Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 7

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, шүүгч С.Отгонтуяа, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн,

 

Хариуцагч: Д Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/612 дугаар захирамжийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгч хуулийн этгээдийн өмгөөлөгч У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч, иргэдийн төлөөлөгч Б.Алтан-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Доржсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт, буулгалтын талбайн зориулалтаар 5.36 га газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр болсны дагуу "Э ХХК нь тус сонгон шалгаруулалтад оролцсон. Ингээд  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай компанийг төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангасан гэж газар эзэмшүүлэхээр болсныг мэдэгдсэн бөгөөд газрын төслийн үнэ болох 77,184.000 сая төгрөгийг төлснөөр газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Үүний дагуу Д  Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дугаартай захирамж гарч 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 42/12 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, гэрчилгээг авсан.

Гэтэл Д  Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаартай захирамж гарган хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлийг дээрх захирамжийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай компанид гардуулснаар мэдсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ХЭГ/607 тоот албан бичгээр хариу өгснийг манай компани 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг нэгэнт хүлээн аваагүй тул Д  Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Шунхлай ХХК-ийн агуулахын хойд талд ачилт буулгалтын талбайн зориулалтаар 5.36 га газрыг эзэмших болсон гол шалтгаан нь төр засгийн бодлогоор Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулах, Сайншанд-Өмнөговь чиглэлийн төмөр замын ажил хийгдэхтэй холбоотойгоор ачилт буулгалтын терминаль бий болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулалтад орсон юм. Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулах ажил хийгдэхгүй байгаа нь манай компани тухайн газрыг ашиглаагүйн шалтгаан бөгөөд тухайн төслийн хүрээнд төр засгаас хийгдэх ёстой ажлыг хүлээсээр өдийг хүрсэн.

Аж үйлдвэрийн парк нь Зүүнбаян, Өмнөговь чиглэлийн төмөр замтай холбоотой, тухайн үеийн Засгийн газрын тогтоол, шийдвэрт тусгагдсанаар 10-12 сая тн ачаа зөвхөн Сайншанд сумын аж үйлдвэрийн парк дээр боловсруулагдах байсан. Үүний хүрээнд бид төслөө боловсруулсан бөгөөд 10-12 сая тн ачаанаас авч боловсруулах зорилготой төсөл анх хийгдсэн юм. Сайншанд сумын хувьд одоо хэвийн хэмжээндээ 200-300 мянган тн ачааг боловсруулдаг. Үүний дийлэнх нь Зүүнбаянгийн нефть, Цайрт минералын ачаа дийлэнхийг эзэлдэг, бусад нь ахуйн чанартай болоод орон нутгийн жижиг ачаа байгаа. Үүнээс үзэхэд ачилт буулгалтын терминалыг Сайншанд суманд байгуулах шаардлага байгаагүй гэж ойлгогдоно. Одоогийн байдлаар тусгай зориулалтын ачааны талбай байхгүй ч гэсэн зарим байгууллагуудын жижиг салаа замаар эдгээр ачаа нь боловсруулагдаад, мөн Зүүнбаян болон Цайрт минерал, Цементийн үйлдвэр, импортын компаниуд ачааны хашаа болон салаалсан төмөр замтай учраас түүгээрээ урьдын адил боловсруулаад явж байгаа.

Гэтэл Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулагдсан нөхцөлд 10-12 сая тн ачаа боловсруулагдах байсан учраас ачилт буулгалтын терминаль зайлшгүй шаардлагатай нь төсөл сонгон шалгаруулалтаас харагддаг. Бид төслийн хүрээнд эхний ээлжинд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Энэ нь бага мөнгө биш. Орлогын тооцоо хийхдээ Сайншанд дахь аж үйлдвэрийн парк, Өмнөговь-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдах, тухайн үед Замын-Үүд чиглэлийн авто зам ашиглалтад ороогүй байсан ч тухайн бүтээн байгуулалттай холбоотой төслүүдтэй холбоотойгоор ачаа жилд 20-30 хувь нэмэгдэнэ гэж тооцоолоод 3,6 жилийн дараа өртөгөө нөхнө гэж тооцоолсон. Энэ графикаараа болон төр засгийн бодлого хэрэгжээд явсан бол 3.6 жилд өртөгөө нөхсөн байх байсан.

Иргэн, хуулийн этгээдэд бизнес явуулах, улс орондоо нэмэр болох чиглэлээр хамгийн гол дэмжлэг нь газар байдаг. Дээр нь төр засгийн урамшуулал байдаг, энэ нь суурь бүтэц болох газрыг олгох асуудал. Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэн байсан бол Сайншанд сум, аймаг яаж хөгжих байсан нь тодорхой, үүний дагуух ачаа тээвэрлэлт, эрэлтийг нь шийдээд явах боломжтой байсан. Бидний ижил үйл ажиллагаа явуулдаг чиглэлийн олон компаниуд хохироод байж байна. Төрийн аливаа нэг шийдвэр байгаад, төр мөнгөө гаргаад явж байсан бол хөрөнгө оруулагч болоод иргэд, хуулийн этгээд итгэх байсан. Итгээд ч газрыг авсан, тэгтэл газрыг буцаагаад авчихлаа. Гэтэл одоо цаашид энэ ажиллагаа үргэлжлэн явагдахаар тогтоол, шийдвэр /Сайншандад газрын тосны үйлдвэр байгуулах/-үүд гарчихаад байна. Тэгэхээр бид алдсан газраа авчихвал төслөө цааш хэрэгжүүлээд явах чин эрмэлзэл байсаар байна. Хэрэв газраа авчихвал уг тогтоол, шийдвэрүүдтэй тодорхой хэмжээгээр уялдуулаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой тул эдгээр байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна.

Иймд Д  Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Э" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э ХХК-ийн хувьд төсөл сонгон шалгаруулалтад оролцох, тухайн газрыг эзэмших болсон гол шалтгаан нь төр засгийн бодлогоор Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, мөн Зүүнбаян, Өмнөговь  хооронд төмөр зам барих нөхцөл байдлуудтай холбоотойгоор ачилт буулгалтын терминаль байгуулахыг зорьж төсөл шалгаруулалтад оролцон тэнцэж холбогдох мөнгөн төлбөрийг төлж, газрыг эзэмших эрхийг олж авсан. 2012 оноос хойш 2016 оны 12 дугаар сар хүртэл буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл газрыг ашиглаагүй, барилга байгууламж бариагүй гэж үзэж Газрын тухай хуульд заасан тухайн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр нэхэмжлэгчээс газар эзэмших, сонгон шалгаруулалтад орох болсон гол шалтгаан нь Сайншанд суманд аж үйлдвэрийн парк цогцолбор барих, Зүүнбаян, Өмнөговь  хоорондын төмөр замын ажил хийгдэхтэй холбоотой байсан гэдгийг дахин хэлье.

Дорноговь аймагт хэвийн хэмжээнээс илүү ачаа эргэлт, буулгалтын ажил хийгдэх болж байгаатай холбож үзэж байгаа ба энэ ч утгаараа Улсын Их Хурал, Засгийн газар болон мөн дээрээс нь Дорноговь  иргэдийн Төлөөлөгдчийн Хурал, Засаг даргаас холбогдох шийдвэрээ гаргаж, энэ хэрэгцээнд тулгуурлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж, төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдааг зохион байгуулах зорилгоор газар олгож эхэлсэн гэж ойлгож байгаа. Гэтэл энэ 4 жилийн хугацаанд тухайн том том төсөл, хөтөлбөрүүд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал болон үүнтэй холбогдох төмөр замын асуудлууд нь одоог хүртэл хэрэгжээгүй. Хэрэгжээгүй байна гэдэг нь юуг хэлж байна гэхээр хэрэгцээ байхгүй болсныг, хэрэгцээ нь байхгүй болохоор Э ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтад оролцсон үндэслэл нь байхгүй болчихсон. Эдгээр үйл баримтууд нь нийтэд ил болчихсон.

Дорноговь  Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал хоёр Засгийн газар дамжиж ирсэн. Тодруулбал 2008-2012 оны Засгийн газар, 2012-2016 оны Засгийн газрыг дамжсан, гэтэл 2016-2020 оны Засгийн газар энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хамгийн сүүлийн Засгийн газрын шийдвэрээр Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах газрыг улсын хэрэгцээнд авчихсан байсан мөртлөө улсын хэрэгцээнээс буцаагаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл газрыг улсын тусгай хэрэгцээнээс буцаагаад гаргасан сүүлийн үйл явдал нь аж үйлдвэрийн цогцолбор барихаа больж байгаа, мөн төмөр зам баригдахгүй болсныг илэрхийлж байна.

Ийм л нөхцөл байдлаар Э ХХК, тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцөл байдал нь ерөнхийдөө төр засгийн үйл ажиллагаа, бодлогоос шалтгаалж өнөөдрийг хүрсэн нь харагдаж байна. Үүнийг бидний зүгээс Э ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа гэж үзэхгүй байна. Харин ч эсрэгээрээ төрийн байгууллагын алдаатай бодлогоос шалтгаалаад 77 сая төгрөгийг төлж газрыг авсан атлаа хохирчихоод байна. Цаашдаа яах вэ? гэхээр Дорноговь аймаг аж үйлдвэрийн төв байж олон салаа замын уулзварын дэд бүтэц байх нь тодорхой байгаа бөгөөд тус  Засаг даргын мөрийн хөтөлбөр, эрх зүйн баримт бичгээс харахад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санаа нь хэвээрээ, мөн дээрээс нь ачилт буулгалтын асуудал, терминалийн зориулалтаар газар эзэмшүүлэх асуудал нь хэвээрээ байгаа. Энэ талаар авч үзвэл нэг ээлжит сонгуулиар Засгийн газар, Засаг даргаа солингуутаа гаргасан шийдвэрийн дагуу тодорхой газруудыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлчихээд, бодлого нь хэрэгжихгүй болонгуут дараагийн Засгийн газар нь тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгодог ийм алдаатай бодлогоос шалтгаалаад иргэн, хуулийн этгээд хохироод байна. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг бид ийм байдлаар үгүйсгэж, тайлбарлаж байгаа.

Э ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид Газрын тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийг зөрчсөн гэжээ. Тухайн үндэслэлийг харахад энэ нь эргэлзээтэй, тодорхой биш үндэслэл зааж тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэж үзэхээр байна. Хуулийн дагуу Засаг дарга, холбогдох этгээдээс шийдвэр гаргахдаа аливаа хууль тогтоомжийг тухайн хуулийн этгээд ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл захирамжаас харахад нэг бүрчлэн зөрчлийг хэлж, заагаагүй өөрөөр хэлбэл ямар хэм хэмжээг зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй бөгөөд ерөнхийд нь харахад хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдгийг л гол үндэслэлээ болгосон байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нэг үндэслэл бол Газрын тухай хуулиар газрыг ердийн журмаар эзэмшүүлэх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл төсөл сонгон шалгаруулах журмаар болон дуудлага худалдааны журмаар газар эзэмших харилцааг иргэн, хуулийн этгээд болон шийдвэр гаргах төрийн байгууллагын хооронд хэрхэн зохицуулахыг энэ хуулиар нарийвчлан зааж өгөөгүй. Э ХХК төсөл сонгон шалгаруулах замаар газар эзэмших эрхтэй болсон нь ердийн журмаар эзэмшсэн гэж үзэхээргүй ба газрын ашиглалт, төслийн хэрэгжилтийн талаар Засаг даргатай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг байхгүй байна. Үүгээр Э ХХК нь тухайн газрыг ердийн журмаар эзэмшиж байгаа биш болох нь тодорхой бөгөөд энд өөр журам, өөр нөхцөл байдал үйлчлэх ёстой гэж үзэж байна. Ердийн журмаар газар эзэмших тохиолдолд түүнийг иргэн, хуулийн этгээд өөрөө хүсдэг, харин нөгөө хоёр тохиолдол болох дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг төрийн байгууллагаас нийтэд эсхүл хязгаарлагдмал этгээдүүдэд зарладаг. Үүнээс үзэхэд харилцааны үндэс нь ондоо байдлаар үүсч эхэлдэг. Энэ дагуу төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад Э ХХК оролцсон.

Бид дээрх байдлаар оролцохдоо Дорноговь аймагт ачаа тээврийн ачаалал маш их болох юм байна, энэ үүднээс ачаа тээврийн терминаль байгуулах зориулалттай тендер зарлагдаж байгаа юм байна гэж үзсэн. Тус компани 2012 оноос тухайн газрыг эзмшсэнээс хойш газрын төлбөрийг төлөөд явж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог бөгөөд газрын төлбөрөө төлж байгаа байдал нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хуулийн этгээд гэдэг талаасаа илэрхийлэгдэж байна. Нөгөө талаас төлбөр аваад, төлбөр нь төсөвт ороод явж байхад Дорноговь  газрын албанаас газрын төлбөрийг авахгүй гэсэн ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй төлбөрөө аваад л явж байсан. Энэ нь танайх зохих журмын дагуу газраа эзэмшиж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзсэн үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ утгаараа Э ХХК тухайн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор эзэмшиж байсныг нотолж байна. Үүнээс гадна газрын зориулалттай холбоотой хэлэх нь зүйтэй нэг зүйл бол Газрын тухай хуулиар аж ахуйн нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхтэйг заагаад өгчихсөн байдаг. Харин Э ХХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар гэсэн ерөнхий нэр томъёогоор биш зөвхөн ачилт, буулгалтын талбайг барих ёстой гэж тусгайлан зааж өгсөн байгаа.

Газар эзэмших гэрээний хувьд захиргааны зүгээс гэрээ авчраад нөгөө талд өгч байгуулдаг өөрсдийн талаас нөхцөлөө оруулах боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд гол нь гэрээний заалтад Э ХХК-д нөхцөлөө оруулах боломж олгоогүй. Үүн дээр яах байсан бэ гэхээр тусгай зориулалтаар газар эзэмшиж байгаа учраас түүнд зохицсон, тэр онцлогт нь таарсан харилцааг зохицуулсан гэрээний заалтуудыг оруулж өгөх ёстой байсан гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл газрын албаны мэргэжилтэнтэй зөвшилцөөд гэрээг авсан, энэ нь компанийн алдаа болсон.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй болох нь дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр тогтоогдож байгаа юм. Гэхдээ дээр дурдагдсан нөхцөл байдлууд нь Э ХХК-ийн хүсэл зоригоос үл шалтгаалсан, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын бодлого үйл ажиллагаатай холбоотойгоор газрыг тухайн зориулалтын дагуу ашиглаж чадаагүйн хувьд тухайн газарт ямар нэг барилга, байгууламж барилгүй 4 жил болсон гэдгийг зөвшөөрч байгаа.

Газрын тухай хуулиар тодорхой зохицуулаагүй тусгай зориулалттай газрыг 15 жил эзэмшүүлэх, төслөө хэрэгжүүлэх гэсэн харилцаа хоёр талд үүссэн. Гэвч нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хоёр жилийн хугацаанд газраа эзэмшиж, ашиглаагүй гэдгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь харамсалтай байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь та нар ирээдүйд бий болох асуудлыг харж төсөлдөө тусгасан гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл газрыг анх  Засаг даргын зүгээс хаа хэрэгцээ, ирээдүйг харж төсөл сонгон шалгаруулалт зарлаж газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжтой. Гэтэл уг асуудал нь хоёр жилийн дотор шийдэгдчих асуудал биш, нилээн олон жилийн хугацааны том төсөл бөгөөд Э ХХК-ийн хувьд ойрын хэдэн жилийн ашиг, алдагдлыг тооцож төсөлдөө оруулсан. Үүнд компанийн болон аймаг орон нутгийн аль аль талынх нь ирээдүй байгаа.

Хариуцагчаас, Э ХХК-ийг Газрын тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор болон удаа дараа зөрчсөн гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж өгсөн баримт, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар Газрын тухай хуулийг удаа дараа болон ноцтой зөрчөөгүй болох нь тогтоогддог. Иймд шүүх уг байдлуудыг харгалзан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч, Д  Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тухайн албан тушаалтны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  Засаг даргын 2012 оны 04 сарын 23-ны өдрийн А/256 тоот захирамжаар Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай" захирамж гарч Э ХХК төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангаж, Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт, буулгалтын талбайн зориулалтаар 5,36 га газрыг эзэмшүүлэх  Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 тоот захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 42/12 тоот иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан боловч гэрээний нөхцлөө зөрчиж тухайн газрыг олон жил дараалан ашиглаагүй нь дараах хууль тогтоожийг зөрчсөн. Үүнд

Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.13 дахь заалтад Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газарт баригдах барилгын ажлыг 2012 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэх, 5.2 дахь заалтад Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" тохиолдолд гэрээг хүчингүй болгох гэж заасан байхад гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлййн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжийн 5-д: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, элэгдэл, эвдрэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж тайлбарласан байхад Э" ХХК нь хүндэтгэн үзэх шалтаанаар газраа ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дорноговь  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай албан тоотоор тус байгууллагатай байгуулсан газар эзэмших гэрээг хянан үзээд гэрээний хугацаа дууссаныг мэдэгдээд гэрээ сунгах хүсэлт, газар эзэмших гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрээний эх хувь, газрын төлбөр төлсөн баримт, газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн байхад Э ХХК одоог хүртэл гаргаж ирүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй зөрчил гаргасан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. Мөн тус газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 550 дугаартай албан тоотоор орон нутгийн DSВ телевизэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу газар эзэмших ашиглах гэрээг талууд тухай бүр дүгнүүлэх ба газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж гэрээний нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй. Иймд газар эзэмших, ашиглах гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Сайншанд сумын газрын даамалд хандах талаар мэдээлэл хүргэсээр байхад үл тоомсорлож Газрын тухай хууль тогтоомж гэрээний заалтыг зөрчиж одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаагүй, 2012-2015 онд газрын төлбөр төлөөгүй байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох ноцтой зөрчил юм.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд эзэмшлийн газраа Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор баригдаагүйтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн газар эзэмшүүлэх захирамж гарах үед Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зэрэг асуудлууд шийдэгдээгүй байсан тул эзэмшлийн газартаа гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаагаа явуулахад нөлөөлөөгүй болно.Хэрвээ газар эзэмшигч нь  аж үйлдвэрийн парк барихтай холбоотой юм уу эсвэл аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үнэхээр байгаа бол газрынхаа нэг хэсгийг өөр аж ахуйн нэгжид ашиглуулах, ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах эрх нь гэрээгээр нээлттэй байгаа ч тэр эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй.

Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбортой холбогдон баригдах төмөр замын асуудлын хувьд нэхэмжлэгчийн зүгээс үүнийг төслийн баримт бичигтээ тусгаж өгсөн байгаагаас бус захиргааны байгууллагын зүгээс яг тухайн үндэслэлд тулгуурлан газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн асуудал байхгүй. Гэтэл Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах мастер төлөвлөгөөний зөвхөн бүрдэл хэсгийг баталсан Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 216 тоот тогтоол гарснаас хойш хоёр хоногийн дараа нэхэмжлэгчид төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн газар эзэмшүүлэх тухай  Засаг даргын захирамж гарсан байгаагаас үзэхэд аж үйлдвэрийн парк байгуулах ажил нь тухайн үед 2008-2012, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад явж байснаас бус техник эдийн засгийн үзүүлэлт, төсөв тооцоолол нь батлагдаж гаргаагүй байснаар үүнийг үндэслэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй байсан нь тодорхой харагдаж байна.

 Засаг даргын 2016 оны А/612 тоот захирамж нь эрх зүйн агуулгын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан хуулийн зохицуулалтыг баримталсан. Харин газрыг яаж ашиглах, ямар хугацаанд дүгнүүлэх, хэзээ барилга байгууламжаа барьж эхлэхийг болон бусад эрх зүйн асуудлуудыг гэрээгээр зохицуулж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талаас ярьж байгаагаар уг газар эзэмшүүлсэн асуудлыг тусгай журмаар зохицуулах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч тусгай журмыг заасан хууль, журам байхгүй бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ талаар харилцааг одоо мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулиар л зохицуулж байна. Хуулиас давсан эрх зүйн акт болон дүрэм, журам байхгүй гэж бодож байна. Иймд хуульд заасан дүрмийн хүрээнд захирамжийг гаргасан учраас  Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч талаас гэрээг нэг талаас тулгаж гарын үсэг зуруулсан мэтээр яриад байна, гэтэл Газрын тухай хуульд заасны дагуу гарсан гэрээ байгаа ба гэрээ нь аливаа хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тухайн гэрээг газар эзэмшигч өөрөө уншиж судалсны үндсэн дээр зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин ч 4 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхад газар эзэмших эрхийг цуцлаагүй нь төрийн байгууллагын буруу юм уу гэж харж байна.

Иймд  Засаг дарга нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий субъект болохын хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд харин нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Нэхэмжлэгч Э ХХК-ийг дэмжиж байна. Улс, орон нутагтаа хэрэгцээтэй зүйл хийх зорилготой хүмүүст газрыг нь буцаан өгвөл зохино гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Д  Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/612 дугаар захирамжаар[1], Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. г/, 29.2, .29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, хэрэглэх тухай зөвлөмжийн 5 дахь заалтыг тус тус үндэслэл болгон Газрын тухай хууль болон холбогдох эрх зүйн актыг зөрчиж газраа тухайн зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Э ХХК /5.36 га газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан 0208387 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ/ орсон байна.

Улмаар  Засаг даргын дээрх шийдвэртэй холбогдуулан  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 966 тоот албан бичгээр[2] эрхийн гэрчилгээ эзэмшигч Э ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хүргүүлснээр тус хуулийн этгээдээс эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон  Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гарган улмаар хариуг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ХЭГ/607 тоот албан бичгээр[3] хүлээн авснаар тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уг захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийн тухайд, уг шийдвэрийг хууль бус гэж үзсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэхийг шаардахгүй юм. Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акттай холбогдуулж тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтны дээд шатны албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь буруутгах үндэслэлгүй бөгөөд ийнхүү гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна. Мөн тухайн захиргааны акт нь бичгээр гаргасан захиргааны актад тавигдах Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан уг захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах талаарх шаардлагыг хангаагүй байсныг энд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э ХХК нь, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон  Засаг даргын дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Сайншанд суманд Аж үйлдвэрийн парк байгуулах ажил хийгдэхгүй байгаа нь тухайн газрыг ашиглаагүй гол шалтгаан болсон. Тодруулбал, тухайн газрыг эзэмших гол шалтгаан нь Сайншанд суманд Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжих зэрэгтэй холбоотойгоор ачаа эргэлт, ачилт буулгалтын хэрэгцээн дээр үндэслэж ачилт буулгалтын талбайн зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд төр, засгаас хийх ёстой ажлууд хийгдэхгүй байснаас манай компанийн хувьд уг газраа гэрээнд заасан ачилт буулгалтын талбайн зориулалтаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэж, хариуцагч нь ...нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдаж буй энэхүү үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан биш,... аж үйлдвэрийн парк барьж байгуулахтай холбогдуулан уг газарт төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй,...тухайн төслийн зөвхөн нэг хэсэг л аж үйлдвэрийн парктай холбоотой, ...газар эзэмших гэрээний зарим заалтыг мөн зөрчсөн... гэх агуулгаар маргаж байна. Харин энэхүү маргаанд хамаарал бүхий Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээн дэх газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ 12 дугаар зүйлийн 12.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1...-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно, 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д захиргааны акт хэмээн тус тус зааснаас үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргасан албан тушаалтан болох  Засаг дарга нь захиргааны байгууллага болохын хувьд захиргааны бүхий л үйл ажиллагааны суурь харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч  Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны акт нь тухайн албан тушаалтнаас харьяалах нутаг дэвсгэртээ газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх бөгөөд уг харилцааг зохицуулсан Газрын тухай хуульд, захиргаанаас тухайн шийдвэрийг гаргахад баримтлавал зохих зарчим, журмыг нарийвчлан зохицуулаагүй зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлон заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчим, журмыг баримтлан холбогдох шийдвэрийг гаргах учиртай.

Хариуцагч Д  Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны акт нь газар эзэмшигчийн, газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг болох эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон буюу газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт болохын хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх ба энэ тохиолдолд уг шийдвэрийг гаргаж буй захиргааны байгууллагын зүгээс захиргааны үйл ажиллагаанд баримтлавал зохих тусгай зарчмын нэг буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг тухайлан хангах үүрэгтэй. Тухайлбал, захиргаа энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т ...24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий...нотлох баримтыг цуглуулах...үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг...дараах байдлаар цуглуулна, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ...хүргүүлнэ, 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-д урьдчилан мэдэгдэл хүргүүлж улмаар газраа гэрээнд заасан зориулалтаар нь ашиглахгүй байгаа нөхцөл байдлын талаарх тайлбар, саналыг нь авах замаар тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр холбогдох захиргааны актыг гаргах нь дээр дурдсан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хангаад зогсохгүй захиргааны үйл ажиллагаанд баримтлавал зохих ...шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим давхар хангагдахаар байна.

Гэвч, хариуцагч захиргааны байгууллагаас дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг хэрэгжүүлээгүй болох нь Д  Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/286 дугаар албан бичгээр[4]ирүүлсэн тайлбарт ...Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих ажиллагаануудыг хийгээгүй... гэж дурдсанаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар тус тус тогтоогдож байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэртэй холбогдох нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан үйл ажиллагаа болсон байна гэж үзлээ.

Хариуцагч  Засаг даргын 2016 оны А/612 дугаар захирамжийн агуулгаас үзэхэд уг захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталсан байх бөгөөд уг заалтыг үндэслэж шийдвэр гаргах бодит нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх явдал юм. Гэтэл маргаан бүхий захиргааны актын бичвэр хэсгийн 1 дэх хэсэгт тухайн захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлын зөвхөн нэг нөхцлийг хэсэгчлэн буюу тодруулбал, ...газраа тухайн зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй... гэх нөхцлийг тодорхойлон зааснаас үзвэл уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах талаарх бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Маргаан бүхий захиргааны актад тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдлын талаар тодорхой заагаагүй нь дээр дурдсанаар ийнхүү тогтоогдож байгаа хэдий ч уг захиргааны актын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталсан, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн захиргааны актыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн маргаж буй үндэслэлээ уг заалтын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэх нөхцөл байдалтай холбогдуулан тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн тайлбарладаг тул оролцогчдын маргаж буй үндэслэл болон түүнд хамаарал бүхий тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар тухайн маргааны үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

Эрх бүхий этгээдээс, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээг хэрэглэж шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл нь газар эзэмшигчийн зүгээс эзэмшил газраа 2 жил дараалж /тасралтгүй 2 жилийн хугацаанд/ зориулалтаар нь ашиглаагүй байх улмаар ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг хуулиар шаардсан. Өөрөөр хэлбэл тухайн заалт дахь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй гэх эдгээр хоёр нөхцөл тус тусдаа хэрэглэгдэх бус, нэг нь нөгөөгөөсөө хамааралтайгаар хамтад нь уялдуулан, тодруулбал хүндэтгэх шалтгаангүй байх улмаар тодорхой хугацаанд ашиглаагүй байх хоёр нөхцөл зэрэг бүрдсэн тохиолдолд тухайн газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж тайлбарлан хэрэглэх бөгөөд харин энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол сум .../ийн/ Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж... гэж зааснаар эрх бүхий этгээдийн зүгээс урьдчилан тогтоосноор тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл бүрдэх юм.

Нэхэмжлэгч Э ХХК нь Д  Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/256 дугаар захирамжийн[5] дагуу зарлагдаж, мөн оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт-д оролцож, 72.5 %-ийн нэгдсэн үнэлгээтэйгээр[6] төсөл нь шалгарсан, тэрээр газрын үнэд 77 сая гаруй төгрөгийг төлснөөр мөн  Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар[7] тус хуулийн этгээдэд Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Шунхлай ХХК-ийн агуулахын хойд талд /Засаг даргын захирамжид байршлыг буруу тэмдэглэснийг эрх бүхий этгээдийн зүгээс залруулсан болно/ байршуулан 5.36 га /53600 м.кв/ газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 07 дугаар сарын 09-ний өдөр 42/12 дугаар бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж[8], 0208387 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосноор[9] нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх анх үүсчээ.

1. Хариуцагч захиргааны байгууллага, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ үндэслэлтэй хэмээн маргаж буй үндэслэлдээ тухайн төсөл сонгон шалгаруулалтыг Сайншанд суманд Аж үйлдвэрийн парк барьж байгуулахтай холбогдуулан зарлаагүй гэх тайлбарыг гаргадаг ба үүнтэй холбогдуулан хэрэгт авагдсан,  2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн Дорноговь  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэл, уг хуралдаанаас гарсан  2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 9/07 дугаар тогтоол, тухайн газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай  Засаг даргын 2012 оны А/256 дугаар захирамж, уг захирамжийн дагуу  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг нийтэд мэдээлсэн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлахад маргаан бүхий 5.36 га, ачилт буулгалтын талбайн зориулалт бүхий тухайн газрыг эзэмших төсөл сонгон шалгаруулалтыг Сайншанд аж үйлдвэрийн парк барьж байгуулахтай болон Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр зам барьж байгуулахтай холбогдуулан зарласан гэх тодорхой зүйл тусгагдаагүй нь тогтоогдож байна.

Гэвч, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон Э ХХК-ийн Сайншанд ачаа ачилт, буулгалтын талбайн төсөл-ийн баримт бичгийн 1.Төсөл хэрэгжүүлэгч гэсэн хэсэгт[10] Төсөл хэрэгжүүлэх болсон бас нэг гол шалтгаан нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд...Сайншандын аж үйлдвэрийн паркийн чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтран ажиллах санал гаргаж байгаа явдал юм, 1.2.Төслийн үндсэн ач холбогдол гэсэн хэсэгт[11] ...Сайншанд хотод байгуулагдах аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон ажлуудыг төр засгийн болон аймаг орон нутгийн хэмжээнд төлөвлөөд байгаа өнөө үед эдгээр томоохон зорилтуудыг биелүүлэхийн тулд нэн даруй ачилт буулгалтын томоохон терминаль зайлшгүй шаардлагатай болж байна, 2. Төслийн зорилго гэсэн хэсэгт[12]Улс орны эдийн засгийн чадавхи өсөн нэмэгдэж, ...Дорноговь  Сайншанд хотод аж үйлдвэрийн парк баригдахтай холбогдон өсөн нэмэгдэж буй төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаанд туслах..., 8. Бусад гэсэн хэсэгт[13] ...Төслийг хэрэгжүүлэх нь...ойрын ирээдүйд Дорноговь аймаг, ялангуяа Сайншанд сумын хэмжээнд бий болох ачаа тээврийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад чиглэгдэж байгаа болно. Үүнд: Аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрүүд баригдах, Өмнөговь чиглэлийн төмөр зам баригдах,...бүтээн байгуулалтын ажлаас гадна... иргэдийн хэрэгцээ нэмэгдэж байна хэмээн тусгасан байгаагаас нь үзвэл маргаан бүхий 5.36 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмших тухайн төслийг Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбоогүй гэж үгүйсгэх боломжгүй байна.

Мөн түүнчлэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон төсөл шалгаруулах комисс дээрх төслийг зохих үзүүлэлт бүрээр хянан үзээд төсөлд тавигдах шаардлагын 72.5 %-ийг хангасан... гэсэн дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн Э ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын зүгээс тухайн төслийг хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн болохыг баталж байна.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулахтай холбоотойгоор өсөн нэмэгдэж болох төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаанд туслах зорилго бүхий тухайн төслийг шалгаруулан газар эзэмшүүлж буйэнэхүү үйлдлээрээ уг төслийг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа ба эдгээр нөхцөл байдлаас дүгнэн ...захиргаа тухайн газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдуулан зарлаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Мөн хариуцагчаас татгалзлын үндэслэлтэйгээ холбогдуулж ...төсөл сонгон шалгаруулах үед Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулахтай холбоотой шийдвэрүүд гараагүй байсан хэмээн тайлбарладаг боловч Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.15-д заасныг үндэслэн гарсан, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөөний бүрдлийг хавсралтаар баталсан, мөн хэрэгт авагдсан Д  Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/503 дугаар захирамжаар батлагдсан Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх дэд хөтөлбөр /2012-2021/-ийн Нэг дэх хэсгийн 3-т Улс, орон нутгаас үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл, дэд хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл: гэсэн хэсэгт Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын талаар авах арга хэмжээний тухай гээд ...Сайншанд нь цогцолбор байгуулахад тохиромжтой байршил мөн болох нь батлагдсан...Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг 12 хэсэг хуваан боловсруулсан байна..., Хоёр. Дэд хөдөлбөрийн зорилго, баримтлах зарчим, зорилт хэсгийн 4-д ...Сайншанд аж үйлдвэрийн цогболбор төсөлд тулгуурласан ...жижиг дунд үйлдвэрлэл..., 5..1-д Аж үйлдвэрийн цогцолборт түшиглэсэн орон нутагт хөгжүүлж болох... үйлдвэр байгуулан хөгжүүлэх... гэж дурдсан байгаа зэргээс үзэхэд хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн тухайн үед, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай 161 дүгээр тогтоол гарч ...Сайншандаас Тавантолгой чиглэлд 225 км төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ-г байгуулахыг болон ...зурвас газрыг концесс эзэмшигчид...гэрээнд заасан хугацаанд ашиглуулахыг Д  Засаг дарга П.Ганхуягт даалгаж байсан, мөн үүнтэй холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын Эрх олгох тухай 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 157, Төмөр замын суурь бүтцийн чиглэл батлах тухай 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр тушаал гарч байсан байх бөгөөд эдгээр нь Э ХХК-д ачилт буулгалтын талбайн зориулалтаар буюу томоохон хэмжээний ачаа тээврийн терминаль байгуулах зорилгоор газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад орох итгэлийг төрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас ...эзэмшлийн газартаа гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаа явуулахад Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулаагүй нь нөлөөлөөгүй хэмээн татгалзлын үндэслэлээ дэмждэг боловч хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15/45 тоот албан бичгээр ирүүлсэн, Сайншанд өртөөний ачилт, буулгалтын хэмжээг 2012-2017 оны байдлаар гаргаж ирүүлсэн судалгаанаас[14] үзэхэд тус өртөөн дэх ачаа ачилт: 2012 онд 182.56 мян.тн байсан бол, 2017 онд 58.96 мян.тн болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Сайншанд өртөөнөөс ачих ачаа эргэлтийн хэмжээ ийнхүү жилээс жилд буурсан үзүүлэлттэй байгаагаас үзвэл Сайншандад ачилт буулгалтын терминаль байгуулах хэрэгцээ шаардлага ердийн нөхцөлд байгаагүй өөрөөр хэлбэл, ачилт буулгалтын талбайн зориулалтаар газар эзэмшүүлэх шаардлага байхгүй байсныг харуулж байна. Харин үүнийг нөгөө талаас нь дүгнэвэл тухайн үед ачилт, буулгалтын терминаль байгуулах зориулалтаар хоёр ч аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан нөхцөл байдал нь тухайн орон нутагт ачаа тээврийн хэмжээ зайлшгүй өсөн нэмэгдэх нөхцөл байдал шинээр бий болсон /Аж үйлдвэрийн парк байгуулагдах/ байжээ гэх дүгнэлтэд хүргэж байна.

Нөгөөтэйгүүр, дээрх төсөл сонгон шалгаруулах тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам-ын 1-д Улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой,... томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулахад энэ журмыг мөрдөнө гэж заасан, улмаар нэхэмжлэгч Э ХХК-ийн Сайншанд ачаа ачилт, буулгалтын талбайн төсөл-ийн хүрээнд:

-Төмөр замын 500 метрээс багагүй урттай салаа зам барьж байгуулах,

-Чингэлэг ачиж буулгах 100 метр урттай төмөр зам,

-Түүвэр ачаа ачиж буулгах зориулалттай өндөрлөсөн тавцан бүхий 70 метр урттай төмөр зам,

-Нурмаг ачаа ачих, буулгах зориулалт бүхий өндөрлөсөн тавцантай 100 метр урттай төмөр зам,

-Битүү агуулахын доторх 35 метр урттай төмөр зам,

-Ачааны жин хэмжүүрийн вагон пүү суурилуулах,

-Нийт талбайг тойруулан 956 метр урттай бетонон хашаа барих болон бусад барилга, зам талбайг барьж байгуулах том оврын техник, тоног төхөөрөмжийг суурилуулах зэрэг томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж улмаар тухайн төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг 3.297.898.000 /гурван тэр бум, хоёр зуун ерэн долоон сая, найман зуун ерэн найман мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалттай, жилд 1.282.476.000 төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн,[15]

Түүнчлэн тухайн төсөлтэй холбогдуулан Э-Транс ложистик ХК-иас 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12/29 тоот албан бичгээр ...Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ачиж буулгах зориулалтаар зарлагдсан 5.36 га газарт танай компанид санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийж...төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байна, Анхай интерэшнл ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13/89 тоот албан бичгээр ...Сайншанд хотод ачилт буулгалтын терминалийн зориулалтаар зарлагдсан газарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг санал болгож байна, Транс Нэтворк ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 33/45 тоот албан бичгээр Сайншанд суманд ачилт буулгалтын талбан зориулалтаар зарлагдсан 5.35 га газар танай боловсруулсан төслийг дэмжиж хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж байна гэх зэргээр Э ХХК-д санал, хүсэлт ирүүлж байснаас[16] нь үзвэл уг төслийн цар хүрээ ганцхан аж ахуйн нэгжээр тогтохгүй бусдын оролцоог шаардсан, улмаар орон нутгаар ч хязгаарлагдахгүй улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдол бүхий томоохон хэмжээний төсөл болох нь харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК-ийн ачилт буулгалтын талбайн зориулалтаар газар эзэмших тухайн төсөл хэрэгжээгүй гол шалтгаан нь зөвхөн тус хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзэх боломжгүй, харин улс орны эдийн засаг, улс төрийн бодлого шийдвэртэй холбоотойгоор хэрэгжих боломжгүйд хүрсэн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдаагүй нь тухайн төслийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна гэж үзлээ.

 

Мөн хариуцагч  Засаг дарга маргаан бүхий А/612 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол...захирамж гаргаж...эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасныг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шалган тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...маргаан бүхий захирамжийг гаргахаасаа өмнө тухайн нөхцөл байдлыг тогтоосон зүйл байхгүй, ...ер нь газар дээр юу ч хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэдэг нь нийтэд илэрхий, захиргааны байгууллага тогтоох шаардлагагүй энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Э ХХК-ийг эзэмшлийн газраа, дээр дурдсан Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулагдаагүй нөхцөл байдлаас шалтгаалж буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагч нь, нэхэмжлэгчийг Газрын тухай хууль болон холбогдох бусад актыг зөрчсөн гэх үндэслэлийг газар эзэмшүүлэх гэрээний 4.13, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн хэмээн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд тусгагдаагүй асуудлаар маргадаг.

Дорноговь  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Э ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №42/12 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний[17] 4. Газар эзэмшигчийн үүрэг гэсэн хэсгийн 4.13-т Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газарт баригдах барилгын ажлыг 2012 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэх, 5. Газар эзэмшүүлэгчийн үүрэг гэсэн хэсгийн 5.3-т Газрыг...Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон...тохиолдолд гэрээг хүчингүй болгож..., 5.4-т газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх гэж тусгажээ.

Өмнө тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч Э ХХК нь эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтаар нь ашиглаж чадаагүй нь нэгэнт тогтоогдсон учир газар эзэмшигчийг дээрх гэрээний 4.13 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин гэрээний 5.3 болон 5.4 дэх заалтын хувьд газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг байх тул эдгээрийг газар эзэмшигчид хамааруулан гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчаас дээрх үндэслэлдээ хамааруулж, Дорноговь  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай, Танай байгууллагын тус газартай байгуулсан газар эзэмших гэрээг хянан үзэхэд гэрээний хугацаа дууссан байна. Иймд дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн тус газарт ирүүлж гэрээг сунгуулна уу гээдЖагсаалтын 49-д Э ХХК гэсэн, тус газрын DSB ТЕЛЕВИЗЭД гэж хаягласан 2014 оны 06 дугаар саргын 06-ны өдрийн 550 тоот Тус газраас хүргүүлж буй дараах зарыг нийтэд зарлаж...дэмжлэг үзүүлнэ үү, ...Газар эзэмших гэрээний хугацаа дууссаниргэн, аж ахуйн нэгж, байгууллага...холбогдох материалыг бүрдүүлэн...хандана уу гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг[18] тус тус шүүхэд ирүүлсэн байх боловч эдгээрийг газар эзэмшигчид хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаараа нотлоогүйг дурдаж байна.

Мөн хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...2012-2015 онд газрын төлбөр төлөөгүй байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох ноцтой зөрчил гэж дурдсан байдаг бөгөөд хэрэгт авагдсан  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Газрын төлбөр төлөлтийн судалгаа[19] болон Татварын албанаас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Газрын төлбөр төлсөн жагсаалт-д[20] Э ХХК-ийн эзэмшиж буй газрын жилийн төлбөр 428800 төгрөг, 2012-2016 онд газрын төлбөрт нийт 1934364 төгрөг төлөхөөс 2025564 төгрөгийг төлж, 91200 төгрөгийн илүү төлөлттэй гэж тодорхойлсноос үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн улмаар уг захиргааны акт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шалган тогтоогоогүйгээс газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол...шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Д  Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар захирамжийн нэхэмжлэгч Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон