Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 375

 

 

  2020        04           22                                   2020/ШЦТ/375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

иргэдийн төлөөлөгч: Л.Цогбадрах;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

гэрч: Д.Төмөрчөдөр;

хохирогч: Ц.Булган, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн;

хохирогч: Т.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Борхүү;

хохирогч: Б.Бүлтэн, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг;

хохирогч: Ж.Гэрэлтуяа, Т.Мөнхдалай, Г.Дамбасүрэн, Г.Энхтөгс, Т.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Б.Оюунгэрэл, М.Дөлгөөн, Б.Мөнхцэцэг;

шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт   улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Г.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

  Яллагдагч Г.М нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7дугаар хорооны нутаг дэвсгэр “Жонон” мал эмнэлгийн ажилтан, хохирогч
М.Мөнхбаатарыг “гадаад улсад 100 хувийн тэтгэлэгт оюутан дүүг чинь явуулж
өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг
нуух замаар төөрөгдөлд оруулж, 8.080.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2018 оны 01 дүгээр сарын 03-05-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн
1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Лхагвабаярыг “гадаад улсад тэтгэлэгт
явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг
нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.540.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Гэрэлтуяаг “Австрали Улс руу оюутны тэтгэлгээр охиныг чинь явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.820.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Баттуяаг “гадаад улсын оюутны тэтгэлэгт хүүхдийг чинь явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны дэвсгэрт хохирогч Г.Оюунтунгалагийг “Солонгос Улсын виз гаргаж өгнө” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж нийт 2.935.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Амарбаясгаланг “Австрали Улсын оюутны тэтгэлэгт дүүг чинь хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 7.070.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  -2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Булганыг “Австрали Улсын их сургуульд оюутны тэтгэлэгт хүүхэд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Баярцэнгэлийг “Австрали Улсын их сургуульд оюутны тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 7.126.960 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ганцэцэгийг “Австрали Улсын Сидней хотод бакалаврын тэтгэлэгт дүүг чинь хамааруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2.800.000 төгрөгийг жүүлэн авч залилсан,

-2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Оюунгэрэлийг “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.013.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхцэцэгийг “Солонгос Улсын Магистрын тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 9.490.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нарангаравын хүүг “хүүхдийг чинь Австралийн анагаахын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад зуучилж өгнө, IELTS-ийн шалгалтын оноо бүтэн авахад тусална” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ганчимэгийг “Австрали, Солонгос Улс руу хямд өртгөөр оюутан сургах боломж байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 10.140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Хишигбатыг “Австрали Улс руу дүү Нандин-Эрдэнийг явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 14.120.000 төгрөгийг шилжүүлэн звч залилсан,

-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын хооронд дүүргийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Энхтөгсийг “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 14.128.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Сүрэнхүүг “Монгол Улсын их дээд сургуулиудад хүүхдийг чинь тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2015 оны 8 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт   хохирогч Э.Бямбадашид   өөрийгөө   “Боловсролын   яаманд   ажилладаг   хүүхдийг  чинь тэтгэлэгтэй суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2015 оны 10 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ганбаатарыг “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  дараагийн үйлдлээр Д.Төмөрчөдөрийн дансаар дамжуулан 11.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,  

-2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дэвсгэрт   хохирогч   Б.Хишигдэлгэрт   өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг” гэж танилцуулан “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

    -2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч С.Бат-Оршихыг өөрийгөө “Боловсролын яаманд ажилладаг гэж танилцуулан “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд улж, 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

   -2016   оны 03 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны
нутаг дэвсгэрт  хохирогч Ц.Саранцацралыг “Герман Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

   -2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Оюунчимэгийг “Япон Улсад хүүхдийг чинь суралцуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Цэцгээг “дотоодын тэтгэлэгт хүүхдийг чинь хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны хооронд Баянгол дүүргийн хохирогч Б.Дөлгөөнийг “Австрали Улсын Сидней их сургуульд явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.358.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд хохирогч Б.Гансүрэнг “Австрали Улсын Камбераа хотын Үндэсний их сургуульд явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит нуух замаар төөрөгдөлд оруулж 8.553.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны хооронд хохирогч Э.Наранцэцэгийг “БНСУ-д тэтгэлэгтэй сургуульд суралцуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.554.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2017 оны 01 дүгээр сарын 18-наас 2017 оны 03 дугаар сарын 13-ны хооронд хохирогч Д.Нацагдоржийг “БНСУ-д тэтгэлэгтэй сургуульд суралцуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.308.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 дугаар cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баяртөгсийг “БНСУлсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.808.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бумцогийг “Япон Улс руу сургалтад явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сэнгээг “Солонгос Улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.838.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд Баянгол   дүүргийн   18   дугаар   хорооны   нутаг  дэвсгэрт  хохирогч Б.Мөнхзаяаг “Австрали Улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.578.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

           -2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын хооронд Баянгол 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Дамбасүрэнг “Австрали Улсын тэтгэлэгт хамруулахаар зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.700.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

           -2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар
хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхдалайгаас “Солонгос Улсад 3 жилийн
хугацаатай гэрээгээр хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд орулж, 3.000.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

           -2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Ганчимэгийг “Солонгос Улсад 5 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

           -2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бүлтэнгээс “түүний зээ охин, ач дүү зэрэг төрөл садны хүмүүсийг Солонгос Улсад хөдөлмөр   эрхлэх   гэрээнд   зуучилна,   гадаадын   сургуульд   тэтгэлэгтэйгээр суралцахад зуучилна” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 33.180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         -2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Өлзийжаргалаас түүний нөхөр Д.Хүч-Эрдэнийг “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх гэрээнд зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.950.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

         -2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт хохирогч Ц.Майбаяраас “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ зуучилж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.400.000 төгрөгийг “ХАС” банкны 5002368298 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

          -2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Есөн-Эрдэнээс “дүүг чинь Австрали Улсад тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч  залилсан,

-2016 оны 09 дүгээр сараас 12 cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхцэцэгийг “2 хүүхдийг чинь оюутны тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 14.134.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Янжиндуламыг “Австрали Улсын виз гаргуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 308.075.960 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Аваагүй мөнгийг намайг авсан болгож мэдүүлэг өгсөн хүмүүс байгаа. Ц.Булган гэх хүнээр дамжуулж Ц.Булганы хүүхэд, мөн Т.Янжиндулам, С.Баярцэнгэл гэх гурван хүнийг гадагшаа явуулахаар хүн бүрийг 7.000.000 төгрөгөөр тооцож санал тавьсан. Тэгээд Ц.Булган эгчийг хүн олж байгаа учраас 6.500.000 төгрөгөөр тохирч, нийт 20.500.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Тэгтэл энэ асуудал бүтэхгүй болсны дараа Ц.Булган эгч Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан байдаг. Гомдол дээрээ Т.Янжиндулам, С.Баярцэнгэл нарыг оролцуулан нийт 20.500.000 хохирол гаргуулах талаар бичсэн боловч С.Баярцэнгэл, Т.Янжиндулам нар нь Баянзүрх дүүрэгт өргөдөл гарсан байдаг. Тэгэхээр энэ гурван хүний хохирол давхцаж ороод байгаа учраас маргаантай байна. Би энэ хуралд гэрчээр оролцож байгаа Д.Төмөрчөдөр эгчээс анх 1.000.0000 төгрөг авсан. Гэтэл Д.Төмөрчөдөр нь миний нэрийг бариад Ц.Ганбаатар, А..Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал гэх хүмүүсээс мөнгө авсан байдаг. Энэ хүмүүстэй өөрөө гэрээ хийж мөнгө аваад тодорхой хувийг надад өгдөг байсан. Гэтэл энэ асуудал Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлэгдэх хүртлээ явчихсан байсан. Хан-Уул дүүргийн прокурор Мөнхбаяр, байцаагч Цэрэнжаргал нар нь Д.Төмөрчөдөрийг дансны хуулгаар надад хэлэлгүйгээр  хүмүүсээс мөнгө авсан нь тогтоогдож байна гэж үзээд бид хоёрыг яллагдагчааар татсан. Д.Төмөрчөдөр яллагдагчаар татагдаад шалгагдаж байсан мөртлөө одоо гэрчээр оролцож байгаа нь эргэлзээтэй байна. Би энэ хүнээс 1.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрнө. Т.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Б.Борхүү нь хавтаст хэрэгт хорин долоон хүний дансны хуулгыг хавсаргасан байдаг. Энэ 27-н дансаар Т.Мөнхцэцэгээс Г.М руу мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлдэг.  Би энэ 27-н  данснаас таван дансаар нь мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Т.Мөнхцэцэг нь энэ таван дансаар өөрийнхөө хүү, охин болон хохирогч Э.Наранцэцэг, Б.Баяртөгс нарын мөнгө гэж 35.496.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл одоо болохоор Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн гэх найман хүн хохирогчоор тогтоогдоод оролцож байгаа. Энэ найман хүнийг огт танихгүй. Хавтаст хэрэгтэй танилцахад эдгээр хүмүүс нь Т.Мөнхцэцэгт мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байсан. Т.Мөнхцэцэгийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 27-н данснаас 22 дансны эзэмшигчийг тодруулаад эдгээр хүмүүсийн мөнгө Т.Мөнхцэцэгийн дансанд орсон эсэхийг шалгуулмаар байна. Эдгээрээс бусад хохирогч нарын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Т.Мөнхцэцэг болон Д.Төмөрчөдөртэй холбоотой үйлдлүүдийг нэмж шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Булган мэдүүлэхдээ: “...Намайг Г.М 20.500.000 төгрөгийг авсан гэж гүтгэж байна. Энэ мөнгө Т.Янжиндулам, С.Баярцэнгэл хоёрт хамаарахгүй. Зөвхөн надаас манай хүүхдийг Австрали Улс руу тэтгэлэгтэй сургуульд явуулна гэж хэлээд 20.500.000 төгрөгийг авсан байдаг” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Т.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Г.М нь манай ажлын зэргэлдээ хаалганд караоке ажиллуулдаг байсан. Манай хоёр хүүхдийг оюутан гэдгийг мэдээд тэтгэлгийн талаар санал тавьсан. Г.М нь “манай ээжийн хамаатан ах Батсайхан маань насаараа боловсролын яаманд ажиллаж байгаа, боломжийн гоё тэтгэлгүүд орж ирдэг” гэж хэлсэн. Тухайн үед манай охин Австри Улсын Венийн их сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нотариатаар гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг авч эхэлсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сар хүртэл нийт 14.136.100 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. Сүүлд Цагдаагийн байгууллагад шалгуулахад ээж Нансалмаа, нөхөр Саруул зэрэг нийт 30 гаруй данс руу хуваагдан орсон байдаг. Г.М нь надаас “та таньж мэдэх ойр дотны хүмүүстээ ийм тэтгэлэгт боломжууд байгааг хэлээд өгөөч” гуйж байсан. М.Дөлгөөн, Г.Дамбасүрэн нар надад итгэж Г.Мын данс руу шилжүүлсэн. Энэ нь бүрэн шалгагдсан. Миний данснаас Г.Мын ээж Нансалмаа, нөхөр Саруул зэрэг 30 гаруй хүний данс руу олон хүүхдийн мөнгө шилжсэн. Манай хоёр хүүхэдтэй нийлээд 10 хохирогч байдаг” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Бүлтэн мэдүүлэхдээ: “...Би Г.Мд “ХАС” банкны дансаар дүү нарынхаа нэр дээрээс 33.180.000 төгрөгийг шилжүүлсэн. Хүүхдүүдийг маань Солонгос болон Австрали Улсад магистрт тэтгэлгээр суралцуулж өгнө гэх үндэслэлээр авсан. Энэ мөнгөнөөс 700.000 төгрөг авсан. Үлдэгдэл 32.480.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Гэрэлтуяа мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “манай хүүхдийг Австрали Улс руу сургуульд суралцуулж өгнө” гэж Г.М нь миний таньдаг хүний нэрийг барьж надтай утсаар холбогдоод нилээн олон удаа мессеж бичсэний эцэст итгээд Г.Мын Төрийн банкны данс руу 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогоор хохирлоо төлөөгүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхдалай мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “ажлын гэрээгээр Солонгос Улс руу гаргаж өгнө” гэх үндэслэлээр 3.000.000 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгийг авч чадаагүй байна. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дамбасүрэн мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 2 сард Австрали Улс руу тэтгэлгээр суралцуулна гэж сонсоод Т.Мөнхцэцэгийн данс руу нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад боловсролын яаманд таньдаг хүн байдаг. Оюутны тэтгэлгийн жагсаалтад нэрийг чинь оруулж яаралтай цааш нь явуулах  шаардлагатай байгаа учраас мөнгөө хурдан шилжүүлээрэй гэж хэлсэн.  Одоогоор дээрх мөнгөнөөс буцааж аваагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтөгс мэдүүлэхдээ: “...Анх 2015 оны 06 дугаар сард хүнээр дамжуулан холбогдсон. Г.М нь “манай хүүхдийг Япон Улс руу тэтгэлэгтэй сургуульд суралцуулж өгнө” гээд намайг “2 цагийн дотор 6.500.000 төгрөгийг яаралтай шилжүүл, тэгэхгүй бол маш олон хүүхэд оролцож байна” гэж хэлсэн. Тэгээд регистрийн дугаараар нь “ХААН” банкны данснаас Голомт банкны данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа маш гоё боломж гарлаа, танай хүүхдийг Герман руу явуулж өгье. Та нэмээд 3.500.000 төгрөгийг шилжүүлээч гэхээр нь Г.Мын “ХААН” банкны  5007974443 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 8 сард визний мөнгө болох 3.280.000 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. 11 дүгээр сард хэлний бэлтгэлд 1000 доллар шилжүүлээч гэхээр нь би уурласан.  Тэгээд би 1.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 14.280.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс 2.000.000 төгрөгийг эргүүлж авсан. Одоо үлдэгдэл 12.280.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ганчимэг мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сард ах эгчээсээ сонсоод “ажлын гэрээгээр Солонгос Улс руу явуулна” гээд 3.150.000 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. Үүнээс 100.000 төгрөгийг буцааж авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Оюунтунгалаг мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын дундуур найзаасаа сонсоод “Солонгос Улс руу 3 жилийн хугацаатай найдвартай гаргана” гэхээр нь 10 дугаар хороололын “ХАС” банкнаас Г.Мын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 сарын дараа визний мөнгө болох 3.000.000 орчим төгрөг өгсөн байдаг. Дараа нь бүтэхгүй болохоор нэхэж байгаад бага багаар нийтдээ 1.330.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...Анх 2018 оны 04 дүгээр сарын 08-нд Солонгос Улс руу гаргаж өгнө гэхээр нь 3.000.000 төгрөгийг Г.Мын “ХАС” банкны данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 100.000 төгрөгийг эргүүлж өгсөн, өөрөөр мөнгө аваагүй. Үлдэгдэл 2.900.000 төгрөгийн хохирлоо барагдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дөлгөөн мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд  Австрали Улс руу сургуульд суралцуулна гээд зээлийн гэрээ байгуулж 8.358.000 төгрөгийг Т.Мөнхцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөнгөө Т.Мөнхцэцэгт өгсөн боловч Г.Мын шүүх хуралд дээр ирээд байгааг ойлгохгүй байна. Би Г.М гэх хүнийг танихгүй. Т.Мөнхцэцэг нь манай ах яаманд ажилладаг гэж хэлж байсан. Одоогоор мөнгөө буцааж аваагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 16-нд дүүгээ Солонгос Улс руу их сургуульд суралцуулна гэж Г.Мөнжаргалын Төрийн банкны данс руу 9.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь визний мөнгө 4.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Энд Цолмон гэх хүн ямар ч хамааралгүй. Үлдэгдэл 4.600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Төмөрчөдөр мэдүүлэхдээ: “...Би Г.Мыг 2015 оны 05 сард ажлын хүнээрээ зуучилж, хүүхдээ суралцуулах зорилгоор танилцаж байсан. Г.М намайг таньдаг мэддэг хүндээ хэлж өгөөч гэж гуйж байсан болохоор хүмүүсээс авсан мөнгөө Г.Мын “ХААН” банкны данс руу шилжүүлдэг байсан. Намайг бичиг хэргийн ажилд оруулж өгнө,  сард 500.000 төгрөгийн цалин, хоол унааны мөнгө өгье гэж хэлэхээр нь Улаанбаатарт ирсэн.  Г.М итгэл үнэмшил төрүүлж байсан болохоор өөр хүмүүст хэлдэг байсан. Г.М хүүхдийг маань тэтгэлэгт хамруулж өгнө гэхээр нь 1.000.000 төгрөг өгсөн. Г.М намайг өөрийнхөө дансаар мөнгө аваад шилжүүлж байгаарай гэж хэлдэг байсан.  Би Г.Мын өмнөөс ярьж байгаагүй. Би найз нартаа Г.Мын дугаарыг өгчихдөг байсан.  Би Ц.Саранцацрал, Ц.Бумцог нарын хохирлыг гэрээ зараад барагдуулсан. Надад мөнгө өгсөн хүмүүс Г.Маас мөнгө авч өг гээд тайван байлгадаггүй байсан болохоор хохирлыг барагдуулсан. А.Оюунчимэгийн 5.000.000 төгрөгийг Г.М өөрөө төлж барагдуулсан.  Надад Г.Мтай хамтарч хийсэн үйлдэл байхгүй. Саранцацрал гэх хүн миний дансаар дамжуулж мөнгө шилжүүлсэн гэдэг утгаараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би хохирлыг төлж барагдуулсан. Г.М эдгээр хүмүүсээс гадагш гаргасан тохиолдол байхгүй. Г.М намайг ажилд оруулж өгнө гээд оруулаагүй учраас 200.000-300.000 төгрөг өгдөг байсан. Би Г.Маас ойролцоогоор 5.000.000-6.000.000 төгрөг авсан байх” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Лхагвабаяр /1хх-ийн 15-16/, хохирогч М.Мөнхбаатар /1хх-ийн 18-19, 9хх-ийн 3/, хохирогч Ж.Гэрэлтуяа /1хх-ийн 41-42, 9хх-ийн 5, 192/, хохирогч Ж.Баттуяа /1хх-ийн 118-119, 9хх-ийн 180/, хохирогч Г.Оюунтунгалаг /1хх-ийн 138-139, 8хх-ийн 223-224/, хохирогч Ж.Амарбаясгалан /1хх-ийн 187-188, 9хх-ийн 4, 187/, гэрч Ж.Батсайхан /1хх-ийн 191/, хохирогч С.Баярцэнгэл /1хх-ийн 242/, хохирогч Ц.Булган /1хх-ийн 250-2хх-ийн 2, 9хх-ийн 1/, хохирогч Б.Ганцэцэг /2хх-ийн 158-159/, хохирогч Б.Мөнхцэцэг /2хх-ийн 187-188/, гэрч М.Цолмон /2хх-ийн 189-190/, хохирогч Б.Оюунгэрэл /2хх-ийн 206-208, 9хх-ийн 2/, гэрч Т.Ганчимэг /2хх-ийн 209-210/, хохирогч М.Зулзаяа /3хх-ийн 2-3/, гэрч Д.Болормаа /3хх-ийн 5-6/, хохирогч Б.Ганчимэг /4хх-ийн 18-20, 9хх-ийн 179/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Хишигбат /4хх-ийн 21-23, 9хх-ийн 178/, хохирогч Ц.Саранцацрал /4хх-ийн 150-153, 6хх-ийн 162-163/, хохирогч Ч.Сүрэнхүү /4хх-ийн 161-162, 6хх-ийн 158-159/, хохирогч Г.Энхтөгс /4хх-ийн 167-169, 171-172, 6хх-ийн 142-144, 9хх-ийн 183/, хохирогч Б.Хишигдэлгэр /4хх-ийн 174-175, 176-177, 6хх-ийн 147-148/, хохирогч С.Бат-Орших /4хх-ийн 179-181, 6хх-ийн 151-152/, хохирогч А.Оюунчимэг /4хх-ийн 188-189, 6хх-ийн 155-156/, гэрч Ч.Түмэнхүү /4хх-ийн 190-/, гэрч Е.Цэндсүрэн /4хх-ийн 191/, гэрч Ц.Батсүх /4хх-ийн 194-195, 196/, гэрч Б.Түмэнжаргал /4хх-ийн 197, 207-208/, гэрч Д.Долгорсүрэн /4хх-ийн 198, 205-206/, хохирогч Ц.Ганбаатар /6хх-ийн 55-56, 136-137, 9хх-ийн 185/, хохирогч Э.Бямбадаш /6хх-ийн 57-60/, хохирогч Л.Цэцгээ /6хх-ийн 65-68/, хохирогч Д.Баяртөгс /6хх-ийн 165-166/, хохирогч Ц.Бумцог /6хх-ийн 168-169/, хохирогч Б.Сэнгээ /6хх-ийн 171-172, 9хх-ийн 190/, хохирогч Б.Мөнхзаяа /6хх-ийн 178-179, 9хх-ийн 186/, хохирогч Г.Дамбасүрэн /6хх-ийн 186-187, 9хх-ийн 188/, хохирогч Б.Гансүрэн /7хх-ийн 167-169, 9хх-ийн 191/, хохирогч Э.Наранцэцэг /7хх-ийн 170-171, 9хх-ийн 189/, хохирогч Д.Нацагдорж /7хх-ийн 172-173, 9хх-ийн 184/, гэрч Б.Бадамцэцэг /7хх-ийн 174-175/, хохирогч М.Дөлгөөн /8хх-ийн 178-179, 9хх-ийн 182/,  хохирогч Т.Мөнхдалай /9хх-ийн 27-28, 174/, хохирогч Т.Ганчимэг /9хх-ийн 46-47/, хохирогч Б.Бүлтэн /9хх-ийн 124-125, 176, 193/, хохирогч Б.Өлзийжаргал /9хх-ийн 148-149, 173, 184/, хохирогч Ц.Майбаяр /9хх-ийн 165, 175/, хохирогч Б.Есөн-Эрдэнэ /9хх-ийн 224-225/, хохирогч Т.Мөнхцэцэг /10хх-ийн 73-74, 75/, хохирогч Т.Янжиндулам /11хх-ийн 22-24/, гэрч Б.Энхбаяр /8хх-ийн 182-183/, гэрч Ч.Бадамханд /8хх-ийн 184-185/, гэрч Ш.Нансалмаа /9хх-ийн 7-8/, гэрч Д.Гарди /9хх-ийн 10, 194-195/, гэрч С.Саруул /9хх-ийн 11-12/, гэрч Г.Амаржаргал /9хх-ийн 13-14/, гэрч Б.Гантулга /9хх-ийн 126/, гэрч А.Ганчимэг /9хх-ийн 127/, гэрч Б.Нарантуяа /9хх-ийн 128/, гэрч Б.Лхагва-Очир /9хх-ийн 129/, гэрч Б.Төмөр-Арслан /9хх-ийн 130/, гэрч Д.Ариунаа /9хх-ийн 131/, гэрч Д.Төмөрчөдөр /9хх-ийн 196-197/, гэрч Б.Бат-Эрдэнэ /9хх-ийн 198/ нарын мэдүүлэг, Т.Янжиндуламын мөнгө шилжүүлсэн баримт /11хх-ийн 39-40/, Т.Мөнхдалайгийн мөнгө шилжүүлсэн баримт /9хх-ийн 25/, Б.Сэнгээ депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 174-175/, Л.Цэцгээгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 69-72/, Г.Энхтөгс депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-иийн 196-207, 234-237/, Э.Бямбадашийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 61-64/, Б.Баяртөгсийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 123-125/, Э.Наранцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 131, 133/, Б.Хишигдэлгэр, С.Бат-Орших нарын мөнгө шилжүүлсэн баримт /6хх-ийн 239/, А.Оюунчимэгийн мөнгө шилжүүлсэн баримт /4хх-ийн 184-185/, Г.Оюунтунгалагийн мөнгө шилжүүлсэн баримт /8хх-ийн 226/, Б.Өлзийжаргалаас мөнгө шилжүүлсэн баримтууд /9хх-ийн 141-145/, Ц.Майбаярын мөнгө шилжүүлсэн баримтууд /9хх-ийн 159-163/ Г.Оюунтунгалагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 228-240/, Д.Пүрэвсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 242-249/, М.Цолмонгийн дансны хуулга /2хх-ийн 193/, Ж.Гэрэлтуяагийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 39/, Ж.Баттулгын мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 116/, Ж.Амарбаясгалангийн мөнгө өгсөн баримт /1хх-ийн 192-194/, Ж.Амарбаясгалангийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 195-207/, Д.Даваацэрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 7-11/, Ц.Булганы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 12-17/, Б.Ганцэцэгийн мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 160/, Б.Оюунгэрэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 218-220/, Т.Мөнхцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 97-126, 10хх-ийн 17-46/, Т.Мөнхцэцэгээс мөнгө шилжүүлсэн гэх баримтууд /10хх-ийн 47-71/, Т.Ганчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх-ийн 37-44/, А.Ганчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх-ийн 63-66/,  Г.Нарангаравын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 248-249/, Б.Нарантуяагаас мөнгө шилжүүлсэн баримт /9хх-ийн 60-61/, хохирогч нартай харьцсан мессежнүүд /2хх-ийн 18-132, 214-217, 9хх-ийн 67-122/, Г.Мын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 47, 3хх-ийн 62-83, 88-89, 4хх-ийн 50-52, 5хх-ийн 15-52, 100-104, 121-153, 181-197, 6хх-ийн 29-31, 33-49, 7хх-ийн 14, 18, 33-34, 235-246, 10хх-ийн 119-253/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд /1хх-ийн 109, 128, 171, 172, 2хх-ийн 151-152, 170-171, 238-239, 3хх-ийн 7, 249-250, 4хх-ийн 4-5, 7-8, 96, 98, 100, 9хх-ийн 21-22, 33-34, 52-53, 137-138, 155-156, 242, 10хх-ийн 9, 11хх-ийн 4/, Г.Мын сэтгэц эмгэг судлалын 572 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 78-80/, Г.М хохирлоос барагдуулсан баримт /6хх-ийн 232, 8хх-ийн 188/, Г.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 29-31, 100-102, 125-126, 164-165, 211-212, 2хх-ийн 138-140, 167-168, 3хх-ийн 11-13, 205-207, 6хх-ийн 75-76, 9хх-ийн 31-32, 50-51, 135-136, 153-154, 169-170, 232-234, 239-241, 10хх-ийн 78, 11хх-ийн 67/, Г.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 163, 3хх-ийн 24, 5хх-ийн 8/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь өөрийгөө “боловсролын яаманд ажилладаг, хүүхэд, дүүг чинь гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хамруулж өгнө, Солонгос Улсад хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө, виз гаргаж өгнө” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Сүрэнхүүгээс 1.000.000 төгрөгийг,

-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын хооронд дүүргийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхтөгсөөс 14.128.000 төгрөгийг,

-2015 оны 8 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Э.Бямбадашаас 1.200.000 төгрөгийг,  

-2015 оны 10 дугаар сард Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ганбаатараас Д.Төмөрчөдөрийн дансаар дамжуулан 11.500.000 төгрөгийг,  

-2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дэвсгэрт   иргэн   Б.Хишигдэлгэрээс 4.000.000 төгрөгийг,

    -2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны
нутаг дэвсгэрт иргэн С.Бат-Оршихоос 4.000.000 төгрөгийг,

-2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бумцогоос 1.400.000 төгрөгийг,  

   -2016   оны 03 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны
нутаг дэвсгэрт иргэн Ц.Саранцацралаас 5.000.000 төгрөгийг,

   -2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Оюунчимэгээс 5.000.000 төгрөгийг,

-2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цэцгээгээс 1.000.000 төгрөгийг,

-2016 оны 09 дүгээр сараас 12 cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхцэцэгээс 14.134.000 төгрөгийг,

-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд Баянгол   дүүргийн   18   дугаар   хорооны   нутаг  дэвсгэрт  иргэн Б.Мөнхзаяагаас 8.578.000 төгрөгийг,  

-2016 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сэнгээгээс 6.838.000 төгрөгийг,

-2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 дугаар cap хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баяртөгсөөс 13.808.000 төгрөгийг,

-2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд иргэн Б.Гансүрэнгээс 8.553.000 төгрөгийг,

-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны хооронд иргэн Э.Наранцэцэгээс 7.554.200 төгрөгийг,  

-2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Янжиндуламаас 7.000.000 төгрөгийг,

-2017 оны 01 дүгээр сарын 18-наас 2017 оны 03 дугаар сарын 13-ны хооронд иргэн Д.Нацагдоржоос 7.308.000 төгрөгийг,

-2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын хооронд Баянгол 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Дамбасүрэнгээс 8.700.200 төгрөгийг,

-2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 03-ны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.Дөлгөөнөөс 8.358.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

  -2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Булганаас 20.500.000 төгрөгийг,  

-2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баярцэнгэлээс 7.126.960 төгрөгийг,  

   -2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7дугаар хорооны нутаг дэвсгэр иргэн М.Мөнхбаатараас 8.080.000 төгрөгийг,

   -2018 оны 01 дүгээр сарын 03-05-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн
1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лхагвабаяраас 12.540.000 төгрөгийг,

-2018 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганчимэгээс 10.140.000 төгрөгийг,  

-2018 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Хишигбатаас 14.120.000 төгрөгийг,  

   -2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Гэрэлтуяагаас 4.820.000 төгрөгийг,

    -2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Амарбаясгалангаас 7.070.000 төгрөгийг,

           -2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бүлтэнгээс 33.180.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ганчимэгээс 3.150.000 төгрөгийг,

 -2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оюунгэрэлээс 3.013.800 төгрөгийг,

    -2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн  Б.Мөнхцэцэгээс 9.490.000 төгрөгийг,

         -2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Өлзийжаргалаас 3.950.000 төгрөгийг,

         -2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт иргэн Ц.Майбаяраас 5.400.000 төгрөгийг,

         -2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар
хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхдалайгаас 3.000.000 төгрөгийг,

  -2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны дэвсгэрт иргэн Г.Оюунтунгалагаас 2.935.800 төгрөгийг,

          -2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Есөн-Эрдэнээс 1.200.000 төгрөгийг,

  -2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Баттуяагаас 6.000.000 төгрөгийг,

  -2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Нарангараваас 10.500.000 төгрөгийг,

  -2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганцэцэгээс 2.800.000 төгрөгийг буюу дээрх нэр бүхий иргэдэд нийт 308.075.960 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилан, уг гэмт хэргээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ч.Сүрэнхүүгийн /4хх-ийн 161-162, 6хх-ийн 158-159/: “...Манай хүү Жамбалбавуу Ирээдүй цогцолборын 12 дугаар ангид сурдаг. ...Тэдний ангийн хүүхэд Билгүүндагва, түүний ээж Энхтөгс нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад “боловсролын яаманд мэргэжилтэн хийдэг, гадаад дотоодын тэтгэлэгт хамруулах хүн байна, чи хүүхдээ өгөх үү, энэ хүнтэй ярь” гэж хэлээд 99701198 гэсэн дугаар өгсөн. Би тухайн дугаар руу залгахад Г.М гэх хүнтэй холбогдсон. Тэр эмэгтэй “өөрийгөө боловсролын яаманд тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн хийдэг дотоодын 100 хувийн тэтгэлэгт хүүхэд хамруулж чадна, өнөөдрийн дотор 1.500.000 төгрөг өгчихвөл тэтгэлэгт хамруулж чадна” гэж хэлсэн. Тухайн үед надад 900.000 төгрөг байсан. Би түүнд байгаа мөнгөө хэлэхэд “та ядахдаа 1.000.000 төгрөг болгоод өгчих” гэж хэлсэн. Тэр өдрөө СХД-ийн Хархорин салбарын “ХААН” банкнаас 900.000 төгрөгийг Гансүхийн Мөнхжаргалын “ХААН” банкны 5007973443 тоот данс руу шилжүүлсэн. 2 хоногийн дараа үлдэгдэл 100.000 төгрөгийг Ш.Санжаа гэх хүнээр Г.Мын “ХААН” банкны данс руу нь хийлгүүлсэн. Үүнээс хойш утсаар байнга холбогдоход “баяр болчихлоо, амраад явчихсан байна, хөдөө томилолтоор ажлаар явж байна” гэдэг байсан. ...2016 оны 05 дугаар сард Боловсролын яаман дээр очиж Г.Мыг сураглахад “манайд тийм хүн ажилладаггүй” гэж байсан. 2016 оны 08 дугаар сараас эхлэн цувуулж авсаар байгаад мөнгөө авч дууссан. Миний хувьд гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулж дууссан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Энхтөгсийн /4хх-ийн 167-169, 171-172, 6хх-ийн 142-144, 9хх-ийн 183/: “...2015 оны 06 дугаар сарын сүүлээр бэр эгч Цэцэгээ ...боловсролын яаманд гадаад руу явуулах оюутан хариуцдаг мэргэжилтэн хийдэг Г.М гэж хүн байна, чи 99701198 гэсэн дугаар руу залгаад асуугаад үзээч” гэж хэлсэн. ...нөхөр хүүхэдтэйгээ ярилцаад Г.М руу эргэж холбогдоход “Япон Улс руу 12.000.000 төгрөгөөр гаргана, 2 цагийн дотор 6.500.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн. ...Голомт банкин дээр очоод данс хоорондын гүйлгээг асуухад 2 цагийн дотор шилжихгүй гэсэн. Г.М руу утасдаж хэлэхэд регистрийн дугаараар шилжүүлчих гэж хэлсэн. Би өөрийн “ХААН” банкны 5019127839 тоот данснаас 6.500.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Мын регистрийн дугаарaap шилжүүлсэн. ...2015 оны 06 дугаар сарын 27-ны үеэр залгаад “Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хьюнболдын Их сургууль байна, хүүхдээ явуулахгүй юмуу, явуулах бол 3.500.000 төгрөг нэмж өг” гэсэн. ...Г.Мын “ХААН” банкны 5007973443 тоот данс руу мобайл банкаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн өдөр дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Германы элчинд мөнгө байршуулах ёстой та одоо 3.128.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Би өөрийн мобайл банкаар Г.Мын ““ХААН”” банкны 5007973443 тоот дансаар 9 дүгээр сарын 20-ны өдөр 3.128.500 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. ...Бид сайт руу орж мэс заслын анги сонгоод Г.Мд хэлэхэд 1000 доллар нэхсэн. Би “1000 доллар өгч чадахгүй, 1.000.000 төгрөг л өгье” гэж хэлээд 2015 оны 11 дүгээр сард ““ХААН”” банкны мобайлаар Г.Мын ““ХААН”” банкны 5007973443 тоот данс руу 1.000.000 шилжүүлсэн. ...Боловсролын яаман дээр очиход тийм хүн ажилладаггүй талаар мэдсэн. Г.М 14.280.000 төгрөг авсан. ...2.000.000 төгрөгийг 3 хувааж дансаар буцаан өгсөн. Одоо 12.228.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Бямбадашийн /6хх-ийн 57-60/: “...Г.М гэх хүний данс руу 1.2 төгрөг шилжүүлсэн. ...Сүүлд нь нэхэж байгаад 1.150.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо үлдэгдэл 50.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Ганбаатарын /6хх-ийн 55-56, 136-137, 9хх-ийн 185/: “...Би эхнэр охинтойгоо яриад явахаар болсон. ...эхний мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 23-нд 5007973443 гэсэн Г.Мын “ХААН” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Төмөрчөдөр “хурдан мөнгөө явуул, дүү хүмүүсийн гарыг хүндрүүлэх гэж байна” гэж хэлүүлж байна гэсэн. Би хөдөө явж байсан учир найз Баатархүүг гуйж түүний 5754006565 тоот данснаас мөнгө шилжүүлсэн. 3 хоногийн дapaa мөн данснаас 1.300.000 төгрөг Г.Мын данс руу шилжүүлсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 13-нд Төмөрчөдөрийн 5554016231 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Төмөрчөдөрийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Төмөрчөдөр байнга мөнгө нэхээд байсан. Аргаа бараад найз Болдбаатарт хэлж тэрээр Г.Мын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд 1.900.000 шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 22-нд Төмөрчөдөрийн дансанд 1.400.000 төгрөг шилжүүлсэн. ... Төмөрчөдөр, Г.М нарын данс руу 10.100.000 төгрөг шилжүүлсэн. Түүний өмнөөс Бумцогтод  1.400.000 төгрөг өгсөн. Нийт  11.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлж байх үедээ Г.Мтай уулзаж байгаагүй. ...2016 оны зун Боловсролын яаман дээр очоод Г.Мыг сураглахад тэрээр ажилладаггүйг нь мэдсэн. Хохирлоо барагдуулмаар байна, ...400.000 төгрөг  буцааж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

       хохирогч Б.Хишигдэлгэрийн /4хх-ийн 174-175, 176-177, 6хх-ийн 147-148/: “...нагац эгч Цэндсүрэнгээс ...тэр хүний 99701198 дугаарыг авч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр утсаар холбогдоход эмэгтэй хүн байсан. Тэр хүн “Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд мэргэжилтэн хийдэг, өмнө хэд хэдэн удаа монгол хүүхдүүдийг ХБНГУлсын Хьюболдын их сургуульд зуучилж тэтгэлэгт  хамруулж байсан туршлагатай, энэ удаа цаг нь тулсан тул танилынхаа 5 хүүхдийг зуулчилна, хичээл нь 2016 оны 01 дүгээр сарын 17-нд эхэлнэ, хугацаа нь тулсан болохоор 7.000.00 төгрөгөөр явуулна, өнөөдрийн дотор дансаар 2.000.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн Би “найзтайгаа хамт явж болох уу” гэхэд болно гэсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Мын хэлсэн “ХААН” банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2016 оны 01 дүгээр сард Бат-Орших бид хоёр тус бүр 2.000.000 төгрөг түүний “ХААН” банк руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 17-нд явна гэсэн өдрөө залгахад “хөдөө томилолтоор явж байна, ажилтай байна” гэж хэлдэг байсан. ...07 дугаар cap болсон чинь “та хоёрын явах худлаа болсон, би зээл хөөцөлдөөд мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлсэн. ...Гомдолтой мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Бат-Оршихийн /4хх-ийн 179-181, 6хх-ийн 151-152/: “...би найз Б.Хишигдэлгэртэй 2015 оны 11 дүгээр сард “гадагшаа сургуульд явмаар байна” гэж ярилцсан. ...Б.Хишигдэлгэрийн эгчтэй нь хамт ажилладаг хүний дүү нь БСШУЯ-д мэргэжилтэн хийдэг талаар Б.Хишигдэлгэр хэлсэн. Бид хоёр 99701198 гэх дугаартай Г.М гэх хүнтэй холбогдож асуухад “4.000.000 төгрөгийг эхний ээлжид өгсөн хүмүүсийг тэтгэлэгт хамруулна” гэж хэлсэн. ...11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Төв “ХААН” банкнаас Г.Мын 5007973443 тоот данс руу 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр мөн 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүн рүү залгаж мөнгө шилжүүлсэн гэж хэлээд уулзъя гэж хэлэхэд “гадуур ажилтай байна” гээд уулзаагүй. ...2016 оны 1 дүгээр сарын ихээр Г.Мын данс руу дахин 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Г.М “мөнгөө яаралтай шилжүүл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүс ирэх долоо хоногт бөөнөөр нь уулзана” гэж хэлсэн. ...Ингээд 2016 оны 5 дугаар cap хүртэл ямар нэгэн шалтгаан хэлээд уулзаагүй. БСШУЯ руу мэргэжилтэн Г.М ажилладаг эсэх талаар лавлахад тийм хүн огт ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Би хохирлоо аваагүй байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Бумцогын /6хх-ийн 168-169/: “...01 дүгээр сарын 25-нд 5554016231 тоот данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн. ...Хохирлоо барагдуулсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Саранцацралын /4хх-ийн 150-153, 6хх-ийн 162-163/: “...2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийн 5028364755 тоот данснаас Төмөрчөдөрийн 5554016231 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2016 оны 7 дугаар сарын 08-нд 500.000 төгрөг, 7 дугаар сарын 14-нд 1.500.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 28-нд өгсөн. ...Хохирлоо авсан гомдолгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Оюунчимэгийн /4хх-ийн 188-189, 6хх-ийн 155-156/: “...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5554016231 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. ...5.000.000 төгрөгөө цувуулж 2017 оны 06 дугаар сард авч дууссан. Гомдолтой. ...Би банкнаас 15.000.000 төгрөг зээлж авсан ба 5.000.000 төгрөгийг Г.М, Төмөрчөдөр нарт бусад 10.000.000 төгрөгийг эргүүлж банканд цувуулж төлсөн. Одоо 6.072.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд энэ мөнгөө тэр хоёроор төлүүлмээр байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Цэцгээгийн /6хх-ийн 65-68/: “...Багахангай дүүргийн 2-р хорооны “ХААН” банкнаас 1 сая төгрөгийг Г.М гэх хүний данс руу шилжүүлсэн. ... 300.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Г.Маас үлдэгдэл 700.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Мөнхцэцэгийн /10хх-ийн 73-74, 75/: “...2016 оны 09 дүгээр сараас Г.М нь манайхаар 2-3 удаа орж ирж үйлчлүүлж байгаад надад боловсролын яаманд насаараа ажилласан миний ойрын хамаатан байгаа, би тэр хүнтэй хамтарч найдвартай ганц нэг хүүхдийг оюутны тэтгэлгээр гадагшаа явуулдаг гэж хэлсэн. ...нийт бэлэн болон банкаар дамжуулж 14.134.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Мөнхзаяагийн /6хх-ийн 178-179, 9хх-ийн 186/: “...Мөнхцэцэгийн “ХААН” банкны 5027290953 тоот данс руу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5.400.000 төгрөг шилжүүлсэн, надад баримт байхгүй. ...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхцэцэгийн данс руу 280.000 төгрөг,  ...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Саруул гэх хүний “ХААН” банкны 5113084591 тоот данс руу 2.100.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тэмдэгтийн хураамж гэж 310.000 төгрөгийг Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 20-нд Мөнхцэцэг буцах тийзийн мөнгө 245.000 төгрөг миний данс руу шилжүүл гэхэд нь шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын хураамж 93.000 төгрөг шилжүүл гэж Мөнхцэцэг эгч хэлэхээр нь данс руу нь шилжүүлсэн. Мөнхцэцэгийн данс руу нийт 6.478.000 төгрөг, Саруул гэх хүний данс руу 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 8.578.000 төгрөгийн хохиролоос  нэг ч  төгрөг төлөгдөөгүй” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Сэнгээгийн /6хх-ийн 171-172, 9хх-ийн 190/: “...12 дугаар сарын 09-ний өдөр Мөнхцэцэг залгаж нөгөө 2.000.000 төгрөгөөр миний данс руу хий гэхээр нь “ХААН” банкны 5027290953 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Мөнхцэцэг залгаад “буцах тийзийн мөнгө 245.000 төгрөг шилжүүл” гэж хэлсэн. Түүний 5027290953 тоот данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн. 03 дугаар сарын 24-ний өдөр Мөнхцэцэг залгаад эрүүл мэндийн даатгалын 93.000 төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь түүний данс руу 93.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 6.838.000 төгрөг өгсөн. ...Г.М нь 1.500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 5.338.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч Д.Баяртөгсийн /6хх-ийн 165-166/: “...Бат-Оргил нь манай ажил дээр ирэхэд дурсамж хамтлагийн ахлагч байхаар нь олны танил хүн болохоор түүнд ттээд диплом 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бат-Оргил нь тэтгэлгийн хүүхдүүдийн яамны дансанд мөнгө байршуулах ёстой, энэ данс руу 2.500.000 төгрөг шилжүүл гээд /5027290953/ данс өгсөн. Уг данс руу мөнгө шилжүүлэх гээд банкин дээр очиход Мөнхцэцэг гэх хүний данс байсан. ...Мөнхцэцэгийн 5027290953 дугаартай данс руу шилжүүлээд гүйлгээний утга дээр Бат-Оргилоос гэж бичсэн. ...Бат-Оргил над руу залгаад яамны хүнтэй хоол идэх гэсэн юм, 100.000 төгрөг шилжүүлчих гээд 5030509414 Чинбаатар гэх хүний данс өгөхөөр нь шилжүүлсэн. Бат-Оргил ...2.000.000 төгрөг шилжүүл гээд ...Чинбат гэх хүний данс руу шилжүүлсэн. ...2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Бат-Оргил над руу залгаад ...нөгөө мөнгөнөөсөө 500.000 төгрөг өг гэж хэлээд ...баримт үйлдсэн. ...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Батцэнд залгаад үлдэгдэл 2.000.000 төгрөгөө 5225069256 тоот данс шилжүүл гэхээр нь Бат-Оргил 100.000 төгрөг авсан гэхэд тэгвэл 1.900.000 шилжүүл гэж хэлсэн. Тэгээд 5225069256 тоот данс руу 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Түүний хэлсэн данс нь Шаравын Батзориг гэх хүний данс байсан. ...Батцэнд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 500.000 төгрөгөө шилжүүлчих цагаан cap болох гээд байна гэхээр нь Цэрэндолгорын 5024170220 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Батцэнд ...хүүхдүүд тэтгэлгийн хураамж  308.000  төгрөгийг  5027290953 тоот данс руу шилжүүл гэхээр нь  шилжүүлсэн. ...40 гаруй насны шар царайтай эмэгтэй байсан ба “чи явах нь баталгаатай, 6 дугаар сарын 01-нд явуулж чадахгүй  бол хохирлыг чинь барагдуулна 14.000.000 төгрөгийг чинь би авсан гээд нотариатаар мөнгө хүлээлцсэн акт балгаажуулсан. ...Хохирогч нарыг яаман дээр Мөнхцэцэг хоёр удаа дуудсан. Сүүлийнх дээр нь бид түүний хэлсэн Батсайханыг яамнаас гаргаж ирэхэд “Мөнхцэцэгийг танихгүй, хүний нэр бариад залилдаг энэ хэн бэ, наад хүнээ яг одоо цагдаад өг, би ч нэрээ цэвэрлэж авмаар байна” гээд ажил руугаа буцаад орсон. Тэгээд бид нар залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Гансүрэнгийн /7хх-ийн 167-169, 9хх-ийн 191/: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг ажил дээр нь бэлнээр өгөөд, нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. ...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 245.000 төгрөг, ирэх тийзний мөнгө 308.000 төгрөг тус тус өгсөн. Г.М нь 500.000 төгрөг цувуулж өгсөн...” гэх мэдүүлгээр,

хохирогч Э.Наранцэцэгийн /7хх-ийн 170-171, 9хх-ийн 189/: “...2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4.500.000 төгрөгийг Мөнхцэцэгт ажил дээр нь аваачиж өгсөн. ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр барьцаа байршуулна гээд 2.100.000 төгрөгийг дансаар авсан. ...2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тэмдэгтийн хураамж гээд 616.000 төгрөгийг дансаар, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 245.000 төгрөгийг буцах тийзний мөнгө гэж авсан. ...2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 93.200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж авсан. Нийт 7.554.200 төгрөгийг өгсөн.  ...4.500.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөг авах үлдэгдэлтэй” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Янжиндуламын /11хх-ийн 22-24/: “...2017 оны  5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп плазад байрлах “ХААН” банкны салбараас 5069196611 дугаарын Цэнд-Аюуш овогтой Бямбадулам гэдэг хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Г.М залгаад “хүмүүс явна гэж хэлж байгаад алга болчихдог учраас барьцаа байршуулдаг юм” гээд 5754070950 дугаарын Гантөмөр овогтой Халиун гэдэг хүний данс руу 3.215.000 төгрөгийг Чингис “ХААН” онгоцны буудлыг “ХААН” банкны АТМ-с шилжүүлсэн. 3.000.000 төгрөг нь барьцаа, 215.000 төгрөг нь бичиг баримт бүрдүүлэлтийн мөнгө гэж хэлж байсан. ...2017 оны 8 сарын сүүлээр Г.Мтай  дахин холбогдоход визны хураамж буюу 320 ам доллар шилжүүл гэхээр нь Булган гэгчтэй холбогдоод яах уу гэхэд “миний данс руу шилжүүлчих, би нийлүүлээд шилжүүлье” гэхээр нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5029568000 дугаарын данс руу 785.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Нацагдоржийн /7хх-ийн 172-173, 9хх-ийн 184/: “...БНСУ-ын тэтгэлэг, байр хоолтой, сарын 800.000 воны тэтгэмжтэй, ямар ч зардал гарахгүй, 2017 оны 2 дугаар сарын 20-ны орчим виз нь гараад 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ниснэ гэж хэлсэн. ...төлөв даруу гаагүй хүн гэж итгээд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр нийт 7.308.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

хохирогч Г.Дамбасүрэнгийн /6хх-ийн 186-187, 9хх-ийн 188/: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...зээлийн гэрээ Т.Мөнхцэцэгтэй байгуулж 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Дараа долоо хоногт Мөнхцэцэг залгаад “яаралтай барьцаа мөнгө байршуулах хэрэгтэй байна 3.000.000 төгрөг өг гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн бичиг таньдаг хүнээр гаргуулах боллоо 50.000 төгрөг шилжүүл гэхээр нь түүний 502790953 тоот данс руу хийсэн. Маргааш нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр уулзаж барьцаа мөнгө гэсэ учир Баянгол дүүргийн нотариат дээр уулзаж зээлийн гэрээ байгуулан 200.000 төгрөг түүний данс руу мөн шилжүүлсэн. Маргааш нь үлдэгдэл мөнгөө шилжүүлээрэй гэхээр нь мөн данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр явахаар боллоо визний мөнгө гэж 308.000 төгрөг тушаа гэхээр нь түүний данс руу 03 дугаар сарын 12-ны өдөр 308.000 төгрөг шилжүүлсэн. ...тийзийн үнэ гэж 245.000 төгрөг тушаа гэсэн учир 3 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. ...эрүүл мэндийн даатгалын хураамж гэж тушаах хэрэгтэй болсон шүү гэхээр нь 4 дүгээр сарын 06-ны өдөр түүний данс 97.200 төгрөг шилжүүлсэн. Нийт 8.700.200 төгрөг түүний данс руу хийх болон Мөнхцэцэгт бэлнээр өгсөн. ...Сүүлдээ Батсайхан нь Мөнхжаргал болж хувирсан. Би бүх мөнгөө түүнд бэлнээр болон түүний 5027290953 дансаар өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Дөлгөөний /8хх-ийн 178-179/: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...5027290953 данс руу өөрийн 5028609094 тоот данснаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь яам руу нэрийг чинь өгсөн. Нөгөө хүн чиний баримтыг бүрдүүлж байгаа гэж хэлсэн. Маргааш нь мөн данс руу нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би нийт 3.358.000 төгрөг өгсөн. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч Ц.Булганы /1хх-ийн 250-2хх-ийн 2/: “...Би 2015 оны 11 дүгээр сард “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад миний хажууд Г.М гэдэг эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан. Г.М өөрийгөө боловсролын яаманд ажилладаг, гадаад руу хүүхэд явуулж сургадаг, хүүхдээ гадагш сургуульд сургах уу” гэж асууж байсан. ...2016 оны 6 дугаар сард Г.М над руу мессеж бичиж байсан.  ...надад 9 сая төгрөгийн хохирол учирсан. Бямбацэцэгт 6.500.000 төгрөг, Ганзулд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан. Бямбацэцэг, Ганзул нар нь надад мөнгөө өгсөн болохоор надаас мөнгөө нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч С.Баярцэнгэлийн /1хх-ийн 242/: “...Би дэлгэрэнгүй мэдээллийг авахад Г.М нь надаас урьдчилгаа гэж 3 сая, барьцаа гэж 3.215.000 төгрөг авсан. мөн ...наадмын үеэр 200.000 төгрөг авсан. Нийт 7.126.960 төгрөг авсан. ...сүүлдээ худлаа намайг залилсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

  хохирогч М.Мөнхбаатарын /1хх-ийн 18-19/: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороо 11 хороолол “Жонон” мал эмнэлэг дээр байж байхад ...Г.М “...та оюутан дүүтэй юу, найдвартай тэтгэлэгтэй зээл гаргаж өгнө” гэж хэлсэн. Нийт 8.080.000 төгрөг авсан...” гэх мэдүүлгээр,

 

          хохирогч Д.Лхагвабаярын /1хх-ийн 15-16/: “...Г.М гэх эмэгтэй залгаад “тэтгэлгийн талаар яриад ...өөрөө Гарьд даргын хэвлэл мэдээллийг хариуцдаг туслах нь байгаа юм” гэж хэлсэн. тэгээд ...нийт 11.040.000  төгрөгийг  Г.Мын   Төрийн  банкны 106900541713 гэсэн данс руу хийсэн. ...1.500.000 төгрөгийг мобайл банкаар 750.000 төгрөгөөр 2 удаа явуулсан. ...Тэгээд Боловсролын яаман дээр очоод Гарьд гэдэг хүнтэй уулзсан чинь “миний нэрийг бариад хүмүүс залилан хийж байгаа талаар сонссон, наад хүнээ яаралтай цагдаад барьж өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

       хохирогч Б.Ганчимэгийн /4хх-ийн 18-20, 9хх-ийн 179/: “... “Манай ах гадагшаа хүн гаргадаг, боломжийн ажил олж өгдөг гэсэн. Австрали, Солонгос Улс руу хямд өртгөөр сургах боломж байна, танд явуулах хүүхэд байна уу” гэхээр нь сонирхоод “яаж гардаг юм” гэхэд “мөнгөө миний данс руу хийлгэчих” гэж хэлсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Зоос гоёлын хажууд байх Төрийн банкнаас 9.340.000 төгрөг хийсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгрэт байрлах Төрийн банкнаас 8.780.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зуун айлын хажуу талын Төрийн банкнаас 1.060.000 төгрөг, Төв Цэнгэлдэхийн Төрийн банкнаас 4.280.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүлээсэн боловч худлаа яриад байгаа юм шиг болохоор нь цагдаад өгсөн. ...8.600.000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл мөнгөө авна” гэх мэдүүлгээр,

 

            хохирогч Б.Хишигбатын /9хх-ийн 178/: “...Г.Мын дансыг  Ганчимэгээс аваад эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай дүү Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас 8.780.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зуун айлын хажуу талын Төрийн банкнаас 1.060.000 төгрөг, тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах   Төрийн   банкнаас   4.280.000   төгрөгийг   Г.Мын   данс   руу шилжүүлсэн. ...14 хонстийн дараа бүр болохгүй зугтаад байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.  ...нийт 14.120.000 төгрөг өгсөн. Хохирол буцаан төлөөгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

             хохирогч Ж.Гэрэлтуяагийн /1хх-ийн 41-42, 9хх-ийн 5, 192/: “...би хүүхдийн Зуугийн Төрийн банкнаас 106900541713 данс руу 1.320.000 төгрөг, дараа нь 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Дараа нь залгаад “мөнгө чинь орсон уу” гэж асуухад “орсон байна, та одоо яаралтай бичиг баримтаа бүрдүүлээрэй” гээд залгаад санаа тавиад байсан...” гэх мэдүүлгээр,

 

            хохирогч Ж.Амарбаясгалангийн /1хх-ийн 187-188, 9хх-ийн 4, 187/: “...03 дугаар сарын 12-ны өглөө 10-11 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны Эдэн дэлгүүрт Г.Мтай уулзсан. Г.Мтай уулзахад Австрали Улс руу 12 билүү ямар ч байсан 10 гаруй хүүхэд явах гэж байгаад нэг нь цагдаагийн тодорхойлолтын улмаас “ХАС”агдсан учир яаралтай нэг хүүхэд олох хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...Би 3 дугаар сарын 12-ны орой 18 цаг 50 минутын үед ...5.500.000 төгрөгийг 10 дугаар хорооллын “ХААН” банкны 5077088742 тоот данснаасаа авч тэндээ Г.Мд хүлээлгэн өгсөн. ...3 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкнаас бэлнээр Г.Мын төрийн банкны 106900541713 тоот   данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш Мөнхжаргалтай холбоотой байж байгаад 03 сарын 22-ны өдөр “...сургуулийн хоолны газарт хөнгөлөлттэй хоолонд орох юм байна,  1 жилийн  хугацаатай 500 доллар  болдог юм байна” гэж хэлсэн. ...250.000 төгрөгийг урьдчилж Г.Мын  төрийн  банкны данс руу 3 дугаар сарын 22-ны  өдөр шилжүүлсэн. ...5.000.000 төгрөгийг буцааж авсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Бүлтэнгийн /9хх-ийн 124-125, 176, 193/: “...Би Г.Мд итгээд ...охин Ариунаагийн дансаар 2.500.000 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. Нөхрийн ач дүү ...Лхагва-Очирыг “Этүгэн Их сургуульд” хагас өнчин хүүхдийн тэгэлэгт хамруулж өгнө гэж 2.500.000 төгрөг мөн авсан. Миний зээ дүү болох Б.Нарантуяаг Австрали Улсад суралцуулна гэж 8.840.000 төгрөгийг Г.Мын данс руу шилжүүлсэн. Зээ дүү болох Б.Гантулгыг Солонгос Улсад магистрын тэтгэлэгт сургуульд суралцуулна гэж 9.027.200 төгрөгийг Г.М авсан. Миний ач дүү А.Ганчимэгийг нөхөр Ганзоригийн нь хамт Солонгос Улсад ажилд зуучилж өгнө гэж 5.000.000 төгрөг авсан. Манай нөхрийн ач дүү Төмөр-Арслангийн найз охин Номинд ШУТИС-ийн диплом гаргаж өгнө гэхээр нь 2.500.000 төгрөг өгсөн. Мөн надаас 3.000.000 төгрөг зээлсэн. Нийт 33.180.000 төгрөгийг Г.Мд өгсөн. Үүнээс 700.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 32.480.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Ганчимэгийн /2хх-ийн 209-210/: “...Г.М над руу утсаар

яриад “Солонгос Улсад 5 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгдөг хүн байна, ...1 хүний 4.100.000 төгрөг болно” гэж хэлсэн. Би Г.Мын “ХАС” банкны данс руу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээр нийт 31.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Г.М нь надаас ямар нэгэн баримт бүрдүүлж аваагүй. ...сүүлд хүү гэж 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Б.Оюунгэрэлийн /2хх-ийн 206-208/: “...Солонгос Улс руу 4.150.000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Би тэр өдрөө 1.500.000 төгрөгийг Г.Мын “ХАС” банкны 5002368298 дугаартай данс руу ...шилжүүлсэн. Үүнээс  хойш Г.Мын 99147599 дугаар луу залгахаар утсаа бараг авдаггүй, мессежээр мэдээлэл өгдөг байсан. ...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр даатгалын мөнгө гэж 100.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. ...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 575.000 төгрөгийг шилжүүл гэхээр мөн шилжүүлсэн. ...2018 оны 5 дугаар сарын 26-ны үеэр тийзийн мөнгө гэж 70.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орчуулга, эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гэж 57.800 төгрөг шилжүүлсэн. Нийт 3.013.800 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Б.Мөнхцэцэгийн /2хх-ийн 187-188/: “...Мөнхжаргалын 99147599

дугаарын утас холбогдтол өнөөдөр төлбөрөө бүтэн хийвэл маргааш гэхэд материалаа өгөөд бүх юм жин тан болно гэж хэлсэн. ...Би тэр өдрөө Цолмонгийн Голомт банкны 110507594 тоот дансаар Г.Мын төрийн банкны 106900541713 тоот данс руу 9.490.000 төгрөг шилжүүлсэн. ...манай дүү 3 хоногийн дараа хэлсний дагуу Боловсролын яам дээр очоод Г.М гэдэг хүнтэй уулзах гэтэл тийм хүн байгаагүй. Ингээд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

              хохирогч Б.Өлзийжаргалын /9хх-ийн 148-149/: “...Г.Мын 99147599 дугаарын утсыг авч ярьсан. Г.М нь “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх гэрээнд зуулчилж өгнө, зуучилж өгөхөд 4 000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Би захирал Бүлтэнгийн танил гэхээр нь итгэсэн. ...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хороонд 6 удаагийн гүйлгээгээр Г.Мын “ХАС” банкны дансанд нийт 3.950.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

        хохирогч Ц.Майбаярын /9хх-ийн 165, 175/: “...Гансүх овогтой Мөнхжаргалын
99147599 дугаарыг авч ярихад “Солонгос Улс руу 3 жилийн хугацаатай
хөдөлмөрийн гэрээ зуучилж өгч болно, 2 хүний нийт 6 сая төгрөг болно, найдвартай” гэж хэлсэн. ...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5.400.000 төгрөгийг Г.Мын “ХАС” банкны данс руу шилжүүлсэн. ...жаахан хүлээж байгаач гэж худлаа хэлдэг байсан” гэх мэдүүлгээр,

 

               хохирогч Т.Мөнхдалайгийн /9хх-ийн 27-28, 174/: “...2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ц.Майбаяр ах “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд Г.М гэх хүнээр зуучлуулж байгаа” гэж хэлсэн. Г.Мын утсыг ав холбогдоход “Солонгос Улсад 3 жилийн хугацаатай гэрээгээр хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө 3.000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэр өдрөө Г.Мын “ХАС” банкны данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,

 

             хохирогч Г.Оюунтунгалагийн /1хх-ийн 138-139, 8хх-ийн 223-224/: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр найз Т. Ганчимэг нь Г.М гэх хүн надтай ярихад “Солонгос Улсад ажил хийх 1 хүн хэрэгтэй байна гэнэ, хүн байна уу” гэхээр нь 2.178.000 төгрөгийг Гансүх овогтой Мөнхжаргал гэх хүний “ХАС” банкны 5002368298 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Виз чинь гарах гэж байна, 700.000 төгрөг шилжүүл” гэж ярихаар нь 700.000 төгрөгийг “ХАС” банкны данс руу нь шилжүүлсэн. Мөн сарын 29-ний өдөр эрүүл мэндийн чинь шууд тэнцүүлэх гээд байна гээд 57.800 төгрөгийг “ХАС” данс руу нь шилжүүлсэн. Нийт 2.935.800 төгрөгийг залилж авсан. ...цагдаад өгнө гэхэд Г.М “хүлээж байгаач мөнгөний хүүг төлж байя гээд нийт 13 удаагийн гүйлгээгээр 1.330.000 төгрөг шилжүүлсэн. ...Би Г. Мөнхжаргалд мөнгө өгөхийн тулд эгчээсээ хүүтэй мөнгө зээлсэн. Г.Маас авсан мөнгөө эгчээсээ зээлсэн мөнгөний хүүнд нь өгч байсан...” гэх мэдүүлгээр,

 

               хохирогч Б.Есөн-Эрдэнийн /9хх-ийн 224-225/: “...Би “надад 1.000.000 төгрөг байна, яах уу” гэж суухад “за тэгвэл 1.200.000 төгрөг болгоод явуулчих, надад хүүхдийн лэдэрлэгт өгөх 300.000 төгрөг байна, тэрийг нийлүүлээд өгчихье” гэж хэлсэн. Би шилжүүлснийхээ дараа залгахад утсаа авахгүй байсан. ...Би  Монголын үндэсний телевизэд ажилладаг эгчээсээ асуухад манай хуулийн зөвлөхийг Мөнхжаргал гэдэг гэж хэлэхэд нь итгээд явуулчихсан юм...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч Ж.Баттуяагийн /1хх-ийн 118-119/: “...Г.Мын 99147599 дугаар руу залгаж тодруулахад “одоо дүүгээ Эм Ай Юу Их сургуульд 4 жилийн тэтгэлэг авч өгнө 2 цагаас өмнө 3 сая төгрөг хийвэл программд оруулаад маргааш батлан даагчтайгаа ирээд батламжаа авчих” гэж хэлсэн. Би өөрийн охин Саруулцэцэгийг явуулахаар зөвшөөрөөд ...Мэдээлэл технологийн паркт байрлах Төрийн  банкны салбар дээрээс Г.Мын 106900541713 данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

           хохирогч М.Зулзаяагийн /3хх-ийн 2-3/: “...2018 оны  09 дүгээр сарын 21-ний өдөр Г.М гэх хүн Нарангарав  руу  залгаад  “...Анагаахын Их сургуульд хүүхдээ тэтгэлгээр суралцуулах сонирхол байна уу, ийм тэтгэлэг байна, яг одоо нэг хүүхэд явуулах боломж байна” гэж хэлсэн. Өөрийгөө Монголын үндэсний радио телевизэд сэтгүүлч хуулийн зөвлөхөөр ажилладаг гэж танилцуулсан. ... Г.Нарангарав нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Голомт банкнаас 1.000.000 төгрөг, 3.500.000 төгрөг, ...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2.920.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тийзийн мөнгө гэж 880.000 төгрөг, сүүлд 700.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан. ...Нийт 10.500.000 төгрөг болж байна” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Ганцэцэгийн /2хх-ийн 158-159/: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр над руу үл таних эмэгтэй 99147599 дугаараас залгаад “...Миний ах боловсролын яаманд ажилладаг юм, Австали Улсын Сидней хотод бакалаврын тэтгэлэгтэй хүүхэд сургуульд сургах боломж байна, ний нуугүй хэлэхэд энэ асуудал нь танилын хүрээнд явагддаг, хүн болгон явах боломжгүй байдаг шүү, 10 хүүхдээс 1 хүүхэд тэнцэхгүй байгаа юм” гэж хэлсэн. ...манай дүү Чимгээ өөрийн данснаас 2.800.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Над руу мессеж бичээд мөнгөө бүтнээр хийх үү таллаж хийх үү, хариу гэж асуусан. ...Би шилжүүлсэн гэж хэлсэн. ...5002368298 дугаарын данс руу талбайн урд байдаг “ХАС” банкнаас шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Батсайханы /1хх-ийн 191/: “...Г.М гэх эмэгтэй орж ирээд юм худалдаж авч тооцоо хийж байхдаа “...Сараа эгч энд ажиллахгүй байгаа юм уу” гэж асуухаар нь энд ажиллахаа больсон гэж хэлсэн. Тэгтэл “гадагшаа хүүхэд явуулна, боломж гарвал хэлээрэй гэж хэлсэн юм, Сараа эгчид миний утасны дугаарыг өгчихөөрэй” гээд утсаа тэмдэглүүлсэн. Амарбаясгалан ах руу ... залгаж хэлэхэд “...би эхнэрийнхээ дүү Бадамгаравыг сургуульд  явуулах сонирхолтой байгаа, юу ч гэсэн дугаараар нь холбогдъё гээд утасных нь дугаарыг авсан. ...Амарбаясгалан ах Мөнхжаргалтай дэлгүүрийн арын амрах өрөөнд уулзаж байсан...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч М.Цолмонгийн /2хх-ийн 189-190/: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөнхжаргал гар утас худалдаж авч байхдаа өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг гэж хэлж байсан. ...2018 оны 01 дүгээр сарын 08-ний Мөнхцэцэг миний данс руу 9.490.000 төгрөг шилжүүлээд энэ мөнгийг тэр дор нь Г.Мын төрийн банкны данс руу шилжүүлсэн. Мөнхжаргал 2 сая буцааж өгсөн. Өгөхлдөө миний дансаар өгсөн. Би энэ мөнгийг тэр дор нь Мөнхцэцэгт өгч байсан...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Д.Болормаагийн /3хх-ийн 5-6/: “...Би эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. ...2019 оны намрын эхэн үеэр Мөнхжаргал гэх эмэгтэй залгаад “танд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч байна,  хүүхдийн сургалтын тэтгэлэгт хамруулах боломж боломж олдсон, та яаралтай холбогдоно уу” гэж хэлэхээр нь “чи юун хүн билээ” гэхэд Үндэсний телевизэд сэтгүүлч, давхар боловсролын яаманд хэвлэлийн төлөөлөгч хийдэг юм” гээд их танил хүн шиг ярьсан. Охиноосоо Австрали явах уу гэж асуухад татгалзсан болохоор Нарангарав руу залгаж ...Нарангарав Мөнхжаргал хоёрыг холбож өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Б.Гантулгын /9хх-ийн 126/: “...Б.Бүлтэн эгч надаас Солонгос Улсад суралцах боломж  байна. Миний танил Мөнхжаргал гэх хүн зуучилж байна гэхээр нь явахаар болсон. Б.Бүлтэн эгчийн хэлсэн Мөнхжаргал гэх хүний “ХАС” банкны данс руу 9.027.200 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.Бүлтэн эгч Г.Мд залилуулчихлаа гээд 9.027.200 төгрөгийг өөрөө надад өгсөн. Надад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Ганчимэгийн /9хх-ийн 127/: “...Б.Бүлтэн эгч “Солонгос Улсад 3 жил хөдөлмөр эрхлэх боломж байна, миний танил Мөнхжаргал гэх хүн зуучилж байна” гэж хэлэхээр нь Ганзоригийн  хамт явахаар  болсон.   Б.Бүлтэн  эгчийн хэлсэн Мөнхжаргал гэх хүний “ХАС” банкны данс руу нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.Бүлтэн эгч Мөнхжаргалд залилуулчихлаа гээд 5.000.000 төгрөгийг надад өгсөн” гэх мдэүүлгээр,

 

гэрч Б.Нарантуяагийн /9хх-ийн 128/: “...Б.Бүлтэн эгч Австрали Улсад тэтгэлэгтэй суралцах боломж байна, миний танил Мөнхжаргал гэх хүн зуучилж байна” гэж хэлсэн. ...Г.М гэх хүний “ХАС” банкны данс руу нийт 8.840.000 төгрөг шилжүүлсэн. ...Б.Бүлтэн эгч Мөнхжаргалд залилуулчихлаа гээд 8.840.000 төгрөгийг өөрөө надад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Лхагва-Очирын /9хх-ийн 129/: “...Б.Бүлтэн эгчийн танил Мөнхжаргал гэх хүн Этүгэн их  сургуулийн өнчин хүүхдийн тэтгэлэгт хамруулж өгч чадна гэхээр нь тэтгэлэгт хамрагдахаар 2.500.000 төгрөгийг Мөнхжаргал гэх хүний “ХАС” банкны данс руу шилжүүлсэн. ...Б.Бүлтэн эгч Мөнхжаргалд залилуулчихлаа гээд 2.500.000 төгрөгийг өөрөө надад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Төмөр-Арслангийн /9хх-ийн 130/: “...Б.Бүлтэн эгчийн танил Мөнхжаргал гэдэг хүн сургуулийн диплом гаргаж өгч чадна гэдгийг сонсоод үерхэж найз охин Д.Номиндарьд диплом гаргуулахаар 2.500.000 төгрөгийг Мөнхжаргал гэх хүний “ХАС” банкны данс руу шилжүүлсэн. ...Б.Бүлтэн эгч Мөнхжаргалд залилуулчихлаа гээд 2.500.000 төгрөгийг надад өгсөн. ...Г.Мтай уулзаж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Гардийн /9хх-ийн 10, 194-195/: “...2017 оноос эхлэн тус яамны гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. ... Австрали Улс бол элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтаа авдаг. Г.М, Мөнхцэцэг гэх хүмүүсийг огт танихгүй.  ...Мөнхжаргал нь “Бат-Эрдэнэ бид хоёроос уучлаарай, би та бүгдийг таньж мэддэггүй, та нөхдийн нэрийг ашигласан үйлдэл гаргасныг ойлгож уучлаарай” гэж уучлалт гүйж байсан. ...Мөнхжаргал гэх нэртэй эмэгтэй ганц ч байдаггүй гэдгийг хэлэх байна...” гэх мэдүүлгээр,

 

Г.Мын яллагдагчаар мэдүүлсэн /11хх-ийн 67/: “...хохирогч нарт учруулсан 309.044.960 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн чадах хэмжээгээр хохирлыг төлж барагдуулна байгаа. Цаашдаа ч хохирлоо чадахаараа төлж өгнө. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг болон Т.Янжиндуламын мөнгө шилжүүлсэн баримт /11хх-ийн 39-40/, Т.Мөнхдалайгийн мөнгө шилжүүлсэн баримт /9хх-ийн 25/, Б.Хишигдэлгэр, С.Бат-Орших нарын мөнгө шилжүүлсэн баримт /6хх-ийн 239/, А.Оюунчимэгийн мөнгө шилжүүлсэн баримт /4хх-ийн 184-185/, Г.Оюунтунгалагийн мөнгө шилжүүлсэн баримт /8хх-ийн 226/, Б.Өлзийжаргалаас мөнгө шилжүүлсэн баримтууд /9хх-ийн 141-145/, Ц.Майбаярын мөнгө шилжүүлсэн баримтууд /9хх-ийн 159-163/ Ж.Гэрэлтуяагийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 39/, Ж.Баттулгын мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 116/, Ж.Амарбаясгалангийн мөнгө өгсөн баримт /1хх-ийн 192-194/, Б.Ганцэцэгийн мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 160/, Т.Мөнхцэцэгээс мөнгө шилжүүлсэн гэх баримтууд /10хх-ийн 47-71/, Г.Нарангаравын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 248-249/, Б.Нарантуяагаас мөнгө шилжүүлсэн баримт /9хх-ийн 60-61/, хохирогч нартай харьцсан мессежнүүд /2хх-ийн 18-132, 214-217, 9хх-ийн 67-122/, Г.Мын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 47, 3хх-ийн 62-83, 88-89, 4хх-ийн 50-52, 5хх-ийн 15-52, 100-104, 121-153, 181-197, 6хх-ийн 29-31, 33-49, 7хх-ийн 14, 18, 33-34, 235-246, 10хх-ийн 119-253/, Г.М хохирлоос барагдуулсан баримт /6хх-ийн 232, 8хх-ийн 188/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.М хэрэг хариуцах чадвартай болохыг  Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон болно. /6хх-ийн 78-80/

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Мын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч нараас “…хохирлын тооцоог дахин нягтлах, зарим хүмүүсийг танихгүй, мөнгийг нь аваагүй, энэ хэрэгт Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарыг холбогдуулан шалгуулах…“ гэсэн боловч шүүх Г.Мын  “гадаад улсад тэтгэлэгээр суралцуулах, ажилд оруулах, виз гаргаж өгөх” нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж түүний мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Г.М “гадаад улсад тэтгэлэгээр суралцах, ажилд орох” сонирхол бүхий этгээд нь Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын цаана өөр хүмүүс байгаа гэж мэдэж байсан, өөрт нь өгсөн мөнгийг ч өөр хүмүүсийнх гэдгийг мэдэж авч мөн “гадаад улсад тэтгэлэгээр суралцуулах, ажилд оруулж” өгч чадна гэх ойлголтыг Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нараар дамжуулан Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарт төрүүлсэн. Г.М нь дээрх нэр бүхий иргэдтэй өмнө уулзаж байгаагүй, нэгийгээ таньдаггүй нь чухал бус, “гадаад улсад тэтгэлэгээр суралцуулах, ажилд оруулах” талаар Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарт Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр  нарын дамжуулан өгсөн мэдээллийн эх сурвалж, мөнгө авсан дансны дугаарууд нь Г.Маас гаралтай байгаа нь хэрэгт ач холбогдолтой.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн үндсэн аргууд болох хуурч мэхлэх, итгэл эвдэх нөлөөлөлд зөвхөн өмчлөгч, эзэмшигч биш, эд хөрөнгийг хадгалж хамгаалж байсан, түр ашиглаж өөрт байлгаж байсан хүмүүс өртөгдөж болно.

Залилангийн гэмт хэргийн хамтран оролцогч бус зуучлагч нь гэмт этгээд талдаа хууртагдаж хохирогч талыг бусдын үгээр хуурч мэхлэн хохирогч, залилагч хоёрын шинжийг үйлдлээрээ зэрэг хадгалж байдаг тул түүний субьектив санаа зорилгод тулгуурлан хэргийн хамаарлын талаар дүгнэлт хийх учиртай.

Энэ тохиолдолд Ц.Ганбаатар, А.Оюунчимэг, Ц.Бумцог, Ц.Саранцацрал, Б.Сэнгээ, Б.Гансүрэн, С.Бат-Орших, Б.Хишигдэлгэр, М.Дөлгөөн, Д.Нацагдорж, Б.Мөнхзаяа, Г.Дамбасүрэн нарыг зуучилсан Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нарын сэдэлт, зорилго болон тэдний эд хөрөнгийн хохирсон байдалд дүгнэлт хийхэд Т.Мөнхцэцэг, Д.Төмөрчөдөр нар энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ийм учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг прокурорт буцаах” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй.

Г.Мын эрхэлж байсан ажил, албан тушаал нь иргэдийг гадаад улсад суралцуулах, ажилд оруулах, виз гаргаж өгөх асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй, дээрх асуудлууд Г.Маас үл хамаарахаар байтал өөрийгөө “гадаадын сургуульд тэтгэлэгээр суралцуулна, ажилд оруулж өгнө, виз гаргаж өгнө” гэж огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч үр дүн маш эргэлзээтэй бөгөөд бүтээгүй тохиолдолд авсан мөнгөө эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Г.М нь  дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа, учруулсан хохирлын хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал зэргээс үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Иймээс шүүгдэгч Г.Мын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Ц.Саранцацрал хохирлын 5.000.000 төгрөг (6хх-ийн 162-163), хохирогч Ж.Баттуяа хохирлын 6.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг (1хх-ийн 115) тус тус барагдуулж авсан болох нь тогтоогдсон  болохыг дурьдаж байна.

 

Иймд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 236.585.960 төгрөгийг шүүгдэгч Г.Маас гаргуулж, үүнээс хохирогч Б.Лхагвабаярт 1.930.000 төгрөг, хохирогч Ж.Гэрэлтуяад 4.820.000 төгрөг, хохирогч Ж.Баттуяад 3.500.000 төгрөг, хохирогч Г.Оюунтунгалагт 1.605.800 төгрөг, хохирогч Ж.Амарбаясгаланд 2.070.000 төгрөг, хохирогч Ц.Булганд 20.500.000 төгрөг, хохирогч С.Баярцэнгэлд 7.126.960 төгрөг, хохирогч Б.Ганцэцэгт 2.800.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 2.913.800 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 4.500.000 төгрөг, хохирогч Г.Нарангаравт 10.500.000 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 1.540.000 төгрөг, хохирогч Б.Хишигбатад 14.120.000 төгрөг, хохирогч Г.Энхтөгсөд 12.128.000 төгрөг, хохирогч Ц.Ганбаатарт 11.100.000 төгрөг, хохирогч Б.Хишигдэлгэрт 3.500.000 төгрөг, хохирогч С.Бат-Оршиход 3.500.000 төгрөг, хохирогч А.Оюунчимэгт 1.500.000 төгрөг, хохирогч М.Дөлгөөнд 8.358.000 төгрөг, хохирогч Б.Гансүрэнд 8.053.000 төгрөг, хохирогч Э.Наранцэцэгт 3.054.200 төгрөг, хохирогч Д.Нацагдоржид 6.528.000 төгрөг, хохирогч Б.Баяртөгсөд 8.308.000 төгрөг, хохирогч Б.Сэнгээд 5.338.000 төгрөг, хохирогч Б.Мөнхзаяад 8.578.000 төгрөг, хохирогч Г.Дамбасүрэнд 8.700.200 төгрөг, хохирогч Т.Мөнхдалайд 3.000.000 төгрөг, хохирогч Т.Ганчимэгт 3.050.000 төгрөг, хохирогч Б.Бүлтэнд 32.480.000 төгрөг, хохирогч Б.Өлзийжаргалд 3.950.000 төгрөг, хохирогч Ц.Майбаярт 5.200.000 төгрөг, хохирогч Б.Есөн-Эрдэнэд 1.200.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 14.134.000 төгрөг, хохирогч Т.Янжиндуламд 7.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М нь хохирогч М.Мөнхбаатар, Ч.Сүрэнхүү, Э.Бямбадаш, Ц.Саранцацрал, Л.Цэцгээ, Ц.Бумцог нарт төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 10 /арван/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нийт 127 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас нийт 236.585.960 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.Лхагвабаярт 1.930.000 төгрөг, хохирогч Ж.Гэрэлтуяад 4.820.000 төгрөг, хохирогч Ж.Баттуяад 3.500.000 төгрөг, хохирогч Г.Оюунтунгалагт 1.605.800 төгрөг, хохирогч Ж.Амарбаясгаланд 2.070.000 төгрөг, хохирогч Ц.Булганд 20.500.000 төгрөг, хохирогч С.Баярцэнгэлд 7.126.960 төгрөг, хохирогч Б.Ганцэцэгт 2.800.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 2.913.800 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 4.500.000 төгрөг, хохирогч Г.Нарангаравт 10.500.000 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 1.540.000 төгрөг, хохирогч Б.Хишигбатад 14.120.000 төгрөг, хохирогч Г.Энхтөгсөд 12.128.000 төгрөг, хохирогч Ц.Ганбаатарт 11.100.000 төгрөг, хохирогч Б.Хишигдэлгэрт 3.500.000 төгрөг, хохирогч С.Бат-Оршиход 3.500.000 төгрөг, хохирогч А.Оюунчимэгт 1.500.000 төгрөг, хохирогч М.Дөлгөөнд 8.358.000 төгрөг, хохирогч Б.Гансүрэнд 8.053.000 төгрөг, хохирогч Э.Наранцэцэгт 3.054.200 төгрөг, хохирогч Д.Нацагдоржид 6.528.000 төгрөг, хохирогч Б.Баяртөгсөд 8.308.000 төгрөг, хохирогч Б.Сэнгээд 5.338.000 төгрөг, хохирогч Б.Мөнхзаяад 8.578.000 төгрөг, хохирогч Г.Дамбасүрэнд 8.700.200 төгрөг, хохирогч Т.Мөнхдалайд 3.000.000 төгрөг, хохирогч Т.Ганчимэгт 3.050.000 төгрөг, хохирогч Б.Бүлтэнд 32.480.000 төгрөг, хохирогч Б.Өлзийжаргалд 3.950.000 төгрөг, хохирогч Ц.Майбаярт 5.200.000 төгрөг, хохирогч Б.Есөн-Эрдэнэд 1.200.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 14.134.000 төгрөг, хохирогч Т.Янжиндуламд 7.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

7. Шүүгдэгч нь хохирогч М.Мөнхбаатар, Ч.Сүрэнхүү, Э.Бямбадаш, Ц.Саранцацрал, Л.Цэцгээ, Ц.Бумцог нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

     

                                         ШҮҮГЧИД                                      С.ОЮУНЧИМЭГ

                                                                                                                     

                                                                                               Б.ДУЛАМСҮРЭН