Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 564

 

                                       

 

 

 

 

 

     2020      03      31                                2020/ШЦТ/564

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Ц.Ганцэцэг

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов   

шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ц.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж,хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн  2006010650766 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, 1996  оны 12 дугаар  сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны 201-128 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол хороололын 404-26 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Гүнбилэгийн эзэмшлийн 3,8 граммтай монетон бөгж нэг ширхэг, 5,1 граммтай шигтгээ нь 0,4 граммтай монетон нэг хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.200 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 граммтай улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг , 3,4 граммтай цулгуй монетон бөгж нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 627.200 төгрөгийн буюу нийт 1.499.400 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

         Шүүхэд талуудын гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн эгчийндээ хүүхдийг нь харахаар очсон. Би өмнө нь эгчийнхээ хүүхдийг хардаг байсан. Тухайн өдөр надад мөнгөний шаардлага гарсан тул эгчийн гоёл чимэглэлээс 1 хос ээмэг,  1 ширхэг бөгжийг авч ломбаранд тавьсан. Би эгчийнхээ гэрт очихдоо сейфнээс мөнгө үе үе авдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эгчийн гэрт очихдоо 2 ширхэг бөгжийг авч ломбаранд тавьсан. Би мөнгөөр нь найзын төрсөн өдөр, өөрийн хэрэглээ, хүмүүсээс зээлсэн мөнгөө буцааж өгөөд дуусгасан. Ломбаранд тавьсан эд зүйлийн дүн 875.000 төгрөг, сейфнээс 250.000 төгрөгийг цувуулж авсан. Манай аав миний учруулсан хохирлыг төлсөн гэв.

          Хохирогч Ц.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цаг 20 минутын орчим эхнэр бид хоёр мөнгөгүй болчихоод хүүхдүүддээ авч өгсөн тоглоомон сейфэнд байх мөнгийг авч хэрэглэхээр онгойлгож үзтэл дотор нь 45.000 төгрөгнөөс өөр зүйл байгаагүй уг сейфэнд 210.000 төгрөг байх ёстой байсан юм. Тэгээд эхнэрийн дүү болох Болормаа руу ярихад цагдаад мэдэгд гэсэн тэгээд 102 дугаар утас луу залгаж гомдол гаргаж байгаа юм. Манай гэрээс 3 бөгж 1 хос ээмэг нийт 15.3 гар монет алдагдсан ба уг эд зүйлийг 810.000 төгрөг, модноос 60.000 төгрөг, 100 юань, хүүхдийн сейфэнд байсан 390.000 төгрөгийг хулгайлж авсан. Нийт  100 юань,  1.260.000 төгрөгний хохирол учруулсан... гэсэн мэдүүлэг  / хх-н 09-12/,

          Хохирогч Ц.Гүнбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манай гэрээс бэлнээр 200.000 орчим төгрөг, улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж 3 граммтай,  160.000 төгрөг, цулгүй монетон бөгж 3.4 граммтай, 200.000 төгрөг, цаган өнгийн жижиг шигтгээтэй монетон ээмэг 1 хос 5.1 граммтай 290.000 төгрөг, цулгуй монетон бөгж 3.8 грамм 160.000 төгрөгийг нийт 1.010.000 төгрөгний хохирол учирсан байна... гэсэн мэдүүлэг / хх-н 13-19/,

         Шүүгдэгч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 401-26 тоотод очиж төрсөн эгч Ц.Гүнбилэгийн хүүхдийг нь хардаг байсан. Тэгэхдээ мөнгөний шаардлага гараад эгч Ц.Гүнбилэгт хэлэлгүй нууцаар 100 юан болон 200,000 орчим төгрөгийг /10,000 болон 20,000 төгрөг зэргээр очих болгондоо авдаг байсан гэх / авсан. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад Ц.Гүнбилэг эгчид хэлэлгүй нууцаар үнэт эдлэлийнх нь хайрцагнаас 1 ширхэг монетон бөгжийг 1 хос монтен ээмэгийг аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах олимп виллаж хотхонд Бан Бан нэртэй барыдаат зээлийн газарт 450,000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Гүнбилэг эгчид хэлэлгүй нууцаар үнэт эдлэлийнх нь хайрцагнаас 2 ширхэг монетон бөгжийг аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байрлах Начин заан ломбарданд 2 ширхэг монетон бөгжийг 360,000 төгрөгөөр барьцаалж зээл авсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 55-58 /

          Гэрч С.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Б нь /УХ96122601/ 5454 зээлийн гэрээгээр монетон бөгж 3.8 граммтай 1 ширхэг, монетон ээмэг 5,1 граммтай шигтгээ нь 0.4 граммтай 1 хос ээмэг зэргийг нийт 450.000 төгрөгөөр тавьсан байна. Ц.Б нь мөнгөө бэлнээр авсан ба 2 удаа гэрээний сунгалт хийгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 486,750 төгрөгийг бэлнээо төлөөд эд зүйлийг авсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 22-23/,

          Гэрч Н.Цэнгэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : Миний охин Ц.Б 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар ютын 1 дүгээр төрөхөд төрсөн. Баянгол дүүргийн эрдмийн өргөө цогцолбор сургуульд 1-10 дугаар ангидаа сурч байгаад Монос анагаах ухааны дээд сургуульд ороод 1 жил сураад сургуулиасаа гарсан. 2016 онд Япон улсад хэлний бэлтгэлээр 1 жид сураад ирсэн. 2011 оны 04 дүгээр сард манай хань өвчний улмаас өөд болсноос хойш Ц.Б, Гантулга бид гурав амьдардаг болсон. Миний охин Ц.Б нь төлөв даруу, бүрэг ичимхий, ажилсаг, хоол унд сайхан хийдэг, хүнд тусархаг, дуулгавартай, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. /хх-н 31-32/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 37/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-н 35-36/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 38-39/

          Ц.Бгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 44/

         Ц.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-58/

          Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59-60/,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл /хх-н 61/хүсэлтүүд/ хх-н 62-63/, прокурорын тогтоол/ хх-н 68/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Ц.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол хороололын 404-26 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Гүнбилэгийн эзэмшлийн 3,8 граммтай монетон бөгж нэг ширхэг, 5,1 граммтай шигтгээ нь 0,4 граммтай монетон нэг хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.200 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 граммтай улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг , 3,4 граммтай цулгуй монетон бөгж нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 627.200 төгрөгийн буюу нийт 1.499.400 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан  гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч  Ц.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол хороололын 404-26 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Гүнбилэгийн эзэмшлийн 3,8 граммтай монетон бөгж нэг ширхэг, 5,1 граммтай шигтгээ нь 0,4 граммтай монетон нэг хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.200 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 граммтай улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж нэг ширхэг , 3,4 граммтай цулгуй монетон бөгж нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 627.200 төгрөгийн буюу нийт 1.499.400 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Хохирогч Ц.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай гэрээс 3 бөгж 1 хос ээмэг нийт 15.3 гар монет алдагдсан ба уг эд зүйлийг 810.000 төгрөг, модноос 60.000 төгрөг, 100 юань, хүүхдийн сейфэнд байсан 390.000 төгрөгийг хулгайлж авсан. Нийт  100 юань,  1.260.000 төгрөгний хохирол учруулсан... гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Ц.Гүнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...гэрээс бэлнээр 200.000 орчим төгрөг, улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж 3 граммтай,  160.000 төгрөг, цулгүй монетон бөгж 3.4 граммтай, 200.000 төгрөг, цагаан өнгийн жижиг шигтгээтэй монетон ээмэг 1 хос 5.1 граммтай 290.000 төгрөг, цулгуй монетон бөгж 3.8 грамм 160.000 төгрөгийг нийт 1.010.000 төгрөгний хохирол учирсан байна... гэсэн мэдүүлэг / хх-н 13-19/,

         Шүүгдэгч Ц.Бгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мөнгөний шаардлага гараад эгч Ц.Гүнбилэгт хэлэлгүй нууцаар 100 юан болон 200,000 орчим төгрөгийг /10,000 болон 20,000 төгрөг зэргээр очих болгондоо авдаг байсан гэх / авсан. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад Ц.Гүнбилэг эгчид хэлэлгүй нууцаар үнэт эдлэлийнх нь хайрцагнаас 1 ширхэг монетон бөгжийг 1 хос монтен ээмэгийг аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах олимп виллаж хотхонд Бан Бан нэртэй барыдаат зээлийн газарт 450,000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Гүнбилэг эгчид хэлэлгүй нууцаар үнэт эдлэлийнх нь хайрцагнаас 2 ширхэг монетон бөгжийг аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байрлах Начин заан ломбарданд 2 ширхэг монетон бөгжийг 360,000 төгрөгөөр барьцаалж зээл авсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 55-58 /

 

          Гэрч С.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Б нь /УХ96122601/ 5454 зээлийн гэрээгээр монетон бөгж 3.8 граммтай 1 ширхэг, монетон ээмэг 5,1 граммтай шигтгээ нь 0.4 граммтай 1 хос ээмэг зэргийг нийт 450.000 төгрөгөөр тавьсан байна. Ц.Б нь мөнгөө бэлнээр авсан ба 2 удаа гэрээний сунгалт хийгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 486,750 төгрөгийг бэлнээо төлөөд эд зүйлийг авсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 22-23/,   Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-н 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан  авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирол, хор уршигийг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ял, албадлыгын арга хэмжээг  хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 65/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар  хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн журмалан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ц.Бг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН