Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

  2020         04          24                                     2020/ШЦТ/755

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Аззаяа,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох 1906 07162 0659 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Андын зам констракшн” ХХК-д бэлдэцийн ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 8 дугаар гудамжны 382Б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Гийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Сүмбэр” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 4.894.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэнэмжилын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Сүмбэр” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-ээс хэрэглээний мөнгө авах гэж байгаад картаа залгиулсан. Тухайн үед жоохон халамцуу байсан. Картаа залгиулаад карт гарч ирэхгүй болохоор нь уур хүрээд өшиглөсөн. Өшиглөсөн нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Аззаяагийн өгсөн: “Манай компани ХААН банктай 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 596 дугаартай үл хөдлөх болон электрон тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулсан. ХААН банкинд бүртгэлтэй Хитачи SA-7500 АТМ машин нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө халдлаганд өртөж 4.894.000 төгрөгийн хохирол учирсан тул нөхөн төлбөрийг олгоно уу гэсэн хүсэлтийг манай компанид тавьсан. Хүсэлтийн дагуу манай компани ХААН банкинд 4.894.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Иймд Даатгалын тухай хууль, Иргэний хууль, Даатгалын гэрээнд “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх нь даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь манай компанид шилжсэн байгаа. Ийм учраас манай компанид учирсан 4.894.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.62/,

ХААН банкны итгэмжлэл /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэнгийн өгсөн: “... Манай ХААН банк Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Сүмбэр” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед гадны хүн тус АТМ-н хаалгыг эвдэх гэж оролдон улмаар хаалганд нь гэмтэл учруулсан байна... АТМ-с мөнгө алдагдаагүй боловч хаалгыг нь эвдсэн байна. Тэгээд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгоход 4.894.000 төгрөгийн хохирол учирсан байна... Мөн карт уншуулсан логийн мэдээлэлд Гийн Э, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17-р хороо Эмнэлэгийн 8-382Б тоот хаягтай 91295757, 86861808 гэх дугаартай болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантогтохын өгсөн: “... Манай “Миг даатгал” ХХК нь ХААН банкны электрон тоног төхөөрөмжийг даатгадаг. Манай даатгалтай “Хитачи Эс Ар 7500” ATM машин нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө эвдэж гэмтсэн байсан. Манай “Миг даатгал” ХХК-й зүгээс уг эвдрэлийн гэмтлийг тогтоож даатгалын сангаас 4.894.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Эвдрэлийн мөнгө болох 4.894.00 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Эрдэнэнэмжилын хувийн байдлын талаар гэрч Ш.Гийн өгсөн мэдүүлэг /хх.20-21/,

“Дамно” ХХК-й: “... үнэлэгдэж буй эд хөрөнгө нь 4.894.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23-24/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.38/,

Цагдаагийн байгууллагад иргэний нэхэмжлэгч “Миг Даатгал” ХХК-с гаргасан өргөдөл /хх.9-10/,

Даатгалын гэрээ, хавсралтын хуулбарууд /хх.46-50/,

Даатгалын нөхөн төлбөр олгосон тушаал, баримтууд /хх.52-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Сүмбэр” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д хураагдсан картаа авах зорилгоор халдаж, хууль бусаар гэмтээсний улмаас 4.894.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Шагдарсүрэнгийн өгсөн: “... Манай ХААН банк Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Сүмбэр” худалдааны төвийн үүдэнд байрлах АТМ-д 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед гадны хүн тус АТМ-ы хаалгыг эвдэх гэж оролдон улмаар хаалганд нь гэмтэл учруулсан байна... АТМ-с мөнгө алдагдаагүй боловч хаалгыг нь эвдсэн байна. Тэгээд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгоход 4.894.000 төгрөгийн хохирол учирсан байна... Мөн карт уншуулсан логын мэдээлэлд Гийн Э, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17-р хороо Эмнэлэгийн 8-382Б тоот хаягтай 91295757, 86861808 гэх дугаартай болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантогтохын өгсөн: “... Манай даатгалтай "Хитачи Эс Ар 7500" ATM машин нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө эвдэж гэмтсэн байсан. Манай “Миг даатгал” ХХК-й зүгээс уг эвдрэлийн гэмтлийг тогтоож даатгалын сангаас 4.894.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон...” гэх мэдүүлэг /хх.17/,

“Дамно” ХХК-й: “... үнэлэгдэж буй эд хөрөнгө нь 4.894.000 төгрөгийн үнэлгээтэй...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Аззаяагийн өгсөн: “... ХААН банкинд бүртгэлтэй Хитачи SA-7500 АТМ машин нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө халдлаганд өртөж 4.894.000 төгрөгийн хохирол учирсан тул нөхөн төлбөрийг олгоно уу гэсэн хүсэлтийг манай компанид тавьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Г.Эаас 4.894.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Миг Даатгал” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Эд торгох ял, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй учир дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Г.Эд оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Гийн Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Эд сануулсугай.

          4. Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүгдэгч Г.Эаас 4.894.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Миг Даатгал” ХХК-д олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР