Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 02

Ц.Туулын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2017/00024 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил Роял гарден хотхон 28-09-01 тоотод оршин суух, Монгол овогт Цэдэндоржийн Туулын нэхэмжлэлтэй,

 Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух, Жантекей овогт Хананын Маратад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт хүнсний ногоо худалдан борлуулдаг Х.Мараттай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ХААН банкны 5845258648 тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.Маратын Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс явуулсан учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход Би муу ногоо явуулжээ.

Та намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна гэсэн. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Мараттай ярих гэсэн боловч утсаа авалгүй өдий хүртэл намайг хохироож явна. Төмс ачиж ирсэн жолооч Н.Отгонжаргал нь надад ууттай зүйл ачуулсан. Би дотор талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Иймд Х.Маратаас төмсний үнэ 6,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.Туул надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой журмын дагуу, хэвийн темпратурт хадгалагдаж, ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй байсан. Улаанбаатарт уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц.Туул үзэж байгаа. Би огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00024 дугаар шийдвэрээр: “

1.Иргэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Маратаас төмсний үнэ 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгож, нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байна. 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцэлийн гол агуулга нь хариуцагч Х.Маратаас Ховдын шар төмс худалдан авах, Ц.Туул нь харилцан тохиролцсон төлбөр болох 6.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүний дагуу нэхэмжлэгч  Ц.Туул нь хариуцагч Х.Маратын Хаан банкны данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн нь Ц.Туулын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Н.Отгонжаргал машинд ачсан төмсний талыг Буянт сумын ногооны талбайгаас хөрснөөс нь ачсан учраас муудсан байж магадгүй, би Ховдоос-Улаанбаатар хот руу 2 хоног явж очоод Барс зах дээр ачаагаа буулгахад төмсөнд чийг орсон байдалтай ялзарсан байсан, анх төмс ачихад нойтон байсан гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Х.Марат Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө буюу төмс хүлээлгэн өгөх, худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагч Ц.Туул, тээвэрлэгч буюу Н.Отгонжаргал нарт мэдэгдээгүйгээс тухайн төмс муудсан нь тогтоогддог.

 Анхан шатны шүүх Н.Отгонжаргалын машинд ачихад ууталсан байсан 100 шуудай төмс нь муудсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн тээвэрлэсэн төмс нь аль шатандаа муудсан, тээвэрлэлтийн явцад уу, ууталсан байсан 100 шуудай төмс урьд нь муудсан байсан эсэхэд нь дүгнэлт хийх боломжгүй бөгөөд 100 шуудай төмс муудсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Туулын хувьд хариуцагч Х.Мараттай харилцан тохиролцсон төлбөрийг төлсөн бөгөөд хариуцагчаас төмс хүлээж аваагүй нь хариуцагч, гэрч нарын тайлбараар нотлогддог.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Маратад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнд шилжүүлсэн 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Худалдагчаас 2015 оны 7 дугаар сарын 18-нд Ховдын шар төмс авахаар талууд гэрээний гол  нөхцөлийн талаар харилцан тохиролцож  худалдан авагч   худалдагчийн  Хаан банкны 5845258646 тоот дансанд 6.000.000 төгрөгийг  2 хувааж шилжүүлсэн байна.  /хх-ийн 4 дүгээр тал/

Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах хэрэглэх, тээвэрлэх нөхцөлтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх үүргийг хуулиар зохицуулжээ.

Худалдагчийн Н.Отгонжаргалаар тээвэрлүүлэн худалдан авагчдад хүргүүлсэн “ховдын шар” төмс  нь  тээвэрлэлтийн явцад чанарын шаардлага хангахгүй, харлаж, ялзарсан, муудсан тул худалдан авагч тал хүлээж авалгүй буцаасан болох нь  хариуцагч Х.Маратын “...ногоо ачсан машин 3 хоноод Улаанбаатар хотод очсон,7 сард эрт ургацын төмс харладгийг  хүн бүхэн мэдэж байгаа бөгөөд харласан төмс байсан байх, Ц.Туулыг над руу ярихад  нь “хоёулаа зохицуулъя”  гэдэг байдлаар ярьсан боловч  Барс зах дээр  уг төмсийг буулгалгүй жолоочийг буцааж явуулсан байсан учир талыг нь зараад талыг хаясан, би дараа төмс явуулна, ногоо ачуулахдаа ашгаасаа төлнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг,/хх-ийн 96-97 дугаар тал/ гэрч Н.Отгонжаргалын “... хэрэгт авагдсан зураг дээр заагаад ганц нэг ууттай төмсөнд чийг орсон байдалтай ялзарсан, ус гоожсон муудсан байдалтай байсан, төмсийг 2 хоног тээвэрлэж Улаанбаатар хотод хүргэсэн, тээврийн хөлсийг Х.Марат хариуцсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/ болон нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1,40.2-т  зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрхтэй бөгөөд зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т нийцүүлэн  дүгнэхэд худалдагч нь худалдаж буй төмсний хэрэглээний шинж, чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, эдэлгээний хугацаатай холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг  худалдан авагчид  өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

 Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул өгсөн зүйлээ буцааж авахыг шаардсан түүний шаардах эрх хууль зүйн үндэстэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2017/0024 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “3.000.000” гэснийг “6.000.000” гэж,  2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1” гэснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д гэж, “...62950 төгрөг гаргуулан...” гэснийг “110950 төгрөг гаргуулан” гэж өөрчилт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж,  түүнд  буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                   ШҮҮГЧИД                                    Д.КӨБЕШ

                                                                                                            Н.ТУЯА