Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

2020         04         15                                       2020/ШТ/689

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

иргэдийн төлөөлөгч Д.Мөнхбуян,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг ҮД:10-50, Г.Сүхээ ҮД:01-57,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Ж.Гантулга ҮД:11-63, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даариймаа,

шинжээч эмч Н.Энхцолмон,

гэрч П.Лувсанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "Ж" танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М ад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А ад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 02297 0833 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.М

2. Монгол улсын иргэн, Б.А

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын хашаан дотор иргэн Л.Б г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт,

Б.А  нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын хашаан дотор иргэн Л.Б г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даарииймаа мэдүүлэхдээ: Талийгаач хөдөө орон нутгаас хотод ажил хийх гэж ирсэн. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөнхбатын ар гэрээс оршуулгын зардалд 4.000.000 төгрөгийг өгсөн. Бид оршуулгын зардалд зарцуулсан зарим баримтаа бүрдүүлж чадаагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даариймаагийн: ...талийгаач Л.Б  ерөнхийдөө 2001 оноос хойш архинд орсон. Нэг уухаараа долоо хоног үргэлжлүүлэн уугаад явчихдаг байсан...ямар нэгэн архаг хуучин өвчин байдаггүй байсан. Ерөнхийдөө их дуугай, гэхдээ архи уусан үедээ авиртай байж магадгүй...сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн дагуу хариуцлагыг үнэн зөвөөр авахыг хүсч байна...гэх мэдүүлэг/1-p хх-н 36-38, 166-167-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Цэнгүүнжаргалын: ...би бие засах гээд уг хашаа руу ороод баруун талын байшингийн дэргэд бие засах гээд хүмүүст харагдах гээд байхаар нь жаахан зүүн тийш яваад хоёр нурж байгаа барилгын голд ороход нэг эрэгтэй хүн дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтээд цээж нь хөдлөхгүй амьгүй байх шиг амьсгалахгүй байх шиг байсан. Тэгэхээр нь би харж байгаад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг/1-р хх-н 39-40-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эржаны өгсөн: ...буцаад Бадамхатан ах дээр ирэхэд Бадамхатан ах хоёр залуутай сууж байсан...тэнд Бадамхатан ах тэр хоёр залуутай үлдсэн...тэр хоёр залуу хоёулаа хог шил лааз түүдэг хүн байсан. Нэг нь Урнаагийн түүхий эд авах цэг дээр тушаадаг аав, хүү хоёрын хүү нь байсан. Нөгөө залууг нь танихгүй залуу байсан...аав, хүү хоёрын хүүг нь харвал таньж магадгүй, аавыгнь бол сайн мэдэж байна. Нэгсохор ах байдаг юм...гэх мэдүүлэг/1-p хх-н 175-176-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Лувсанцэрэнгийн өгсөн: ...архи уугаад сууж байтал дутуу баригдсан барилга дотроос шуудай барьсан алтан шүдтэй залуу гарч ирээд нас барсан залууг хүнээс муриад хэд хоног хаашаа явчихдаг юм гэж хэлээд шанаа руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нас барсан залуу суугаа байдалтай хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн алтан шүдтэй залуу нас барсан залуугийн мөр, дал хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Мөнхбат алтан шүдтэй залуу руу адилхан нэгнийгээ дээрэлхлээ гээд дайрахаар нь би салгаад алтан шүдтэй залууг наашаа суу 100 грамм татахгүй юм уу гэхэд үгүй үгүй явлаа гээд зэс шатаахаар байшин руу орсон. Тэгээд би алтан шүдтэй залуу дээр очоод аавыг таарвал намайг энд явж байна гэж хэлчихээрэй гэж байхад нас барсан залууг Мөнхбат нүүрэнд нь хоёр удаа тохойлдоод унасан байхад нь цээж рүү нь өшиглөж харагдсан. Тэгэхэд нас барсан залуу өөөө гээд аймаар чанга орилсон. Тэр үед алтан шүдтэй залуу харж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад явсан. Тэнд нас барсан залуу ганцаараа хажуу талаараа цагирагласан байдалтай хэвтээд үлдсэн. Тэндээс Мөнхбат бид хоёр унтдагтраншейндаа очиж унтсан. Намайг унтаж байхад Мөнхбат унтахгүй ойр ойрхон гарч ороод байсан. Тэгээд өглөө нар мандчихсан 9-10 цагийн хооронд намайг бос бос гэсээр байгаад босгоод өчигдрийн архи уусан газар архи үлдсэн байгаа очиж шараа тайлъя гэсэн. Тэгээд архи уусан газраа очиход нас барсан залуу Мөнхбат бид хоёрыг явахад хэвтээд үлдсэн газраасаа хөдлөөгүй тэр чигтээ хэвтэж байсан. Ойртож харалгүй нас барсан байна гэдгийг нь мэдээд холдоод явсан. Тэр өдөр Мөнхбат бид хоёр 3-4 удаа эргэж холоос харсан. Сэргэчихгүй юм байх даа гэж бодоод ойр ойрхон эргэж тойроод хараад байсан...Мөнхбат ямар ч байсан шар өнгийн үдээстэй гуталтай байсан...гэх мэдүүлэг/1-p хх-н 195-196-р тал/,

Гэрч П.Лувсанцэрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-н 197-202-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 935 дугаартай цогцост хийсэн шинжээчийн:

1. Талийгаач Л.Б ы цогцост баруун чамархайн, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн дарагдал, баруун дух, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын духны хуйхны дотор гадаргуу, баруун зүүн талын дагзны хуйхны дотор талын гадаргуун цус хуралт, өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

  1. Талийгаачийн үхэлд хүрээгүй ходоодны архаг үрэвсэл, бөөрний дээд булчирхайн үрэвсэлт өвчтэй байжээ.
  2. Талийгаач АВО системээр В/lll/ бүлгийн цустай байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /1-р хх-н 83-85-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1280 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн:

  1. Талийгаач Л.Б ы биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хавирганы 5 дугаар хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, хацар, дух, хамар, эрүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, зүүн хөмсөг, хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь шинэ, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хуучин гэмтэл байна.
  3. Л.Б ы биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн хамаарал бүхий гэмтэл болно. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /1-p хх-н 226-229-р тал/,

Шүүх Сэтгэцийн Эмгэг Судлалын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1261 дугаартай шинжээчийн:

1.2.3. Б.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  1. Б.М  нь үйлдэгдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  2. Б.М  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Б.М  нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Э.Амгалан, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /2-р хх-н 160-161-р тал/,

Шүүх Сэтгэцийн Эмгэг Судлалын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1261 дугаартай шинжээчийн:

1.2.3. Б.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  1. Б.М  нь үйлдэгдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  2. Б.М  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинжтэмдэг илрээгүй байна.
  3. Б.М  нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Э.Амгалан, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /2-р хх-н 160-161-р тал/,

Шүүх Сэтгэцийн Эмгэг Судлалын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн:

1.2.3. Б.А  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  1. Б.А  нь үйлдэгдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  2. Б.А  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэгүгүй байна.
  3. Б.А  нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн П.Долгор, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /1-р хх-н 224-225-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.М ын: ..."Чингис" зочид буудлын хогийн цэгийн гадна нэг ах үүдэнд нь замын хашлага дээр сууж байсан юм. Би хажуугаар нь өнгөрөөд хогон дээр очиж архины шилний шавхруу цуглуулж 0.5 литрийн ундааны савны талаар архи цуглуулаад буцаад гараад ирэхэд нөгөө ах сууж байсан. Би тэр танихгүй ах дээр очоод "ах юу хийж байгаа юм бэ" гэхэд юу ч хийгээгүй өлсөөд хоол хайгаад ирсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Лувсанцэрэнтэй хоол хийхээр авсан байсан мах байсан болохоор хамт явж хоол идэх үү гэхэд тэр ах тэгье гээд хэлсэн. Тэгээд тэр ахыг дагуулаад Лувсанцэрэнтэй хамт хоноглож байсан траншейнд очсон...Траншейнд очоод Лувсанцэрэнг сэрээгээд хоолны материал байна хоол хийж идэх газар байна уу гэхэд тэр ах надад тогоо болон хоол хийж идэх газар байгаа гээд Лувсанцэрэн бид хоёрыг "Чингис" зочид буудлын урд байрлах хоёр давхар дутуу баригдсан барилгын завсар очсон. Тэнд очиход хоол хийж идэхээр тогоо байсан. Тэнд Лувсанцэрэн, тэр ах бид гурав хоол хийгээд миний цуглуулж олсон архийг хуваагаад ууж байтал дутуу баригдсан барилгын нэг давхрын цонхоор нэг залуу үсэрч гарч ирээд хамт байсан танихгүй ахыг мөнгө аваад орхиод явчихсан байна гээд томроод нүүр лүү нь нэг удаа алгадаж унагаасан. Тэгэхээр нь би сүүлд ирсэн залууг чи яагаад байгаа юм бэ гээд босоод хальт барилцалдаад авахад нас бардаг ах чамд хамаагүй чи яах гээд байгаа юм гэж намайг хэлэхээр нь би больсон...Цонхноос үсэрч гарч ирсэн залуу яваад өгсөн. Тэр газар Лувсанцэрэн, нас барсан ах бид гурав үлдээд үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Архи ууж дуусах үед чи өөртөө хамааралгүй асуудлаар намайг өмөөрлөө гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийг нь өмөөрч байхад над руу дайрлаа гэсэн шалтгаанаар тэр ахын нүүр лүү 1, 2 удаа цохисон. Тэгэхэд тэр хүн газар унасан. Газар унаад над руу чулуу аваад шидсэн, тэгэхээр нь би очоод толгой руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэр үед тэр ах ёоё, ёоё гээд байсан. Тэр үед Лувсанцэрэн намайг боль гээд салгаад явъя гээд бид хоёр нөгөө траншейндаа очиж хоносон. Траншейндаа очиж хоночихоод өглөө нь сэрэхэд Лувсанцэрэн нөгөө ах чинь яасан бол гэж хэлэхээр нь би гэнэт санаад хоёулаа очиж үзье гээд "Чингис" зочид буудлын урд байрлах хоёр давхар дутуу баригдсан барилгын дунд архи уусан газраа очиж хашааны завсраар харахад нөгөө ах хэвтэж байсан газраа дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгэхээр нь айгаад Лувсанцэрэн бид хоёр очоогүй...гэх мэдүүлэг /2-р хх-н 36-38-р тал/,

Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суух газрын лавлагаа /2-р хх-н 39-51, 56-57-р тал/,

Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суух газрын лавлагаа /2-р хх-н 162, 164-168, 171-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын хашаан дотор иргэн Л.Б г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн Б.Эржаны"... буцаад Бадамхатан ах дээр ирэхэд Бадамхатан ах хоёр залуутай сууж байсан...тэнд Бадамхатан ах тэр хоёр залуутай үлдсэн...тэр хоёр залуу хоёулаа хог шил лааз түүдэг хүн байсан. Нэг нь Урнаагийн түүхий эд авах цэг дээр тушаадаг аав, хүү хоёрын хүү нь байсан. Нөгөө залууг нь танихгүй залуу байсан...аав, хүү хоёрын хүүг нь харвал таньж магадгүй, аавыг нь бол сайн мэдэж байна. Нэг сохор ах байдаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-н 175-176-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Лувсанцэрэнгийн өгсөн "...архи уугаад сууж байтал дутуу баригдсан барилга дотроос шуудай барьсан алтан шүдтэй залуу гарч ирээд нас барсан залууг хүнээс муриад хэд хоног хаашаа явчихдаг юм гэж хэлээд шанаа руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нас барсан залуу суугаа байдалтай хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн алтан шүдтэй залуу нас барсан залуугийн мөр, дал хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Мөнхбат алтан шүдтэй залуу руу адилхан нэгнийгээ дээрэлхлээ гээд дайрахаар нь би салгаад алтан шүдтэй залууг наашаа суу 100 грамм татахгүй юм уу гэхэд үгүй үгүй явлаа гээд зэс шатаахаар байшин руу орсон. Тэгээд би алтан шүдтэй залуу дээр очоод аавыг таарвал намайг энд явж байна гэж хэлчихээрэй гэж байхад нас барсан залууг Мөнхбат нүүрэнд хоёр удаа тохойлдоод унасан байхад нь цээж рүү нь өшиглөж харагдсан. Тэгэхэд нас барсан залуу өөөө гээд аймаар чанга орилсон. Тэр үед алтан шүдтэй залуу харж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад явсан. Тэнд нас барсан залуу ганцаараа хажуу талаараа цагирагласан байдалтай хэвтээд үлдсэн. Тэндээс Мөнхбат бид хоёр унтдаг траншейндаа очиж унтсан. Намайг унтаж байхад Мөнхбат унтахгүй ойр ойрхон гарч ороод байсан. Тэгээд өглөө нар мандчихсан 9-10 цагийн хооронд намайг бос бос гэсээр байгаад босгоод өчигдрийн архи уусан газар архи үлдсэн байгаа очиж шараа тайлъя гэсэн. Тэгээд архи уусан газраа очиход нас барсан залуу Мөнхбат бид хоёрыг явахад хэвтээд үлдсэн газраасаа хөдлөөгүй байсан...нас барсан байна гэдгийг нь мэдээд холдоод явсан. Тэр өдөр Мөнхбат бид хоёр 3-4 удаа эргэж холоос харсан. Сэргэчихгүй юм байх даа гэж бодоод ойр ойрхон эргэж тойроод хараад байсан...Мөнхбат ямар ч байсан шар өнгийн үдээстэй гуталтай байсан...гэх мэдүүлэг/1-p хх-н 197-202-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 935 дугаартай цогцост хийсэн шинжээчийн "1. Талийгаач Л.Б ы цогцост баруун чамархайн, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн дарагдал, баруун дух, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн талын духны хуйхны дотор гадаргуу, баруун зүүн талын дагзны хуйхны дотор талын гадаргуун цус хуралт, өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. 6. Талийгаачийг үхэлд хүрээгүй ходоодны архаг үрэвсэл, бөөрний дээд булчирхайн үрэвсэлт өвчтэй байжээ. 7. Талийгаач АВО системээр В/lll/ бүлгийн цустай байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /1-р хх-н 83-85-р тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.М ын "...Чингис зочид буудлын хогийн цэгийн гадна нэг ах үүдэнд нь замын хашлага дээр сууж байсан юм. Би хажуугаар нь өнгөрөөд хогон дээр очиж архины шилний шавхруу цуглуулж 0.5 литрийн ундааны сав ны талаар архи цуглуулаад буцаад гараад ирэхэд нөгөө ах сууж байсан. Би тэр танихгүй ах дээр очоод ах юу хийж байгаа юм бэ гэхэд юу хийгээгүй өлсөөд хоол хайгаад ирсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Лувсанцэрэнтэй хоол хийхээр авсан байсан мах байсан болохоор хамт явж хоол идэх үү гэхэд тэр ах тэгье гээд хэлсэн. Тэгээд тэр ахыг дагуулаад Лувсанцэрэнтэй хамт хоноглож байсан траншейнд очсон...Траншейнд очоод Лувсанцэрэнг сэрээгээд хоолны материал байна хоол хийж идэх газар байна уу гэхэд тэр ax надад тогоо болон хоол хийж идэх газар байгаа гээд Лувсанцэрэн бид хоёрыг "Чингис" зочид буудлын урд байрлах хоёр давхар дутуу баригдсан барилгын завсар очсон. Тэнд очиход хоол хийж идэхээр тогоо байсан. Тэнд Лувсанцэрэн, тэр ах бид гурав хоол хийгээд миний цуглуулж олсон архийг хуваагаад ууж байтал дутуу баригдсан барилгын нэг давхрын цонхоор нэг залуу үсэрч гарч ирээд хамт байсан танихгүй ахыг мөнгө аваад орхиод явчихсан байна гээд томроод нүүр лүү нь нэг удаа алгадаж унагаасан. Тэгэхээр нь би сүүлд ирсэн залууг чи яагаад байгаа юм бэ гээд босоод хальт барьцалдаад авахад нас бардаг ах чамд хамаагүй чи яах гээд байгаа юм гэж намайг хэлэхээр нь би больсон...Цонхноос үсэрч гарч ирсэн залуу яваад өгсөн. Тэр газар Лувсанцэрэн, нас барсан ах бид гурав үлдээд үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Архи ууж дуусах үед чи өөртөө хамааралгүй асуудлаар намайг өмөөрлөө гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийг нь өмөөрч байхад над руу дайрлаа гэсэн шалтгаанаар тэр ахын нүүр лүү 1, 2 удаа цохисон. Тэгэхэд тэр хүн газар унасан. Газар унаад над руу чулуу аваад шидсэн, тэгэхээр нь би очоод толгой руу нь хоёр удаа өшиглөсөн тэр үед тэр ах ёоё, ёоё гээд байсан. Тэр үед Лувсанцэрэн намайг боль гээд салгаад явъя гээд бид хоёр нөгөө траншейндаа очиж хоносон. Траншейндаа очиж хоночихоод өглөө нь сэрэхэд Лувсанцэрэн нөгөө ах чинь яасан бол гэж хэлэхээр нь би гэнэт санаад хоёулаа очиж үзье гээд "Чингис" зочид буудлын урд байрлах хоёр давхар дутуу баригдсан барилгын дунд архи уусан газраа очиж хашааны завсраар харахад нөгөө ах хэвтэж байсан газраа дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгэхээр нь айгаад Лувсанцэрэн бид хоёр очоогүй...гэх мэдүүлэг /2-р хх-н 36-38-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.М  нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой байхад нь хохирогчийн нүүр лүү цохих, газарт унасан байхад нь толгой руу өшиглөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б.А  нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын хашаан дотор иргэн Л.Б г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Лувсанцэрэнгийн өгсөн "...архи уугаад сууж байтал дутуу баригдсан барилга дотроос шуудай барьсан алтан шүдтэй залуу гарч ирээд нас барсан залууг хүнээс муриад хэд хоног хаашаа явчихдаг юм гэж хэлээд шанаа руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нас барсан залуу суугаа байдалтай хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн алтан шүдтэй залуу нас барсан залуугийн мөр, дал хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Мөнхбат алтан шүдтэй залуу руу адилхан нэгнийгээ дээрэлхлээ гээд дайрахаар нь би салгаад алтан шүдтэй залууг наашаа суу 100 грамм татахгүй юм уу гэхэд үгүй үгүй явлаа гээд зэс шатаахаар байшин руу орсон...гэх мэдүүлэг /1-р хх-н 197-202-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1280 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн: "1. Талийгаач Л.Б ы биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хавирганы 5 дугаар хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цусхуралт гэмтэл нь тустусдаа гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, хацар, дух, хамар, эрүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цусхуралт, зүүн хөмсөг, хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь шинэ, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хуучин гэмтэл байна. 3. Л.Б ы биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн хамаарал бүхий гэмтэл болно. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /1-р хх-н 226-229-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.А ыг хохирогч Л.Б г биеэ хамгаалж чадахгүй болохыг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 935 дугаартай цощост хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь амь хохирогчийн биеэ хамгаалж чадваргүй байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Б ы биед эхлээд шүүгдэгч Б.А  халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан байх ба, энэ үйлдлийг төгссөний дараа Б.М  нь талийгаачийн биед халдаж, нүүр лүү нь гараараа цохих, газарт унасан байхад нь толгой руу дэвсэх, өшиглөх зэрэг үйлдэл хийж амь насыг нь хохироосон байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, Б.А ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн дүү болох Л.Даариймаа оршуулгын зардал 8.813.101 төгрөгийг нэхэмжилжбайх боловч, түүнийгээ нотолсон бичгийн нотлох баримтуудыг ирүүлээгүй байна. /1-р хх-н 169-170-р тал/

Хохирогчид учирсан хохирлыг Л.Б ы амь насыг нь хохироосон Б.М  төлөх үндэслэлтэй бөгөөд Б.М ын ар гэрийнхнээс оршуулгын зардалд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /3-р хх-н 57-р тал/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А , Б.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А  нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь урьд ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /2-р ххн-ЗЭ-51-p тал/,

Шүүгдэгч Б.М  нь Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /2-р хх-н 162, 164-168-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хайр найргүй зодож амийг нь хохироосон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.М ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийн талаар:

1. Шүүгдэгч Б.М ыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 181 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /2-р хх-н 15-20, 186-188-р тал/

Шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон нийт 181 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Б.А ыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн ба 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдож 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 192 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /1 -р хх-н 111-112,117-121,129-130, 249-250-р тал, 2-р хх-н 03-04, 06-07, 10-12-р тал, 3-р хх-н 50-55-р тал/.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүнийг цагдан хоригдсон 192 хоногийг х 8 цагаар = 1536 цаг болж байх тул түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Б.М 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М ад 13 /арван гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М ын цагдан хоригдсон 181 хоногийг, Б.А ын цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Б.А ыг ял эдэлсэнд тооцож сулласугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.    Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.А ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7.    Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.   Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан,
эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

 ДаргалагЧ, ШҮҮГЧ                       Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                  ШҮҮГЧИД                        С.ӨСӨХБАЯР

 

                                                           Т.ШИНЭБАЯР