Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/119

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Г-д холбогдох эрүүгийн 1921000000133 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо, Орбитын ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 10 сарын хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т тус тус зааснаар 11 жилийн хугацаагаар ял оногдуулж, шинэчилэн найруулсан эрүүгийн хуульд нийцүүлэн оногдуулсан ялыг хасч, 2017 оны 7 дугаар сард суллагдсан,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх хаалттай хорих 409 дүгээр ангид эдэлж байгаа гэх, ... овогт Г. /РД: ЖМ .../

 

Шүүгдэгч Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 99 дүгээр байрны 02 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч ... 8852.800 төгрөгний хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Beat” караокед буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Samsang маркийн 42 инчийн зурагт, 0.75 граммын Чингис архи 2 ширхэг, Пабрика чипс 4 ширхэг, 2 литрийн хайрцагтай жүүс 2 ширхэг, Мульт жүүс 4 ширхэг болон бэлнээр 186.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч .... 1002.600 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 94-04 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч LG маркийн 42 инчийн зурагт, Цацраг станц, Huawei-Y5 маркийн гар утас, зурагтны удирдлага зэрэг 1138.000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би яллах дүгнэлтэд бичигдсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим орлого авахаар караоке руу очиход хүн байгаагүй би өөрт байдаг түлхүүрээр онгойлгоод дотогш ороход зүүн урд талын цонх онгорхой хананд өлгөөстэй зурагт болон текэн дээрх эд зүйл алга болсон байсан. Ингээд би тухайн үед зохион байгуулагч хийж байсан Э руу яриад хулгай орсон талаар хэлж түүнийг дуудсан. Манайхаас 42 инчийн зурагт алдагдсан байсан. ... эд зүйлсээ бүртгэхэд 750 граммын Чингис архи 2 ширхэг, пабрика чипс 4 ширхэг, 2 литрийн цаасан савтай ундаа 2 ширхэг, мульти ундаа 4 ширхэг алдагдсан байна гэж хэлсэн. Мөн бэлнээр 186.000 алдагдсан байсан. ... одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 143-144 тал/  

Хохирогч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 7 цаг 20 минутын үед гэрээсээ гараад 12 цагийн орчим ажлаасаа үдлээд гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний ширээний хажууд LG маркийн зурагт, цацраг станц барьчихсан согтуу бололтой хүн унтаж байсан.  Тухайн хүн манай гэрийн тагтны цонхоор орж ирсэн байсан ба халааснаас нь манай гэрийн цонхны тавиур дээр байсан Huawei-Y5 маркийн гар утас, зурагтны удирдлага хоёр гарч ирсэн. ... манай гэрт хууль бусаар нэвтэрсэн гэх хүнийг огт танихгүй...” гэжээ. /хх-ийн 27-30 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг хаалга онгойлгоод ороход үүдний хэсэгт цэвэрхэн байсан бөгөөд үүдэнд ороход зүүн ... өрөөний гэрэл асаалттай мөн гадна тагтны цонх онгорхой харагдсан. Улмаар би шороо орчихлоо гэж бодоод гутлаа тайлж углааш өмсөөд ... өрөө рүү ороод цонх руу очтол цонхон дээр байсан индүү байхгүй, уг өрөөний 00-ын өрөөний хаалга онгорхой гэрэл нь асаалттай байхаар нь 00-д орж үзэхэд, 00-ын суултуур дотор бохирлогдсон байдалтай муухай үнэртэй байсан. Тэгэхэд нь би юу билээ гэж бодоод цаашаа лавлаж харахад унтлаганы өрөөний орыг бүтээсэн торгон саарал өнгөтэй бүтээлгэн хөнжил, дэвсгэр даавуутайгаа байхгүй хуулаад авчихсан орны баруун хананд байх шкафны 2 хаалгыг дэлгээд орхичихсон газар футболк, шорт унагачихсан байсан бөгөөд цонх руу харахад хөшиг нээсэн байсан. ... миний мэдэж байгаагаар одоогоор Н ... гэрээс Samsung маркийн 65 инчийн LCD зурагт, Samsung 42 инчийн LCD зурагт, хар өнгийн шинэ кофе чанагч, цахилгаан боронзон өнгийн ягаан өнгийн хүрээтэй индүү, 2-3 ширхэгтэй шар, цэнхэр өнгийн алчуурны ком, банны өрөөнд байсан улаан өнгийн банны алчуур, зэс хувин, чихэртэй жижиг болор таваг, төмөр хутганы 6-7 төрлийн ком, 4-5 ширхэгтэй шинэ тогооны ком, хөргөгчинд байсан ус, ундаа, сод, пиво, тал шилтэй виски, унтлаганы өрөөний шкабанд байсан 3 ширхэг бараан өнгийн цүнхтэй хувцас, шкафанд байсан ууттай шинэ усан ягаан өнгийн хөвөнтэй шинэ хөнжил зэрэг эд зүйл алдагдсан. Samsung маркийн 65 инчийн LCD зурагтыг 2018 онд худалдаж авсан байх үнийн хувьд 5.000.000 төгрөг, Samsung 42 инчийн LCD зурагтыг 2018 онд худалдаж авсан үнэ нь 2.000.000 төгрөг, кофе чанагч 200.000 төгрөг, хутганы ком 300.000 төгрөг, алга болсон 2 ширхэг хөнжил тус бүр 200.000 төгрөг, индүү 200.000 төгрөг, болор таваг 50.000 төгрөг, DVD тоглуулагч 300.000 төгрөг гэж байсан. Бусад эд зүйлсийн үнэлгээг одоогоор хэлж мэдэхгүй байна энэ алдагдсан зүйлүүдийн ихэнх нь шинэ байсан 2018 онд авсан хэдий боловч хэрэглэгдээгүй байсан. Хулгайд алдсан эд зүйлээ хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 79-80 тал/

Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим Т манай гэр рүү ирж намайг аваад BEAT караокед хулгай орж зурагт алдагдсан талаар хэлж намайг дагуулаад явсан ба ажил дээр ирэхэд зүүн талын хананд байх зурагт алга болсон байсан. ... шилэн дэлгэцтэй, цагаан өнгийн төмөр артай, хар өнгийн зурагт 1 ширхэг, 0.75 литрийн шар Чингис архи 2 шил, 200 граммтай пабрика чипс 4 ширхэг 2 литрийн цаасан савалгаатай жүүс 2 ширхэг, 500 граммтай мульти жүүс 4 ширхэг, орлогын 186.000 төгрөг тус тус алдагдсан байсан” гэжээ. /хх-ийн тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-25, 41-47, 135-139 тал/

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 64-65, 66-67 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 68-70, 71-72 тал/

- Г-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 90-91, 124-125, 127-128, 147-148 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 99 дүгээр байрны 02 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч Н-т 8852.800 төгрөгний хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Beat” караокед буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Samsang маркийн 42 инчийн зурагт, 0.75 граммын Чингис архи 2 ширхэг, Пабрика чипс 4 ширхэг, 2 литрийн хайрцагтай жүүс 2 ширхэг, Мульт жүүс 4 ширхэг болон бэлнээр 186.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Т-д 1002.600 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 94-04 тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай хохирогч З-ын орон байранд хууль бусаар нэвтэрч LG маркийн 42 инчийн зурагт, Цацраг станц, Huawei-Y5 маркийн гар утас, зурагтны удирдлага зэрэг 1138.000 төгрөгний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т, З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д, гэрч Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэх нь шударга ёсны зарчим нийцнэ гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл биеэр 1 жил 08 сар 11 хоногийн хорих ялыг эдэлж, 4 жил 03 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 03 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г-ын үйлдлийн улмаас учирсан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “SONATA”-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г-аас гаргуулж, улсын орлого оруулбал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ... овогт Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 03 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 6 жил 09 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “SONATA”-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г-аас гаргуулж, улсын орлого болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ