| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0616/Э |
| Дугаар | 0140 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 0140
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2019/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “A-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Бийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овогт Бийн Ч нь Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2019 оны 8 дугаар сараас эхлэн ...-д хамгаалагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:ГГ68041211/.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чоос: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод байрлах хүнсний дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хулгай орсон гэх хэрэгт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг дэлгүүр нь ард хэсэгтээ жижиг өрөөтэй байх бөгөөд уг өрөөний зүүн зүгт харсан вакум цонхны салхивч нээлттэй байх ба, уг цонхон дээрээс хар өнгийн нунтаг бодис ашиглан ул мөр хайхад вакум цонхны раман дээр гарын мөр 2 ширхэгийг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. ...Мөнгө байсан гэх хайрцаг дээрээс хар өнгийн нунтаг бодис ашиглан гарын мөр 1-г наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. ...үзлэгийн үед шинжээч гарын мөр 3-ыг, гарын дардас 1-ийг шинжилгээнд авсан ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
2. Хохирогч Ц.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:
“... Манайх хашаандаа “...” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 00 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад ...түгжээд гарсан. Маргааш өглөө нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд дэлгүүрээ онгойлгоод эхний үйлчлүүлэгчдээ мөнгөний хариулт өгөх гээд хойд талын өрөөнд нуусан байсан орлогын мөнгөө авах гэтэл алга болсон байсан. Хойд талын өрөөний жижиг цонх онгорхой, орон дээр гутлын мөр, шороо тоос болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрээс орлогын мөнгө болох 126.000 төгрөг, мөн түлээ нүүрс зарсан 50.000 төгрөг, нийтдээ 176.000 төгрөгийг орой дэлгүүрээ хаахдаа би дэлгүүрийн ард талын өрөөний орны дэрэн доогуур хийчихсэн байсан. Дэлгүүрийн лангуунаас ургамлын тос 2 ширхэг, нийтдээ 7.000 төгрөг алдагдсан. Хяналтын камертай боловч залгуураар нь салгачихсан байсан. Дэлгүүрийн хяналтын камер 01 цаг 10 минутад унтарсан байсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн:
“... Би Бийн Ч гэж хүнийг танина. Чука гэж дууддаг. 3, 4 жилийн өмнөөс мэддэг болсон. Тухайн үед манайх мод зардаг байсан юм. Тэгээд танилцаж байсан. Б.Ч миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард манайхаас хөрөөдөөгүй 2 ширхэг гуалин мод аваад явсан. Тэрнээс хойш манайд ирж байгаагүй. Тухайн үед ирэхдээ манай хойд хаалгаар өөрийнхөө жижиг тэргэн дээр модоо ачаад буцаад хойд хаалгаар гараад явсан. 2017 оны 8, 9 дүгээр сард хоёр удаа Баянхошууны тойргоос дэлгүүрийн бараагаа Б.Чийн машинаар нь хүргүүлж байсан. Тэгэхэд манай гэрт болон дэлгүүрт орж ирж байгаагүй, гадаа юмаа буулгаад явж байсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын эхээр санаж байна. Манай нөхөр 2017 оны 9 дүгээр сарын 15-нд хагалгаанд ороод удаагүй байсан, хүнд юм өргөж болохгүй гээд Б.Чоор 2 уут цемент дөхүүлүүлээд, манай гэрт орж хоол идээд явсан. Тэрнээс өөрөөр манайд орж байгаагүй. Б.Ч манай дэлгүүрийн арын өрөөнд орж байгаагүй. Манайх 2017 оны 11 дүгээр сарын эхээр өвөл болохоос өмнө цонхоо угаая гээд Азжаргалын хамт дэлгүүрийнхээ цонхыг угаасан. Ч хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард ирж мод авахдаа манай амбаарын хаалгаар машинтайгаа орж ирээд, мод ачаад буцаад гараад явсан. Тэгэхэд цас орсон хүйтэрсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
-2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн:
“... Ч манай хашаанд 2017 оны 8 билүү 9 дүгээр сард цемент авчирч буулгаж өгч байсан. 2017 оны 11 дүгээр сард хашаанаас мод аваад явсан. Ингээд манай хашаанд нийт хоёр удаа ирээд явж байсан. Харин манай хүнсний дэлгүүрийн арын өрөөнд огт орж байгаагүй, дэлгүүрийн арын өрөөний вакум цонхны дотор талд гар хүрэх ямар ч боломжгүй. Чийн гарын алганы мөр нь дэлгүүрийн арын өрөөний хулгай орсон цонхны дотор талын хүрээн дээрээс илэрсэн гэсэн. Тэгэхээр Ч манай дэлгүүрт нууцаар орж хулгай хийсэн гэж бодож байна. Анх шүүхээр орох гэж байхад Чийн өмгөөлөгч гэх эрэгтэй хүн “та нар хоёрын хооронд юман дээр таньдаг хүмүүс байж тохиролцоод гомдолгүй гээд хэлчих, би мөнгийг нь дараа өгүүлчихье, хохирол гомдолгүй гээд хэлчихвэл Ч гайгүй гарах гээд байна” гээд загнаад зандраад байсан. Бас Чийн эхнэр нь гуйгаад байсан. Тэгээд би тухайн үед хохирлын мөнгөө аваагүй ч гэсэн аргагүйн эрхэнд гомдолгүй гэж хэлсэн. Мөнгө өгөхгүй байж байгаад давж заалдах шатны шүүх хурал болоход Чийн ар гэрээс явж байна гээд нэг танихгүй ах надад 176.000 төгрөг бэлнээр өгч байсан. Нотариатаар ороод гарын үсэг зуруулаад аваад явсан. Хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал),
-2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“... Манай дэлгүүрт хулгай орохоос өмнө хамаатны Азжаргал гэх охин надтай хамт дэлгүүрийн цонх угааж байсан. Бас тэр өрөөнд хамаатны дүү Баясгалан, Төмөрбаатар нар л ордог. Өөр янз бүрийн хүмүүс оруулдаггүй. 2018 оны 10 дугаар сарын үеэр Давж заалдах шатны шүүх дээр хурал эхлэхээс өмнө Чийн ар гэрээс нь явж байна гээд нэг танихгүй эрэгтэй хүн ирээд хохирлын мөнгийг чинь өгөх гэж байна, хамт нотариат оръё гээд ойролцоо нотариатын газар орж батлуулаад 180.000 төгрөг авч байсан. Би тухайн үед Өлзийдавааг сэжиглэж байсан. Гэхдээ тэр хүүхэд манай хашаанд дэлгүүр барьснаас хойш огт ирээгүй. Тийм учраас энэ хүүхэд уг хэрэгт ямар ч хамаагүй. Мөн энэ залуу 2018 оны 5 дугаар сард зуурдаар нас барсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал),
3. Гэрч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад би болон ах Ч, хамаатны дүү Шагдаржав, түүний танил Бямбадорж гэх залуутай хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд очиж 8 хоног хөдөө айлын ямаа самнаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Бид 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ямаа самнаж эхэлсэн. 3 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд дээрх айлд очсон байх. Чийг өөрийнх нь гэрээс Шагдаржав бид хоёр очиж авсан. Бид шатахууны мөнгө гэж хүний 20.000 төгрөг хураалгасан. Тэгэхэд өгч байсан, тэрнээс би өөрөөр мөнгөтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар тал),
4. Гэрч С.Шагдаржавын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нагац ах Ч, үеэл ах Ганзориг болон найз Билэгсайханы ах Бямбадорж нартай хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд очиж 7 билүү 8 хоног хөдөө айлын ямаа самнаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш эхлээд Ганзориг ахыг Зүүн салаанаас аваад цааш явж Ч ахыг гэрээс нь авч, Саппорогийн автобусны буудлаас Бямбадоржийг аваад явсан. Тухайн үед Чийг бэлэн мөнгөтэй явж байсан талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал),
5. Гэрч Ө.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:
“... 2017 оны намар манай эгч Ундрах хүйтэн болохоос өмнө цонхоо угаагаад авъя гээд бид хоёр хамт угаасан. Тэр үед дэлгүүрийн урагшаа харсан цонх бас хойд талын өрөөний вакум цонхыг угаасан. Цонхыг дотор гаднагүй сайн угаасан. Миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
6. Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 23, 24-ний үед байх. Тэр үеэр манай дүү Б.Ч ямаа самнах гэж явдаг өдрийнхөө урд өдөр манай гэрт 10 цагийн үед ирээд байж байгаад орой 20 цагийн үед эхнэрээ ажлаасаа тарах үед гэр лүүгээ явсан. Тухайн үед надад маргааш Дундговь аймаг руу явж ямаа самнана гэж хэлж байсан. Надаас зардлын мөнгө 20.000 төгрөг аваад эхнэрээсээ бас 20.000 төгрөг авсан гэж байсан. Ирж очихын замын зардал 40.000 төгрөг гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь манай хүү Ганзориг, дүүгийн хүүхэд Шагдаржав, бас хоёр танихгүй хүнтэй хамт явж байсан. Тэгээд манайхаас хөдлөөд замаараа Б.Чийг гэрээс нь аваад явсан гэж байсан. Б.Ч 2018 оны 4 дүгээр сарын 02, 03-ны үед ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
7. Гэрч Ц.Доржпагамын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“... Нөхөр Ч 2017 оны сүүлээр хамгаалалтын албанд ажиллаж байгаад 2018 онд цалин өгөхгүй байна гээд ажлаасаа гараад, ямаа самнана гээд хөдөө яваад ирсэн. ...Эгчийнхээ хүүхэд болон дүүгийнхээ хүүхэдтэй хамт явсан гэж байсан. Тухайн үед 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед явсан.
Асуулт: 2018 оны 3 дугаар сарын 23-ны шөнө гэртээ байсан уу гэхэд
Хариулт: Би энэ асуултад хариулмааргүй байна. Би ... хүнсний дэлгүүрийн эзнийг танихгүй, тэр дэлгүүрт орж үзээгүй. Манай нөхөр л дэлгүүрийн хүнийг Төмөрөө гэдэг хүн байдаг гэж ярьж байсан, миний мэдэхийн тэр дэлгүүрээр очоод байдаггүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр дахин өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байсан. Тэгээд бид хоёр хоол идээд унтсан. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд би ажил руугаа явсан. Нөхөр Ч хөдөө явж ямаа самнана гэж байсан. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт би өөр хариулах юм байхгүй гэж хэлсэн чинь би энэ асуултад хариулмааргүй байна гэж бичсэн байна. Би тухайн үед анзаараагүй. Тухайн мэдүүлгийг уншиж танилцсан. ...Тэр мэдүүлэг дээрх гарын үсэг, үнэн зөв гэсэн өгүүлбэрийг би өөрөө бичсэн. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн. Би ... дэлгүүрийн эздүүдийг танина. Дэлгүүрээр нь орж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр тал),
-2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр дахин өгсөн:
“... Манай нөхөр намайг ажлаас ирэхэд гэртээ байсан. Тэр өдөр гэрээс гараагүй гэртээ хоносон. Байцаагч Энхтулга мэдүүлэг авахад “өөр хэлэх зүйл байхгүй” гэж хэлсэн чинь “би хариулахгүй” гээд биччихсэн байсан. Тэгээд тэр талаар нь хэлэхэд Энхтулга “юу яриад байгаа юм бэ, та тэгж хэлсэн биз дээ” гэж хэлэхээр нь би өмнө нь мэдүүлэг өгч байгаагүй учир ингээд болчихдог юм байх гэж бодоод өнгөрсөн. Манай нөхөр хулгай хийх хүн биш. Энэ хэргээс болоод удаан шалгагдаж байгаа тул хурдан шийдүүлмээр байна. Хийгээгүй хэргийг хийсэн гээд байна. 3 дугаар сарын 23-ны өдөр нөхрийгөө гэрээсээ гараагүй гэдгийг нь би баталж байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал),
8. Гэрч Ж.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“... 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр жижүүрийн шинжээчээр ажиллаж байхад 09 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод байх хүнсний дэлгүүрт хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газар руу дуудлагаар ...мөрдөгч Энхтулга, эрүүгийн мөрдөгч Абилай, хөндлөнгийн гэрч нарын хамтаар дэлгүүрийн гадна талд очсон. ...Ингээд дэлгүүрийн ард талын өрөө рүү ороход зүүн талдаа хулгай орсон гэх цонх байсан. Цонхны дээд хэсэгт амарч хэвтэх гудас хөнжил байсан, түүний бүтээлэгний баруун дээд хэсэгт гутлын шороотой ирмэг, зах мөрний хэсэг болон хээ нь тодорхойгүй, урт өргөнийг хэмжих боломжгүй гутлын мөрний хэлбэртэй бохирлогдсон шороон мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Хулгай орсон цонхонд ул мөр хайж хар өнгийн нунтаг ашиглан вакум салхины түгжээ байрлах хүрээний /рамны/ төмрөөс 2 мм зайд 2 ширхэг гарын мөр илэрснийг наадаг тууз ашиглан бэхжүүлэн авч 1-2 гэж дугаарласан. Дэлгүүрийн урд талд байх худалдаа хийдэг хэсгийн хойд талын шилэн лангуун дээр байсан ABO candy гэсэн бичигтэй мөнгө хийдэг цайвардуу цаасан хайрцагны дээд хэсэгт хар өнгийн нунтаг ашиглан гарын 1 ширхэг мөрийг бэхжүүлэн авч 3 гэж дугаарласан. Хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдийг хохирогчтой харьцуулах зорилгоор хохирогч Ундрахын гарын дардсыг авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр тал),
9. Гэрч О.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“... Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 45 хоногийн хугацаатай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийсэн. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч Б.Цогтбаярын хүсэлтээр хулгайн хэрэгт иргэн Чинбат гэх хүнийг хулгай орсон гэх цонхоор орж гарч байгаа талаар туршилтад дадлага хийж байсан сонсогч П.Мөнхтэгшнямын хамтаар хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгч Цогтбаяр дахин бид хоёрыг уг туршилт хийсэн гэх дэлгүүр рүү яллагдагч Б.Ч, түүний өмгөөлөгч гэх эмэгтэй нарын хамтаар туршилтыг хийнэ гээд дагуулж яваад бид хоёр уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон. ...Ажиллагаа дуусаад бид хоёр туршилт хийсэн тэмдэглэл дээр хөндлөнгийн гэрчийн хэсэгт гарын үсгээ зурсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 105 дугаар тал),
10. Шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд:
яллагдагчаар 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“... Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сум руу зарын дагуу ямаа самнахаар явсан. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эгчийнхээ гэрт байж байгаад орой эхнэрээ ажлаас нь тарах үеийг дөхүүлээд гэртээ хариад хамт хоносон. Тухайн өдөр би гэрээс гараагүй. Эхнэртэйгээ хамт хоноод, өглөө нь хамаатныхаа хоёр дүү залуутай ямаа самнахаар Дундговь аймгийн Баянжаргалан сум руу явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал),
-2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“... Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дүүгийн хүүхэд Шагдаржавын саарал өнгийн Сонота 5 маркийн машинтай Дундговь аймгийн Баянжаргалан сум руу явсан. Тухайн өдөр эгч Нарантуяагийн гэрт очиж 20.000 төгрөг зээлээд 12 цагийн үед хөдөлсөн. ...Тухайн үед манай эгчийн хүү Ганзориг, дүүгийн хүүхэд Шагдаржав болон замаасаа танихгүй нэг хүн аваад явсан. Би Ундрахын нөхөр Төмөрөөг таньдаг. Нэг удаа дэлгүүрийнх нь барааг дөхүүлж өгсөн. Мөн 2017 оны намар Төмөрөө намайг гуйгаад байхаар нь Тэрэлж яваад гэр ачиж ирээд эхнэр Ундрахтай нь танилцсан. Тэрнээс хойш дэлгүүрийнх нь барааг нэг удаа дөхүүлж өгч байсан. Тэр үед барааг нь гадаа буулгаад явсан. Ундрахын хүнсний дэлгүүрт орж байгаагүй. Харин гэр ачиж ирэхдээ хашаанд нь нэг удаа орж байсан. Гэрт нь орж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн криминалистикийн 2310 дугаартай дүгнэлтэд:
Үзлэг ба шинжилгээ: 1 гэж дугаарлан, 1. вакум цонхны рамнаас гэж тайлбар бичсэн гарын мөр 2 ширхэг гарын мөрүүдийг хооронд нь ялгахын тулд 1а, 1б гэж дугаарлан тэмдэглэв.
-2 гэж дугаарлан 2. Вакум цонхны рамаас гэж тайлбар бичсэн гарын мөр 1 ширхэг,
-3 гэж дугаарлан 3 АВО candy гэх цаасан хайрцаг дээрээс гэж тайлбар бичсэн гарын мөр 1 ширхэг.
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн “1а, 1б, 2, 3” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ундрахын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2.Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1а” гэж дугаарласан гарын мөр санд МN000210003996 дугаараар Бийн Ч нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна. /шинжээч Т.Оюунжаргал/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
12. Шинжээч Т.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Манай санд анх бүртгэгдэхдээ овог нэрийг сольж оруулдаг учир энэ хүн Бийн Ч, эсхүл Чийн Б байж болно. Зураг нь бол тухайн хүний зураг байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал) ,
13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3789 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс:
-гарын мөр 3 ширхэг тунгалаг тууз,
-Бийн Чийн гарын хээний дардас 1 хуудас,
-Цэрэнсодномын Ундрахын гарын хээний дардас 1 хуудас.
Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 2 ширхэг, №2 дугаарын 1 ширхэг, №3 дугаарын 1 ширхэг гарын мөр, Бийн Чийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардас 2018-7055-СХД дугаарын “1" дэх мөртэй тохирч байна.
3.Шинжилгээнд тэнцсэн 2018-7055-СХД дугаарын №2 дахь Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын алганы дардастай, №3 дахь мөр нь Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын дунд хурууны дардастай тохирч хадгалагдсан байна. ...” /шинжээч Э.Нарантунгалаг/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал), гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр тал),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 796 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Гарын мөр- 4 ширхэг, Гарын дардас- 2 хуудас, мөрдөгчийн тогтоол- 2 хуудас, шинжээчийн 2310, 3789 тоот дүгнэлт нийт 10 хуудас.
Дүгнэлт:
“...-1. Гарын мөр нь цонхны шилний гадна, дотор үүссэн болох, тухайн орчны цаг агаарын нөхцөл байдал, орчны тоосжилт, өөр бусад нөлөөллөөс /арчиж цэвэрлэх гэх мэт/ шалтгаалж харилцан адилгүй хугацаанд хадгалагдах боломжтой.
2. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2018-7055-СХД дугаараар бүртгэгдсэн байна. Уг гарын мөрүүдээс “1а” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210003996 дугаараар бүртгэгдсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардастай “2, 3” дугаартай 2 ширхэг гарын мөр MN0000СХД05890 дугаараар бүртгэгдсэн хохирогч гэх Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын эрхий хуруу дунд хуруутай тохирсон хэргийн санд тус тус хадгалагдсан байна.
3. Урьд тохироогүй “1б” дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Бийн Ч, Цэрэнсодномын Ундрах нарын гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч тогтоогдохгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дүгээр тал),
15. Шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“... Ахлах шинжээч, цагдаагийн хошууч О.Энхзаяа, ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Золзаяа нарын хамтаар 796 дугаартай дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 18-нд хийж дууссан. Дүгнэлтээр 4 гарын мөр ирүүлсэн. Уг гарын мөрүүд 2018-СХД (7055) дугаараар бүртгэгдсэн байсан. Гарын мөрүүдээс “1б” дугаартай гарын мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсуудтай тохироогүй, 3 ширхэг гарын мөрүүд болох 1а дугаартай гарын мөр нь Бийн зүүн гарын дардастай тохирсон. Харин 2, 3 дугаартай 2 ширхэг гарын мөр нь хохирогч гэх Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын эрхий, дунд хурууны дардсуудтай тохирч, хэргийн санд хадгалагдсан байна. Тохироогүй 1 ширхэг гарын мөр болох 1б дугаартай мөрийг Бийн Ч, Цэрэнсодномын Ундрах нарын гарын дардастай харьцуулан шинжлэхэд тохирохгүй байсан. ...1б дугаартай мөр нь дээр хэлсэнчлэн санд бүртгэгдсэн хүмүүстэй тохироогүй, шинжилгээнд ирүүлсэн хүмүүсийн дардсуудтай тохироогүй. Тэгэхээр хэний гарын мөр гэдгийг тогтоох боломжгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал),
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4500 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Гарын мөр 4 ширхэг /санд/.
Дүгнэлт: “...1. Ганбаатарын Өлзийдаваагийн гарын дардсыг гарын хээний нэгдсэн санд MN004610003534, MN004610008267 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна.
2. Тогтоолд дурдсан 20187055-СХД дугаараар гарын хээний нэгдсэн санд 4 ширхэг гарын мөр бүртгэгдсэн. Уг гарын мөрүүдээс 2018-7055-СХД /2/ дугаартай 1 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210003996 дугаараар бүртгэгдсэн Бийн зүүн гарын алганы дардастай урьд тохирч, тохирсон хэргийн санд хадгалагдсан байна. Мөн 2018-7055-СХД /3, 4/ дугаартай 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN0000СХД05890 дугаартай 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN0000СХД05890 дугаараар бүртгэгдсэн Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын эрхий, дунд хуруунуудын дардастай урьд тохирч, тохирсон хэргийн санд хадгалагдсан байна.
3. 2018-7055-СХД /1/ дугаартай 1 ширхэг гарын мөр Ганбаатарын Өлзийдаваагийн гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.
4. 2018-7055-СХД /1/ дугаартай гарын мөрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн гарын дардсуудтай харьцуулах боломжгүй. /шинжээч Э.Сүхболд/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар тал),
17. Шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн:
“... Би 4500 дугаартай нэмэлт шинжилгээг хийхдээ 2018-7055-СХД гэж кодлон оруулсан 4 ширхэг мөрийг 1а, 1б, 2, 3 гэснийг шууд 1, 2, 3, 4 гэх зэргээр ойлгомжтой дүгнэлт гаргах гэсэн боловч өмнөх дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт болсон байна.
Мөн Бийн Ч гэх нэрний Ч гэх нэрийг дүгнэлтэд дутуу бичиж техникийн алдаа гаргасан байна. Г.Өлзийдаваагийн гарын мөрийг 2018-7055-СХД дугаараар кодолсон 1a, 1б, 2, 3 мөрүүдтэй харьцуулсан боловч алинтай нь ч тохироогүй. 1б дугаартай мөрийг иргэний бүртгэлийн сантай /гарын хээтэй/ харьцуулаагүй нь манайх гарын мөрийг санд хийх систем өөр учир харьцуулах боломжгүй. Мөн Монгол Улсын иргэний хувь хүний нууцтай холбоотой, цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир харьцуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл техникийн болон эрх зүйн боломж одоогоор байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар тал),
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 100 тоот дүгнэлтэд:
“...-1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2018-7055-СХД дугаараар бүртгэгдсэн байна. Уг гарын мөрүүдээс “1а” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210003996 дугаараар бүртгэгдсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардастай, “2, 3” дугаартай 2 ширхэг гарын мөр MN0000СХД05890 дугаараар бүртгэгдсэн хохирогч гэх Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын эрхий, дунд хуруутай тохирч, тохирсон хэргийн санд тус тус хадгалагдсан байна.
2. Гарын хээний нэгдсэн санд 2018-7055-СХД дугаараар шинжилгээнд ирүүлсэн “1а, 1б, 2, 3” дугаартай 4 ширхэг гарын мөр бүртгэгдсэн.
3. Барнууд овогт Ганбаатарын Өлзийдаваагийн гарын дардас гарын хээний нэгдсэн санд MN004610003534, MN004610008267 дугаараар 2 удаа бүртгэгдсэн.
4. Урьд тохироогүй 2018-7055-СХД дугаараар бүртгэгдсэн “1б” дугаартай 1 ширхэг гарын мөр Ганбаатарын Өлзийдаваагийн гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.
5. Урьд тохироогүй 2018-7055-СХД дугаараар бүртгэгдсэн “1б” дугаартай гарын мөрийг Иргэний бүртгэл мэдээллийн төвийн Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн дардастай одоогоор харьцуулан шинжлэх боломжгүй. /шинжээч Э.Сүхболд/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 178-182 дугаар тал),
19. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн газрын ахлах мэргэжилтэн, программист нарын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “... хэргийн газраас ирүүлсэн иргэний гарын хурууны 1 ширхэг хээний зурган файлыг Улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлтэй тулгасан боловч ямар нэгэн бүртгэл илрээгүй. ...” гэсэн тайлбар, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2/10096 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр тал),
20. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд:
“... Туршилтад оролцуулах зорилгоор С.Чинбатын биед гадна байдлаас үзлэг хийж ...С.Чинбатын жинг зориулалтын жин хэмжүүр болон метрээр хэмжиж үзэхэд 95 кг жинтэй, 177 см өндөртэй байв. ...” гэсэн хэсэг, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал),
21. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд:
“... Уг дэлгүүрийн халдлага болсон гэх цонх нь зүүн тийш харсан хойд цонхны хойд талд байх өндөр нь 107 см, өргөн нь 117 см хэмжээтэй вакум цонх байна. Цонхны урд дээд хэсэгт байрлах вакум салхивчны өндөр нь 44 см, урт нь 39 см хэмжээтэй. Дээрх вакум цонхны дээд хэсгээс доош газар хүртэл 2 метр 6 см, цонхны доод тавцангаас доош газар хүртэл 96 см байв. ...Туршилтад оролцогч С.Чинбат нь цонхны салхивчны доод хөндлөн хүрээнээс зүүн гараараа барьж, баруун гараараа хойд босоо хүрээг гадна талаас нь барьж, цонхоор биеийн толгой хэсгийг эхлэн оруулж, салхивчаар дотогш нэвтрэн орж, буцаж гарахдаа баруун гараараа цонхны хойд босоо хүрээний дотор талаас дарж, баруун хөлөө салхивчаар гадагш түрүүлж гарган, зүүн гараараа цонхны дотор талын босоо хүрээн дээр гарын алгаараа дарж биеийг бүхэлд нь гаргаж, хоёр гараар салхивчны дотор хөндлөн дээд, доод хүрээнээс барьж, мөн босоо хойд хүрээний дотор хэсгээс барьж гарч ирж байх бөгөөд уг салхивчаар 177 см өндөр нуруутай, 95 кг жинтэй, 44 настай С.Чинбат нь чөлөөтэй ороод гарч ирсэн. Салхивчны гадна болон дотор талын цонхны хүрээ, шилэн дээр аль аль хэсэгт хүний гарын мөр үлдэх боломжтой байв. С.Чинбат халдлага болсон гэх цонхоор ороод гарч ирэх хугацаа нь 1 минут 06 секунд болж байв. “...” дэлгүүрийн урд талд байрлах төмөр хаалгаар дотогш ороход голоороо ханан пийшингээр тусгаарлагдсан 4 метрийг харьцах нь 6 метрийн хэмжээтэй байр байх ба дэлгүүрийн урд хэсэгт үйл ажиллагаа явуулах хэсэг байх бөгөөд, уг хэсэг нь 4 метрийг харьцах нь 4 метрийн хэмжээтэй байв. Харин дэлгүүрийн лангуу, хана пийшингийн ард талын 4 метрийг харьцах нь 2 метрийн хэмжээтэй жижиг өрөөнд гадны хүн, үйлчлүүлэгч нар орж цонхонд гар хүрэх боломжгүй байсан тул дэлгүүрийн дотоод зохион байгуулалтыг схем зургаар дүрслэн тэмдэглэлд тусган хэрэгт хавсаргав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 228-231 дүгээр тал),
22. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд:
“... Яллагдагч Б.Ч цонхоор орох гэж оролдсон боловч төмрөөр толгой хэсгээ дөнгөж шургуулаад багтахгүй байна, би яаж багтах вэ гээд ахин оролдлого хийхээс татгалзсан болно. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 232-235 дугаар тал),
23. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...Туршилтад оролцуулах зорилгоор яллагдагч Б.Чийн биед гадна байдлаас үзлэг хийхэд ...цээжний тойрог 103 см, бэлхүүсний тойрог 102 см, суудлын тойрог 104 см байв. Мөн түүний биеийн хүндийн жинг үзэхэд ...80 кг жинтэй, 177 см өндөртэй байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 52-57 дугаар тал),
24. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд:
“... Туршилт эхлэхээс өмнө “...” хүнсний дэлгүүрийн хашаан дотор байрлах халдлага болсон гэх цонхны хэмжээсүүдийг авахад өндөр нь 44 см, өргөн нь 9 см хэмжээтэй салхивч байна. Салхивчны доод хүрээнээс газар хүртэл 159 см, цонхны доод тавцангаас газар хүртэл 99 см, уг цонхны нийт хэмжээ нь 117х117см. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн Б.Чийг та энэ дэлгүүрийн халдлага болсон цонхоор орох үйлдэл хийгээч гэхэд Б.Ч халдлага болсон дэлгүүрийн цонхны доод хүрээнээс 2 гараараа барьж, хоёр хөлөө дээш авчирч, цонхны салхивчаар цээж хэсгээ оруулан ахин цааш үйлдэл хийгээгүй буусан, өмгөөлөгч Б.Баднайсүрэн Б.Чоос яагаад цонхоор орж болохгүй байгаа талаар асуухад тодорхой зүйл ярилгүй, эвгүй, цааш орохгүй байна. ...цаашаа нүүрээрээ унаад гэмтэл авах боломжтой байна гэсэн зүйлүүдийг ярьж байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 58-62 дугаар тал),
25. “Аривжих Эстимэйт” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18/121 дугаартай “... 1 литрийн савалгаатай ургамлын тос 2 ширхэгийг 7000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал), хохирогч Ц.Ундрахад 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хохирлын 180.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай нотиартаар баталгаажуулсан баримт (2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар тал),
26. Б.Чийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал), Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал) болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Чид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Ц.Ундрахын хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйлсийг хулгайлж, 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, туршилт хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Чийн шүүхийн шатанд бичгээр гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.
Хэргийн газраас илэрсэн 1б гэсэн дугаартай хурууны хээг тодруулахаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газруудыг шинжээчээр томилж ажиллагаа хийхэд хэнийх болох нь тогтоогдоогүй ба энэ тогтоогдоогүй нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолгүй. Шүүгдэгчийн гэм бурууг зөвхөн хэргийн газраас олдсон хурууны хээгээр нотлоогүй, хэрэгт цугларсан бусад баримтаар нотолсон, мөн шүүгдэгч нь өмгөөлөгчтэйгээ зөвлөсний үндсэн дээр хэргээ хүлээж бичгээр гаргасан хүсэлт нь ямар нэгэн бусдын шахалт, дарамтан дор бичээгүй, өөрийн нь хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр бичсэн хүсэлт байх ба, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй учир яллах талын нотлох баримтаар үнэлэх боломжтой. Тухайн хүсэлтийг шүүгдэгч өөрөө сайн дураараа бичиж өгсөн учир хууль бусаар цуглуулсан баримт болохгүй. Хулгайн гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой учир гэмт хэрэг үйлдсэн этгээд зөвхөн өөрөө мэдэх боломжтой байдаг. Тухайн үед хэргийн газрын гадна орчинд ямар нэг ул мөр үлдсэн эсэхийг байгалийн хүчин зүйлсээс болоод тухайн үед тогтоож чадаагүй байхад одоо дахин үзлэг хийгээд тогтоох боломжгүй юм. Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, дүгнэлтдээ яллах дүгнэлтийн үндэслэл болж буй нотлох баримт нь эргэлзээтэй. Хэргийн газраас 2 ширхэг гарын хээ олдсон, нэг нь Б.Чийнх, нөгөө нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй.
Мөн Гэрч Азжаргал “намар 10 дугаар сард цонх угаасан” гэдэг. Хохирогч Ц.Ундрах манай нөхрийн нуруу өвдсөн байсан учраас Ч “10 дугаар сард 2 ширхэг цемент өргөж өгөөд гарсан”, “11 дүгээр сард мод зөөж өгөөд гарсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Ч хоёр удаа очсон, очих үед хурууны хээ үлдэх боломжтой эсэхийг тогтоогоогүй. Чийн гэх гарын хурууны хээ цаг хугацааны хувьд хэзээ дарагдсан талаар тогтоогоогүй. Хохирогчоос тухайн цаг хугацааны үед Б.Чоос өөр хүн орж гарсан талаар асуугаагүй, хохирогчийн гэрт хамт байдаг хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Дэлгүүрийн камер 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 12 минутад унтарсан буюу хэрэг гарсны дараа унтарсан байдаг. Гэтэл уг камерын бичлэгт үзлэг хийсэн ажиллагааг нотлох баримтаар үнэлэхгүй байна. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр Б.Чид мөнгөний хэрэгцээ шаардлага байхгүй байсан нь харагддаг, энэ нөхцөл байдлыг үнэлээгүй. Хэрэг гарсан газрын гадна орчин нь шороо ихтэй байхад шороон дээр ул мөр илэрсэн эсэхийг тодруулаагүй.
Шүүгдэгчийн бичиж өгсөн хүсэлт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт болохгүй. Мөн туршилтад орсон Чинбат гэх хүнээс бэлхүүсний тойргийн хэмжээг аваагүй учир туршилтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буюу шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн, шүүгдэгч Б.Ч нь гэм буруугийн талаар маргасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Чийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Ч нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы 1-122 тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ц.Ундрахад 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Ц.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд:
2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “... Би “...” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 00 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаасан. ...2018 оны 3 дугаар сарын 24-ний 09 цагийн орчим дэлгүүрээ онгойлгоод эхний үйлчлүүлэгчид мөнгөний хариулт өгөх гээд хойд талын өрөөнд нуучихсан байсан орлогын мөнгөө авах гэтэл алга болсон байсан. Хойд талын өрөөний жижиг цонх онгорхой ...байсан. ...Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор дахин өгсөн:
“...Б.Ч ...2017 оны 11 дүгээр сард манайхаас ...мод аваад явсан. Тэрнээс хойш манайд ирж байгаагүй. ...2017 оны 8, 9 дүгээр сард хоёр удаа Баянхошууны тойргоос дэлгүүрийн бараагаа Б.Чийн машинаар нь хүргүүлж байсан. Тэгэхэд манай гэрт болон дэлгүүрт орж ирж байгаагүй, гадаа юмаа буулгаад явж байсан. 2017 оны 10 дугаар сарын эхээр ..Б.Чоор 2 уут цемент дөхүүлүүлээд, манай гэрт орж хоол идээд явсан. Тэрнээс өөрөөр манайд болон дэлгүүрийн арын өрөөнд орж байгаагүй. ...2017 оны 11 дүгээр сарын эхээр өвөл болохоос өмнө цонхоо угаая гээд Азжаргалын хамт дэлгүүрийнхээ цонхыг угаасан. Ч хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард ирж мод авахдаа манай амбаарын хаалгаар машинтайгаа орж ирээд, мод ачаад буцаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
-2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “... Ч манай хашаанд 2017 оны 8 билүү 9 дүгээр сард цемент буулгаж өгч байсан. 2017 оны 11 дүгээр сард хашаанаас мод аваад явж байсан, манай хашаанд хоёр удаа ирээд явсан. ...манай хүнсний дэлгүүрийн арын өрөөнд огт орж байгаагүй, дэлгүүрийн арын өрөөний вакум цонхны дотор талд гар хүрэх ямар ч боломжгүй. Чийн гарын алганы мөр нь манай дэлгүүрийн арын өрөөний хулгай орсон цонхны дотор талын хүрээн дээрээс илэрсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал) болон 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал),
-Гэрч Ө.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны намар манай эгч Ундрах хүйтэн болохоос өмнө цонхоо угаагаад авъя гээд бид хоёр хамт угаасан. Тэр үед дэлгүүрийн урагшаа харсан цонх бас хойд талын өрөөний вакум цонхыг угаасан. Цонхыг дотор гаднагүй угаасан. Миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
-Гэрч Ж.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод байх хүнсний дэлгүүрт хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газар руу дуудлагаар ... очсон. ...Хулгай орсон цонхонд ул мөр хайж хар өнгийн нунтаг ашиглан вакум салхины түгжээ байрлах хүрээний /рамны/ төмрөөс 2 мм зайд 2 ширхэг гарын мөр илэрснийг наадаг тууз ашиглан бэхжүүлэн авч 1-2 гэж дугаарласан. ...мөнгө хийдэг цайвардуу цаасан хайрцагны дээд хэсэгт хар өнгийн нунтаг ашиглан гарын 1 ширхэг мөрийг бэхжүүлэн авч 3 гэж дугаарласан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр тал),
-2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн криминалистикийн шинжээчийн 2310 дугаартай дүгнэлтийн “...хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн... “1а” гэж дугаарласан гарын мөр санд МN000210003996 дугаараар Бийн Ч нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр тал), шинжээч Т.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал) ,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3789 дугаартай дүгнэлтийн “... шинжилгээнд тэнцсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардас 2018-7055-СХД дугаарын “1" дэх мөртэй тохирч байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 796 тоот дүгнэлтийн “...шинжилгээнд ирүүлсэн ...гарын мөрүүдээс “1а” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210003996 дугаараар бүртгэгдсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардастай ...тохирсон....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дүгээр тал), шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4500 тоот дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар тал), тус дүгнэлтийн талаар шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 100 тоот дүгнэлтийн “...шинжилгээнд ирүүлсэн ...гарын мөрүүдээс “1а” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000210003996 дугаараар бүртгэгдсэн Бийн Чийн зүүн гарын алганы дардастай ...тохирч байна....” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 178-182 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 228-231 дүгээр тал), “Аривжих Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Чоос “...” хүнсний дэлгүүрт орж байгаагүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан ба, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгч Б.Чийн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй.
Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн газраас буюу дэлгүүрийн цонхны салхивчаас авсан гарын хээ нь Б.Чийн санд авагдсан гарын хээтэй тохирсон талаар дээр дурдсан шинжээчийн удаа дараагийн дүгнэлт гарсан ба тус нотлох баримтыг үгүйсгэх няцаах баримт хэрэгт байхгүй.
Нөгөө талаас хохирогч Ц.Ундрахаас “...Б.Ч нь 2017 оны 11 дүгээр сараас хойш манайд ирээгүй гэж мэдүүлэх ба, үүнээс өмнө мод авах гэж ирэхдээ дэлгүүрт орж ирж байгаагүй, мөн дэлгүүрийн барааг авчирч өгөхдөө ч дэлгүүрт орж байгаагүй, түүнчлэн 2017 оны 11 дүгээр сард цонхоо угаасан талаар хохирогч болон гэрч Ө.Азжаргал нар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Чоос дэлгүүрийн барааг нь хүргэж өгөхдөө дэлгүүрт нь ороогүй талаар мэдүүлдэг бөгөөд хэргийн газрын үзлэгээр дэлгүүрийн арын өрөөний хөшиж онгойлгосон гэх цонхны салхивчаас Б.Чийн гарын хээ илэрсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин криминалистикийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх ба, эдгээр дүгнэлтүүдээр мөн хэргийн газрын үзлэгээр авагдсан гарын хээ нь Б.Чийн гарын хээ болохыг зөрүүгүй, эргэлзээгүй тогтоосон.
Мөн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагын улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах туршилт хийсэн байх бөгөөд, шүүгдэгч Б.Чийн биед үзлэг хийхэд ...биеийн хүндийн жин 80 кг, 177 см өндөртэй, (2 дугаар хавтаст хэргийн 52-57 дугаар тал), туршилтын ажиллагаанд иргэн С.Чинбатыг оролцуулж, түүний биед үзлэг хийхэд 95 кг жинтэй, 177 см өндөртэй байсан буюу (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал) шүүгдэгчтэй биеийн хүндийн жин, өндөр зэргээр ижил төсөөтэй иргэнийг оролцуулан туршилт явуулсан байна. Хулгайн гэмт хэрэг гарсан газрын буюу “... хүнсний дэлгүүрийн халдлага болсон гэх цонх нь зүүн тийш харсан хойд цонхны хойд талд байх өндөр нь 107 см, өргөн нь 117 см хэмжээтэй вакум цонх байсан байх ба, цонхны урд дээд хэсэгт байрлах вакум салхивчны өндөр нь 44 см, урт нь 39 см хэмжээтэй, дээрх вакум цонхны дээд хэсгээс доош газар хүртэл 2 метр 6 см, цонхны доод тавцангаас доош газар хүртэл 96 см байсан байх байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр явуулсан туршилтад оролцсон С.Чинбат нь ...дэлгүүрийн цонхоор биеийн толгой хэсгийг эхлэн оруулж, салхивчаар дотогш нэвтрэн орж, буцаж гарахдаа уг салхивчаар чөлөөтэй ороод гарсан, С.Чинбат халдлага болсон гэх цонхоор ороод гарч ирэх хугацаа нь 1 минут 06 секунд болжээ. Мөн “...” дэлгүүрийн урд талд байрлах төмөр хаалгаар дотогш ороход голоороо ханан пийшингээр тусгаарлагдсан 4 метрийг харьцах нь 6 метрийн хэмжээтэй байр нь дэлгүүрийн урд хэсэгт үйл ажиллагаа явуулах хэсэгтэй байх бөгөөд, уг хэсэг нь 4 метрийг харьцах нь 4 метрийн хэмжээтэй, дэлгүүрийн лангуу, хана пийшингийн ард талын 4 метрийг харьцах нь 2 метрийн хэмжээтэй жижиг өрөөнд гадны хүн, үйлчлүүлэгч нар орж цонхонд гар хүрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Чийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн газраас бэхжүүлсэн 1б дугаартай гарын хээ хэнийх болохыг тогтоогоогүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох ажиллагаа явуулсан боловч тогтоогдоогүй, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй иргэдийн гарын хээтэй харьцуулан шинжлэх ажиллагааг шинжээч томилсон тогтоолын дагуу дээрх байгууллагын холбогдох мэргэжилтнүүд шинжлэхэд мэдээллийн сан дахь иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлтэй тулгасан боловч ямар нэгэн бүртгэл илрээгүй талаар дүгнэсэн бөгөөд энэхүү байдал нь Б.Чийн гарын хээ хэргийн газраас илэрснийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн хохирогчоос тухайн цаг хугацааны үед Б.Чоос өөр хүн орж гарсан талаар асуугаагүй, хохирогчийн гэрт хамт байдаг хүмүүсээс мэдүүлэг аваагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргах боловч хохирогчийн мэдүүлгээр Өлзийдаваа гэх хүнийг сэжиглэн папилон санд авагдсан гарын дардасыг хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөр, хээтэй харьцуулахад тохироогүй, мөн хохирогчийн хамаарал бүхий хүмүүсийг асуух зэрэг ажиллагааг явуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Чийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Ц.Ундрахад 183.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Ц.Ундрах нь 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөр огноолсон хохирлын 180.000 төгрөг хүлээн авсан тухай нотариатаар баталгаажуулсан баримтыг хэрэгт ирүүлсэн (2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгээс цагаатгах байр суурьтай оролцож байгаа учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахгүй гэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Чид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Чийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Чийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрдөн шалгах туршилт явуулсан ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Чийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Чийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Ундрахад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрдөн шалгах туршилт явуулсан ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Чид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА