Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2017/00010

 

            
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, хуулийн 116, 118, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                                 ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А Дорноговь аймаг дахь Төмөр Замын Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийн Нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 773,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 
-Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар   хариуцагчаас 792,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А олгосугай.
    2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 23,558 төгрөгийг гаргуулж төрийн сангийн /Төрийн банкны 281500318038 тоот данс/ орлогод оруулсугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй.  Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 
                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН