Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

   2020         04          28                                     2020/ШЦТ/398

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: Д.Даваадорж /томилолтоор/;  

шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Ардын Армийн Улиастай дахь гарнизоны тусгай шүүхийн 1981 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200-ын “а”, 199-ийн “а”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 cap 16 хоногийн ялыг өршөөсөн,

-Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 65-р зүйлийн Б, 64-р зүйлийн Б, 88-р зүйлийн Б, 109-р зүйлийн Б, 168-р зүйлийн В, 1741 дүгээр зүйлд зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 593 дугаар магадлалаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн 65-р зүйлийн А, 168-р зүйлийн Б, 88-р зүйлийн Б-д зааснаар 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

-Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн Б, 109-р зүйлийн В-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 8 жилийн хорих ялыг нэмж нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Улаанбаатар хотын Сухбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 189 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 153-р зүйлийн 3, 123-р зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

-Төв аймгийн хэсгийн ардын 3 дугаар шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-1-р зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 жил 2 cap 7 хоногийн ялын зарим болох 7 жилийг нэмж 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаар захирамжаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан,

-Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14/а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

           -Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх ялын эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийг нэмж, бүгд 4 жил 23 хоногийн хорих ялаар шийтгэх, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт xэрэгтнээр тооцож, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялыг биечлэн эдэлж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б.О

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.О нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн коридорт цэнэглэж байсан О.Амаржаргалын эзэмшлийн “айфоне 6 эс” маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Би ус буцалгагчин дээр цэнэглэж байсан гар утсыг авч гараад зарсан нь үнэн. Хохирогч тухайн гар утсыг 4 сарын өмнө хүнээс сольж авч байсан гэж хэлж байсан. Хуучин гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Би 100.000 төгрөг хохирогчид өгсөн...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6/, эд зүйл  хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18/, хохирогч О.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 22-23/, О.Амаржаргал, Г.Өлзийжаргал нарын итгэмжлэл /хх-ийн 20/, хохирогч Г.Өлзийжаргалын мэдүүлэг /хх-ийн 26-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40/, Б.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-49, 55-149/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах  Дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уг эмнэлгээс гарахдаа  иргэн О.Амаржаргалын эзэмшлийн “Айфоне 6 эс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч О.Амаржаргалын / хх-ийн 22-23/: “...Би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэвтэн эмчлүүлж байсан. ...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 06 цагийн орчимд утсаа
цэнэглэх гээд дотрын тасгийн коридорт ус буцалгагчны хажууд гар утсаа
цэнэглээд орхисон. ...Б.О нь эмнэлгээс гарахдаа коридорт
цэнэглэж байсан миний “Айфоне 6 эс” маркийн гар утсыг авч явсан байсан.
Тухайн үед Б.Оыг авч байхыг тус эмнэлгийн дотрын тасгийн 15 дугаар
платад хэвтэн эмчлүүлж байсан Энхээ гэдэг хүн харсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 39-40/,

 

Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Би 2019 оны 08 дугаар сард Дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарах болоод гараад явж байхад коридорын ус буцалгагчин дээр нэг утас цэнэглээд байж байсан. Би түүнийг аваад гарч яваад замдаа танихгүй хүнд 30000 төгрөгөөр зарсан. Би хохирлын мөнгөнөөс 100.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Би хохирлын мөнгийг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад  328.000 төгрөгийн хохирол учруулж буй Б.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 228.000 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж хохирогч О.Амаржаргалд олгох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 228.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Амаржаргалд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ