Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 655

 

                                         

 

 

 

 

 

      2020      04        09                                   2020/ЦТ/655

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч:  Ю.Батсүх

шүүгдэгчийн өмгөөлөгч : Д.Одонтунгалаг

хохирогч : Г.У

түүний өмгөөлөгч : Д.Батхуяг

гэрч : Н.Саранцэцэг

шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батболдын Сайнбилэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1806016162366 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, нөхөр,2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Алтайхаус хотхоны 89 дүгээр байрны 14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Б.С нь Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн Мицубиши Оутландер маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлэх аргаар буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.780.800 төгрөгийн хохирол учруулж залилах  гэмт хэрэгт  холбогджээ.                                                                             

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ээж Саранцэцэг хохирогчоос 10.000 доллар зээлсэн. Дансны хуулгаар орж ирсэн үнийн дүнгээр батлагдана. Өмнө нь ээж хохирогчоос мөнгө зээлсэн байсан. Дахиад мөнгө зээлэх шаардлагатай болсон. Ээж надаас “миний охин машинаа өгчих, ээж нь барьцаанд тавиад мөнгө зээлэх гэсэн юм” гэж хэлсэн. Би өөрийн орлогоор авсан машиныг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Хавтаст хэрэгт өөрийн хуучин унаж байсан машинаа зарж, тухайн автомашиныг худалдаж авсан гэдгээ баталсан нотлох баримтыг өгсөн. Ээж, хохирогч хоёрын хоорондын зээлийн асуудлыг мэддэг байсан ч хэдэн төгрөгийг ямар хувийн хүүтэй зээлсэн талаарх нарийн тооцоог мэдэхгүй. Тухайн үед би голомт банкинд ажилладаг байсан учир надад хохирогчоос мөнгө зээлэх ямар ч шалтгаан байгаагүй. Голомт банкны автомашины зээлд хамрагдах боломжтой байсан. Миний цалингийн зээлийн хүү, машины зээлийн хүүгээс бага байсан учир өмнөх машинаа зараад цалингийн зээл авч машин худалдаж авсан. Ээж зээлийн хүүгээ төлөөгүй, хохирогч, ээж хоёрын дунд тооцоо байгаа гэдгийг би гадарладаг байсан. Би 2015 оны 07 дугаар сарын үеэр Голомт банкнаас гараад “Шөнийн зах”-д наймаа хийдэг байсан. Надад эргэлтийн мөнгө хэрэгтэй болсон учир би хохирогчид машинаа барьцаанд тавьж, эргэлтийн мөнгө гаргаж авмаар байгаа талаар хэлсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогчтой уулзахад хохирогч надад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ээжийн 65.000 долларын зээлтэй гэж бичсэн бичгийг үзүүлж “танай ээж 65.000 долларын өртэй, зээлийн хүү 12.000 доллар болсон, чи ээжийнхээ зээлийн хүүг төлнө гэвэл машиныг чинь чөлөөлж өгнө” гэж хэлсэн. Би угаасаа л ээжийгээ хохирогчид өртэй гэдгийг мэдэж байсан учир бичиг хийж өгсөн. Би хохирогчоос мөнгө зээлээгүй. Би ойр дотны хүмүүсээс наймаа хийдэг байхдаа мөнгө зээлж байсан ч зээлээ төлсөн. Хүнээс мөнгө зээлээд залилах шаардлага надад байхгүй. Би хуучин машинаа зараад цалингийн зээл 8.000.000 төгрөгийг нэмээд тухайн машиныг худалдаж авсан. Хохирогч надад 12.000 доллар надад зээлдүүлсэн бол яагаад над руу нэг ч удаа залгаж, өр зээлээ нэхээгүй юм бэ?. Ээжид “чи хүүгээ төлж чадахгүй бол чиний зээлийн хүүг 1.5 хувь болгоё” гэж хэлсэн байсан. би тухайн үед хохирогчийг үнэхээр сайхан сэтгэлтэй сайн хүн гэж боддог байсан. Намайг үндэслэлгүй гүтгэж байгаад харамсаж байна. 2019 оны зун манай нөхөр, Одко гэх хохирогчийн хамаатантай уулзахад энэ мөнгийг намайг зээлсэн гэж хэлсэн байсан. Үүнээс болж би нөхөртэйгээ маргалдаж байсан гэв.

Хохирогч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 12 дугаар сарын 12-ны орой Саранцэцэг над руу утасдаж “би охиндоо машин авч өгөх гэсэн юм, нөхөр Болдбаатар нь огт тусалдаггүй юм, мөнгө зээлүүлээч” гэж над руу утасдсан. Надад гэрт мөнгө байсан юм. Гэхдээ маргааш өглөө нь манай нөхөр Пүрэвдорж Спортын төв ордны бэлэн мөнгийн машинаас 14.000.000 төгрөгийг аваад миний ажил дээр авч ирж өгсөн. Саранцэцэг манай ажил дээр ирээд бид нар 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны грашнаас Сайнбилэг нэг машин авч гарсан. Амгалан авто вокзал дээр очоод Сайнбилэг “та бичиг баримтаа өгчих, сууж байгаарай” гэж хэлсэн. Би бичиг баримтаа өгөхөд ээж, охин хоёр машины нэр дээр шилжүүлсэн. Саранцэцэг 1-2 жилийн өмнө Тоёота “Клүгер” маркийн автомашиныг худалдаж авахдаа надаас мөнгө зээлж авсан. Дараа нь Саранцэцэг “охиндоо машин авч өгөх гэж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед танхимд хүлээгээд сууж байх үед миний нэр дээр хоёр автомашиныхаа гэрчилгээг шилжүүлсэн байсан. Сайнбилэг миний бичиг баримтыг өгсөн, би мөнгөө цүнхнээсээ гаргаад тоолж Сайнбиэлгт өгөхөд, цаана нь Саранцэцэг цүнхээ үүрээд зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Би өмнө нь шүүх хуралдаанд орж байгаагүй учир өмнөх хуралдаан надад хүнд тусч байсан ба тухайн үед миний даралт ихсээд би шүүгчийн асуусан асуултыг ойлгоогүй. 12.000 долларын учир нь баталгаа нэг гэх баримт бичгээс харагдана. Гадаад улсаас дүү нар надад итгэж мөнгөө шилжүүлдэг байсан. Саранцэцэг, Сайнбилэг нар манай хүргэний хамаатан учир мөнгө хэзээ, яаж шилжиж ирдэг талаар мэддэг байсан. Би банкнаас бага хувиар мөнгийг зээлдэг. Зээлийн хүүний мөнгө надад ирдэггүй, би дүү нарынхаа ар гэрт өгдөг. Намайг мөнгөтэй гэдгийг мэддэг байсан учир надаас мөнгө зээлж 6 лангуу ажиллуулж, байрныхаа түрээсийн мөнгийг надаас гаргуулж байсан. Саранцэцг зээлсэн мөнгөнийхөө хүүг байнга дутуу өгдөг байсан ба Саранцэцэг “зээлсэн мөнгөнийхөө хүүг надаас аваарай, зээлийн хүүг бага багаар төлнө” гэж хэлсэн. Саранцэцэг нь “Сайнбилэгийн мөнгийг дараа болъё” гэж хэлээд зээлийн баримт дээр охиныхоо нэрийг оруулсан. Шүүгдэгч тухайн үед байгаагүй учир гарын үсэг зураагүй. Шүүгдэгч тухайн үед банкинд ажиллаж байсан учир тухайн бичгийг яагаад хийж өгч байгаа эдийн засгийн талаар бүрэн чадвар чадамжтай хүн юм. Тухайн автомашины нэрийг шилжүүлэхдээ Багшийн дээд сургуулийн орчим машинд сууж байхдаа бичиг бичиж өгсөн. Шүүгдэгч сайн санааны үүднээс хүний зээлийг төлөхөөр гарын үсэг зурах хүүхэд биш юм. Сайнбилэг “би зээлийн түүхтэй болмоор байна, цагдаагийн байр барагдаж байгаа, би тэр байранд төмөр шахах гэж байгаа учир бизнесийн мөнгө хэрэгтэй байна, таны өрийг ихэнхийг төлнө, ээж шигээ гарын үсэгтэй баталгаа гаргаж өгье” гэж хэлээд бичиг хийж өгөөд автомашинаа өөрийн нэр дээр авсан. Шүүгдэгч одоо яагаад худал ярьж байгааг ойлгохгүй байна. Би энэ хүмүүст итгэж, мөнгө зээлсэн. Шүүгдэгчийн ээж нь анх кассет зардаг жижигхэн лангуутай байсан, надаас мөнгө зээлээд 6 лангуу ажиллуулдаг болсон. Би танай байрны түрээсийг хүртэл төлж байсан. Нарантуул зах дээр миний нэр дээр хоёр удаа лангуу авч байсан. Тухайн үеийн ханшаар 21.000.000 төгрөг нь 15.000 доллар болж байсан. Нэгэнт Монгол мөнгөөр зээлсэн ба шүүгдэгчээс ирсэн мөнгийг хасаад одоо 14.874.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үеийн ханшаар 12.000 доллар болж байна гэв. 

 Гэрч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчоос тухайн өдөр “мөнгө зээлээч” гэж гуйгаад өөрийн Тоёота “Клүгер” маркийн машиныг барьцаанд тавьж, зээл авахаар болсон. Хохирогч барьцаа бага байна гэж хэлсэн учир охин руугаа утасдаж “хохирогч барьцаа бага байна гэсэн, чи автомашинаа барьцаанд тавьчих” гэж гуйхад охин зөвшөөрч, би охиныхоо ажил дээр очиж өөрийнхөө машиныг тэнд орхиод охиныхоо машинд суугаад хохирогчийн ажил дээр очиж хохирогчийг аваад Баянзүрх дүүргийн Автовокзал дээр очиж хоёр машинаа хохирогчийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд манай охин хохирогч, бид хоёрыг Багшийн дээд сургуулийн буудал дээр хүргэж өгсөн. Багшийн дээдийн сургуулийн орчим буугаад хохирогчоос 10.000 долларыг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаа өнгөрөхөд хохирогч надаас зээлээ авъя гэсэн. Би хохирогчид “боломжгүй байна, надад нэг удаа боломж олгооч” гэж гуйхад хохирогч “манай гэрт ирж бичиг хийж өг” гэж хэлсэн. Би гэрт нь очиж зээлийн хугацааг сунгаж, 13.000 долларын бичиг хийж өгсөн гэв. 

Яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Уранчимэг гэдэг хүнээс нэг төгрөг ч аваагүй. Харин миний ээж Саранцэцэг нь Уранчимэгээс хувь хүн гэдэг утгаараа барьцаагүй 2010 оноос л мөнгө зээлж авч эхэлсэн юм шиг байна лээ. Тэр мөнгөний хүү нь сүүлдээ хүүгийн хүү, алданги гээд замбараагүй их мөнгө нэхдэг болсон. Ээжийгээ хүнд өртэй янз бүр асуудал үүсээд байхыг нь харж тэвчихгүй Уранчимэг гэдэг хүнтэй 2015 оны зун уулзаж "манай ээж таньд хэдэн төгрөгний өртэй юм бэ" гэж асуухад "65.000 ам доллор авсан түүний хүү 12.000 доллор" гэж хэлсэн. Тэгэхээр нь ээжээс " та ийм хэмжээний мөнгө авсан уу" гэхэд "үгүй анх 20.000 доллор авсан тэгээд хүү нь өсөөд нэмж наториатаар батлуулсан байгаад ийм хэмжэний мөнгө болсон" гэж хэлсэн. Уранчимэг нь өөрөө их мөнгө хүүлэгч ээж тэр хүнд 68.000 доллор дансаар төлсөн гэдэг.

2012 оны 10 сард машины ченж Сайнхүү гэдэг хүнээс мицубуши аутландер маркын 12-77 унө улсын дугаартай машиныг 17.5 сая төгрөгөөр худалдан авсан. Тэр машиныг авахдаа өөрийн субару машинаа 9 саяар дээр нь цалингын зээл авч худалдан авсан. 2012 оны 11 сарын 12-нд мөнгөө бүрэн төлж барагдуулсан.

Тэгээд Уранчимэг нь ээжийн авсан мөнгөнд барьцаа хэрэгтэй гээд байхаар нь өөрийнхөө машиныг болон ээжийн тоёото клугер 77-99 убн улсын дугаартай машинтай нийлүүлж авсан мөнгөнийх нь барьцаа болгож тавьсан. Түүнээс хойш ээж өөрөө Уранчимэгт сарын хүү гэж сардаа 4-5 сая төгрөг байнга төлдөг байсан.

2015 онд Уранчимэг эгчтэй уулзаж " би ээжийн мөнгөний оронд барьцаа болгон өөрийн машинаа таньд барьцаалж байсан би өөрөө эргэлтийн мөнгөгүй болчихлоо өөрийнхөө машиныг авч барьцаанд тавьж өөрөө эргэлтийн мөнгө гаргаж, мөн ээжийн өрийг төлөлцье гэж хэлээд 1 сая төгрөг Уранчимэг эгчид өгч 2015 оны 07 сарын 08-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч маргааш нь барьцаанд тавьсан. Түүнээс хойш ээжийн өр гэж зөндөө мөнгө төлсөн ба тооцож үзэхэд 9 сая төгрөг өгсөн.

Түүний надаас авна гээд байгаа 12.000 доллор нь ээжийн зээлсэн мөнгөний хүүг надаас авах гээд нэхээд байгаа нь энэ юм. Надад нэг ч төгрөг өгөөгүй байж яах гэж ингэж хуулийн байгууллагад худал өргөдөл гаргасан учрыг нь гайхаад байна. Ээжийнхөө өрийг төлье гэж хэлсэн мөнгө өгч байсан нь миний буруу болдоггүй юм бол түүнд би өглөгө авлагын асуудал огт байхгүй. Надыг ингэж худал өргөдөл гаргаж өгсөн түүнд гомдолтой байна. Би өөрийнхөө машиныг Уранчимэгт барьцаалсан ба түүнээс машинаа буцааж нэр дээрээ шилжүүлэх гэхэд тэр хүн надаас хүчээр “ээжийн зээлийн хүү болох 12.000.000 долларыг төлнө “ гэж бичиж авсан.

Энэ бичгийг би өөрөө бичсэн нь үнэн. Уранчимэг нь ээжид зээлсэн зээлийн хүү 12.000.000 доллорыг чи өөрийн зээл болгож надад төлнө гэж бичвэл би машиныг чинь чиний нэр дээр шилжүүлж өгнө гээд миний машиныг барьцаалаад нэрийг шилжүүлж өгөхгүй байсан. Тухайн үед Уранчимэг эгчид барьцаанд тавьж ээжийн зээлнээсээ төлөлцөнө гэж би хэлсэн. Түүнээс Уранчимэгээс би нэг ч төгрөг зээлж байгаагүй. Уранчимэг надад 15.000.000 доллор зээлсэн гэсэн байна. Тэр хэмжээний мөнгөний барааг ч хараагүй. Үнэхээр яаж хүнийг ингэж гүтгэж чаддаг байна.

Би өөрийн машиныг Уранчимэгийн нэр дээрээс шилжүүлж авахдаа ээжийн өмнө авсан зээлийн хүү болох 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд тэр миний машиныг миний нэр лүү шилжүүлж авсан. Миний баталгаа болгож өөрийн өр зээлсэн гэж бичээд энэ мөнгийг төлж барагдуул гэсэн учир тэр утгаар бичиг хийж өгсөн. Гэтэл тэр бичгийг үнэхээр би өөрөө мөнгө авсан гэж миний эсрэг ашиглаж байна... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 65-70/,

          Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Сайнбилэгийн ах Нямбат нь манай эгчийн охин Булгантай суусан байсан юм. Худ урагууд болохоор манай гэрийнхэн Солонгост ажиллаж надруу цалингаа явуулж хадгалдагыг мэддэг байсан.

2012 онд анх машин худалдаж авна гэж Сайнбилэг надтай уулзаж өөрөө гуйсан. Би нэлээн бодож байгаад 15.000 доллор зээлсэнээс 3000 доллор нь үлдсэн байсан. Тэр үед би яагаад гомдол гаргаагүй учир нь тухайн худалдан авсан автоландер машин нь миний нэр дээр байсан учраас гомдол гаргаагүй юм. 2015 оны 07 cap хүртэл миний нэр дээр байж байгаад 12.000 доллор надаас зээл авсан гэсэн 2015.07.06-ны Сайнбилэг өөрөө надад гараараа 12.000 доллор зээлж авсан нь үнэн, энэ машиныг зараад мөнгийг чинь өгье гэж бичиг хийж өгсөн. Үүнээс хойш 2015 оны 11 сард мөнгөө нэхэж уулзсан тэрнээс хойш таг чиг утсаа ч авдаггүй ээж нь болохоор миний өр гэж өөр лүүгээ шилжүүлж хэлдэг тэрнээс машин авах надаас Сайнбилэг тэр мөнгийг авч машин авч байсан юм.

 

Б.С 2012 оны 11 сард Баянзүрх дүүргийн автовокзалын хажуу талын машины нэр шилжүүлэх газарт мөнгө өгч Сайнхүү гэдэг хүнээс машин шилжүүлж надад гэрчилгээ өгсөн. Тухайн үедээ би мөнгө өгсөн баримт өгөөгүй. Тэр үед миний иргэний үнэмлэх, 15.000 доллор Сайнбилэг авч явсан. Л.Сайнхүү гэдэг хүнтэй уулзаагүй. Надаас мөнгө авсан эсэхийг мэдэж байгаа гэдгийг мэдээгүй. Сайнхүү машины нэр шилжүүлэхдээ би өөрөө зээлж авсан гэж гараараа бичиг хийж өгсөн... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 50-53/,

          Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Манай эхнэр Уранчимэгийн дүү нар нь Солонгост ажиллаад мөнгө явуулдаг байсан. Үүнийг мэдэх учир Саранцэцэг нь өөрийнхөө наймааг өргөжүүлэхийн тулд 2000 оноос эхлэн мөнгө зээлж байсан. Саранцэцэг нь өөрийнхөө наймааг өргөжүүлэхийн тулд 2000 оноос эхлэн мөнгө зээлж байсан. Саранцэцэг тэр үед Нарантуул зах дээр хувийн бизнес хийж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Уранчимэг нь “Сараад мөнгө хэрэгтэй болчихлоо чи өөрийнхөө данснаас мөнгө аваад өгөөч гэж хэлэхээр нь өөрийн 5031134895 данснаас бэлнээр 14.000.000 төгрөгийг Спортын ордны хажуу талын хаан банкнаас бэлнээр авч эхнэр Уранчимэгийн ажил дээр хүргэж өгсөн. Тэр орой эхнэр Уранчимэгээс мөнгөнийг юунд зарцуулсан талаар асуухад “ Сайнаад машин авч өгсөн миний нэр дээр машин нь бүртгэгдсэн гэж хэлсэн. Саранцэцэг нь Уранчимэгээс 60 гаран мянган доллор наториатороор батлуулсан тэгэхэд хамт явж батлуулсан. Би өөрийн гараар миний мэдлийн 20 гаран доллор эхнэр өгч байсан. 10.000 доллороор 2 удаа Саранцэцэгт өгч байсан... гэсэн мэдүүлэг  / 1-р хх-н 54-55/,

        

Гэрч Д.Батболд  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Б.Сийн нөхөр Болдбаатар нь төрсөн ах байгаа юм. Тэр утгаараа одоогоос 20 гаран жилийн өмнөөс танина. 10-28 улсын дугаартай 2006 оны Субару импреза машиныг 2012 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдан авч байсан.Тухайн үедээ тэр мөнгийг 2 хуваагаад 1 сарын дотор л төлж барагдуулж байсан. Би тухайн үед Сайнбилэгт мөнгийг бэлнээр өгч байсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 56/,

         Гэрч Л.Сайнхүү  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.С нь надаас 2012 онд машин худалдан авч байсан тэр утгаар нь зүс мэднэ. 2012 оны 09 дүгээр сард 12-77 УНӨ улсын дугаартай мицубуши аутландер маркийн машинийг 17.500.000 төгрөгөөр зарж байсан. Сайнбилэг нь нөхрийн хамт ирээд суудлын машинаа зарж төлбөрөө төлнө гээд 1 сарын дотор мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Б.Стэй төлбөр тооцоо дууссан байсан учир нэрээ шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 58-59/,

          Гэрч Д.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Уранчимэгийг сайн танихгүй. Манай эхнэрийн ахтай нь Уранчимэгийн дүү нь сууж байсан гэдэг утгаар нь мэднэ.  2012 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо авто зогсоолын хажуу талд машин зардаг Сайнхүү гэдэг хүнээс 17.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сайнбилэг унаж байсан субару машиныг 9.000.000 төгрөгөөр зарж, дээр нь цалингийн зээл Сайнбилэг авч мөнгийг төлж авсан. Г.У нь дээрх машиныг авахаар Сайнбилэг нь 15.000.00 доллор авсан гэдэг худлаа. Учир нь энэ машины мөнгийг өгөөд төлөөд дууссан байсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 60-61/,

         Гэрч Б.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 446 дугаар гэрээг би баталгаажуулсан байна. Гэхдээ яг ямар хүмүүс байсныг санахгүй байна. Зээлийн гэрээнд 63.000 доллор гэж бичигдсэн байна. Миний хажууд мөнгөө бодитоор огт авалцаж хүлээлцээгүй. Хэрвээ мөнгө хүлээлцсэн бол мөнгөн дэвсгэрт оролцуулж гэрээнд тусгаж, мөнгө хүлээлцсэн акт давхар бичдэг... гэсэн мэдүүлэг  / хх-н 62-63/,

        Гэрч Н.Саранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Нарантуул зах дээр наймаа хийдэг бөгөөд Г.Уээс 2010 оноос эхлээд 2014 он хүртэл 30.000 доллор бэлнээр зээлж авсан. 2012 оны 11 дүгээр сарын 14-нд нийт 10.000 долларт 2 машиныг барьцаалж зээлж авсан. Манай охин Сайнбилэг Уранчимэгээс нэг ч төгрөг зээлж авч байгаагүй. Охин Сайнбилэгийг ээж нь Уранчимэгээс зээл нэмж авах гэсэн юм ээждээ өөрийнхөө шинээр авсан Мицубиши Оутландэр  гэдэг машиныг шууд шилжүүлж өгсөн. Би нийт Уранчимэгээс 30.000 доллар увуулж цувуулж авсан боловч одоо надаас 67.800 доллар нэхэж байгаа гэвч би энэ хүнд 79.200 доллар төлчихөөд байна. Гэвч миний энэ өр байнга өсөж нэмэгдэж байгаад гомдолтой байна. Миний өрнөөс гадна миний охин 12.000  долларын залилан хийсэн гэж өргөөл гаргасан байна. Манай охин ямарч зээл аваагүйг би гэрчилнэ. Манай охин харин ч миний зээлнээс туслалцаж Уранчимэг Пүрэвдорж нарын данс руу 11.109.200 төгрөг төлсөн байдаг баримт нь байгаа...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 82-83/,

       Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл/ 1-р хх-н 84-86, 87-89/, 12-77 УНӨ дугаарын тээврийн хэрэгслийн талаарх баримтуд / 1-р хх-н 208-221/   , Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-н 243/

         2018-12-18-ны өдрийн 6783 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 245-250/, /2-р хх-н 01-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / 2-р хх-н 19/,

          Гэрч Д.Баялагсамбуу мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сайнбилэгийн 2001 оноос хойш таних болсон. Сайнбилэгийн  ээж Саранцэцэгийн Нарантуул ОУХТ-д тухайн үедээ 119 дүгээр павилонд худалдагчаар  ажиллаж байсан. Харин Уранчимэгийг Саранцэцэгт мөнгө зээлдэг байсныг мэднэ. Уранчимэг нь манай ажил дээр ирж уулздаг байсан. Сайнбилэгийг Уранчимэгээс мөнгө авсан талаар мэдэхгүй. Харин түүний ээж Саранцэцэг нь Уранчимэгээс мөнгө зээлдэг байсан. 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаалиар орж ирсэн Монголд унаагүй Тоёота Клугер  маркын хар өнгийн шинэ машиныг худалдаж авч байсан. Гэхдээ Саранцэцэгээс машины мөнгийг авч миний нэр машиныг авсан. 2011 онд Саранцэцэгийн лангуун дээр ажиллахаа больж автомашиныг 2012 оны 10 сард Саранцэцэгийн нэр дээр шилжүүлж өгсөн.  Тэрнээс хойш холбоогүй байж байгаад Саранцэцэг намайг тэр машиныг зараад өг, одоо Уранчимэгийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Саранцэцэг намайг тэр машиныг Саранцэцэгээс аваад Да хүрээ зах дээр очиж 10 сая орчим төгрөгөөр зарж, Уранчимэгийг дуудаад худалдан авч байгаа хүнтэй Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Саранцэцэг хэлэхдээ машины мөнгийг Уранчимэгт өгөөрэй гэж хэлсэн ба тэр үедээ бэлнээр өгсөн машины мөнгийг Уранчимэг аваад явсан. Миний бодлоор Саранцэцэг нь Уранчимэгээс мөнгө зээлэхдээ автомашинаа барьцаалсан юм шиг байсан. Уранчимэг тэр үедээ Саранцэцэгээс дахиад мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Харин Сайнбилэгээс мөнгө авах ёстой гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 28/

          Б.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 1-р хх-н 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / 1-р  хх-н 149/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 150 /,

           Б.Ст Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / 2-р хх-н 66/, прокурорын тогтоол / 2-р хх-н 67-68/,

Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн мөнгөөр авсан машиныг манай ээж Саранцэцэг Уранчимэгээс 10.000 доллар зээлэхдээ 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлэхдээ өөрийнхөө машинтай  хамт барьцаалж авсан. Уранчимэг нь манай ээжийг барьцаалахад барьцаа хүрэхгүй байна гээд миний машиныг давхар барьцаалсан юм. Манай ээж Уранчимэгээс нийтдээ 25.000 долларыг зээлсэн байдаг. Гэтэл ээж өнөөдрийг хүртэл Уранчимэгт 87.000 долларыг төлчихөөд байгаа боловч үндсэн мөнгөнөөсөө хасагдалгүйгээр хүү болон хүүгийн хүүнд төлөгдөөд байсан. Уранчимэг ээжид зээлсэн мөнгөний хүүтэйгээ тооцоод 65.000 доллар гэж ээжээр баталгаа бичүүлсэн байдаг. 65.000 доллараас гадна өмнөх зээлсэн мөнгөний хүүний хүү тооцогдоод 12.000 доллар болсныг Уранчимэг эгч намайг ээждээ туслах үүднээс энийг төлөх юм бол чиний машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэж хэлснийг зөвшөөрөөд өөрийн машинаа “Есөн шижир” ББСБ-ын барьцаанд 5 сая төгрөгөнд тавьж зээл аваад өөрийн эргэлтийн хөрөнгө болгосон. Үүнээс өмнө би ээжийн авсан зээлэнд туслалцаж Уранчимэгийн данс руу нийтдээ 11 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байдаг.Миний хувьд Уранчимэгээс зээлж авсан мөнгө нэг төгрөг ч байхгүй. 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг  11 дүгээр хорооллын Авто плазагийн Сайнхүү гэж машин зардаг хүнээс 2012 оны 09 дүгээр сард 1 сарын хугацаанд мөнгийг төлж барагдуулна гээд 17.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 8 сая төгрөгийг цалингийн зээл авч өмнөх Субару маркын машинаа 9 сая төгрөгөөр зараад үлдсэн 500.000 төгрөгөө нөхрөөсөө аваад мөнгийг нь төлсөн. Манай ээж  Уранчимэгээс өмнө мөнгө зээлчихсэн байсан дахиж 10.000 доллар зээлье гэхэд барьцаа хэрэгтэй гээд ээж өөрийнхөө машиныг барьцаалахад хангалтгүй байна гээд ээж надаас гуйхад нь машинаа Уранчимэгийн нэр дээр шилжүүлж барьцаалсан. Ээжийн машин ч гэсэн Уранчимэгийн нэр дээр шилжсэн байгаа...гэсэн мэдүүлэг / 2-р хх-н 73-77/,  

          Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 2-р хх-н 71-72/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баритуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой ханан хэлэлцээд                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.С нь Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн Мицубиши Оутландер маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлэх аргаар буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.780.800 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Б.Сийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Шүүхээс Б.Сийг хохирогч Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн Мицубиши Оутландер маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлэх аргаар буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.780.800 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх үндэслэл дараахь нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэв. Үүнд:

     Шүүгдэгч Б.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ээж Саранцэцэг хохирогчоос 10.000 доллар зээлсэн. Дансны хуулгаар орж ирсэн үнийн дүнгээр батлагдана. Өмнө нь ээж хохирогчоос мөнгө зээлсэн байсан. Дахиад мөнгө зээлэх шаардлагатай болсон. Ээж надаас “миний охин машинаа өгчих, ээж нь барьцаанд тавиад мөнгө зээлэх гэсэн юм” гэж хэлсэн. Би өөрийн орлогоор авсан машиныг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Хавтаст хэрэгт өөрийн хуучин унаж байсан машинаа зарж, тухайн автомашиныг худалдаж авсан гэдгээ баталсан нотлох баримтыг өгсөн. Ээж, хохирогч хоёрын хоорондын зээлийн асуудлыг мэддэг байсан ч хэдэн төгрөгийг ямар хувийн хүүтэй зээлсэн талаарх нарийн тооцоог мэдэхгүй. Тухайн үед би голомт банкинд ажилладаг байсан учир надад хохирогчоос мөнгө зээлэх ямар ч шалтгаан байгаагүй. Голомт банкны автомашины зээлд хамрагдах боломжтой байсан. Миний цалингийн зээлийн хүү, машины зээлийн хүүгээс бага байсан учир өмнөх машинаа зараад цалингийн зээл авч машин худалдаж авсан. Ээж зээлийн хүүгээ төлөөгүй, хохирогч, ээж хоёрын дунд тооцоо байгаа гэдгийг би гадарладаг байсан. Би 2015 оны 07 дугаар сарын үеэр Голомт банкнаас гараад “Шөнийн зах”-д наймаа хийдэг байсан. Надад эргэлтийн мөнгө хэрэгтэй болсон учир би хохирогч машинаа барьцаанд тавьж, эргэлтийн мөнгө гаргаж авмаар байгаа талаар хэлсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогчтой уулзахад хохирогч надад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ээжийн 65.000 долларын зээлтэй гэж бичсэн бичгийг үзүүлж “танай ээж 65.000 долларын өртэй, зээлийн хүү 12.000 доллар болсон, чи ээжийнхээ зээлийн хүүг төлнө гэвэл машиныг чинь чөлөөлж өгнө” гэж хэлсэн. Би угаасаа л ээжийгээ хохирогчид өртэй гэдгийг мэдэж байсан учир бичиг хийж өгсөн. Би хохирогчоос мөнгө зээлээгүй..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Саранцэцэг манай ажил дээр ирээд бид нар 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны грашнаас Сайнбилэг нэг машин авч гарсан. Амгалан авто вокзал дээр очоод Сайнбилэг “та бичиг баримтаа өгчих, сууж байгаарай” гэж хэлсэн. Би бичиг баримтаа өгөхөд ээж, охин хоёр машины нэр дээр шилжүүлсэн. Саранцэцэг 1-2 жилийн өмнө Тоёота “Клүгер” маркийн автомашиныг худалдаж авахдаа надаас мөнгө зээлж авсан. Дараа нь Саранцэцэг “охиндоо машин авч өгөх гэж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед танхимд хүлээгээд сууж байх үед миний нэр дээр хоёр автомашиныхаа гэрчилгээг шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг,

 Гэрч Н.Саранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хохирогчоос тухайн өдөр “мөнгө зээлээч” гэж гуйгаад өөрийн Тоёота “Клүгер” маркийн машиныг барьцаанд тавьж, зээл авахаар болсон. Хохирогч барьцаа бага байна гэж хэлсэн учир охин руугаа утасдаж “хохирогч барьцаа бага байна гэсэн, чи автомашинаа барьцаанд тавьчих” гэж гуйхад охин зөвшөөрч, би охиныхоо ажил дээр очиж өөрийнхөө машиныг тэнд орхиод охиныхоо машинд суугаад хохирогчийн ажил дээр очиж хохирогчийг аваад Баянзүрх дүүргийн Автовокзал дээр очиж хоёр машинаа хохирогчийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд манай охин хохирогч, бид хоёрыг Багшийн дээд сургуулийн буудал дээр хүргэж өгсөн. Багшийн дээдийн сургуулийн орчим буугаад хохирогчоос 10.000 долларыг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаа өнгөрөхөд хохирогч надаас зээлээ авъя гэсэн. Би хохирогчид “боломжгүй байна, надад нэг удаа боломж олгооч” гэж гуйхад хохирогч “манай гэрт ирж бичиг хийж өг” гэж хэлсэн. Би гэрт нь очиж зээлийн хугацааг сунгаж, 12.000 долларын бичиг хийж өгсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Саранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн ... хохирогчоос 10.000 долларыг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Энд барьцаа болгож өөрийн машин,охиныхоо машиныг Г.Уийн нэр дээр шилжүүлж байж авсан зээл юм. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаа өнгөрөхөд хохирогч надаас зээлээ авъя гэсэн. Би хохирогчид “боломжгүй байна, надад нэг удаа боломж олгооч” гэж гуйхад хохирогч “манай гэрт ирж бичиг хийж өг” гэж хэлсэн. Би гэрт нь очиж зээлийн хугацааг сунгаж, 12.000 долларын бичиг хийж өгсөн гэсэн мэдүүлэг

        

Гэрч Д.Батболдын  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн. 10-28 улсын дугаартай 2006 оны Субару импреза машиныг 2012 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үедээ тэр мөнгийг 2 хуваагаад 1 сарын дотор л төлж барагдуулж байсан. Би тухайн үед Сайнбилэгт мөнгийг бэлнээр өгч байсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 56/,

         Гэрч Л.Сайнхүүгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 2012 оны 09 дүгээр сард 12-77 УНӨ улсын дугаартай мицубуши аутландер маркийн машинийг 17.500.000 төгрөгөөр зарж байсан. Сайнбилэг нь нөхрийн хамт ирээд суудлын машинаа зарж төлбөрөө төлнө гээд 1 сарын дотор мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Б.Стэй төлбөр тооцоо дууссан байсан учир нэрээ шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 58-59/,

          Гэрч Д.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2012 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо авто зогсоолын хажуу талд машин зардаг Сайнхүү гэдэг хүнээс 17.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сайнбилэг унаж байсан субару машиныг 9.000.000 төгрөгөөр зарж, дээр нь цалингийн зээл Сайнбилэг авч мөнгийг төлж авсан. Г.У нь дээрх машиныг авахаар Сайнбилэг нь 15.000.00 доллор авсан гэдэг худлаа. Учир нь энэ машины мөнгийг өгөөд төлөөд дууссан байсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 60-61/,

         Гэрч Д.Баялагсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Уранчимэгийг Саранцэцэгт мөнгө зээлдэг байсныг мэднэ. Уранчимэг нь манай ажил дээр ирж уулздаг байсан. Сайнбилэгийг Уранчимэгээс мөнгө авсан талаар мэдэхгүй. Харин түүний ээж Саранцэцэг нь Уранчимэгээс мөнгө зээлдэг байсан. ...Намайг тэр машиныг Саранцэцэгээс аваад “Да хүрээ” зах дээр очиж 10 сая орчим төгрөгөөр зарж, Уранчимэгийг дуудаад худалдан авч байгаа хүнтэй Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Саранцэцэг хэлэхдээ машины мөнгийг Уранчимэгт өгөөрэй гэж хэлсэн ба тэр үедээ бэлнээр өгсөн машины мөнгийг Уранчимэг аваад явсан. Миний бодлоор Саранцэцэг нь Уранчимэгээс мөнгө зээлэхдээ автомашинаа барьцаалсан юм шиг байсан. Уранчимэг тэр үедээ Саранцэцэгээс дахиад мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Харин Сайнбилэгээс мөнгө авах ёстой гэж хэлж байгаагүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-н 28/ зэрэг болно.

Б.С нь Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн Мицубиши Оутландер маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлэх аргаар буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.780.800 төгрөгийн хохирол учруулж залилсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл “... Б.Сийн ээж Н.Саранцэцэг нь Г.Уээс нь “2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр машин авах гэсэн юм 15.000 ам доллар зээлээч” гэж гуйхад нь Г.У зөвшөөрч Б.Ст 15.000 ам доллар зээлсэн гэж байгаа боловч энэ нь тогтоогдохгүй байна.

Б.С нь 2012 оны 09 дүгээр сард иргэн Сайнхүү гэж машин зардаг хүнээс 1 сарын хугацаанд мөнгийг төлж барагдуулна гээд 17.500.000 төгрөгөөр “Мицубиши Оутландер” маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашин худалдаж авсан ба үүнийхээ төлбөрийг Сайнхүүд хэрхэн яаж барагдуулсан талаар Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд “Б.Ст Г.Уээс зээл” авч машин авах шаардлага байхгүй, аль хэдийн өөрөө машин авчихсан байсан байна гэж шүүх үзэв.

Гэрч Н.Саранцэцэг нэмж зээл авахын тулд “охиндоо машин авч өгөх гэсэн юм” гэж хэлсэн байхыг үгүйсгэх боломжгүй юм. Олон удаа зээл авсан, зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байсан зэргээс дахин зээл авахад хүндрэлтэй байсан байж магадгүй.

Мөн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.У Б.Ст ямар нөхцөлтэй, хэдий хугацаатай, хэдэн төгрөг эсвэл хэдэн доллар өгсөн талаараа зөрүүтэй мэдүүлгүүд өгч байгаа байдал, мөн мөнгө зээлсэн гэх хугацаанаас хойш  2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Б.С нь нэг ч төгрөгний хүү, зээл төлөөгүй машинаа өөрөө унаад явж байсан байна.

Ингээд өөрөө бизнес хийх гээд эргэлтийн мөнгө хэрэг болсон үед өөрийн машинаа нэр дээрээ шилжүүлж авах үед нь энэ 12.000 доллар зээлсэн гэх асуудал гарч ирсэн нөхцөл байдал харагдаж байна. Энэ нь Б.С “Г.У эгч намайг ээжийнхээ зээлийн хүү 12.000 ам долларыг төлнө гэж бичиг хийж өгвөл машиныг чинь нэр дээр чинь шилжүүлж өгч болно” гэж хэлсэний дагуу уг бичгийг хийж өгөөд ээжийн өмнөөс мөнгө төлсөн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт зэргээр залилсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.Ст холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806016162366 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно..

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Боржигон овогт Батболдын Сайнбилэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Б.Сийг цагаатгасугай.  

        2. Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

3. Б.Ст авсан  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

         5. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН