Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

       М.А-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлээр М.А-д холбогдох эрүүгийн 201725011256 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт М-А, 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ,

М.А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Э-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасныг журамлан М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас чөлөөлж, М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор О.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаа, зөрчил байна. Үүнд:

            Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан ба уг хуулийн зохицуулалтыг хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн хувьд хэрэглэхээр байна гэж ойлгож байна.

Анхан шатны шүүх М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулаагүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх гэмт хэрэгт оногдуулсан ялаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “Хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон” заалтыг зөрчсөн байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтүүд хэлж байсан. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан 2 удаа болсон. М.А бүх шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “Хэрвээ хохирогч баримт гаргаж өгвөл хохирлыг төлнө” гэж хэлсэн. Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ хувьд эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү. Яагаад гэвэл гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байдаг. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг тоолоход 6 сар болоход 3 хоног дутуу байсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэрэг ирснээс хойш 4-5 хоног өнгөрсөн. Тэгэхээр гэмт хэрэг гарснаас хойш хэрэг түдгэлзүүлсэн хугацааг хасаад гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаанд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.А нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Э-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Агийн “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал орой 23 цагийн үед манай ээжийн гэрт үл таних хүний дуу чангараад байхаар нь яваад ортол үл таних залуу хоёр охины хамт ирчихсэн нөгөө танихгүй залуу нь орилоод дайраад байхаар нь “юу болоод байгаа юм” гэж асуутал “чи хэн юм” гээд над руу дайрсан. Тэр үед ээж урдуур орсон чинь ээжийг түлхэж унагахаар нь би барьж аваад түлхээд үүдээр гаргах гэтэл босгонд бүдэрч унасан ба би дээрээс нь унасан. Тэгтэл манай ах Амарбаясгалан гадаа 00 ороод ирж таараад намайг салгасан. ...Миний буруу...” /хх-ийн 20/,

 

хохирогч Д.Э “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад охин гаднаас согтуу орж ирэхээр нь “юу болов, яасан юм” гэж асуухад “найз залуу Амараа гэгч архиар шахсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Амараатай уулзах гээд Амараагийн гэрт очсон. Тэгтэл Амараа унтаж байсан бөгөөд эмээ нь Амарааг сэрээгээд загинасан. Тэгж байтал гаднаас нэг залуу орж ирээд “юу болоод яагаад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь болсон зүйлийг ярьсан чинь “танай охин хэнд яаж ашиглуулах нь ямар хамаа байсан юм” гэхээр нь бид хоёр маргалдсан чинь шууд над руу дайраад толгойн тус газар гараараа цохисон. Тэгээд хутга шиг зүйл барихаар нь гараад зугатаасан. Над руу дайрах үед гэрт байсан эмээ гартай нь зууралдаад салгасан. Энэ үеэр гэрээс нь гарч зугатаахад араас гарч ирээд түлхээд, дэгээдээд унагаасан. Дараа нь толгой дээр дэвсэлсэн. Тэгтэл гэрт нь байсан таягтай хөл муутай өвөө салгаж байгаа харагдсан. Гараараа толгой тус газар цохиж мөн хөлөөрөө толгой руу дэвсэлсэн. Намайг түлхэж газар унагаахад баруун хөл гэмтсэн. Намайг зодсон хүнийг “А” гээд дуудаж байсныг нь мэдэж байна. Овог нэрийг нь бүтнээр нь мэдэхгүй, гэрийн хаяг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 37-850 тоот, гомдолтой байна...” /хх-ийн 9/,

 

гэрч М.Амарбаясгалангийн “...2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед танихгүй залуу хоёр охин дагуулаад орилоод ороод ирсэн. Гэрлээ асаагаад юу болж байна гээд бостол ээж орноосоо боссон. Тэгтэл “Азбилэг хаана байна” гээд орилоод “тэрийг чинь ална” гээд байсан. Тэгэхээр нь өндийгөөд “юу болоод байгаа юм” гэтэл “чи юм уу, аав нь юм уу” гэхээр нь би “ах нь байна” гэсэн. Тэгээд би орноосоо өндийгөөд “юу болоод байгаа юм” гэж хэлээд хэсэг маргалдаж байгаад бие засахаар гадаа 00 орох гээд явтал манай дүү А миний хажуугаар зөрөөд гэр рүү орсон. Тэгээд би 00 орчихоод буцаж иртэл хаалга онгойгоод бие биенээ заамдсан байдалтай газар унасан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм” гэж хэлтэл гэрт байсан ээж хамт ирсэн хоёр охин салгасан. Тэгтэл нөгөө залуу газраас босоод “би та нарыг ална” гээд чулуу хайгаад байсан...” /хх-ийн 10/,

 

гэрч Ч.Хишигмөнхийн “...2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед гэртэй байж байтал гэнэт хаалга онгойлгоод үл таних залуу орж ирээд “Амараа байна уу чамайг цус нөжтэй чинь хутгаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “юун хүн бэ, яах гэсэн юм” гэтэл “Амараа чинь манай охинтой архи уусан байна” гээд уурлаад байсан. Тэр үед манай ач, зээ нар газраар унтаж байсан. ...Тэгтэл гаднаас манай бага хүү А “юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд нөгөө залууг “гар” гээд түлхсэн. Гэтэл нөгөө залуу хүү Аг заамдаж авах үед би дундуур нь ортол нөгөө залуу намайг түлхсэн. Гэтэл А “чи яахаараа ээжийг түлхэж унагаадаг юм бэ” гэж хэлээд барилцаж аваад түлхсэн чинь бүдэрч унахдаа баруун өвдөг хэсэгт өмд нь урагдсан байсан. Тэгээд газраас босоод “хутга барьсан хүн намайг алах гээд байна” гээд утсаараа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд манай хүү Аг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” /хх-ийн 11/,

 

гэрч Ч.Баярмаагийн “...2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед манай эцэг нас бараад 49 хоног нь болоод буяны зүйл өгөх гээд найз Энхбилэгийн гэрт очсон чинь Энхбилэгийг архи уусан байна гэх шалтгаанаас болоод аав Э уурласан байдалтай байсан. Тэгээд хэнтэй архи уусан тухай асуухад найз залуу Амар-Амгалантай уусан гэж хэлээд намайг дагуулаад Амар-Амгалангийн гэрт хамт очсон. ...Тэгтэл А гэх хүн Э ахын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаад гарсан. Араас нь гараад хартал Э ахын утас нь газар уначихсан өөрөө газар суучихсан баруун хөлийн өмд хэсэг урагдсан байдалтай байсан...” /хх-ийн 13/,

 

гэрч Э.Энхбилэгийн “...2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед гэртэй орсон чинь аав Д.Э “архи уулаа” гэж намайг загинаад хаана хэнтэй уусан талаар асуухаар нь би “найз залуу Амар-Амгалантай уусан гэж хэлсэн. ...гаднаас Амар-Амгалангийн ах гэх А орж ирээд “танай охин хэнтэй яаж явах асуудал бид нарт ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл А нь шууд аав Д.Эг цохих шиг болсон. Тэгээд бужигналдаад гэрээс гарсан. Араас нь гартал аавыг унагаагаад дээрээс нь цохиж байсан...” /хх-ийн 14/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Д.Э-ны биед “зүүн чамархай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, өвдөгний үе орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 4583 дугаар дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Агийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

М.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.Аг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Харин шүүгдэгч М.Ад холбогдох дээрх гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж байх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хэдий ч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жил болгон нэмэгдүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байх тул М.Ад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

М.Ад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад М.Аг эрүүгийн хариуцлагад татах хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусчээ.

           Иймд М.Аг гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Ад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар М.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

            Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Үүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул цаашид онцгойлон анхаарвал зохино.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: