Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 377

 

 

    2020       04          22                                     2020/ШЦТ/377

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч, хохирогч: Г.Ж/өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч, хохирогч: А.Х/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник төвд сахиул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт   урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 345 дугаартай шийтгэх топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эдэлж дууссан, А.Х

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Токарь-фрезерчин мэргэжилтэй, “Паданч” ХХК-нд ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, Г.Ж

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Алтангэрэл, Г.Ж нарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан,

Яллагдагч Г.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан А.Х-ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч А.Хмэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Жмэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Х /хх-ийн 8/, хохирогч Г.Ж /хх-ийн 10/, хохирогч Б.Алтангэрэл /хх-ийн 12, 13-14/,  шинжээч Ц.Оюун-Эрдэнэ /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 23, 26, 29-30/, А.Х-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, А.Х-нхохиролтой холбоотой баримт /хх-ийн 58/, Г.Ж-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/, А.Х-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42, 59, 75-77, 79, 80-81/, Г.Ж-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-44, 64, 65-66, 74/, Б.Алтангэрэлийн хүсэлт /хх-ийн 70/, Г.Ж-н хүсэлт /хх-ийн 71/, А.Х-н хүсэлт /хх-ийн 67/  зэрэг болно.

 

Шүүх ийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Хнь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна иргэн Б.Алтангэрэл, Г.Ж нарыг шалгаангүйгээр зодож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Г.Жнь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна иргэн А.Х-тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч А.Х-н/хх-ийн 8/: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн орчим “Черри” бааранд орж 100 гр архи, 1 шил пиво уучихаад гараад автобусны буудал дээр очсон. Зүс таних таксины жолооч нэг хүнтэй маргаад цээж нүцгэн залуу агсраад байхаар нь зодоон болж магадгүй гэж бодоод очоод “боль” гэж хэлсэн. Тэгтэл цээж нүцгэн залуугийн найз бололтой 2 залуу ирээд хэрүүл хийсэн. Тэр үед би нэг залуугийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Туранхай намхан хар куртиктай залуу нь намайг хөөж гүйгээд “Черри” дэлгүүрийн үүдэнд гүйцэж ирээд бариад авахаар нь зөрүүлээд барьцалдаж авсан. Зууралдаж байгаад тонгойтол хамар луу өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Ж-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49/: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн үед  найз Б.Алтангэрэлийн хамт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуугийн бааранд орж үйлчлүүлчихээд гарсан. ...автобусны буудал дээр байсан таксинд ороод суутал явахгүй гэхээр нь буусан. Тэгтэл жолооч нь бууж ирээд хаалга чанга хаалаа гээд Б.Алтангэрэлтэй маргалдсан. Би түрүүлээд явж байсан. Гэтэл маргалдаад байхаар нь би буцаад Б.Алтангэрэл дээр очих гээд явж байсан чинь араас танихгүй нэг настай ах татаж унагаагаад /энэ үед тохой зулгарсан/ цээж рүү өшиглөчихөөд явсан. Би арай гэж босоод Б.Алтангэрэл дээр очсон чинь нөгөө жолоочтой маргалдаад л зогсож байсан. Би яваад очтол А.Х/сүүлд нэрийг нь мэдэх болсон/ гэх ах цаанаас гүйж ирээд Б.Алтангэрэлийн уруул руу цохисон. Би болиулах гээд дундуур нь ороод салгасан. А.Х ах холдоод явсан. Б.Алтангэрэл дахиад нөгөө таксины жолоочтой хэрүүл хийсэн. ...Миний уруул руу цохихоор нь би гараараа нүүр лүү
нь цохиод түлхсэн...” гэх мэдүүлгээр,

 

А.Х-н биед “хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14473 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 23/,

хохирогч Г.Ж-н /хх-ийн 10/: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагийн үед найз Б.Алтангэрэлийн хамт хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуугийн бааранд орж үйлчлүүлээд гарсан. Такси барих гээд автобусны буудал дээр зогсож байсан таксин дээр суутал явахгүй гэхээр нь буусан. Жолооч нь бууж ирээд хаалга чанга хаалаа гээд Б.Алтангэрэлтэй маргалдсан. ...Би яваад очтол А.Х/сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу цаанаас гүйж ирээд Б.Алтангэрэлийн уруул руу цохисон. Би болиулах гээд дундуур нь орж салгасан. А.Ххолдоод явсан. Б.Алтангэрэл дахиад нөгөө таксины жолоочтой хэрүүл хийсэн. Тэгтэл А.Хдахиж ирээд миний уруул, хамар орчим гараараа 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Ж-н биед “хамрын нуруу, цээжний зөөлөн эдийн няцрал, цус  хуралт, уруул, баруун хацар, баруун тохойны цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14505 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26/,

 

хохирогч Б.Алтангэрэлийн /хх-ийн 12, 13-14/: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагийн үед пабд найзын хамт үйлчлүүлээд харихаар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр зогсож байсан таксинууд дээр очоод нэг таксинд суутал явахгүй гэсэн. Г. Ж бид 2 буусан. Би явахгүй юм бол яах гэж зогсдог юм гээд маргалдсан. Тэгтэл хажуунаас А.Х гэх настай хүн ирээд үг хэлэлгүй шууд гараараа нүүр лүү 1 удаа цохисон. Би “та чинь яаж байна” гэж хэлэхэд дахиад уруул руу гараараа 1 удаа цохисон. Уруул руу цохиход арагшаа бөгсөөрөө унасан. ...манай найз салгаж байх хооронд нөгөө ах найзыг маань бас нүүрэнд нь нэг удаа цохисон. Манай найз нөгөө ахыг хөөж очоод нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Алтангэрэлийн биед “баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун шуу, нуруу, хэвлийд зулгаралт” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14488 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29-30/,

 

А.Х-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52-53/: “...2019 оны 12 дугаар

сарын 04-ний шөнийн 00 цагийн үед “Черри” бааранд орж 100 гр архи, 1 шил пиво уучихаад гарсан. Автобусны буудал дээр зүс таних таксины жолооч нэг хүнтэй маргалдаж байсан. ...би очоод “боль” гэж хэлэхэд цээж нүцгэн залуугийн найз бололтой 2 залуу ирээд хэрүүл хийсэн. Тэр үед би нэг залуугийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. ...туранхай намхан, хар куртиктай залуу  нь “Черри” дэлгүүрийн үүдэнд гүйцэж ирээд бариад авахаар нь зөрүүлээд барьцалдсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар  өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.Ж-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан А.Х-н гэм бургуугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Х-н“...эвлэрсэн тул гомдол санал байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан,

 

хохирогч Б.Алтангэрэлийн “...сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан,

 

хохирогч Г.Ж-н“...эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч А.Х, Г.Жнарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Х-ыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

 

шүүгдэгч Г.Ж-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Ж нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

 шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Жнар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Х, Г.Жнар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х, Г.Жнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ