Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 022

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Еркеш даргалж, шүүгч М.Риза, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нарын  бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч Хурман овогт Шаймуратын Ерболат,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багийн оршин суугч Бахат овогт Нурсатын Манига,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн оршин суугч Базархул овогт Даулетханы Алтынай нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Еаас гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаал болон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалын Еад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч Еыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Еыг томилохыг Хд даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг  гаргуулах,  уг цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгах тухай”,

Нэхэмжлэгч Мгаас гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2016 оны 11 дүгээр 03-ны өдрийн 29 дугаартай тушаалыг болон, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалын Мд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч Мг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Мг томилохыг Хд даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, уг цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай”,

Нэхэмжлэгч Агаас гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай  тушаалын Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, нэхэмжлэгч Аг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд  томилохыг Хд даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, уг цалин хөлсөд оногдох нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е, А, нэхэмжлэгч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч аймгийн Х С,  гуравдагч этгээд Б, С, нэхэмжлэгч Е, А нарын өмгөөлөгч А.Серигжан, С.Нургайып, гуравдагч этгээд Бийн өмгөөлөгч Ө.Бахытбек, иргэдийн төлөөлөгч Ж.Оралган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Еаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

Миний бие аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 4 дэх жилдээ ажиллаж байсан ба 2015 оны үр дүнгийн гэрээг “А” үнэлгээгээр дүгнүүлж байсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 1/2 тоот албан бичигт аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, цалингийн хамт тус газарт шилжүүлэх талаар мэдэгдснээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн ба тус хэлтсийн нийт албан хаагчдыг цалингийн хамт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэсэн. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 19 болж батлагдсан бөгөөд үүний 6 орон тоог Өлгий сумд ажиллуулахаар ажил олгогч шийдвэрлэсэн байгаа. 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй ажиллаж, цалин хөлсөө бүрэн авсан. С дарга намайг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр өрөөндөө дуудаж, “таны  төрийн албан хаагчийн хувийн хэрэгтэй танилцлаа, таны орон тоо хэвээр батлагдсан учраас та Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллана” гэж хэлж байсан боловч хэд хоногийн дараа “таны оронд С гэдэг хүн ажиллахаар болсон тул та ажлаа хүлээлгэж өг” гэж хэлсэн. Тэгээд миний бие тус газрын ажил хүлээлцүүлэх комисст ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Дараа нь ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар надад ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгийг миний дансанд хийж өгсөн, би  тэтгэмжийн мөнгө олгох талаар санал, хүсэлт гаргаж байгаагүй. Дээрээс нь миний өмнөх хийж гүйцэтгэсэн ажлын чиг үүрэг шинээр бий болсон газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан орон тооны чиг үүрэгтэй адилхан, ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна. Тодруулбал, өмнө нь би ахмад настнуудад олгогдох тэтгэмж, замын зардал, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох тэтгэмж, гэнэтийн аюул, осолд өртсөн айл, өрхүүдэд олгогдох нэг удаагийн тэтгэмж, тэжээгчээ алдсан 18 нас хүрээгүй иргэнд болон ганц бие ахмад настанд олгогдох мөнгөн тэтгэмж, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэнд олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмж, 3-14 насны хүүхэдтэй өрх толгойлсон эхэд олгогдох мөнгөн тэтгэмж, олон нийтийн үйлдвэрлэл, үйлчилгээнд түшиглэсэн  төслийг шалгаруулж олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хариуцан гүйцэтгэж байсан юм. Эдгээр үйлчилгээнүүд С даргын баталсан ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ажлын чиг үүрэг хэвээр байна. Мөн гуравдагч этгээд С нь төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд өмнө нь миний хийж байсан ажил үүргийг одоо С гүйцэтгэж байгаа учраас би түүний оронд ажиллах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Мгаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

Би аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн                  Б/20 дугаар тушаалаар тус хэлтсийн Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Засгийн газрын тогтоол гарснаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгаж, түүний ажлын чиг үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Би тус газарт шилжсэнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалинг бүрэн авсан юм. Намайг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангаж, тус газрын сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж өгөх талаар тус газрын даргад санал хүсэлт гаргасан боловч “таны ажлын байр хасагдсан болохоор ажилд томилох боломжгүй” гэж томилох шийдвэр гаргаагүй ба  миний маргаж буй орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй Сийг томилсон байна. 

Миний бие тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 4 дэх жилдээ ажиллаж байсан, ня-бо мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан хаагч   учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллах ёстой байсан. Гэтэл хариуцагч байгууллага хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй юм. Гуравдагч этгээд Сийг маргаан бүхий орон тоонд томилсон үндэслэлийг шүүх хариуцагчаас тодруулахдаа хариуцагч үндэслэл бүхий тайлбар хэлээгүй бөгөөд С нь энэ орон тоонд хууль бусаар томилогдсон учраас түүнийг ажилд томилсон 29 тоот тушаал хүчингүй болох ёстой. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв. 

Нэхэмжлэгч Агаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоол, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тушаалаар Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2013 оноос эхлэн ажиллаж байсан ба хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн, уг шийдвэрээр намайг ажлаас халаагүй, зөвхөн шинээр байгуулагдсан газарт шилжүүлсэн юм. 

Ингэснээр би  2016 оны 08,09 10 дугаар  саруудад тус газарт ажиллаж, цалин хөлсөө бүрэн авсан бөгөөд Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өмнө нь миний гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэгтэй адилхан байна. Аймгийн Х намайг Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр намайг одоо хүртэл  ажиллуулахгүй байна. Шинэ бүтэц орон тоо баталсан шийдвэрээр сум хариуцсан мэргэжилтний орон тоо 19 болж батлагдсан ба 13 орон тоо нь  хөдөө орон нутагт, 6 орон тоо нь Өлгий суманд ажиллахаар болсон. Өмнө нь Өлгий сумд ажиллаж байсан 3 мэргэжилтэн хэвээр ажиллаж, 3 хүнийг гаднаас  томилсон. Гэтэл хариуцагч гаднаас төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй хүмүүсийг хууль бус журмаар томилж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч хууль, журмын дагуу томилогдсон, ажиллах хугацаандаа ажлын үр дүнг “А”, “В” үнэлгээгээр дүгнүүлсэн намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас хуулийн дагуу маргаан бүхий орон тоонд миний бие ажиллах ёстой гэж үзэж байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталж өгсөн байдаг. 

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга асан Б.Цэрэндорж нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус хэлтэст тухайн үед ажиллаж байсан нийт 42 ажилтанг  тушаал гаргасан өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж,  нэрсийг нь цалингийн хамт ерөнхий газарт хүргүүлсэн бол  Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галия нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/08 дугаартай тушаалаар тус хэлтэст ажиллаж байсан 23 нэр бүхий ажилтныг үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн байна. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал гаргаж 3 сарын ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгохоор болсон ба нэхэмжлэгч нар уг тэтгэмжийн мөнгийг авсан. Нэхэмжлэгч нарыг анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллагад тушаал гаргаж ажилд аваагүй бөгөөд мөн энэ газар  тушаал гаргаж ажлаас нь чөлөөлөөгүй юм. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар сум хариуцсан мэргэжилтний орон тоог 19  болгосон, ингэснээр Өлгий сумыг оролцуулахгүйгээр Цагааннуур тосгоны хамт, бусад 12 сум тус бүрт  мэргэжилтний нэг орон тоогоор ажиллахаар болсон тул урьд тухайн сумдад ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг нь чөлөөлөгдсөн.

Шинэ бүтцийг үндэслэн Улаанхус суманд урьд ажиллаж байсан хоёр мэргэжилтнээс 2008 оноос эхлэн нэхэмжлэгч Мгаас 3-5 жилийн өмнө ажиллаж байсан Б.Көкгүлийг  тус сумын хөдөлмөр эрхлэлт,  халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг  орон тоонд авсан. Одоо ганц орон тоонд Б.Көкгүл ажиллаж байгаа бөгөөд энэ байгууллагад нэхэмжлэгч Мг багтаах орон тоо алга юм. М нэхэмжлэлдээ Сийг  хууль бус томилсон гэжээ. С нь татан буугдсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст огт ажиллаж байгаагүй ба  Мгийн ажлын байрыг нь авч албан тушаалд нь ороогүй бөгөөд энэ нэхэмжлэлд хамаагүй болохыг дурдаж байна. 

Нэхэмжлэгч Ан хувьд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаар татан буугдсан албан тушаалын 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын ажлаа хийгээгүй байсан ч хуулийн заалтыг үндэслэн цалин хөлс  олгогдсон. Тухайн үед А нь Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн байсан бөгөөд орон тоо байхгүйгээс түүнийг тус газарт авч ажиллуулах боломжгүй байна. Баяннуур суманд олон жил ажилласан Н.Нурдыханыг тус сумын хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа. Нэгэнт А нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урьд ажиллаж байгаагүй бөгөөд ажилд орсон тухай тушаал байхгүй болохоор Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн мэргэжилтнээр авч ажиллуулах боломжгүй.

Өмнөх хоёр хэлтэст сум хариуцсан нийт 28 мэргэжилтнээс анх би  12 мэргэжилтнийг сонгон авч томилсон. Дээрх байдлаар  Баяннуур сум, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар  Н.Нурдыхан, Б.Көкгүл нарыг  томилсон. Ингэхдээ урьд ажиллаж байсан 2 хэлтсийн сум хариуцсан мэргэжилтнүүднээс шинэ бүтцээр батлагдсан сум тус бүрийн мэргэжилтний нэг орон тоонд ажиллах төрийн албан хаагчийг шалгаруулахдаа сонгон шалгаруулалт явуулсан, энэ үед 2 хэлтэст удирдах албан тушаал эрхэлж байсан, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галия, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст захиргаа хяналтын албаны даргаар ажиллаж байсан А.Павел, нийгмийн халамж, хүн амын зорилтод бүлгийн асуудал хариуцсан албаны даргаар ажиллаж байсан Х.Назымгүл, хоёр хэлтсийн нягтлан бодогч Т.Фарида, Ж.Мухибат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан, гэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах, ажлын хэсэг ажиллуулах тухай бичгээр шийдвэр гаргаагүй боловч эдгээр бүрэлдэхүүнтэйгээр нийт сумын 28 мэргэжилтний төрийн албан хаагчийн  хувийн хэргийн материалтай танилцаж,  ажилласан жил, ажлын туршлага, үр дүнгийн гэрээний үнэлгээ биелэлт, ажлын ур чадварыг  харгалзан шалгаруулж 12 мэргэжилтнийг сонгон авсан.

Нэхэмжлэгч нар Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасныг харьяаллын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлж өргөдөл тус бүрийг хянаж өргөдөл гаргасан албан хаагчдад түүгээрээ хариу өгөхийг даалгасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл шалгаж үзээд “Х Сы тайлбар үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна" гэж дүгнэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй  тул Е, М, А нарыг ажилд авах боломгүй байна.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Бээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Нэхэмжлэгч Ан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтээс харахад, миний одоогийн ажиллаж байгаа ажил албан тушаал дээр томилогдох сонирхолтой байна гэж ойлгож, шүүх хуралдаанд би нэхэмжлэгч Ан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбараа хэлж оролцож байна.

Би 2015 оны 06-р сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/24 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. 1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарч аймгуудад шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдаж, бүтэц, орон тоог баталсан. 

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/08 тоот "Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай" тушаалаар тухайн үед Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн юм.

Миний бие уг тушаалын дагуу 2016 оны 11-р сарын 02-ныг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд ажиллаж, цалингаа бүрэн авч байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл тус албан тушаалд ажиллаж байна. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д "төрийн байгууллага  өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн  албан  тушаал  (ажлын  байр)-ын  тодорхойлолтод  заасан  чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар.  ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай  шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа  албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу намайг одоогийн албан тушаалд томилсон гэж үзэж байна.  Миний бие 2015, 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 92% буюу "А” үнэлгээгээр дүгнүүлсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэдлэгээ байнга дээшлүүлж байсан, төрийн жинхэнэ албыг эрхлэх зохих  туршлагатай,төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн,одоогийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага болох тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж байгаа бөгөөд үүнийг хавтаст хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээг дүгнүүлсэн байдлаас харж болно. Газрын дарга албан тушаалд хэнийг ямар шалгуураар хэрхэн сонгож авах нь хуульд заасан эрх хэмжээний асуудал байх. Би Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд баталгаагаар хангагдах эрхтэй гэж өөрийгөө үздэг. Сумдад ажиллаж байгаад орон тоо нь хасагдсан мэргэжилтнүүд тухайн сум дээрээ үлдсэн хүнтэй маргах ёстой байтал миний ажлын байранд маргаж байгааг ойлгохгүй байна. 

А нь өөрийгөө Баян-Өлгий аймгийн Өлгий сум хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар тэргүүн ээлжинд хангагдах ёстой гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. А нь тухайн үедээ Баяннуур сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, энэ үед тус суманд 2 мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд шинээр батлагдсан орон тоогоор нэг мэргэжилтэн нь цомхтголд орсон нь А байсан. Хариуцагчийн тайлбараас харахад нийгмийн халамжийн хэлтэст олон жил ажилласан Н.Нурдыханыг томилсон байдаг. Миний ойлгож байгаагаар А нь миний ажиллаж байгаа орон тоонд бус харин Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд маргах ёстой гэж үзэж байна. Учир нь, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдөн сум хариуцсан мэргэжилтний ажил үүргийн хуваарь мөн өөрчлөгдсөн байгаа.

Миний бие хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа зорилтод бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, сумын хөдөлмөрийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн зорилтыг хэрэгжүүлдэг байсан. Үндсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд судалгаа мэдээлэл гаргах, ажлын байр бий болгох арга хэмжээ зохион байгуулах, ажлын байрны судалгаа хийх, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, ажилгүй иргэдийн судалгаа гаргах, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан нь одоогийн сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мөн дурьдагдсан байгаа. Өөрөөр хэлбэл миний хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг одоогийн ажлын байрны тодорхойлолтод мөн байгаа учир би энэ албан тушаалд ажиллах нь хууль зөрчөөгүй гэдгийг харуулж байна. Ан Баяннуур сумд ажиллаж байсан  орон тоо хасагдаж, суманд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн асуудлаар аймаг дээр ирж, заавал Бийн албан ёсоор томилогдсон энэ орон тоонд би заавал ажиллах ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Би гаднаас орж ирээгүй. Намайг орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэхэд хуулийн дагуу, албан ёсоор зохих шалгуурын дагуу, амьдралын нөхцөл байдал, өрх толгойлсон, бага насны хүүхэдтэй, ипотекийн зээлтэй гэх нөхцөл болон Төрийн албаны тухай хуулийн нөхцөл болзол шалгуурын дагуу  томилсон. 

С дарга 2 хэлтийн бүх ажилтан, албан хаагч нарын хувийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, биечлэн уулзсан. Тухайн үед миний ажиллаж байсан ажил албан тушаалын тоо цөөрсөн ч миний ар гэрийн гачигдалтай байдал болон мэдлэг чадвар, туршлагыг харгалзан үзэж ажилд авах тухай тушаал гаргасан гэв.

Гуравдагч этгээд Саас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Би 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Уг хугацаанд нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадваржуулах 1-2 дугаар шатны сургалтад хамрагдаж байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоо бүтцийг баталсан. Миний одоогийн ажиллаж байгаа орон тоо нь шинээр нэмэгдсэн орон тоо бөгөөд урьд Өлгий суманд 3 мэргэжилтэн ажиллаж байсан. 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу Өлгий сумын засаг захиргааны нэгж, хүн амын тоо, халамжид хамрагдах өрх, иргэний тоог харгалзан шинээр нэмсэн орон тоо болно. Өлгий сум нь 30-аад мянган хүн амтай ба дээрх хуулийн заалтын дагуу гарсан журмаар 6 мэргэжилтэн ажиллах болзол хангаж байгаа бөгөөд миний бие шинээр нэмэгдсэн гурван орон тооны нэгэнд нь томилогдсон болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан Е, М, А нарын аль нэгний ажиллаж байсан орон тоонд томилогдоогүй юм. Шинээр бий болсон орон тоонд томилогдож ажиллаж байгаа ба ингэснээр  нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй. Надад тухайн үед нэхэмжлэгч Е ажил хүлээлгэж өгөөгүй, харин өөрийн хийж байсан ажлыг ажлаас чөлөөлөгдөхдөө Өлгий сум хариуцсан мэргэжилтэн М.Еркежан гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Е нь миний ажиллаж байгаа орон тоотой маргах эрх байхгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Сээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалын дагуу Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой, ур чадвартай, мэргэшсэн байх талаар заасан байдаг. Энэ нь мэдлэг боловсролтой гэдэг нь дээд боловсролыг, мэргэшсэн гэдэг нь  ажлыг эрхлэх мэргэжлийн дагуу ажиллах талаар бичигдсэн байна. Иймд би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд “нийгмийн ажил” мэргэжлийн дагуу орсон хүн. Хэрэв төрийн албаны мэргэшлийн шалгалт авахаар зарлах тохиолдолд би заавал оролцох юм. Иймд уг албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 16.2.3, 16.2.4, 16.2.5, 16.2.6-д төрийн албанд авч ажиллуулахыг хориглосон заалт байдаг. Уг заалтуудыг би зөрчөөгүй, надад хамааралгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу төрийн албанд мэргэжлийн дагуу намайг  туршилтын хугацаатайгаар түр томилсон гэж ойлгож байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулан тогтоосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог баталсан бөгөөд үүнд тус газрын бүтэц нь захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх шинээр батлагдсан орон тоотой шинэ бүтэцтэй болсон.

Нэхэмжлэгч М нь миний ажиллаж байгаа албан тушаалтай маргах нь үндэслэлгүй. М Улаанхус сум хариуцсан мэргэжилтэн байсан, ня-бо мэргэжилтэй. мэргэжлийн бус хүн юм. Е, М, А нарын ажлын орон тоог би аваагүй, шинээр батлагдсан шинэ орон тоонд орсон. 2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галиягийн тушаалаар М үүрэгт ажлаас нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн байна. Аль аль нь чөлөөлөгдсөн мөртлөө тухайн үед хуулийн дагуу ажлаас гаргасан субъектэд болон шүүхэд гомдол гаргаагүй байна. Ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан  байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд энэ нөхцөл байдлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар нь зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна. 

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын намайг тус аймгийн Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, цалинг ТҮ-6 шатлалаар тогтоож томилсон тушаал нь хуулийн дагуу эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны тушаал болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон миний хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шийдвэр гаргах өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Е, А нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсантай холбогдуулан урьд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Е, Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн А нарыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог дарга 1, дэд дарга 1, 3 хэлтэс, сум хариуцсан мэргэжилтэн 19, нийт 45 орон тоотой байхаар баталсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна ...” гэж заажээ. Нэхэмжлэгч Е, А нар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/32 тоот тушаалын дагуу шинээр байгуулагдсан Хт шилжиж, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр буюу хуучин сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2016 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Гэтэл хариуцагчийн зүгээс хоёр байгууллага татан буугдаж шинээр газар байгуулагдсан гэж удаа дараа тайлбарлаж, нэхэмжлэгч нарыг ажилд авах боломжгүй, шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хэнийг авах эсэхийг өөрөө шийдвэрлэнэ гэж маргаж байгаа боловч хэрэг авагдсан нотлох баримтуудаар хоёр байгууллага татан буугдсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байгаа. Дээрээс нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаагүй чиг үүргийг нэгтгэж өөрчлөн байгуулагдсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн ажил олгогч буюу хариуцагч С нь өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хоёр хэлтсийн 65 ажилтны 42 ажилтныг одоогийн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт томилсон байх бөгөөд С нарын 3 ажилтныг гаднаас авч томилсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Б.Көкгүл, М.Еркежан, Н.Нурдыхан, С, С нарыг буюу сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 19 мэргэжилтнийг ажилд томилсон тушаал 2016 оны 11 дүгээр сард гарсан ба уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримталсан байдаг.

 Үүнээс үзэхэд, өмнөх хоёр хэлтсийн чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжсэн болох нь тодорхой харагдаж байна. Мөн нэхэмжлэгч Еын гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан, нөгөө талаар Өлгий сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнө нь 3 байсан бол шинэ бүтцээр 6 болж нэмэгдсэн байна. Гэтэл ажил олгогч Еыг маргаан бүхий орон тоонд томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд уг орон тоонд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага дээрх байдлаар үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд бусад шаардлагууд давхар хангагдах учиртай. Дээрээс нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр байж байхад шууд тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Хэрэв ажилтны ажлын байр хасагдсан тохиолдолд хамгийн түрүүнд уг ажилтныг өөр ажлын байраар хангах, тийм боломжгүй бол тэтгэмж олгож ажлаас нь чөлөөлөх ёстой. Харин нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мөртлөө гуравдагч этгээдийг түүний оронд томилсон байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаалын чиг үүрэг хэвээр байгаа болох нь тогтоогдож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Еын бакалаврын болон магистрын зэргийн диплом, сертификат, тангараг өргөсөн баримтаас үзвэл нэхэмжлэгч Е нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т  заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

Нэхэмжлэгч А нь Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаал сум хариуцсан 19 мэргэжилтний орон тоо батлагдсанаар Баяннуур сумд ажиллаж байсан 2 орон тоо 1 болж цөөрсөн асуудал байгаа. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар зохицуулан томилох талаар зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ижил төрлийн өөр ажлын байр, албан тушаалаар хангах үүргийг хүлээдэг. Харин нэхэмжлэгч А нь Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Өлгий сумд одоогоор 6 мэргэжилтэн ажиллаж байна. 

Харин ажил олгогч төрийн албанд 3-4 жил тасралтгүй ажилласан, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн хүнийг уг орон тоонд авч ажиллуулахаас татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч Ан нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 1 жил, нэхэмжлэгч А нь аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст 3-4 жил тасралтгүй ажилласан тул энэ байдлыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Дээрээс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын хавсралтын 13 дахь хэсэгт гуравдагч этгээд Бийн орон тоо 1 болж цөөрсөн болохыг тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан 1 мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд орон тоо нь хасагдсан Бийг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь нэхэмжлэгч Ан эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ асуудал зөвхөн Бд холбоотой биш бүх гуравдагч этгээдүүдэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч А нь төрийн албанд тасралтгүй 3-4 жил ажилласан, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, маргааны бүхий орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас харахад урьд нь ажиллаж байсан 65 ажилтантай 2 байгууллага татан буугдсан, дараа нь 45 ажилтантай шинээр газар байгуулагдсан,  65 ажилтныг шинээр байгуулагдсан 45 орон тоотой байгууллагад багтаан ажиллуулах боломжгүй, би эдгээр албан тушаалтнуудын бүгдийг нь ажлаас халаагүй гэсэн агуулгатай тайлбар ярьж байгаа. Гэтэл ажил олгогч орон тоо цөөрсөн нөхцөлд хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй. Гуравдагч этгээд Бийг удаан жил ажилласан, ур чадвар, ажлын дадлага, туршлага, ар гэрийн байдлыг харгалзан хэвээр үлдээсэн гэх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар өмнөх тайлбартай зөрчилдөж байгаа юм. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэх баталгааг зохицуулж өгсөн, үүний дагуу бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах, төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэсэн баталгааг ажил олгогч төрийн албан хаагчид эдлүүлээгүй юм. 

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт “...Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ ...” гэжээ. Харин маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаа гуравдагч этгээдүүд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг хангаагүй учраас тэдгээрийн ажиллаж байгаа орон тоог сул орон тоо гэж үзэж нэхэмжлэгч нар хуульд заасан баталгаагаар хангагдах ёстой гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Бийн өмгөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзэхэд, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хоёр байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж үзэхээр байна. Харин өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдэд өмнөх байгууллагуудын эрх үүрэг үүсэхгүй, шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд зөвхөн өөртэй холбоотой эрх, үүрэг үүссэн байгаа. Өмнө нь хоёр хэлтэст 65 хүн ажиллаж байсан ба шинээр байгуулагдсан байгууллагад ажиллах хүний тоо 45 болж батлагдаж ирсэн. Хэдийгээр тооны хувьд цөөрсөн мэт харагдаж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтыг судлаад үзэхэд, маргаан бүхий албан тушаал нь шинээр бий болсон албан тушаал гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Энэ хэргийг өмнө нь Улсын Дээд шүүх болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмнө нь нийгмийн халамжийн ажилтны гүйцэтгэж байгаагүй хөдөлмөрийн чиг үүрэг, хөдөлмөрийн ажилтны гүйцэтгэж байгаагүй нийгмийн халамжийн ажилтны чиг үүрэг нь нэмэгдсэн учраас өмнөх албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэх боломжгүй, шинээр байгуулагдсан байгууллага гэж үзэхээр байна гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байгаа. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрд дүгнэлт хийх нь зүйтэй гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчдөөс бид гуравдагч этгээдийг нэг нэгээр сонгож аваагүй бүгдэд нь хамааралтай гэж тайлбарлаж байгаа боловч Бийг томилсон тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгч талаас хэн ч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа. Харин нэхэмжлэгч А нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэхэд Б ямар байдлаар нөлөөлж, саад болж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Урьд нь Өлгий сум хариуцсан 3 мэргэжилтэн ажиллаж байсан ба одоо 6 болж нэмэгдсэн байна. Эдгээр орон тоонууд бүгд шинээр бий болсон учраас шинээр бий болсон орон тоонд хэнийг авч ажиллуулах нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд, өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнуудаас ур чадвар, ажлын дадлага туршлага, боловсролын түвшингээр сонгож авах эрх мөн хариуцагч байгууллагад хадгалагдсан байгаа. Түүнээс биш шүүгч ажил олгогч байгууллагын сонгон шалгаруулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, тодорхой албан тушаалд нэхэмжлэгч нарыг авч ажиллуулахыг даалгаж болохгүй,  сонгон шалгаруулах эрх зөвхөн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал юм. Гэвч ажил олгогч Бийн ажлын дадлага туршлага, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, ажилласан жил, ар гэрийн байдлыг харгалзан хамт олны саналыг авч байгаад томилсон үйлдлийг буруутгах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч А төрийн жинхэнэ албан хаагч бол Б мөн адил төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгааг эдэлж өөр албан тушаалд шилжин томилогдох эрхтэй. 2012 онд анх сумын Засаг даргын Тамгын газарт томилогдон ажиллаж байгаад дараа нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэст дэвшин томилогдож, орон тоо нь хасагдсан учраас Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдэлж шинээр байгуулагдсан газарт томилогдон ажиллах хүсэлтээ С даргад гаргаснаар түүний хүсэлтийг ажил олгогч үндэслэн мэргэжилтнээр томилсон байна. Гэтэл нэхэмжлэгч А нь ямар нэгэн хүсэлт гараагүй байгаа бөгөөд Быг маргаан бүхий орон тоонд томилсноор Ан ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхой бус байна. Мөн хуучнаар аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд шинээр батлагдсан орон тооны ажлын байрны тодорхойлолт давуу байгаа нь тодорхой харагдаж байна. 

Мөн гуравдагч этгээд Б нь төрийн албанд тасралтгүй 6 жил ажилласан эдийн засгийн ухааны магистр, төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн учраас хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Ан хувьд 2015 онд төрийн албаны шалгалт өгч тэнцээд тангараг өргөж, 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан учраас төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна.

 Гуравдагч этгээд Б нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд “... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ...” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Учир нь, энэ хүн 2010 оноос эхлэн төрийн жинхэнэ албанд тасралтгүй ажилласан байдаг. Тодруулбал, сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан учраас нэхэмжлэгч Агаас мэргэшил, ур чадвар, ажлын дадлага туршлага, ажилласан жилээр илүү болох нь тодорхой байна. Боловсролын хувьд ч гэсэн Б нь магистрын зэрэгтэй, А нь бакалаврын зэрэгтэй байна. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Б нь өөр ажил эрхэлж байсан учраас хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж болохгүй гэж тусгасан. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “... Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно ...” гэж заасан байдаг. Тийм учраас хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй юм. Гуравдагч этгээд Б нь туслах түшмэлээр ажиллаж байгаад аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус хэлтэст шилжин томилогдсон байгаа. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс хэлсэнчлэн Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд дахин томилогдоогүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэг тушаалаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжин томилогдсон. Дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн талаар тусгаж өгсөн ба энэ дотор төрийн жинхэнэ албан хаагч туслах түшмэлээс, дэс түшмэлд дэвшин ажиллахыг хориглосон зүйл байхгүй байгаа. Нийтийн эрх зүйн үндсэн зарчим нь хориглосноос бусад зүйлийг зөвшөөрдөг бөгөөд гуравдагч этгээд Б нь нийтийн эрх зүйн үндсэн зарчмаар зөвшөөрсөн үндэслэлээр дэвшин томилогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжгүй юм. 

Ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бийг ажилд томилох үед энэ хүн бага насны 2 хүүхэдтэй, нөхөр нь нас барсан, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан тухайн үед түүний бага хүүхэд нь 3 нас хүрээгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “... Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ...” гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийг санхүүгийн болон бусад ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хатуу хориглосон байдаг. Мөн төр иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгмийн болон эдийн засгийн баталгаагаар хангах нь иргэний өмнө хүлээсэн үүрэг юм. Тэгэхээр гуравдагч этгээд Бийн эхээр тэжээн тэтгүүлж байгаа бага насны хоёр хүүхдийн эрх ашиг мөн хөндөгдөх болзошгүй гэж үзэхээр байна. 

Урьд нь Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр Н.Нурдыхан болон А нарын 2 нийгмийн халамжийн мэргэжилтэн ажиллаж байсан ба шинэ бүтцээр 1 болж орон тоо цөөрснөөр ажлын дадлага, туршлага ажилласан жилээр Н.Нурдыхан нь Агаас илүү байсан. Гэхдээ А нь Н.Нурдыхантай нэг өрсөлдөөд дараа нь Бтэй ирж дахин өрсөлдөж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А нь анх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байсан ба дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлүүлэх, Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахыг хүсэж шаардлага гаргасан байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А нь өөртөө ашиггүй зүйл гарч ирэхээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх замаар өөр өөр байдлаар шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байгаа гэв.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Е, М, А нараас Хт Өлгий сум хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулахыг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэдийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбараас доорхи дүгнэлтэд хүрэв. Үүнд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ гэв.

          ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дугаартай тогтоолоор өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоожээ.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж ойлгох бөгөөд Засгийн газрын дээрх тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрхэлж байсан  үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэртэй байгууллагыг шинээр бий болгосон гэж үзэхээр байна.  Үүнтэй холбогдуулан тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалуудаар  хоёр хэлтсийн нийт ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдөж, цалингийн сангийн хамтаар өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжжээ.

Дээрх тушаалуудаас үзэхэд хуучнаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо 21, харин Хөдөлмөрийн хэлтэст сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 7, нийт сумын мэргэжилтний 28 орон тоо байснаас шинээр байгуулагдсан газрын бүтэц орон тоо баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоо болсон буюу сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө 9 орон тоогоор цөөрсөн байжээ.

Өмнө нь дээрх 2 хэлтсийн  сум хариуцсан нийт 28 мэргэжилтний орон тоог тухайлбал Алтай сум, Алтанцөгц сум, Бугат сум, Толбо сум, Цагааннуур тосгон тус бүрт 1, Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум тус бүрт 2, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сум, Өлгий сум тус бүрт 3 орон тоогоор ажиллуулахаар хуваарилаж байсан бол шинэ бүтцээр батлагдсан тус газрын сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоог ажил олгогчоос аймгийн төвийн Өлгий суманд 6, бусад 12 сум тус бүрт 1, Цагааннуур тосгонд 1 байхаар  тус тус хуваарилжээ.

Үүнээс үзэхэд  Алтай сум, Алтанцөгц сум, Бугат сум, Толбо сум, Цагааннуур тосгонд урьд нь мэргэжилтний нэг орон тоо байсан нь хэвээр батлагдсан, харин Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум тус бүрт урьд мэргэжилтний 2 орон тоо байсан нь нэгээр, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сумдад 3 орон тоо байсан нь хоёроор тус тус цөөрсөн, харин Өлгий сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө гурван орон тоогоор нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулагдсан.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдах үед тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Назымгүлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар  мөн өдрөөс тус газрын дарга томилогдох хүртлэх хугацаагаар томилж, зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, албан хаагчдын цалин хөлс олгохоос бусад эрхийг хязгаарласнаар тус байгууллагын дарга томилогдох хүртэл  хуучнаар 2 хэлтсийн нийт ажилтан албан хаагч нар өмнөх ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж, цалин хөлсөө 2016 оны  8,  9, 10 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, хуучнаар сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нийгмийн халамжийн мэргэжилтний чиг үүрэгт нэгтгэгдснээр  тус байгууллагын  даргаар иргэн С нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилогдсны дараа сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулж, урьд 2 хэлтэст ажиллаж байсан сумын 28 мэргэжилтнээс 12 мэргэжилтнийг 19 орон тооны 12 орон тоонд, үлдсэн 7 орон тоонд өөр ажил эрхэлж байсан буюу урьд 2 хэлтэст ажиллаж байгаагүй иргэдийг тус тус томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг 7 орон тооны 3 орон тоо нь Алтанцөгц сум, Цэнгэл сум, Цагааннуур тосгоны хөдөлмөр эрхлэлт, халамийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байх ба эдгээр ажлын байранд томилогдоогүй урьд нь тухайн суманд ажиллаж байсан мэргэжилтнүүд болох А.Хыдыр, М.Архалых, Х.Марат нар маргаснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дээрх нэр бүхий 3 мэргэжилтнийг шүүхээс ажил олгочид томилохыг даалгаж шийдвэрлэжээ. Ингэснээр сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тооны 15 орон тоонд дээрх байдлаар урьд ажиллаж байсан 28 мэргэжилтний 15 мэргэжилтэн нь  ажиллахаар болсон байна.

Тодруулбал, Алтай сум, Толбо сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тус бүрийн 1 орон тоонд урьд нь тухайн сумдын нийгмийн халамжийн мэргэжилтний 1 орон тоонд тус тус ажиллаж  байсан С.Мөнхтулга, С.Сураган нарыг, Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр урьд нь тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 2 орон тоонд ажиллаж байсан Н.Нурдыхан, А нараас Н.Нурдыханыг,  Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирхан, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан К.Зоя нараас Ш.Шүкирханыг, Бугат сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд урьд нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Жанылсыныг, харин тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтэнээр ажиллаж байсан Д.Алтынгүлийг тус газрын захиргааны хяналтын хэлтсийн даргаар, Буянт сумын хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр  сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Цэндсүрэн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан Х.Ашимхан нараас М.Цэндсүрэнг, Дэлүүн сумын хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Тотыгус, Д.Асанбек, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан К.Володия нараас М.Тотыгусыг,  Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан К.Бауыржан, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан К.Баттөр нараас К.Бауыржаныг, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Көкгүл, М.Еркежан, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан М нараас Б.Көкгүлийг, Ногооннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ерсин, А.Манарбек, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байсан А.Көксеген нараас Ш.Ерсиныг, Алтанцөгц сум, Цэнгэл сум, Цагааннуур тосгоны хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр урьд нь 2 хэлтэст болон тухайн сумын мэргэжилтнээр ажиллаж байгаагүй иргэн Ш.Айбек, Х.Гумырсерик, Е.Ахжархын нарыг шинээр, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тооны 3 орон тоонд урьд нь  тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 3 орон тоонд ажиллаж байсан М.Сакен, Ш.Лида, Е нараас М.Сакен, Ш.Лида нарыг, мөн Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Еркежаныг, харин үлдсэн 3 орон тооны 2 орон тоонд С, С нарыг шинээр, үлдсэн нэг орон тоонд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өөр ажил эрхэлж байсан буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б нарыг томилсон зэргээс үзэхэд   урьд нь 2 хэлтэст сумын нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан 28 мэргэжилтнээс 12 мэргэжилтэнг томилох эрх бүхий этгээд сонгон томилжээ.

Одоогоор маргаан бүхий Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний 3 орон тоонд Хөдөлмөрийн хэлтэст өөр ажил эрхэлж байсан Б болон 2 хэлтэст ажиллаж байгаагүй М.Саттигүл, С нарыг томилсон байх ба шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Еын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Е нь анх тус шүүхэд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад татгалзсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсныг хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 66.3-т зааснаар  баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 3 орон тоонд иргэн М.Сакен, Ш.Лида, нэхэмжлэгч Е нар ажиллаж байгаад хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалаар дээрх байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн байх ба Өлгий сумын хувьд Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо өмнө нь байгаагүй байна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоо батлагдсан буюу  сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө дээрх байдлаар  9 орон тоогоор цөөрсөн байх боловч ажил олгогчоос сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тооны 6 орон тоог Өлгий суманд ажиллуулахаар хуваарилснаар Өлгий сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө гурван орон тоогоор нэмэгдсэн гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч Е нь Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоонд анх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан журмаар төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн буюу тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаснаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор  түүний нэрийг нь дэвшүүлж, улмаар томилох эрх бүхий этгээдийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн б/25 дугаартай тушаалаар  томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх ба дээрх байдлаар нэхэмжлэгчийн урьд ажилласан байсан ажлын байр нь хасагдаагүй буюу хэвээр батлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т  төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан.

Дээрх байдлаар Өлгий сумын мэргэжилтний орон тоо хасагдаагүй буюу гурван орон тоогоор нэмэгдсэн тохиолдолд хуулийн уг зохицуулалтын дагуу Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тооны 3 орон тоонд өмнө нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Сакен, Ш.Лида, Е нар хэвээр ажиллах эрхтэй бөгөөд хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын  03-ны өдрийн 28, 35 дугаартай тушаалаар  тус тус М.Сакен,Ш.Лида нарыг тус албан тушаалд томилж, үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн мөртлөө нэхэмжлэгч Еыг томилоогүй нь хууль бус байна.

Учир нь сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт шинээр батлагдаж, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн байгаа ч өмнө нь Өлгий сумын хувьд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байгаагүй, Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 3 орон тоонд ажиллаж байсан М.Сакен, Ш.Лида, Е нарын ажиллаж байсан ажлын байр тооны хувьд шинэ бүтэц, орон тоо баталсан шийдвэрээр хасагдаагүй хэвээр батлагдсан тохиолдолд шинээр нэмэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэгтэй холбоотойгоор Өлгий сумын хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 3 орон тоонд  М.Сакен, Ш.Лида, Е нарыг хуулийн 27.2.3-т зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах нөхцөл үүсэхгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангах тохиолдолд хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээнэ.

 Хариуцагчаас нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилоогүй үндэслэлээ 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд тайлбарлахдаа ...Еыг томилоогүй үндэслэл нь түүнээс удаа дараа төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалыг шаардахад янз бүрийн шалтаг зааж надад авчирч өгөөгүй тул Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй, үүнээс өөр шалтгаан байхгүй гэсэн нь үндэслэлгүй тайлбар байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохгүй байх хууль ёсны үндэслэл биш юм.

Нэхэмжлэгч Е нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаагийн хувьд тухайн албан тушаалд томилогдон үргэлжлүүлэн ажиллах эрхтэй байхад ажил олгогчоос түүнийг маргаан бүхий албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчим, мөн 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн  хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Ингэснээр нэхэмжлэгчийн маргаан бүхий орон тоонд ажиллах, тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах эрхүүд зөрчигдсөн байх тул  төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, урьд нь 2 хэлтэст сумын мэргэжилтнээр ажиллаж байгаагүй гуравдагч этгээд Сыг томилсон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай тушаалыг  хүчингүй болгож,  нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...тухайн орон тоо хасагдсан тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчээс тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаагүй байхад түүнийг маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байх тул маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалын  Еад холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А, М нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй ба  нэхэмжлэгч А нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгох, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын  Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан тул хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 66.3-т зааснаар  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Баяннуур сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан А, Н.Нурдыхан нар, Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Көкгүл, М.Еркежан, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн М нар нь дээрх байдлаар хоёр хэлтсийн даргын 2016 оны Б/08, Б/32 дугаар тушаалаар тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн байх ба Баяннуур сумын хувьд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо өмнө нь байгаагүй байна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр нь дээрх байдлаар  19 орон тоогоор батлагдаж,  сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө 9 орон тоогоор цөөрснөөр Баяннуур сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө нэгээр, Улаанхус сумын хувьд хоёр орон тоогоор цөөрсөн гэж үзэхээр байна.

Ажил олгогчоос Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд  өмнө нь тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 2 орон тоонд ажиллаж байсан Н.Нурдыхан, А нараас Н.Нурдыханыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай тушаалаар, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Көкгүл, М.Еркежан, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн М нараас Б.Көкгүлийг  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай тушаалаар тус тус томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу ажил олгогчоос ажилтныг сонгон шалгаруулж авахдаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн,ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг ойлгоно.

Өмнөх хоёр хэлтсийн сум хариуцсан 28 мэргэжилтнээс дээрх байдлаар 12 мэргэжилтнийг, тухайлбал Баяннуур сум, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэрхэн Н.Нурдыхан, Б.Көкгүл нарыг  томилсон үндэслэлээ хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд тайлбарлахдаа ...урьд ажиллаж байсан 2 хэлтсийн сум хариуцсан мэргэжилтнүүднээс шинэ бүтцээр батлагдсан сум тус бүрийн мэргэжилтний нэг орон тоонд ажиллах төрийн албан хаагчийг шалгаруулахдаа сонгон шалгаруулалт явуулсан, ингэхдээ 2 хэлтэст удирдах албан тушаал эрхэлж байсан, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галия, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст захиргаа хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Павел, нийгмийн халамж, хүн амын зорилтод бүлгийн асуудал хариуцсан албаны даргаар ажиллаж байсан Х.Назымгүл, хоёр хэлтсийн нягтлан бодогч Т.Фарида, Ж.Мухибат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан, гэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах, ажлын хэсэг ажиллуулах тухай бичгээр шийдвэр гаргаагүй боловч эдгээр бүрэлдэхүүнтэйгээр нийт сумын 28 мэргэжилтний төрийн албан хаагчийн  хувийн хэргийн материалтай танилцаж,  ажилласан жил, ажлын туршлага, үр дүнгийн гэрээний биелэлт, үнэлгээ, ажлын ур чадварыг  харгалзан шалгаруулж 12 мэргэжилтнийг сонгон авсан гэжээ.

Гэрч А.Галия, А.Павел, Х.Назымгүл, Т.Фарида, Ж.Мухибат нарын мэдүүлгээр ажил олгогчийн хувьд хариуцагчаас дээрх байдлаар ажлын хэсэг байгуулж, ажилтныг сонгон шалгаруулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа ба харин 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 хэлтсийн нийт албан хаагчдад хурал хийж, шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог танилцуулж, тус газрын нийт 45 орон тоонд урьд 2 хэлтэст ажиллаж байсан 65 албан хаагчдаас томилохыг мэдэгдсэн, үүний дараагаар 2 хоногийн турш албан хаагч нартай ганцаарчлан уулзаж саналыг нь сонссон, ажилтнуудын төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалтай танилцсан, тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст харьяалагдах 5 мэргэжилтний томилогоотой холбогдуулж Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галиягаас, сумын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн талаар Нийгмийн халамжийн хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргаар ажиллаж байсан А.Павел, нягтлан бодогч Ж.Мухибат нараас тодруулж, санал асууж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Энэ тохиолдлыг ажил олгогчоос хуулийн 27.2.3-т заасан журмаар ажилтныг сонгон шалгаруулсан гэж үзэхгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баяннуур сумын хувьд нийгмийн халамжийн мэргэжилтнээр иргэн Н.Нурдыхан нь 2010 оноос, нэхэмжлэгч А нь 2013 онд анх томилогдсон, 2015 оны сумдын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн ажлыг дүгнэсэн үр дүнгээр  Н. Нурдыхан нь “89”, А нь “85” гэсэн үнэлгээг тус тус авсан байх ба нэхэмжлэгч А нь Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Н.Нурдыханыг томилсон асуудлаар маргаагүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар татгалзсан байна.

Нэхэмжлэгч Мгийн хувьд Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр анх 2014 онд, иргэн Б.Көкгүл нь тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2009 онд томилогдсон байх ба ажил олгогчоос Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Б.Көкгүлийг томилсон асуудлаар нэхэмжлэгч М мөн маргаагүй байна.

Одоогоор дээрх байдлаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтий 19 орон тооны 15 орон тоонд урьд 2 хэлтэст ажиллаж байсан сумын нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал харицсан 28 мэргэжилтнээс 15 мэргэжилтэн томилогдсон байх ба үлдсэн 4 мэргэжилтний орон тоо нь маргаан бүхий 3 орон тооноос гадна, Бугат сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоо байна.

Сумын 28 мэргэжилтнээс  томилогдоогүй үлдсэн 13 мэргэжилтний 3 нь  нэхэмжлэгч нар, 1 нь Бугат сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 1 орон тоонд ажиллаж байгаад өөр ажилд томилогдсон Д.Алтынгүл,/тус суманд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн байгаагүй байна/,  9 нь өмнө нь мэргэжилтний 2-3 орон тоотойгоор ажиллаж байсан Буянт,Булган, Дэлүүн, Сагсай, Цэнгэл, Ногооннуур зэрэг сумдын нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад тухайн сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний  1 орон тоонд томилогдоогүй Х.Ашимхан, Д.Асанбек, К.Володия, А.Көксеген, А.Манарбек, М.Бахытбек, Ж.Мейремхан, К.Баттөр, К.Зоя нар байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар ерөнхийд нь сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 19 болгож, өмнөхөөс 9 орон тоогоор цөөрүүлж баталснаар цөөрсөн сум хариуцсан мэргэжилтний 9 орон тоо нь аль сумаас хасагдсан нь тодорхойгүй байх ба энэ нь тухайн орон тоог ажил олгогчоос сумуудад хэрхэн хуваарилсан байдлаар тодорхойлогдож байна. Ингэснээр дээр дурьдсанчлан  Алтай сум, Алтанцөгц сум, Бугат сум, Толбо сум, Цагааннуур тосгонд урьд нь мэргэжилтний нэг орон тоо байсан нь хэвээр батлагдсан, харин Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум тус бүрт  мэргэжилтний 2 орон тоо байсан нь нэгээр, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сумдад 3 орон тоо байсан нь хоёроор тус тус цөөрсөн, харин Өлгий сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө гурван орон тоогоор нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд Өлгий суманд шинээр нэмэгдсэн  мэргэжилтний 3 орон тоо нь дээрх байдлаар мэргэжилтний орон тоо нь 1-2 орон тоогоор цөөрсөн Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сум зэрэг аль сумын мэргэжилтий орон тоо болох нь тодорхойгүй бөгөөд энэ тохиолдолд Өлгий сумын хөдөлмөр эрхэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний шинээр нэмэгдсэн 3 орон тоонд нэхэмжлэгч Еыг эс тооцоход Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сумдад мэргэжилтнээр ажиллаж байгаад тухайн сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд томилогдоогүй үлдсэн нэхэмжлэгч А, М нараас гадна Х.Ашимхан, Д.Асанбек, К.Володия, А.Көксеген, А.Манарбек, М.Бахытбек, Ж.Мейремхан, К.Баттөр, К.Зоя, К.Еркежан нар  урьд нь тухайн сумдын мэргэжилтнээр ажиллаж байсны хувьд эхний ээлжинд хуулийн 27.2.3-т зааснаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний  ажлын байранд тавигдах хуульд заасан шаардлагыг хангах тохиолдолд ажиллахаар хүсэлт гаргах, ажил олгогчоос хуульд заасан журмаар зохион байгуулах ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох, шалгарсан тохиолдолд сонгогдон томилогдох эрхтэй юм.

Иймээс ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөнтэй адилтган үзэж,  эдгээр нэр бүхий албан хаагчдыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний шинээр нэмэгдсэн 3 орон тоонд  … уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтаны хувьд шалгаруулсны үндсэн дээр  шалгарсан 3 төрийн албан хаагчийг томилох үүрэгтэй байсан байна.

Гэтэл хариуцагчаас хуульд заасан уг үүргээ зохих ёсоор биелүүлэхүйгээр маргаан бүхий орон тоонд дээрх байдлаар сумын нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхэлтийн мэргэжилнүүдээс эхний ээлжинд сонгон шалгаруулж томилохгүйгээр өөр ажил эрхэлж байсан гуравдагч этгээд Б болон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдах үед аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэст тус тус ажиллаж байгаагүй С, С нарыг томилсныг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн хууль бус байна гэж үзлээ.

Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тооны 3 орон тоонд дээр дурьдсанчлан урьд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өлгий сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Сакен, Ш.Лида болон нэхэмжлэгч Е нар Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар ажиллах эрхтэй ба нэмэгдсэн 3 орон тоонд А нарын нэрийг нь дээр дурьдсан 12 мэргэжилтэн ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан журмаар ажилтныг сонгох шалгаруулалт зохион байгуулах тохиолдолд оролцож, үр дүнд шалгарсан 3 төрийн албан хаагч томилогдон ажиллах эрхтэй юм. Эдгээр нэр бүхий 12 мэргэжилтний 1 мэргэжилтэнг буюу Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Еркежаныг хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай    тушаалаар  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоонд томилсон байх ба үлдсэн 2 орон тоонд нэхэмжлэгч М, А нараас бусад Х.Ашимхан нарын дээрх нэр бүхий 9 мэргэжилтэн маргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Х.Ашимхан нарын нэр бүхий 9 мэргэжилтнээс урьд нь Булган сумын хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан К.Зоягаас бусад нь маргаан бүхий орон тоонуудад ажиллах тухай хүсэлтээ тухайн үед гаргаагүй гэж хариуцагчаас шүүхэд мэдэгдсэн, түүнчлэн уг үйл баримт аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр  тогтоогдсон. К.Зоягийн хувьд Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоонд урьд нь нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирханыг томилсон шийдвэртэй холбогдуулж маргаагүй, мөн маргаан бүхий орон тоо болох  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах талаар маргахгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна .

  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний маргаан бүхий 2 орон тоонд нэхэмжлэгч М, А нараас бусад мэргэжилтнүүд маргаагүй тохиолдолд ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулах шаардлага үүсэхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Манига, А нар нь маргаан бүхий ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байхад хуульд заасан журмаар үргэлжлүүлэн ажиллуулаагүй буюу маргаан бүхий орон тоонд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч М, А нарын энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Мг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гуравдагч этгээд Сийг маргаан бүхий албан тушаалд томилсон 29 дугаартай  тушаалыг  хүчингүй болгож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2 орон тоонд нэхэмжлэгч М, А нарыг томилохыг Хд даалгаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...тухайн орон тоо хасагдсан тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан. Нэхэмжлэгч нар нь дээрх байдлаар маргаан бүхий орон тоонд томилогдон  ажиллах эрхтэй байхад үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байх тул маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалын  М, А нарт холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Е, М, А нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Томилох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч нарыг хуульд заасан журмаар дээрх байдлаар маргаан бүхий албан тушаал болох Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 3 орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 1 жил, 3 сар,  3 хоногт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 24 690 966  /хорин дөрвөн сая зургаан зуун ерөн мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч нарт 8 230 322 /найман сая хоёр зуун гучин мянга гурван зуун хорин хоёр/  төгрөгөөр тус тус олгохоор, мөн нэхэмжлэгч Е, А нарын тус тусын 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, нэхэмжлэгч Мгийн 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус тооцож төлөхийг, мөн нэхэмжлэгч Мгийн нийгмийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай  бичилт хийхийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан газрын даргад даалгаж, энэ талаарх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд авч байсан цалин хөлсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар баталагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу тодорхойлсон ба уг журмын 4-т зааснаар хоолны үнийн хөнгөлөлт нь  ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүйг дурьдах нь зүйтэй.

Бусад маргааны тухайд:

Гуравдагч этгээд Б нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний хоёр орон тооны нэгд нь ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2016 оны Б/08 дугаартай тушаалаар  бусад албан хаагчдын адилаар мөн  шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шижлсэн байна. 

Тус газрын бүтэц орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст харьяалагдах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний 1 орон тоо батлагдснаар, тус ажлын байр өмнөхөөс нэгээр цөөрсөн байх ба уг орон тоонд  ажилласан жилээрээ Бөөс илүү гэх үндэслэлээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний хоёр дахь орон тоонд ажиллаж байсан Б.Айнурыг томилж, Бийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай тушаалаар  маргаан бүхий албан тушаалд  томилжээ.

Гуравдагч этгээд Б нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд Б.Айнурыг томилсон асуудлаар маргаагүй байх ба хариуцагчаас түүнийг маргаан бүхий албан тушаалд томилсон үндэслэлээ ажлын байр нэгээр цөөрснөөр батлагдсан нэг орон тоонд Б.Айнурыг томилж, Бийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар шилжүүлэн томилсон гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан.  Гуравдагч этгээд Бийн хувьд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар дээрх байдлаар түүний ажиллаж байсан ажлын байр хасагдсан тохиолдолд хуулийн 27.2.4-т зааснаар .... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхтэй боловч маргаан бүхий албан тушаал болох Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нь 9 орон тоогоор цөөрч батлагдсан сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан 19  мэргэжилтний ажлын байрны нэг бөгөөд энэ утгаар маргаан бүхий ажлын байр нь сул орон тоо биш юм.

Шинэ бүтцээр батлагдсан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоонд эхний ээлжинд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан 21, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 7, нийт 28 мэргэжилтнээс 19 мэргэжилтэн нь томилогдон ажиллах эрхтэй тул өөр ажил эрхэлж байсан Бийг сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 19 мэргэжилтний нэгд нь  хуулийн 27.2.4-т зааснаар шилжүүлэн томилох нь үндэслэлгүй юм.

Хариуцагчаас гуравдагч этгээд Бийг маргаан бүхий албан тушаалд томилсон тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтласан байх ба Б нь өмнөх хугацаанд сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй, өөр ажил буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилласан, өөрөөр хэлбэл сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний ажлын байрууд нь тус тусын  чиг үүрэг бүхий  өөр өөр ажлын байр байгаа тохиолдолд ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах талаарх Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг баримталж томилсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн ажлын байр тооны хувьд цөөрсөн тохиолдолд өмнө нь уг ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж байсан төрийн албан хаагчдыг хуулийн 27.2.3-т заасан журмаар сонгон шалгаруулж авахад өөр ажил эрхэлж байсан төрийн албан хаагч хамаарахгүй юм. Иймд гуравдагч этгээд Б нь эхний ээлжинд маргаан бүхий албан тушаалд  Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар томилогдон ажиллах эрхтэй гэх хариуцагч, гуравдагч этгээд Б түүний  өмгөөлөгч нарын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4,106.3.7,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Е нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч А нь тус хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгох, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын  Баяннуур сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн  69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Еын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 30 дугаар тушаалыг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Еад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Еыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Еыг томилохыг Хд даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг мөн газрын  даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн  28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мгийн  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 29 дугаартай тушаалыг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаартай тушаалын Мд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Мг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Мг томилохыг Хд даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг мөн газрын даргад даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн  28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай”  52 дугаартай  тушаалын Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, нэхэмжлэгч Аг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд  томилохыг Хд даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 230 322 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 8 230 322   төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг газрын даргад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт тус тус 70 200 төгрөгөөр олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                         

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ

                                            ШҮҮГЧ                            Г.ЯНЖИНДУЛАМ

                                                ШҮҮГЧ                            М.РИЗА