Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2017/00008

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 
1. Хариуцагч Б.Э Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-р зааснаар 5,000,000 төгрөг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 154,200 төгрөг, нийт 5,154,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,092,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,964 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 97,419 төгрөгийг гаргуулж, 
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 3,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч Д.Э олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
        
   
        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.АМАРТҮВШИН