Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дарьсүрэн нарын бүрэлдхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                              

Улсын яллагч П.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Ш.Т-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Ч.Цэцэгсүрэн,

Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Иргэдийн төлөөлөгч Ж.Баярмагнай,

Шинжээч Ц.Бадрал, Н.Туяа,

Гэрч П.Батбаяр, П.Наранцэцэг, А.Эрдэнэбат, П.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад боржигон овогт Ш-н Т-, Хаад боржигон овогт Э-н Б- нарт холбогдох эрүүгийн 1809000001206 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 35 дугаар гудамжны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МТ 83070434 / Хаад боржигон овогт Ш-н Т-,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 35-25 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УХ 98111754 / Хаад боржигон овогт Э-н Б- нар нь:

 

            Ш.Т- нь Э.Б-тэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Батболдын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж, алсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БҮРТ” МОТЕЛ нэрийн буудал ... 402 тоот гэсэн өрөө байх ба уг өрөөнд хэрэг учрал болсон гэж жижүүр мэдэгдэх ба уг өрөөнд орж цагийн зүүний дагуу үзлэгийг явуулахад бор өнгийн хаалгатай угаалгын өрөө байв. Уг хаалгыг онгойлгож дотор орж үзлэг хийхэд ямар нэгэн бохирлогдсон зүйлгүй байв... Өрөөний гол хэсэгт ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байдалтай нүүр хэсэг нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 45-50 орчим насны 160 см орчим урттай, эрэгтэй хүний цогцос байлаа. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 35-44 /

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд: ... 160 см урттай, толгойдоо 7.5 см урттай буурал орсон үстэй, 44 настай, эрэгтэй хүний цогцос байлаа. ... Хамар амнаас цусархаг шингэн гарсан, баруун чихнээс шингэн цус урсаж гарна. ...зүүн дээд зовхины гадна хэсэгт 1.5x0.5 см язарсан шархтай, орчны хэсэгт цусаар бохирлогдсон бага зэрэг хавдартай, зүүн хацарт 4*2 см хүрэн өнгийн зулгаралттай, орчны хэсэг бага зэрэг хавдартай, хамрын нуруунд 0.5*0.4см, 0.5*0.2 см, зүүн завж болон ирүүнд 0.5*0.4см, 0.5*0.3см, 1*0.Зсм орчны хэсэгт цус хуралт бүхий зулгаралттай, дээд уруулын зүүн дотор салстад хөхөлбөр өнгийн цус хуралттай, 0.4*.0.2, 0.3*.02 ялзарсан шархтай, биед өөр харагдах гэмтэл шархгүй байв гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 45-49 /

 

Хатуу дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэд: ... В-20181128005950 гэсэн нэртэй дүрс бичлэгийг нээж play комманд өгч тоглуулахад 01:11 секундийн хугацаатай бичлэг байх ба “СН02” гэх хяналтын камерын дугаар буюу буудал доторх коридорыг харуулсан байршлаас бичигдсэн бичлэг байна. Уг бичлэгний огноо 2018-11-28 00:59:50 кэж зааж байна. Бичлэгт яллагдагч Ш.Т-, яллагдагч Э.Б- нар буудлын 402 дугаартай өрөө рүү орж байгаа болон тэдгээрийн орсны араас гарч П.Наранцэцэг 402 өрөө рүү зогтусан харж байгаа дүрс болон өрөөний хажууд байх толийг авч байгаа дүрс, яллагдагч нар өрөөнөөс гарч байгаа дүрс бичигдсэн байна гэсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 67-121 /

 

Хохирогч Д.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Маргааш нь 27-ны өдөр залгахдаа “Орой хань нь архи уухгүй гэртээ очно” гэж ярьсан боловч оройн 21:40 цагт над руу залгаад “хань нь архи уучихлаа. Битгий уурлаарай. Зочид буудалд ууж байна, хажууд Эрдэнэбат байна. Санаа битгий зовоорой. Би эртхэн харина” гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр утсаар холбогдоогүй ба маргааш өглөө нь гар утас руу нь залгаад утсаа авахгүй байсан ба охин дүү нь над руу утсаар яриад талийгаачийг нас барсан талаар хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой талийгаач архи уучихсан гэртээ ирсэн. Тэгэхэд биед нь ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 126-129 /

 

Гэрч А.Эрдэнэбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Буудлын өрөөнд Адъяа, Батболд, бүдүүн залуу 5ид 4 авч орсон архиа хувааж уусан ба тэр бүдүүн залуу бас 0.75 л савлагаатай архи авчихсан байсан. Бид дөрөв архи ууж байхдаа ерөнхийдөө машин засах засварлах талаар ярилцсан. Тэр бүдүүн залуу өөрөө микро машинтай юм шиг байна лээ. Микроны талаар яриад байсан. Тэр бүдүүн залуу “Та нарын машин засдаг гэж юу байдаг юм” гэх мэтээр Батболд ахыг дээрэлхэх өнгө аястай байхаар би Батболд ахыг өмөөрч тэр бүдүүн залуутай маргалдсан. Тэгээд би Батболд ахад хандаж “Ингэж дээрэлхүүлж архи ууна гэж юу байсан юм явъя” гэж хэлэхэд намайг тоохгүй бүдүүн залуутай л юм яриад байсан... Батболд ах шалан дээр нүүр нь цус болчихсон дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Би орон дээр унтаж байсан. Намайг унтахаас өмнө бүдүүн залуутай маргалдаж байсан. Би талийгаачтай 12 жил хамт ажиллаж машин засаж байна. Би ахынхаа үгнээс зөрж маргалдаж байгаагүй. Талийгаач тэр бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр тал руугаа унагаж, шидээд байхаар нь би тэр залууд битгий ах дээрэлхээд байгаарай гэж хэлсэн. Талийгаач унаж босч ирчихээд тэр залуугийн өөдөөс дунд хуруугаа гаргасан юм уу, эсвэл гараараа зааж юм ярьсан уу мэдэхгүй, ямар ч байсан гараа урдаа гаргах шиг хөдөлгөөн хийсэн. Би тэр залууд би чиний том биенээс чинь айхгүй шүү гэж хэлснээ тод санаж байна. Талийгаачийн хажууд тэр залуу маш том биетэй хүн байсан. Тэр залуу өөрөө эхлээд талийгаачтай юм ярьж байхдаа “Чиний микро мэддэг гэж юу байдаг юм, би чамайг шугаманд хараа ч үгүй юм байна” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд би талийгаачид ингэж дээрэлхүүлж байснаас явъя гэсэн чинь өдөр болгон танайд согтуу очих хэцүү байна шүү дээ гэж надад хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 138-141 /

Гэрч П.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл төвийн замын эсрэг талд байдаг 4 давхар “БҮРТ” нэртэй буудалд ажилладаг юм. Уг буудалд үйлчлэгч, ресейпшний ажлыг давхар хийж гүйцэтгэдэг. Манай буудал нийт 5 өрөөтэй. Уг өрөөнүүд дандаа 4 дүгээр давхартаа байрладаг. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 09:00 цагаас 28-ны 09:00 цаг хүртэл ажиллах ёстой байсан. Бүрт буудал дээр уг хугацаанд ганц би ажиллаж байсан. Өөр ажилтан байгаагүй. 402 дугаартай өрөөг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 18:00 цаг өнгөрөөгөөд 19:00 цагийн орчим байх махлаг бүдүүн биетэй, гадуураа хар өнгийн ханцуйгүй хантаазтай, цайвар өнгөтэй даавуун цамцтай, ногоон өнгийн өмдтэй, хар хөх өнгийн саравчтай малгайтай, 40 орчим насны эрэгтэй хүн хоногоор захиалж авсан. Тэр хүн өөрийнхөө нэрийг хэлэхгүй байсан ба буудлын өрөөний мөнгөө дансаар шилжүүлчихээр нь би шууд оруулчихсан юм. Би буудлын дансыг цээжээр хэлж мэдэхгүй байна. Тэр залуу мобайл банкаар мөнгөө шилжүүлээд буудлын эзний дансанд орчихлоо гэхээр нь би 402 дугаартай 1 ортой өрөөнд оруулсан. Шөнө 00:00 цагийн үед 402 дугаартай өрөөнөөс хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би очоод харахад махлаг бүдүүн залуу, ногоон өнгийн комбинзонтой залуутай барьцалдчихсан, махлаг залуу ногоон комбинзонтой залуугийн өмссөн байсан хувцсыг нь дээш шуучихсан, нурууг нь ил гаргачихаад доош нь дарсан байдалтай байхаар нь би “Та нар зодолдож болохгүй. Хүмүүс амарч байна боль” гэж хэлсэн. Ногоон комбинзонтой залуу нилээн согтолттой байсан. Тэгэхэд талийгаач өрөөний баруун талын сандал дээр сууж байсан. Тухайн үед уг хэрүүл маргаанд талийгаач оролцоогүй шинжтэй биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан. Тэгэхлээр нь би гараад явсан. Би коридорын үзүүрт сууж байхад бүдүүн махлаг залуу 402 дугаартай өрөөнөөс гарч ирээд “Миний нүүр цус болчихсон байна уу” гэж асуухаар нь нүүр рүү нь харахад зүгээр байхаар нь “Цус болоогүй байна” гэж хэлсэн. Тэр залуу миний гинжийг тасалчихлаа гэж ууртай хэлээд өрөөнд малгайгаа үлдээчихлээ. Та ороод аваад ирээч” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тэр залуу гартаа тасарсан гинжээ барьчихсан байхаар нь би тэр залууд “Манай байгууллага үнэтэй юмаа хадгалуулаад маргааш авч болдог шүү дээ” гэж хэлсэн чинь тэр залуу энгэрийнхээ халаасанд хийчихсэн. Тэгээд би өрөө рүү ороод орон дээр байсан саравчтай малгайг авах үед талийгаач залуу сууж байсан. Харин нөгөө талд нь ногоон комбинзонтой залуу сууж байсан. Тэгээд би гараад бүдүүн залууд малгайг нь өгсөн бa тэр залуу утсаар нилээн уурхай байдалтай 4 давхрын шатан дээр суугаад нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. Тэгэхлээр нь би тэр залууг явчихлаа гэж бодоод буудлын гадна хаалгыг цоожлолгүй цоожийг нь үл ялиг тээглүүлээд орхичихсон юм. Тэгээд шөнө 01:00 цаг болох гэж байхад буудлын үүдний хаалгыг чангаар пижигнэтэл өшиглөж байгаад бүдүүн махлаг залуу өндөр туранхай, насаар 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Би тэр хоёрын араас алхаж байхад түрүүлээд тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсноо учир битүүлэг пид, пад гэх битүү чимээ гарахаар нь би яг зодоон болж байна гэж бодоод 402 өрөөний хажуу хананд байдаг жаазтай шилэн сувинерыг унаад хагарчих байх гэж айгаад аваад угаалгын өрөө рүү оруулсан. Тэгээд намайг сувинерээ тавьчихаад гараад иртэл тэр хоёр залуу өрөөнөөс гараад явчихсан. Би 402 дугаартай өрөө рүү ороод хартал талийгаач залуу сууж байсан сандалныхаа урд хэсэгт доошоо хараад хэвтчихсэн сонин хоржигнож дуугараад байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан. ...бүдүүн залуугийн араас харахад нөгөө туранхай залуугаа загнаад байсан ба доошоо шатаар бууж байсан болохоор дуу нь багасаад юу ярьж байгааг нь сонсож чадаагүй. Тэгээд би тухайн үедээ тэр хоёрыг явчихлаа гэж бодоод өрөө рүүгээ орсон. Манай өрөө халаалт байхгүй шөнө их хүйтэн байдаг болохоор 04:00 цагийн үед бие засах санаатай явж байгаад 402 дугаартай өрөө рүү шагайхад ногоон комбинзонтой согтуу залуу орон дээр гараад хэвтчихсэн, харин талийгаач залуу газар доош хараад хэвтсэн байдалтай чигээрээ байхаар нь босгоод орон дээр хэвтүүлэх санатай татахад огт хөдлөхгүй байсан ба гарнаас нь татаад хажуу тийш болгоход бие нь хөшчихсөн, толгой хэсэг нь доош харсан хэсэг газар нь нил цус болоод хатчихсан байсан. Бүдүүн залуу гарч явчихад удалгүй буцаад өндөр нуруутай, 20 гаран насны залуутай хамт орж ирээд нилээн ууртай ууртай шууд 402 дугаартай өрөө рүү ороод битүү пид, пад гэх чимээ 2, 3 удаа гарсан ба яг нэг зүйлээр хэн нэгнийгээ цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Үүдний хаалгыг хүн учир зүггүй чанга өшиглөөд байхаар нь би доошоо буугаад 1 давхрын шатан дээр ирж байсан чинь нөгөө махлаг залуу өшиглөсөөр байгаад ороод ирсэн.

Тэр хоёр хэлэхийн завдалгүй шатаар өгсөөд явахаар нь би араас нь дагасан. Тэр хоёр шууд 402 руу орчихоор нь би араас нь очиж байхад пид, пад гэх чимээ гарч байсан бөгөөд өрөөнийх нь хажууд очсон чинь бүдүүн залуу талийгаачтай хамт байсан залууг өшиглөөд, цээж рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгэхлээр нь би хананд байдаг жаазыг аваад угаалгын өрөө рүү хийсэн юм. ... тэгээд төд удалгүй, тэр хоёр эрөөнөөс гараад явахаар нь би зөрөөд өрөө рүү шагайж харсан чинь талийгаач залуу сууж байсан сандалныхаа урд хоржигноод бөглөрч, тагларч байгаа юм шиг сонин дуугараад доошоо харчихсан хэвтэж байсан. ... Тэр хоёр шатаар бууж оайхдаа бүдүүн залуу нөгөө хүүхдэд "чи муу" гэж хэлж байсан гэж хэлж байсан ба цаашаа юу гэж хэлснийг нь би сонсож чадаагүй. Их л ууртай явж байсан шатны төмөр цохиж авах шиг болсон гэжээ. / 1 дүгээр хавтас 149-158 /

 

Гэрч Н.Ариунцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Болормаа бид хоёр цагдаа дээр ирээд 2 давхарт булангийн өрөөний цонхны дэргэд Эрдэнэбат зогсож байхаар нь бид хоёр яасан юм бэ, юу болсон юм гэж асуухад “... танай тэр найз Ооноо /Т-/ чинь Батболд ахыг хананд савсан” гэж хэлсэн гэжээ. / 1 дгээр хавтас 159-164 /

 

Гэрч М.Болормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Цагдаа дээр ирээд Н.Ариунцэцэг бид хоёр 2 давхарт булангийн өрөөний үүдэнд Эрдэнэбаттай тааралдсан ба би Эрдэнэбатаас “яг юу болсон юм бэ, яасан юм бэ” гэж асуусан. Тэгэхэд Эрдэнэбат “би мэдэхгүй байна, би тасарчихсан байна” гэж байснаа “танай найз чинь Боогий ахыг аймаар зодсон, хана руу авч шидсэн” гэж хэлсэн. ...Танай найз гэдэг нь Т-ыг хэлсэн юм. Харин Боогий ах гэдэг нь талийгаач Батболдыг хэлж байгаа юм. ... Эрдэнэбат хэлэхдээ хана руу шидсэн л гэж хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 165-170 /

 

Гэрч Б.Адъяадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим манай авто засварын газар талийгаач Батболд, Батаа, Болороо, Ариунцэцэг дөрөв ирээд бид тав зуун айлын жоби төвийн хойд талд очиж машин дотроо сууж байхад Болороогийн найз Т- гэх залуу ирсэн. Тэгээд Болороо,Т- хоёр цуг дэлгүүр орж архи авна гээд явсан. Машин дотор Ариунцэцэг, Батболд, Батаа бид 4 хоорондоо юм ярьж сууж байгаад би Батболдод хандаж би ганц шил архи авч өгөөд явлаа шүү гэж хэлсэн чинь Батболд цуг явъя гээд намайг суулгаад байсан. Би Болороо, Т-ын ардаас орсон чинь тэр хоёр 0.5 граммын нэг шил архи авсан байсан болохоор нэмж би нэг шил 0.5 граммын  сүүтэй Чингис нэртэй архи аваад бид гурав машинд суусан. Тэгээд бид 6 нэг архиа машин дотор уугаад сууж байхад Болормаа нөхөр залгаад байна явлаа гээд Болормаа, Ариунцэцэг 2 цуг явсан. Тэгээл бид дөрөв машингүй болсон чинь Т- би буудал авсан байгаа ганцаараа байгаа миний авсан өрөөнд оръё гээд Бүрд зочид буудлын 402 тоот өрөөнд орсон. Буудал дотор машинд ууж байсан 0.5 граммын архиа ууж дуусгасан. Т- өөрийнхөө авсан нэг шил 0.5 граммын архи надад өгөөд аягалчих гэсэн. Би тэгээд гэр рүүгээ явахгүй бол болохгүй гээд бүгдэд нь нэг нэг аягыг хийж өгөөд гэр рүүгээ явлаа гээд буудлаас гарсан. Намайг явах үед тэр хэд хоорондоо зүгээр юм яриад үлдсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 171-173 /

 

Гэрч Ц.Мягмаржав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би зурагт үзэж байсан, цагийг нь сайн санахгүй байна. Хүмүүс чи хэнийг оруулаад ирэв гэж хоорондоо чанга дуугаар ярьж байсан. Тэгэхэд нэг хүн нь мэдэхгүй, би танихгүй байна гэсэн чимээ гарч байсан. Тэр үед буудлын жижүүр эгч хүмүүс унтуулаарай гэж байсан би тэгээд зурагтынхаа дууг чангалсан. Уг хүмүүсийн яриа хэдэн тоот өрөөнд болсныг бол мэдээгүй. Түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 184-186 /

 

Гэрч Н.Батцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Өөрийн найз залуу Э.Б-ийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Бид хоёрт гэрлэлтийн албан ёсны баталгаа байхгүй. Гэхдээ бид хоёр бие биенээ 2006 оноос хойш мэднэ. Тэрнээс хойш ойр дотно байдаг. Бид хоёр тусдаа гараад удаагүй байгаа гэжээ. / 1 дүгээр хавтас 190-191 /

 

Цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 241-250 /

 

Материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 151 дугаар дүгнэлтэнд: ... Талийгаач Г.Батболдын цогцост тархины аалзан хальсан доорх бичил цус харвалт, уушги, цагаан мөгөөрсөн хоолой дахь цусархаг агууламж, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн гайморын хөндий дэх сул цус, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн завьжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөрт, хамрын нуруу, зүүн завжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач Г.Батболд нь зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлын улмаас цус алдаж улмаар амьсгалын замд гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь шүүх эд эсийн шинжилгээгээр уушигны цулцан жигд бус авчсан, зарим нь тэлсэн, капиляр судсууд тархмал цус дүүрэлттэй, цулцангийн хөндийд цус харвалт, голомтод хавантай, эдийн зарим хэсэгт улаан эс ууссан, бактерийн бөөгнөрөл, ялзралын өөрчлөлт эхэлсэн, гуурсан хоолойн хучуур эд хадгалагдсан, зарим гуурсанцрын хучуур эд үгүйрч улаан эсээр дүүрсэн, зарим нь салсархаг, масстай, судас тойрсон эдэд лимфоцитийн бөөгнөрөл, тоосжилттой, венийн судсууд цус дүүрэлттэй, капиляр венийн цус дүүрэлт, голомтод хаван, судас тойрсон үрэвсэл, цөөс гуурсанцрын хөндий дэх цус, салсархаг агууламж илэрсэн байгаа зэргээр тогтоогдлоо. Талийгаач Г.Батболдын цогцосноос авсан цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 6.4 промилли, шээсэнд 4.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба талийгаач нь спиртийн хордлогонд ороогүй байгаа нь шүүх эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна гэжээ. / 1 дүгээр хавтас 213-217 /

 

Материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн 151 дугаар актын дүгнэлтэнд: ... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байна ... Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн хацар яс, зүүн хоншоор ясны ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн завьжны дотор салст дахь шарх, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэн зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацар, хамар, зүүн завж, эрүүний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мөн журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. ...Талийгаач Г.Батболд нь спиртийн цочмог хордлогын улмаас нас бараагүй бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэжээ. / 1 дүгээр хавтас 218-227 /

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Н.Туяа эмчийн гаргасан 151 дугаартай дүгнэлттэй Ш.Цэцэгмаа эмч бид хоёрын гаргасан 151 дугаартай дүгнэлт агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Бичиглэл болон найруулгын хувьд дүгнэлтийн зарим хэсэгт зөрүүтэй байгаа болно. 1-ээс 7 дугаар асуултын хариуг нь бичиглэл болон найруулгын хувьд зөрүүтэй байгаа... эд эсийн шинжилгээгээр болон шарилд дахин шинжилж үзэхэд үхлийн шалтгаан нь амьсгалын замд цус алдаж амьсгал механикаар бүртэж нас барсан нь тогтоогдсон болно. Уг нөхцөл байдлын улмаас урьд гаргасан 2639 дүгнэлттэй санал нийлээгүй болно. Эхний шинжилгээгээр зөөлөн эд, булчинг /нүүрний/ бүрэн чөлөөлж үзсэн тохиолдолд оношлох боломжтой гэмтэл гэжээ. / 1 дүгээр хавтас 228-231 /

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Дүгнэлтийн хувьд тусдаа гарсан нь хоорондоо утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүү, ялгаа байхгүй. Н.Туяа эмчийн дүгнэлт хэсгийг бичсэн хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байсныг О.Болороо эмч бид хоёр уншаад зарим нэг асуултад хариулсан байдлыг товчхон хариулах санал хэлсний улмаас тусдаа дүгнэлт гаргах болсон. Уг дүгнэлтүүд хоорондоо утга, агуулгын хувьд зөрүүгүй болно... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэжээ. / 1 дүгээр хавтас  232-235 /

 

Шинжээч эмч Н.Туяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Томилогдсон шинжээч нар дүгнэлтэд санал зөрсөн асуудал байхгүй. 151 дугаартай 2 дүгнэлт хоорондоо агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Утга найруулгын хувьд бага зэргийн зөрүүтэй. Миний гаргасан дүгнэлт нас барсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан... Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс багтана. Олон удаагийн үйлчлэл гэдэгт 2 ба түүнээс дээш удаа гэдгийг ойлгоно. Нүүрний яснуудад үүсгэгдсэн хугарал гэмтлүүдийг эхний задлан шинжилгээгээр шалгах боломжгүй. Яагаад гэвэл шинжилгээгээр нүүрний хэлбэр дүрс алдагдуулдаг, нүүрний арьс, булчин зөөлөн эдүүдийг бүгдийг нь шулж авч цэвэрлэж шалгадаг учраас эхний шинжилгээгээр хориглодог. Арьсны гаднаас тэмтэрч дээрх гэмтлүүдийг илрүүлэх боломжгүй гэжээ.  / 2 дугаар хавтас  214-218 /

 

Яллагдагч Ш.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр өгсөн “... би утсаар ярих санаатай утсаа оролдоод сууж байхад ногоон өнгийн комбинзонтой залуу миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн ... Буудлын өрөөнөөс гарчихаад миний төрсөн эгчийн хүүхэд Э-н Б-ийн утас руу залгаж “ах нь архи уугаад жаахан согтчихлоо, ирээд авчих” гэж дуудсан. Б- удалгүй хүрээд ирэхээр нь бид хоёр такси барих гэж байхдаа түрийвчээ буудлын өрөөнд орхисноо санаад буцаж Б-ийн хамт буудлын өрөө рүү ороод түрийвчээ хайхад түрийвч байхгүй байхаар нь бид буцаад гараад явсан. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан ...Бид хоёрыг буудлын өрөө рүү буцаж ороход цэнхэр өнгийн комбинзонтой залуу нь өрөөний ертөнцийн зүгээр урд талд сандал дээр сууж байсан. Харин ногоон өнгийн комбинзонтой залуу нь орон дээр сууж байсан. Хоорондоо хэрэлдээд маргалдаад байх шиг байсан гэжээ. / 2 дугаар хавтас 52-55 /

 

Ш.Т-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн “... би явахаар болоод гутлаа өмсөөд сууж байхад гэнэт миний нүүр рүү талийгаачтай хамт байсан Эрдэнэбат гэдэг залуу өшиглөсөн ... Буудлын өрөөнд хамт архи ууж байгаад тэндээсээ тэндээсээ гарч яваад буцаж дүүгээ дагуулж ороод түрийвчээ аваад гарсан ... Би Эрдэнэбаттай маргалдчихаад буудлаас гараад буцаж Б-ий хамт буудлын өрөө рүү ороход талийгаач залуу сууж байсан газраа буюу хаалган талдаа хана дугуу сандал дээр сууж байсан. Харин Эрдэнэбат орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан... Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй чимээгүй байсан. Надаас ч ямар нэгэн зүйл асуугаагүй гэжэээ. / 1 дүгээр хавтас 11-15 /

 

Яллагдагч Э.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Т- ах өрөөн дотор ороод орны цаанаас очиж түрийвчээ авсан ... бид хоёр такситай хөдлөөд явж байх замд дарь эхийн ганцын буудалд намайг буулгаад “ах нь өөрөө явчихаж чадна” гээд цаашаагаа такситай явсан ... Бид хоёрыг буудлын өрөө рүү ороход 2 хүн байсан. 1 эрэгтэй нь өрөөний зүүн гар талд буйдангийн урд доошоо харчихсан хэвтэж байсан. 1 эрэгтэй нь болохоор орон дээр цаашаагаа харчихсан хэвтэж байсан гэжээ. / 1 дүгээр хавтас  24-28 /

 

2019 оны 08 дугаар сарын 02-ны шинжээч эмч Ц.Бадрал, Д.Долгормаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын №987 дугаартай материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №151 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй  байна ... Дээрх дүгнэлт нь үхлийн шалтгаан нэгдсэн саналд хүрсэн ба дүгнэлт нь товч ба дэлгэрэнгүй бичигджээ. Талийгаач нь зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас  барсан нь шарилд дахин шинжилгээ болон шүүх эд эсийн шинжилгээгээр тогтоогдож байна гэжээ. / 3 дугаар хавтас 108-112 /

 

Яллагдагч Э.Б-ийн дахин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Т- ах миний 91885557 дугаарын утас руу байн байн залгаад байхаар нь би гар утсаа аваад ярьсан чинь Т- ах намайг 100 айлын дээд талд хүрч ирээд авчих гэсэн ... Би яваад очиход Т- ах бага зэрэг согтуу бухимдуу байдалтай эмэгтэй хүнтэй утсаар яриад зогсож байсан бөгөөд цаад хүнтэй камерын бичлэгээ устгаад тус болооч өглөө эрт ирээд өөрөө ирээд устгачих гэж яриад цаад хүн нь за за гэж хэлж байсан. ... Би Т- ахыг явах уу гэж асуухад дээшээ гарчихаад явна гээд намайг дагуулаад талийгаачийн байсан өрөө рүү орсон. Өрөөн дотор талийгаач доошоо харсан байрлалтай сандал дээр сууж байсан бөгөөд орон дээр гэрч Эрдэнэбат цаашаа харсан байрлалтай унтаж байсан. Тэгээд Т- ах түрүүлж ороод зүүн гар талд сууж байсан талийгаачийг шууд баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь талийгаач хойш нь буйдан налсан ба Т- ах орон дээр хэвтэж байсан Эрдэнэбатын дээр гарч суугаад цохьсон болохоор би сандраад салгах гээд Т- ахыг ардаас хувцаснаас  татсан  чинь дийлэхгүй болохоороо  ор руу хөлөөрөө жийж  байгаад татсан чинь Эрдэнэбатын өмд урагдсан. Би Т- ахыг “ Та ингэх гээд намайг дуудсан юм уу “гээд өрөөнөөс гараад явсан чинь Т- ах талийгаачийг цохиод татаж байсан. ... Бид хоёр буудлаас гараад хүүхдийн хоёрын автобусны буудлын урдаас такси бариад талийгаачийн байсан буудлын эзний гэрийн гадаа очоод таксигаа явуулаад хашааны гадаа намайг зогсож бай гээд өөрөө очиж буудлын эзэнтэй уулзах гээд гэрийнх нь гадаа түүнтэй утсаар яриад “ Камерын бичлэгээ устгачих найзыгаа баллав. Өглөө эрт очоод устгаарай. Болохгүй бол одоо гараад ирээ “ гэсэн чинь буудлын эзэн утасны цаанаас нөхөр байна одоо гарч чадахгүй гээд байсан. ... Би гэртээ ороод унтаж амраад өдөр 13-14 цагийн хооронд над руу 14-15 удаа Т- ах залгасан байсан. Би утасныхаа дууг хаасан байсан юм. Тэгээд Т- ахтай ярьсан чинь “100 айлын Улсын бүртгэл дээр хүрээд ир “ гээд яваад очиход Улсын бүртгэлийн хашаанд машин дотор Алгаа гэх дүүгийнхээ хамт сууж байсан. Намайг машинд суусан чинь Т- ах буудлын эзэнтэй утсаар яриад “ Камерын бичлэг устгаагүй юм уу. Намайг цагдаагаас дуудаад байна “ гэж ярьж байсан. Тэгээд надад болохоор “ Хэрэв чамайг цагдаагаас дуудах юм бол ахыгаа хүн цохьсон гэж битгий хэлээрэй “ гээд Батбаяр гэх найзтайгаа яваад өгсөн ... Тэгээд намайг 461 дүгээр хорих ангид байхад “ Мэдүүлэг битгий өгөөрэй. Түрийвч авах гэж орсон. Ямар ч зодоон болоогүй гэж хэлээрэй “ гэж Т- ах эргэлт уулзалтанд орох үедээ хэлж байсан ... Тэгээд намайг мэдүүлэг өгөхөөр бол “ Түрийвч авах гээд буудал руу орсон. Ороод зодоон болоогүй орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй “ гэж надад хэлээд байсан гэжээ. / 3 дугаар хавтас 125-127 /

 

Яллагдагч Ш.Т- дахин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б-ийн 9184-дугаар руу залгаад ахыгаа ирээд авчих гэсэн чинь Б- 10-20 минутын дараа буудлын үүдэн дээр ирсэн. Тэгээд би такси барих гэсэн чинь түрийвч байхгүй байсан болохоор буудал руу Б-ийг дагуулаад ороод буудлын өрөө рүү би эхлээд орсон чинь талийгаач сандал дээр  суусан, Эрдэнэбат орон дээр хэвтэж байсан. Би талийгаачийн урд талаар гараад Эрдэнэбатын хэвтэж байсан орны урд очоод түрийвчээ ширээний дээд талаас авах гэхэд миний түрийвч байхгүй болохоор Эрдэнэбатын цээж хавиас татсан чинь орны урагшаа унах гэхээр нь өмсөж байсан комбинзоноос татсан чинь урагдаад урагшаа унасан. Тэгээд Эрдэнэбатыг буцаагаад татах гэхэд түрийвч ширээний булан хэсэгт шалан дээр хэвтэж байсан. Би түрийвчээ аваад эргээд харахад Б- талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Б-өд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан ... Б- бид хоёр такси бариад явж байхдаа “ Яаж байгаа юм бэ “ гэхэд Б- “ Ах аа зүгээр ш дээ “ гэсэн. Тэгэхээр нь би “ Хамар амнаас нь цус гарсан байна лээ ш дээ. Чи яаж цохьсон юм бэ “ гэхэд Б- “ Өшиглөсөн “ гэж надад хэлсэн. Би түрийвчээ авах гэж байгаад Б-ийг яаж цохьсныг хараагүй ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “ Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу “ гэж асуухад Чимгээ “ За. за “ гэж хэлээд утсаа тасалсан гэжээ. / 3 дугаар хавтас 131-133 /

 

Гэрч С.Дэлэгням мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Т- машинаас буугаад хүнтэй утсаар ярьж байгаад буцаж ирээд “ Ахын дүү дахиад 100 айл орчихоод ирье “гээд буцаад явсан. 100 айл дээр ирээд паспортын хэлтсийн зогсоол дээр зогсоход Т- утсаараа нэг хүнтэй “100 айлын паспортын хэлтсийн зогсоол дээр ирчихлээ. Ахын дүү “ гэж хэлсэн. Удалгүй Мөнхөө /Б-/ гэж дууддаг залуу хүрээд ирсэн. Мөнхөө ирсэн чинь Т- Мөнхөөд “нөгөө хоёрын чинь нэг нь нас барчихсан байна ш дээ” гэж хэлсэн чинь Мөнхөө юу ч хэлээгүй. Тэгээд байж байтал Т- “ За.за Хөдөлье “ гээд хөдөлсөн. Тэгэхэд Мөнхөө Т-т “ Би найз охинтойгоо уулзаадхъя “ гээд бид гурав 17 дугаар сургуулийн автобусны буудлын зүүн талын гудамжинд зогсож хүлээсэн. Удалгүй Т-ын найз Батбаяр нь жижиг машинтай ирэхтэй зэрэгцээд Б-ийн найз охин нь бас ирсэн.Т- машинаас буугаад Батбаярын машинд суусан. Тэгээд би Т-т “ Ах аа. Би явлаа шүү “ гэж хэлсэн чинь намайг “машинаа үлдээчих ээ. Цуг талбайн тийшээ хүнтэй уулзчихаад ирье” гэхээр нь би машинаа түгжиж орхиод Батбаярын машинд суусан. Тэгээд бид дөрөв хөдлөөд талбайн тэр хавьд очсон чинь Т-, Б- хоёр  машинаас буугаад 15-20 минут орчим болж байгаад буцаж машинд суугаад хөдөлсөн. Намайг машин руу хүргэж өгсөн ба Б- миний машинд суугаад Монел руу явах замд Дарь эх дээр буусан. Харин Т-, Батбаяртай хамт явсан. Б-ийг замдаа буулгахад цаг барагцаагаар 14 цаг өнгөрч байсан байх гэжээ. / 3 дугаар хавтас 139-142 /

 

Яллагдагч Э.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 144-147 /

 

Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэр өдөр ядраад байсан болохоор ойрхон дүүгийнхээ гэрт ороод унтчихсан юм. Манайх эзэнгүй байсан. Тэгээд шөнө 23 цагийн орчим байх миний барьж байсан 95381976 дугаарын утас руу Т- хэд хэдэн удаа залгаад байсан. Эхлээд 2,3 удаа залгахаар нь би аваагүй. Тэгээд дахиад залгаад байхаар нь аваад ярьсан чинь “ Би танай буудлын гадаа байна. Гадна хаалгаа надад онгойлгож өгөхгүй байна. Буудалд чинь хүнтэй архи ууж байгаад зодуулчихлаа. Буцаж орж хувцсаа авмаар байна. Куртикээ авмаар байна” гээд байхаар нь би “ За.За. Хаалгаа тайл гэж хэлье” гээд утсаа тасалсан.  ... Ярьсныхаа дараа нилээн удаж байгаад залгасан. Тэгээд ярихдаа “ Чи гэртээ байхгүй байгаа юм уу?” гэсэн. Тэгээд “ Танайд оччихоод явж байна “ гэхээр нь “ Би гэртээ байхгүй байна “гэж хэлсэн чинь “ Танай камер бичлэгээ хадгалдаг юм уу. Бичлэг хийдэг юм уу” гэсэн. Би ажилладаг гэж хариулсан. Тэгтэл Т- “ Камерын бичлэгийг устгаж болдог юм уу. Бичлэгээ устгачихаарай” гэж хэлээд салгасан. ... Тэгэхээр нь би “ Мэдэхгүй ээ. Ядраад байна. Унтлаа “ гэж хэлээд салгасан.  ... Эхлээд над руу ярихдаа “ Танай буудал чинь хаалгаа онгойлгохгүй байна. Хамт орсон хоёр хүнд зодуулчихлаа. Би цагдаа дуудлаа шүү” гээд яриад байсан. Тэрний дараа дахиж залгахдаа “ Камер чинь бичдэг юм уу. Маргааш цагдаа сэргийлэх янз бүрийн асуудал гаргах вий” гэж яриад байсан гэжээ. / 3 дугаар хавтас 158-163 /

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн №1007 дугаар дүгнэлтэнд: ... Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Б- нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэжээ.  / 3 дугаар хавтас 164-165 /

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн №1006 дугаар дүгнэлтэн: ... Ш.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ш.Т- нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ш.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна  гэжээ. / 3  дугаар хавтас 169-170 /

 

Гэрч П.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим байх Т- өөрийнхөө 94023838 дугаарын утаснаас миний 99177705 дугаарын утас руу залгасан. Залгаж ярихдаа “ Уулзах хэрэг байна.  Хөгшөөн 17-н автобусны буудал дээр хүрээд ирээч” гэж хэлсэн. Тухайн үед би найзынхаа Тоёота Бэлта гэдэг машинтай очсон бөгөөд намайг очиход Т-, Б-, Алгаа гэж дууддаг Т-ын хуурай дүү нь байсан. Б-ийн найз охин гэх охин байсан. Тэд нар Алгаагийн микро маркийн автомашинд сууж байсан. Миний унаж явсан машинд Т-, Б- хоёр орж ирж суугаад Т- надад “Урьд шөнө архи уугаад тэгээд зодоон хийсэн чинь нэг хүн нь болохоо больчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Болохоо больчихлоо гэдэг нь яасан юм бэ. Нөгөө хүн нь нас барчихсан юм уу” гэж хэлсэн чинь Т-  “ Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зодоон хийсэн чинь нэг нь газар дээрээ унаад тэр газраасаа хөдлөөгүй” гэж хэлээд “ Чамд таньдаг өмгөөлөгч байгаа юу. Зөвлөгөө авах гэсэн юм. Цагдаагийн газраас дуудаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэнийг чинь дуудаад байгаа юм бэ гэхэд Т- “ Намайг ганцхан дуудаад байна аа ” гэж  хэлсэн. Би тухайн үед өмнө нь хамт Сүнжинграндад ажилладаг байсан Батболд гэдэг захиргааны хэргийн шүүхэд ажилладаг хүн рүү залгасан. Би тэр хүнээс “ Таньдаг өмгөөлөгч байгаа юу. Зөвлөгөө авах гэсэн юм “ гэж ярьсан чинь “ Сүхбаатар дүүргийн хажууд Герман элчингийн тэнд нэг хүнтэй очоод уулз “гэхээр нь Б-ийн найз охиныг тэнд нь үлдээгээд Т-, Б-, Алгаа бид дөрөв миний машинтай явцгаасан. Герман элчингийн гадаа очоод Батболдын зааж өгсөн хүнтэй Т-, Б- хоёрыг “ Та 2 болсон зүйлийн талаар хоёулаа мэдэж байгаа юм чинь уулз ” гээд хоёуланг нь уулзуулсан.  …Тэр хоёр 20-30 минут болж байгаад гарч ирээд буцаад 17-н автобусны буудал дээр ирээд Алгааг машин дээр нь буулгасан. Бас тухайн үед Б- бууж үлдсэн. Алгааг машинаас буусны дараа Б-ийг машинаас буухаас өмнө би Т-, Б- хоёроос “ Яг юу болсон юм бэ. Хэрэв зодолдоод нөгөө хүн чинь нас барчихсан бол яах юм бэ” гэж асуухад Т- “ Өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад явсан. Би Б-ийг дуудчихсан байсан. Б- ирэхээр нь дагуулж ороод миний гинжийг тасласан намайг цохьсон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Б- болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Т- хажуунаас “Б-ийг өшиглөхөд нэг сонин түг гээд дугарсан. Тэгэхээр нь би Б-ийг “ Чи яаж байгаа юм бэ. Одоо боль “ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та хоёрыг хоёуланг чинь цагдаагаас дуудаж байгаа юм уу” гэхэд Т- “ Үгүй ээ. Намайг дуудсан” гэж хэлсэн. Тэгээд Б- машинаас бууж Алгаагийн машинд суугаад харин Т- бид хоёр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явсан гэжээ. / 3 дугаар хавтас 199-203 /

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Урьдын шинжилгээний дүгнэлтүүдэд дээрхи эд эс болон цогцост шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байсан ба дээрх материалуудад тулгуурлан комиссын шинжээчид дүгнэлт гаргасан. ... 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийгдсэн дахин шинжилгээгээр талийгаачийн шарилнаас авсан эд эсийн шинжилгээ нь 2639 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх шалтгаан нөхцөл болсон гэжээ. / 3 дугаар хавтас  206-208 /

 

Яллагдагч Ш.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 211-219 /

 

Яллагдагч Ш.Т-ыг  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 дугаар хавтас 232-234, 3 дугаар хавтас 128-129, 130-133 /

 

Ялдагдагч Э.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 дугаар  хавтас 227-229, 3 дугаар хавтас  125-127 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 114, 120 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Эрдэнэбатыг “ Гутлаа тайлаад хэвтчих. Наадхыг чинь хүн цэвэрлэдэг юм “ гэж хэлээд гутлаа өмсөөд тонгойсон байхад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд бостол намайг заамдаад авсан. Би “ Чи яаж байна аа “ гээд гарыг нь түлхээд гарсан. Жижүүрээс хамраас цус гарч уу “ гэж асуугаад тасарсан гинжээ бариад буудлаас гарсан. Гадаа гараад дүү Э.Б-ийг намайг аваадах гээд утсаар дуудсан. Дүүгээ ирэхээр явах гэтэл түрийвчээ буудалд орхисон байсан учир авахаар хамт орсон.  Түрийвч харагдахгүй болохоор нь А.Эрдэнэбатаас асуух гээд таттал орны урдуур унасан. Өмднөөс нь таттал урагдсан.  Түрийвчээ аваад эргээд хартал Э.Б- талийгаачийн дээрээс дэвсэх гэж байхаар нь хөл рүү нь өшиглөөд “ Хүн зодож ханахгүй байна уу “ гээд аваад гарсан. Э.Б- надад “ Буудлын хүнийг нь таньдаг бол бичлэгийг нь устгаад өгөөч “ гэхээр нь би Д.Эрдэнэчимэгт хэлсэн. Би талийгаачийг зодоогүй. Түүнтэй муудалцаагүй. Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Талийгаач Э.Б-ийг “ шээсээ “ гэснийг сайн санахгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг очиход ах Ш.Т- буудлын үүдэн дээр зогсож байсан. Түрийвчээ авна гээд бид хамт буудал руу орсон. Өрөөнд ороход талийгаач сандал дээр сууж байсан ба намайг “ Чи муу шээс юу хийж яваа юм бэ “ гэхээр нь би нүүрэнд нь өшиглөөд гараараа 2 удаа цохьсон. Тэгээд дээрээс нь дэвсэх гэтэл ах “  Саяхан шийтгүүлчихээд “ гээд загинахаар нь “ Иймэрхүү юм болж л байдаг шүү дээ “ гэж хэлээд гарсан. Тэгээд ахад “ Таньдаг хүн байдаг юм бол яриад бичлэгийг устгаад өгөөч “ гэж хэлсэн. Талийгаачид учруулсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд ахыгаа гүтгэж хэрэгт холбогдуулсандаа гэмшиж байна. Нүүрэлдүүлэх гэхэд ахынхаа нүүрийг хараад худлаа хэлэх хэцүү байсан учир би нүүрэлдэхээс татгалзсан. Хориход хамт нэг өрөөнд байсан Даржаа гэгч надад өргөдөл бичиж өгсөн.

Өнөөдөр үнэнээ хэлэх болсон шалтгаан нь багаасаа ахтайгаа хамт байсан бөгөөд ахыгаа худлаа хэлж шоронд оруулж, 4 хүүхдийг нь өнчрүүлмээргүй байсан юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж бүлэглэн гэх зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би маш их гомдолтой байна. Энэ хүмүүс худлаа ярьж байна. Миний нөхөр хүнийг элдвээр хэлэх хүн биш. Өөрөө жижиг биетэй учраас бусадтай хэрүүл, маргаан огт хийдэггүй. Би өөрөө өвчтэй, биднийг ганц тэжээдэг хүн нь манай талийгаач байсан. Бага охин маань энэ явдлаа хойш сэтгэл санааны хувьд хэвийн бус болж, хичээл номондоо муудсан. Эдгээр хүмүүс надаас одоо хүртэл уйчлалт гуйгаагүй. Оршуулгын зардалд 12.195.000 төгрөг авсан. Одоо 37.000.000 сая төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд хэрэглэхээр 3.000.000 төгрөг зээлсэн хүү  1.082.030 төгрөгийг авлаа. Үлдэх мөнгө нь сэтгэл санааны хохирол гэв.

 

Гэрч А.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачид машинаа засуулсан эмэгтэйтэй машинд архи уусан. Гэтэл манай нэг найз буудалд байгаа гээд Ш.Т-тай танилцсан. Би эхний шил архийг ууснаа санаж байна. Мөн талийгаач Ш.Т- 2 микро засдаг талаар маргаан үүсгэж байсныг бүдэг бадаг  санаж байна. Үүнээс хойших зүйлсийг санахгүй байна. Өглөө сэрэхэд талийгаач болон цагдаа нар байсан.Талийгаачийг Ш.Т- хүүхэд шиг 2 талруу болгоод цохьсон зүйлийг хараагүй. Хэрэг болсны маргааш толгой дээр бөндгөр зүйл болсон байсан гэв.

 

Гэрч П.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаа хийж байтал хүмүүсийн дуу чангараад байхаар нь өрөөнд ортол Ш.Т- талийгаачтай хамт явж байсан залууг унагаад цамцыг нь дээрээс нь доошоо дарсан байсан. Тэгээд би “ Орой болсон байна. Та нар унтаж амар” гэж хэлээд болиулсан. Ингээд би гарсан. Тэгээд тэдгээр хүмүүс чимээгүй болсон. Дараа нь би хаалга онгорхой байхаар нь ороод харсан чинь 2 ундаа 2 архи уусан байсан тул “Та нар юу болж байна аа. Манайх архиар үйлчилдэггүй шүү дээ” гээд ширээн дээрх хогийг аваад гарах гэтэл талийгаач миний нэг гарыг 2 гараараа атгаад “Уучлаарай эгчээ. Дүү нар нь удахгүй гарлаа” гэж хэлсэн.

Намайг үүдний шатны талд сууж байхад Ш.Т- ирээд “ Миний нүүрэн дээр цус болсон байна уу “ гэхээр нь би байхгүй байна гэж хэлсэн. Мөн миний гинж тасарчихаж гэхэд би “ Манай буудал хүний эд зүйлийг хадгалаад өглөө нь өгдөг. Чи хадгалуулах уу” гэхэд “ Миний энгэрт халаас байна. Эндээ хийчихье гээд хийсэн. Тэгээд Ш.Т- надад “ Би малгайгаа орхичихож. Та аваад өгөөч” гэхээр нь би өрөөнд нь ортол талийгаач, нөгөө залуу 2 орон дээр сууж байхаар нь би малгайг нь аваад гарсан.

Ш.Т- утсаараа мессеж бичээд утасдаад байснаа шууд гараад явсан. Би хогоо хаях гээд гарахад Ш.Т- барилгын материалын дэлгүүрийн ойролцоо зогсож байхаар нь би ороорой гэж хэлэхэд намайг сонсоогүй юм шиг байсан. Тэгээд би миний араас ороод ирэх байх гэж бодоод хаалгаа түгжээгүй, тээглүүлээд орхисон. Гэтэл намайг 4 давхарт гарахад хаалга аймаар нүдээд байсан. Тэгээд намайг 2 давхарт бууж байхад Ш.Т-, Э.Б- нар үгийн зөрөөгүй өрөө рүү алхсан. Би сувинерыг унагаачих байх гэж бодоод сувинерыг аваад өрөөндөө тавьчихаад гарч байх үед 2-3 удаа “пэд пэд” гэх дуу гарсан. Эргээд орох үед Ш.Т- Эрдэнэбатыг өшиглөж байсан. Харин Э.Б- зогсож байсан. Тэгээд намайг хараад Ш.Т- нь буйдан дээр байсан куртик ээ аваад явах үедээ Э.Б-ийг “чи муу” гэж хэлээд гараад явсан. Талийгаач шалан дээр доошоо хараад унасан байдалтай хоржигноод байсан.

Өглөө ороход Эрдэнэбат орон дээр хэвтэж байсан. Талийгаач газар хэвтэж байхаар нь “орон дээр гараад хэвтээрэй” гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс хариу өгөхгүй байхаар нь дээш харуулахад хамарнаас нь цус гарсан байсан. Мөн нүүр нь хөхөрсөн байдалтай байхаар нь би айгаад цагдаа, түргэн тусламж дуудсан.

Бүдүүн залуу нь утсаар ярих үедээ энэ хүмүүс намайг дээрэлхээд байна” гэж

хальт сонсогдсон гэв.

 

            Гэрч Н.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б-тэй 1 сар хамтран амьдарсан. Би түүний ар гэрийхэнтэй холбоо барьж чадаагүй удаж байна

Хэрэг болдог өдрийн шөнө бид 2 Дарь-Эхэд гэртээ унтаж байх үед Ш.Т- залгаад “Ах нь согтуу байна. Ирээд аваач” гэж хэлэхэд Э.Б- гараад явсан. Тэгээд буцаж ирээд “Би хүн цохьчихлоо. Тэр хүн нь сэрэхгүй байна” гээд санаа зовсон байдалтай уйлаад зөндөө зүйл ярьсан гэв.

 

            Гэрч П.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хэрэг болсны маргааш Ш.Т- залгаад хүрээд ирээч гээд би очсон. Тэнд Алгаа, Б-, Т- нар байсан. Тэгээд надаас “Таньдаг өмгөөлөгч байна уу” гэж асуусан. Тэгээд би “Таньдаг өмгөөлөгч байгаа” гээд Герман элчин орчимд очсон. Ш.Т-, Э.Б- нар орж уулзчихаад цагдаагийн хэлтэс рүү очсон.

Алгаа машинаас буусан үед би Ш.Т-, Э.Б- хоёроос юу болсон талаар асуухад Ш.Т- нь “Өчигдөр нэг хүн цохьсон чинь газар дээрээ унасан. Юу болсон талаар мэдэхгүй. Цагдаагаас дуудсан” гэж хэлсэн. Мөн Э.Б- нь “Би сандал дээр сууж байхад нь татаад өшиглөсөн” гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж уулзаагүй. Ш.Т- 2 залуутай байсан гэсэн. Гэтэл нөгөө 2 нь өөдөөс хэрэлдээд гинжийг нь тасалсан” гэж хэлсэн гэв. 

 

Шинжээч Н.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжилгээг шинжээч эмч Болороо, Цэцэгмаа нарын хамт хэргийн материал, холбогдох эмнэлгийн бичиг баримт буюу задлан шинжилгээний дүгнэлтүүд, цогцост хийсэн үзлэг, фото зураг зэргээр шарилд дахин шинжилгээ хийсэн. Шинжээчид санал зөрөөгүй. Харин 3 шинжээч эмчийн тайлбарлаж буй арга нь өөр. Өөрөөр хэлбэл миний гаргасан дүгнэлт дэлгэрэнгүй. Харин нөгөө 2 шинжээчийн дүгнэлт нь товчилсон байдлаар бичигдсэн. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шарилд эксгумаци хийж нүүрэнд учирсан хугаралыг шинээр илрүүлсэн. Мөн эд эсийн шинжилгээгээр уушгинд гарч буй өөрчлөлтүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан.

Ингээд нүүрэнд гэмтэл учирсан байх боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрч бүх нүүрний арьсыг хуулж цаана нь байх нүдний алим, ухархайн хана, хоншоор яс зэрэг бүх зөөлөн эдийг шулж үзсэний үндсэн дээр нүүрний ясны хугарлуудыг илрүүлсэн. Эдгээр олон ясны хугарлуудын улмаас хялгасан бичил судаснууд хагарч амьсгалын замруу орсноор талийгаач нь цусаа сорж залгиад амьсгалын дээд замыг бөглөж нас барсан. Иймд механик амьсгал бүтэлт байсан гэдгийг тогтоосон гэв.

 

Шинжээч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  987 дугаартай дүгнэлтийг 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан. Нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэв.

            Прокуророос шүүгдэгч Ш.Т- нь Э.Б-тэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Батболдын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: Би талийгаачийн нүүрэнд нь өшиглөөд гараараа 2 удаа цохьсон. Талийгаачид учруулсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд ахыгаа гүтгэж хэрэгт холбогдуулсандаа гэмшиж байна. Нүүрэлдүүлэх гэхэд ахынхаа нүүрийг хараад худлаа хэлэх хэцүү байсан учир би нүүрэлдэхээс татгалзсан гэж  мэдүүлсэн нь үндэслэлтэй болох нь хэрэгт  авагдсан дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БҮРТ” МОТЕЛ нэрийн буудал ... 402 тоот гэсэн өрөө байх ба уг өрөөний гол хэсэгт ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байдалтай нүүр хэсэг нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 45-50 орчим насны 160 см орчим урттай, эрэгтэй хүний цогцос байлаа гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 35-44 /,  ... Хамар амнаас цусархаг шингэн гарсан, баруун чихнээс шингэн цус урсаж гарна. ...зүүн дээд зовхины гадна хэсэгт 1.5x0.5 см язарсан шархтай, орчны хэсэгт цусаар бохирлогдсон бага зэрэг хавдартай, зүүн хацарт 4*2 см хүрэн өнгийн зулгаралттай, орчны хэсэг бага зэрэг хавдартай, хамрын нуруунд 0.5*0.4см, 0.5*0.2 см, зүүн завж болон ирүүнд 0.5*0.4см, 0.5*0.3см, 1*0.Зсм орчны хэсэгт цус хуралт бүхий зулгаралттай, дээд уруулын зүүн дотор салстад хөхөлбөр өнгийн цус хуралттай, 0.4*.0.2, 0.3*.02 ялзарсан шархтай  байв гэсэн цогцосны гадна биед үзлэг хийсэн гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 45-49 /,  ... Бичлэгт яллагдагч Ш.Т-, яллагдагч Э.Б- нар буудлын 402 дугаартай өрөө рүү орж байгаа болон тэдгээрийн орсны араас гарч П.Наранцэцэг 402 өрөө рүү зогтусан харж байгаа дүрс болон өрөөний хажууд байх толийг авч байгаа дүрс, яллагдагч нар өрөөнөөс гарч байгаа дүрс бичигдсэн байна гэсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 67-121 /,   ...  “Орой хань нь архи уухгүй гэртээ очно” гэж ярьсан боловч оройн 21:40 цагт над руу залгаад “хань нь архи уучихлаа. Битгий уурлаарай. Зочид буудалд ууж байна, хажууд Эрдэнэбат байна гэсэн. Маргааш өглөө нь охин дүү нь утсаар яриад талийгаачийг нас барсан талаар хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Ганчимэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 126-129 /,  ... ...Буудлын өрөөнд Адъяа, Батболд, бүдүүн залуу бид 4 архи уусан. Бүдүүн залуу бас 0.75 л архи авчихсан байсан. Бид дөрөв архи ууж байхдаа машин засах талаар ярилцсан. Бүдүүн залуу “Та нарын машин засдаг гэж юу байдаг юм” гэх мэтээр Батболд ахыг дээрэлхэх өнгө аястай байхаар би Батболд ахыг өмөөрч тэр бүдүүн залуутай маргалдсан. ... Батболд ах шалан дээр нүүр нь цус болчихсон дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Би орон дээр унтаж байсан. Намайг унтахаас өмнө бүдүүн залуутай маргалдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Эрдэнэбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 138-141 /,   ... Шөнө 00:00 цагийн үед 402 дугаартай өрөөнөөс хүмүүс маргалдаад махлаг бүдүүн залуу, ногоон өнгийн комбинзонтой залуутай барьцалдаад нурууг нь ил гаргачихаад доош нь дарсан байдалтай байхаар нь би “Та нар зодолдож болохгүй. Хүмүүс амарч байна боль” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач өрөөний баруун талын сандал дээр сууж байсан. Тухайн үед уг хэрүүл маргаанд талийгаач оролцоогүй шинжтэй биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан.  ... Махлаг залуу өрөөнөөс гарч ирээд “Миний нүүр цус болчихсон байна уу” гээд миний гинжийг тасалчихлаа гэж ууртай хэлээд халаасанд хийчихсэн. …Би өрөө рүү ороод орон дээр байсан саравчтай малгайг авах үед талийгаач залуу сууж байсан. Бүдүүн залууд малгайг нь өгсөн бa тэр залуу утсаар нилээн ууртай байдалтай нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. Шөнө 01:00 цаг болох гэж байхад буудлын үүдний хаалгыг чангаар пижигнэтэл өшиглөж байгаад бүдүүн махлаг залуу өндөр туранхай, 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Би тэр хоёрын араас алхаж байхад түрүүлээд тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсноо учир битүүлэг пид, пад гэх битүү чимээ гарсан. ...Хартал талийгаач залуу сууж байсан сандалныхаа урд хэсэгт доошоо хараад хэвтчихсэн сонин хоржигнож дуугараад байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан. ...бүдүүн залуугийн араас харахад нөгөө туранхай залуугаа загнаад байсан.  …Нөгөө хүүхдэд "чи муу" гэж хэлж байсан. Их л ууртай явж байсан. Шатны төмөр цохиж авах шиг болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Наранцэцэгийн  мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 149-158 /,   ... Тэгээд бид дөрөв машингүй болсон чинь Т- би буудал авсан байгаа. Оръё гээд Бүрд зочид буудлын 402 тоот өрөөнд орсон. Намайг явах үед тэр хэд хоорондоо зүгээр юм яриад үлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Адъяадоржийн мэдүүлэг мөрдөн / 1 дүгээр хавтас 171-173 /,   ...Цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 241-250 /,   ... Талийгаач Г.Батболд нь зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлын улмаас цус алдаж улмаар амьсгалын замд гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан гэсэн материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 151 дугаар дүгнэлт  / 1 дүгээр хавтас 213-217 /,  ... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач  Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. ...Талийгаач Г.Батболд нь спиртийн цочмог хордлогын улмаас нас бараагүй бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэсэн материалаар гаргасан Шүүхийн шинжилгээнийүндэсний хүрээлнгийн шинжээчийн 151 дугаар дүгнэлт  / 1 дүгээр хавтас 218-227 /,  ... эд эсийн шинжилгээгээр болон шарилд дахин шинжилж үзэхэд үхлийн шалтгаан нь амьсгалын замд цус алдаж амьсгал механикаар бүртэж нас барсан нь тогтоогдсон болно. Эхний шинжилгээгээр зөөлөн эд, булчинг /нүүрний/ бүрэн чөлөөлж үзсэн тохиолдолд оношлох боломжтой гэмтэл гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 228-231 /,   ... Дүгнэлт тусдаа гарсан нь хоорондоо утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүү, ялгаа байхгүй. Н.Туяа эмчийн дүгнэлт хэсгийг бичсэн хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байсныг О.Болороо эмч бид хоёр уншаад зарим нэг асуултад хариулсан байдлыг товчхон хариулах санал хэлсний улмаас тусдаа дүгнэлт гаргах болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас  232-235 /,  ... Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс багтана. Олон удаагийн үйлчлэл гэдэгт 2 ба түүнээс дээш удаа гэдгийг ойлгоно. Нүүрний яснуудад үүсгэгдсэн хугарал гэмтлүүдийг эхний задлан шинжилгээгээр шалгах боломжгүй. Яагаад гэвэл шинжилгээгээр нүүрний хэлбэр дүрс алдагдуулдаг, нүүрний арьс, булчин зөөлөн эдүүдийг бүгдийг нь шулж авч цэвэрлэж шалгадаг учраас эхний шинжилгээгээр хориглодог. Арьсны гаднаас тэмтэрч дээрх гэмтлүүдийг илрүүлэх боломжгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас  214-218 /,  ... Б- удалгүй хүрээд ирэхээр нь би түрийвчээ буудлын өрөөнд орхисноо санаад буцаж Б-ийн хамт буудлын өрөө рүү ороод буцаад гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Т-ын мэдүүлэг / 2 дугаар хавтас 52-55 /,  “... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №151 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй  байна ... Дээрх дүгнэлт нь үхлийн шалтгаан нэгдсэн саналд хүрсэн ба дүгнэлт нь товч ба дэлгэрэнгүй бичигджээ. Талийгаач нь зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас  барсан нь шарилд дахин шинжилгээ болон шүүх эд эсийн шинжилгээгээр тогтоогдож байна гэсэн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 987 дугаартай дүгнэлт / 3 дугаар хавтас 108-112 /,   ... Тэгээд намайг 461 дүгээр хорих ангид байхад “ Мэдүүлэг битгий өгөөрэй. Түрийвч авах гэж орсон. Ямар ч зодоон болоогүй гэж хэлээрэй “ гэж Т- ах эргэлт уулзалтанд орох үедээ хэлж байсан ... Тэгээд намайг мэдүүлэг өгөхөөр бол “ Түрийвч авах гээд буудал руу орсон. Ороод зодоон болоогүй орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй “ гэж надад хэлээд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Б-ийн / 3 дугаар хавтас 125-127 /,  ... Эргээд харахад Б- талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Б-өд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан. Б- “ Өшиглөсөн “ гэж надад хэлсэн. ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “ Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу “ гэж асуухад Чимгээ “ За. за “ гэж хэлээд утсаа тасалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Т-ын мэдүүлэг / 3 дугаар хавтас 131-133 /,  ... Удалгүй Мөнхөө /Б-/ гэж дууддаг залуу хүрээд ирсэн. Мөнхөө ирсэн чинь Т- Мөнхөөд “нөгөө хоёрын чинь нэг нь нас барчихсан байна ш дээ” гэж хэлсэн чинь Мөнхөө юу ч хэлээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Дэлэгнямын мэдүүлэг / 3 дугаар хавтас 139-142 /, яллагдагч Э.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 144-147 /,  ...  Гадна хаалгаа надад онгойлгож өгөхгүй байна. Буудалд чинь хүнтэй архи ууж байгаад зодуулчихлаа. Буцаж орж хувцсаа авмаар байна. Куртикээ авмаар байна” гээд байхаар нь би “ За.За. Хаалгаа тайл гэж хэлье” гээд утсаа тасалсан. Нилээн удаж байгаад дахин залгаад “ Танай камер бичлэгээ хадгалдаг юм уу. Бичлэг хийдэг юм уу” “ Камерын бичлэгийг устгаж болдог юм уу. Бичлэгээ устгачихаарай” гэж хэлээд салгасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг  / 3 дугаар хавтас 158-163 /,  ... Э.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. үнэн зөв мэдүүлэг өгөх, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэсэн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 1007 дугаартэй дүгнэлт  / 3 дугаар хавтас 164-165 /,  ... Т- надад “Урьд шөнө архи уугаад тэгээд зодоон хийсэн чинь нэг хүн нь болохоо больчихлоо” гэж хэлсэн. “ Чамд таньдаг өмгөөлөгч байгаа юу. Зөвлөгөө авах гэсэн юм. Цагдаагийн газраас дуудаад байна” гэж хэлсэн. Өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад Б-ийг дуудчихсан. Б-ийг дагуулж ороод миний гинжийг тасласан намайг цохьсон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Б- болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Т- хажуунаас “Б-ийг өшиглөхөд нэг сонин түг гээд дугарсан. Тэгэхээр нь би Б-ийг “ Чи яаж байгаа юм бэ. Одоо боль “ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Батбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтас 199-203 /,  ... ... 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийгдсэн дахин шинжилгээгээр талийгаачийн шарилнаас авсан эд эсийн шинжилгээ нь 2639 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх шалтгаан нөхцөл болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг / 3 дугаар хавтас  206-208 /,  …Яллагдагч Ш.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 211-219 / зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Т- нь / А.Эрдэнэбатыг зодсон боловч түүнд гэмтэл учраагүй, талийгаачид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, талийгаачийг Ш.Т- зодсон гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б-ийг ах Ш.Т-ыг өмөөрч, талийгаачийн нүүрэнд өшиглөж, зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж, алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б-өд ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн  оршуулгын зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оршуулгын зардал 13.277.030 төгрөгийг нөхөн төлсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, талийгаач нь түүнийг хэл амаар доромжилсон гэсэн нь нотлогдоогүй бөгөөд Э.Б- нь ах Ш.Т-ын дуудсанаар очиж, ахыгаа өмөөрч, талийгаачийг өшиглөж, зодсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Э.Б-ийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Ш.Т- нь 92 хоног цагдан хоригдсонг дурьдаж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт 37.000.000 сая төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд хэрэглэхээр 3.000.000 төгрөг зээлсний хүү нь 1.082.030 төгрөг, үлдэх мөнгө нь сэтгэл санааны хохирол гэж мэдүүлсэн болно.

Эдгээрээс шүүгдэгч Э.Б- нь шүүхийн шатанд 1.082.030 төгрөгийг нөхөн төлсөн тул сэтгэл санаа болон, сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байна. Э.Б- нь өнөөдрийн шүүх хуралдаанд талийгаачийг би өшиглөсөн гэж мэдүүлж  байгаа болохоос үүнийг нотолсон зүйл байхгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Т-, талийгаач, А.Эрдэнэбат нар нь 402 дугаартай өрөөнд байх үед Ш.Т-, А.Эрдэнэбат нар барьцалдсан байдалтай байсныг болиулахад талийгаач өрөөний баруун талын сандал дээр сууж байсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Ш.Т- гарахдаа нүүр цус болчихсон байна уу” гээд миний гинжийг тасалчихлаа гэж ууртай хэлээд халаасандаа хийчихсэн. Мөн утсаар нилээн ууртай байдалтай нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. Шөнө 01:00 цаг болох гэж байхад өндөр туранхай, 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсноо учир битүүлэг пид, пад гэх битүү чимээ гарсан. ...Хартал талийгаач залуу сууж байсан сандлынхаа урд хэсэгт доошоо хараад хэвтчихсэн сонин хоржигнож дуугараад байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан. ...бүдүүн залуугийн араас харахад нөгөө туранхай залуугаа загинаад байсан.  …Нөгөө хүүхдэд "чи муу" гэж хэлж байсан. Их л ууртай явж байсан. Шатны төмөр цохиж авах шиг болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Наранцэцэгийн  мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 149-158 /,    

2. Хэрэг учрал болсны дараа Мөнхөө /Б-/ гэж дууддаг залуу хүрээд ирсэн. Мөнхөө ирсэн чинь Ш.Т- Мөнхөөд “нөгөө хоёрын чинь нэг нь нас барчихсан байна ш дээ” гэж хэлсэн чинь Мөнхөө юу ч хэлээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Дэлэгнямын мэдүүлэг / 3 дугаар хавтас 139-142 /,

3. ...Өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад Э.Б-ийг дуудчихсан. Э.Б-ийг дагуулж ороод миний гинжийг тасласан намайг цохьсон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Э.Б- болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Ш.Т- хажуунаас “ Э.Б-ийг өшиглөхөд нэг сонин түг гээд дуу гарсан. Тэгэхээр нь би Э.Б-ийг “ Чи яаж байгаа юм бэ. Одоо боль “ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Батбаярын мэдүүлэг / 3 дугаар хавтас 199-203 /,

4. ... Эргээд харахад Э.Б- талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Э.Б-өд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан. Э.Б- “ Өшиглөсөн “ гэж надад хэлсэн. ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “ Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу “ гэж асуухад Чимгээ “ За. за “ гэж хэлээд утсаа тасалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Т-ын мэдүүлэг / 3 дугаар хавтас 131-133 /, 

5. Дээрх буудлын бичлэгийг устгуулахаар ярьсан болохыг мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг  / 3 дугаар хавтас 158-163 /, 

6. ... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач  Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 151 дүгээр дүгнэлт  / 1 дүгээр хавтас 218-227 /,

7. ... Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн шинжээч Н.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

8. ...  Нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж шинжээч Ц.Бадралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

9. Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Э.Б-ийн удаа дараагийн мэдүүлэг болон тайлбартаа Т- ах талийгаачийн нүүрэнд өшиглөсөн гэж мэдүүлж, түүнтэй нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх / 3 дугаар хавтас 222, 224 / хүсэлт гаргасны дагуу тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад  / 3 дугаар хавтас 226-227 / Э.Б- нь татгалзсан ба шүүхийн хэлэлцүүлэгт татгалзсан шалтгаанаа тайлбарласан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-г журамлан прокуророос шүүгдэгч Хаад боржигон овогт Ш-н Т-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2-г журамлан шүүгдэгч Хаад боржигон овогт Э-н Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Э-н Б-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Эрдэнэдуламыг Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 / арван гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б-ийн  эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б-ийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Т- нь  92 хоног цагдан хоригдсонг дурьдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Б- нь төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь сэтгэл заслын болон сэтгэл санааны хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Э.Б-өд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Ш.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, Ш.Т- хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                        Б.ДАРЬСҮРЭН