Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 125/2020/0027/З |
Дугаар | 221/МА2021/0476 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0476
Ж.М*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ж.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ц, Д.Э нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25*******ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.М*******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25*******ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4*******д заасныг тус тус үндэслэн Ж.М*******ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3*******12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3*******12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаартай Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Ш*******гийн өмгөөлөгч О.Ц, Д.Э нар давж заалдах гомдолдоо: Б.Ш нь анх 2010 оны 08 дугаар сарын 16*******ны өдөр иргэн Р.Э*******тай “Газар худалдах, худалдан авах гэрээ”*******г байгуулж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 3*******11 жилийн сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно хаягт байршилтай, 200710670 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г*******1617001044 дугаартай, 1200 м.кв талбай бүхий газрыг худалдан авч, улмаар №000098203 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу уг газрыг шударгаар өмчилж эхэлсэн.
Тэрээр 2011 онд тус газраа иргэн Ц.Т*******нд шилжүүлсэн бөгөөд түүнтэй 2012 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр “Газар худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, уг 1200 мкв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шударгаар авч, №000174128 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилдөг.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх нь гэрээ, хэлцлийн үндсэн дээр, шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр, албадан дуудлага худалдаа зэрэг тохиолдлуудад өөрчлөгдөх буюу шилжихээр заасан байна.
Гуравдагч этгээд нь улсын бүртгэлийн Г*******1617001044 дугаартай, 1200 м.кв талбай бүхий газрынхаа өмчлөх эрхийг бусдад гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлээгүй, уг газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаагүй, мөн түүнийг энэхүү газрын өмчлөгч биш гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр огт байхгүй байхад анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг “өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд жинхэн өмчлөгч биш болох нь шүүхээр тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
Тус хэрэгт авагдсан нотлох баримтад гуравдагч этгээдийг маргаан бүхий газрын өмчлөгч биш гэж дүгнэсэн, тогтоосон ганц ч ширхэг баримт байхгүйгээс гадна түүний дээрх газрын өмчлөх эрхийг олж авсан гэрээ, тухайлбал Р.Э, Б.Ш нарын хооронд байгуулагдсан гэрээ, Б.Ш, Ц.Т нарын хооронд байгуулагдсан гэрээ, Ц.Т, Б.Ш нарын хооронд байгуулагдсан гэрээ тус бүр хүчин төгөлдөр байгаа болно.
Шүүх шийдвэртээ “...өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж маргах ч энэ нь гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаанд хамааралтай ба улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шууд хамааралгүй, тодруулбал иргэд хоорондын гэрээ нь тэдний хүсэл зориг, итгэлцэл, тохиролцоон дээр үндэслэж байгууллагддаг тул гэрээнээс үүдэлтэй аливаа үүрэг, хариуцлагыг талууд өөрсдөө хариуцах хүлээх учиртай. Улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр бусад тооцогдсон үндэслэлийг хянах үүрэггүй бөгөөд нэгэнт эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн баримт бичиг хүчин төгөлдөр бус болсноор уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ...” гэж дурдсан байх боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөх эрх олж авсан гэрээг юуг үндэслэж, хэрхэн яаж хүчин төгөлдөр бус болсон гэж шүүхээс дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Мөн шүүх шийдвэртээ “..Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3*******д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг тогтоохын тулд холбогдох нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч хянаж үзэж нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ж.М*******ийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан үндэслэл болсон шийдвэр, захирамжуудад Б.Ш*******гийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, Ж.М, А.Б нарыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх талаар тусгаагүй гэх үндэслэл нь нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус гэх үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсгийг тайлбарлаж, хэрэглэхдээ хуулийн уг заалт дахь “холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” гэдэг нөхцөлийг хянаж дүгнээгүй байх бөгөөд дээд дурдагдаж буй асуудал нь холбогдох хуулийн заалтад нийцсэн байх хуулийн шаардлагад хамаарна. Өөрөөр хэлбэл Б.Ш*******гийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, Ж.М, А.Б нарыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх талаар холбогдох шийдвэр, захирамжид заагаагүй байгаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүй, орхигдуулсан.
Мөн шийдвэрт “...Ж.М, А.Б нарыг өмчлөгчөөр бүртгэх талаар шүүхийн шийдвэр гараагүй гэх үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсгийг тус тус дурьдаж, эндээс үзвэл өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд жинхэнэ өмчлөгч биш болох нь шүүхээр тогтоогдсон бол түүнд энэ тухай мэдэгдэж хууль ёсны өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага нь шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран холбогдох шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хөтлөх эрхтэй гэж ойлгох нь зүйтэй. Харин өмчлөгч биш болсон этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой...” гэж дурдсан нь мөн л үндэслэлгүй. Дээр дурдсанчлан шүүх Б.Ш*******гийг жинхэнэ өмчлөгч биш болохыг шүүхээр тогтоосон гэж буруу ойлгосон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ойлгоогүй, нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн, гэж үзэхэд шууд хүргэж байна.
Гомдлын эхэнд дурдсанаар Б.Ш*******гийг тухайн газрын өмчлөгч биш гэж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шийдвэр байхгүй ба гуравдагч этгээдийг тухайн газрын өмчлөгч мөн эсэх, газрын өмчлөгчтэй холбоотой асуудлыг гагцхүү иргэний журмаар тогтооно. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан үндэслэл болсон гэх дурдагдаж буй хуулийн хүчин төгөлдөр, шийдвэр, захирамжуудад тухайн газрын өмчлөгч Б.Ш биш гэж тогтоосон зүйл байхгүй. Уг газрын өмчлөгчийг тогтоохтой холбоотой аливаа иргэний хэрэг, маргаан үүсээгүй болно.
Шүүхэд нэхэмжлэгч нь 2500 мкв газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах гэх шаардлагыг гаргасан ба харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 3*******11 жилийн сургуулийн урд, “Хөрс” ШТС*******ын хойно хаягт байршилтай, 200710670 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г*******1617001044 дугаартай, 1200 мкв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл Б.Ш*******гийн өмчлөлийн газрын хэмжээ нь 2500 мкв талбайтай бол харин нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь 2500 мкв хэмжээтэй газрын асуудал хөндөгдөж байгааг үл харгалзаж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой энэхүү нөхцөлд дүгнэлт хийлгүй, улсын бүртгэлийн шийдэх асуудал мэтээр шийдвэртээ дурдан орхиж байгаа нь хууль зөрчиж байна.
Захиргааны хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж дурдсан боловч түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн нь тодорхойгүй байдаг. Харин ч нэхэмжлэгчийн үндэслэлгүй гаргасан өргөдөл, нэхэмжлэлийн улмаас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол маш ихээр зөрчигдөж байна.
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 25 дугаар бүхий шүүгчийн захирамжаар иргэн Ш.Т*******ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Ш.Т нь Ж.М*******ид учруулсан хохирлоо барагдуулах болохоо илэрхийлснийг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу гагцхүү Ш.Т гэм буруутай тул тэрээр Ж.М*******ийн хохирлыг хариуцан арилгах ёстой.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21*******ний өдрийн 2572 дугаар бүхий шийдвэрээр Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч, П.Х нь 2009 оны 06 дугаар сарын 08*******ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 2009 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон, П.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тиймээс нэхэмжлэгч Ш.Т, П.Х нараас хохирлоо шаардаж, нөхөн төлүүлэх нь зүйтэй байтал тэрээр нь хохирлоо Ш.Т, П.Х нарын гэм буруутай этгээдээс гаргуулахгүй, гуравдагч этгээдийн эсрэг үндэслэлгүй өргөдөл, нэхэмжлэл гаргаж байгаа явдлыг Б.Ш*******гийн зүгээс иргэн Ж.М, Ш.Т, П.Х нар нь анхнаасаа хоорондоо тохиролцсон, нэг ашиг сонирхолтой этгээдүүд байсан байна гэж ойлгож байгаа болохыг дурдаж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.М*******оос Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3*******12 жилийн дунд сургуулийн урд “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүйд тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Анх Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 27*******ны өдрийн 93 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М*******ийн нөхөр Д.Б маргаан бүхий газрыг эзэмшиж, 2008 оны 04 дүгээр сарын 28*******ний өдрийн 129 дүгээр захирамжаар өмчилж, улмаар Д.Б нас барснаар нэхэмжлэгчийн нэр дээр 2009 оны 06 дугаар сарын 08*******ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авч, маргаан бүхий газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас 2009 оны 06 дугаар сарын 09*******ний өдөр Ж.М*******ийн нэр дээр шинэчлэн бүртгэсэн байна.
Үүний дараагаар Р.Э, Ж.М нарын 2009 оны 06 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг үндэслэн Р.Э*******ын өмчлөлд, Р.Э, Б.Ш нарын 2010 оны 08 дугаар сарын 16*******ны өдөр байгуулсан “Газар худалдах, худалдан авах” гэрээг үндэслэн Б.Ш*******гийн өмчлөлд, Б.Ш, Ц.Т нарын 2011 оны 10 дугаар сарын 04*******ний өдөр байгуулсан “Газар бэлэглэх” гэрээг үндэслэн Ц.Т*******ны өмчлөлд, Ц.Т Б.Ш нарын 2012 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр байгуулсан “Газар худалдах, худалдан авах” гэрээг үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар Б.Ш*******гийн өмчлөлд тус тус шилжиж бүртгэгджээ.
Нэхэмжлэгчээс өмнө Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутагт 3*******12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрыг эд хөрөнгийн өмчлөх эрхийн 1617001044 дугаарт бүртгэсэн газрыг Р.Э*******ын нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэл, Р.Э*******аас Б.Ш*******т шилжүүлсэн улсын бүртгэл, Б.Ш*******гээс Ц.Т*******нд шилжүүлсэн улсын бүртгэл, мөн Ц.Т*******наас итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*******оор уламжлан Б.Ш*******гийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”*******ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс “...нэхэмжлэгч нь зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэлд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргаж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч маргаан бүхий газрын өмчлөгчөөр Ж.М*******ийг бүртгэснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн 3888 дугаар дүгнэлтээр Ж.М*******ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр хүчингүй болгосон байна.
Анхан шатны шүүхийн “...газрын өмчлөгчөөр Ж.М, Б.Б нарыг бүртгэсэн нь үндэслэлтэй...” гэх дүгнэлт учир дутагдалтай. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд 18.1*******д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих ба мөн хуулийн 18.7.1*******д зааснаар тус газрын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй” мөн хуулийн 19 дүгээр зүйлд Улсын бүртгэгч, түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд 19.4.1*******д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж, 19.4.2*******д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж, 19.4.3*******д “энэ хуулийн 19.4.2*******т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж зааснаар холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргахаар байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21*******ний өдрийн 2572 дугаар шийдвэрээр Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Х*******ын 2009 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцсон, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр Ж.М, Р.Э нарын хооронд 2009 оны 06 дугаар сарын 11*******ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцож шийдвэрлэснээс үзвэл, гуравдагч этгээд Б.Ш*******гийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, эсхүл нэхэмжлэгч Ж.М*******ийг газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “...эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дээрх үйл баримтуудыг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой талаар дүгнэсэн байх ч улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхээс татгалзсанд гомдолтой...” гэж маргаж байгаа хэдий ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхийг зохицуулж, энэ хуулийн 11.3*******д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан тул Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06*******ны өдрийн 25 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21*******ний өдрийн 2572 дугаар шийдвэр, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25*******ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 77 дугаар захирамжид үндэслэн Г*******1617001044 дугаартай газрын өмчлөгчөөр Б.Ш*******гийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй.
Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Б.Ш*******гийн өмчлөх эрх олж авсан талаар үндэслэлд дүгнэлт хийгээгүй атлаа хууль ёсны өмчлөгч Ж.М гэж тодорхойлон, түүний хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой талаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Нөгөө талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2*******д “Иргэний хуулийн 183.2*******т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3*******д “Энэ хуулийн 6.2*******т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж зааснаар хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн 3888 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Мягмардоржийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага нь Ж.М*******ийг маргаан бүхий газрын өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байхад улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Харин нэхэмжлэгч Ж.М өөрт учирсан бусад хохирлыг холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1*******д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25*******ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.3*******д заасныг тус тус үндэслэн Ж.М*******ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3*******12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүйд тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3*******12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаартай Б.Ш*******гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН