Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 834

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Э.Д 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 367  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дах заалтуудыг хүчингүй болгосугай.

          2. Боржигон овогт Э.Д хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 6 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын  хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Э.Д  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН