Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Хохирогч Б.Ц, Э.Н, П.М, М.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, П.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Н.Б /онлайнаар/

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Х, Б.Т, Д.Д, Б.Э /онлайнаар/ Н.Б /онлайнаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.С, З, Э.М

Гэрч Ж.Б

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт Д.Э.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б овогт Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 сая төгрөг унана” гэж хуурч, иргэн М.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 350,940,000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал ханшаар бүтэн сар авдаг юм аа” гэж хуурч, иргэн Н.Б-с 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74,580,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр буюу 100,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-н ченжийн дансанд 300,000,000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач энэ гэрээгээ алдмааргүй байна надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж хуурч, иргэн Б.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9,900,000 төгрөг, 9,900,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 18 цаг 21 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9,000,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5,000,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9,900,000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9,900,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 118,869,000 /нэг зуун арван найман мянга, найман зуун жаран есөн/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж хуурч, иргэн П.Ө-с 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрeгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би 300,000,000-500.000.000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг Хятад руу явуулчихна” гэж хуурч, иргэн П.М-с 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг нийт 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, "500 сая төгрөгийн юаний гэрээ хийх хэрэгтэй байна гэх хуурч, иргэн Д.Б-с 2016 онд 40.000.000 сая төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000 сая төгрөг, нийт-60.000.000 /жаран сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юань авах гээд байна мөнгө байна уу хүүтэй зээлж авъя” гэж хуурч, иргэн Э.Н-с 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг, нийт 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Б.С-с 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44.025.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19.890.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.110.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 101.025.000 /нэг зуун нэгэн сая, хорин таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Ж.Ч-с 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7.650.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3.600.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6.400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,600,000 төгрег, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа, нийт 18,320,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18.600.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6,300,000 төгрөг, нийт 167.470.000 /нэг зуун жаран долоон сая, дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Б-с 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд 14.085.000 арван дөрвөн сая наян таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1.167.889.000 /нэг тэр бум нэг зуун жаран долоон сая, найман зуун наян есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээр явна. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэн юаний ченж С гэгч рүү тухайн үеийн ханшаар төгрөгийг М гэж хүний Х банкан дахь ... дугаарын данс руу шилжүүлдэг...Э-н 2017 оны 03 дугаар сарын 03-ны өлрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн мөнгө болон урд барааны үлдэгдэл 3.384.929 төгрөгтэй нийлээд 104.409.929 төгрөгийг дансаар авсан нь үнэн...Ц-н төгрөгийг юань болгох зорилгоор надад өгч, би тухайн өдрийн ханшаар тооцож, Эрээнд байгаа С рүү ... дансанд...Б.Ц...надад 116.600.000 төгрөг шилжүүлсэн байна...бүгд С-н ... дансанд, П.Ө-н 13000000 төгрөгийг С-н данс руу 14.826.000 төгрөгийн дүнтэй шилжүүлсэн, Д.М-н...26.500.000 төгрөгийг...шилжиж ирсэн өдөрт нь юань болгож, бэлнээр нь эсвэл С болон түүний харилцагч руу нь бусад хүмүүсийнхтэй хамт шилжүүлж байсан, Б-н надад шилжүүлсэн мөнгийг нь тухайн өдрийн вань Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож, ... дугаартай М-н данс руу шилжүүлэн, өөрийн ... дугаартай утаснаас ... дугаартай БНХАУ-ын иргэн С рүү Б юань авна гээд, авах юанийн хэмжээг бичиж мессежээр явуулснаар С тэр мессежийн хүлээн авч, Б тохирсон хэмжээний юанийг хүлээн авсан байсан...Ч-с 2017 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 26-ны өдрийн хооронд 167.470.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан...миний эхнэр Я.А нь минй ажилд оролцоод байдаггүй байсан, хэн хэнтэй яаж харилцдагийг ч мэдэхгүй...Б, А нараас тусдаа тооцоотой, тэр хоёр миний явуулж байгаа үйл ажиллагааг нарийн сайн мэддэггүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-91-р хуудас/

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүнтэй 2015 оны 10 сараас эхэлж урдаас будаа авдаг байсан болохоор харилцаж эхэлсэн. Будааныхаа Монгол мөнгийг урьдчилж энэ хүний данс руу нь хийдэг байсан. Хамгийн сүүлд бид хоёр 04 сарын 16-ны өдөр тооцоогоо нийлүүлээд миний 27,260,000 төгрөг энэ хүний дансанд үлдсэн байна. Миний данс руу буцааж хийгээрэй гэхэд маргааш нь над руу залгаад Хятадын ченжтэй 300,000,000-500,000,000 төгрөгийн юанийн гэрээ хийх гэсэн юм. Тиймээс мөнгө их хэрэгтэй болоод байна. Найздаа мөнгө өгөөч гэж байсан. Ингээд 18-нд 23,800,000 төгрөг, 19-нд 27,000,000 төгрөг, 20-нд 15,000,000 төгрөг, 22-нд 5,000,000 төгрөг, 23-нд 19,800,000 төгрөг, найзынхаа данснаас 1,000,000 төгрөгийг, нийт 90,600,000 төгрөгийг надаас авсан юм. Би 23-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 19,800,000 төгрөг хийчхээд байхад энэ хүн над руу буцааж залгаад одоо найзад нь 5,000,000 төгрөг хэрэгтэй байна. Бүтээгээд өгөөч гэж хэлж байсан. Ингээд Э-г утсаа авахгүй байхаар нь бид нар гэрт нь очсон. Гэтэл гэртээ согтуу байсан. Эхнэр нь маргааш ирж уулзаарай гэж байсан. Маргааш нь очиход их л хугацаа хэрэгтэй байна гэж байсан. Тэгээд цагдаад өгсний дараа манай нөхрийн утас руу нь залгаад та 2 манайд хүрээд ирээч гэсэн. Тэгээд бид 2 очиход ах дүү нар нь гэж 10 гаруй хүн байсан. Гэтэл өргөдлөө буцаагаад аваач 30,000,000 төгрөг хасаач гэж байсан. Би нотариатаар орж гэрээ хийгээд өргөдлөө авна гэж  хэлсэн. Тэгэхэд манай нөхрийн ээжийн бие муу байсан болохоор ядаж 500,000 төгрөг гаргаад өгөөч манай нөхөр ээжийгээ амьд дээр очоод уулзах хэрэгтэй байна гэж хүртэл хэлж байсан. Намайг хэдэн сар уйлж гуйсныг энэ хүмүүс мэдэж байгаа. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй байгаа. Миний тооцоогоор нийт 118,869,000 төгрөг гарсан. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр гарсан 116,600,000 төгрөг гэж аудитын дүгнэлтээр гарсан байна лээ. Тиймээс энэ шинжээчийн дүгнэлтээр гарсан 116,600,000 төгрөгийг би энэ хүнээс нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Хэдэн хүүхдээ тэжээх гэж халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байна. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй байгаа. Би Монгол Улсын шүүхийн байгууллагын өмнө хэзээ ч худлаа хэлэхгүй. Манай гэр бүлийг ямар хөдөлмөр ч гэдгийг Замын-Үүдийнхэн мэднэ. Би өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө чамд залилуулчихаад зогсож байна. Энэ хүн төлөвлөж байгаад бид нарын мөнгийг залилж авсан. Би бүтэн 3 жилийн турш шаналж байна. Би болсон процессыг л ярьж байгаа. Тиймээс энэ хүнд маш их гомдолтой байна гэв.

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э-тай 2016 онд цементийн наймаа хийдэг байсан. Э руу Монгол мөнгөө шилжүүлээд урагшаа юань болгож өгдөг байсан. Тэгээд 2016 оны 08 сараас цемент зогссон. 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс эхэлж би Э-д мөнгө өгч эхэлсэн. Э эргэлтийн мөнгө хэрэгтэй байна. Мөнгө байна уу? гэж байсан. Би энэ хүнийг 20 жил Замын-Үүд суманд ченж хийсэн болохоор итгэж мөнгө өгсөн. Энэ хүнд юань хэрэгтэй байна гэхээр нь би 50,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. 2016 оны 08 сарын 29-ний өдөр 24,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 31-нд 6,000,000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-нд 18,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 14-нд 2,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг эхний ээлжинд өгсөн. 2017 оны 04 сарын 01-нд 60,000,000 төгрөгийг дансаар зээлүүлэв гээд шилжүүлсэн байгаа. Би энэ хүнийг гэрээ хийе гэж зөндөө гуйж байсан. Энэ хүнийг бичгээр авна гэхээр нь итгээд хийгээгүй. Гэтэл 04 сарын 20-ны өдөр гэхэд би дампуурсан гээд гэртээ хэвтчихээд утсаа авахгүй байсан. 2017 оны 04 сарын 01-ний өдөр надаас 60,000,000 төгрөг авахдаа их хэмжээний 500,000,000 юань гэж хэлж байсан. Над руу зогсоо зайгүй утасдаад байлгахгүй байсан. Би байсан мөнгөө чамд өгсөн. 2 хүүхэд маань оюутан болно. Тэр цагт чи намайг мөнгө төгрөггүй болгочихгүй биз дээ гэхэд би 20 жил Замын-Үүдэд ченж хийсэн. Би хаашаа ч явахгүй шүү дээ. Чи бид 2 олон жил харилцлаа гэж байсан. Тэгээд Б бид 2 гэрт нь очиход М гэж өмгөөлөгч хамт байсан. Би будааны хүмүүстэй учраа олчихоод та нарын мөнгийг өгнө гэж хэлж байсан. Энэ хүн эхлээд маргаан байхгүй өгнө гэж байсан байж одоо маргаад сууж байна. Энэ хүн эдгээр мөнгийг эхнэрийнхээ данс руу татсан байгаа. Би энэ хүнээс шинжээчийн дүгнэлтээр гарсан өөрийнхөө 110,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Энэ хүнд маш их гомдолтой байна. Энэ хүн олон хүнд өртэй байснаа нууж надаас мөнгө авсан юм байна лээ. Бид нар уйлаад явж байна шүү дээ. Энэ хүн маш олон хүн хохироож байна. Анх юу гэж хэлж мөнгө авч байснаа санах хэрэгтэй. Энэ хүн ийм худлаа зүйл яриад байж байгаадаа ичээсэй. Бид нар худлаа хэлж хуулийн өмнө зогсоогүй. Бид нар энэ 2 жилийн хугацаанд энэ хүний араас мөнгөө авах гэж үсээ цайтал явж байна гэв.

Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э гэж хүнтэй 2016 оны 05 сараас эхэлж танилцсан. Ингээд юань өгч, авдаг байсан. Би адилхан будаа зөөдөг байсан. Монгол мөнгөө Э-н данс руу хийгээд юаниа урдаас ченж С гэж хүнээс авдаг байсан. Энэ хүн 04 сарын 05-ны өдрөөс эхлэн их хэмжээний юанийн гэрээ хийх гэж байгаа найзаа мөнгө явуулаарай гэдэг байсан. Энэ талаар мессеж нь хэрэгт байгаа. Би 24-ний өдөр Эрээн гарч ирээд нөгөө мөнгөө яасан бэ? гэхэд найз нь өглөө 09 цаг гэхэд мөнгийг чинь хийнэ чи Эрээн гараад хүлээж бай гэсэн. Гэтэл энэ хүн ирээгүй. Тэгээд утсаа авахгүй болохоор нь 25-нд гэрт нь очсон. Хүн болгон энэ хүнийг сураад байсан. Гэтэл энэ хүн юанийн алдангид орчихлоо надад хугацаа өгөөч би та нарын мөнгийг өгнө гэж байсан. Би нийт 26,500,000 төгрөгийг Э-н дансанд хийсэн. Би энэ хүнд итгээд мөнгө өгсөн. Бид нарт хүнд муу санаагүй болоод утсаар ярьж байсныг баримтжуулаагүй. Энэ хүн надад итгэ гэдэг байсан. Намайг жирэмсэн бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн байхад эгч рүү ярьсан байсан. Түүнээс хойш би Э-тай нэг ч хэл ам хийгээгүй. Миний хүүхэд одоо 2 ой, 6 сартай хэлж, ярьж чаддаггүй. Би өмнө нь эрүүл саруул 3 охин төрүүлсэн. Тэгэхэд миний бага хүү өнөөдөр ярьж чадахгүй байна. Энэ нь Э-тай холбоотой. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор маш их стресстэй байсан. Үүнээсээ болоод зулбах гээд явж байсан. Би нөхрийнхөө ах Х гэж хүнээс 30,000,000 төгрөг зээлж аваад 26,500,000 төгрөгийг нь энэ хүнд зээлүүлсэн. Би үүнийгээ төлж чадахгүй зээл аваад үүнийг төллөө. Би хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авсан. Би одоо энэ коронавирусын үед төлж чадахгүй байна. Банк намайг найдваргүй зээлдэгч гэж оруулж байна. Энэ бүхэн энэ хүний буруу. Би олон жил хүлээж ганц хүү олсон. Гэтэл одоо ярьж чадахгүй байна. Энэ хүнийг цагаатгана гэж сууж байгаа өмгөөлөгч нар хүртэл гэмших хэрэгтэй. Таниас болж би хэлгүй хүүхэд төрүүлсэн. Тиймээс маш их гомдолтой байна гэв.

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүнээс 136,500,000 төгрөгийн хохирлоо л гаргуулж авмаар байна. Надад 43,500,00 төгрөгөө буцаан авсан. Өөр нэмж яриад байх зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охин Ц нь энэ хүнээр дамжуулж юань өгч будаа авдаг байсан. Гэтэл Э гэж хүн тэр мөнгөө нөгөө хүнд нь өгөөгүй. Тэгээд сүүлдээ надад мөнгө байхгүй гэдэг байсан. Энэ хүн санаатай залилангийн хэрэг хийж байна. Маш их доллараас ашиг олох гэж байна. Мөнгө хийгээч гэдэг байсан. Сүүлд 04 сарын 17-нд 27,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг өгсөн. Насаараа ажиллаад 80,000,000 төгрөг байсан. Манай охин ээжээ 10 хоногийн хугацаанд өгье гэхээр нь өгсөн. Гэтэл сарын хугацаанд шууд өгнө гэж хэлж авчихаад нэг ч төгрөг байхгүй гээд гэртээ хэвтэж байсан. М гэж өмгөөлөгч эгч нь гэрт байсан гэсэн. Чиний 300,000,000 төгрөг дээр гэрээ хийе. 6 юм уу, 7 сард маш их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлж байсан гэсэн. Миний охин 4 хүүхэдтэй. Өглөөнөөс орой хүртэл зүтгэж олсон мөнгийг нь залилсан. Би мөнгө аваагүй тэр Хятад хүнд нь өгсөн гэж хэлдэг. Би өөрөө эхээс 9-үүлээ, манай нөхөр эхээс 8-лаа. Манай охин энэ хүнээс болоод одоо Эрээн гарах эрхгүй болсон. Миний дүү ахдаа тус болоод мөнгө хийгээч гэж өдөр шөнөгүй залгадаг байсан. Сүүлд өгсөн 80,000,000 төгрөг энэ Хятадтай ямар ч холбоо байхгүй. Тэгээд одоо аваагүй гээд хэнэггүй сууж байна. Миний охины гэр бүлийн асуудал хэцүү байна. Нөхөр нь Э-тай холбоотой байсан байна гэж дарамталж байна. Үүнээсээ болоод 4 хүүхэдтэй хүмүүс салах дээрээ тулж байна. Энэ хүн тэрбум гаруй төгрөгөөс 0,5 хувийн асар их ашиг олж байсан байна. Энэ хүн энэ хэргийг санаатай хийсэн. Өөрт нь нэг ч хөрөнгө байхгүй. Ах дүү нартаа өгсөн байгаа. Миний 80,000,000 төгрөг хаашаа орсон юм бэ? би анх 80,000,000 төгрөг өгсөн гэж мэдүүлгээ өгч байсан. Энэ хүнд 350,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Э-д хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгийг өгч байсан нь байгаа учраас надад үүнийг яриад байх сонирхол алга. Тиймээс миний 80,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг Г банкнаас аваад өгсөн. Үүнийгээ будаатай хутгаж худлаа ярьж байна. Энэ хүнээс болж орон байраа хүртэл зарсан. Тэр Хятад хүнд хүртэл мөнгийг нь өгөх ёстой. Маш их гомдолтой байна. Ц-н талаас 350,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тэр 80,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг маань 350,000,000 төгрөг дотор багтаж байгаа гэв.

Хохирогч П.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аудитын дүгнэлтээр 39,000,000 төгрөг гэж гарсан байгаа. 2017 оны 04 сарын 20-нд 25,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 4,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 23-нд 3,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг Э-д өгсөн. Эдгээр мөнгө ... гэсэн Ө-н данснаас ... гэсэн Э-н данс руу орсон байгаа. Би Э-с юань авахдаа банк бус санхүүгийн байгууллага гэсэн бичиг авдаг байсан учраас Э-д итгэдэг байсан. Тэр шар бичиг хэргээс хасагдсан байсан. Бид 2 будаа зөөдөг байсан. Бид ах дүү хамаатан саднаараа юм хийдэг байж болно. Гэхдээ тус тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй байсан. 19 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. Энэ хэргээс хойш манай нөхөр сахарын өвчтэй болсон. Бид нар зээлээс зээлийн хооронд амьдарч байна. 4 нялх хүүхэдтэй. Энэ хүн банк бус санхүүгийн байгууллагын тамга тэмдгийг ашиглаж татвараас зайлсхийж байсан юм уу? надад тамгатай бичиг хийж өгдөг байсан учраас би энэ хүнд итгэж мөнгөө өгч ирсэн. Тэгээд 20 жил ченж хийсэн гээд зогсож байгаагаасаа ичих хэрэгтэй. Бид нараас уучлал гуйх хүн чанар өнөөдөр энэ хүнд байсангүй. Би маш их гомдолтой байна. Би хүүхдийнхээ хадгаламжны 4,200,000 төгрөгийг төлж чадаагүй банкин дээр хаагдсан байгаа. Үүнийг 39,000,000 төгрөг дээрээсээ нэмж нэхэмжилж байна. 30,000,000 төгрөгийн зээлийнхээ 10,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Тэрийгээ бас нэхэмжилж байна. Ингээд би Э-с нийт 53,505,826 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нөхрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө цагаан үс болгоныг энэ хүнээс нэхэмжилж байна. Та яагаад ингэж амьдраад байгаа юм бэ? гэж надаас 5 настай хүүхэд маань асууж байна шүү дээ. Би өнөөдөр 30,000,000 төгрөгөөр тэр хүүхдийг хагалгаанд оруулах боломжтой байсан. Энэ хүнээс болж 10 гаруй хүн хохирч байна. Надад ярих зүйл олон байна. Бүгдийг нь ярих сонирхол алга. Нээлттэй шүүх гээд энэ талаар сурвалжлага хийж болохгүй юм уу? М гэж өмгөөлөгч тухайн үед гэрт нь сууж байсан. Иргэний журмаар гэрээ хийе гэж хэлж байсан. Тиймээс энэ анхнаасаа зохион байгуулалттай гэмт хэрэг байна. Энэ хэргийн зүйл анги яагаад буурсныг гайхаж байна. Манай нөхөр группт орчихвол энэ зээлийг хэн төлөх юм бэ? энэ хүнийг яагаад хорьж болоогүй юм бэ? хашаа байшинг нь яагаад битүүмжилж болоогүй юм бэ? хүний дансан дахь мөнгийг харж байсан учраас Х банкны теллерүүд хүртэл энэ хэрэгт хамааралтай. Тиймээс бүгд анхнаасаа зохион байгуулалттай хийгдсэн гэмт хэрэг. Надад нэхэмжлэх зүйл маш их байна. Миний 39,000,000 төгрөг 3 жилийн хугацаанд банкинд байсан бол хүү нь бодогдоод хэд болсон байх бол. Энэ хэрэг дууссаны дараа ах нь хамгийн түрүүнд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Мөн банкны хүү 10,283,553.24 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э-г зүс танина. Сүрхий найз нөхдийн холбоо байхгүй. Энэ хүн анх өөрийгөө валют арилжааны менежир ажилтай гэж танилцуулж байсан. Э энэ мөнгөний асуудлыг шийдэхэд надад цаг хугацаа хэрэгтэй байна гэж хэлж байсан. Нэг бол гэрээ хийгээд мөнгийг чинь удаан хугацаагаар өгч болно гэж байсан. Манай зүгээс гэрээ хийвэл нотариатаар батлуулъя гэж байсан. Тухайн үед Э-н гэрт нь очиж уулзахад энэ өмгөөлөгч нь байсан. Мөн 10 гаруй хүн байсан. Э надад цаг хугацаа хэрэгтэй байна л гэж хэлдэг байсан. Өөр зүйл ярьдаггүй байсан. Манай эхнэр Эрээн хотын Б, Ю, Ө гэж дэлгүүрээс будаа оруулж ирдэг байсан. Э манай эхнэрээс ч мөнгө авч байсан. Надаас ч авч байсан. Асар их юаний гэрээ хийх гэж байна. Мөнгөний хэрэг байна гэж авч байсан. Надаас 4-5 удаагийн үйлдлээр 10,000,000-20,000,000 төгрөг авч байсан. Би эхнэрийгээ Э-д хэдэн төгрөг зээлдэг гэдгийг тэр болгон нарийн мэдэхгүй. Би энэ хүнд 4 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг өгсөн байгаа. Мөн 10,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. 4 сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг хийж байсан. Миний зүгээс Э-д нийт 50,000,000-60,000,000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөө нэхэмжилнэ гэж бодож байна. Гэхдээ миний нэхэмжилж байгаа мөнгөн дүн эхнэрийн маань тооцоонд орсон. Би тэр шар өнгийн хуудсыг өгдөг юм байна, зүгээр юм байна гэж бодож байсан. Надад Ө шар цаасны талаар хэлж байсан. Би тэр цаасыг харахын хувьд харсан. Гэхдээ би тэр цаасан дээр яг юу байгааг нь хараагүй гэжээ.

Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 сарын үеэс Эрээн хотоос Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг байх хугацаандаа юаний ченж Э-тай харилцаж эхэлсэн. ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э-тай өөрийнхөө ... гэсэн дугаараас миний ... дугаарын утас руу залгаж “ноолуурын Хятадууд Эрээнд орж ирэх гээд байна хямдхан юаний гэрээгээр орж ирэх боломж байна. Энэ боломжийг алдмааргүй байна, 500.000.000 төгрөгийн гэрээ хийнэ мөнгөний боломжтой  л бол над руу хүн амьтнаас олоод ч хамаагүй мөнгө хийгээд байгаарай гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийнхөө Х банкинд эзэмшдэг ... дугаартай данснаас Д.Э-н Х банкинд эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 350.940.000 төгрөгийг шилжүүлсэн.Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000, 2,000,000, 11,000,000, 3,000,000, 3,000,000  төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000, 3,000,000, 3,000,000, 3,000,000, 4,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгэээр сарын 14-ний өдөр 30,000,000, 3,000,000, 3,000,000, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын15-ны өдөр 34,000,000, 7,000,000, 3,000,000, 1,000,000, 3,000,000, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000, 2,500,000, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000, 10,000,000, 3,000,000, 1,000,000, төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000, 13,000,000, 3,000,000, 1,000,000, 3,000,000, 1,500,000, 4,000,000, 1,000,000 төгрөг нийт 350,940,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь миний Х банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулгаас харагдана. ...Э дээрх авсан мөнгөнөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө БНХАУ-ын Эрээн хотод худалдаа наймаа эрхэлдэг надаар будаагаа заруулдаг хятад болох О-д 406,241 юань буюу 142,184,350 төгрөг, Ч-д 55,445 юань буюу 19,405,750 төгрөг, Ш-д 100,000 юань буюу 3,500,000 төгрөг, З-д 150,000 юань буюу 52,500,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч өгөөгүй байсан. Би уг мөнгийг өгчихсөн гэж бодож байсан. Тэгээд дээрх 4 хятад иргэдтэй утсаар холбоо барьж мөнгийг өгөөгүй болохыг мэдсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр очиж уулзаад та яаралтай мөнгийг хятад түнш рүү шилжүүлээч гэж хэлэхэд надад ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн яаж зарцуулсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 16-17-р хуудас/

Хохирогч П.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би БНХАУ-ын Эрээн хотын Замын-Үүд хооронд бараа зөөлгөж байгаа хүмүүсийн мөнгө төгрөгийг юаниар солиулж байгаад Э-тай 2016 оноос эхлэн танилцсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э над руу утсаар залгаад “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна, чамд бэлэн мөнгө байна уу” гэхээр нь байгаа гэж хэлээд, Д.Э-н Х банкны ... дугаарын данс руу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000, 7,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э-тай очиж уулзахад чамаас болон бусад хүмүүсээс авсан мөнгийг юаний хэлбэлзэлд ороод бүх мөнгөө алдчихсан гэж хэлсэн ...миний ... дугаарын гар утас руу Д.Э-н ... дугаарын утаснаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 03 цаг 58 минутанд юм орж ирсэн үү гэсэн мессеж бичсэн нь / мөнгө орж ирсэн үү гэж асууж байгаа утгатай мессеж байсан/ мөн өдрийн 04 цаг 16 минутанд /яасан бэ? миний дүү гэрээний юанийг алдах гээд байна хариу гээд байна гэсэн утгатай мессеж бичсэн гэсэн олон удаа мессежээр харьцаж мөн олон удаа утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 12-х хх-ийн 224-225/

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа бараа материалыг хил хооронд зөөж тээвэрлэдэг ажил хийдэг. Энэ ажлыг хийх хугацаандаа “Ч” банк бус санхүүгийн байгууллагын менежер Э гэх залуутай 2014 оноос харилцаж таньдаг болсон. Э танд бэлэн мөнгө байгаа бол надад өгчих би эргэлдүүлж байгаад олсон ашгаа хуваана гэж хэлсэн. Тэгээд надаас 2016 оны үлдэгдэл 15,000,000 төгрөг өгөөгүй байсан үүн дээр нэмэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө Х банкны  данс ... дугаартай дансаараа  40,000,000 төгрөг авсан. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай дансаараа 13,650,000 төгрөг буюу  нийт 68,650,000 төгрөг авсан. Би Э-с 3,650,000 төгрөгийн үнэтэй тэнцэх юань авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг буцаан авсан.Би Э-с 45,000,000 төгрөг авах ёстой үлдсэн. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би Э-н ... дугаартай данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж 49,500,000 төгрөгийн авлагатай байснаас 950,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр авч Э-с 40,000,000 төгрөгний авлагатай байсан. 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр К банкнаас би 20,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан байсныг миний эхнэр А.Д-н ... дугаартай данснаас Э-н өөрийн ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг авсан. Ингээд Э надаас нийт 60,000,000 төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй байна. Э-д мөнгө авах талаар хэлэхээр шатчихлаа баларчихлаа гэсэн юм хэлдэг” гэх мэдүүлэг /1-хх-ны 78-79/

Хохирогч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын дундуур Э над руу өөрийнхөө ... гэсэн дугаараас холбогдож мөнгө зээлээч би их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна гэж хэлэхэд урд нь түүнтэй их хэмжээний мөнгө шилжүүлж харилцдаг байсан учраас итгэж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Х банкы эзэмшдэг ... данснаас Э-н ... дугаартай данс руу 1,400,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай  данс руу 7,6500,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Х банк дахь байгууллагын эзэмшлийн ... дугаартай данснаас 9,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 3,600,000 төгрөг, өөрийн Х банкны ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Т банк дахь өөрийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 6,400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 3,600,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г банкны өөрийн ... дугаартай  данснаас Э-н Г банкин дахь ... дугаартай дансанд 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа шилжүүлж нийт 18,320,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай дансанд 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Х банк дахь байгууллагын ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 10,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 2,100,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т банкны өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу  18,600,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г банкны өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н Г банкны ... дугаартай дансанд 6,300,000 төгрөгийг, нийт 167,470,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр авсан 37,000,000 төгрөгийг буцаагаад нэг хоногийн дараа өгнө гэсэн боловч тан руу шилжүүллээ гэж хэлсэн боловч шилжүүлэхгүй байсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. 2017оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө  өгсөн 130,470,000 төгрөгийг 2017 оны 04 сард БНХАУ-ын Эрээн хот руу явж бараагаа татахдаа авчихна гэж бодож байсан боловч Э надаас авсан бүх мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхээр будааны наймаа хийдэг хүмүүст мөнгөө алдчихлаа тэднээс мөнгөө авахаар таны мөнгийг өгнө 3 сар хүлээчих гэдэг байсан. Э миний  төрсөн дүү Э-с мөн их хэмжээний мөнгийг дээрх байдлаар авсан бөгөөд тэр надад хэлэхдээ би Э та 2-оос авсан мөнгийг ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж хэлдэг байсан. Э их хэмжээний юаний гэрээ  хийх гэж байна мөнгө шилжүүлээч гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223/,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Эхнэр бид хоёр 2016 оноос Э-тай  харилцаж эхэлсэн. Э нь эхнэр бид хоёр луу ... гэсэн дугаараас холбогдож их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна, мөнгө зээлээч гэсэн. Э-тай 1 жил гаруй хугацаанд их хэмжээний мөнгө шилжүүлэхэд, шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын Эрээн хотод байдаг Хятад ченж С рүү шилжүүлчихдэг байсан учраас итгэж 2017 оны  03 дугаар сарын 03-ны өдөр Х банкаар эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Д.Э-н ... дугаартай данс руу 44.025.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Ж.Э-н Х банкны ... дугаартай данснаас 19,890,000 төгрөгийг Э-н ... дугаартай данс руу, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Ж.Э-н Х банкны ... дугаартай данснаас Э-н ... данс руу 6,110,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу мобайл банкаар 4 хувааж нийт 10,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу мобайл банкаар 2 хувааж 5,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай дансанд 7,000,000 төгрөгийг  мобайлаар 3 хувааж шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хадам эгч Ч-н Т банк дахь ... дугаартай данснаас ... дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг тус тус  шилжүүлж, нийт 101,025,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 12 сараас хойш бараа татан авалтын мөнгөний үлдэгдэл 3,384929 төгрөгийг Э-с авах байсан учраас нийт 104409292 төгрөгийг нэхэмжилж байна.2017 оны 05 дугаар сарын дундуур Замын-Үүд суманд ирж Э-тай уулзаж мөнгөө авъя гэхэд будааны наймаа хийдэг хүмүүсээс мөнгө авах ёстой цагдаад шалгагдаж байгаа энэ асуудлаа шийдчихээд та 2-ын мөнгийг өгье гэж хэлсэн учраас өдийг  хүртэл хүлээсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-р хуудас /,

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Манай компани нь хилээр бэлэн мөнгө авч гарахгүйгээр түргэн шилжүүлэг хийх зорилгоор Д.Э гэх залуугийн “Х”банкны ... тоот данс руу өөрийн Х банкны ... тоот данснаас юань худалдан авч 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14.085.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Э гэгч нь Эрээн хотод байдаг валютын ченж С гэгч рүү шилжүүлээгүй, Эрээн хотод юань байхгүй, өнөөдөр маргааш шилжүүлнэ гэсээр байгаад өнөөдрийг хүртэл шилжүүлэг хийхгүй хохироосон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдээд холбоо барих үед “Би хүнд зальлуулчихаад байна, би газар зараад мөнгийг чинь өгнө, чи цагдаад өргөдөл өгөөд хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 86-87/,

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сард валют арилжааны ченж Д.Э нь миний дүү Ц-тэй утсаар яриад хямдхан юань хятадуудаас авахаар болчихлоо энэ их ашигтай, чи мөнгө байвал миний данс руу шилжүүлээч яаралтай гээд байн байн утсаар ярьсан, тухайн үед би дүүгийнхээ хажууд байж энэ талаар сонссон ингээд миний дүү Ц өөрт байсан бүх мөнгө, мөн Улаанбаатар хотод будаа авдаг ченжүүдээсээ урьдчилж аваад 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 сарын 22-ны хугацаанд нийт 350.940.000 төгрөг Д.Э-н дансанд шилжүүлсэн...Д.Э мөнгийг нь авчихаад урагшаа шилжүүлээгүй өөртөө завшсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Д.Э ихэвчлэн манай эхнэртэй харьцаж данс тооцоо нийлдэг байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын дундуур яг өдрийг санахгүй байна, Замын-Үүд сумаас өөрийнхөө дугаараас манай эхнэрийн данс руу шилжүүлээд байгаач гэж байн байн ярьсан тухайн үед эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад итгэлтэй хүн юм чинь үнэн ярьж байгаа байх гэж итгээд 2017 оны  02 сарын 21-ний өдрөөс мөн оны 04 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 167.470.000 төгрөгийг банкны дансаар шилжүүлсэн...нэг ч төгрөг буцааж аваагүй, тэгээд л алга болсон хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-р хуудас/

Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сараас хойш л Э нь манай эхнэр Б-тай яриад их хэмжээний хямдхан юань авах гэрээ хийгээд байна, их ашигтай байна, мөнгө байвал хийгээд байгаач гэж ярьсан. Үүнд нь манай эхнэр итгээд өөрийнхөө данснаас Д.Э-н данс руу нийтдээ 180.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 37/

Гэрч Я.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай төрсөн эгчийн нөхөр болох Д.Э нь өөрийн гэсэн байраа янзлаад орох хүртэл танай өрөөний хажууд хэсэг хугацаанд суух талаар хэлээд би тухайн үед байраа янзалж дуусах хүртлээ суух талаар зөвшөөрөл өгч суулгасан. 2015 оны 2-3 сарын хооронд суухгүй манай өрөөнөөс гарсан. Тухайн үед Д.Э-с зөвшөөрөл чинь гарч байгаа юу? гэж асуухад материалаа бүрдүүлээд өгсөн байгаа гэж хэлдэг. Д.Э гэх хүнийг би ажиллуулаад байгаа хүн биш, тухайн үед захирамж гаргасан байгууллага нь шалгах үүрэгтэй биз дээ...манай байгууллагатай хамтран ажилдаггүй байсан. Бид нар тус тусын амьдралтай хүмүүс, мөн Д.Э 1 жилийн хугацаанд түр өрөөнд хамт байсан. Тухайн үед өөр өөрийн харилцагч нартай байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 228-229/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 91-154/

Мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 170-250/

“Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 67-88/

Банкны хуулгууд /1-р хх-ийн 44-46,102-124, 2-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 01-17, 23-35,39-65, 67-71,79-88, 90-93, 46-47, 216, 219-220,

Шүүгдэгч Д.Э-н Х банкны дансны хуулга /5-р хх-ийн 22-155, 6- хх-ийн 49-96/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 3-р хх-ийн 179/

Шүүгдэгч Д.Э-н ... тоот утаснаас явуулсан мессеж /3-р хх-ийн 188/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч хавтаст хэргт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 98/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 99-100/

Эд мөрийн баримт хураан хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн  тогтоол /12-р хх-ийн 235/

Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч Д.Э-н ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /1-р хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ШҮҮГДЭГЧИЙН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР

Шүүгдэгч Б овогт Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-н ченжийн дансанд 300,000,000-500,000,000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм гэж хуурч, хохирогч М.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 350,940,000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Н.Б-с 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74,580,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр буюу 100,000,000 төгрөгийг шилжуулж, нийт 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

-  хохирогч Б.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9,900,000 төгрөг, 9,900,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 18 цаг 21 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9,000,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5,000,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9,900,000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9,900,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 118,869,000 /нэг зуун арван найман мянга, найман зуун жаран есөн/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч П.Ө-с 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч П.М-с 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг нийт 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

-хохирогч Д.Б-с 2016 онд 40.000.000 сая төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000 сая төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Э.Н-с 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг, нийт 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Б.С-с 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44.025.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19.890.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.110.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 101.025.000 /нэг зуун нэгэн сая, хорин таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Ж.Ч-с 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7.650.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3.600.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6.400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,600,000 төгрег, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа, нийт 18,320,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18.600.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6,300,000 төгрөг, нийт 167.470.000 /нэг зуун жаран долоон сая, дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Д.Б-с 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд 14.085.000 /арван дөрвөн сая наян таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1.097.120.000 /нэг тэр бум, ерэн долоон сая, нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Хохирогч Б. Ц-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хамгийн сүүлд бид хоёр 04 сарын 16-ны өдөр тооцоогоо нийлүүлээд миний 27,260,000 төгрөг энэ хүний дансанд үлдсэн байна. Миний данс руу буцааж хийгээрэй гэхэд маргааш нь над руу залгаад Хятадын ченжтэй 300,000,000-500,000,000 төгрөгийн юанийн гэрээ хийх гэсэн юм. Тиймээс мөнгө их хэрэгтэй болоод байна. Найздаа мөнгө өгөөч гэж байсан. Ингээд 18-нд 23,800,000 төгрөг, 19-нд 27,000,000 төгрөг, 20-нд 15,000,000 төгрөг, 22-нд 5,000,000 төгрөг, 23-нд 19,800,000 төгрөг, найзынхаа данснаас 1,000,000 төгрөгийг, нийт 90,600,000 төгрөгийг надаас авсан юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Энэ хүнд юань хэрэгтэй байна гэхээр нь би 50,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. 2016 оны 08 сарын 29-ний өдөр 24,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 31-нд 6,000,000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-нд 18,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 21-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 14-нд 2,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг эхний ээлжинд өгсөн. 2017 оны 04 сарын 01-нд 60,000,000 төгрөгийг дансаар зээлүүлэв гээд шилжүүлсэн байгаа. Би энэ хүнийг гэрээ хийе гэж зөндөө гуйж байсан. Энэ хүнийг бичгээр авна гэхээр нь итгээд хийгээгүй. Гэтэл 04 сарын 20-ны өдөр гэхэд би дампуурсан гээд гэртээ хэвтчихээд утсаа авахгүй байсан. 2017 оны 04 сарын 01-ний өдөр надаас 60,000,000 төгрөг авахдаа их хэмжээний 500,000,000 юань авна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,  

Хохирогч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Энэ хүн 04 сарын 05-ны өдрөөс эхлэн их хэмжээний юанийн гэрээ хийх гэж байгаа найзаа мөнгө явуулаарай гэдэг байсан. Энэ талаар мессеж нь хэрэгт байгаа. Би 24-ний өдөр Эрээн гарч ирээд нөгөө мөнгөө яасан бэ? гэхэд найз нь өглөө 09 цаг гэхэд мөнгийг чинь хийнэ чи Эрээн гараад хүлээж бай гэсэн. Гэтэл энэ хүн ирээгүй. Тэгээд утсаа авахгүй болохоор нь 25-нд гэрт нь очсон. Хүн болгон энэ хүнийг сураад байсан. Гэтэл энэ хүн юанийн алдангид орчихлоо надад хугацаа өгөөч би та нарын мөнгийг өгнө гэж байсан. Би нийт 26,500,000 төгрөгийг Э-н дансанд хийсэн. Тиймээс маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Би энэ хүнээс 136,500,000 төгрөгийн хохирлоо л гаргуулж авмаар байна. Надад 43,500,00 төгрөгөө буцаан авсан. Өөр нэмж яриад байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Ц-н  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Энэ хүн санаатай залилангийн хэрэг хийж байна. Маш их доллараас ашиг олох гэж байна. Мөнгө хийгээч гэдэг байсан. Сүүлд 04 сарын 17-нд 27,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг өгсөн. Насаараа ажиллаад 80,000,000 төгрөг байсан. Манай охин ээжээ 10 хоногийн хугацаанд өгье гэхээр нь өгсөн. Гэтэл сарын хугацаанд шууд өгнө гэж хэлж авчихаад нэг ч төгрөг байхгүй гээд гэртээ хэвтэж байсан. М гэж өмгөөлөгч эгч нь гэрт байсан гэсэн. Чиний 300,000,000 төгрөг дээр гэрээ хийе. 6 юм уу, 7 сард маш их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлж байсан гэсэн гэх мэдүүлэг,

-Хохирогч П.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аудитын дүгнэлтээр 39,000,000 төгрөг гэж гарсан байгаа. 2017 оны 04 сарын 20-нд 25,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 4,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 23-нд 3,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг Э-д өгсөн. Эдгээр мөнгө ... гэсэн Ө-н данснаас ... гэсэн Э-н данс руу орсон байгаа. Би Э-с юань авахдаа банк бус санхүүгийн байгууллага гэсэн бичиг авдаг байсан учраас Э-д итгэдэг байсан. ... Би хүүхдийнхээ хадгаламжны 4,200,000 төгрөгийг төлж чадаагүй банкин дээр хаагдсан байгаа. Үүнийг 39,000,000 төгрөг дээрээсээ нэмж нэхэмжилж байна. 30,000,000 төгрөгийн зээлийнхээ 10,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Тэрийгээ бас нэхэмжилж байна. Ингээд би Э-с нийт 53,505,826 төгрөгийг нэхэмжилж байна. Надад нэхэмжлэх зүйл маш их байна. Миний 39,000,000 төгрөг 3 жилийн хугацаанд банкинд байсан бол хүү нь бодогдоод хэд болсон байх бол. Энэ хэрэг дууссаны дараа ах нь хамгийн түрүүнд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Мөн банкны хүү 10,283,553.24 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Э энэ мөнгөний асуудлыг шийдэхэд надад цаг хугацаа хэрэгтэй байна гэж хэлж байсан. Нэг бол гэрээ хийгээд мөнгийг чинь удаан хугацаагаар өгч болно гэж байсан. Манай зүгээс гэрээ хийвэл нотариатаар батлуулъя гэж байсан. Тухайн үед Э-н гэрт нь очиж уулзахад энэ өмгөөлөгч нь байсан. Мөн 10 гаруй хүн байсан. Э надад цаг хугацаа хэрэгтэй байна л гэж хэлдэг байсан. Миний зүгээс Э-д нийт 50,000,000-60,000,000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөө нэхэмжилнэ гэж бодож байна. Гэхдээ миний нэхэмжилж байгаа мөнгөн дүн эхнэрийн маань тооцоонд орсон гэх мэдүүлэг,

Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э өөрийнхөө ... гэсэн дугаараас миний ... дугаарын утас руу залгаж “ноолуурын Хятадууд Эрээнд орж ирэх гээд байна, хямдхан юаний гэрээгээр орж ирэх боломж байна. Энэ боломжийг алдмааргүй байна, 500.000.000 төгрөгийн гэрээ хийнэ мөнгөний боломжтой  л бол над руу хүн амьтнаас олоод ч хамаагүй мөнгө хийгээд байгаарай гэж хэлсэн..Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийнхөө Х банкинд эзэмшдэг ... дугаартай данснаас Д.Э-н Х банкинд эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 350.940.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Энэ нь миний Х банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулгаас харагдана.” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 16-17-р хуудас/

 - Хохирогч П.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э над руу утсаар залгаад “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна,чамд бэлэн мөнгө байна уу” гэхээр нь байгаа гэж хэлээд, Д.Э-н Х банкны ... дугаарын данс руу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000, 7,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э-тай очиж уулзахад чамаас болон бусад хүмүүсээс авсан мөнгийг юаний хэлбэлзэлд ороод бүх мөнгөө алдчихсан гэж хэлсэн ...миний ... дугаарын гар утас руу Д.Э-н... дугаарын утаснаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 03 цаг 58 минутанд юм орж ирсэн үү гэсэн мессеж бичсэн нь / мөнгө орж ирсэн үү гэж асууж байгаа утгатай мессеж байсан/ мөн өдрийн 04 цаг 16 минутанд /яасан бэ? миний дүү гэрээний юанийг алдах гээд байна хариу гээд байна гэсэн утгатай мессеж бичсэн гэсэн олон удаа мессежээр харьцаж мөн олон удаа утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 12-х хх-ийн 224-225/

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Э танд бэлэн мөнгө байгаа бол надад өгчих би эргэлдүүлж байгаад олсон ашгаа хуваана гэж хэлсэн. Тэгээд надаас 2016 оны үлдэгдэл 15,000,000 төгрөг өгөөгүй байсан үүн дээр нэмэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө Х банкны  данс ... дугаартай дансаараа 40,000,000 төгрөг авсан. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай дансаараа 13,650,000 төгрөг буюу  нийт 68,650,000 төгрөг авсан. Би Э-с 3,650,000 төгрөгийн үнэтэй тэнцэх юань авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг буцаан авсан.Би Э-с 45,000,000 төгрөг авах ёстой үлдсэн. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би Э-н ... дугаартай данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж 49,500,000 төгрөгийн авлагатай байснаас 950,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр авч Э-с 40,000,000 төгрөгний авлагатай байсан. 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр К банкнаас би 20,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан байсныг миний эхнэр А.Д-н ... дугаартай данснаас Э-н өөрийн ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг авсан. Ингээд Э надаас нийт 60,000,000 төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй байна. Э-д мөнгө авах талаар хэлэхээр шатчихлаа баларчихлаа гэсэн юм хэлдэг” гэх мэдүүлэг /1-хх-ны 78-79/

Хохирогч Ж.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын дундуур Э над руу өөрийнхөө ... гэсэн дугаараас холбогдож мөнгө зээлээч би их хэмжээний юаний  гэрээ хийх гээд байна гэж хэлэхэд урд нь түүнтэй их хэмжээний мөнгө шилжүүлж харилцдаг байсан учраас итгэж нийт 167,470,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр авсан 37,000,000 төгрөгийг буцаагаад нэг хоногийн дараа өгнө гэсэн боловч тан руу шилжүүллээ гэж хэлсэн боловч шилжүүлэхгүй байсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. 2017оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө  өгсөн 130,470,000 төгрөгийг 2017 оны 04 сард БНХАУ-ын Эрээн хот руу явж бараагаа татахдаа авчихна гэж бодож байсан боловч Э надаас авсан бүх мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхээр будааны наймаа хийдэг хүмүүст мөнгөө алдчихлаа тэднээс мөнгөө авахаар таны мөнгийг өгнө 3 сар хүлээчих гэдэг байсан. Э их хэмжээний юаний гэрээ хийх гэж байна мөнгө шилжүүлээч гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223/,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Э нь эхнэр бид хоёр луу ... гэсэн дугаараас холбогдож их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна, мөнгө зээлээч гэсэн. Э-тай 1 жил гаруй хугацаанд их хэмжээний мөнгө шилжүүлэхэд, шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын Эрээн хотод байдаг Хятад ченж С рүү шилжүүлчихдэг байсан учраас итгэж 2017 оны  03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн  04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 101,025,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 12 сараас хойш бараа татан авалтын мөнгөний үлдэгдэл 3,384929 төгрөгийг Э-с авах байсан учраас нийт 104409292 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 05 дугаар сарын дундуур Замын-Үүд суманд ирж Э-тай уулзаж мөнгөө авъя гэхэд будааны наймаа хийдэг хүмүүсээс мөнгө авах ёстой цагдаад шалгагдаж байгаа энэ асуудлаа шийдчихээд та 2-ын мөнгийг өгье гэж хэлсэн учраас өдийг  хүртэл хүлээсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-р хуудас /,

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай компани нь хилээр бэлэн мөнгө авч гарахгүйгээр түргэн шилжүүлэг хийх зорилгоор Д.Э гэх залуугийн “Х”банкны ... тоот данс руу өөрийн Х банкны ... тоот данснаас юань худалдан авч 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14.085.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Э гэгч нь Эрээн хотод байдаг валютын ченж С гэгч рүү шилжүүлээгүй, Эрээн хотод юань байхгүй, өнөөдөр маргааш шилжүүлнэ гэсээр байгаад өнөөдрийг хүртэл шилжүүлэг хийхгүй хохироосон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдээд холбоо барих үед “Би хүнд залилуулчихаад байна, би газар зараад мөнгийг чинь өгнө, чи цагдаад өргөдөл өгөөд хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 86-87/,

Гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сард валют арилжааны ченж Д.Э нь миний дүү Ц-тэй утсаар яриад хямдхан юань хятадуудаас авахаар болчихлоо энэ их ашигтай, чи мөнгө байвал миний данс руу шилжүүлээч яаралтай гээд байн байн утсаар ярьсан, тухайн үед би дүүгийнхээ хажууд байж энэ талаар сонссон ингээд миний дүү Ц өөрт байсан бүх мөнгө, мөн Улаанбаатар хотод будаа авдаг ченжүүдээсээ урьдчилж аваад 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 сарын 22-ны хугацаанд нийт 350.940.000 төгрөг Д.Э-н дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Э ихэвчлэн манай эхнэртэй харьцаж данс тооцоо нийлдэг байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын дундуур яг өдрийг санахгүй байна, Замын-Үүд сумаас өөрийнхөө дугаараас манай эхнэрийн данс руу шилжүүлээд байгаач гэж байн байн ярьсан тухайн үед эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад итгэлтэй хүн юм чинь үнэн ярьж байгаа байх гэж итгээд 2017 оны  02 сарын 21-ний өдрөөс мөн оны 04 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 167.470.000 төгрөгийг банкны дансаар шилжүүлсэн...нэг ч төгрөг буцааж аваагүй, тэгээд л алга болсон хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-р хуудас/

Гэрч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 сараас хойш л Э нь манай эхнэр Б-тай яриад их хэмжээний хямдхан юань авах гэрээ хийгээд байна, их ашигтай байна, мөнгө байвал хийгээд байгаач гэж ярьсан. Үүнд нь манай эхнэр итгээд өөрийнхөө данснаас Д.Э-н данс руу нийтдээ 180.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 37/

Гэрч Я.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай төрсөн эгчийн нөхөр болох Д.Э нь өөрийн гэсэн байраа янзлаад орох хүртэл танай өрөөний хажууд хэсэг хугацаанд суух талаар хэлээд би тухайн үед байраа янзалж дуусах хүртлээ суух талаар зөвшөөрөл өгч суулгасан. 2015 оны 2-3 сарын хооронд суухгүй манай өрөөнөөс гарсан. Тухайн үед Д.Э-с зөвшөөрөл чинь гарч байгаа юу? гэж асуухад материалаа бүрдүүлээд өгсөн байгаа гэж хэлдэг. Д.Э гэх хүнийг би ажиллуулаад байгаа хүн биш, тухайн үед захирамж гаргасан байгууллага нь шалгах үүрэгтэй биз дээ...манай байгууллагтай хамтран ажилладаггүй байсан. Бид нар тус тусын амьдралтай хүмүүс, мөн Д.Э 1 жилийн хугацаанд түр өрөөнд хамт байсан. Тухайн үед өөр өөрийн харилцагч нартай байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 228-229/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 91-154/

- Мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 170-250/

- “Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 67-88/

- Банкны хуулгууд /1-р хх-ийн 44-46,102-124, 2-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 01-17, 23-35,39-65, 67-71,79-88, 90-93, 46-47, 216, 219-220/

- Шүүгдэгч Д.Э-н Х банкны дансны хуулга /5-р хх-ийн 22-155, 6- хх-йн 49-96/

- Шүүгдэгч Д.Э-н ... тоот утаснаас явуулсан мессеж /3-р хх-ийн 188/

- Эд мөрийн баримт хураан хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн  тогтоол /12-р хх-ийн 235/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусдыг хууран мэхлэх аргаар үйлдэж, бусдад  1,097,120,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Д.Э-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Э нь нэр бүхий хохирогч нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрeгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, би 300,000,000-500.000.000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна” гэж залилаж их хэмжээний хохирол учруулсан гэт хэрэг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 91-154/, мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 170-250/, “Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 67-88/, Банкны хуулгууд /1-р хх-ийн 44-46,102-124, 2-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 01-17, 23-35,39-65, 67-71,79-88, 90-93, 46-47, 216, 219-220/ зэрэг яллах талын нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдож байгаа тул түүнд холбогдох хэргийг хэргэсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С “3-р хавтаст хэрэгт авагдсан Замын-Үүд сумын Цагдаагийн газраас БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газарт явуулсан албан тоотоор Хятад улсын иргэдийг гэрчээр асуусан мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан тул үнэлэх боломгүй тул нотлох баримтаас хасуулах нь зүйтэй” гэсэн саналыг хүлээн авахаар  шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаанд “....мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдээгүй. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтийн дараа мөрдөгчийн магадлагаа гарсан юм шүү. Тэгэхээр А, А нар нь яах аргагүй  холбоотой болж байна шүү дээ. Тиймээс энэ чинь гэмт бүлэглэл байгаа юм биш үү гэж бодогдож байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах нь зүйтэй гэж байна” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Хохирогчдын өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хийлгүүлэхээр  урьд нь хэргийг мөрдөн байцаалтад удаа, дараа буцааж байсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э-н үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэн шинэ Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл болох нь тогтоогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 148 дугаар зүйлийн 148.3-д хорих ялын доод хэмжээг 5-аас дээш жилээр тогтоосон бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д хорих ялын доод хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгчид холбогдох хэргийг шинэ Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлаагүй нь буруу байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 1,097,120,000   төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй тул бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.  

Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Д.Э-с 26,500,000 төгрөг нэхэмжлэхээс урьд нь Э-д өгөх ёстой байсан 1,040,000 төгрөгийг хасаад 25,460,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн учир шүүгдэгчээс 25,460,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.С “гэмт хэргийн улмаас учирсан хохирол 101,025,000 төгрөгний хохирол дээрээ өмнөх тооцооны үлдэгдэл 3,384,929  төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэж” мэдүүлж байх тул өмнөх иргэний эрхийн харилцааны зээл, тооцооны үлдэгдэл 3,384,929 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Мөн хохирогч П.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд “Д.Э-д мөнгө өгөхийн тулд банкнаас зээлсэн бүгд 14,483,553 төгрөгийг өөрийн авах мөнгөн дээрээ нэмж нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул иргэний маргаантай холбогдолтой нэхэмжлэлүүдийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар иргэний нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Улсын яллагч яллах дүгнэлтэндээ хохирогч Б.Ц-д холбогдох хохирлын хэмжээг 118,869,000 төгрөг гэж дүгнэсэн боловч хохирлын хэмжээг тооцож үзэхэд 91,600,000 төгрөг гарч байна. Шүүх хуралдаанд улсын яллагч хохирогч М.Ц-н хохирлын хэмжээг 91,600,000 төгрөгөөр тооцов.

Хохирогч Н.Б шүүх хуралдаанд “Би энэ хүнээс 136,500,000 төгрөгийн хохирлоо л гаргуулж авмаар байна. Надад 43,500,000 төгрөгөө буцаан төлсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Э-с 136,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгохоор шийдвэрлэв.

ШҮҮГДЭГЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТАЛААР

Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс 04 сарын 09-ний өдөр хүртэл 5 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Д.Э-н эд хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг,18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр,  мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа олон тооны хохирогч нарт хохирлын талаар нэг ч төгрөг төлөөгүй, хохирол төлбөрийг барагдуулах талаар идэвхи, санаачилга гаргаагүй, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн зан байдал, олон тооны хохирогчид олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Прокуророос санал болгосон 8 жилийн хорих ялаас 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Э-г 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н эдлэх 5 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт нийт 1,096,120,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч М.Ц-д 350,940,000 /гурван зуун тавин сая,есөн зуун дөчин мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хохирогч Б.Ц-д 91,600,000 /ерэн нэг сая, зургаан зуун мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух хохирогч Н.Б-д 136,500,000 /нэг зуун зучин зургаан сая, таван зуун мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хохирогч П.Ө-д 39,000,000 /гучин сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хохирогч Д.М-д 25,460,000 /хорин таван сая,дөрвөн зуун жаран сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч Д.Б-д 60,000,000 /жаран сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч Э.Н-д 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт оршин суух хохирогч Б.С-д 101,025,000 /нэг зуун нэг сая, хорин таван мянган/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт оршин суух хохирогч Ж.Ч-д 167,470,000 /нэг зуун жаран долоон сая, дөрвөн зуун далан мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч Д.Б-т 14,085,000 /арван дөрвөн сая, наян таван мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Хохирогч нар нь иргэний эрхийн харилцаатай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Э-н эд хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг,18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр,  мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ             Д.Ц