ойлгож болно. Б  дан нойтон босоо мод унагаж бэлтгэсэн байсан. Хоёр байшин, нэг хаваржааны хашаа барьсан байсан. ...Миний гоожин бичиж өгсөн “А ” гэх газар нь 2015-2016 онд тайлбайн тусгаарлалт хийгдсэн байсан. Би талбайн тусгаарлалт хийгдсэн газар 36 дугаар хэсэглэл, 29 дүгээр ялгарал дээр гоожин бичиж өгсөн. Б ын мод бэлтгэсэн газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй гоожин бичиж, мод бэлтгэж болохгүй газар байгаа. Харин Б  гоожинд заагдсан газраас өөр газраас модоо бэлтгэсэн байсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Г.Н ын...Би одоо Б ын байшин дээр ажиллаж байгаа бөгөөд Б  нь Хишиг-Өндөр сумын “А ” гэдэг газар байшин барьж байгаа юм. Эхний байшингаа барихдаа 2015 оны 11 дүгээр сард модоо бэлтгэж эхэлсэн бөгөөд тэр үед нь би модыг нь бэлтгэж өгч байсан. Эхний байшинг барихад 50 ширхэг босоо мод унагаж бэлдэнэ гээд 50 ширхэг арай хүрээгүй 40 гаран босоо мод унагаж бэлдэж байсан. 11 дүгээр сард  модоо бэлдээд байшингаа дутуу барьж орхиод 2016 оны 10 дугаар сарын сүүлээр гадна талаар нь тоосго өрөөд дуусгасан. Тэгэхэд Б  “дахиад нэг байшин барих хэрэг байна надад гоожин байгаа дахиад барих уу” гэхээр нь “тэгье” гээд 2016 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр cap гартал модоо бэлдээд модны зах руу цагаалаад орхисон. 2017 оны 03 дугаар сараас эхлээд дараагийнхаа байшинг барьж эхлээд одоо дутуу барьсан байшин байгаа....,

Хаваржааны хашаа барина гээд 2017 оны хавар 3 дугаар сард гарч ирэхдээ 24м3 мод бэлтгэх ёстой мөнгийг нь тушаасан гэж Б  хэлж байсан ба бид нар бас л тэр хавиасаа дан хуурай 18 ширхэг босоо мод унагаж бэлдэж байсан. Хашаагаа байшингаасаа түрүүлээд барьж дуусгаад залгуулаад байшингаа барьж байсан. Ингээд бодохоор нойтон босоо мод 142 ширхэг орчим хуурай босоо мод 18 ширхэгийг унагаж бэлтгэсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 31, 37 дугаар хуудас/,

Гэрч Д.С гийн...Би хотод ажиллаж байгаад 2015 оны сүүлээр Хишиг-Өндөр суманд Б ын хөдөө авсан газарт нь манаач хийж байгаа юм. Б  сумаас дуудлага худалдаагаар 4 дүгээр багийн “А ” гэх газарт газар худалдаж авсан бөгөөд тэр газраа байшин барьж байгаа. Байшин барих гэж 2015 оны 11 дүгээр cap шиг санаж байна тэр газрынхаа урдхан талын уулнаас мод бэлдэж байшингаа барьсан. Эхнийхээ байшингийн модыг намар нь бэлдэж хагас дутуу байшингаа бариад орсон. 2016 онд гадуур нь тоосгоор өнгөлж барьж дуусгасан. Дараагийнхаа байшинд 2016 оны 11 cap гарч байхад нөгөө газраасаа модоо бэлдээд 2017 оны хавраас эхэлж бариад одоо барьж дуусгаагүй дутуу байшин байгаа. Энэ хоёр байшингийнхаа модыг “А ” гэх газраас бэлтгэсэн бөгөөд хоёр байшингийн мод бэлтгэхэд 100 ширхэг босоо мод унагаж бэлтгэж байсан...,

Б ын бэлтгэсэн мод нь нийт 100 ширхэг босоо мод байсан ба Д  гэдэг манай сумын байгаль орчны байцаагч хүүхэн бас мод бэлдүүлсэн ба 50 ширхэг босоо мод унагаж бэлдүүлсэн. Д гийн модыг бас тэр газраасаа бэлдсэн. Б ын хаваржааны хашаа барих гэж 15-16 ширхэг хуурай мод бэлтгэсэн. Байшингийн моднууд дандаа нойтон шинс мод байсан. Хашааны мод нь хуурай шинэс мод байсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 32, 38 дугаар хуудас/,

Гэрч О.М ын...Би байгаль хамгаалагчаар ажилладаг бөгөөд хариуцсан нутагтаа ажиглалт судалгаа, хандалт, цаг уурын өөрчлөлт, гоожин бичилт хяналт шалгалт хийх үүрэгтэй. Зөрчил гаргасан хүнд анхан шатны материалыг бүрдүүлж байцаагчдаа өгч арга хэмжээ авахуулах үүрэгтэй. Д  гэдэг хүн нь манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай бөгөөд хамт ажилладаг хүн байгаа юм. Б ыг Хишиг-Өндөр сумын гаралтай хүн гэдгийг нь мэднэ сайн танихгүй. Би Д д 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Арчилгааны огтлолтын зориулалтаар “А ” гэх газраас 20м куб хэмжээтэй мод бэлтгэх ******* дугаартай эрхийн бичиг бичиж өгсөн. Миний гоожинд зааж өгсөн мод бэлтгэх газар нь Хишиг-Өндөр сумын 1-р багийн нутаг “А ” гэх газраас бэлтгэх ёстой байсан. Б  нь миний гоожинд заагдсан газраасаа бэлтгээгүй 4-р багийн нутаг “И ” гэх газраас модоо бэлтгэсэн байсан..., Б ын мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй гоожин бичиж болохгүй мод бэлтгэж болохгүй газар байгаа. Харин Б  гоожинд заагдсан газраас өөр газраас модоо бэлтгэсэн байсан. Б  нь нойтон байшингийн мод бэлтгэсэн байсан. Ямар ч байсан “И ” гэх газраас модоо бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч Б.Ж гийн...Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “А ” гэх газраар явж байтал хэсэг бүлэг хүмүүс уулнаас мод бэлтгээд байшин барьж байсан бөгөөд үзүүр хэсгээр нь малын хашаа барьж байсан тэнд ойролцоогоор 100 орчим мод байсан тухайн хүмүүсээс “энэ ямар учиртай мод болох хаанаас бэлтгэсэн” талаар асуухад “энүүхэн урд уулнаас бэлтгэсэн” гэж хэлсэн..., бэлтгэсэн байсан мод руу нь очиж үзэхэд дан нойтон босоо унагаагаад цагаалсан байдалтай байсан. “Б  гэдэг хүний мод байгаа юм” гэж хэлсэн бөгөөд эрхийн бичиг байгаа талаар асуухад Б т байгаа гэж байсан…, Бид нар “А ” гэх газар талбайн тусгаарлалт хийх гээд явж байгаад таарсан юм. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “А ” гэх газар талбайн тусгаарлалт зарим газраараа хийгдсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 27-нд 36 дугаар хэсэглэлийн 23-24 дүгээр ялгарал дээр 10 га газар талбайн тусгаарлалт хийгдсэн 2016 оны 2 дугаар сарын 30-нд 36 дугаар хэсэглэлийн 29 дүгээр ялгарал дээр 7 га талбайд тусгаарлалт хийгдээгүй газар байсан. Г  нь 2015 онд гоожин бичсэн байгаа нь тусгаарлалт хийхээс өмнө гоожин бичсэн гэж үзэхээр байна. Б  нь ойгоос нойтон босоо мод бэлтгэсэн байсан бөгөөд иргэн хүн ойгоос босоо мод унагах эрх байхгүй, арчилгаа цэвэрлэгээний эрхтэй мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх ёстой байсан. Гэтэл Б  өөрөө дур мэдэн бэлтгэсэн нь хууль зөрчиж байгаа юм…, Б ын мод бэлтгэж байшин барьж байгаа газар нь талбай тусгаарлалт хийгдээгүй бөгөөд дан нойтон шинс мод бэлтгэсэн байсан. Нэг байшин бариад гадуур нь тоосгоор өнгөлсөн байсан бас нэг байшин барьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч С.Н ын...Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт “А ” гэдэг нэртэй газар байдаг. Харин Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “А ” гэдэг нэртэй газар байхгүй. …2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34/04-457 дугаартай албан бичигт GPS N 48 градус 21,067, Е103 градус 38,55” гэсэн солбицолд ирүүлсэн тул уг солбицлын дагуу мод бэлтгэсэн гэх газрыг тогтоож үзэхэд Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “А ” гэх газар байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 92-93 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний №15 дугаартай:  1.Уг бэлтгэсэн модны хожуулд тооллого, хэмжилт хийхэд шинс төрлийн нойтон мод байна.  2. Нийт 39 ширхэг модны эзлэхүүн 52.9м3 мод байна.  3. Уг модыг журмын дагуу бэлтгээгүй байна гэх дүгнэлт /1хх-ийн 59-60 дугаар хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний 06 тоот дүгнэлтээр: 1. Шинжлэгдэж байгаа мод нь "Шинс" төрлийн мод байна.  2. 2015 онд 2016, 2017 онд бэлтгэсэн модны үнэлгээг жил, жилээр нь гаргав.  2015 онд: Ж.Б ын 2015 онд бэлтгэсэн 39 ширхэг модны нийт эзлэхүүн 52.9 метр куб байна. Модны эзлэхүүнийг Монгол орны шинсэн ойн сортиментийн хүснэгтийн дагуу хэрэглээний мод 28.5 метр куб, түлээний мод нь 12.1 метр куб, хаягдал 12,3 метр куб байна. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 6.551.040 төгрөг гарч байна.

  1. онд: Ж.Б ын 2016 онд бэлтгэсэн мод нь “Шинс” төрлийн мод бөгөөд нийт эзлэхүүн нь 71,995 метр куб болж байна. Үүнээс хэрэглээний модны эзэлхүүн 71,392 метр зуб түлээний нойтон модны эзлэхүүн 0.603 метр куб болж байна. Байшин барьсан модны эзлэхүүн 21.39 метр куб, байшин барьсан модны үлдэгдэл модны эзэлхүүн 7.397 метр куб, цагаалсан модны эзлэхүүн 43.208 метр куб, 2016 онд бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нийт 12.417.581 төгрөг гарч байна.
  2. онд: Ж.Б ын 2017 онд бэлтгэсэн мод нь Шинс төрлийн мод бөгөөд нийт эзлэхүүн нь 16.401 метр куб болж байна. Өвөлжөө барьсан модны эзлэхүун 12.453 метр куб, 2017 онд бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 2.834.093 төгрөг гарч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 240-242 дугаар хуудас/,
  3. оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч, Байгаль орны хяналтын улсын байцаагч Ч.Цэвэлмаагийн: “...нийт 2015-2017 онд бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 65.408.142 төгрөг гарч байна. ..” гэх дүгнэлт /2хх-ийн 6  дугаар хуудас/,

Гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-23 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 24-27 дугаар хуудас/, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /1хх-ийн 45-48 дугаар хуудас/, мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /1хх-ийн 52-54 дүгээр хуудас/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-84 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 111 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 134 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б  нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “А ” гэх хууль бусаар 129 м3 /88396м3+40,6м3=128996м3  “Шинс” төрлийн мод бэлтгэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ж.Б ын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 21.802.713.6 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б ын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ж.Б ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгах талаас хэргийн онолоо дэвшүүлж  мэтгэлцсэн болно.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 21.802.713.6 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 65.408.142 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.Б ын хууль бусаар бэлтгэж хэрэгт битүүмжлэгдсэн 53 ширхэг мод, малын саравчтай хашаа, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7*5м хэмжээтэй дүнзэн байшин 1 ширхэг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй байшин 1 ширхэг, мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн трактор нэг ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхгийн үнийг шүүгдэгч Ж.Б аас тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулж, хохирлоос илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлж, мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн трактор нэг ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Харин энэ хэрэг, үйл баримт 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад болсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн, хууль бусаар мод бэлтгээгүй, зохих хууль журмын дагуу төлбөрийг төлсөн, зүйлчлэл тохироогүй байна гэж мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасанаар...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт Ж.Б ыг хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б аас 65.408.142 /жаран таван сая дөрвөн зуун найман мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт оруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 53 ширхэг мод, малын саравчтай хашаа, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7*5м хэмжээтэй дүнзэн байшин 1 ширхэг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй байшин 1 ширхэг, мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн трактор нэг ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэгийн үнийг шүүгдэгч Ж.Б аас тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулж, хохирлоос илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэг, цагаан өнгийн тракторыг эзэмшигчид нь тус тус буцаан олгосугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН