Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 294

 

2020        04        13                                   2020/ШЦТ/294                        

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Т.Г, Л.С,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ю.Тогмид, Я.Баярсайхан,

Хохирогч Ц.Буянхишигийн өмгөөлөгч Г.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ологнууд овогт ТГ, Ологнууд овогт ЛС нарт холбогдох эрүүгийн 1911017780994 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Ологнууд овогт ТГ, Монгол Улсын иргэн, 1957 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17-365 тоотод оршин суух,

урьд: Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...............................

2. Шүүгдэгч Ологнууд овогт ЛС, Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17-365 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................

Шүүгдэгч Т.Г, Л.С нар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь бүлэглэн Ц.Буянхишигийг “би Шилэн зам компаний захирал, замын ажлын тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Гөөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн эхнэр болох яллагдагч Л.С бид хоёр Ц.Буянхишигээс яг 81.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Анх 106.000.000 төгрөг гэж ярьсан нь хохирогч Ц.Буянхишигт 106.000.000 саяын ажлын ашиг болох 25.000.000 төгрөгийн ашиг өгнө гэж байсан тэгээд зээлүүлж байгаа мөнгөнөөсөө ашигаа одоо авна гээд авсан юм. Яг авсан нь 81.000.000 төгрөгийг авсан ...” гэх мэдүүлэг /1хх-232-233х/,

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Л.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай нөхөр Т.Г нь Ц.Буянхишигийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын тэнд байдаг гэрээс нь очиж Сэлэнгийн Шаамар сумаас Түшиг сум хүртэлх авто замын ажлыг хийх гэрээгээ үзүүлж байгаад 2 удаагийн авалтаар нийт 81 сая төгрөг бэлнээр зээлж авсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-234-235х/,

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Буянхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний өөрийн төрсөн охин Даваасүрэнгийн Мөнхзул нь 2009 оноос хойш Швед улсад амьдарч байгаа. Тэндээ ажил хийгээд олсон мөнгөө над руу явуулдаг байсан ба тэр мөнгөө миний нэр дээр Хадгаламж нээлгэж Капитал банкинд хадгалуулж байсан юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын эхээр Капитал банк дампуурах гэж байна гэж сонсоод охины хадгалуулж байсан бүх мөнгийг бэлэн авсан юм. Тухайн үед би өөрийн найз болох Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүстэй уулзаад юм яриад сууж байхдаа миний охин Шведэд байдаг юм. Шведээс над руу мөнгө явуулаад тэрнийг нь би банкинд хийж хадгалж байгаа юм гэж хэлсэн. Капитал банк дампуурах гээд мөнгийг нь аваад хадгалж байгаа талаараа ярихад Сэлэнгэ нь манай нөхөр замын компанитай, Шилэн зам гэдэг нэртэй компаний захирал байгаа юм гэхэд нь Гантөмөр нь тиймээ би захирал нь мөн гэж хэлсэн. Манай компани нь замын ажил хийдэг. Удахгүй Дархан Сэлэнгийн чиглэлд замын ажил хийх гэж байгаа. Замын ажил бол өндөр үнэлгээтэй, ашиг ихтэй ажил гэж хэлсэн. Ажпыг нь авчихсан бөгөөд тэр ажлыг хийхээр их хэмжээний ашиг олно. Мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа. Манай компанид одоо ажил эхэлтэл мөнгөний хэрэгцээ байна гэж хэлэхээр нь би яг найдвартай юм уу гэж асуусан. Тэгэхэд Гантөмөр найдвартай, чи айх юм байхгүй, Мөнгийг чинь өсгөөд 25 сая төгрөг нэмж өгнө гэж хэлэхээр нь би тэгвэл танай компанид би хөрөнгө оруулъя гэж хэлээд 66 сая төгрөгийг Гантөмөр, Сэлэнгэ нарт өөрийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод бэлнээр нь өгсөн юм. Тэр үед надад бид нар юу гэж найзыгаа хулхидахав дээ гэж хэлэхээр нь би итгэсэн. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн гарын үсэг бичиг баримт үйлдээгүй. Энэнээс хойш 2 удаа тус бүр 20 сая төгрөгийг надаас авч хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэж хэлсэн. Ингэж 3 удаа мөнгө авахдаа гурвууланд нь Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа хамт ирж мөнгө авсан. Сэлэнгээ Гантөмөр нар хоёулаа адилхан зүйл яриад байсан болохоор итгэсэн юм. Хэрвээ Сэлэнгээ надад ингэж нөхрийгөө шилэн зам гэдэг компаний захирлаар ажилладаг, Сэлэнгэ аймагт замын ажлын тендер авсан, удахгүй ажил эхэлнэ тэгэхээр хөрөнгө оруулсан мөнгөн дээр чинь 25 сая төгрөг нэмж өгнө гэж худлаа яриагүй байсан бол итгэж мөнгө өгөхүй байсан ...” гэх мэдүүлэг /1хх-48-54х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Швед улсад 10 жилийн өмнөөс ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа тэндээ хүнтэй гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 10 жилийн хугацаанд төрөл бүрийн ажил төрөл хийж, олсон мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Тэгээд 2012 оноос эхлэн мөнгөө цуглуулж байгаад өөрийн ээж Буянхишигийн нэр дээр 2 данс нээлгэж мөнгөө Монгол руу шилжүүлж доллар болон төгрөгийн данс руугаа мөнгөө хийж эхэлсэн юм. Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр амралтаараа Монгол улсад ирсэн, тэгээд өнөөдөр өглөө ээжийн хамтаар банк руу очиж мөнгө авах гээд ээжийн гэрээс гараад явж байхад гудамжинд мөнгийг авсан Гантөмөр, Сэлэнгэ нар зам дээр манай ээж бид хоёрыг тосоод зогсож байсан. Харин тэр хүмүүс надтай янз бүрийн зүйл ярих гэж оролдсон. Харин би түүнийг нь сонсоогүй, тэгээд ээжтэй банк орох гэсэн чинь манай ээж мөнгийг чинь өсгөх гээд энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн юм. Гантөмөр болон Сэлэнгэ гэх хүмүүс 10 цаг 30 минутанд мөнгө чинь бэлэн болно гэж хэлсэн. Мөнгө орж ирээгүй, ингэж худлаа цаг хойшлуулж 15-16 цаг болсон юм. Тэгээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Харин би гудамжинд ээжтэйгээ энэ асуудлын талаар маргалдаж байх зуур уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн алга болчихсон. Тэгээд ээж залгаад ярихад мөнгийг чинь олох гээд явж байна, хүүхдүүдийн чинь дэргэд уулзмааргүй байна, хүүхдүүд чинь байхгүй бол хүрээд ир гэж хэлээд бид нууцаар ээжийг дагуулан тухайн эрэгтэй, эмэгтэй 2-ыг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмоос олж авсан юм. Тэгээд тухайн хүмүүсийг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөө ээж Ц.Буянхишиг рүү явуулдаг байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө байгаа юм. Харин манай ээж Буянхишиг миний мөнгийг өөрийн гар дээр бэлэн хадгалж байгаад Гантөмөр, залилуулж Сэлэнгэ гэх хүмүүст хуурагдан 106 сая төгрөг өгч алдсан. Би өөрөө мөнгөний эзэн нь учраас мөнгөө нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцож байгаа юм. Харин мөнгийг залилуулж өгч алдсан учраас ээж маань энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-59-63х/,

Гэрч Д.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Мөнхзул 2009 оноос Швед улсад амьдарч байгаа тэгээд ээжид мөнгөө өгч хадгалуулж байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сард манай Мөнхзул ирээд мөнгөө ээжээс авч байр авах гэхэд ээж хүнд өгсөн гэж хэлсэн. Ээжээс юу болсон талаар асуухад Гантөмөр, Сэлэнгэ нар ээжийг залилан 106 сая төгрөг авсан байсан. Бид Гантөмөр, Сэлэнгэ нарыг цагдаагийн байгууллага дээр ирэхэд Сэлэнгэ надад танай ээжээс бэлэн 106 сая төгрөг авсан. Удахгүй өгнө ажил одоо бүтэж байгаа ээжтэй чинь найзууд, нэмж 25 сая төгрөг өгнө гэж хэлсэн... “гэх мэдүүлэг /2хх-40-41 х/,

Гэрч С.Түмээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Сэлэнгэ, Гантөмөр гэх хүмүүсийг 2015 онд байхаа манай найз Данзан гэх хүн энэ хоёр хүнийг танилцуулж байсан юм. Тухайн үед би авто замын бодлого төлөвлөлтийн ассоциаци гэх байгууллагад гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгэхэд манай найз Гантөмөр Сэлэнгэ гэх эхнэр нөхөр хоёрыг дагуулж ирээд надтай танилцуулаад түүнээс хойш энэ хоёр хүнтэй холбоотой байгаа. Түүнээс биш би энэ хоёр хүнийг Буянхишиг гэх хүнээс мөнгө залилсан талаар нь мэдэхгүй. Би Сэлэнгээ, Гантөмөр нараас 2015-2016 оны хооронд хамтарч замын ажил хийгээд ашгаа хувааж авна гэж тохироод ажил хөөцөлдөж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаанд хэрэглэгдэх мөнгө гээд Сэлэнгээ, Гантөмөр нараас мөнгө авч байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авсанаа хэлж мэдэхгүй байна. Данс тооцоогоо тулгаж байгаад мөнгөн дүнгээ гаргана. Би энэ хүмүүсээс авсан мөнгөө тэр үед хөөцөлдөж байсан ажилдаа зарцуулсан боловч тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтээгүй юм. Би Сэлэнгэ, Гантөмөр нарын хаана ямар ажил албан тушаал эрхэлдэгийг мэдэхгүй. Анх надтай танилцахдаа 100 айлд сантехникийн бараа зардаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-236-237х/,

Шилэн зам ХХК-тай холбоотой хуулийн этгээдийн болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг холбогдох бусад баримтууд /1хх-18-39х/,

Ц.Буянхишигийн валютын болон төгрөгийн дансны хуулга /1хх-15-16х/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /1хх-41-42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-184, 185х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-187, 188х/,

Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /1хх-242х/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-243х/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-246х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Т.Г, Л.С нар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь бүлэглэн Ц.Буянхишигийг “би Шилэн зам компаний захирал, замын ажлын тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Т.Гөөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн эхнэр болох яллагдагч Л.С бид хоёр Ц.Буянхишигээс яг 81.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Анх 106.000.000 төгрөг гэж ярьсан нь хохирогч Ц.Буянхишигт 106.000.000 саяын ажлын ашиг болох 25.000.000 төгрөгийн ашиг өгнө гэж байсан тэгээд зээлүүлж байгаа мөнгөнөөсөө ашигаа одоо авна гээд авсан юм. Яг авсан нь 81.000.000 төгрөгийг авсан ...” гэх мэдүүлэг /1хх-232-233х/,

шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч Л.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай нөхөр Т.Г нь Ц.Буянхишигийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын тэнд байдаг гэрээс нь очиж Сэлэнгийн Шаамар сумаас Түшиг сум хүртэлх авто замын ажлыг хийх гэрээгээ үзүүлж байгаад 2 удаагийн авалтаар нийт 81 сая төгрөг бэлнээр зээлж авсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-234-235х/,

шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

хохирогч Ц.Буянхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний өөрийн төрсөн охин Даваасүрэнгийн Мөнхзул нь 2009 оноос хойш Швед улсад амьдарч байгаа. Тэндээ ажил хийгээд олсон мөнгөө над руу явуулдаг байсан ба тэр мөнгөө миний нэр дээр Хадгаламж нээлгэж Капитал банкинд хадгалуулж байсан юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын эхээр Капитал банк дампуурах гэж байна гэж сонсоод охины хадгалуулж байсан бүх мөнгийг бэлэн авсан юм. Тухайн үед би өөрийн найз болох Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүстэй уулзаад юм яриад сууж байхдаа миний охин Шведэд байдаг юм. Шведээс над руу мөнгө явуулаад тэрнийг нь би банкинд хийж хадгалж байгаа юм гэж хэлсэн. Капитал банк дампуурах гээд мөнгийг нь аваад хадгалж байгаа талаараа ярихад Сэлэнгэ нь манай нөхөр замын компанитай, Шилэн зам гэдэг нэртэй компаний захирал байгаа юм гэхэд нь Гантөмөр нь тиймээ би захирал нь мөн гэж хэлсэн. Манай компани нь замын ажил хийдэг. Удахгүй Дархан Сэлэнгийн чиглэлд замын ажил хийх гэж байгаа. Замын ажил бол өндөр үнэлгээтэй, ашиг ихтэй ажил гэж хэлсэн. Ажпыг нь авчихсан бөгөөд тэр ажлыг хийхээр их хэмжээний ашиг олно. Мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа. Манай компанид одоо ажил эхэлтэл мөнгөний хэрэгцээ байна гэж хэлэхээр нь би яг найдвартай юм уу гэж асуусан. Тэгэхэд Гантөмөр найдвартай, чи айх юм байхгүй, Мөнгийг чинь өсгөөд 25 сая төгрөг нэмж өгнө гэж хэлэхээр нь би тэгвэл танай компанид би хөрөнгө оруулъя гэж хэлээд 66 сая төгрөгийг Гантөмөр, Сэлэнгэ нарт өөрийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод бэлнээр нь өгсөн юм. Тэр үед надад бид нар юу гэж найзыгаа хулхидахав дээ гэж хэлэхээр нь би итгэсэн. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн гарын үсэг бичиг баримт үйлдээгүй. Энэнээс хойш 2 удаа тус бүр 20 сая төгрөгийг надаас авч хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэж хэлсэн. Ингэж 3 удаа мөнгө авахдаа гурвууланд нь Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа хамт ирж мөнгө авсан. Сэлэнгээ Гантөмөр нар хоёулаа адилхан зүйл яриад байсан болохоор итгэсэн юм. Хэрвээ Сэлэнгээ надад ингэж нөхрийгөө шилэн зам гэдэг компаний захирлаар ажилладаг, Сэлэнгэ аймагт замын ажлын тендер авсан, удахгүй ажил эхэлнэ тэгэхээр хөрөнгө оруулсан мөнгөн дээр чинь 25 сая төгрөг нэмж өгнө гэж худлаа яриагүй байсан бол итгэж мөнгө өгөхүй байсан ...” гэх мэдүүлэг /1хх-48-54х/,

иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Швед улсад 10 жилийн өмнөөс ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа тэндээ хүнтэй гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 10 жилийн хугацаанд төрөл бүрийн ажил төрөл хийж, олсон мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Тэгээд 2012 оноос эхлэн мөнгөө цуглуулж байгаад өөрийн ээж Буянхишигийн нэр дээр 2 данс нээлгэж мөнгөө Монгол руу шилжүүлж доллар болон төгрөгийн данс руугаа мөнгөө хийж эхэлсэн юм. Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр амралтаараа Монгол улсад ирсэн, тэгээд өнөөдөр өглөө ээжийн хамтаар банк руу очиж мөнгө авах гээд ээжийн гэрээс гараад явж байхад гудамжинд мөнгийг авсан Гантөмөр, Сэлэнгэ нар зам дээр манай ээж бид хоёрыг тосоод зогсож байсан. Харин тэр хүмүүс надтай янз бүрийн зүйл ярих гэж оролдсон. Харин би түүнийг нь сонсоогүй, тэгээд ээжтэй банк орох гэсэн чинь манай ээж мөнгийг чинь өсгөх гээд энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн юм. Гантөмөр болон Сэлэнгэ гэх хүмүүс 10 цаг 30 минутанд мөнгө чинь бэлэн болно гэж хэлсэн. Мөнгө орж ирээгүй, ингэж худлаа цаг хойшлуулж 15-16 цаг болсон юм. Тэгээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Харин би гудамжинд ээжтэйгээ энэ асуудлын талаар маргалдаж байх зуур уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн алга болчихсон. Тэгээд ээж залгаад ярихад мөнгийг чинь олох гээд явж байна, хүүхдүүдийн чинь дэргэд уулзмааргүй байна, хүүхдүүд чинь байхгүй бол хүрээд ир гэж хэлээд бид нууцаар ээжийг дагуулан тухайн эрэгтэй, эмэгтэй 2-ыг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмоос олж авсан юм. Тэгээд тухайн хүмүүсийг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөө ээж Ц.Буянхишиг рүү явуулдаг байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө байгаа юм. Харин манай ээж Буянхишиг миний мөнгийг өөрийн гар дээр бэлэн хадгалж байгаад Гантөмөр, залилуулж Сэлэнгэ гэх хүмүүст хуурагдан 106 сая төгрөг өгч алдсан. Би өөрөө мөнгөний эзэн нь учраас мөнгөө нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцож байгаа юм. Харин мөнгийг залилуулж өгч алдсан учраас ээж маань энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-59-63х/,

гэрч Д.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Мөнхзул 2009 оноос Швед улсад амьдарч байгаа тэгээд ээжид мөнгөө өгч хадгалуулж байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сард манай Мөнхзул ирээд мөнгөө ээжээс авч байр авах гэхэд ээж хүнд өгсөн гэж хэлсэн. Ээжээс юу болсон талаар асуухад Гантөмөр, Сэлэнгэ нар ээжийг залилан 106 сая төгрөг авсан байсан. Бид Гантөмөр, Сэлэнгэ нарыг цагдаагийн байгууллага дээр ирэхэд Сэлэнгэ надад танай ээжээс бэлэн 106 сая төгрөг авсан. Удахгүй өгнө ажил одоо бүтэж байгаа ээжтэй чинь найзууд, нэмж 25 сая төгрөг өгнө гэж хэлсэн... “гэх мэдүүлэг /2хх-40-41 х/,

гэрч С.Түмээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Сэлэнгэ, Гантөмөр гэх хүмүүсийг 2015 онд байхаа манай найз Данзан гэх хүн энэ хоёр хүнийг танилцуулж байсан юм. Тухайн үед би авто замын бодлого төлөвлөлтийн ассоциаци гэх байгууллагад гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгэхэд манай найз Гантөмөр Сэлэнгэ гэх эхнэр нөхөр хоёрыг дагуулж ирээд надтай танилцуулаад түүнээс хойш энэ хоёр хүнтэй холбоотой байгаа. Түүнээс биш би энэ хоёр хүнийг Буянхишиг гэх хүнээс мөнгө залилсан талаар нь мэдэхгүй. Би Сэлэнгээ, Гантөмөр нараас 2015-2016 оны хооронд хамтарч замын ажил хийгээд ашгаа хувааж авна гэж тохироод ажил хөөцөлдөж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаанд хэрэглэгдэх мөнгө гээд Сэлэнгээ, Гантөмөр нараас мөнгө авч байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авсанаа хэлж мэдэхгүй байна. Данс тооцоогоо тулгаж байгаад мөнгөн дүнгээ гаргана. Би энэ хүмүүсээс авсан мөнгөө тэр үед хөөцөлдөж байсан ажилдаа зарцуулсан боловч тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтээгүй юм. Би Сэлэнгэ, Гантөмөр нарын хаана ямар ажил албан тушаал эрхэлдэгийг мэдэхгүй. Анх надтай танилцахдаа 100 айлд сантехникийн бараа зардаг гэж хэлж байсан...”  /1хх-236-237х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шилэн зам ХХК-тай холбоотой хуулийн этгээдийн болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг холбогдох бусад баримтууд /1хх-18-39х/, Ц.Буянхишигийн валютын болон төгрөгийн дансны хуулга /1хх-15-16х/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /1хх-41-42х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-184, 185х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-187, 188х/, Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /1хх-242х/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-243х/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-246х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Г, Л.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг хуурч 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Хохирогч Ц.Буянхишигээс гаргасан хүсэлтэд: “...Бидний хоорондох төлбөр тооцоо бүрэн дууссан тул Гантөмөр, Сэлэнгэ нарт ямар нэгэн гомдолгүй, хөнгөн шийтгэл оноож өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т.Г, Л.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Сийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 30 хоног буюу (30*15=450.000) төгрөгийг хасаж, 9.550.000 (есөн сая таван зуун зуун тавин мянга) төгрөгөөр, шүүгдэгч Л.Сийн цагдан хоригдсон 16 хоног буюу (16*15=240.000) төгрөгийг хасаж, 9.760.000 (есөн сая долоон зуун жаран мянга) төгрөгөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.