Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

   2020         04          21                                  2020/ШЦТ/733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                            

улсын яллагч Б.Ганбулган,

Гэрч У.Одгэрэл, С.Батсайхан нар,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганболд,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Бт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж Н. Эд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Н.Нид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 0012 80101 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр   хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 1974 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух хаягтай, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилээр тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Э, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Н, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол Чингүнжавын гудамжны 58 дугаар байрны 30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар У389011550

Шүүгдэгч С.Б нь Н.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилших шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан ба дээрх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон,

мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны орчим НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.4 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, 0.5 грамм бодисыг Н.Нид 200.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч Н.Э нь С.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан ба дээрх гэмт хэргийг өөрөө үйлдэж гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Бээс 200.000 төгрөгөөр худалдан авч хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 14-нд Мөнгөн гэдэг хүнээс 2.000.000 төгрөгөөр “Мөс” нэртэй сэтгэцэд нөлөөт бодис авч хэрэглэсэн. Тухайн үед эхнэр Н.Эг хүүхдийн хувцасны дэлгүүрийн бараанд БНХАУ руу явуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-нд “Дүнжингарав” захын зам дээр тосож авсан. Би өөрийн эхнэрийг мансууруулах бодис авхуулахаар Хятад улс руу явуулсан зүйл байхгүй. Мөнгөөнөө гэх хүнээс авсан мөснөөс үлдсэн байсныг нь Нид худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу зарим нотлох баримтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 13-нд би найз Одгэрэлийн хамт БНХАУ руу дэлгүүрийн бараанд явсан. Манай эгч төрөх гээд цаг давчуу байсан болохоор Бээжин хотод очоод захиалсан бараагаа аваад 1 дэх өдрөөс өмнө амжиж Улаанбаатар хотод ирээд “Дүнжингарав” захын тэнд С.Б бид 2-ыг тосож авсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байсан чинь С.Б гарна гээд бид 2 маргалдсан. Өглөө нь би сэрсэн чинь эмнэлгээс “эгч төрөх гэж байна” гэж хэлэхээр нь босоод угаалгын өрөө орсон чинь тавиур дээр шилтэй юм байхаар нь би сонирхоод хэрэглэж үзсэн. Тэгээд эмнэлэг рүү очоод эгчийн төрөхийг хүлээгээд байж байсан чинь цагдаа нар ирээд намайг аваад явсан. Цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар очсон чинь С.Б байсан. Урьд нь манай нөхөр энэ төрлийн хэрэгт холбогдож байсан болохоор хүнд байдалд орно гэж бодоод би нөхрөө хамгаалах гэж мөрдөн шалгах ажиллагаанд худал мэдүүлэг өгсөн. Өмнө өгч байсан мэдүүлэг минь нөхрөө аврах зорилготой бас эрх зүйн мэдлэггүй болохоор худал мэдүүлэг өгсөн. Өгсөн мэдүүлэгтээ харамсаж байна. Хятад улсад байх хугацаандаа найз Одгэрэлээс салж өөр газар руу явсан зүйл байхгүй. Улсын хилээр мансууруулах бодис оруулсан гэх хэргийг хийгээгүй тул шүүх үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хар тамхи мансууруулах бодис хүний биед болон нийгэмд ямар их хор уршигтай болохыг энэ хугацаанд би бүх зүйлээр ойлгож ухамсарласан. Надад дахин нэг боломж олгож өгнө үү гэж хүсэх байна. Би энэ хугацаанд ажлаасаа халагдсан, одоо хувийн байгууллагад анкет бөглөж ажилд орсон. Нийгэмд дахин өөрийн байр сууриа олох гэж залуу хүний хувьд хичээж явна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Гэрч У.Одгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би найз Эгийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 13-наас 15-ны хооронд Хятад улсын Бээжин хот руу явсан. Явах болсон шалтгаан нь өөрийн хүүхдийн хонхны баярын хувцас болон найзын хүүхдийн хувцасны дэлгүүрийн бараанд явсан. Бээжинд байх хугацаанд Э бид хоёр салж өөр газар руу явсан зүйл байхгүй. Хятад улсад байхад Н.Э гадаад улсын хар арьстай хүнтэй огт уулзаж байгаагүй. Бид хоёр 00 орох үедээ л салсан байх. Замын Үүдээс жижиг тэргээр Монгол улсад ирсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй” гэв.

Гэрч С.Батсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би С.Бийн ах нь юм. Манай гэр бүл Тэнгис кино театрт хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би мэдүүлэг өгөхдөө Б нь хоригдож байсан ба барьцаа мөнгө байхгүй байсан болохоор төлбөрийн чадваргүй гэж худал мэдүүлэг өгсөн. 2005 оноос хойш дэлгүүргийг Б Э нар хамтарч ажиллуулдаг байсан. Манай эхнэр уг нь өмнө нь бараанд явдаг байсан боловч бие давхар болсон тул дүүгийн эхнэр бараанд явж байсан юм. Тухайн дэлгүүрийг ажиллуулж байж энэ хоёр амьдардаг юм” гэв.

Гэрч Н.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.04.13-ны өдөр би төрөх дөхчихсөн, өнөө маргаашгүй төрөх гэж байсан юм. Гэтэл Э “та хүүхдүүдийг маань харж байгаарай, би урагшаа бараанд яваад ирье” гэж хэлсэн. Би “би өнөө маргаашгүй төрнө шүү, удахгүй юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Э ”удахгүй, удахгүй” гэж хэлээд явсан. Бараанд явлаа гэдгийг нь би хувцсандаа явлаа гэж ойлгосон. Бийн ах Батсайхан Тэнгис кино театр дотор хүүхдийн хувцасны дэлгүүртэй учир түүний бараанд явлаа гэж ойлгосон. Э манай найз Одгэрэл хамт ханиндаа явна гэж хэлж байсан...Би тэдний гэрт очоод эд зүйлийг нь ухаад байдаггүй болохоор ямар нэгэн гуурс, соруул, шилэн гаанс, өвс, ургамал, цагаан өнгийн нунтаг бодис гэх мэт сонин содон зүйл харж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13/,

Яллагдагч Н.Э мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ингээд сүүлийн үед бид 2 мөнгөний хэрэгцээ маш их гараад би Хятад руу явж мөс олж ирэхээр болсон. Гэвч бид 2-т мөс авах мөнгө байгаагүй. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сард миний дансанд 4 сая төгрөг орж ирсэн. Б хэлэхдээ “чиний дансанд орсон 4 сая төгрөг Бямбацогтын мөнгө, наад мөнгөөр нь чинь мөс авч ирээд Бямбацогтод өгнө, тэгээд талыг нь би өөрөө хэдэн төгрөг нэмж зараад ашиг олоод өрөө дарна” гэж хэлсэн. Бид 2 гурвын гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг, байраа алдвал хүнд байдалд орох учир нөхөр бид 2 буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч гарцаагүй байдалд ороод би Хятад руу мөсөнд явах болсон. Ингээд 2018.04.13-ны өдөр би найз Одгэрэлийн хамт онгоцоор Хөх хот руу явсан. Хөх хотод очоод мөс авах хүний утасны дугаар гээд нэг дугаар өгсөн. Би тэр дугаараар нь Хөх хотод очоод холбогдсон боловч хятад хүн байсан учир хэл ойлголцоогүй, холбоо харилцаа тогтоож чадаагүй. Яагаад Хөх хот явсан бэ гэвэл Б Хөх хотод арай хямдхан байна гэж сонссон гэсэн. Тэгээд Бтэй вичатаар холбогдоод “уг хүнтэй холбогдож чадсангүй” гэж хэлээд Одгэрэл бид 2 вагоноор 2018.04.14-ний өдөр Бээжин явсан. Мөнгө муу байсан учир мөнгөө хэмнээд суудлын хатуу вагоноор явсан. Ингээд 2018.04.14-ний өдөр Бээжинд ирээд байж байтал Б вичатаар нэг хүний утасны дугаар өгсөн юм. Би тэр дугаараар нь холбогдтол гадаад хүн байсан ба би англи хэлээр ярьж байсан. Би тэр хүнтэй англи хэлээр ойлголцоод уулзтал хар арьстан хүн байсан. Би картнаасаа 10.000 юань аваад уг хүнд өгөөд 2 хэсэг уутанд хийж, скочидсон мөс авсан. Тухайн үед би граммлаж чадаагүй, жижгэвтэр уутанд хийгээд скочидсон 2 хэсэг мөс л байсан. 1 уутыг нь 5500 юань гэж байсан ба надад байгаа нь 10.000 юань гээд гуйсаар байгаад л авсан. Тэгээд Б “хуурамч мөс их байдаг шүү шалгаарай, хуурамч нь их хурц үнэртэй, хоолой ам хорсгодог шүү" гэж хэлсэн тул би Бээжингээс дэлгүүрээс шилэн гаанс аваад нийтийн 00-н өрөөнд ороод хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзтэл ямар нэгэн илүү амт мэдрэгдээгүй, хоолой ам хорсохгүй, ямар нэгэн зовиур байхгүй, нойр хүрэхгүй, их сэргэг байсан. Мөн үнэрлэтэл ямар нэгэн хурц үнэр байгаагүй. Тэгээд хуурамч биш юм шиг байна гэж бодсон. Уг мөсийг шалгаж үзэх үед манай найз Одгэрэл хамт байгаагүй, намайг шалгаж үзэж байх үед Одгэрэл Эрээн явах таксины жолоочтой уулзахаар явсан байсан. Намайг Хятад руу мөс авах гэж явсан, Бээжинд очоод мөс авсан талаар Одгэрэл юу ч мэдээгүй.  Би түүнд Хятад руу наймааны ажлаар явж байгаа, ханьтай яваад ирээч гээд гуйчихсан юм. Хар хүнтэй уулзаж мөс авах үед Одгэрэл хамт байгаагүй, дэлгүүрээр хэсч байсан. Ингээд Одгэрэл бид хоёр 2018.04.15-ны өдөр 15 цагийн үед хил гарч Замын-Үүдэд ирсэн. Хилээр гарахдаа би худалдаж авсан мөсөө хувцаснуудынхаа дунд хийгээд, хайрцаганд хийгээд скочдоод нуугаад оруулж ирсэн. Би Эрээнээс, Зам-Үүд рүү машинаар хил гарсан юм. Гаалийн байцаагч нар миний суусан машины ачаа шалгаагүй, хилээр нэвтрүүлсэн. Бээжинд байхдаа Бтэй холбогдоод “мөнгөгүй болчихсон" гэж хэлээд Б миний данс руу 800.000 төгрөг аваад Бээжингээс Эрээн хүрэх, хил гарах Улаанбаатар хүрэх гэх мэт зардлыг хийсэн. 2018.04.15-ны шөнө 01 цагийн үед хотод орж ирээд Б, Одгэрэл бид хоёрыг Дүнжингаравын тэр хавиас цагаан өнгийн гэр бүлийн жийп шиг том машин тосч авсан. Одгэрэлийн гэр нэлээн хол байдаг учир тэр өдөр манай гэрт хоносон. Ингээд гэрт ороод граж руу орсон ба би хайрцагтай хувцасаа задлаад дундаас нөгөө “мөс”-өө гаргаж ирээд Бт өгсөн. Тэгээд Одгэрэл бид 2 манай гэр рүү орсон ба Б гэртээ оролгүй, гражнаас гараад явсан. Тэгээд өнөөдөр үүрээр Б гэртээ орж ирээд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхөөр авч гарсан. Түүнээс хойш би Бтэй тухтай огт уулзаагүй байна, түүнийг миний ирсэн мөсийг хэнд өгсөн, хэдэн төгрөгөөр зарсан болохыг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2 хх-ийн 103-106/,

Яллагдагч С.Б шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай эхнэр Хятад руу мөс авч ирэхээр 6 сая төгрөгийг аваад явсан. 6 сая төгрөгт 2 бюлет буюу 20 грамм мөс авч ирээд талыг нь Бямбацогтод өгсөн юм. Учир нь миний унж явсан Лексус RХ машин нь өөр хүний нэр дээр байдаг бөгөөд уг машиныг миний нэр рүү шилжүүлэх асуудлыг Бямбацогт шийдэж өгөх байсан юм. Хэрэв Бямбацогт миний машины бичиг баримтыг над руу шилжүүлээд өгчих юм бол би тэр машиныг зараад байрныхаа өрийг дарах гэж байсан юм. Бямбацогтод бүх эрх мэдэл байгаа мөртлөө машины бичиг баримтыг миний нэр рүү шилжүүлээд өгчихгүй яваад байхаар нь би Бямбацогтод долгинох санаатай “мөс" авч ирэхээр болсон. Тэгээд эхнэрийгээ Хятад руу явуулаад эхнэр маань 2 бюлет мөс авч ирээд талыг нь би Бямбацогтод 2018.04.15-ны шөнө Саншайн хотхонд байхад нь өгсөн. Би Хөх хотод байдаг нэг Өвөр Монгол хүнтэй танилаараа дамжуулан холбогдсон юм. Уг хүнээр дамжуулан Хөх хотоос мөс авахаар болсон юм. Тэгээд уг хүнтэй вичатаар холбогдсон юм. Мөн Хөх хотоос мөс авах гэж байсан хятад хүний над руу вичатаар явуулсан мессэжийг хамаатны хятадад сурдаг охиноор орчуулуулсан юм. Яагаад заавал Хөх хотоос мөс авах гээд байсан бэ гэхээр Хөх хотод хямдхан байдаг юм. Хөх хотоос 1 бюлет буюу 10 грамм мөсийг 2 гаруй сая төгрөгөөр худалдан аваад Монголд ирээд дор хаяж 1 нугалж зардаг юм.  /2хх-ийн 119-121/,

Яллагдагч С.Б дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэрийгээ мөс аваад шалгаж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань миний хэлснээр шалгаж үзээд авсан байх. Би Бээжинд мөс зардаг нигер хар арьстай хүний утасны дугаарыг хүнээс олоод Эд өгсөн юм. Тэгээд Эг уг хар арьстай хүнтэй холбогдож байгаад мөс авсан... Тэгээд Эг найз Одгэрэлийн хамт гэртээ хүргэж өгсөн. Гэрт очоод би дотогш ороогүй, Эгаас тус тусдаа ууттай, тус бүр 10 граммаар савласан нийт 22 бюлет буюу 20 грамм мөсийг аваад явсан... Тэгээд 2018.04.16-ны өглөө 07 цагийн үед Саншайнаас гараад гэртээ хариад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд буцаад Саншайн руу явсан. Тэгээд Баагий надтай холбоо бариад өглөө эрт машинаа надаас авсан. Намайг Саншайнд очих үед Ганзориг болон 2 хүүхэн явчихсан, Бямбацогт ганцаараа байсан. Тэгээд Н гэх танил залуу надаас “мөс” авъя гээд байсан тул буцаж гараад Саншайны хашаа дотор 0.5 грамм мөс 200.000 төгрөгөөр зарсан...Би Мөнгөнцэцэг гэх хүнээс мөс авсан гэж худлаа ярьсан юм. Анхны мэдүүлэг байсан учир худал мэдүүлчихсэн юм. Яагаад тэгж хэлсэн болохоо мэдэхгүй байна. Нид зарсан мөснөөс бага зэргийг аваад түрүүвчиндээ хадгалж байсан юм. Эхнэрийнхээ авч ирсэн мөснөөс Нид зарахаар авч гараад арай их юм шиг болохоор нь бага зэргийг 500-тын дэвсгэртээр тасдаж аваад түрүүвчиндээ хийчихсэн. Намайг 00-н өрөөнд ганцааранг минь байлгасан нь үнэн. Тэр үед би Хар тамхитай тэмцэх газрын 00-н өрөөнд биедээ байсан мөсийг хаясан минь үнэн. Ойролцоогоор 7-8 грамм мөс хаясан. Би Бямбацогтод 10 грамм мөс арай өгөөгүй, 4-5 грамм орчим мөс өгсөн. Би Бямбацогтод мөс өгөхдөө жижиг уутанд  тасдаад өгсөн. Бямбацогт 2018.04.16-ны өдөр машины бичиг баримт шилжүүлж өгнө гэж байсан тул түүнд долгинож мөс өгөх болсон юм. 2018.04.16-ны өглөө намайг Саншайнд буцаад очиход Бямбацогт ганцаараа байсан ба Бямбаа өөрөө гэртээ байсан бонго, гуурс, мөсийг аваад гарсан. Бямба цэнхэр гуурсанд миний өгсөн мөснөөс хийгээд өөрөө 2 талыг нь наасан байх. Машинаас гарч ирсэн эд зүйлс минийх  биш, Бямбаа өөрөө гэрээсээ авч гарч ирсэн шүү дээ...Би бол Бямбацогттой машины наймаа хийх гээд холбогдоод хойноос нь хөөцөлдөөд яваад байсан юм. Яг цагдаад баригддаг өдөр буюу 2018.04.16-ны өдөр Бямбацогт миний нэр рүү RX 400 маркийн машин шилжүүлж өгөх ёстой байсан. Ганболдын гэрийн гадаа ирээд Ганболд Бямбацогтын унаж явсан машины хойд хаалгыг онгойлгоод хойд суудал дээр суусан, би харин Бямбацогтын хажууд буюу жолоочийн эсрэг талын зүүн талд сууж явсан. Ганболдын машинд сууснаас хойш 5 орчим минутын дараа цагдаа нар бид 2-ыг баривчилсан. Ганболд Бямбацогт нар хоорондоо нэг байрны бичиг баримтын талаар яриад байх шиг байсан. Миний биеэс хураагдсан мөсийг би зүс таних Мөнгөө гэх залуугаас 2018.04.14-нөөс 15-нд шилжих шөнө бөхийн өргөөний хажуу талд байх автомат тоглоомын газар тоглож байгаад тааралдаад 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 400.000 төгрөгөөр 1 грамм мөс авсан. Би уг мөс гэх бодисноосоо 2018.04.15-наас 16-нд шилжих шөнө Саншайнд байхдаа ганцаараа хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 151-158/,

Яллагдагч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед би Б гэх ахруу өөрийнхөө 88112479 гэсэн дугаараас түүний дугаар руу залгасан. Би өөрийнхөө гар утсан дээр Бийн дугаарыг Bilgee uvliin dugui гэж хадгалсан байгаа. Би утсаар яриад 200.000 төгрөгт юм авья гэж хэлтэл “Олимп хотхоны ойролцоо хүрээд ир би өөдөөс чинь алхаад очьё” гэж хэлсэн. Би заасан газар нь яваад очтол өөдөөс Б ирж байсан бөгөөд миний машинд суугаад Олимп хотхоноор ороод урагшаа тултал яваад нарийн зам дээр зогссон. Би бэлнээр Б ахаас миний утасны гэрийн араас гарсан ууттай мөс гэх зүйлийг аваад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг дансаар шилжүүлсэн. Би өөрийн гар утсанд суулгасан Хаан банкны мобайлаар шилжүүлсэн бөгөөд тухайн мобайлд миний 5029502366 гэсэн данснаас Бийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд Б буугаад явсан бөгөөд би буцаад Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн урд талд байрлах оюутны хотхоны зогсоол руу орж зогсоод нөгөө Бээс авсан мөс гэх зүйлээс хэрэглэсэн. Тэндээсээ хуучин ажиллаж байсан Хөдөө аж ахуйн яам руу ажил хүлээлцэхээр очоод цагдаад баригдсан. Тухайн үед би найз Банзрагчаас зээлээр авсан 7979 улсын дугаартай машинтай явсан. Мөн миний биеэс хураагдсан соруул, хагархай тарианы усны шилийг ашиглаж уг мөс гэх зүйлийг хэрэглэсэн.” /2хх-ийн 140-143-р хуудас/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Н.Э тавиур дээр тавьсан эд зүйлийг заасны дагуу үзэхэд цагаан өнгийн тагтай устай сав 1 ширхэг, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирдлогдсон шилэн гаанс, үзүүр хэсэгтээ резинен гуурс хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, жижиг 2,5 см урттай тайрсан хуванцар гуурс , уг тавиурын дээд хэсэгт зиплок түгжээтэй гялгар уут нэг ширхэг, мөн 00-ийн өрөөний суултуурын дээд хэсэгт байх тавиур дээрээс бор өнгийн модон гаанс, хар өнгийн нүдний шилний хайрцагт хийсэн цагаан өнгийн 2 ширхэг, ногоон өнгийн 1 ширхэг, цайвар өнгийн 1 ширхэг нийт 4 ширхэг гуурс дотроо бохирлогдсон” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-19х/,

61-97 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “голын хайрцагны тавиур дээр дотроо хар өнгийн гуурс болон тарианы шилийг нийлүүлэн скочидсон хэрэглүүр бүхий парламент тамхины хайрцаг... цэнхэр өнгийн гуурс шургуулсан “shoe deo special’ гэсэн бичигтэй хар өнгийн “бонго” мэт зүйл, ногоон өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гуурсанд хийсэн “мөс” мэт зүйл 0,5 грамм байв” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-25/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “МУ-ын 500-тын дэвсгэрт 1 ширхэг хуйлсан байдалтай байсныг задалж үзэхэд грамм тодорхойгүй талтслаг цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис...С.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тандалтаар тогтоосон /1хх-ийн 55-56/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н.Эгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “Н.Э нь метамфетамины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдгаар зааж байгааг тусгав” /1хх-н 58-61/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Нийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утга/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан... 0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины агууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-ийн 67-68, 80/,

Хилийн лавлагааны цахим бүртгэлээс хуулбарлан авсан тэмдэглэл, гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 83-86/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Эгийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Ноос 100.000 төгрөгний орлого орсон, 2018.04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Нийн 5029502366 дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-ийн 113-115, 159,165/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Бийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад Н.Нийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-ийн 169-170/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дүрслэл гарч ирэв. Бичлэгний зүүн гар талын дээд буланд 2018-4-15 16:26:24 секунд гэсэн бичиглэл байна. Билэгийг уншуулахад 16:30:28-д Н.Эгийн хил нэвтрэх паспорт шалгуулж штамб даруулах зурвас дээр зогсож байна” бичлэг /1хх-ийн 209-210/,

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 211-219/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн хамт /1хх-н 220-221/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4303 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл / гялгар уутын хамт 0,5831 грамм/, “7” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, “8” гэж дугаарласан цагаан өнгийн гуурс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, “8” гэж дугаарласан цагаан өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

3. Метамфетаны нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /2хх-ийн 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4302 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан 7,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл,“11” гэж дугаарласан 6 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл“12” гэж дугаарласан 10 см-ийн урттай цайвар өнгийн гуурс мэт зүйл,“13” гэж дугаарласан 8 см- ийн урттай ногоон өнгийн гуурс мэт зүйл,“14” гэж дугаарласан бор өнгийн модон гаанс мэт зүйл,“15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо шингэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйл,“16” гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл,“17” гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл,“18” гэж дугаарласан гялгар уут, “19” гэж дугаарласан 2.5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “11” гэж дугаарласан 6 см-ийн урттай цагаан өнгийн гуурс шиг зүйл, “15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо шингэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйлийн гуурс, “18” гэж дугаарласан гялгар уутанд мансууруулах гэн сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн, “15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо шингэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйлийн гуурс, “18” гэж дугаарласан гялгар уутанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, “10” гэж дугаарласан 7,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл, “12” гэж дугаарласан 10 см-ийн урттай цайвар өнгийн гуурс мэт зүйл, “13” гэж дугаарласан 8 см-ийн урттай ногоон өнгийн гуурс мэт зүйл гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, “17” гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, “9” гэж дугаарласан 2,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

4. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн “14” гэж дугаарласан бор өнгийн модон гаанс мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно гэх дүгнэлт /хх-28-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4305 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Самданням Бямбацогт УВ87032810, 2018 оны 04 дүгээр зарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс, “Намшир Э ХВ86010909, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 90 мл, “Мөнхжаргал Азбаяр УХ 91062719, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 70 мл, “Нармандах Н У389011550, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 50 мл

2. Мөнгөнцэцэг Ганболд ЕЙ91042918, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс- 50 мл, “Соргодог Б ЦВ74120613, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс- 90 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Намшир Э ХВ860Ю909, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Мөнхжаргал Азбаяр УХ 91062719, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс,  “Нармандах Н УЗ89011550, 2018.04.16” гэж хаягласан, хуванцар савтай шээс,            “Мөнгөнцэцэг Ганболд ЕЙ 91042918, 2018.04.16” гэж хаягласан, хуванцар савтай шээс, “Соргодог Б ЦВ 74120613, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээснүүдэд метамфетамин /МАМР/ илэрсэн.

4. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. /2хх-ийн 35-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 4304 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “БЗД-ийн 26-р хороо зипзЫпе С-201 “гэж хаягласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “БЗД-ийн 26-р хороо зипзМпе С-201 “гэж хаягласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин илэрсэн.

2. Метамфетаны нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /2-р хх-н 43-44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4304 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл хийсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл хийсэн. Талстлаг цагаан өнгийн бодис /0,5 грамм/, “2” гэж дугаарласан шилэн гаанс бүхий хар гуурс, ”3" гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурстай зИое йео эреаа! гэсэн элтэй бонго мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан шилэн гаанс бүхий хар өнгийн гуур ”3" дугаарласан цэнхэр өнгийн гуурстай shoe deo special гэсэн бичиглэлтэй бонго мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйлд хийсэн талслаг цагаан өнгийн бодис мэт зүйлд метамфетамин илэрсэн.

5. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /2хх-ийн 46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4304 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай МУ-ын 500 төгрөгийн дэвсгэрт, “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл /0,4172/ нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай МУ-ын төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлд -тамфетамин илэрсэн.

4. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /2хх-ийн 49-50/, прокурорын санал болон шүүгчийн захирамж, мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /2хх-ийн 75-80/, мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 1/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 7/, мөрдөгчийн санал /2хх-ийн 80/, шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-ийн 82/, яллах дүгнэлтийн хавсралт /3хх-ийн 91-93/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-25/, “Севен Силвер” ХХК-ний дүрэм /1хх-ийн 34/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 63/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 64/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67/, прокурорын тогтоол /1хх-ийн 92/, шүүгчийн захирамж /4хх-ийн 64-67/, прокурорын тогтоол /4хх-ийн 149/, шүүгдэгч С.Бийн ерөнхий прокурорт гаргасан хүсэлт /4хх-ийн 150/, шүүгчийн захирамж /4хх-ийн 190/, тусгаарлах тогтоол, нууц ажиллагааны магадлагаа /2хх-ийн 36-37/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Нууц ажиллагааны магадлагаа дөрвөн хуудас материал, 1,73 MB хэмжээтэй бичлэг бүхий сиди 1 ширхэг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Ганболд нь “Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б, Н.Э нар сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.22-ны өдрийн 2268 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээр дурьдсан мэдүүлгүүдийг яллах нотлох баримт болгон яллах дүгнэлтэд бичжээ.

Дээрх Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал” мөн учир нотлох баримтаар шинжлэн судлахаас татгалзах буюу нотлох баримтад тооцохгүй байх хууль зүйн факт үүссэн хэмээн үзэж байна. Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” бол шүүх хүсэлтийг хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасныг үндэслэж дээрх нэр бүхий сэжигтэн болон яллагдагч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүх өмгөөлөгч Б.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж хуульд заажээ.

Өөрөөр хэлбэл С.Б, Н.Э нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгүүд нь дээрх хуулийн заалтыг зөрчиж буюу хоёр дугаар хавтаст хэргийн 103-106, 104-105, 119-121, 147-152, 151-158 дугаар талуудад шүүгдэгч С.Б, Н.Э нарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Гэр бүлийн гишүүний …эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж, танилцуулалгүйгээр харилцан бие биенийх нь эсрэг мэдүүлэг авч Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтаст хэрэгт дээрх нэр бүхий шүүгдэгч С.Б, Н.Э нарын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцоогүй тул Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Бийг нь Н.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилших шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан ба дээрх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон гэх гэмт хэргийг,

мөн шүүгдэгч Н.Эгийн С.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 20 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан ба дээрх гэмт хэргийг өөрөө үйлдэж гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэх гэмт хэргүүдийг улсын яллагч яллах дүгнэлтийн яллах талын гол нотлох баримт болгосон байх ба хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нарын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдохгүй байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Н.Нийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-н 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Бээс 200.000 төгрөгөөр худалдан авч хадгалсан гэж яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурьдсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Н.Нийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-н 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Бээс 200.000 төгрөгөөр худалдан авч хадгалсан гэж яллах дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын хүрээнд гэж шүүх үзсэн болно.

Харин шүүгдэгч С.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны орчим НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.4 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, 0.5 грамм бодисыг Н.Нид 200.000 төгрөгөөр худалдсан болох нь

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Нийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утга/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан...0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины агууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-ийн 67-68, 80/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Эгийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Ноос 100.000 төгрөгний орлого орсон, 2018.04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Нийн 5029502366 дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-ийн 113-115, 159,165 хуудас/, шүүгдэгч С.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Нийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4305 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдсон,

Мөн шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-н 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Бээс 200.000 төгрөгөөр худалдан авч хадгалсан болох нь

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Нийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утга/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан...0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины агууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-н 67-68, 80/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Эгийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Ноос 100.000 төгрөгний орлого орсон, 2018.04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Нийн 5029502366 дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-ийн 113-115, 159,165/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Бийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэг явуулахад Н.Нийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-ийн 169-170/, шүүгдэгч Э.Нийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Хөх нуур овогт Соргодогийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч худалдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ханхар овогт Нармандахын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б, Н.Н нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б, Н.Н нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй ба дээрх гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарсан зардал үгүй болно.

Шүүх шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Н.Нид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хөдөлмөр эрхэлж байгаа болон түүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж тус тус шийдвэрлэлээ.        

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №15 гэж дугаарласан цагаан өнгийн таганд гуурс шургуулсан дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав /бортого мэт зүйл/,

№16 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№17 гэж дугаарласан дотор нэг үзүүрт нь хуванцар гуурс мэт зүйл шургуулсан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№19 гэж дугаарласан 2.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№18 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут,

№14 гэж дугаарласан бор өнгийн модон гаанс,

№10, №11 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс,

№13 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар гуурс,

№12 гэж дугаарласан цайвар өнгийн хуванцар гуурс,

61-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйл,

Parlament гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг,

№2 гэж дугаарласан хар өнгийн хуванцар гуурс шургуулсан шилэн гаанс мэт зүйл,

№3 гэж дугаарласан дээр орой хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулсан Shoe deo special гэсэн бичиглэл бүхий хуванцар сав,

№1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар гуурсанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 грамм

С.Бийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйл:

№4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.3 грамм,

Н.Нийн биед үзлэг хийн хураан авсан эд зүйл:

№7 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил,

№8 гэж дугаарласан 10 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№6 гэж дугаарласан 2.5х2.5 см-н хэмжээтэй 3 талыг хайлуулж наасан уутанд савласан, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.4 грамм зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах,

№5 гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг устгахыг Монгол банкинд даалгах,

Н.Эгийн Е1278339 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгох,

Нууц ажиллагааны магадлагаа 5 хуудастай, СД-2 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.тэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Н.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Эг цагаатгасугай.

3. С.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Н.Нийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Нид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Бт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийн урьд цагдан хоригдсон нийт 228 /хоёр зуун хорин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №15 гэж дугаарласан цагаан өнгийн таганд гуурс шургуулсан дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав /бортого мэт зүйл/,

№16 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№17 гэж дугаарласан дотор нэг үзүүрт нь хуванцар гуурс мэт зүйл шургуулсан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№19 гэж дугаарласан 2.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№18 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут,

№14 гэж дугаарласан бор өнгийн модон гаанс,

№10, №11 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс,

№13 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар гуурс,

№12 гэж дугаарласан цайвар өнгийн хуванцар гуурс,

61-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйл,

Parlament гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг,

№2 гэж дугаарласан хар өнгийн хуванцар гуурс шургуулсан шилэн гаанс мэт зүйл,

№3 гэж дугаарласан дээр орой хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулсан Shoe deo special гэсэн бичиглэл бүхий хуванцар сав,

№1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар гуурсанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 грамм

С.Бийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйл:

№4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс тэм зүйл 0.3 грамм,

Н.Нийн биед үзлэг хийн хураан авсан эд зүйл:

№7 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил,

№8 гэж дугаарласан 10 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№6 гэж дугаарласан 2.5х2.5 см-н хэмжээтэй 3 талыг хайлуулж наасан уутанд савласан, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.4 грамм зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах,

№5 гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг устгахыг Монгол банкинд даалгах,

Н.Эгийн Е1278339 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгох,

Нууц ажиллагааны магадлагаа 5 хуудастай, СД-2 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэгт тус тус хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

8. Н.Н, Н.Э нар нь тус бүр 126 /нэг зуун хорин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Э, Н.Н нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР