Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

    2020     04       02                                       2020/ШЦТ/587

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Г.Нямсүрэн

шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт Боржигон овогт Сүхбаатарын Тэмүүлэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806047970144 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т, 2000  оны 9 дүгээр  сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозасварчин  мэргэжилтэй, ЭН ДИ ИЭС ХХК-д барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 865  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж,уг торгох ялыг хорих ялд шилжүүлэн тооцож нийт эдлэх ялыг 2 жил 01 сарын хугцаагаар тогтоосон, хорих ялаа хорих 423 дугаар ангид эдлэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

           Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1075Б тоотод оршин суух иргэн Х.хасбаатарын өвлийн орон сууцны вакум цонхоор ЛСД зурагт, морин хуур, Нокиа маркийн гар утас, Рeebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн 495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би пүүз, гар утсыг аваагүй. Телевизор, хивс зэрэг эд зүйлсийг авсан. Тэр шөнө хөдөлгөөнт эргүүлийн цагдаад баригдсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цагдаагийн машинд сууж байснаа л санаж байна. Миний биед үзлэг хийхэд телевизор, хивс зэргээс өөр эд зүйлс гараагүй. Намайг Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр авч очоод тэндээ хоносон гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл узргийн үзүүлэлтүүд / хх-н 12-16/,

          Хохирогч Х.Хасбаатар  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1073Б тоотод орших манай байшин эзэнгүй  байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр манай эхнэрийн дүү Туваанжав эхнэр лүү залгаад байшинд чинь хулгай орсон юм шиг байна бүх цонх, балкон онгойсон байна гэж хэлсэн.  Ингээд хадам дүү Баасанбатыг үзээдэх гэж хэлээд явуулсан. 2018 оны 05 дугаар сарын 31-нд гэртээ ирэхэд  манай байшингаас 32 инчийн тошиба лсд зурагт, морин хуур, эхнэрийн пүүз зэрэг зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 19-22/,

          Яллагдагч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах хүрэн өнгийн тоосгон 2 давхар бүхий хүнсний дэлгүүртэй байшин руу орж марк, инчийг нь санахгүй зурагт, морин хуур зэргийг аваад улиастайн хуучин эцсийн автобусны буудал орох гээд явж байх замд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчидтай таарч тухайн үед цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж байсан. Тэгээд надаас зурагт, морин хуур зэргийг цагдаагийн алба хаагч надаас хурааж авч байсан. Харин нокио маркийн гар утас болон пүүзийг би яаснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг  / хх-н 40-41/,

         Гэрч  Э.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1 дүгээр хэсэг Баатархайрханы 1075б тоотод манай хоёр давхар тоосгон сууц байдаг бөгөөд уг байшиндаа амьдардаггүй юм. Хоёр хоногийн өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай доод талын дэлгүүрийн эгч над луу залгаад танай цонх балкон онгорхой байна гэхээр нь өнөөдөр ирж үзтэл манай сууцны хаалга болон цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харин хоёр давхарын балконы хаалга болон цонх онгойсон байхаар нь ортол гэрийн эд зүйлс эмх цэгцгүй том өрөөний тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн маркийг нь мэдэхгүй лсд зурагт, жижиг өрөөний хананд өлгөөстэй байсан морин хуур зэрэг зүйлс алдагдсан байдалтай байсан.. гэсэн мэдүүлэг / хх-н  23/,

         Гэрч С.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сүхбаатар овогтой Тэмүүлэн бол миний төрсөн хүүхэд байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2018 оны 09 дүгээр сард хулгайн хэргээр таслагдаад явсан. Одоо зүүн хараад 413 дугаар ангид ялаа эдэлж байна. Морин хуурыг нь буцаагаад эзэнд нь өгсөн гэж байсан. Харин зурагтыг хашаан дотроос нь авсан. Харанхуйд бүтэн зурагт байна гэж бодоод авсан чинь хагархай зурагт байсан байна лээ гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 24-25/,

         Гэрч М.Сэржмядаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манай найз С.Т нь Эн Ди Иэс ХХК-д  барилгын туслах ажил хийдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, аливаа юманд сэтгэлээсээ ханддаг. Надтай танилцаад өмнө нь алдаж байсан алдаагаа яриад дахиж тийм алдаа дутагдал гаргахгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, / хх-н 30-31/,

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 33/, Тод үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд : Алдагдсан эд зүйлс 495000 төгрөгөөр үнэлэгдсэн байна /хх-н 32/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 34-35/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 42-44/,

          С.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд / хх-н 53-62/, оргодол эрэн сурвалжилсан баримтууд / хх-н 63-68/,

         С.Тд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 38-39/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-41/,

          С.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол /хх-н 45-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1075Б тоотод оршин суух иргэн Х.хасбаатарын өвлийн орон сууцны вакум цонхоор орж ЛСД зурагт, морин хуур, Нокиа маркийн гар утас, Рeebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн 495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжэээ.

             Шүүхээс шүүгдэгч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1075Б тоотод оршин суух иргэн Х.хасбаатарын өвлийн орон сууцны вакум цонхоор орж ЛСД зурагт, морин хуур, Нокиа маркийн гар утас, Рeebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн 495.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

    

           Хохирогч Х.Хасбаатарын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай эхнэрийн дүү Туваанжав эхнэр лүү залгаад байшинд чинь хулгай орсон юм шиг байна бүх цонх, балкон онгойсон байна гэж хэлсэн.  Ингээд хадам дүү Баасанбатыг үзээдэх гэж хэлээд явуулсан. 2018 оны 05 дугаар сарын 31-нд гэртээ ирэхэд  манай байшингаас 32 инчийн тошиба лсд зурагт, морин хуур, эхнэрийн пүүз зэрэг зүйлс алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 19-22/,

          Яллагдагч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах хүрэн өнгийн тоосгон 2 давхар бүхий хүнсний дэлгүүртэй байшин руу орж марк, инчийг нь санахгүй зурагт, морин хуур зэргийг аваад улиастайн хуучин эцсийн автобусны буудал орох гээд явж байх замд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчидтай таарч тухайн үед цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж байсан. Тэгээд надаас зурагт, морин хуур зэргийг цагдаагийн алба хаагч надаас хурааж авч байсан. Харин нокио маркийн гар утас болон пүүзийг би яаснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг  / хх-н 40-41/,

         Гэрч  Э.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... манай сууцны хаалга болон цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харин хоёр давхарын балконы хаалга болон цонх онгойсон байхаар нь ортол гэрийн эд зүйлс эмх цэгцгүй том өрөөний тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн маркийг нь мэдэхгүй лсд зурагт, жижиг өрөөний хананд өлгөөстэй байсан морин хуур зэрэг зүйлс алдагдсан байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг / хх-н  23/,

         Гэрч  С.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...мэдүүлэхдээ: “...Сүхбаатар овогтой Тэмүүлэн бол миний төрсөн хүүхэд байгаа юм. 2018 оны 09 дүгээр сард хулгайн хэргээр таслагдаад явсан. Одоо зүүн хараад 413 дугаар ангид ялаа эдэлж байна. Морин хуурыг нь буцаагаад эзэнд нь өгсөн гэж байсан. Харин зурагтыг хашаан дотроос нь авсан. Харанхуйд бүтэн зурагт байна гэж бодоод авсан чинь хагархай зурагт байсан байна лээ гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 24-25/,

   Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би пүүз, гар утсыг аваагүй. Телевизор, хивс зэрэг эд зүйлсийг авсан. Тэр шөнө хөдөлгөөнт эргүүлийн цагдаад баригдсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цагдаагийн машинд сууж байснаа л санаж байна. Миний биед үзлэг хийхэд телевизор, хивс зэргээс өөр эд зүйлс гараагүй. Намайг Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр авч очоод тэндээ хоносон гэсэн  шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, бусад хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх утл С.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг  гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.С.Т нь тухайн үед согтуу явж байсан учраас юу авсанаа тодорхой сайн мэдэхгүй байгаа бөгөөд цагдаагийн эргүүлд баригдах үед нь морин хуур, телевизор хоёрыг хураан авсан бөгөөд пүүз,гар утсыг яаснаа сайн мэдэхгүй байна гэж мэдүүлж байгаагаас үзэхэд Э.Тэмүүлэнг гар утас, пүүз хоёрыг аваагүй байна гэж боломжгүй байна.Энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлаагүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч С.Тгээс хулгайлсан эд зүйлсээс морин хуурыг буцааж өгсөнийг үнийн дүнгээс хасаж үлдэх телевизор, гар туас, пүүзний үнэ 395.000 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Х.Хасбаатарт олгуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тгийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.   

 

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. С.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д   зааснаар С.Тг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар  С.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тгийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510 дэх хэсэгт зааснаар С.Тгээс 395.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар хэсэг, 10 дугаар байр 10-3-6 тоотод оршин суух РД: СИ83070612, Бодончар овогт Ханджавын Хасбаатарт олгосугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                

ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН