Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00037

 

 

                               Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1558 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б. Алтан-Очир би, Эрдэнэт үйлдвэр-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчаар 1999 оноос, Г.Батсайхан би Эрдэнэт үйлдвэр-ийн Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчаар 1996 оноос ажиллаж байна. Биднийг 2016.02.18-ны өдөр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Бид 2 үйлдвэрээс оюу буюу малахитжсан чулуу авч гараагүй байхад авч гарсан гэж буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-н Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б. Алтан-Очир намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-н Хүдрийг ил Уурхайн экскаваторын машинчаар, Г.Батсайхан намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь удаа дараагийн үйлдлээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих звшөөрөлгүй авч гарч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул компанийн ерөнхий захирлын 2016 оны Б/198 дугаар тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 12/19 дугаартай албан бичиг манай компанийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномын нэр дээр ирсэн. Уг албан бичгээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс хулгайлсан нэр бүхий ажилчдын материалыг ирүүлсэн. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтан дэслэгч Ц.Энхбаяр хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нараас тайлбар авсан бодит байдлыг гэрэл зургаар авч баримтжуулсан материал ирүүлсэн байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажлын өрөөндөө хуулийн хэлтсийн орлогч Б.Ариунзаяа, хуульч Н.Энхболд, хүдрийн ил уурхайн хүний нөөцийн тэргүүлэх менежер П.Бадамханд, Уулын хэсгийн дарга Л.Баярбат нарыг байлцуулан хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нартай уулзалт хийсэн. Энэ үед хурлын протокол үйлдсэн. Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалтууд, Б.Алтан-Очир, Г.Батсайхан нартай байгуулсан 10737, 15809 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтуудын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Иймд иргэн Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1558 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нар давж заалдсан гомдолдоо:

Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12/19 дугаартай албан бичиг манай компанийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномын нэр дээр ирсэн. Уг албан бичгээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс хулгайлсан нэр бүхий ажилтнуудын материалыг ирүүлсэн. Уг материалд Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтан дэслэгч Ц.Энхбаяр Хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нараас тайлбар авсан, бодит байдлыг гэрэл зургаар авч баримтжуулсан материалууд байсан. Дээрх ажилтнууд нь урьд өмнө нь оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарах, бусдад худалдах асуудалд холбогдож байсан. Тухайлбал: 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Т.Эрдэнэсайхан Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт: Б. Алтан-Очир, П.Баярболд, Бумаа нар нь бусдаас оюу чулуу худалдаж авдаг, Баярболдод 500 орчим кг байгаа гэсэн тайлбар /хэргийн материал авагдсан/, иргэн В.Өлзийбуянгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газарт: иргэн н.Гансүхийн зуучилснаар Б.Алтан-Очир, Г.Батсайхан, Баярболд нараас оюу буюу малахитжсан чулуу худалдаж авсан нь үнэн гэсэн тайлбар /хэргийн материалд авагдсан/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй.

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт “2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/447 дугаартай прокурорын тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Б.Баярболдтой бүлэглэн Хүдрийн ил уурхайгаас оюу чулуу хулгайлсан гэх хэргээс яллагдагч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг удаа дараагийн үйлдлээр оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын Б/198 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б. Алтан-Очир, Г.Батсайхан нарыг Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй” гэж үзэн 142/ШШ2016/01558 дугаар шиидвэрииг гаргасан.

Анхан шатны шүүхийн 142/ШШ2016/01558 дугаар шийдвэрийн үндэслэл болгосон Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/447 дугаар тогтоол хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 142/ШШ2016/01558 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1558 дугаар шийдвэрийг

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дүгээр зүйлийн .....д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ