Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2017/0011/З |
Дугаар | 120/ШШ2018/0005 |
Огноо | 2018-03-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 120/ШШ2018/0005
2018 оны 03 сарын 07 өдөр 120/ШШ2018/000******* Өмнөговь аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* ******* дугаар баг, *******-******* тоотод оршин суух ******* овгийн ******* *******ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******, *******, /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г./-д холбогдох, “*******, *******, даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... П.******* миний бие Өмнөговь аймгийн *******, *******, /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г./-д холбогдуулан “*******, *******, даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд би өөр ажлын байраар хангагдсан тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь Өмнөговь аймгийн *******, *******, /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г./-д холбогдох, “*******, *******, даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдөр бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч П.******* нь Өмнөговь аймгийн *******, *******, /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г./-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч П.*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.******* дэх хэсэгт заасныг танилцуулан шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.******* нь Өмнөговь аймгийн *******, *******, /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г./-д холбогдуулан гаргасан “*******, *******, даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, *******7 дугаар зүйлийн *******7.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРМАА